Friday, December 9, 2016

Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг

Сүүлийн өдрүүдийн ажил нь бүгдийг төрлөөр нь салгах, Бурханы эзэгнэлтийн төлөвлөгөөг дүгнэх ба учир нь хугацаа дуусах гэж байгаа болон Бурханы өдрүүд ирсэн явдал юм. Бурхан Өөртөө эцсийг хүртэл үнэнч байсан бүх хүмүүсийг буюу Түүний хаанчлалд орсон хүмүүсийг Бурханы Өөрийн эрин рүү авч орно. Гэвч Бурханы Өөрийн эрин эхлэхээс өмнө Бурханы хийхийг хүсэж байгаа ажил бол хүний хийсэн үйлийг ажиглах биш, хүний амьдралын талаар асуух биш харин түүний дуулгаваргүй байдлыг шүүх юм. Учир нь Бурхан Түүний хаан ширээний өмнө ирэх хүн бүрийг цэвэр болгоно. Бурханы алхмыг энэ өдөр хүртэл дагаж ирсэн хүмүүс Бурханы хаан ширээний өмнө очих ба иймд Бурханы сүүлийн ажлыг хүлээн авсан хүн бүрийг Бурхан цэвэрлэх болно. Өөрөөр хэлбэл Бурханы сүүлийн ажлыг хүлээж авах бүх хүмүүс гэдэг нь Бурханаар шүүгдэх хүмүүс юм.
Өмнө нь хэлснээр шүүлт нь Бурханы гэрээс эхэлнэ. Энэ "шүүлт" нь сүүлийн өдрүүдэд Түүний хаан ширээний өмнө ирсэн хүмүүс дээр Бурханы хийх шүүлт юм. Зарим хүмүүс сүүлийн өдөр ирэхэд Бурхан тэнгэрт том ширээ засаж, дээр нь том цагаан бүтээлэг дэвсээд, Бурхан хаан ширээндээ сууж, хүмүүс газар дээр өвдөг сөгдөнө гэх мэт ер бусын зүйлийг төсөөлдөг. Дараа нь Бурхан хүн бүрийн нүглийг илчилж, түүнийг тэнгэр рүү хөөрөх эсвэл доор байгаа гал, хүхрээр дүүрэн нуур руу унагахын аль нэгийг шийддэг. Хүний төсөөлөл ямар байснаас үл хамааран Бурханы ажлын мөн чанар өөрчлөгдөхгүй юм. Хүний төсөөлөл гэдэг бол хүний тархинаас гарч байгаа бодлоос бүтсэн зүйлээс өөр юмгүй бөгөөд хүний харсан болон сонссон зүйлийг нийлүүлж, хэсэгчилсэн зүйл юм. Иймд Би төсөөлсөн зүйл нь хичнээн гоё байгаад зүгээр л зураг төдийн байх ба Бурханы ажлын төлөвлөгөөг орлож чадахгүй гэж хэлнэ. Ер нь тэгээд бүх хүмүүс Сатанд хорлогдсон учраас тэд яаж Бурханы бодлыг ойлгож чадах юм бэ? Хүн Бурханы шүүлтийн ажлыг бага зэрэг гайхамшигтай байна гэж боддог. Хүмүүс шүүлтийн ажлыг Бурхан Өөрөө хийж байгаа учраас энэ нь маш агуу хэмжээтэй, энгийн хүмүүст ойлгомжгүй зүйл болно гэж итгэдэг. Үүний дуу чимээ тэнгэр газрыг доргиох ёстой ба хэрэв ингэхгүй юм бол тэр нь яаж Бурханы шүүлтийн ажил байж чадах юм бэ гэж боддог. Хүмүүс энэ шүүлтийн ажил явагдах үед Бурхан маш агуу сүрлэг байж, шүүгдэж байгаа хүмүүс нь өвдөг дээрээ сөхрөн орилж уйлж, өршөөл хүсэж байна гэдэгт итгэдэг. Уг байдал нь маш агуу бөгөөд гайхамшигтай байх ёстой... Хүн бүр Бурханы шүүлтийн ажиллагааг маш алдартай байна гэж боддог. Гэвч Бурхан хүмүүс дээр шүүлтийн ажлаа эхэлснээс хойш урт хугацаа өнгөрсөн байхад та унтсаар л байгаа гэдгээ мэддэг үү? Та Бурханы шүүлтийн ажлыг албан ёсоор эхэлсэн гэж итгэж байх үед Бурхан газар тэнгэрийг сольж байна гэдгийг мэддэг үү? Та амьдралын утга учрыг дөнгөж ойлгох тэр үед Бурханы өршөөлгүй шийтгэлийн ажлын дагуу таныг унтаагаар нь там руу авч явж магадгүй юм. Тэгэхэд л та Бурханы шүүлтийн ажиллагаа дуусчихсаныг гэнэт ойлгох болно.
Үнэтэй цагаа эдгээр жигшүүртэй муухай сэдвийн талаар ярихад зарцуулахаа зогсооцгооё. Харин шүүлт юунаас тогтдог тухай ярилцацгаая. "Шүүлт" гэдэг үгийн тухай ярихад та Еховагийн газар бүрт ярьсан үгс болон Есүсийн фарисайчуудыг зэмлэсэн үгийн тухай бодох болно. Эдгээр үгс нь хатуу байсан ч Бурханы хүнийг шүүх үгс биш байсан. Эдгээр үгс нь Бурханы өөр орчинд, өөр байдалд хэлсэн үгс байсан ба Христ сүүлийн өдрүүдэд хүнийг шүүсэн үгсээс өөр байсан. Сүүлийн өдрүүдэд Христ хүмүүсийг сургах, хүний мөн чанарыг нээх болон өөрийн үгс болон үйлийг задлан шинжлэхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэсэн. Эдгээр үгс нь хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх, хүн яаж Бурханд үнэнч байх, хүн яаж энгийн хүн чанарыг амьдран гаргах болон Бурханы мэргэн ухаан, зан чанарын талаар гэх мэт төрөл бүрийн үнэнийг агуулж байсан. Эдгээр үгс бүгд нь хүний мөн чанар руу болон түүний ялзармал зан чанар руу чиглэсэн байна. Тухайлбал хүн Бурханаас яаж татгалздагийг илрүүлэхдээ хүн Сатаны биелэл болохтой болон Бурханы эсрэг хүч болохтой холбон хэлсэн. Бурхан шүүлтийн ажлаа хийхдээ хүний байдлыг зүгээр л хэдэн үгээр тодорхойлох бус харин удаан хугацааны илчлэлт, хариуцал болон засалтыг ашигладаг. Эдгээр илчлэлт, хариуцал болон засалтыг ашигладаг зүгээр үгээр орлуулж болохгүй ба харин үнэнээр орлуулж болох боловч тэр нь хүнд огт байдаггүй. Зөвхөн ажлын эдгээр үйл ажиллагааг шүүлт гэдэг ба зөвхөн ийм шүүлтээр л хүнийг итгүүлж, Бурханд дуулгавартай байхыг гүнзгий ойлгуулж, Бурханы тухай үнэн мэдлэгийг олгож чадах юм. Шүүлтийн ажиллагааны үр дүн нь хүмүүст Бурханы үнэн царайг болон өөрсдийнх нь дуулгаваргүй байдлын тухай үнэнийг ойлгуулах явдал юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгож чадахгүй нууцлаг байдлуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Энэ нь мөн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон түүний ялзралын үндсийг таних, хүний муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Эдгээр үр дүнг бүгдийг нь шүүлтийн ажиллагаа авчирдаг. Учир нь ийм ажлын мөн чанар нь Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэж байгаа бүх хүмүүст нээн үзүүлэхэд оршиж байдаг. Энэ ажил бол Бурханы хийдэг шүүлтийн ажил юм. Хэрэв та эдгээр үнэнийг чухал гэж авч үзэхгүй, үргэлж тэдгээрээс зайлсхийх эсвэл тэднээс салах шинэ аргыг бодож байдаг бол Би таныг хүнд нүгэлтэн гэж хэлнэ. Хэрэв та Бурханд итгэдэг боловч үнэнийг эсвэл Бурханы хүслийг хайдаггүй эсвэл таныг Бурханд ойртуулах замуудад дургүй бол таныг Би шүүлтээс зугатаж яваа нэгэн гэж хэлнэ. Та агуу цагаан хаан ширээнээс зугатаж байгаа хүүхэлдэй, урвагч бөгөөд Бурхан Түүний нүдэн доор зугатаж байгаа дуулгаваргүй нэгнийг өршөөхгүй. Ийм хүмүүст илүү хүнд шийтгэл ирэх болно. Бурханы өмнө ирж шүүгдэн, цэвэрлэгдсэн хүмүүс Бурханы хаант улсад үүрд амьдрах болно. Мэдээж энэ нь ирээдүйд болно.
Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийнх нь ажил юм. Иймд үүнийг Бурхан Өөрөө л хийх ба ямар нэг хүн Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол хүмүүсийг үнэнээр эрхшээх ажиллагаа тул Бурхан энэ ажлыг хүмүүсийн дунд хийхийн тулд Бурхан махбод болсон дүрээр гарч ирсээр байх нь тодорхой. Энэ нь сүүлийн өдрүүдэд Христ хүмүүсийг сургахын тулд үнэнийг хэрэглэх ба бүх үнэнийг тэдэнд мэдүүлэх болно гэсэн үг юм. Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм. Олон хүмүүс хоёр дахь удаа бие махбод болсон Бурханы талаар сонсоод аманд нь гашуун оргиж байгаа ба учир нь хүмүүст Бурхан бие махбод болж шүүлтээ хийнэ гэдэгт итгэхэд хэцүү гэж олон хүн бодож байгаа. Бурханы ажил нь хүний хүлээлтээс ихэнхдээ хэтэрдэг ба хүний оюун ухаан хүлээн авахад хэцүү байдаг гэж Би хэлэх ёстой. Хүн бол ердөө л дэлхий дээрх өт ба Бурхан хажууд нь ертөнцийг дүүргэх агуу Нэгэн юм. Хүний оюун ухаан бол зөвхөн өтийг томруулахад зориулсан нүхэн дэх ялзарсан ус бол Бурханы бодлоор шат бүр нь удирдагдах ажил нь Бурханы мэргэн ухааны жимс юм. Хүн үргэлж Бурхантай тэмцэхийг хүсдэг. Энэ нь эцэстээ хожигдох хүний хувьд зайлшгүй юм. Би та бүхнийг өөрсдийгөө алтнаас үнэтэй гэж үзэхгүй байхыг уриалж байна. Хэрэв бусад нь Бурханы шүүлтийг хүлээж авч чадаж байгаа бол та яагаад чадахгүй гэж? Та бусдаас хэр дээгүүр байдаг вэ? Хэрэв бусад хүмүүс үнэний өмнө толгойгоо бөхийлгөж чадаж байвал та мөн тэгж чадахгүй гэж үү? Бурханы ажлын агуу чиглэлийг зогсоох боломжгүй юм. Тэрээр таны "гавъяаны" төлөө шүүлтийн ажлаа дахин давтахгүй ба та ийм сайн боломжийг алдсандаа гашуунаар харамсах болно. Та Миний үгэнд итгэхгүй байвал тэнгэрт уг агуу цагаан хаан ширээ гарч ирж тан дээр "шүүлтээ явуулахыг" хүлээ. Бүх Израилчууд Есүсээс татгалзаж, Түүнийг үгүйсгэсэн боловч Есүсийн хүн төрөлхтний төлөөх төлөөсийн тухай баримт дэлхийн өнцөг булан бүрт тархсан гэдгийг мэдэх ёстой. Энэ нь Бурханы нэлээн эрт хийж бүтээсэн бодит баримтын баталгаа биш үү? Хэрэв та Есүс таныг тэнгэр рүү авч явна гэж бодож байгаа бол Би таныг зөрүүд, үхсэн модны хугархай [a] гэж хэлнэ. Есүс тан шиг үнэнд үнэнч биш зөвхөн адислалыг хайж байдаг хуурамч итгэгчийг хүлээн авахгүй юм. Эсрэгээрээ тэр танд өршөөл үзүүлэлгүйгээр галт нууранд хэдэн арван мянган жил шатаах болно.
Та одоо шүүлт гэж юу болохыг, үнэн гэж юу болохыг ойлгож байна уу? Та одоо хэрэв ойлгож байгаа бол Би таныг шүүлтэнд ор гэж дуудаж байна. Үгүй бол та Бурханд үнэлэгдэж, Тэр таныг Өөрийн хаант улсад оруулах боломжийг хэзээ ч олж авч чадахгүй. Шүүлтийг хүлээн авсан боловч шүүлтийн дундуур зугатан одсон хүмүүс хэзээ ч цэвэрлэгдэхгүй ба Бурхан тэднийг үүрд үзэн ядаж, тэднээс татгалзах болно. Тэдний нүгэл нь фарисайчуудынхаас ч илүү хүнд ба учир нь тэд Бурханаас урваж, Бурханы эсрэг боссон. Ийм хүмүүст зүтгэх ч хэрэггүй ба тэд хатуу, үүрдийн шийтгэлийг хүлээн авдаг байна. Хэзээ нэг цагт үнэнч байх тухай үг хэлээд дараа нь Түүнээс урвасан нэгнийг Бурхан өршөөх ёсгүй. Ийм хүмүүс сүнс, сэтгэл, биеэрээ шийтгэлийг амсаж хариугаа хүртэх ёстой. Энэ нь Бурханы зөвт зан чанарыг илчлэхгүй байна гэж үү? Энэ нь Бурханы шүүлтийн гол зорилго болон хүний илчлэлтийг харуулахгүй байна гэж үү? Төрөл бүрийн муу хэрэг хийсэн хүмүүсийг Бурхан шүүлтийн явцад муу сүнснүүдийн махан биеийг устгаж байдаг газар байрлуулж, сүнснүүдийн гарт өгдөг. Тэдний биеэс хүүрийн үнэр ханхлах ба энэ нь тэдэнд тохирох шийтгэл юм. Бурхан эдгээр үнэнч бус, хуурамч итгэгчид, хуурамч элч, хуурамч ажилчдын хийсэн нүгэл бүрийг Өөрийн бүртгэлийн номондоо бичиж авах ба цаг нь ирэхэд Тэрээр тэднийг муу сүнснүүдийн дунд хаяснаар тэдний бие муу сүнсний хүслээр бузартаж үр дүнд нь тэд хэзээ ч дахин төрөхгүй, хэзээ ч гэрэл харахгүй болох юм. Нэгэн цагт зүтгэлэг хийж байгаад эцэст нь хүртэл үнэнч байж чадаагүй эдгээр хоёр нүүртнүүдийг Бурхан ёс бус гэж үзэх ба ёс бусчуудын зөвлөлд орж тоо томшгүй тэдний нэг болж алхах болно. Эцэст нь Бурхан тэднийг устгах болно. Бурхан Христэд хэзээ ч үнэнч байгаагүй эсвэл ямар ч хүчин чармайлтыг зориулж байгаагүй хүмүүсийг цааш нь тавьж, тэдэнд анхаарлаа хандуулдаггүй ба эрин солигдох үед тэднийг бүгдийг нь устгадаг. Тэд дэлхий дээр оршин байх ёсгүй ба Бурханы хаант улс руу бол бүр ч очих ёсгүй юм. Бурханд үнэнээр байгаагүй бөгөөд Бурхантай хүчээр ажиллаж байсан хүмүүсийг Түүний ардад зүтгэх хүмүүсийн тоонд оруулна. Эдгээр хүмүүсийн цөөн хувь нь амь гарч, ихэнх нь зүтгэхэд ч тэнцээгүй хүмүүсийн хамт алга болох болно. Эцэст нь Бурхан Өөрийн хаант улсдаа Бурхантай ижил санаатай бүх хүмүүсийг, Бурханы ард болон хөвгүүдийг мөн Бурханы тахилч болгохоор урьдчилан тодорхойлсон хүмүүсийг авчирна. Энэ бол Бурханы ажлын үр дүнд суулгагдсан үр юм. Бурханы тогтоосон ангиллуудын алинд нь ч багтаагүй хүмүүсийг үл итгэгчид хэмээн тооцох болно. Та тэдний үр дүн ямар байхыг итгэлтэйгээр төсөөлж чадна. Би та бүхэнд хэлэх ёстой бүхнээ хэллээ. Та нарын сонгох зам бол та нарын гаргах шийдвэр юм. Та дараах зүйлийг ойлгох хэрэгтэй: Бурханы ажил Бурхантай зэрэгцэн явж чадахгүй хэнийг ч хүлээдэггүй ба Бурханы зөвт зан чанар нь ямар ч хүнд өршөөл үзүүлдэггүй.
Тайлбар:
  1. Үхсэн модны хугархай: "найдваргүй тохиолдол" гэсэн утгатай Хятадын хэлц үг.
《Үг нь Махбодоор Илэрсэн》-ээс

Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг та нар мэдэх ёстой


6,000 гаруй жилийн ажил бүхэлдээ цаг хугацааны явцад аажмаар өөрчлөгдөж иржээ. Энэ ажлын өөрчлөлт нь бүх дэлхийн нөхцөл байдлын дагуу болсон. Бурханы эзэгнэлтийн төлөвлөгөө нь бүх хүн төрөлхтөний хөгжлийн чиг хандлагаас хамаарч зөвхөн аажмаар хувирч өөрчлөгдөж ирсэн ба үүнийг бүтээлийн эхэн үед урьдаас төлөвлөөгүй. Дэлхий бүтээгдэхээс өмнө эсвэл түүнийг бүтээгдсэний ердөө дараа энэхүү ажлын эхний үе шат нь хуулийн үе шат, ажлын хоёр дахь үе шат нь нигүүлслийн үе шат; эсвэл ажлын гурав дахь үе шат нь эрхшээлт байна гэж Ехова огт төлөвлөөгүй байсан ба түүнчлэн Тэр эхлээд бүлэг хүмүүсийн дунд тухайлбал Моабын удам угсааны зарим хүмүүсийн дунд ажиллана, тэгээд үүнээс бүх хорвоо ертөнцийг эрхшээнэ гэх мэтчлэн төлөвлөөгүй. Дэлхийг бүтээснийхээ дараа Тэр эдгээр үгсийг хэлээгүй; Лотын өмнөх үед байтугай Моабын дараа ч Тэр эдгээр үгсийг хэлээгүй. Түүний бүх ажил аяндаа хийгдсэн. Яг ингэж л Түүний бүхий л зургаан мянган жилийн эзэгнэлтийн төлөвлөгөө хөгжсөн; ертөнцийг бүтээхээсээ өмнө Хүн Төрөлхтөний Хөгжлийн Хураангуй Хүснэгт гэх мэтийн төлөвлөгөөг Тэр хэзээ ч зохиогоогүй. Бурханы ажилд Тэр Өөрийгөө юу вэ гэдгийг шууд илэрхийлдэг; Тэр төлөвлөгөө зохиохын тулд Өөрийн тархийг зовоодоггүй.

