Миний тунхаглал дуу хоолойн дунд Миний хичнээн санаа зорилт нуугдаж байх билээ. Гэхдээ хүн эдгээрийн тухай юу ч мэддэггүй бас ойлгодоггүй, харин гаднаас нь Миний үгийг хүлээн авч, гаднаас нь дагадаг, Миний зүрх сэтгэлийг ухаарах эсвэл Миний үгэн дундаас Миний хүслийг зөн совингоороо мэдрэх чадваргүй.
Хэдий Би өөрийн үгээ ойлгомжтой хэлсэн ч, хүн бүр ойлгосон болов уу? Сионоос Би хүн төрөлхтөнд ирсэн. Учир нь Би эгэл жирийн хүн болж ирсэн ба өөрийгөө хүний арьсаар бүрхэж, хүмүүс зөвхөн Миний гадаад харагдах байдлаар Намайг мэддэг, гэхдээ тэд Миний дотор байдаг амийг мэддэггүй, мөн сүнснээс ирсэн Бурханыг таньдаггүй, харин зөвхөн махан биед төрсөн хүнийг л мэддэг. Бодтой Бурхан Түүнийг танин мэдэх чиний оролдлогод ямар ч үнэ цэнэгүй байж таарах уу? Бодтой Бурхан, Түүнийг задлан шинжлэх чиний хичээл зүтгэлд ямар ч хэрэгцээгүй байж таарах уу? Би бүх хүн төрөлхтний ялзралыг жигшдэг, гэхдээ Би тэдний сул дорой байдлыг нигүүлсдэг. Бас Би бүх хүн төрөлхтний хуучин чанарыг хариуцаж байна. Миний Хятадад байгаа хүмүүсийн нэг шиг, чи ч бас тэр хүн төрөлхтний нэг хэсэг биш гэж үү? Миний бүх ард, Миний бүх ард, хөвгүүд, өөрөөр хэлбэл Миний бүх хүн төрөлхтнөөс сонгож авсан тэдгээр хүмүүсийн дунд, чи хамгийн доод бүлэгт багтдаг. Ийм учраас, Би чамд маш их энерги, маш агуу хүчин чармайлт гаргасан. Чи одоо ч гэсэн өнөөдрийн энэ таашааж байгаа жаргалтай амьдралаа нандигнадаггүй гэж үү? Чи одоо ч гэсэн Миний эсрэг зогсохоор өөрийнхөө зүрх сэтгэлийг хатамжилж, өөрийн загвараа гаргаж сууна уу? Надад чамайг гэх халаглал хайр байгаагүй бол бүх хүн төрөлхтөн аль эрт Сатанд олзлогдож, аманд нь “сайхан зууш”болох байсан. Өнөөдөр, бүх хүн төрөлхтний дунд, Надад өөрсдийгөө чин сэтгэлээсээ зориулсан мөн Намайг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс нэг гарын хуруунд багтахаар цөөхөн байна. Өнөөдөр “Миний ард” гэсэн хэргэм аль хэдийн таны хувийн өмч болсон уу? Таны жудаг мөс шиг хүйтэн болсон уу? Та үнэндээ Миний шаарддаг хүн болоход таарах уу? Өнгөрснөө эргэн дурсаж өнөөдрийг дахин харвал, та нарын хэн чинь Миний сэтгэлийг хангалуун болгосон бэ? Та нарын хэн чинь Миний санаа зорилгот үнэн голоосоо анхаарал тавьсан бэ? Хэрвээ Би чамд сануулаагүй бол, та одоо ч гэсэн сэрээгүй, хөлдүү байдалд, яг л ичээндээ орсон мэт хэвээр байх байсан.
