Thursday, March 2, 2017

Бодтой Бурхан бол Бурхан Өөрөө гэснийг та мэдэх ёстой

Бодтой Бурханы талаар та юу мэдэх хэрэгтэй вэ? Бодтой Бурханыг Сүнс, Хүн болон Үг бий болгодог бөгөөд энэ бол бодтой Бурханы жинхэнэ утга учир юм. Хэрэв та зөвхөн энэ Хүнийг мэддэг бол–хэрэв та тэр Хүний зан чанар болон зуршлуудыг мэддэг хэдий ч–Сүнсний ажлын талаар мэдэхгүй эсвэл Сүнс бие махбодонд юу хийдгийг мэдэхгүйгээр зөвхөн Сүнс, Үгэнд анхаарал хандуулж, бодтой Бурханы доторх Бурханы Сүнсний ажлыг мэдэхгүйгээр зөвхөн Сүнсний өмнө залбирч байгаа нь та Бодтой Бурханыг мэдэхгүй байгааг баталж байгаа хэрэг. Бодтой Бурханы талаарх мэдлэг нь Түүний үгийг мэдэж, туршлагажих, Ариун Сүнсний ажлын дүрэм журам, зарчмууд болон Бурханы Сүнс махан биед хэрхэн ажилладгийг ойлгохоос бүрддэг. Иймд, махан бие дэх Бурханы бүх үйлдэл нь Сүнсээр удирдагддаг бөгөөд Түүний хэлсэн үгс бүгд Сүнсний шууд илэрхийлэл юм гэдгийг мэдэхийг мөн энэ нь агуулдаг. Тиймээс, хэрэв бодтой Бурханыг мэдэхийг хүсвэл та эхлээд Бурхан хүн чанар болоод бурханлаг чанараар хэрхэн ажилладгийг мэдэх хэрэгтэй; энэ нь эргээд, хүн бүхэнтэй холбоотой Сүнсний илэрхийлэлтэй хамаатай юм.

Tuesday, February 28, 2017

Библийн Талаар (4)


