Tuesday, February 21, 2017

Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм


Өнөөдөр Бурханыг мэдэж мөн хайрлахаар эрж хайхдаа та нэг талаар зовлон болон цэвэршүүлэлтийг даах ёстой, нөгөө талаар та төлөөс төлөх ёстой. Бурханыг хайрлах хичээлээс илүү гүн гүнзгий ямар ч хичээл үгүй бөгөөд хүмүүсийн итгэлтэйгээр амьдарсан хугацаанаасаа сурдаг хичээл нь Бурханыг хэрхэн хайрлах талаар байдаг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, хэрвээ та Бурханд итгэдэг бол Бурханыг хайрлах ёстой. Хэрвээ та зөвхөн Бурханд итгэдэг боловч Түүнийг хайрладаггүй, Бурханы мэдлэгийг олж аваагүй, мөн Бурханыг хэзээ ч өөрийн зүрх сэтгэлээс ундрах үнэн хайраар хайрлаж байгаагүй бол Бурханд итгэх таны итгэл хий дэмий юм; хэрвээ Бурханд итгэх итгэлээрээ та Бурханыг хайрладаггүй бол та ямар ч үр дүнгүй амьдарч байгаа ба таны амьдрал тэр чигээрээ бүх амьдралын хамгийн доод түвшнийх юм. Хэрвээ та бүх амьдралынхаа туршид Бурханыг хэзээ ч хайрлаж эсвэл Түүнийг сэтгэл хангалуун байлгаагүй бол амьдрахын учир юу билээ? Мөн Бурханд итгэх таны итгэлийн учир юу билээ? Энэ нь хүчин чармайлтын гарз биш гэж үү? Өөрөөр хэлбэл, хэрвээ хүмүүс Бурханд итгэж, хайрлах гэж байгаа бол тэд төлөөс төлөх ёстой. Гадаад талаараа тодорхой арга замаар үйлдэх гэж оролдохоос илүүтэйгээр тэд өөрсдийнхөө зүрх сэтгэлийн гүнээс үнэнийг эрж хайх хэрэгтэй. Хэрвээ та урам зоригтойгоор дуулж, бүжиглэдэг ч гэсэн үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй бол таныг Бурханыг хайрладаг гэж хэлж чадах уу? Бурханыг хайрлах нь бүх зүйлээс Бурханы хүслийг эрж хайхыг шаарддаг бөгөөд өөрт тохиолдож байгаа зүйл бүрийн дотроос Бурханы хүслийг ойлгох гэж оролдохыг, мөн энэхүү асуудлаас Бурханы хүслийг олж харахаар хичээхийг, мөн таныг юунд хүрээсэй гэж Тэрээр хүссэнийг, мөн Түүний хүсэлд хэр анхааралтай байх хэрэгтэй гэдгийг гүнзгий эрж хайхыг шаарддаг. Жишээ нь: Таныг зовлон бэрхшээл туулахад хүргэсэн ямар нэг зүйл тохиолдоход та Бурханы хүсэл юу вэ гэдгийг ойлгож Түүний хүсэлд хэрхэн анхааралтай хандах хэрэгтэйгээ ойлгох ёстой. Та өөрийгөө сэтгэл хангалуун байлгах ёсгүй: Эхлээд өөрийгөө хойш нь тавь. Махан биеэс илүү дорд зүйл юу ч байхгүй. Та Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг эрмэлзэх ёстой бөгөөд өөрийн үүргээ бүрэн биелүүлэх ёстой. Ийм бодолтой байхад энэхүү асуудлын тухайд Бурхан танд онцгой гэгээрлийг авчрах болно, мөн таны зүрх сэтгэл тайтгарлыг олох болно. Танд том ч бай эсвэл жижиг ч бай ямар нэг асуудал тохиолдоход та эхлээд өөрийгөө хойш нь тавих ёстой бөгөөд махан биеэ бүх зүйлсээс хамгийн дорд нь гэж үзэх ёстой. Та махан биеэ хэдий чинээ их хангалуун байлгана, махан бие төдий чинээ их эрх чөлөөтэй болдог; хэрвээ энэ үед та үүнийг хангалуун болговол дараагийн удаад илүү ихийг хүсэх болно, энэ нь үргэлжилсээр та махан биеэ бүр ч ихээр хайрлах болно. Махан биед үргэлж хэмжээ хязгааргүй их хүсэл байдаг, энэ нь үргэлж танаас хангалуун байлгахыг хүсдэг ба та идэж байгаа, өмсөж байгаа зүйлүүдээрээ түүнийг өөгшүүлдэг эсвэл өөрийн сул талууд болон залхуурлыг өөгшүүлж зан араншингаа эвддэг. Та өөрийн махан биеийг илүү ихээр хангалуун байлгах тусам үүний хүсэл их болж, махан бие илүү их бузартдаг, бүр хүмүүсийн махан бие гүн гүнзгий үзхүйтэй хүртэл болж, Бурханд дуулгаваргүй, өөрийгөө өргөмжилсөн, Бурханы ажилд эргэлзсэн болдог. Та махан биеэ илүү их хангалуун байлгах тусам таны махан биеийн сул тал илүү их болно; таны сул талуудыг хэн ч өрөвдөхгүй байгаа мэт танд санагдах ба Бурхан хэтэрхий даварсан гэж та үргэлж итгэж: Бурхан яаж ийм хахир хатуу байж чадаж байна вэ? Тэр яагаад хүмүүст завсарлага өгдөггүй юм бэ? гэж хэлэх болно. Хүмүүс махан биеэ хэтэрхий өөгшүүлж үүнийг хэтэрхий их эрхэмлэх үедээ тэд өөрсдийгөө алддаг. Хэрвээ та Бурханыг үнэхээр хайрлаж, махан биеэ хангалуун байлгадаггүй бол Бурханы хийж байгаа бүхэн үнэхээр зөв, үнэхээр сайн бөгөөд Тэрээр таны дуулгаваргүй байдлыг харааж, таны зөвт бус байдлыг шүүх нь үндэслэлтэй гэдгийг та харах болно. Бурхан таныг цээрлүүлж, сахилгажуулан, таныг зөөлрүүлэх орчинг бий болгож таныг Өөрийн өмнө ирүүлнэ, ингээд та Бурханы хийж байгаа зүйлс гайхалтай гэдгийг үргэлж мэдрэх болно. Тиймээс та тийм их өвдөлт байхгүй байгаа мэтээр, мөн Бурхан үнэхээр хайр татам юм гэж мэдрэнэ. Хэрвээ та махан биеийн сул талуудыг өөгшүүлж, Бурхан хэтэрхий даварсан гэж хэлдэг бол та үргэлж өвдөлтийг мэдэрч, үргэлж баяр хөөргүй, Бурханы бүх ажлын тухай тодорхой мэдэхгүй байх болно, түүнчлэн Бурхан хүний сул талуудыг огтхон ч өрөвддөггүй, хүний бэрхшээлүүдийн талаар мэддэггүй юм шиг санагдана. Иймээс та яг л асар их шударга бус байдалд зовж байгаа мэт золгүй ганцаардмал байдлыг мэдрэх ба энэ цаг мөчид та гомдоллож эхэлнэ. Ийм байдлаар та өөрийн махан биеийн сул талуудыг хэдий чинээ их өөгшүүлнэ, Бурхан даварсан юм гэдгийг та төдий чинээ их мэдрэх болно, бүр Бурханы ажлыг үгүйсгэж, Бурханыг эсэргүүцэж, ямар ч дуулгаваргүй болох хүртлээ улам дордоно. Иймээс та махан биеийнхээ эсрэг тэмцэж, үүнийг өөгшүүлэхгүй байх ёстой: Таны нөхөр, таны эхнэр, таны хүүхдүүд, таны ирээдүйн төлөв, таны гэрлэлт, таны гэр бүл—тэдний аль нь ч хамаагүй! Та ийм шийдэмгий зантай байх хэрэгтэй: “Миний зүрх сэтгэлд зөвхөн Бурхан л байдаг бөгөөд Бурханы сэтгэлийг хангалуун байлгахын тулд би чадах бүхнээ хийж, махан биеэ өөгшүүлэхгүй байх ёстой.” Хэрвээ та үргэлж ийм шийдэмгий зантай байвал та үнэнийг хэрэгжүүлж, өөрийгөө хойш тавих үедээ бага зэргийн хүчин чармайлтаар л үүнийг хийх боломжтой болно. Нэг удаа фермер зам дээр хөлдөж хөшсөн могой байхыг олж үзжээ. Фермер түүнийг аваад цээжиндээ нааж тэврэв, гэтэл могой амь орсныхоо дараа фермерийг хазаж амийг нь тасалжээ. Хүний махан бие яг л энэ могой шиг: үүний мөн чанар нь хүмүүсийн амийг гэмтээх явдал, иймээс өөрийнхөөрөө бүгдийг авсны дараа та амиа алдах болно. Махан бие Сатанд хамаарагддаг. Үүн дотор хэмжээ хязгааргүй хүслүүд байдаг, энэ нь зөвхөн өөрийгөө л боддог, тав тухтай байдалд баяр баясгалантай байхыг хүсдэг, зугаа цэнгэлд хөгжилдөж, залхуу хойрго байдалд хутгалддаг, тэгээд үүнийг тодорхой хэмжээнд хангалуун байлгахад та эцэстээ үүнд бүрэн идэгдэнэ. Өөрөөр хэлбэл, хэрвээ та энэ цаг үед үүнийг хангалуун байлгавал дараагийн удаа энэ илүү ихийг хүсэх болно. Энэ нь үргэлж туйлширсан хүслүүдтэй байдаг бөгөөд шинэ эрэлт хэрэгцээтэй байдаг, үүнийг танаар илүү эрхэмлүүлж, тав тухтай байдал дунд амьдрахын тулд махан биеэ өөгшүүлж байгааг тань ашиглана, хэрвээ та үүнийг даван гарч чадахгүй бол эцэстээ та өөрийгөө алдах болно. Бурханы өмнө та амийг олж авч чадах эсэх нь мөн таны эцсийн төгсгөл ямар байх эсэх нь та махан биеийнхээ эсрэг тэмцэх тэмцлээ хэрхэн хийхээс шалтгаалдаг. Бурхан таныг аварсан, мөн таныг урьдаас төлөвлөж сонгосон, гэхдээ өнөөдөр та Түүнийг сэтгэл хангалуун байлгахыг хүсэхгүй байгаа бол, та үнэнийг хэрэгжүүлэхийг хүсэхгүй байгаа бол, Бурханыг үнэхээр хайрласан зүрх сэтгэлээр өөрийн махан биеийн эсрэг тэмцэхийг хүсэхгүй байгаа бол эцэстээ та өөрийгөө сүйрүүлж, асар их өвдөлтийг тэсвэрлэх хэрэгтэй болно. Хэрвээ та махан биеэ үргэлж өөгшүүлдэг бол Сатан аажмаар таныг дотроос чинь идэж, таныг амьгүй, эсвэл Сүнсний хөдөлгөлгүй болгож орхино, хэзээ нэгэн өдөр та дотроо түнэр харанхуйд байх болно. Харанхуйд амьдрах үедээ та Сатанаар хоригдох болно, танд цаашид Бурхан гэж байхгүй бөгөөд энэ цаг үед та Бурханы оршихуйг үгүйсгэж, Түүнийг орхих болно. Иймээс, хэрвээ та Бурханыг хайрлахыг хүсэж байгаа бол та өвдөлтийн төлөөс гаргаж, зовлонг тэвчих ёстой. Илүү ихээр ийш тийшээ гүйж, илүү ихийг уншсан гадаад талын ааг омог, зовлон зүдгүүр хэрэггүй; үүний оронд та туйлширсан бодлууд, хувийн сонирхлууд, таны өөрийн тооцоонууд, үзхүйнүүд, санаархалууд гэх мэт өөрийн доторх зүйлсийг хойш тавих ёстой. Энэ бол Бурханы хүсэл юм.