Thursday, December 8, 2016

Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон ардын гүйцэтгэх арван захиргааны зарлиг





1. Хүн өөрийгөө дөвийлгөх, өргөмжлөх ёсгүй. Тэр Бурханд мөргөж, Бурханыг өргөмжлөх ёстой.
2. Чи Бурханд ашигтай зүйлсийг хийж байх ёстой бөгөөд Бурханы ажилд хор хүргэх зүйлийг хийж болохгүй. Чи Бурханы нэр, Бурханы гэрчлэл, Бурханы ажлыг хамгаалах ёстой.
3. Бурханы гэрт байх мөнгө, материаллаг эд зүйл, болон бүхий л эд хөрөнгө нь хүмүүсээр өгөгдөх тахил. Эдгээр тахилыг тахилч болон Бурхан таалах ба тахил нь Бурханы таалалд зориулан өргөгддөг зүйл. Бурхан л эдгээр зүйлсийг зөвхөн тахилчтай хуваах боломжтой ба өөр хэн ч түүнийг хуваан эдлэх боломжгүй. Бүхий л тахил (үүнд мөнгө болон бүхий л материаллаг эд зүйлс орно)-ыг хүн биш Бурхан л таалах эрхтэй. Тиймээс, эдгээр зүйлсийг хүн эдлэх ёсгүй; хэрэв хүн тэднийг таалбал тэр тахил хулгайлж байгаатай адил. Үүнийг хийж байгаа хэн нэгэн бол Иудас. Яагаад гэвэл Иудас урвагч болоод зогсохгүй мөнгөний цүнх рүү хийгдсэн зүйлийг авсан.
4. Хүн ялзарсан зан чанартай ба мөн түүнчлэн тэр сэтгэл хөдлөлөөр дүүрэн байдаг. Бурханд үйлчилж байхад эсрэг хүйсний хоёр хүн хамтарч ажиллах хориотой байдаг. Хэн нэгэн ийм үйлдэл хийж байгаад баригдвал ямар ч нөхцөлгүйгээр хөөгдөх болно. Хэн ч үүнээс чөлөөлөгдөх боломжгүй.
5. Чи Бурханыг дүгнэж болохгүй ба Бурхантай холбоотой зүйлсийг хамаагүй ярилцаж болохгүй. Чи хүний хийх ёстой зүйлсийг хийж, ярих ёстойг ярь, бас өөрийн цар хүрээ, хязгаарыг давж болохгүй. Өөрийн үгээ цэгнэж, гишгэх алхмаа бод. Эдгээр бүх зүйлс чамайг Бурханы мөн чанарыг халдахаас сэргийлэх болно.
6. Чи хүн хийх ёстойг хийж, өөрийн даалгаврыг биелүүлж, үүргээ гүйцэтгэж, өөрийн хариуцлагыг үүрэх ёстой. Чи Бурханд итгэдэг учир, чи Бурханы ажилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй; хэрэв үгүй бол чи Бурханы үгээр хооллож ундлах эрхгүй ба Бурханы гэрт амьдрах эрхгүй.
7. Чуулгантай хамааралтай ажил болон асуудалд Бурханд дуулгавартай байхаас гадна, бүх зүйлд чи Ариун Сүнсээр ашиглагдсан хүний зааврыг дагах хэрэгтэй. Өчүүхэн зөрчил ч хүлээн зөвшөөрөгдөхгүй. Чи үгийг нь чанд дагаж мөрдөх ёстой ба зөв бурууг дүгнэх ёсгүй; аль нь зөв эсвэл бурууг чи шийдэхгүй. Чи бүрэн дагах ёстой гэдгээ л санах хэрэгтэй.
8. Бурхан итгэдэг хүмүүс Түүнд дуулгавартай байж, Түүнд мөргөх хэрэгтэй. Чи ямар нэг хүнийг өргөмжилж түүнд найдах хэрэггүй; чи эхний байрыг Бурханд, хоёр дугаар байрыг найддаг хүндээ, гурав дугаар байрыг өөртөө өгөх ёсгүй. Ямар ч хүн зүрхэнд чинь байх ёсгүй ба, чи хүмүүсийг бодох ёсгүй. Ялангуяа чи өөрийн найддаг хүнийг Бурхантай тэнцүүлж, Түүнтэй адилтгах ёсгүй. Үүнийг Бурхан тэвчихгүй.
9. Чиний бодол чуулганы ажил байх ёстой. Чи өөрийн махан биеийн бүхий л зүйлсийг хойш тавьж, гэр бүлийн асуудал дээр шийдэмгий байж, Бурханы ажилд бүхий л зүрхээ зориулан Бурханы ажлыг нэгт өөрийн амьдралыг хоёрт тавих хэрэгтэй. Энэ бол ариун хүний ёс журамтай байдал.
10. Чи итгэл үнэмшилгүй хамаатнуудыгаа (чиний хүүхдүүд, чиний нөхөр эсвэл эхнэр, чиний эгч дүүс эсвэл эцэг эх гэх мэт) хүчээр чуулганд оруулах ёсгүй. Бурханы гэрт гишүүдийн тоо дутаагүй ба ашиггүй хүмүүсээр тоог дүүргэх хэрэггүй. Дурандаа итгэдэггүй хүмүүсийг чуулган руу дагуулах хэрэггүй. Энэ зарлиг бүх хүнд хамаатай. Энэ асуудлын талаар та нар бие биенээ шалгаж, хянаж, сануулж байх ёстой ба хэн ч зөрчиж болохгүй. Итгэл үнэмшилгүй хамаатан дурамжхан чуулган руу орж ирсэн ч тэдэнд ном өгөхгүй эсвэл шинэ нэр өгөхгүй байх ёстой. Тийм хүмүүс Бурханы гэрт харьяалагдахгүй ба тэднийг чуулганд орж ирэхийг ямар нэг аргаар зогсоох хэрэгтэй. Хэрэв чөтгөрүүдийн халдлагаар чуулганд асуудал тулгарвал, чамайг чуулганаас хөөх эсвэл чамд хязгаарлалтуудыг тогтоох болно. Товчоор хэлбэл энэ асуудалд бүх хүн хариуцлагатай байх ёстой ба чи хуумгай эсвэл өөртөө ашигтайгаар шийдвэрлэж болохгүй.
Үг нь махбодоор илэрсэн номоос

Илүү дэлгэрэнгүй:
Зүүний Аянга |Төгс Xүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Xүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.

Wednesday, December 7, 2016

Өөрчлөгдөөгүй зан чанартай байх нь Бурханд дайсагнасан байдалтай байх юм




Хэдэн мянган жилийн завхралын дараа, хүн хөшүүн, сүйхээгүй бөгөөд Бурханд хандах хүний тэрслүү байдал нь түүхийн номонд тэмдэглэгдэх хүртлээ Бурханыг эсэргүүцдэг чөтгөр болсон ба хүн өөрөө ч өөрийнхөө тэрслүү занг бүрэн тооцоолж чадахаа больсон – учир нь хүн Сатанаар гүнзгий бохирлогдсон ба тэр хаашаа явахаа ч мэдэхээ больтлоо Сатанаар төөрүүлэгдсэн.