Библийг ойлгож, тайлах чадвартай байх нь зөв замыг олохтой адил гэж олон хүмүүс итгэдэг, гэхдээ үнэндээ аливаа зүйлс үнэхээр ийм энгийн гэж үү? Хэн ч Библийн бодит байдлыг мэдэхгүй: энэ нь Бурханы ажлын түүхэн бичлэг буюу Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны гэрээнээс өөр юу ч биш бөгөөд Бурханы ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг танд өгдөггүй. Энэ нь, Хуулийн Эрин Үе болон Нигүүлслийн Эрин Үе дэх Бурханы ажлын хоёр үе шатыг баримтжуулсан гэдгийг Библийг уншсан хүн бүхэн мэддэг. Хуучин Гэрээ нь Израилийн түүх болон бүтээлийн цаг үеэс эхлээд Хуулийн Эрин Үеийн төгсгөл хүртэлх Еховагийн ажлыг тэмдэглэсэн. Шинэ Гэрээ нь Дөрвөн Сайн Мэдээн дэх газар дээрх Есүсийн ажил, түүнчлэн Паулын ажлыг бичсэн; тэдгээр нь түүхэн бичлэг биш гэж үү? Өнгөрсөн үеийн зүйлс нь өнөөдөр түүх болдог, тэдгээр нь хичнээн жинхэнэ эсвэл бодитой байх нь хамаагүй тэдгээр нь түүх хэвээр байх бөгөөд түүх нь өнөөдөрт хандаж чадахгүй. Учир нь Бурхан түүхийг эргэн хардаггүй! Иймээс хэрвээ та зөвхөн Библийг ойлгож, өнөөдөр Бурханы хийх гэж буй ажлын юуг ч ойлгохгүй бол, хэрвээ та Бурханд итгэдэг ч Ариун Сүнсний ажлыг эрж хайдаггүй бол та Бурханыг эрж хайна гэдэг нь юу гэсэн утгатайг ойлгохгүй байна. Хэрвээ та, Израилийн түүхийг судлахын тулд, бүх тэнгэр газрын Бурханы бүтээлийн түүхийг шинжлэхийн тулд Библийг уншдаг бол та Бурханд итгэдэггүй. Гэвч өнөөдөр нэгэнт та Бурханд итгэж, амийг эрж хайдаг учраас, нэгэнт та Бурханы мэдлэгийг эрж хайдаг бөгөөд үхширмэл үг, ёс заншлыг эсвэл түүхийг ойлгохыг эрж хайдаггүй учраас та өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайх ёстой ба Ариун Сүнсний ажлын чиглэлийг эрэлхийлэх ёстой. Хэрвээ та археологич байсан бол Библийг уншиж болох юм, гэвч та тийм биш, та Бурханд итгэдэг хүмүүсийн нэг бөгөөд өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайх нь танд хэрэгтэй. Библийг уншсанаар хамгийн ихдээ л та Израилийн түүхийн багахан хэсгийг ойлгох болно, та Абрахам, Давид болон Мосегийн амьдралын талаар мэдэж авах болно, тэд Еховаг хэрхэн хүндэлж байсныг, Өөрийг нь эсэргүүцсэн хүмүүсийг Ехова хэрхэн шатаасныг болон тэр үеийн хүмүүст Тэр хэрхэн ярьж байсныг та олж мэдэх болно. Та өнгөрсөн үе дэх Бурханы ажлын талаар л олж мэдэх болно. Библийн бичлэгүүд нь Израилийн эртний хүмүүс хэрхэн Бурханыг хүндэлж, Еховагийн удирдамж дор амьдарч байсантай холбоотой. Израильчууд нь Бурханы сонгосон хүмүүс байсан учраас, Хуучин Гэрээнээс та, Израилийн бүх ард түмний Еховад үнэнч байдлыг, Еховаг дуулгавартай дагаж байсан хүмүүс Түүгээр хэрхэн халамжлуулж, ерөөгдөж байсныг харж болно, Бурхан Израильд ажиллах үедээ Тэр өршөөл, энэрлээр дүүрэн байсан, түүнчлэн бүхнийг залгигч галыг эзэмшиж байсан бөгөөд бүх Израильчууд ядуу дордоосоо эхлээд хүчтэйгээ хүртэл Еховаг хүндэлсэн, иймээс бүх улс орон нь бүхэлдээ Бурханаар ерөөгдсөн гэдгийг та мэдэх болно. Энэ нь Хуучин Гэрээнд бичигдсэн Израилийн түүх юм.

Библийн Талаар (3)