Хэрхэн бодит байдлыг мэдэх вэ

Бурхан бол бодит байдлын Бурхан: Түүний бүх ажил бодитой, Түүний ярьдаг үгс бүхэн бодитой, Түүний илэрхийлдэг үнэн бүхэн бодитой. Түүний үг биш бүхэн утгагүй, оршин байдаггүй, батгүй юм. Өнөөдөр Ариун Сүнс Бурханы үг рүү хүмүүсийг хөтөлж байна. Хэрвээ хүмүүс бодит байдал руу дотогшлохоор явж байгаа бол тэд бодит байдлыг хайж олох ёстой, мөн бодит байдлыг мэдэх ёстой, үүний дараа тэд бодит байдалд туршлагажих ёстой ба түүнийг амьдран гаргах ёстой. Хүмүүс бодит байдлыг хэдий чинээ их мэднэ, тэд бусдын үг үнэн эсэхийг төдий чинээ их хэлж чадна; хүмүүс бодит байдлыг хэдий чинээ их мэднэ, тэд төдий чинээ бага үзхүйтэй байдаг; хүмүүс бодит байдалд хэдий чинээ их дадлагажина, тэд бодтой Бурханы үйлсийг төдий чинээ их мэдэх ба өөрсдийн ялзармал, сатаны зан чанараас салах нь тэдний хувьд төдий чинээ амархан болдог; хүмүүс хэдий чинээ их бодит байдалтай байна, тэд төдий чинээ Бурханыг мэдэж, төдий чинээ ихээр махан биеийг жигшиж, үнэнийг хайрладаг; хүмүүс хэдий чинээ бодит байдалтай байна, тэд Бурханы шаардлагын хэм хэмжээнд төдий чинээ ойрхон дөхөж очдог. Бурханы олж авсан хүмүүс бодит байдлыг эзэмшсэн, бодит байдлыг мэддэг; Бурханы олж авсан тэдгээр хүмүүс бодит байдалд туршлагажаад Бурханы бодит үйлсийг ойлгодог. Үнэндээ та хэдий чинээ Бурхантай хамжилцаж, бие махбодоо сахилга баттай болгоно, та төдий чинээ ихээр Ариун Сүнсний ажлыг олж авч, бодит байдлыг олж, мөн Бурханаар төдий чинээ их гэгээрүүлэгдэх болно–иймээс Бурханы бодит үйлсийн талаарх таны мэдлэг төдий чинээ их болно. Хэрвээ та Ариун Сүнсний одоогийн гэрэлд амьдрах чадвартай бол, одоогийн хэрэгжүүлэх арга зам танд илүү тодорхой болж, шашны үзхүй, өнгөрсөн хуучин аргаас өөрийгөө салгах чадвар илүү болно. Өнөөдөр бид бодит байдал дээр төвлөрнө: хүмүүс хэдий чинээ бодит байдалтай болно, тэдний үнэний мэдлэг төдий чинээ тодорхой болж, Бурханы хүслийн талаарх тэдний ойлголт төдий чинээ их болно. Бодит байдал нь бүх сургаал номлол дийлж чаддаг, энэ нь бүх онол болон мэдлэгийг дийлж чаддаг ба хүмүүс хэдий чинээ бодит байдалд төвлөрнө, тэд Бурханыг төдий чинээ ихээр үнэнээр хайрлаж, Түүний үгээр өлсөж цангана. Хэрвээ та үргэлж бодит байдал дээр төвлөрдөг бол таны амьдралын гүн ухаан, шашны үзхүй болон төрөлхийн зан чанар Бурханы ажлыг даган аажмаар арилах болно. Бодит байдлыг зорьдоггүй, бодит байдлын талаарх мэдлэггүй тэдгээр хүмүүс ер бусын зүйлсийг эрж хайх талтай байдаг ба тэд амархан мэхлэгдэх болно. Ариун Сүнс иймэрхүү хүмүүстэй ажиллах аргагүй, тиймээс тэдэнд хий хоосон санагддаг бөгөөд тэдний амьдрал ямар ч утгагүй байдаг.
Та үнэнийг эрж хайхын төлөө үнэхээр дасгалжуулж, үнэхээр хайж, үнэхээр залбирч, зовохыг хүсэх тэр үед л зөвхөн Ариун Сүнс танд ажиллах болно. Үнэнийг эрж хайдаггүй хүмүүст сургаал номлол, хоосон онолоос өөр юу ч байдаггүй ба үнэн үгүй тэдгээр хүмүүс угаасаа Бурханы талаар олон үзхүйтэй байдаг. Ийм хүмүүс нь, Бурхан тэдний бие махбодыг сүнслэг бие болгон өөрчлөхийг л зөвхөн хүлээж байдаг, ингэснээр тэд гуравдагч тэнгэр лүү буцаж магад юм. Тэдгээр хүмүүс хичнээн мунхаг вэ! Ийм зүйл хэлж байгаа бүх хүмүүс Бурханы талаар эсвэл бодит байдлын талаар ямар ч мэдлэггүй; ийм хүмүүс Бурхантай хамжилцах боломжгүй, харин зөвхөн идэвхгүйгээр л хүлээж чадна. Хэрвээ хүмүүс үнэнийг ойлгож, үнэнийг тодорхой харж, цаашлаад үнэнд дотогшилж, үүнийг хэрэгжүүлэхийг хүсвэл, тэд үнэхээр дасгалжиж, үнэхээр эрж хайж, үнэхээр өлсөж цангах ёстой. Та өлсөж цангах үед, та үнэхээр Бурхантай хамжилцах үед, Бурханы Сүнс гарцаагүй танд хүрч, таны дотор ажиллах болно, энэ нь танд илүү их гэгээрлийг авчирч, бодит байдлын тухай илүү их мэдлэгийг өгч, таны амьд илүү их туслах болно.
Хэрвээ хүмүүс Бурханыг мэдэх гэж байгаа бол тэд эхлээд Бурхан бол бодит Бурхан гэдгийг мэдэх ёстой, түүнчлэн Бурханы үгсийг, Бурхан махан биед бодитоор үзэгдэхийг болон Бурханы бодит ажлыг мэдэх ёстой. Зөвхөн Бурханы бүх ажлыг бодит гэдгийг мэдсний дараа л та Бурхантай үнэхээр хамжилцах боломжтой болно, зөвхөн энэ замаар дамжин та өөрийн амийн өсөлтөнд хүрэх чадвартай болно. Бодит байдлын мэдлэггүй тэдгээр бүх хүмүүс Бурханы үгсийг мэдрэх ямар ч аргагүй ба тэд өөрсдийн үзхүйдээ хууртагдаж, өөрсдийн төсөөлөлдөө амьдардаг, иймээс тэд Бурханы үгсийн талаар мэдлэггүй байдаг. Та бодит байдлыг хэдий чинээ их мэднэ, Бурханд төдий чинээ их ойртож, Түүнтэй төдий чинээ ойр дотно болно; та тодорхойгүй байдал, ёс зүйг хэдий чинээ их эрж хайна, та Бурханаас төдий чинээ холдох болно, ингэснээр Бурханы үгсэд туршлагажина гэдэг нь хүнд хэцүү юм гэдгийг та хэдий чинээ их мэдэрнэ, та төдий чинээ дотогшилж чадахгүй байх болно. Хэрвээ та Бурханы үгийн бодит байдалд дотогшилж, сүнслэг амьдралынхаа зөв замд орохыг хүсвэл эхлээд бодит байдлыг мэдэж, тодорхойгүй бөгөөд ер бусын зүйлүүдээс өөрийгөө салгах ёстой, өөрөөр хэлбэл, Ариун Сүнс таныг хэрхэн бодтойгоор гэгээрүүлж, дотроос чинь удирддаг вэ гэдгийг та эхлээд ойлгох ёстой. Ийм замаар, таны дотор хийж буй Ариун Сүнсний бодит ажлыг үнэхээр ойлгож чадвал та Бурханаар төгс болгуулах зөв замдаа орсон байх болно.
Өнөөдөр бүх зүйл бодит байдлаас эхэлдэг. Бурханы ажил бол хамгийн бодит, хүмүүсийн хүрэх боломжтой зүйл; энэ бол хүмүүсийн мэдэрч хүрч чадах зүйл юм. Хүмүүст маш их тодорхойгүй, ер бусын зүйлс байдаг, эдгээр нь тэднийг Бурханы одоогийн ажлыг мэдэх боломжгүй болгодог. Иймээс тэд дадлага туршлагаараа үргэлж гаждаг, үргэлж хүнд хэцүүг мэдэрдэг ба эдгээр нь бүгд тэдний үзхүйгээс болдог. Хүмүүс Ариун Сүнсний ажлын зарчмуудыг ойлгох чадваргүй, тэд бодит байдлыг мэддэггүй, иймээс тэд үргэлж өөрсдийн дотогшлох замдаа назгайрдаг. Тэд Бурханы шаардлагуудыг алсаас харах ч тэдгээрт хүрэх чадваргүй; тэд ердөө л Бурханы үгс үнэхээр сайн гэдгийг ойлгодог боловч орох замаа олж чаддаггүй. Ариун Сүнс ийм зарчимтайгаар ажилладаг: Хүмүүсийн хамжилцлаар дамжуулан, тэдний эрчимтэй залбирч, Бурханыг хайж, Түүнд ойртож байгаагаар дамжуулан үр дүнд хүрдэг бөгөөд тэднийг Ариун Сүнсээр гэрэлтүүлж, гэгээрүүлж чаддаг. Энэ нь Ариун Сүнс дангаараа хийх тохиолдол эсвэл хүн дангаараа хийх тохиолдол биш. Хоёулаа зайлшгүй шаардлагатай бөгөөд хүмүүс хэдий чинээ их хамжилцаж, Бурханы шаардлагуудын хэм хэмжээнд тэд хэдий чинээ их хүрнэ, Ариун Сүнсний ажил төдий чинээ агуу болох болно. Ариун Сүнсний ажил дээр нэмээд хүмүүсийн бодит хамжилцал байснаар л жинхэнэ туршлагууд болон Бурханы үгсийн мөн чанарын мэдлэгийг бүтээдэг. Аажмаар энэ арга замаар дамжуулан дадлагжин туршлагжиснаар л төгс хүн эцэстээ бүтээгдэнэ. Бурхан ер бусын зүйлсийг хийдэггүй; хүмүүсийн үзхүйд, Бурхан бол төгс хүчит Бурхан бөгөөд бүх зүйл Бурханаар хийгддэг, үүний үр дүнд хүмүүс идэвхгүйгээр хүлээдэг ба Бурханы үгсийг уншдаггүй эсвэл залбирдаггүй, ердөө Ариун Сүнс хүрэхийг л хүлээдэг. Зөв ойлголттой хүмүүс гэхдээ үүнд итгэдэг: Бурханы үйлдлүүд зөвхөн миний хамжилцахаар л урагшилна, Бурханы ажлын үр нөлөө миний хир хамжилцахаас л шалтгаална. Бурханыг ярих үед, Бурханы үгсийн төлөө чармайж, эрж хайхын тулд би Өөрийн чадах бүхнийг хийх ёстой; энэ бол миний биелүүлэх ёстой зүйл.
Петр бодит байдалд хамгийн их анхаарал хандуулдаг нэгэн байсныг та Петр болон Паулаас тодорхой харах боломжтой. Петрийн туулсан замаас, түүний туршлагууд нь өнгөрсөн удаа бүтэлгүйтсэн тэдгээр хүмүүсийн сургамж дээр тулгуурласан гэдгийг харж болно, мөн тэрээр өмнөх ариун хүмүүсийн давуу талыг шингээснийг харах боломжтой. Түүнчлэн үүнээс Петрийн туршлага хир бодит байсныг харж болно, эдгээр нь хүмүүст хүрэхэд, чадвартай болоход нь хангалттай төдийгүй хүмүүс тэдэнд хүрэхүйц байсан. Паул гэхдээ өөр байсан: Түүний ярьсан бүхэн гуравдагч тэнгэр лүү явах, сэнтийд залрах, зөвт байдлын титэм гэх мэт тодорхойгүй, үл үзэгдэх зүйлс байсан. Тэр гадаад талын зүйлс дээр төвлөрсөн: байр суурь, хүмүүсийг буруушаах, өөрийн ахлах эрхээ гайхуулах, Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн байх гэх мэт. Түүний эрж хайсан юу ч бодитой байгаагүй, ихэнх нь уран зөгнөл байсан, иймээс Ариун Сүнс хүмүүсийг хир хөдөлгөдөг, хүмүүсийн таашаадаг их баяр баясал, гуравдагч тэнгэр лүү явах, эсвэл байнгын дасгалжуулалт хийж түүнийг тодорхой хэмжээнд таашаах, Бурханы үгсийг уншиж түүнийг тодорхой хэмжээнд таашаах гэх мэт энэ бүгд нь ер бусын зүйл гэж бид хардаг ба эдгээрийн аль нь ч бодит биш. Ариун Сүнсний бүх ажил бол энгийн бөгөөд бодит. Та Бурханы үгсийг уншаад залбирах үед таны дотор тогтвортой бөгөөд гэрэлтэй байдаг, гадаад дэлхий танд хөндлөнгөөс оролцож чадахгүй, та дотроо Бурханыг хайрлахыг хүсэх болно, эерэг зүйлс хийхийг хүснэ, та ёрын муу ертөнцийг үзэн ядна; Энэ бол Бурханы дотор амьдрах юм, энэ нь хүмүүсийн ярьдаг шиг маш их баяр баясал биш ба эдгээр яриа нь бодит биш. Өнөөдөр бүх зүйл бодит байдлаас эхэлдэг. Бурханы хийдэг бүхэн бодтой бөгөөд та өөрийн туршлагаараа Бурханыг бодтойгоор мэдэж, Бурханы ажлын мөрийг эрж хайхад болон Ариун Сүнсний хүмүүст хүрч гэгээрүүлдэг арга замд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэрвээ та Бурханы үгсийг ууж идэн, залбирч, илүү бодит аргаар хамжилцаж, өнгөрсөн цаг үеийн сайныг шингээж, Петр шиг буруугаас татгалзвал, хэрвээ та өөрийн чихээр сонсож, нүдээрээ ажиглан, өөрийн зүрх сэтгэлдээ тунгаан бодож байнга залбирч, Бурхантай хамжилцахын тулд өөрийн чадах бүхнийг хийвэл Бурхан таныг гарцаагүй замчлах болно.