Булингартсан давалгаан дунд, хүн Миний уур хилэнг хардаг; нүргэлэх үй олон хар үүлсийн дунд хүмүүс ухаанаа алдатлаа айж, хаашаа ум хумгүй зугатахаа эс мэднэ, яг л аянга цахилгаант бороо тэднийг угааж холдуулахаас айж байх шиг. Хуйларсан цасан шуурга өнгөрснийг туун одоход, байгалийн үзэсгэлэн гоог бахдах зуур тэдний ухаан байдал амар амгаланг олж, тайвширна. Гэвч, тэр мөчид, тэдний дундаас хэн нь Миний хүн төрөлхтний төлөөх хязгааргүй их хайрыг мэдэрсэн бэ? Тэдний зүрхэнд зөвхөн Миний бараа сүүдэр байхаас Миний сүнсний мөн чанар оршдоггүй: Хүн Надтай илээр зөрөлдөхгүй байж болох болов уу? Шуурга хаа сайгүй дэгдэхэд, бүх хүн төрөлхтөн яг л шинэчлэгдсэн мэт болж, хүнд бэрх зовлонд цэвэршүүлэгдэхээр дамжуулж гэрэл болоод амийг олж авсан байна. Миний салхинд цохигдож тэсэж гарсан чамд өнөөдөртэй золгох сайн тавилан байгаагүй гэж үү? Гэхдээ өнөөдөр өнгөрч маргааш болоход, аадар борооны дараах цэвэр ариун чанараа хадгалж чадах уу? Цэвэршүүлэлтийн дараах үнэнч зан байдлаа хадгалж чадах болов уу? Өнөөдрийн дуулгавартай байдлаа хадгалж чадах болов уу? Таны үнэнч зан байдал гуйвшгүй, хувирашгүй хэвээр байж чадах болов уу? Мэдээж энэ нь хүний чадлаас хэтэрсэн шаардлага биш гэж үү? Өдрөөс өдөрт, Би хүмүүстэй хамт амьдарч, хүмүүстэй хамт үйлдэж, хүн төрөлхтний дунд байсан ч хэн ч үүнийг анзаарч байгаагүй. Хэрэв Миний сүнсний зааварчилгаа байгаагүй бол хүн төрөлхтнөөс хэн нь энэ эринд орших байсан бэ? Би хүмүүсийн дунд амьдарч, тэдэнтэй хамт үйлддэг гэж хэлбэл хэтрүүлсэн хэрэг болох уу? Өнгөрсөнд, “Би хүн төрөлхтнийг бүтээж, бүх хүн төрөлхтнийг чиглүүлж, бүх хүн төрөлхтнийг удирддаг” гэж хэлж байсан; энэ бодит байгаагүй гэж үү? Таны эдгээр зүйлсийн талаарх мэдлэг туршлага хангалтгүй байж болох болов уу? Энгийн нэг “зүтгэгч” гэсэн үгийг ухан ойлгоход та насан туршийн амьдралаа зориулахад хангалттай. Бодит туршлагагүйгээр, хүн хэзээ ч Намайг мэдэхгүй, хэзээ ч Миний үгсээр Намайг мэдэж чадахгүй байсан. Гэхдээ өнөөдөр Би биеэрээ та бүхний дунд байна: Энэ Намайг танин мэдэхэд танд тус үзүүлэхгүй байна гэж үү? Миний бие махбод зөвхөн чамд аврал биш байж болох уу? Хэрэв Би хүн төрөлхтний дунд өөрийн биеэр бууж очоогүй бол, хүн төрөлхтөн аль эрт үзхүйд баригдчихсан байх байсан, өөрөөр хэлбэл, Сатаны эзэмшилд орчихсон байх байсан, учир нь таны итгэдэг зүйл Сатаны дүр бөгөөд Бурхантай ямар ч хамааралгүй юм. Энэ Миний аврал биш гэж үү?
Сатан Миний өмнө ирэхэд, Би түүний зэрлэг догшин байдлаас ухардаггүй, бас түүний үзэшгүй муухай байдлаас айдаггүй: Би зүгээр л түүнийг үл ойшоодог. Сатан Намайг уруу татахад, Би түүний арга мэхийг ойлгож, түүнийг ичиж, гутаагдан одоход хүргэдэг. Сатан Надтай тулалдаж, Миний сонгосон хүмүүсийг булаахаар завдах үед, Би өөрийн махан биеэр хүчээ төвлөрүүлэн тэдэнтэй байлдаж, бас Өөрийн махан биеэр Өөрийн хүмүүсээ тэтгэж, хариулж, тэднийг хялбархан унаж, төөрхөөс аварч, алхам бүрт нь тэднийг замчилдаг. Мөн Сатан ялагдан бууж өгөхөд, Би өөрийн хүмүүсийн дунд алдар суугаа дуурсгасан, Миний хүмүүс тодоос тод, цуурай татуулам гэрчлэлийг Надад хийсэн байх болно. Тэгээд, Би өөрийн эзэгнэлтийн төлөвлөгөөн дэх довойлгогчоо, нэг мөсөн ёроолгүй нүх рүү доош хаяна. Энэ бол Миний төлөвлөгөө, энэ бол Миний ажил. Амьдралдаа, ийм төрлийн байдалтай нүүр тулах үе танд хэзээ нэг өдөр ирнэ: Та өөрийгөө Сатанд олзлуулахыг хүсэж байна уу, эсвэл та Намайг өөрийг чинь аваасай гэх үү? Энэ бол таны өөрийн хувь заяа, иймд энэ талаар та сайтар бодох ёстой.