Библид байгаа бүхэн нь Бурханы биечлэн хэлсэн үгсийн бичлэг биш. Библи нь зүгээр л Бурханы ажлын өмнөх хоёр үе шатыг баримтжуулсан, үүний нэг хэсэг нь эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийн бичлэг, нөгөө хэсэг нь эрин үеүдийн туршид Бурханаар ашиглагдаж байсан хүмүүсийн бичсэн дадлага туршлага, мэдлэг юм. Хүний дадлага туршлага нь хүний санаа бодол, мэдлэгээр бохирддог, үүнээс зайлсхийх аргагүй. Библийн олон номонд хүний үзхүй, хүний хандлага, хүний утга учиргүй тайллууд байдаг. Мэдээж үгний ихэнх нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлгийн үр дүн бөгөөд тэдгээр нь зөв тайлал юм, гэхдээ тэдгээрийг үнэний бүрэн зөв илэрхийлэл гэж хэлж болохгүй. Зарим зүйлсийн талаарх тэдний үзэл бодол нь хувийн дадлага туршлагын мэдлэг эсвэл Ариун Сүнсний гэгээрлээс өөр юу ч биш. Эш үзүүлэгчдийн зөгнөл нь Бурханаар биечлэн зааварчлагдсан: Исаиа, Даниел, Езра, Иеремиагийн зөгнөлүүд нь Ариун Сүнсний шууд заавраас ирсэн, эдгээр хүмүүс нь зөнчид байсан, тэд зөгнөлийн Сүнсийг хүлээн авсан, тэд бүгдээрээ Хуучин Гэрээний эш үзүүлэгчид байсан. Хуулийн Эрин Үед, Еховагийн онгодыг хүлээн авсан эдгээр хүмүүс олон зөгнөлийг хэлсэн бөгөөд Еховагаар шууд зааварчлуулж байсан. Яагаад Ехова тэдэн дээр ажилласан бэ? Израилийн ард түмэн нь Бурханы сонгогдсон хүмүүс байсан учраас: эш үзүүлэгчдийн ажил нь тэдний дунд хийгдэх ёстой бөгөөд тэд тийм илчлэлийг хүлээн авах эрхтэй байсан. Үнэндээ, тэдэнд өгсөн Бурханы илчлэлийг тэд өөрсдөө ч ойлгоогүй. Тэдний амаар дамжуулан Ариун Сүнс үгээ хэлсэн, ингэснээр ирээдүйн хүмүүс тэдгээр зүйлсийг ойлгож, тэдгээр нь үнэхээр Бурханы Сүнсний, Ариун Сүнсний ажил бөгөөд хүнээс ирээгүй гэдгийг харж, Ариун Сүнсний ажлын батламжийг тэдэнд өгөх байсан. Нигүүлслийн Эрин Үед Есүс Өөрөө энэ бүх ажлыг тэдний оронд хийсэн ба иймээс хүмүүс дахин зөгнөл хэлээгүй. Есүс эш үзүүлэгч байсан уу? Есүс мэдээж эш үзүүлэгч байсан, гэхдээ Тэр мөн элчүүдийн ажлыг хийх чадвартай байсан: Тэр газар нутаг даяар зөгнөл хэлж, хүмүүст номлож сургахын аль алийг чадаж байсан. Гэсэн ч Түүний хийсэн ажил болон Түүний төлөөлж байсан бие хэм нь адилхан байгаагүй. Тэр бүх хүн төрөлхтөнийг аврахаар, хүнийг нүглээс аврахаар ирсэн; Тэр эш үзүүлэгч, элч байсан боловч түүнээс ч илүүгээр Тэр бол Христ байсан. Эш үзүүлэгч зөгнөл хэлж чаддаг боловч өөрийгөө Христ гэж хэлж чадахгүй. Тэр үед Есүс маш их зөгнөл хэлсэн ба иймээс Тэр бол эш үзүүлэгч байсан гэж хэлж болно, гэхдээ Тэр эш үзүүлэгч байсан учраас Христ биш гэж хэлж болохгүй. Ажлын нэг үе шатыг биелүүлэхийн тулд Тэр Бурханыг Өөрийг нь төлөөлж байсан учраас энэ бөгөөд Түүний бие хэм нь Исаиагийнхаас өөр байсан: Тэр авралын ажлыг гүйцээхийн тулд ирсэн, Тэр мөн хүнд амийг хангасан бөгөөд Бурханы Сүнс Түүнд шууд ирсэн. Түүний хийсэн ажилд Бурханы Сүнсний онгод эсвэл Еховагийн заавар байгаагүй. Үүний оронд Сүнс шууд ажиллахаар ирсэн ба Есүс бол эш үзүүлэгчтэй адил байгаагүйг батлахад энэ нь хангалттай юм. Түүний хийсэн ажил нь авралын ажил байсан ба зөгнөл хэлэхийн дараагийн зүйл юм. Тэр эш үзүүлэгч, элч байсан, гэхдээ түүнээс ч илүүгээр Тэр Аврагч байсан. Тэгэхэд зөнчид зөвхөн зөгнөл хэлж чаддаг ба өөр ямар нэг ажил хийхдээ Бурханы Сүнсийг төлөөлөх чадваргүй байсан. Есүс өмнө нь хэзээ ч хүнээр хийгдэж байгаагүй их ажлыг хийсэн ба хүн төрөлхтөнийг аврах ажлыг хийсэн учраас Тэр бол Исаиа мэтийн хүмүүсээс өөр байсан. Өнөөдрийн урсгалыг зарим хүмүүс хүлээн зөвшөөрдөггүй нь энэ нь тэдний хувьд саад бартааг бий болгосон учраас болдог. Тэд: “Хуучин Гэрээнд ч гэсэн олон эш үзүүлэгчид олон үгийг хэлсэн, тэгвэл яагаад тэд бие махбод болсон Бурхан байгаагүй юм бэ? Өнөөдрийн Бурхан үг хэлдэг, гэхдээ Тэр бол бие махбод болсон Бурхан гэдгийг батлахад энэ нь хангалттай гэж үү? Та Библийг дээгүүр үнэлдэггүй, та үүнийг судалдаггүй тэгвэл юун дээр үндэслэж Тэр бол бие махбод болсон Бурхан гэж та хэлж байгаа юм бэ? Тэдгээр нь Ариун Сүнсээр зааварчлагдсан гэж та хэлдэг бөгөөд ажлын энэ үе шат нь Бурханаар биечлэн хийгдсэн ажил гэж та итгэдэг, тэгвэл ингэж үзэх таны үндэслэл юу вэ?” гэж хэлдэг. Та өнөөдөр Бурханы үгэнд анхаарлаа төвлөрүүлдэг, та Библийг үгүйсгэж, хойш тавьсан мэт харагддаг, иймээс тэд таныг тэрс үзэлд итгэдэг ба муу гаж урсгалын нэг хэсэг гэж хэлдэг.