                                                                                    《Үг нь Махбодоор Илэрсэн》-ээс

Эрхшээх Ажлын Дотоод Үнэн (2)

Та хаад мэт хаанчлахыг эрж хайдаг байсан, өнөөдөр та үүнийгээ хараахан орхиогүйта тэнгэрийг өргөж газрыг тулж хаад мэт хаанчлахыг хүссэн хэвээр. Одоо энэ талаар бодоод үз: Та ийм ур чадвар эзэмшдэг үү? Та ухаангүй байгаа биш үү? Таны эрж хайж, өөрийн анхаарлаа зориулж байгаа зүйл бодитой юу? Та энгийн хүн чанарыг ч эзэмшээгүй—энэ нь өрөвдмөөр биш гэж үү? Тиймээс өнөөдөр бид зөвхөн эрхшээгдэх, гэрчлэл хийх, өөрийн хэв чанарыг сайжруулах, төгс болгуулах замд орох тухай ярих бөгөөд өөр юуны ч тухай ярихгүй. Зарим хүмүүс жинхэнэ үнэнээс залхдаг ба энгийн хүн чанар болон хүмүүсийн хэв чанарыг сайжруулах тухай энэ бүх яриаг хараад тэд дурамжхан байдаг. Үнэнийг хайрладаггүй хүмүүсийг төгс болгох нь хялбар биш байдаг. Өнөөдөр та нэгэнт дотогшилж, Бурханы хүслийн дагуу алхам алхамаар үйлдэж байгаа бол та таягдагдах уу? Хятадын эх газарт ийм их далайцтай, маш их ажил хийгдсэний дараа, түүнчлэн маш олон үг яригдсаны дараа, Бурхан замын хагасаас шантарна гэж үү? Тэрээр хүмүүсийг ёроолгүй нүх рүү доош хөтөлж чадна гэж үү? Өнөөдрийн гол зүйл бол та хүний мөн чанарыг болон юунд дотогшилбол зохилтойгоо мэдэх ёстой; та амьд дотогшлох, зан чанарын өөрчлөлтүүд, хэрхэн үнэхээр эрхшээгдэх, хэрхэн Бурханд бүрэн дүүрэн дуулгавартай байж, Бурханд сүүлийн гэрчлэл хийж, үхэлд хүртэл дуулгавартай байх талаар ярих ёстой. Та эдгээр зүйлс дээр л төвлөрч, бодит бус эсвэл чухал бус зүйлсийг юун түрүүнд хойш тавьж, авч үзэхгүй байх ёстой. Өнөөдөр та хэрхэн эрхшээгдэх болон хүмүүс эрхшээгдсэнийхээ дараа хэрхэн биеэ авч явах талаар мэдэж байх ёстой. Та өөрийгөө эрхшээгдсэн гэж хэлэх байх гэвч та үхэлд хүртэл дуулгавартай байж чадах уу? Тэнд ямар нэгэн ирээдүйн төлөв байгаа эсэхээс үл хамааран та эцсээ хүртэл дагах чадвартай байх ёстой, мөн орчноос үл хамааран та Бурханд итгэх итгэлээ алдах ёсгүй. Эцэстээ та гэрчлэлийн хоёр талыг биелүүлэх ёстой: Иовын гэрчлэл-үхэлд хүртэл дуулгавартай болох ба Петрийн гэрчлэл-Эзнийг дээдээр хайрлах. Нэг талаар, Та Иовтой адил байх ёстой: Тэр ямар ч эд хөрөнгө эзэмшиж байгаагүй ба махан биеийн өвдөлтөнд нэрвэгдсэн, гэвч тэрээр Еховагийн нэрийг орхиогүй. Энэ нь Иовын гэрчлэл байсан. Петр үхэлд хүртэл Бурханыг хайрлах чадвартай байсан. Тэр нас барах үедээ, загалмай дээр цовдлогдох үедээ ч гэсэн Бурханыг хайрласаар байсан; тэр өөрийн хувийн ирээдүйн төлөвийн тухай эсвэл гайхамшигт найдвар, замбараагүй бодлоо дагах тухай бодоогүй бөгөөд зөвхөн Бурханыг хайрлаж, Бурханы бүх зохицуулгыг дуулгавартай дагахаар тэр зорьсон юм. Та гэрчлэл хийхээр бодож үзэхээс өмнө, эрхшээгдсэнийхээ дараа төгс болгуулсан нэгэн болохоос өмнө таны хүрэх ёстой стандарт нь энэ юм. Өнөөдөр хэрвээ хүмүүс өөрсдийн мөн чанар болон байр сууриа үнэхээр мэддэг бол тэд ирээдүйн төлөв эсвэл итгэл найдварыг эрж хайсан хэвээр байх байсан уу? Таны мэдэх ёстой зүйл энэ юм: Бурхан намайг төгс болгох эсэхээс үл хамааран би Бурханыг дагах ёстой; одоо Түүний хийж байгаа бүхэн бол сайн бөгөөд бидний төлөө байдаг, ингэснээр бидний зан чанар өөрчлөгдөж, бид Сатаны нөлөөнөөс өөрсдийгөө салгаж чадна, бид бузар нутаг дэвсгэрт амьдарч байгаа ч ариун бусаас өөрсдийгөө салгаж, хир буртаг болон Сатаны нөлөөнөөс салах боломж бидэнд олдсон, бид Сатаны нөлөөг орхих боломжтой болсон. Мэдээж, танаас шаардагдах зүйл бол энэ, гэвч Бурханы хувьд энэ нь ердөө л эрхшээх ажил, иймээс хүмүүс дуулгавартай дагах шийдвэртэй байж, Бурханы бүх зохион байгуулалтанд захирагдаж чадах ба хэрэгтэй бүх зүйл нь энэ юм. Өнөөдөр ихэнх хүмүүс аль хэдийн эрхшээгдсэн боловч тэдний дотор маш их тэрслүү, дуулгаваргүй байдал байсан хэвээр байна. Хүмүүсийн жинхэнэ биеийн хэмжээ нь хэтэрхий жаахан хэвээр бөгөөд найдвар болон ирээдүйн төлөв байгаа үед л тэд босдог; хэрэв байхгүй бол, тэд сөрөг болж, тэр ч байтугай Бурханыг орхих тухай боддог. Мөн энгийн хүн чанарыг амьдран гаргахыг эрж хайх агуу хүсэл хүмүүст байдаггүй. Ийм байж болохгүй! Тиймээс бид эрхшээх тухай мөн л ярих ёстой. Үнэндээ төгс төгөлдөржилт нь эрхшээхтэй нэгэн зэрэг явагддаг: таныг эрхшээгдэх зуур төгс болгуулах эхний үр нөлөө мөн хийгддэг. Эрхшээгдэх болон төгс болгуулах хоёрын хоорондын ялгаа нь хүмүүсийн өөрчлөлтийн зэрэгтэй хамааралтай. Эрхшээгдэнэ гэдэг бол төгс болгуулахын эхний алхам бөгөөд энэ нь тэд бүрэн дүүрэн төгс төгөлдөр болчихлоо гэсэн үг биш, мөн Бурхан тэднийг бүрэн дүүрэн олж авсан гэдгийг нотлохгүй. Хүмүүс эрхшээгдсэнийхээ дараа тэдний зан чанарт зарим нэг өөрчлөлт гардаг боловч эдгээр өөрчлөлт нь, Бурханаар бүрэн авахуулсан хүмүүс дэх өөрчлөлтөөс хамаагүй бага байдаг. Өнөөдөр хийгдэж байгаа зүйл бол хүмүүсийг төгс болгох анхан шатны ажил буюу тэднийг эрхшээх ажил бөгөөд та эрхшээгдэж чадахгүй бол Бурханаар төгс болгуулж, Түүгээр бүрэн авахуулах ямар ч арга зам танд байхгүй байх болно. Та ердөө л гэсгээлт, шүүлтийн цөөхөн хэдэн үгсийг олж авах боловч тэдгээр нь таны зүрх сэтгэлийг бүрмөсөн өөрчлөх чадваргүй байх