Жинхэнэ хүн гэж юу гэсэн үг вэ




Хүнийг удирдах нь Миний ажил бөгөөд түүний Надаар байлдан дагуулагдах нь Би дэлхийг бүтээх үед бүр ч илүү урьдчилан төлөвлөгдсөн байсан. Эцсийн өдрүүдэд Би тэднийг бүрэн байлдан дагуулна гэдгийг хүмүүс мэдэхгүй бөгөөд Би Сатаныг ялан дийлсний баталгаа нь дуулгаваргүй хүн төрөлхтнийг байлдан дагуулахын тулд юм гэдгийг тэд мөн мэдэхгүй. Гэвч Би, Сатаны аваад явсан хүмүүс буюу хэдийн түүний хүүхдүүд, үнэнч зарц нь болсон хүмүүсийн байлдан дагуулагч нь болно гэдгээ, Надтай тэмцэлдэх үед нь Өөрийн дайсандаа аль хэдийн хэлсэн. Байлдан дагуулах гэдгийн анхдагч утга нь ялах, ичээх юм. Израилийн хүмүүсийн хэлснээр, энэ нь бүрэн ялах, устгах ба хүнийг цаашид Намайг эсэргүүцэж чадахгүй болгох юм. Гэхдээ өнөөдөр та нарын дунд хэрэглэж байгаагаар үүний утга нь байлдан дагуулах юм. Миний зорилго бол хүн төрөлхтний нүгэлт мууг бүрэн сөнөөх, сүйрэлд аваачих бөгөөд ингэснээр энэ нь цаашид Миний эсрэг тэрслэхгүй, тэр ч байтугай Миний ажилд саад хийж, үймүүлж чадахгүй. Тиймээс, хүмүүсийн хувьд энэ нь байлдан дагуулалт гэсэн утгатай. Энэ нэр томъёоны утга ямар ч байсан, Миний ажил бол хүн төрөлхтнийг ялах явдал. Учир нь хүн төрөлхтөн бол үнэндээ Миний удирдлагын дагалт гэхдээ илүү нарийн хэлбэл, хүн төрөлхтөн бол Миний дайснаас өөр юу ч биш. Хүн төрөлхтөн бол Намайг эсэргүүцэж, Надад дуулгаваргүй ханддаг нүгэлт хүмүүс юм. Хүн төрөлхтөн бол Надаар хараагдсан нүгэлт үр удмаас өөр юу ч биш. Хүн төрөлхтөн бол Надаас урвасан тэнгэрийн элчийн ахлагчийн удам угсаанаас өөр юу ч биш. Хүн төрөлхтөн бол аль хэдийн Надаар жигшигдэн гологдсон бөгөөд Надтай зөрөлдсөн чөтгөрийн удмаас өөр юу ч биш. Бүх хүн төрөлхтний дээрх тэнгэр бүрхэг, бүүдгэр бөгөөд тунгалаг байдлын өчүүхэн ч гялбаа байхгүй. Хүний ертөнц хав харанхуйд байгаа ба энд амьдрах үедээ хүн өөрийн сунгасан гараа ч харж чадахгүй бөгөөд толгойгоо өргөх үедээ тэр нарыг харж чадахгүй. Түүний хөл доорх зам нь намагтай ба хонхороор дүүрэн бөгөөд тахир муруй ба замбараагүй; бүх газарт цогцоснууд хаягдсан. Харанхуй булангууд нь үхсэн хүний шарилаар дүүрсэн. Хүйтэн, харанхуй булангуудад, тухайн орон байрыг эзэлсэн чөтгөрүүдийн сүрэг чихэлдсэн байгаа. Хүн төрөлхтний туршид чөтгөрүүдийн сүрэг ч мөн ирж, явсан. Бузар булайгаар бүрхэгдсэн тоо томшгүй олон араатнуудын үр удам, зэрлэг балмадаар тэмцэлдэж, үүний дуу чимээ зүрх сэтгэлд айдас хуруулна. Тийм үед, тийм дэлхий, тийм “газрын диваажинд”, амьдралын жаргал цэнгэлийг эрж хайхын тулд хүн хаашаа явах вэ? Өөрийн амьдралын хүрэх газрыг олохын тулд хүн хаашаа явах вэ? Эрт үед Сатаны хөлд гишгэлэгдсэн хүн төрөлхтөн Сатаны дүрийн тоглогч – бүр түүний биелэл болон аливааг үйлдсээр байгаа. Энэ нь, тэд бол Сатаны “хангинам гэрчлэл хийгчид” гэдгийн тодорхой баталгаа юм. Тийм хүн төрөлхтөн, тийм өөдгүй амьтан эсвэл энэ завхарсан хүн төрөлхтний тийм үр удам хэрхэн Бурханы гэрч болж чадах юм бэ? Миний суу алдар хаанаас ирэх юм бэ? Миний гэрч хаана байна? Миний эсрэг зогсож, хүн төрөлхтнийг завхруулдаг дайсан, Миний алдар суу, Миний амьдран харуулалтаар бялхаж байсан хүн төрөлхтнийг, Миний бүтээлийг аль хэдийн бузарласан. Энэ нь Миний алдар сууг хулгайлж, үүний хүнд шингээсэн зүйл нь Сатаны бузар муухайг, сайн мууг таньж мэдэх модны жимсний шүүстэй ихээр холисон хорноос өөр юу ч биш юм. Эхлээд Би хүн төрөлхтнийг бүтээсэн өөрөөр хэлбэл Би хүн төрөлхтний өвөг дээдэс болох Адамыг бүтээсэн. Тэр биетэй ба хэлбэртэй, амьдралаар бялхсан, эрч хүчээр бялхсан, цаашлаад Миний алдар суутай байсан. Би хүнийг бүтээх үед тэр нь маш цог жавхлант өдөр байсан. Түүний дараа, хүний өвөг дээдэс болох Адамын биеэс Еваг бүтээсэн ба Миний бүтээлийн хүмүүс Миний амьсгалаар дүүрч Миний алдар суугаар бялхаж байсан. Адам анхнаасаа Миний гараар бүтээгдсэн ба Миний дүрийн төлөөлөл байсан. Тиймээс, “Адамын” анхдагч утга учир нь Миний эрч хүчийг шингээсэн, Миний суу алдрыг шингээсэн, бодит биетэй ба сайн хэлбэртэй, сүнстэй болоод амьсгалтай Миний бүтээл байх байсан. Тэр бол сүнс өгсөн цорын ганц бүтээл байсан ба Намайг төлөөлж, Миний дүртэй байж, Миний амьсгалыг хүлээн авсан. Эхэндээ, Ева бол Миний бүтээхээр шийдсэн, амьсгал өгсөн хоёр дахь хүн байсан, иймээс “Евагийн” анхдагч утга учир нь, Миний суу алдрыг үргэлжлүүлэх, Миний эрч хүчээр дүүрсэн, цаашлаад Миний суу алдар өгөгдсөн бүтээл байх байсан. Ева Адамаас бий болсон, иймээс тэр мөн Миний дүртэй байсан, учир нь тэр бол Миний дүрээр бүтээгдсэн хоёр дахь хүн байсан юм. “Евагийн” анхдагч утга учир нь амьд хүн, заяагдсан сүнс, мах, ястайгаар оршиж, Миний хоёр дахь гэрч, түүнчлэн хүн төрөлхтөн дэх Миний хоёр дахь дүр байх байсан. Тэд бол хүн төрөлхтний өвөг дээдэс, Бурханы ариун, үнэт эрдэнэс бөгөөд сүнстэй анхдагч хүмүүс юм. Гэсэн хэдий ч чөтгөр хүн төрөлхтний өвөг дээдсийн удмыг гишгэлэн, булаасан ба хүний дэлхийг бүрэн дүүрэн харанхуйд аваачсан, тэгснээр энэ үр удам Миний оршин тогтнолд цаашид итгэхээ больсон. Үүнээс илүү жигшүүртэй зүйл юу вэ гэхээр чөтгөр хүмүүсийг бузарлаж, гишгэлэхийн хажуугаар Миний алдар суу, Миний гэрчлэл, хүмүүст Миний өгсөн эрч хүч болон Миний тэдэнд үлээсэн амьсгал ба амийг, хүний дэлхий дэх Миний алдар суу, хүн төрөлхтөнд Миний зориулсан уйгагүй хичээл чармайлтыг харгисаар авсан. Хүн төрөлхтөн цаашид гэрэлд байхаа больж, Миний тэдэнд өгсөн бүхнийг алдаж, Миний өгсөн алдар сууг хаясан. Намайг бүтээлийн Эзэн гэдгийг тэд хэзээ нэгэн цагт хэрхэн ухамсарлаж чадах юм бэ? Тэнгэр дэх Миний оршин тогтнолд тэд хэрхэн итгэх юм бэ? Газар дээрх Миний алдар суугийн илрэлийг тэд хэрхэн нээж олох юм бэ? Эдгээр ач хүү, ач охид Бурханыг хэрхэн өөрсдийн өвөг дээдсээ гэж үзэж тэдний бүтээлийн Эзэн гэж хүндлэх юм бэ? Эдгээр өрөвдөлтэй ач хүү, ач охид, Миний Адам, Евад өгсөн алдар суу, дүр төрх, түүнчлэн гэрчлэлийг болон хүн төрөлхтөнд өгсөн амийг чөтгөрт өгөөмрөөр “өгсөн” бөгөөд чөтгөрийн оршихуйг өчүүхэн ч ойшоохгүйгээр Миний бүх алдар сууг түүнд өгсөн. “Өөдгүй амьтан” гэсэн нэрийн эх үүсвэр энэ биш гэж үү? Тийм хүн төрөлхтөн, тийм муу чөтгөрүүд, тийм алхаж яваа үхдлүүд, Сатаны тийм хүмүүс, Миний тийм дайснууд хэрхэн Миний алдар сууг авч болох юм бэ? Би Өөрийн алдар сууг эргүүлэн авч, хүмүүсийн дундах Өөрийн гэрчлэлээ эргүүлэн авч, Надад нэгэнтээ харъяалагдаж байсан бүхнийг буюу эрт үед хүн төрөлхтөнд Өөрийн өгсөн бүхнээ буцаан авах болно – тэгээд хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулна. Гэсэн хэдий ч, Миний бүтээсэн хүмүүс бол Миний дүр болоод Миний алдар суутайгаар бүтээгдсэн ариун хүмүүс байсан гэдгийг та нар мэдэх ёстой. Тэд анхнаасаа Сатаных биш байсан, үүгээр гишгэлэгдэх ёсгүй байсан, харин Миний цэвэр илэрхийлэл бөгөөд үүний хорын өчүүхэн ч ул мөрөөс ангид байсан. Тиймээс, зөвхөн Өөрийн гараар бүтээгдсэн зүйлийг, хэзээ ч өөр ямар нэгэн этгээдэд харъяалагдаж байгаагүй Өөрийн хайртай ариун хүмүүсийг л хүсэж байгаагаа Би хүн болгонд мэдэгдэнэ. Цаашлаад, Би тэднийг таалж, Өөрийн суу алдар хэмээн тэднийг харах болно. Гэсэн хэдий ч, Миний хүсэж байгаа зүйл бол өнөөдөр Сатанд харъяалагдаж байгаа, Сатанаар бузарлагдсан хүн төрөлхтөн биш, энэ нь Миний анхдагч бүтээл байхаа больсон. Би хүний ертөнц дэх Өөрийн суу алдраа буцаан авахыг хүсэж байгаа учраас, Сатаныг ялсан Өөрийн ялалтын суу алдрын баталгаа болгож, хүн төрөлхтний амьд үлдэгчдийг бүрэн байлдан дагуулах болно. Би Өөрийн гэрчлэлийг Өөрийн талстжилт шиг, Өөрийн таашаалын обьект шиг авч үзнэ. Энэ нь Миний зорилго юм.