Библийн Талаар (2)

Библи нь мөн Хуучин ба Шинэ Гэрээ гэж нэрлэгддэг. “Гэрээ” гэдэг нь юуг хэлж байгааг та нар мэдэх үү? “Хуучин Гэрээн” дэх “гэрээ” нь, Ехова Египетчүүдийг хөнөөж, Израильчуудыг Фараоноос аврах үедээ Израилийн ард түмэнтэй хийсэн гэрээнээс гарч ирсэн. Мэдээж энэхүү гэрээний баталгаа нь тотгонд түрхсэн хурганы цус байсан, үүгээр дамжуулан Бурхан хүнтэй гэрээ байгуулсан ба хаалганыхаа дээр болон хоёр хажуу талд хурганы цус түрхсэн хүмүүс нь бүгд Израильчууд байсан, тэд Бурханы сонгогдсон хүмүүс бөгөөд тэд бүгд Еховагаар өршөөгдөх болно гэсэн (учир нь Ехова тэр үед Египетийн бүх ууган хөвгүүд болон хонь малын бүх ууган төлийг хөнөөх гэж байсан.) Энэ гэрээ нь хоёр түвшний утга учиртай юм. Египетийн ямар ч хүн эсвэл мал Еховагаар аврагдахгүй байсан; Тэр тэдний бүх ууган хөвгүүд болон ууган хонь малыг хөнөөх гэж байсан. Тиймээс Еховагийн гэрээний улмаас Египетчүүд хатуу чандаар гэсгээгдэх болно гэдгийг зөгнөлийн олон номонд урьдчилан хэлсэн. Энэ бол утга учрын эхний түвшин юм. Ехова Египетийн ууган хөвгүүд болон бүх ууган төлийг алж, бүх Израильчуудыг өршөөсөн, энэ нь Израилийн газар нутагт байсан бүх хүмүүс нь Еховагаар хайрлагдаж байсан ба бүгд өршөөгдөнө гэсэн утгатай байсан; Тэр тэдэн дээр урт хугацааны ажил хийхийг хүссэн ба хурганы цусыг ашиглан тэдэнтэй гэрээ байгуулсан. Тэр үеэс эхлээд Ехова Израильчуудыг хөнөөхгүй бөгөөд тэд үүрд Түүний сонгогдсон хүмүүс байх болно гэж хэлсэн. Израилийн арван хоёр овгийн дунд Тэр бүхий л Хуулийн Эрин Үеийн Өөрийн ажлыг эхлүүлж, Тэр Өөрийн бүх хуулийг Израильчуудад нээж, тэдний дундаас эш үзүүлэгчид болон шүүгчдийг сонгох байсан ба тэд Түүний ажлын төвд байх байсан. Тэр тэдэнтэй гэрээ байгуулсан: Эрин үе өөрчлөгдөхгүй л бол Тэр зөвхөн сонгогдсон хүмүүсийн дунд л ажиллана. Еховагийн гэрээ нь хувиршгүй байсан, учир нь энэ нь цусаар хийгдсэн бөгөөд Түүний сонгогдсон хүмүүстэй байгуулагдсан. Илүү чухал нь, Тэр тохиромжтой цар хүрээ болон байг сонгосон ба үүгээр дамжуулан бүх эрин үеийн төлөөх Өөрийн ажлаа эхлэх байсан, иймээс хүмүүс гэрээг нэн чухал хэмээн үзсэн. Энэ бол гэрээний утга учрын хоёр дахь түвшин юм. Гэрээ байгуулагдахаас өмнө байсан Эхлэлийг оруулахгүй бол Хуучин Гэрээний бусад бүх ном нь гэрээ байгуулагдсаны дараах Израильчуудын доторх ажлыг бичсэн. Мэдээж Харь үндэстнүүдийн талаарх баримтууд хааяа байдаг боловч ерөнхийдөө Хуучин Гэрээ нь Израиль дахь Бурханы ажлыг баримтжуулсан. Израильчуудтай байгуулсан Еховагийн гэрээний улмаас Хуулийн Эрин Үед бичигдсэн номнууд нь “Хуучин Гэрээ” гэж нэрлэгддэг. Тэдгээр нь Израильчуудтай байгуулсан Еховагийн гэрээгээр нэрлэгдсэн.