болно. Тиймээс та таягдагдах хүмүүсийн нэг нь байх болно; энэ нь ширээн дээрх элбэг дэлбэг тансаг дайллагыг харсан ч үүнийг идэж чадахгүй байгаагаас огт ялгаагүй. Энэ нь эмгэнэлтэй биш гэж үү? Иймээс та өөрчлөлтийг эрж хайх ёстой: Эрхшээгдэж эсвэл төгс болгуулж байх нь хамаагүй энэ хоёр нь танд өөрчлөлт байгаа эсэхтэй болон та дуулгавартай юу эсвэл үгүй юу гэдэгтэй холбоотой бөгөөд энэ нь Бурхан таныг авах уу, үгүй юу гэдгийг тодорхойлдог. “Эрхшээгдэнэ” болон “төгс болгуулна” гэдэг бол зүгээр л өөрчлөлт болон дуулгавартай байдлын хэмжээнд, түүнчлэн Бурханыг хайрлах таны хайр хир ариун бэ гэдэгт суурилдаг болохыг мэдэж ав. Өнөөдөр шаардагдаж байгаа зүйл бол та бүрэн төгс болгуулах явдал боловч эхлээд та эрхшээгдэх ёстой, та Бурханы гэсгээлт, шүүлтийн талаар хангалттай мэдлэгтэй байж, дагах итгэлтэй байх ёстой бөгөөд үр дүнтэй байхын тулд өөрчлөлтийг эрж хайдаг нэгэн байх ёстой. Зөвхөн тэр үед л та төгс болгуулахаар эрж хайдаг нэгэн байх болно. Төгс болгуулах явцдаа та эрхшээгдэх болно мөн эрхшээгдэх явцдаа та төгс болгуулах болно гэдгээ ойлгох ёстой. Өнөөдөр та төгс болгуулахыг эрж хайж эсвэл гадаад хүн чанар дахь өөрчлөлт болон өөрийн хэв чанарын сайжруулалтыг эрж хайж чадна, гэхдээ гол чухал зүйл бол Бурханы өнөөдөр хийж байгаа бүхэн утга учиртай бөгөөд үр ашигтай гэдгийг та ойлгох юм: Энэ нь таныг, бохир заваанаас зугатаж үүнийг хаяхын тулд бохир газарт амьдрах боломжтой болгоно, энэ нь таныг Сатаны нөлөөг даван гарч, Сатаны харанхуйн нөлөөг орхих боломжтой болгоно, иймд эдгээр зүйлс дээр төвлөрснөөр та энэхүү бохир газарт хамгаалагдах болно. Эцэст нь танаас ямар гэрчлэл өгөхийг хүсэх вэ? Та бохир муухай газар амьдардаг ч гэсэн ариун болох чадвартай бөгөөд цаашид бохир, ариун бус байхгүй, та Сатаны ноёрхолд амьдарч байгаа ч гэсэн өөрийгөө Сатаны нөлөөнөөс гаргасан, Сатанаар эзэмшүүлж, дарлуулаагүй ба та Төгс Хүчитийн гарт амьдардаг. Энэ бол гэрчлэл, мөн Сатантай хийсэн тулааны ялалтын нотолгоо. Та Сатаныг хаях чадвартай, таны амьдарч байгаа байдал Сатаныг илрүүлдэггүй, харин энэ нь Бурхан хүнийг бүтээхдээ хүнийг хүрэхийг шаардсан зүйлс юм: энгийн хүн чанар, энгийн ухаалаг байдал, энгийн мэдлэг ухаан, Бурханыг хайрлах энгийн шийдвэр ба Бурханд үнэнч байдал. Эдгээр нь Бурханы бүтээлийн хийдэг гэрчлэл юм. Та, “Бид бохир муухай газар амьдардаг боловч Бурханы хамгаалалтын улмаас, Түүний манлайллын улмаас, Тэр биднийг эрхшээсэн учраас бид өөрсдийгөө Сатаны нөлөөнөөс салгасан гэж хэлдэг. Өнөөдөр бид дуулгавартай байж чадаж байгаа нь Бурханаар эрхшээгдсэний үр нөлөө бөгөөд энэ нь бид сайн учраас эсвэл бид аяндаа Бурханыг хайрласан учраас болоогүй. Бурхан биднийг сонгож, урьдчилан товлосон учраас л бид өнөөдөр эрхшээгдэж, Түүнд гэрчлэл хийх чадвартай болж, Түүнд үйлчилж чаддаг; мөн Тэр биднийг сонгож, биднийг хамгаалсан учраас л бид Сатаны ноёрхлоос гарч аврагдсан ба бохир завааныг орхиж, агуу улаан луугийн үндэстэн дотор ариусгагдсан билээ” гэж хэлдэг. Нэмж хэлэхэд, гадаад талдаа таны амьдарч байгаа байдал чинь та энгийн хүн чанарыг эзэмшсэн, таны хэлдэг зүйлд ухаалаг байдал байдаг бөгөөд та энгийн хүнтэй адилхан гэдгийг харуулах болно. Бусад хүмүүс та нарыг хараад тэд, Энэ агуу улаан луугийн дүр төрх биш гэж үү? Эгч нарын биеэ авч явах байдал нь эгч нарт тохирохгүй, ах нарын биеэ авч явах байдал нь ах нарт тохирохгүй байгаа ба тэдэнд ариун хүмүүсийн ёс ном огт алга гэж хэлэх ёсгүй. Бурхан тэднийг Моабын удам гэж хэлсэнд гайхах зүйл алга, Түүний түмэн зөв! хэмээн тэд хэлэх ёсгүй. Хэрвээ хүмүүс та нар луу хараад, “Хэдий Бурхан та нарыг Моабын удам гэж хэлсэн боловч, та нарын амьдарч байгаа байдал Сатаны нөлөөг ардаа орхисон гэдгийг чинь нотолж байна; хэдий тэдгээр зүйлс таны дотор байгаа хэвээр боловч та тэдгээрийг орхих чадвартай” гэж хэлбэл, та нар бүрэн дүүрэн эрхшээгдсэн гэдгийг энэ нь харуулна. Эрхшээгдэж, аврагдсан та нар “Бид Моабын удам гэдэг нь үнэн, гэхдээ бид Бурханаар аврагдсан ба хэдийгээр Моабын удам хаягдаж, хараагдаж мөн Израилийн ард түмнээр Харь үндэстэн дунд цөлөгдсөн боловч өнөөдөр Бурхан биднийг аварсан. Бид бүх хүмүүсээс хамгийн ялзарсан нь гэдэг үнэн бөгөөд үүнийг ч Бурхан тогтоосон, энэ бол үнэн, үүнийг бүгд үгүйсгэх аргагүй. Гэвч өнөөдөр бид энэ нөлөөнөөс зугатаасан. Бид өвөг дээдсээ жигшдэг, үүнийг бүрмөсөн хаяж, Бурханы бүх зохицуулгад дуулгавартай байж, Бурханы хүслийн дагуу үйлдэж, Түүний биднээс шаардсан зүйлийг биелүүлж, Бурханы хүслийг хангахын тулд бид өвөг дээдсээ орхиход бэлэн байна. Моаб Бурханаас урвасан, тэр Бурханы хүслийн дагуу үйлдээгүй ба Бурхан түүнийг үзэн ядсан. Гэвч бид Бурханы зүрх сэтгэлийг бодох ёстой ба өнөөдөр бид Бурханы хүслийг нэгэнт ойлгосон учраас Бурханаас урваж болохгүй, өөрсдийн хуучин өвөг дээдсээсээ татгалзах ёстой!” гэж хэлэх болно. Өмнө нь бид агуу улаан луугаас татгалзах тухай ярьсан бөгөөд өнөөдөр бид хүмүүсийн хуучин өвөг дээдсээс татгалзах тухай голчлон ярилаа. Энэ бол хүмүүсийн эрхшээлтийн нэг гэрчлэл бөгөөд та өнөөдөр хэрхэн дотогшлохоос үл хамааран энэ хэсэг дэх таны гэрчлэл дутмаг байх ёсгүй.

Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ

Өнөөдөр, хүмүүс Бурханд итгэх итгэл үнэмшлээрээ Бурханд хэрхэн үйлчилвэл зүйтэй, ямар нөхцөл байдлыг хангасан байх ёстой, Бурханд үйлчилдэг хүмүүс юу ойлгох хэрэгтэй, мөн таны үйлчлэлд ямар буруу хазайлт байдаг талаар бид эхлээд ярих болно. Та энэ бүхнийг ойлгох ёстой. Эдгээр асуудлууд нь таны Бурханд хэрхэн итгэх, Ариун Сүнсний удирдсан зам мөрийн дагуу хэрхэн явах, мөн Бурхан таны бүх зүйлийг хэрхэн зохицуулдаг талаар хөндөх ба тэдгээр нь танд хийх Бурханы ажлын алхам бүрийг мэдэх боломжийг танд олгох болно. Та тэр түвшинд хүрэх үедээ, Бурханд итгэх итгэл юу болох, Бурханд яаж зөв зохистой итгэх болон Бурханы хүсэл зорилгод нийцүүлэн юу хийх хэрэгтэй талаарх ойлголтод хүрнэ. Энэ нь таныг Бурханы ажилд бүрэн дүүрэн бөгөөд бүрмөсөн дуулгавартай болгоно, мөн та гомдоллохгүй, шүүж, дүгнэлт хийхгүй, судалгааг бол дурдах ч хэрэггүй. Түүнчлэн, та бүхэн үхэл хүртэл Бурханд дуулгавартай байх чадвартай болно, Бурханаар та удирдуулан жолоодуулж, таныг хонь шиг нядлахыг зөвшөөрнө, тэгээд та бүхэн 1990-ээд оны Петрүүд болж, тэр ч байтугай загалмай дээр хадуулсан ч гэсэн өчүүхэн ч гомдолгүйгээр Бурханыг хайрлаж чадна. Зөвхөн тэр цагт л та нар 1990-ээд оны Петрүүдийн адилаар амьдарч чадна.

Арван ес дэх яриа

Миний үгийг оршин амьдрах үндэс болгон авах нь хүн төрөлхтний эзэмшвэл зохих зүйл юм. Хүн Миний үгнүүдийн хэсэг тус бүрт өөрийн хэсгээс бий болгох ёстойэс бөгөөс асуудал үүсгэж, өөрийн мөхлийг эрж байгаа хэрэг. Хүн төрөлхтөн Намайг мэддэггүй, ийм учраас, өөрийн амь насыг Надад өгч солилцоо хийхийн оронд, түүний бүхий л хийдэг зүйл бол Надад сэтгэл ханамж өгөхийг хичээн, гартаа хуучирч өмхрөх бараа таваар барин Миний урдуур алхдаг. Гэвч, тэдгээр зүйлсэд сэтгэл ханахын оронд Би хүн төрөлхтөнд үргэлжлүүлэн шаардлага тавьсаар байдаг. Би хүний зориулалыг хайрладаг боловч түүний авилгалыг үзэн яддаг. Бүх хүн шунал тачаалаар дүүрсэн зүрх сэтгэлтэй; яг л зүрх сэтгэл нь чөтгөрт олзлогдсон мэт, тэр зүрх сэтгэлээ чөлөөлж Надад өргөж чаддаггүй. Намайг ярих үед, хүн Миний дуу хоолойг ихэд төвлөрч анхааран сонсдог; гэвч Намайг ярихаа болиход, Миний үгс түүний “ажил үйлсэд” хавсралт байсан мэт Миний үгсийг огт анхаарахаа больж өөрийн “ажил үйлсээ” эхлүүлдэг. Би хүн төрөлхтөнд хэзээ ч сул хандаж байгаагүй, харин ч Би урт удаан хугацаанд зовж шаналан, уужим сэтгэлээр хүн төрөлхтөнд хандаж байгаа. Иймдээ ч Миний зөөлөн чанараас болоод хүн төрөлхтөн цөм өөртөө хэт бардсан, өөрөө танин мэдэж, өөрөө эрэгцүүлэх чадваргүй болж өсөцгөөсөн бөгөөд Миний хүлцэнгүй байдлыг ашиглан Намайг хуурч мэхэлдэг. Тэдний дундаас нэг нь ч Намайг чин сэтгэлээсээ анхаардаггүй, мөн хэн нь ч Намайг зүрх сэтгэлдээ хүндлэн нандигнадаггүй; зөвхөн зав гарвал тэд өнгөц хүндлэлээ надад үзүүлдэг. Миний хүнд зарцуулсан хүчин чармайлт хэмжээлшгүй. Би хүнд урьд хожид байгаагүй тийм төрлийн ажил гаргаж, нэмэлт ачаа үүрүүлсэн нь хүн Надад байгаа болон Намайг юу болохоос хамаарахгүйгээр мэдлэгийг олж, өөрчлөгдөхийн тулд юм. Би үүнийг хүн зүгээр нэг хэрэглэгч болгох гэж хийгээгүй, харин түүнийг Сатаныг ялж чадах үйлдвэрлэгч болгохын тулд хийсэн. Хэдий Би хүнээс юу ч шаарддаггүй ч, хийж байгаа зүйлд минь зорилго, үйлдэж байгаа зүйлд минь зарчим гэж байдаг учраас миний тавих шаардлагад стандарт гэж бий: Би хэзээ ч, хүний төсөөлдөг шиг санаатай дайжигнаж эсвэл тэнгэр газар үй олон зүйлсийг хүссэнээрээ бүтээдэггүй. Миний ажилд, хүн аливааг харж олж авч чаддаг байх ёстой. Тэр өөрийн “залуу нас”-ны хавар цагийг хий дэмий үрэн таран хийж, эсвэл тоос шороо тоомжиргүйгээс хуримтлагдаж байдаг гадуур хувцас шиг өөрийн амьдралдаа хандах хэрэггүй; үүний оронд, Миний төлөө Сатан руу эргэж буцахгүй, Сатаны эсрэг дайрахаар морддог болох хүртлээ Миний өгөөмөр зангаас баяр баяслыг олж, өөрийгөө хамгаалж бат зогсох хэрэгтэй. Миний хүнээс хүсэж байгаа зүйл энгийн биш байна гэж үү?