Хаант улс дахь амьдрал бол ардын болон Бурхан Түүний амьдрал юм. Бүх хүн төрөлхтөн Миний хайр халамж болон хамгаалалтан дор оршиж, бас бүгд үхэн үхтлээ агуу улаан луутай тулалдахад оролцдог. Энэхүү эцсийн тулаанд ялахын тулд, энэхүү агуу улаан лууг дуусгахын тулд, Миний хаанчлалд байгаа бүх хүмүүс өөрсдийгөө бүрэн дүүрэн Надад өгөх хэрэгтэй. Би “хаанчлал” гэдгээр юу хэлэх гээд байна гэхээр бурханлаг чанарын ивээл дор шууд амьдрах, бүх хүн төрөлхтөн Надаар шууд хариулагдах, мөн Надаар шууд бэлтгэгдэх тийм амьдралыг хэлэх бөгөөд нөгөөтэйгүүр бүх хүн төрөлхтний амьдрал хэдий газар дэлхий дээр байгаа ч диваажинд байгаа мэт, гурав дахь диваажин дахь амьдрал бодит биелэлээ олохыг хэлнэ. Хэдийгээр Би махан биед байгаа ч, махан биеийн хязгаарлагдмал байдлаас болж зовдоггүй. Хичнээн удаа Би хүмүүсийн дунд орж тэдний залбирлыг сонсохоор ирсэн гээч, бас хичнээн удаа Би хүмүүстэй цуг алхалж, тэдний магтаалд баяссан гээч? Хэдий хүн төрөлхтөн Миний оршин байгааг хэзээ ч мэддэггүй байлаа ч, Би одоо ч Өөрийн ажлаа ийм маягаар явуулдаг. Миний оршин суугаа газарт өөрөөр хэлбэл Миний нуугддаг газарт, ямартай ч энэхүү Өөрийн оршин суугаа газарт, Би өөрийн бүх дайснаа ялсан; Өөрийн оршин суугаа газартаа, Би дэлхий дээр амьдрах бодитой туршлагыг олж авсан; Өөрийн оршин суугаа газартаа, Би хүний үг үйлдэл бүрийг ажиглаж, бүх хүн төрөлхтнийг захирч байна. Хэрэв хүн төрөлхтөн Миний санаа зорилгот анхаарал хандуулж, Миний зүрх сэтгэлийг хангалуун болгож, Намайг баясгах аваас, Би бүх хүн төрөлхтнийг ерөөх нь гарцаагүй. Энэ Миний хүнд хүсэж буй зүйл биш гэж үү?
Команд орсон мэт байгаа хүн төрөлхтнийг зөвхөн Миний аянгын дуу тэднийг зүүд нойрноос нь сэрээнэ. Харин тэд нүдээ нээхэд, тэдний олонх нь эдгээр хүйтэн цацрагийн гэрэлд нүдээ гэмтээж, зүг чигээ олохгүй, хаанаас ирсэн эсвэл хаашаа явж байгаагаа мэдэхгүй болдог. Ихэнх хүмүүс лазерын мэт гэрэлд цохиулж, хүчит шуурган дор сулдайн унана, тэгээд тэдний биесийг хүчит шуурга ямар ч ул мөр үлдээлгүй шүүрдэн зайлуулна. Гэрэлд, амьд үлдэгсэд эцэстээ Миний царайг маш тодорхой харж чадахаар болж, бас зөвхөн тэгээд тэд Миний гадаад байдлын талаар ямар нэг юм мэддэг болно, гэсэн ч тэд өөрсдийнх нь бие махбодыг Би дахин харааж, гэсгээхвий гэж эмээхдээ Миний нүүр лүү эгцлэн харж эс чадна. Хичнээн хүн зогсолтгүй мэгшин уйлах бол? Хичнээн хүн цөхрөлд унах бол? Хичнээн нь цусаараа гол үүсгэх бол? Хичнээн нь хүүр болж ийш тийш зорилгогүй үлгэн салган явах бол? Хичнээн хүн гэрэлд өөрийн газраа олж, зүрх сэтгэлдээ зовуурыг мэдэрч, олон жилийн аз жаргалгүй байдалдаа нулимс унагах бол? Хичнээн хүн, гэрлийн хүчит гялбаанд өөрсдийн ариун бус байдлыг хүлээж, өөрийгөө шинэтгэхээр шийдэх бол? Хичнээн хүн сохорсон болохоор, амьдрахын аз жаргалыг алдаж, улмаар гэрлийг анзаарах ухаангүй, зогсонги байдалд орсон тул төгсгөлөө хүлээн суух бол? Бас хичнээн хүн амьдралын далбаагаа дээш өргөж бас, гэрлээр чиглүүлэгдэж, маргаашийг тааварлахын тулд машид ихээр тэмүүлэх бол?... Өнөөдөр, хүн төрөлхтний дунд ийм байдалд эс орших хэн байна вэ? Миний гэрэлд эс орших хэн байна вэ? Та хэдий хүчтэй, эсвэл сул дорой байлаа ч Миний ирж буй гэрлээс та хэрхэн зугатах вэ?
1992 оны Гуравдугаар сарын 10
Тайлбар:
- Эх бичмэл “хэргэм” гэснийг орхигдуулсан байсан.
《Үг
нь Махбодоор Илэрсэн》-ээс

No comments:
Post a Comment