Библийн Талаар (1)

Бурханд итгэх итгэлийн тухайд Библид хэрхэн хандах ёстой вэ? Энэ бол зарчмын асуулт юм. Яагаад бид энэ асуултыг ярилцаж байна вэ? Учир нь ирээдүйд та сайн мэдээг түгээж, Хаанчлалын Эрин Үеийн ажлыг өргөжүүлэх болно, тиймд Бурханы өнөөдрийн үгийг зүгээр л ярьж чаддаг байх нь хангалтгүй юм. Түүний ажлыг өргөжүүлэхийн тулд та хүмүүсийн хуучин шашны үзхүй болоод итгэл бишрэлийн хуучин арга барилыг шийдвэрлэж, тэднийг бүрмөсөн итгүүлж чаддаг байх нь илүү чухал бөгөөд тухайн цэгт хүрэх нь Библитай холбогдолтой. Олон жилийн туршид хүмүүсийн итгэлийн (дэлхийн гурван үндсэн шашны нэг болох Христийн шашны) уламжлалт арга барил нь Библийг унших байсан; Библиэс холдох нь Эзэнд итгэх итгэл биш, Библиэс холдох нь муу гаж урсгал, тэрс үзэл ба хэдий хүмүүс өөр номнуудыг уншиж байсан ч эдгээр номны үндэс суурь нь Библийн тайллууд байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрвээ та Эзэнд итгэдэг гэж хэлбэл та Библийг унших ёстой, та Библийг идэж уух ёстой бөгөөд Библиэс гадна та Библийг агуулаагүй ямар ч номыг шүтэх ёсгүй. Хэрвээ тэгвэл та Бурханаас урваж байна. Библи байсан үеэс эхлээд Эзэнд итгэх хүмүүсийн итгэл нь Библид итгэх итгэл байсаар ирсэн. Хүмүүсийг Эзэнд итгэдэг гэж хэлэхийн оронд, тэд Библид итгэдэг гэж хэлсэн нь дээр; тэд Библийг уншиж эхэлсэн гэж хэлэхийн оронд, тэд Библид итгэж эхэлсэн гэж хэлсэн нь дээр; мөн тэд Эзэний өмнө эргэн очсон гэж хэлэхийн оронд тэд Библийн өмнө эргэн очсон гэж хэлсэн нь дээр байх юм. Ийм байдлаар хүмүүс Библийг Бурхан, мөн өөрсдийн амийн эх булаг шиг шүтэж эхэлсэн ба үүнийг алдах нь өөрсдийн амийг алдахтай адил байсан. Хүмүүс Библийг Бурхантай адил өндөр дээд зүйл мэт үздэг ба тэр ч байтугай үүнийг Бурханаас дээгүүрт үздэг хүмүүс ч байдаг. Хэрвээ хүмүүст Ариун Сүнсний ажил үгүй бол, хэрвээ тэд Бурханыг мэдэрч чадахгүй бол тэд амьдарсаар л байх боловч тэд Библийг алдах л юм бол эсвэл Библийн алдартай бүлгийг, үгийг алдах л юм бол тэд амиа алдсантай адил болдог. Иймээс хүмүүс Эзэнд итгэж эхлэнгүүтээ л Библийг уншиж, Библийг цээжилж эхэлдэг ба тэд Библийг хэдий чинээ их цээжилж чадна, энэ нь тэднийг Эзэнийг хайрладаг, агуу итгэлтэй гэдгийг төдий чинээ их баталдаг. Библийг уншсан бөгөөд үүнийг бусдад ярьж чаддаг хүмүүс нь бүгд сайн ах эгч нар юм. Энэ бүх жилүүдийн туршид хүмүүсийн Эзэнд итгэх итгэл, үнэнч байдал нь тэд Библийг хир ойлгосноор хэмжигдсээр ирсэн. Ихэнх хүмүүс яагаад Бурханд итгэх ёстой, эсвэл Бурханд хэрхэн итгэх ёстойгоо зүгээр л ойлгодоггүй ба юу ч хийлгүйгээр Библийн бүлгүүдийг тайлж унших түлхүүрийг сохроор хайдаг. Тэд хэзээ ч Ариун Сүнсний