Хүн төрөлхтөн өнөөдрийн байгаа байдалдаа хүрэхийн тулд хэдэн арван мянган жилийн туршид хөгжсөн. Гэсэн хэдий ч, Миний анхдагч бүтээлийн хүн төрөлхтөн аль эрт ёс суртахууны доройтолд живсэн. Тэд аль хэдийн Миний төлөвлөсөн хүмүүс биш болсон ба тиймээс Миний харж байгаагаар хүмүүс аль хэдийн хүн төрөлхтөн гэдэг нэрийг зүүх эрхгүй болсон. Харин ч тэд бол Сатанаар булаагдсан, хүн төрөлхтний өөдгүй амьтад ба Сатан дотор нь амьдардаг алхаж яваа илжирсэн цогцоснууд юм. Хүмүүс дор хаяж Миний оршин тогтнолд итгэдэггүй ба тэд Намайг ирэхэд угтан авдаггүй. Хүн төрөлхтөн Миний хүсэлтэнд зөвхөн дурамжханаар хариу үзүүлдэг, тэдгээрийг түр зуур зөвшөөрдөг ба амьдралын баяр баясгалан, уй гашууг Надтай чин сэтгэлээсээ хуваалцдаггүй. Хүмүүс Намайг ойлгошгүй гэж харах үедээ, тэд хүчтэнд аялдах байдал гаргаж дурамжханаар Над руу инээмсэглэж байгаа дүр эсгэдэг. Хүмүүс Миний ажлын талаар тэр ч байтугай Миний өнөөдрийн зорилгын талаар ямар ч мэдлэггүй учраас ийм байгаа юм. Би та бүхэнтэй шударгаар ярих болно – цаг нь ирэх үед Намайг бишрэн шүтдэг хүмүүсийн зовлон нь үүрэхэд та нарынхаас илүү амархан байх болно. Та нарын Надад итгэх итгэлийн хэмжээ үнэндээ Иовынхоос хэтэрдэггүй–тэр ч байтугай Иудейн Фарисайчуудын итгэл ч та нарынхыг давна – иймээс ойртон ирж буй галын өдрүүдэд та нар Есүст зэмлүүлж байсан Фарисейчуудаас илүү хэцүүгээр, Мосесийг эсэргүүцсэн 250 удирдагчдаас илүү хэцүүгээр мөн сүйрлийн дүрэлзсэн галын дорх Содомоос илүү хэцүүгээр зовох болно. Мосес хадыг цохих үед, Еховагийн өгсөн ус оргилон гарсан, энэ нь түүний итгэлийн улмаас болсон юм. Давид Ехова Намайг магтсан хөгжим тоглох үед– түүний зүрх сэтгэл баяр баясгалангаар дүүрсэн–энэ нь түүний итгэлийн улмаас болсон. Иов өөрийн малаа уулан дээр тараан алдаж, гэр бүлийн үнэлж баршгүй эзэмшлээ алдаж түүний бие хатгиар бүрхэгдэх үед энэ нь түүний итгэлийн улмаас болсон. Тэр Ехова Миний дуу хоолойг сонсож, Ехова Миний суу алдрыг харах үед энэ нь түүний итгэлийн улмаас болсон. Петр, Есүс Христийг дагасан нь түүний итгэл байсан. Тэр Миний төлөө загалмайд цовдлогдож, суу алдартай гэрчлэл хийсэн нь мөн түүний итгэлийн улмаас байсан. Иохан, Хүний хүүгийн гайхалтай дүрийг харах үед энэ нь түүний итгэлээс болсон. Тэр эцсийн өдрүүдийн үзэгдлийг харах үед энэ нь мөн л түүний итгэлээс болсон. Харь үндэстэн гэж нэрлэгддэг хүмүүс Миний илчлэлтийг авч, Би хүний дунд Өөрийн ажлаа явуулахаар махан биетэйгээр эргэн ирснийг мэдэх үед энэ нь мөн л тэдний итгэлийн улмаас байх юм. Миний хатуу чанга үгээр цохиулж, ингэснээр тайвшруулагдаж, аврагдсан бүх хүмүүс, өөрсдийн итгэлийн улмаас ингээгүй гэж үү? Надад итгэдэг ба бэрхшээл зовлон туулдаг хүмүүс, дэлхийн үгүйсгэлийг мөн хүлээн авч байгаа биш гэж үү? Миний үгийн гадна амьдардаг, сорилт бэрхшээлээс зугтаадаг хүмүүс дэлхий дээр урсгал даган амьдрахгүй байна гэж үү? Тэд бол, Миний тайтгарлын үгийг олох нь байтугай, амрах газаргүйгээр энд тэндгүй хийсэн нисэх намрын навчистай адил. Хэдийгээр Миний гэсгээлт, цэвэршүүлэлт тэднийг дагахгүй ч, тэд бол тэнгэрлэг диваажингийн гадаах гудамжаар тэнүүчлэх гуйлгачид биш гэж үү? Дэлхий үнэхээр та нарын амрах газар гэж үү? Миний гэсгээлтээс зайлсхийснээрээ та нар дэлхийгээс тайвшралын инээмсэглэл үнэхээр хүлээн авч чадах уу? Өөрсдийн агшин зуурын таашаалаа та нар, зүрх сэтгэл дэх хоосон байдлаа хаах хаалт болгон үнэхээр ашиглаж чадах уу? Та нар гэр бүлийнхээ хэнийг ч хуурч болох юм, гэхдээ та нар Намайг хуурч хэзээ ч чадахгүй. Та нарын итгэл хомс бөгөөд та нар одоо ч гэсэн, амьдралын өгч чадах ямар ч баяр цэнгэлийг олох хүчгүй байгаа. Би та нарт зөвлөгөө өгье: өөрсдийн бүхий л амьдралаа махан биеийн төлөө завгүй ажиллаж, дундыг баримтлан, хүний арай чүү үүрдэг бүх зовлонг тэвчиж явсны оронд амьдралынхаа хагасыг Надтай хамт чин сэтгэлээсээ өнгөрөөсөн нь илүү дээр. Миний гэсгээлтээс зугтах хүртэл өөрийгөө тийм их эрхэмлэн хайрлах нь ямар зорилгын төлөө юм бэ? Миний түр зуурын гэсгээлтээс өөрийгөө нууж, ингэснээр зөвхөн үүрд мөнхийн ичгүүр хямралыг олж авах нь ямар зорилгын төлөө юм бэ? Үнэндээ, Би хэнийг ч Өөрийн хүсэлд сөгдүүлэхгүй юм. Хэрвээ хүн үнэхээр Миний бүх төлөвлөгөөнд захирагдахад бэлэн бол, Би түүнд муугаар хандахгүй. Гэвч Би, Иовын Ехова Надад итгэдэг байсан шигээр бүх хүмүүс Надад итгэхийг шаарддаг. Хэрвээ та нарын итгэл Томасынхаас даван гарвал та нарын итгэл Миний магтаал сайшаалыг хүртэх болно, үнэнч байдлаараа та нар Миний жаргал цэнгэлийг олох ба амьдарч байх үедээ та нар гарцаагүй Миний алдар сууг олох болно. Гэсэн хэдий ч ертөнцөд итгэдэг, чөтгөрт итгэдэг хүмүүс Содом хотын ард түмэн шиг хатуу зүрх сэтгэлтэй байдаг, тэдний нүднээс нь элсний ширхэг гоожиж, аманд нь чөтгөрийн өргөл байдаг. Тэдний хууртсан зүрх сэтгэл нь аль хэдийн энэ дэлхийг булаан авсан чөтгөрт эзэмдүүлж, тэдний бараг бүх бодол нь эртний чөтгөрүүдэд булаагдсан. Тиймээс хүн төрөлхтний итгэл салхины аясаар одож, тэд Миний ажлыг бүр анзаарахаа ч больсон. Тэдний хийж чадах бүхэн нь зүгээр л аргалах эсвэл маш хааш яаш шинжлэх бөгөөд учир нь тэд аль хэдийн Сатаны хоронд автсан.
Нэгэнтээ тэд Надаар бүтээгдэж, цаашлаад Миний бүтээлийн бүхий л өгөөмөр зүйлүүдийг таалж байсан учраас Би хүн төрөлхтнийг байлдан дагуулна. Гэсэн хэдий ч, тэд Намайг голсон ба тэдний зүрх сэтгэл нь Надгүй байх болсон бөгөөд Намайг өөрсдийн амьдралын ачаа дарамт мэтээр үзэх болсон. Үүнээс дор нь, хүмүүс Миний төрхийг тодорхой харсан ч, Намайг мөн л голсоор, Намайг ялах боломжит бүх арга замыг боддог. Намайг тэдэнд ноцтойгоор хандахыг эсвэл тэдэнд хатуу чанд шаардлага тавихыг хүмүүс Надад зөвшөөрдөггүй мөн тэдний шударга бус байдлын төлөөх Миний шүүлт, гэсгээлтийг ч тэд зөвшөөрдөггүй. Тиймэрхүү зүйлийг тэд сонирхолтой гэж үздэггүй харин ч үүний оронд энэ нь тэднийг уурлуулдаг. Тиймээс Миний ажил бол Намайг идэж, уудаг ба Надаар зугаацдаг, гэхдээ Намайг мэддэггүй хүн төрөлхтнийг ялах юм. Би тэдний зэвсгийг нь хураах болно, тэгээд дараа нь Би Өөрийн тэнгэрийн элчүүд болон Өөрийн алдар суутайгаар Өөрийн орших газраа буцан очих болно. Аль эртнээс, хүмүүсийн үйлдсэн нь Миний зүрх сэтгэлийг бүрэн шархлуулсан ба Миний ажлыг хэдэн хэсэг болгон үйрүүлсэн. Аз жаргалтайгаар алхан явахаасаа өмнө чөтгөрийн хулгайлсан алдар сууг би эргүүлэн авч, хүн төрөлхтнийг өөрсдийнх нь амьдралаар амьдруулж, тэднийг “амар тайван амьдарч, ажиллахыг” нь үргэлжлүүлж, “газраа хагалахыг” нь үргэлжлүүлж, өөрсдийнх нь амьдрал дах Миний хөндлөнгийн оролцооноос чөлөөлөхийг хүсэж байна. Гэхдээ одоо Би чөтгөрийн гарт байгаа Өөрийн алдар сууг бүрэн эргүүлэн авч, дэлхийг бүтээгдэх үед Миний хүнд өгсөн алдар сууг бүхэлд нь буцаан авчрах ба үүнийг дахин хэзээ ч газар дэлхийн хүн төрөлхтөнд олгохгүй. Учир нь хүмүүс Миний алдар сууг зөвхөн хамгаалж чадаагүйгээр зогсохгүй, тэд оронд нь үүнийг Сатаны төрхтэй болгон хувиргасан. Хүмүүс Миний ирэхийг эрхэмлэн хайрладаггүй ба Миний алдар суугийн өдрүүдийг ч үнэлдэггүй. Тэд Миний алдар сууг Надад сэргээн өгөхөд бэлэн байх нь байтугай Миний гэсгээлтийг ч хүлээн зөвшөөрөх дургүй. Тэд мөн чөтгөрийн хорыг ч хаях дургүй. Хүмүүс байнга Намайг хууран мэхэлдэг ба тэд үргэлж цовоо инээмсэглэл болон аз жаргалтай царайг өөрсөддөө тохдог. Миний алдар суу тэднийг орхисны дараа хүн төрөлхтний нүүр тулгарах харанхуйн гүнийг тэд мэдэхгүй байгаа ба ялангуяа бүх хүн төрөлхтний өмнө Миний цаг ирэх үед тэд Ноагийн үеийн хүмүүсээс ч илүү хэцүү цагийг туулах болно гэдгээ тэд мэдэхгүй. Учир нь, Миний алдар суу Израилийг орхих үед энэ нь хичнээн харанхуй болсныг тэд мэдэхгүй, учир нь шөнийн хав харанхуйд явах хичнээн хэцүүг үүр цайхад хүн мартдаг. Нар дахин нуувчиндаа орох үед харанхуй хүнийг бүрхэж, тэр дахин шаналан гашуудаж, харанхуйд шүдээ хавирдаг. Миний алдар суу Израилийг орхих үед тэрхүү зовлон шаналлыг туулах нь үүний ард түмэнд хичнээн хэцүү байсныг та нар мартсан уу? Одоо бол та нар Миний алдар сууг харах өдрүүд бөгөөд Надтай хамт та нарын өнгөрөөх гайхамшигтай сайхан өдрүүд юм. Миний алдар суу энэ бохир газар дэлхийг орхих үед хүн харанхуйд гашуудан шаналах болно. Одоо бол Би Өөрийн ажлаа хийж байгаа гайхамшигтай сайхан өдрүүд буюу мөн Би хүн төрөлхтнийг зовлон зүдгүүрээс чөлөөлөх өдрүүд бөгөөд Би зовлон зүдгүүртэй, хүнд бэрх цагийг тэдэнтэй хамт туулахгүй. Би зөвхөн хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулж, хүн төрөлхтний муу этгээдийг бүрэн ялахыг хүсэж байна.
Үг нь махбодоор илэрсэнномоос

Илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарна уу :

                                      

Monday, December 5, 2016

Долоон аянгын нижигнээн – хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна

Би Өөрийн ажлаа харь үндэстэнд түгээх болноБүх орчлон ертөнцөд Миний алдар суу гялалздагМиний хүсэл таран бутарсан хүмүүсийн дунд байгаа, бүгд Миний гараар жолоодуулж, Миний түгээсэн ажлыг хийдэг. Тиймээс, Би шинэ эрин үед орж, бүх хүмүүсийг өөр ертөнц рүү аваачна. Өөрийн “эх орондоо” эргэн очих үедээ Би Өөрийн анхдагч төлөвлөгөөн дэх ажлын өөр хэсгийг эхлэх ба ингэснээр хүмүүс Миний тухай мэдэж авах болно. Би орчлон ертөнцийг бүхэлд нь авч үзэж, энэ нь Миний ажилд тохирсон цаг гэдгийг хараад[a], Би хүний төлөөх Өөрийн шинэ ажлаа хийхээр нааш, цааш аялдаг. Эцэст нь, энэ бол шинэ эрин үе бөгөөд шинэ эрин үед илүү олон шинэ хүмүүсийг аваачиж, Өөрийн таягдах ёстой хүмүүсээ орхин хаяхын тулд шинэ ажлыг Би эхлүүлэх юм. Агуу улаан луугийн үндэстэнд, Би хүний ойлгошгүй ажлын үе шатыг хэрэгжүүлж, тэднийг салхинд хийсэхэд хүргэх ба үүний дараа олон хүмүүс салхины үлээлтэнд чимээгүй туугдан одох болно. Энэ нь Миний цэвэрлэхийг хүсэж буй “үтрэмийн талбай” юм; энэ нь Миний хүсэн эрмэлздэг зүйл бөгөөд энэ нь мөн Миний төлөвлөгөө юм. Учир нь Миний ажлын үеэр муу хүмүүс чимээгүй нүүж ирдэг боловч, тэднийг хөөн зайлуулах гэж Би яарахгүй. Үүний оронд, цаг нь болох үед Би тэднийг арилгах болно. Зөвхөн түүний дараа л Би амийн булаг байх ба Намайг үнэхээр хайрладаг хүмүүс Надаас инжрийн модны жимс болоод сараана цэцгийн үнэрийг хүлээн авах болно. Сатаны түр хугацаагаар амьдардаг газарт, тоос шороотой газарт ямар ч цэвэр алт байхгүй зөвхөн элс байдаг. Иймээс үүнтэй нүүр тулгараад Би ажлын ийм үе шатыг хийсэн. Миний олж авах зүйл бол цэвэр, шижир алт бөгөөд элс биш гэдгийг та нар мэдэх ёстой. Муу хүмүүс хэрхэн Миний гэрт үлдэж чадах юм бэ? Үнэгнүүд нь Миний диваажин дахь сорон мөлжигч байхыг Би хэрхэн зөвшөөрөх юм бэ? Тэднийг зайлуулахын тулд байж болох бүх аргыг ашиглах болно. Миний хүсэл илчлэгдэхээс өмнө, Би юу хийхийг хүсэж байгааг хэн ч мэдэхгүй. Энэхүү боломжийг ашиглаад Би муу хүмүүсийг хөөн зайлуулах ба тэд арга буюу Надаас салж явна. Энэ нь муу хүмүүст Миний хийх зүйл боловч тэдний хувьд Надад зүтгэх өдөр байсаар л байгаа. Адислалын төлөөх хүний хүсэл хэтэрхий их хүчтэй; тиймээс Би биеэ эргүүлээд Өөрийн алдарт төрх байдлыг харь үндэстэнд харуулна, ингэснээр бүх хүмүүс өөрсдийн ертөнцдөө дураараа амьдарч өөрсдийгөө шүүх ба энэ зуур Би хэлэх ёстой үгээ хэлж, хэрэгтэй зүйлээр нь хүнийг хангана. Хүмүүст сэхээ орох үед, Би Өөрийн ажлаа аль хэдийн түгээсэн байх болно. Тэгээд Би Өөрийн хүслийг хүмүүст илэрхийлэх бөгөөд хүмүүс дээрх Өөрийн ажлын хоёр дахь хэсгийг эхэлж, бүх хүмүүсийг Өөртөө ойр дотноор дагуулж ингэснээр Өөрийн ажилд оролцуулах ба Миний хийх ёстой ажлыг Надтай хамт хийхэд хүмүүсийн хийж чадах бүхнийг хийлгүүлнэ.
Хэнд ч Миний алдар сууг харах болно гэсэн итгэл байхгүй ба Би тэднийг хүчилдэггүй. Би Өөрийн алдар сууг тэдгээр хүмүүсээс шилжүүлж, үүнийг өөр газарт аваачих болно. Хүмүүс дахин гэмших үед, Би тэдгээр итгэлтэй хүмүүст Өөрийн алдар сууг харуулах болно. Энэ нь Миний ажилладаг зарчим юм. Учир нь Миний алдар суу Канааныг орхих цаг байдаг шиг, Миний алдар суу сонгогдсон хүмүүсийг орхих цаг мөн байдаг. Цаашлаад, Миний алдар суу бүхий л дэлхийг орхих цаг үе байдаг, ингэснээр энэ нь бүүдгэр болж, харанхуйд автах болно. Канааны газар нутаг хүртэл нарны гэрлийг үзэхгүй; бүх хүмүүс итгэлээ алдах болно, гэвч Канааны нутгийн анхилуун үнэрийг хэн ч орхин явж тэвчихгүй. Зөвхөн шинэ тэнгэр, газар луу шилжин орсон үедээ л Би Өөрийн алдар суугийн нөгөө хэсгийг эхлээд Канааны нутагт илчлэх ба шөнө шиг харанхуй бүхий л газар дэлхийд бүдэгхэн гэрэл цацарч ингэснээр бүхий л газар үүн рүү ирэх болно. Газар дээрх бүх хүмүүсийг гэрлийн хүчнээс авахаар ирүүлж, Миний алдар суу бүх үндэстнүүдэд шинээр гарч ирж, өсөх боломжийг олгоно. Би газар дээр аль эрт ирсэн ба Израилиас Зүүн зүгт Өөрийн алдар суугаа аль эрт авчирсныг бүх хүмүүст ухааруулна; учир нь Миний алдар суу Зүүн зүгт гэрэлтэх ба Нигүүлслийн Эрин Үеэс өнөөдөрт авчирсан юм. Гэхдээ энэ нь Миний орхин явсан Израилиас ирсэн ба тэндээс Зүүн зүгт ирсэн. Зүүн зүгийн гэрэл аажмаар цагаан болж хувирах үед л газар дэлхий даяарх харанхуй нь гэгээрч эхлэх ба зөвхөн тэр үед л, Намайг Израилиас аль хэдийн явсныг хүмүүс мэдэх ба Би Зүүн зүгт шинээр гэрэлтэх болно. Би Израиль руу бууж дараа нь эндээс явсан, иймээс[b] дахин нэг удаа Израильд төрөх боломжгүй, учир нь Миний ажил бүх орчлон ертөнцийг удирддаг ба Зүүнээс Баруун зүг рүү цахилгаан цахих болно. Энэ нь Миний Зүүн зүгт буун ирж, Канааныг Зүүн зүгийн хүмүүст авчирсны шалтгаан юм. Би газар дэлхийн бүх хүмүүсийг Канааны нутагт авчрахыг хүсэж байна, тиймээс Би бүх орчлон ертөнцийг хянахын тулд Канааны газар нутагт Өөрийн дуу хоолойгоо гаргасаар байх болно. Энэ удаа, Канаанаас бусад бүх газар дэлхий дээр гэрэл байхгүй байгаа ба бүх хүмүүст өлсгөлөн ба хүйтний аюул тулгарсан. Би Өөрийн алдар суугаа Израильд өгсөн ба дараа нь үүнийг тэндээс шилжүүлсэн, Израильчуудыг Зүүн зүгт аваачиж, бүх хүмүүсийг Зүүн зүгт аваачсан. Би тэд бүгдийг гэрэл рүү хөтөлсөн, ингэснээр тэд дахин нэгдэж, үүнтэй холбоотой болж, цаашид дахин эрж хайх хэрэггүй болох юм. Эрж хайж байгаа бүх хүнд Би гэрлийг дахин харуулж, Израильд Надад байсан алдар сууг харуулах болно; Би аль хэдийн цагаан үүлэн дээр суун хүмүүсийн дунд буун ирсэн гэдгийг, мөн тоо томшгүй цагаан үүл, багц жимсийг, цаашлаад Израилийн Бурхан Еховаг харуулах болно. Би тэдэнд, Иудейчүүдийн Эзнийг, хүсэн-хүлээсэн Мессиаг болон эрин үеүдийн туршид хаадуудаар хавчигдан шахагдсан Өөрийн бүх төрхийг харуулах болно. Би бүхий л орчлон ертөнцийн ажлыг хийж, агуу ажлыг гүйцэтгэх ба Өөрийн бүх алдар суугаа болоод Өөрийн бүх үйл хэргээ сүүлчийн өдрүүдэд хүмүүст илчлэх болно. Би Өөрийн алдар суугийн бүрэн төрх байдлыг, Намайг олон жил хүлээсэн хүмүүст, Намайг цагаан үүлэн дээр сууж ирэхийг хүсэн тэмүүлсэн хүмүүст, Намайг дахин гарч ирэхийг хүсэн хүлээсэн Израильд болон Намайг хавчин шахдаг бүх хүн төрөлхтөнд харуулах болно, ингэснээр Би аль хэдийн Өөрийн алдар суугаа авч үүнийгээ Зүүн зүгт аваачсан гэдгийг бүх хүн мэдэх болно. Энэ нь Иудейд болохгүй, учир нь сүүлчийн өдрүүд аль хэдийн ирчихсэн!
Орчлон ертөнц даяар Би Өөрийн ажлаа хийж байгаа ба Зүүн зүгт нижигнэсэн чимээ тасралтгүй гарч, бүх урсгалууд болон бүлэглэлүүдийг чичрүүлж байна. Бүх хүнийг өнөө үед авчирсан зүйл нь Миний дуу хоолой юм. Би Өөрийн дуу хоолойгоороо хүнийг байлдан дагуулах болно; тэд бүгд энэ урсгалд унах ба бүгд Миний өмнө захирагдах болно, учир нь Би Өөрийн суу алдраа аль хэдийн газар дэлхийгээс буцаан авч, Зүүн зүгт шинээр олгосон. Миний суу алдрыг харахыг хүсэн эрмэлзэхгүй хэн байх вэ? Миний эргэн ирэхийг сэтгэл түгшин хүлээдэггүй хэн байх вэ? Миний дахин гарч ирэхийг хүсэн мөрөөддөггүй хэн байх вэ? Миний сэтгэл татам чанарыг хүсдэггүй хэн байх вэ? Хэн гэрэлд гарахгүй вэ? Канааны үржил шимийг хэн үзэхгүй вэ? Аврагчийн эргэн ирэхийг хүлээдэггүй хэн байх вэ? Агуу Бүхнийг Чадагчийг эрхэмлэн хайрлахгүй хэн байх вэ? Миний дуу хоолой бүх газар дэлхий даяар түгэх ёстой; Би Өөрийн сонгогдсон хүмүүст илүү ихийг ярихыг хүсэж байна. Миний хэлж буй үгс хүчит аянгын адилаар уул ба голыг чичрүүлнэ; Би бүх орчлон ертөнцтэй болоод хүн төрөлхтөнтэй ярина. Иймээс Миний үгс хүний үнэт эрдэнэс болох ба бүх хүмүүс тэдгээрийг нандигнана. Зүүн зүгээс бүр Баруун зүгт хүртэл цахилгаан цахилна. Миний үгс нь, хүнд ойлгошгүй санагдаж, тэдгээрийг орхимооргүй ч санагдана, гэхдээ хүн үүнд баярлан хөөрөх болно. Дөнгөж төрсөн нярайн адилаар, бүх хүмүүс сэтгэл ханамжтай, баяртай байж Миний ирэлтийг тэмдэглэнэ. Өөрийн дуу хоолойн улмаас, Би бүх хүмүүсийг Өөрийнхөө өмнө авчрах болно. Тэр үеэс, Би хүмүүсийн дунд албан ёсоор орох ба ингэснээр тэд Намайг бишрэн шүтэж эхэлнэ. Миний өгсөн алдар суу болоод Миний үгс, бүх хүмүүсийг Миний өмнө ирүүлж, Зүүн зүгээс цахилгаан цахихыг харуулах бөгөөд мөн Би Зүүн зүгийн “Чидун уул” руу доош буусан гэдгийг харуулах болно. Би аль хэдийн газар дээр удаан байсан гэдгийг тэд харах ба цаашид иудейчүүдийн Хөвгүүд биш харин Зүүний Гэрэл Цахилгаан байх болно. Учир нь Би аль хэдийн дахин амилсан, хүмүүсийн дундаас явсан, тэгээд алдар суутайгаар хүмүүсийн дунд дахин гарч ирсэн. Би бол эрин үеүдээс өмнө шүтэгдэж байсан Нэгэн бөгөөд эрин үеүдээс өмнө Израильчуудын хаясан “нярай хүүхэд” юм. Цаашлаад, Би бол өнөө үеийн алдар-суутай Төгс хүчит Бурхан юм! Бүх хүмүүсийг Миний хаан ширээний өмнө авчруулж, Миний алдартай төрх байдлыг харуулж, Миний дуу хоолойг сонсгож, Миний үйл хэргийг харуулна. Энэ бол Миний бүх хүсэл; энэ нь Миний төлөвлөгөөний төгсгөл ба оргил үе, түүнчлэн Миний эзэгнэлийн зорилго. Бүх улс үндэстнээр Намайг шүтэн бишрүүлж, бүх хэлээр Намайг хүлээн зөвшөөрүүлж, хүн бүхнийг Надад итгүүлж, бүх хүмүүсийг Надад захирагдуулна!
Тайлбар:
  1. Эх бичигт “гэдгийг хараад” гэдгийг орхисон.
  2. Эх бичигт “Ийм учраас” гэдгийг орхисон.
《Үг нь Махбодоор Илэрсэн》-ээс
Зүүний Аянга |Төгс хүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс хүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.