Monday, February 20, 2017

Хуулийн Эрин Үе дэх ажил

Еховагийн Израильчууд дээр хийсэн ажил нь хүн төрөлхтөнд Бурханы газар дээрх үүссэн газар, Түүний байсан ариун газрыг тодорхойлсон. Тэр Өөрийн ажлаа Израильчуудаар хязгаарласан. Эхлээд Тэрээр Израилийн гадна ажиллаагүй; оронд нь тэрээр Өөрийн ажлын хүрээг хязгаарлахад тохиромжтой хүмүүсийг сонгон авсан. Израиль бол Бурханы Адам болон Еваг бүтээсэн газар ба тэр газрын шорооноос Ехова хүнийг бүтээсэн. Энэ бол Түүний газар дээрх ажлын үндэс байсан юм. Ноа болон Адамын үр сад болох Израильчууд нь Еховагийн газар дээрх ажлын үндэс байсан юм.

Арван гурав дахь яриа

Миний тунхаглал дуу хоолойн дунд Миний хичнээн санаа зорилт нуугдаж байх билээ. Гэхдээ хүн эдгээрийн тухай юу ч мэддэггүй бас ойлгодоггүй, харин гаднаас нь Миний үгийг хүлээн авч, гаднаас нь дагадаг, Миний зүрх сэтгэлийг ухаарах эсвэл Миний үгэн дундаас Миний хүслийг зөн совингоороо мэдрэх чадваргүй.

Хорин долоо дахь яриа

Хүний үйл ажиллагаа Миний зүрх сэтгэлд хүрч, үнэ цэнийг Надад мэдрүүлж байгаагүй. Хүний нүдэнд, Би үргэлжид түүнд хатуу чанга байдлаар хандаж, Түүний дээр эрх мэдлээ хэрэгжүүлж байдаг. Хүний гаргаж буй үйлдлүүд дунд Миний мэлмийн өмнө бат зогсох, Миний төлөө хийсэн зүйл бараг үгүй. Эцсийн эцэст хүнээс хамааралтай бүх зүйлс Миний өмнө бүгд сүйрдэг бөгөөд ийм үед Миний үйлдэл илэрхий болж, хүн бүр алдаагаа хүлээн зөвшөөрөн Намай мэдэхээр ирдэг. Хүний уг чанар өөрчлөгдөхгүй хэвээр үлддэг. Тэдний зүрх сэтгэлд байгаа зүйл Миний хүслийн дагуу бишэнэ Надад хэрэггүй. Миний хамгийн үзэн яддаг зүйл бол хүний зөрүүд зан ба гэм нүгэл дахин үйлдэх явдал бөгөөд чухам юу тэднийг Надаас үргэлж хол, Намайг үл таних хүн шиг байлгаж, хэзээ ч Миний өмнө Миний хүслийн дагуу үйлдүүлэхгүй, харин ч Миний ард Намайг эсэргүүцэхэд хүргэж байна вэ? Энэ үнэнч байдал мөн үү? Энэ тэдний Намайг хайрладаг хайр мөн үү? Тэд яагаад гэмшихгүй, дахин төрж чадахгүй байна вэ? Хүмүүс яагаад шаваргүй газар амьдрахын оронд үүрд шавар дотроо амьдрахдаа дуртай байдаг юм бол? Энэ нь Би тэдэнд зохисгүй авирласанаас болсон юм болов уу? Би тэднийг төөрөгдүүлчихсэн юм болов уу? Би тэднийг там руу хөтөлчихсөн юм уу? Хүн бүр “там”-д амьдрах дуртай байна. Гэрэл ирэх үед тэдний дотор хадаглагдсан зүйлс тамаас ирдэг шиг тэдний нүд тэр дороо сохордог. Гэвч тэд энэ тал дээр үл мэдэх тул "тамын зугаа цэнгэл"-ийг таашааж явдаг. Тэд ерөнхийдөө Намайг өөрсдийнх " оршин тогтнох эх үүсвэр"-ийг нь булааж авах гэж байгаа мэт гүн айдастайгаар тэдгээр зүйлсээ үнэт эрдэнэ мэт чээжиндээ тас зуурч байдаг. Хүмүүс надаас эмээдэг, тийм ч учраас Намайг дэлхий дээр ирэх үед Надаас хол хөндий байж, Надтай ойр байхыг үзэн яддаг. Амар тайван гэр бүлийн амьдралаа хадгалж, “дэлхий дээр аз жаргал”-ыг таашаахыг хүсэж байгаа учраас тэд “өөртөө төвөг удах”-ыг хүсдэггүй. Гэсэн ч Би тэдний хүсэлтийг биелэхийг зөвшөөрч чадахгүй. Тэдний гэр бүлийг устгах нь яг Миний энд хийх зүйл юм. Намайг ирсэн мөчөөс эхлэн гэр бүл доторх амар тайван алдагдана. Би бүх үндэстнийг хагаралдуулна, гэр бүлүүдийг юун хэлэх вэ. Миний мутраас хэн зугтааж чадах вэ? Ерөөлийг авдаг хүмүүс дургүй зүйлсээсээ хэрхэн зугтааж чадах вэ? Шийтгэл амсдаг хүмүүс айснаасаа болж хэрхэн Миний энэрлийг хүлээн авч чадах вэ? Миний бүх үгнээс хүмүүс Миний хүсэл болон үйлсийг маань харсан, гэвч хэн өөрсдийн төөрөлдсөн бодол санаанаасаа чөлөөлөгдөж чадах вэ? Миний үгэн дотроос эсвэл Миний үггүйгээр хэн арга замыг олж чадах вэ?

Хорин гурав дахь яриа

Миний дуу хоолой хадаж, Миний нүд галаар зурсхийн Би газар дэлхийг бүхэлд нь үзэж, хорвоо ертөнцийг тэр аяар нь ажиглана. Бүх хүн төрөлхтөн Надад залбирч, Над руухарж, Намайг уур хилэнгээ зогсоохыг мөн дахиж Миний эсрэг эсэргүүцэн хараахгүй гэж сөгдөн мөргөнө. Гэхдээ энэ нь өнгөрсөн бишхарин одоо юм. Хэн Миний хүслийгхувируулж чадах билээ? Хүний зүрх сэтгэлийн дуудлага эсвэл тэдний амнаас унах үгс гэж үүНадаас болоогүй бол хэн одоог хүртэл амьд үлдэж чадах билээ? Хэн Миний амнаас унах үггүйгээр амьд үлдэж чадах билээ? Хэн Миний сонор сэрэмжит нүдний ажиглалт дор худал ярьж чадах билээ? Би өөрийн шинэ ажлыг бүх дэлхий дээр авчрахад хэн үүнээс зугатаж чадах вэ? Уулс хичнээн өндөр байлаа ч өөрийн өндрөөрөө түүнийг халхалж чадах уу? Ус мөрөн хэдий өргөн уудам байлаа ч үүнийг эсэргүүцэж чадах уу? Миний төлөвлөгөөгөөр Би ямар ч бүтээлийг зүгээр явуулахгүй, мөн ямар ч хүн эсвэл ямар ч бүтээл Миний гараас бултаж чадахгүй. Өнөөдөр, Миний ариун нэр хүн төрөлхтөн даяар дуурсагдаж, Миний эсрэг үгс ч хүн төрөлхтний дунд нэмэгдэж, Миний оршихуйн талаарх түүх домог хүн төрөлхтөн даяар тархжээ. Би хүмүүст Миний тухай дүгнэлт хийн шүүхийг, Миний биеийг хуваан авч, Намайг хараан зүхэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл тэр үнэнээр минь Намайг мэддэггүй, хүн үргэлж Намайг эсэргүүцдэг, Намайг хууран мэхэлдэг, Миний сүнсийг нандигнаж эсвэл Миний үгсийг үнэлдэггүй. Түүний бүхий л үйлс болоод үйлдлүүдийнх нь төлөө мөн над руу чиглэсэн хандлагынх ньтөлөө цаг нь болоход Би хүмүүст “шагнал” өгдөг. Тэгэхээр хүмүүс “шагнал” гэж нүдээ унагадаг, гэтэл нэг нь ч өөрийгөө золиослох ажил хийж байгаагүй. Хүн төрөлхтөн амь бие хайргүй зүтгэхийг хүсдэггүй, гэхдээ юуны ч төлөө биш шагналд тэд баярладаг. Петр Миний өмнө өөрийгөө зориулсан, энэ нь маргаашийн шагналын төлөө биш байсан, харин өнөөдрийн мэдлэгийн төлөө байсан. Хүн төрөлхтөн хэзээ ч надтай шударга байдлаар холбогддоггүй, харин ч өнгөц байдлаар Надад хандаж, Миний сайшаалыг олж авах тухай хөнгөнөөр боддог. Би хүний зүрх сэтгэлийн гүн рүү харсан тиймээс Би “олон баялагын уурхай” дотроос олборлож байна, хүн өөрийгөө ийм гэдгийг хараахан мэдээгүй байгаа ч Би шинээр олж мэдсэн юм. Тэгээд зөвхөн тэд "материаллаг нотлох баримт" харах үед л хүн төрөлхтөн хоёр нүүр гарган, өөрсдийгөө дорд үздэгээ зогсоож, өөрсдийн бузар муухай байдлаа хүлээн зөвшөөрөн өөрсдийн гарыг сунгана. Мөн хүмүүсийн дунд хүн төрөлхтний аз жаргалын төлөө хийх маш олон шинэ шинэлэг зүйлс Намайг “гарганавахыг” хүлээж байдаг. Би хүний чадваргүй байдлаас болоод ажлаа зогсооно гэхээсээ илүү анхны төлөвлөгөөнийхөө дагуу түүнийг сэлбэж, түүнд арчилгаа хийж байдаг. Хүмүүс бол яг л жимсний модтой ижил: тайрч тэгшлэхгүйгээр мод үр жимсээ ургуулж чадахгүй, эцэст нь бүгд ямар ч жимс газарт эс унагах хатсан навч болон мөчрүүдийг үзэх бизээ.