ажлын чиглэлийг эрж хайж байгаагүй; цаг ямагт тэд юу ч хийлгүй харин Библийг цөхрөнгүйгээр судалж шинжилсэн ба хэн ч Ариун Сүнсний илүү шинэлэг ажлыг Библиэс гадуур олоогүй, хэн ч Библиэс холдоогүй, тэд Библиэс холдохоор зүрхэлж ч байгаагүй. Хүмүүс энэ бүх жилүүдэд Библийг судалсан, тэд маш олон тайлбаруудыг гаргаж ирсэн, үүнд маш их чармайлт гаргасан; түүнчлэн тэд Библийн талаарх олон өөр үзэл бодолтой байдаг бөгөөд тасралтгүй маргалддаг, тэгснээр өнөөдөр хоёр мянга гаруй өөр урсгал бий болсон юм. Тэд бүгдээрээ ямар нэг онцгой тайлбарыг эсвэл Библи дэх илүү гүн нууцуудыг олохыг хүсдэг, тэд судалж шинжлэн үүнийг Израиль дахь Еховагийн ажлын цаад шалтгаанаас, Иудей дэх Есүсийн ажлын цаад шалтгаанаас олохоор хүсдэг эсвэл хэний ч мэдэхгүй илүү олон нууцуудыг олохыг хүсдэг. Библид хандах хүмүүсийн хандлага нь донтолт, итгэлийн байдалтай бөгөөд хэн ч Библийн дотоод түүх буюу мөн чанарын талаар бүрэн дүүрэн ойлгож чаддаггүй. Тиймээс үүний үр дүнд өнөөдөр хүмүүс Библийн тухайд одоо ч дүрслэхийн аргагүй ид шидэт байдлын мэдрэмжтэй байдаг; түүнээс ч илүүгээр тэд үүнд донтсон бөгөөд үүнд итгэдэг. Өнөөдөр хүн бүхэн Библи дэх сүүлчийн өдрүүдийн ажлын зөгнөлүүдийг олохыг хүсч байгаа, тэд сүүлчийн өдрүүдэд Бурхан ямар ажил хийдгийг болон сүүлчийн өдрүүдийн ямар зөн совин байдгийг олж мэдэхийг хүсч байгаа. Ийм байдлаар Библийг тахин шүтэх нь илүү эрчтэй болсон ба сүүлчийн өдрүүд хэдий чинээ их ойртоно, тэд ялангуяа сүүлчийн өдрүүдийн талаарх Библийн зөгнөлүүдэд төдий чинээ их итгэдэг. Библид итгэх ийм сохор итгэлтэйгээр, Библид тийм их найдсанаар тэд Ариун Сүнсний ажлыг эрж хайх ямар ч хүсэлгүй байдаг. Өөрсдийн үзхүйдээ тэд зөвхөн Библи л Ариун Сүнсний ажлыг авчирч чадна гэж боддог; зөвхөн Библиэс л тэд Бурханы хөлийн мөрийг олж чадна; Бурханы ажлын нууцууд зөвхөн Библид л нуугдаж байдаг; өөр ном эсвэл хүмүүс биш зөвхөн Библи л Бурханы талаарх бүх зүйлийг болон Түүний ажлыг бүрэн дүүрэн тодотгож чадна; Библи тэнгэрийн ажлыг газар дээр авчирч чадна; мөн Библи нь эрин үеүдийг эхлүүлж бас төгсгөж чадна. Ийм үзхүйтэйгээр, Ариун Сүнсний ажлыг эрж хайх ямар ч дур хүсэл хүмүүст байдаггүй. Иймээс өнгөрсөн үед хүмүүст Библи хир тус болж байсан нь хамаагүй, энэ нь Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлын саад тотгор болсон. Библигүй бол, хүмүүс Бурханы хөлийн мөрийг өөр хаа нэгтэйгээс хайх байсан, гэсэн ч өнөөдөр Түүний хөлийн мөр Библиэр “хязгаарлагдсан” ба Түүний хамгийн сүүлийн үеийн ажлыг өргөжүүлэх нь хоёр дахин хэцүү бөгөөд бэрхшээлтэй тэмцэл болсон. Энэ нь бүхэлдээ Библийн алдартай бүлэг болон үгнүүдээс, түүнчлэн