Тав дахь Яриа

Миний Сүнс дуу хоолойгоо дамжуулах үед энэ нь Миний бүхий л зан чанарыг илэрхийлдэг. Та нар үүнийг тодорхой мэдэж байна уу? Энэ зүйл дээр тодорхой бус байна гэдэг нь Намайг шууд эсэргүүцэхтэй адилхан. Энд орших ач холбогдлыг та нар үнэхээр ойлгосон уу? Та нарын төлөө Би хичнээн их хүчин чармайлт, хичнээн их энерги зориулсныг та нар үнэхээр мэдэх үү? Та нар өөрсдийн хийсэн зүйлээ Миний өмнө илчилж үнэхээр зүрхэлнэ гэж үү? Тэгээд та нар Миний нүүрэн дээр өөрсдийгөө Миний арад гэж дуудах зоригтой байдаг–та нарт ямар ч ичгүүр сонжуурын мэдрэмж байхгүй, ёс учир мэдэхгүй! Эрт орой хэзээ нэгэн цагт, ийм хүмүүс Миний гэрээс хөөгдөх болно. Та нар Намайг гэрчлэхийн төлөө зогссон гэж бодон Миний өмнө дураараа эрээ цээргүй бүү аашил! Энэ нь хүн төрөлхтөний хийж чадах зүйл гэж үү? Хэрвээ та нарын бодол санаа, зорилгоос юу ч үлдээгүй бол, та нар аль хэдийн өөр зам дээр гарсан байна. Хүний зүрх сэтгэл хичнээн ихийг агуулж чадахыг Намайг мэдэхгүй гэж та нар бодож байна уу? Энэ цагаас эхлээд, бүх зүйлдээ та нар хэрэгжүүлгийн бодит байдалд орох ёстой; та нар өмнө нь хийдэг байсан шигээ зүгээр дэмий чалчсанаар цааш явж чадахгүй. Өмнө нь та нарын ихэнх нь Миний дээвэр дор амь улжиж амжсан; өнөөдөр та нар бат бэх зогсох боломжтой болсон нь бүхэлдээ Миний үгийн хатуу чанд байдлын улмаас юм. Миний үг ямар нэг зорилгогүйгээр, санамсаргүйгээр хэлэгддэг гэж та нар бодож байна уу? Энэ нь боломжгүй! Би өндөр дээрээс, доор байгаа бүх зүйлсийг хардаг ба өндөр дээрээс бүх зүйлийн ноёрхлоо хэрэгжүүлдэг. Үүнтэй адилаар, Би Өөрийн авралыг дэлхий дээр илгээсэн. Өөрийн нууц газраасаа, хүн төрөлхтөний хөдөлгөөн бүрийг, тэдний хийж, хэлж байгаа бүхнийг хардаггүй мөч Надад хэзээ ч байдаггүй. Хүн төрөлхтөн бол Миний хувьд нээлттэй ном: Би тэдний нэг бүрийг хардаг ба мэддэг. Нууц газар бол Миний орон байр бөгөөд Миний хэвтдэг диваажингийн ор. Сатаны хүчнүүд Надад хүрч чадахгүй, учир нь Би сүр жавхлан, шударга зөвт байдал ба шүүлтээр бялхаж байдаг. Илэрхийлэхийн аргагүй нууцлаг байдал Миний үгэнд оршдог. Намайг ярьж байх үед, та нар ус руу шидэгдсэн шувуу шиг болж зүг чигээ алдан самгарддаг эсвэл та нарын сүнс балмагдлын байдалд орсны улмаас юу ч мэдэхгүй, саяхан айж цочсон хүүхэдтэй адил болдог. Би яагаад нууц газар бол Миний орон байр гэж хэлсэн бэ? Та нар Миний хэлсэн үгний гүн гүнзгий утгыг мэдэж байна уу? Бүх хүн төрөлхтөнөөс хэн Намайг мэдэж чадах вэ? Та нарын дотроос хэн нь, Намайг өөрийн төрсөн аав, ээж шигээ мэдэж чадах вэ? Өөрийн орон байрандаа амрангаа, Би анхааралтай ажигладаг: Газар дээрх бүх хүмүүс бүгд өөрсдийн хувь заяаны төлөө, өөрсдийн ирээдүйн төлөө сандран бужигнаж, “дэлхий даяар аялж”, хойш урагш хөлхөлддөг. Гэвч Миний хаант улсыг байгуулахад зориулах энерги ганцад нь ч байдаггүй, хүн амьсгалаа авахдаа ашигладаг хэмжээний хүч чадлаа ч зориулдаггүй. Би хүмүүний угсааг бүтээсэн ба Би тэднийг олон удаа гай зовлонгоос аварсан боловч эдгээр хүмүүс бүгд ач тус мэддэггүй: Тэдний дундаас нэг нь ч Миний авралын бүх тохиолдлыг тоолж чадахгүй. Дэлхий ертөнц бүтээгдсэнээс эхлээд өнөөг хүртэл хэдэн жил, хэдэн зуун жил өнгөрсөн бэ тэгээд Би хичнээн ид шидийг үзүүлж, хичнээн удаа Өөрийн мэргэн ухааныг харуулсан бэ? Гэхдээ хүн, солиорол мулгуу байдалд автагдсан мэт, эсвэл үүнээс ч дор заримдаа ойд тэнүүчилж яваа зэрлэг араатан шигээр, Миний ажил хэрэгт анхаарлаа хандуулах өчүүхэн ч бодолгүй байдаг. Олон удаа Би хүнд үхлийн шийтгэл өгсөн ба түүнийг үхэхээр ялласан, гэвч Миний эзэгнэлт төлөвлөгөөг хэн ч өөрчилж чадахгүй. Иймээс хүн бол, өөрийн зууралддаг хуучин зүйлсээ түшин, одоо ч Миний гарт байгаа. Өөрийн ажлын алхмуудын улмаас Би дахин нэг удаа та нарыг, бохир заваан, завхарсан, балиар, зэвүүн өнөр гэр бүлд төрсөн та нарыг аварсан.