Хорин нэг дэх яриа

Хүн Миний гэрлийн дунд унах бөгөөд Миний авралаар бат зогсоно. Би бүх ертөнцийн авралыг авчрах үед хүн Миний сэргээх урсгалын дунд орох арга замыг олох гэж оролддог, гэхдээ энэхүү сэргээлтийн хүчтэй урсгалд ул мөргүй арилгагдсан олон хүн байдаг; хүчтэй усны урсгалд сорогдсон болон живсэн олон хүн бий; мөн хүчтэй усны урсгалд дунд тэсэж үлдсэн хүмүүс ч байгаа, тэдгээр хүмүүс нь өөрсдийн ойлголтын мэдрэмжийг хэзээ ч алдаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл хүчтэй урсгалыг даган яваа хүмүүс юм. Би хүмүүстэй хамт алхам алхамаар урагшлах боловч тэр одоо хүртэл Намайг мэддэггүй хэвээр; Тэрээр Миний гадна өмссөн хувцасыг л зөвхөн мэддэг боловч Миний дотор нуугдсан эд баялагыг мэддэггүй. Би хүнд өдөр тутам үнэнийг өгч, үнэнээр хангаж байдаг ч тэр жинхэнээсээ зөвшөөрч, Миний өгөх бүхий л баялагыг хүлээн авч чаддаггүй. Хүний ямар ч ялзрал надаар анзаарагдахгүй өнгөрөхгүй; Миний хувьд түүний дотоод ертөнц бол тэргэл саран усан дээр тусаж байгаа мэт. Би хүнийг аргалж, түүнд хааш яаш ханддаггүй; энэ нь түүнийг өөртөө хариуцлага хүлээх боломжгүй болгоно, мөн улмаар бүх хүн төрөлхтөн үргэлж доройтолд байсан бөгөөд өнөөдөр ч гэсэн ийм доройтлоос өөрийгөө бүрэн чөлөөлж чадаагүй хэвээр байна. Ядуу, өчүүхэн хүн төрөлхтөн! Яагаад хүн Намайг хайрладаг ч Миний Сүнсний зорилтуудыг дагах боломжгүй байдаг юм бэ? Би өөрийгөө хүн төрөлхтөнд аль хэдийн илчлээгүй гэж үү? Хүн төрөлхтөн үнэхээр Миний төрхийг харсан уу? Би хүн төрөлхтөнд хэтэрхий бага өршөөл нигүүлсэл үзүүлсэн учраас ийм байдаг юм болов уу? Бүх хүн төрөлхтний эсэргүүцэгчидээ! Тэд Миний өлмий доор устах ёстой, тэд Миний гэсгээлт дунд замхрах ёстой, Миний ажил үйлс бүрэн дуусах тэр өдөр хүн төрөлхтөн дундаас хөөгдсөн байх ёстой, тэгээд бүх хүн төрөлхтөн тэдний муухай нүүр царайг мэдэх болно. Хүн Миний царайг ховорхон хардаг эсвэл Миний дуу хоолойг ховорхон сонсдог яагаад гэвэл дэлхий тэр даяараа хэтэрхий булингартай байна, мөн үүний шуугиан хэтэрхий их, мөн хүн Миний нүүр царайг олж харахыг хичээхдээ, Миний зүрх сэтгэлийг ойлгохыг оролдохдоо хэтэрхий залхуу. Энэ хүний ялзралаас үүдээгүй гэж үү? Энэ хүний хомстлоос үүдээгүй гэж үү? Бүх хүн төрөлхтөн үргэлж Миний хангамж дунд байдаг; хэрвээ ийм байгаагүй бол, хэрвээ Би ийм нигүүлсэнгүй байгаагүй бол өнөөдрийг хүртэл хэн амьд үлдэж чадна гэж? Надад цаглашгүй баялаг бий, гэвч бүх гамшиг Миний гараар зохион байгуулагддаг—Хэн гамшигаас өөрсдийн хүссэн үедээ зугтах боломжтой вэ? Залбирагч хүмүүст ингэж хийхийг зөвшөөрнө гэж үү? Эсвэл хүний зүрх сэтгэл дэх нулимас уу? Хүн надад үнэн голоосоо хэзээ ч залбирдаггүй, тиймээс бүх хүн төрөлхтний дунд хэн ч өөрийн амьдралынхаа туршид үнэний гэрэл гэгээд амьдарч байгаагүй, мөн хүмүүс зөвхөн өчүүхэн гэрэл гэгээн дунд амьдардаг. Энэ нь хүн төрөлхтнийг өнөөдрийн дутагдлыг буй болгов.

Sunday, February 19, 2017

Зургаа дахь яриа

Сүнсний асуудалд, чи машид нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэйМиний үгсэд, чи маш анхааралтай байх хэрэгтэй. Чи Миний Сүнс болоод бие махбодыг, Миний үгс болоод Миний бие махбодыг хуваагдашгүй бүхэл нэгэн мэт харж чадах тэрхүү төлөв байдалд зорих хэрэгтэй, бас Миний оршин байгаад бүх хүн төрөлхтөн сэтгэл ханамжтай байж чадах тийм байдлыг нөхцөлдүүлэх хэрэгтэй. Би ертөнц дээр өөрийн хөлөөр алхалж, мэлмийгээ харааныхаа бүх багтаамжаар тэлж, чихэрлэг, исгэлэн, гашуун, хурц үнэртэй хүний туршлагыг амталж хүн төрөлхтний дунд Би алхсан, гэхдээ үнэндээ хүн хэзээ ч Намайг таниагүй, Намайг алхалж одход ч мэдээгүй. Учир нь Би чимээгүй байж, ямар нэг ер бусын үйл хэргийг үйлдээгүй, иймээс хэн ч Намайг үнэндээ хараагүй. Юмс урьд байсан шигээ одоо байхаа больсон: Би бүтээлийн эхлэлээс хойш ертөнцийн харж байгаагүй тийм юмсыг хийж, эрин зуунд, хүний хэзээ ч сонсож байгаагүй тийм үгсийг хэлэх гэж байна, учир нь Би бүх хүн төрөлхтнөөс Намайг махан биед байхад мэдэхийг шаардах болно. Энэ бол хүн төрөлхтний ойлгоход бэрх Миний эзэгнэлтийн алхамууд юм. Би энэ талаар нээлттэй ярьсан ч тус бүрд нь нарийвчлан илэрхийлэх боломжгүй тул хүн оюун санаандаа үүнийг ойлгох гэж учраа олж яддаг. Үүнд хүний дорой хөөрхийлөлтэй байдал оршино, үгүй гэжүү? Энэ нь Миний яг түүнд хүсэж байгаа нөхвөрлөн гүйцээх юм, үгүй гэж үү? Эдгээр бүх он жилүүдэд, Би хүн дээр юу ч хийгээгүй; Эдгээр бүх он жилүүд, тэр ч байтугай Миний бие махбодтой шууд холбоотой байсан хүмүүс хүртэл хэзээ ч Миний бурханлаг чанараас гарч ирэх дуу хоолойг сонсож байгаагүй. Миний талаарх мэдлэг хүн төрөлхтөнд дутмаг байхыг үгүйсгэх аргагүй, гэхдээ энэ ганцаараа хүний Надад гэх хайранд үеэс үед нөлөөлөөгүй. Одоо, харин, Би чамд тоолж барашгүй олон тооны хачин, тайлагдашгүй ажил авчирч бас маш олон үг хэлсэн. Гэсэн ч, ийм нөхцөлд хэдий байгаа ч гэсэн маш олон хүмүүс Миний нүүрийг эсэргүүцэж байна. Танд цөөн хэдэн жишээг дурдъя:

Гурван сануулга


Бурханд итгэгчийн хувиар чи бүх зүйл дээр Түүнээс өөр хэнд ч үнэнч байх ёсгүй ба бүх зүйлийг Түүний зүрхтэй тааруулах ёстой.

Чи өөрийн үйлдлээ авч үзэх хэрэгтэй


Та нарын амьдрал дахь үйлдэл болон үйлээс харахад та нар бүгдээрээ дутуу дулимаг байгаа учраас, та нарын мэдлэг болон хүлээж авах чадвар хэт хомс байгаа тул өдөр бүр үгээр хангагдаж, дүүргэгдэх хэрэгтэй байна.

Та Бурханы үнэн итгэгч мөн үү?

Таны Бурханд итгэх явц магадгүй ганц хоёр жилээс илүү урт үргэлжилсэн, магадгүй эдгээр жилүүдэд таны амьдрал нэлээн их зовлонг туулсан, эсвэл та зовлонг үзээгүй, харин нэлээн их нигүүлслийг хүртсэн байж болох юм. Та мөн зовлонг ч нигүүлслийг ч үзэлгүйгээр хамгийн энгийн амьдралыг туулсан байж болох юм. Үүнээс хамааралгүйгээр та Бурханы дагагч мөн тул Түүнийг дагах сэдвээр хэлэлцэцгээе. Гэвч үүнийг унших бүх хүмүүст сануулахад Бурханы үг бол Бурханыг хүлээн зөвшөөрч, Бурханыг дагадаг хүмүүс рүү чиглэсэн бөгөөд Бурханыг хүлээн авдаггүй хүмүүсийг хамарсан нийт хүмүүс рүү ерөнхийд нь чиглээгүй юм. Хэрэв та Бурханыг ард түмэнд, дэлхий дээрх бүх хүмүүст хандан ярьдаг гэж итгэж байгаа бол Бурханы үг танд ямар нэг нөлөө үзүүлэхгүй. Иймд та бүх үгийг өөрийн зүрхэнд ойр байлгаж, тэдгээрийн хүрээнээс өөрийгөө гадна тавихгүй байх хэрэгтэй. Ямар ч байсан бидний гэрт юу болж байгаа талаар ярилцъя.

Ялзарсан хүн төрөлхтөн бие махбодтой болсон Бурханаар илүү аврагдах хэрэгтэй

Бурханы ажлын зорилго ямар нэг биегүй хоосон зүйл эсвэл Сатаны сүнс биш, харин бие махбодоос бүтсэн, Сатаны ялзруулсан хүн учраас Тэр бие махбод болсон билээ. Энэ нь чухамдаа хүний бие махбод ялзарсан учраас Бурхан бие махбодтой хүнийг Өөрийн ажлын зорилгоо болгож, мөн хүн ялзралын зүйл учраас Тэр хүнийг Өөрийн авралын ажлынхаа бүх үе шатанд Өөрийн ажлын зорилго болгосон. Хүн бол бие махбод цусаас бүтсэн мөнх бус бүтээл бөгөөд хүнийг аварч чадах цорын ганц зүйл бол Бурхан юм. Бурхан илүү үр дүнтэй болгож, Өөрийн ажлаа хийх үүднээс хүнтэй төстэй чанаруудыг эзэмшдэг бие махбод болох ёстой. Хүн бие махбодоос бүтсэн бас гэм нүглийг ялан дийлж, бие махбодоос өөрийгөө салгах чадваргүй учраас Бурхан Өөрийн ажлыг хийх үүднээс чухамдаа бие махбод болох ёстой. Бурхан мөн чанар ба хувь чанараараа хүний мөн чанар ба хувь чанараас ихээхэн ялгагдах боловч Түүний төрх байдал хүнийхтэй яг адил, энгийн хүний дүртэй байх бөгөөд энгийн хүний амьдралаар амьдрах тул Түүнийг харсан хүмүүс энгийн хүнээс ялгаж чадахгүй. Энэ энгийн төрх байдал ба энгийн хүн чанар нь Түүнд энгийн хүн чанараараа Өөрийн бурханлаг ажлыг гүйцэтгэхэд хангалттай. Түүний бие махбод нь Түүнд энгийн хүн чанараараа, хүн төрөлхтний дунд ажлаа хийх боломж олгох ба Түүний энгийн хүн чанар нь Түүнд хүн төрөлхтний дунд авралын ажлаа явуулахад мөн тусалдаг. Хэдийгээр Түүний энгийн хүн чанар хүн төрөлхтөн дунд ихээхэн үймээн шуугиан тарьсан ч, тэр үймээн шуугиан Түүний ажлын эгэл үр дүнд нөлөөлөөгүй. Товчхондоо Түүний эгэл бие махбодын ажил хүнд дээд зургийн ач тустай. Ихэнх хүмүүс Түүний энгийн хүн чанарыг хүлээн зөвшөөрөөгүй байсан ч, Түүний ажил үр дүнтэй хэвээр байх ба эдгээр үр дүнд Түүний энгийн хүн чанарын ачаар хүрнэ. Үүнд эргэлзэх хэрэггүй. Бие махбодоор үйлдсэн Түүний ажлаас хүн Түүний энгийн хүн чанарын талаарх хүмүүсийн дунд байдаг үзхүйгээс арав дахин эсвэл бүр хэдэн арав дахин илүү зүйлийг олж авдаг бөгөөд ийм үзхүй нь бүгд Түүний ажлаар бүхэлдээ залгигддаг. Түүний ажлын хүрсэн үр дүн, өөрөөр хэлбэл хүний Түүнд хандах мэдлэг нь Бурханы талаарх хүний үзхүйг хэд дахин давдаг. Түүний бие махбодоороо хийдэг ажлыг төсөөлж, хэмжих аргагүй, учир нь Түүний бие махбод ямар ч бие махбодтой хүнийхтэй адилгүй; гадаад байдал нь адилхан ч, мөн чанар нь ижилгүй. Түүний бие махбод хүмүүсийн дунд Бурханы талаарх олон үзхүйг бий болгодог ч Түүний бие махбод хүнд илүү их мэдлэгийг олж авах боломж олгохоор барахгүй гадна төрхөөрөө яг адилхан ямар ч хүнийг эрхшээж чадна. Тэр ердөө л нэг хүн биш, харин хүний гадаад бүрхүүлтэй Бурхан бөгөөд хэн ч Түүнийг бүрэн ухаж, ойлгож чадахгүй. Үл үзэгдэх, гарт үл баригдах Бурханыг бүгд хайрлаж, угтдаг. Хэрэв Бурхан зөвхөн хүнд үл үзэгддэг Сүнс байвал Бурханд итгэхэд хүнд их хялбар байх болно. Хүн төсөөлөлдөө жолоо цулбуургүй байж, өөрийгөө баясгаж, жаргалтай байхын тулд дуртайгаараа Бурханыг дүрслэж болно. Ингэснээр хүн өөрийн Бурханд хамгийн таатай байх зүйлийг, түүнчлэн ямар ч эргэлзээгүйгээр энэ Бурханы хамгийн их хийхийг эрмэлзэж буй зүйлийг хийж болох юм. Үүнээс гадна хүн өөрөөс нь өөр хэн ч Бурханд илүү үнэнч байж, сүсэглэдэггүй, бусад бүх хүмүүс харь үндэстний ноход, Бурханд үнэнч биш гэж боддог. Үүнийг л Бурханд итгэх итгэл үнэмшил нь тодорхойгүй, номлолд тулгуурласан хүмүүсийн хайдаг зүйл гэж хэлж болно; тэдний хайж байгаа зүйл нь хоорондоо нэг их ялгаагүй бүгд ижилхэн. Тэдний төсөөлөлд байгаа Бурханы дүр ердөө өөр боловч мөн чанараараа чухамдаа яг ижил байдаг.

“Бурханы ажлын үзэгдэл”-ийн тухай Бурханы үгийн гурван хэсгээс авсан сонгомол

1. Иохан Есүсийн баптисмаас долоон жилийн өмнө тэнгэрийн хаанчлалын тухай сайн мэдээг тарааж эхэлсэн. Түүний хийсэн ажил нь хүмүүст, Есүсийн хожим хийх ажлаас илүү дээгүүр мэт санагдсан, гэтэл тэр ердөө л эш үзүүлэгч байсан. Тэр ариун сүмийн дотор бус, харин үүний гаднах хот, тосгонд ярьж, ажилладаг байв. Тэр үүнийг мэдээж иудей үндэстэнд, ялангуяа ядууралд нэрвэгдсэн хүмүүсийн дунд хийсэн юм. Иохан нийгмийн дээд зиндааны хүмүүстэй ховорхон уулзаж, Эзэн Есүсийн төлөө зохистой хүмүүсийгбэлтгэх, мөн ажиллахад тохиромжтой газрыг Түүнд зориулан бэлтгэхийн тулд зөвхөн Иудейн энгийн ард иргэдийн дунд сайн мэдээг дэлгэрүүлж байсанЗамыг нь засах Иохан шиг эш үзүүлэгч байсан тул Эзэн Есүс ирэнгүүтээ Өөрийн цовдлолын замыг эхлүүлэх боломжтой байсан юм. Бурхан Өөрийн ажлаа гүйцэлдүүлэхээр махан биетэй болохдоо, Тэр хүмүүсийг сонгох ажлыг хийх хэрэггүй мөн хүмүүсийг эсвэл ажиллах газраа биечлэн хайж олох шаардлагагүй байв. Тэр ирэхдээ ийм ажил огт хийгээгүй; Түүнийг ирэхээс өмнө зохистой хүн Түүний төлөө аль хэдийн бэлдчихсэн байсан юм... Иохан долоон жилийн туршид ажилласан, өөрөөр хэлбэл, тэр сайн мэдээг долоон жилийн туршид түгээсэн юм. Өөрийн ажлынхаа үеэр Иохан олон хүчит үйлс үзүүлээгүй, учир ньтүүний ажил бол замыг засах явдал байсан бөгөөд энэ нь бэлтгэл хийх ажил байсан билээ. Бусад бүх ажил буюу Есүсийн хийх гэж байсан ажил нь түүнтэй хамааралгүй байсан; тэрбээр зөвхөн нүглээ улайж, гэмшихийг хүмүүст уриалж, хүмүүст баптисм хүртээсэн ба ингэснээр тэд аврагдаж чадах байсан юм. Хэдийгээр тэр шинэ ажил хийж, өмнө хүмүүний алхаж үзээгүй замыг нээсэн боловчтэр зөвхөн Есүст замыг нь засаж өгсөн юм. Тэр ердөө л бэлтгэл ажил хийсэн эш үзүүлэгч байсан бөгөөд Есүсийн ажлыг хийх чадваргүй байсанХэдий Есүс нь тэнгэрийн хаанчлалын сайн мэдээний талаар ярьсан эхний хүн байгаагүй ч, мөн хэдий Тэр Иоханы эхлүүлсэн замаар үргэлжлүүлэн явсан ч Түүний ажлыг хийж чадах өөр хэн ч байгаагүй бөгөөд энэ нь Иоханы ажлаас илүү дээгүүр байсан юм. Есүс Өөрийн замыг бэлдэж чадаагүйТүүний ажил шууд Бурханы нэрийн өмнөөс хийгдсэн. Иймээс, Иохан хичнээн олон жил ажилласан нь хамаагүй тэр бол зүгээр л эш үзүүлэгч, ердөө л замыг бэлтгэсэн нэгэн хэвээр байсан юм. Есүсийнхийсэн гурван жилийн ажил нь Иоханы долоон жилийн ажлаас илүү давсан, учир нь Түүний ажлын мөн чанар адилхан байгаагүй билээ.
Үг нь Махбодоор Илэрсэн “Бурханы Ажлын Үзэгдэл(1)”-ээс