Библийн олон янзын зөгнөлүүдээс болсон. Библи нь хүмүүсийн сэтгэл дэх шүтээн болсон, энэ нь тэдний уураг тархин дахь таавар болсон ба тэд ердөө Бурхан Библиэс тусдаа ажиллаж чадна гэж итгэх чадваргүй, хүмүүс Бурханыг Библиэс гадуур олж чадна гэж итгэх чадваргүй, тэр ч бүү хэл Бурхан сүүлчийн ажлын үеэр Библийг орхиж, шинээр эхлэх болно гэдэгт тэд итгэж чаддаггүй. Энэ нь хүмүүсийн хувьд санаанд оромгүй зүйл; тэд үүнд итгэж чадахгүй ба үүнийг төсөөлж чадахгүй. Хүмүүс Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөхөд Библи томоохон саад тотгор болсон ба энэхүү шинэ ажлыг өргөжүүлэх явдлыг хэцүү болгосон. Тиймээс хэрвээ та нар Библийн дотоод түүхийг ойлгохгүй бол сайн мэдээг амжилттай түгээж чадахгүй ба шинэ ажлын гэрчлэлд зогсож чадахгүй байх болно. Хэдийгээр өнөөдөр та нар Библийг уншдаггүй ч үүнд та нар туйлын найрсаг ханддаг, өөрөөр хэлбэл Библи та нарын гарт байхгүй байж болох ч та нарын ихэнх үзхүй үүнээс гарч ирдэг. Та нар Библийн эх сурвалжийг эсвэл Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны тухай дотоод түүхийг ойлгодоггүй. Хэдийгээр та нар Библийг идэж уудаггүй ч, та нар Библийг ойлгох ёстой, та нар Библийн талаар зөв мэдлэгийг олж авах ёстой ба зөвхөн ийм замаар л та нар Бурханы 6,000 жилийн эзэгнэлт төлөвлөгөө нь бүхэлдээ юуны төлөө байсныг мэдэж чадах болно. Та нар хүмүүсийг ятгаж, энэ урсгал бол жинхэнэ зам гэдгийг тэднээр хүлээн зөвшөөрүүлж, өнөөдөр та нарын алхаж байгаа зам бол үнэний зам бөгөөд энэ нь Ариун Сүнсээр удирдуулдаг, ямар ч хүнээр нээгдээгүй гэдгийг тэднээр хүлээн зөвшөөрүүлэхийн тулд эдгээр зүйлсийг ашиглах болно.

Зөвхөн сүүлчийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна

Амийн зам нь хэн дуртай нь эзэмшиж эсвэл хэн бүхний хялбархан олж авч болдог зүйл биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирэх боломжтой, өөрөөр хэлбэл, зөвхөн Бурхан Өөрөө амийн мөн чанарыг эзэмших ба Бурханд л амийн зам бий, иймд Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны тасалдалгүй урсах эх ундарга юм. Бурхан ертөнцийг бүтээснээсээ хойш амийн амин чанартай холбоотой, хүнд амь авчрах их ажил хийсэн, түүнчлэн Бурхан Өөрөө мөнхийн амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулах зам учраас хүнд амь өгөхийн тулд их үнэ төлсөн. Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, бүхий л цаг үед хүний дунд амьдардаг. Тэр хүний амьдралын хөдөлгөх хүч, хүний оршин байхын үндэс, мэндэлсний дараах хүний оршин байхын баялаг баталгаа байсаар ирсэн билээ. Тэр хүнийг дахин төрөхөд хүргэж, түүнд дүр бүрдээ тууштай амьдрах боломж олгодог. Түүний хүч чадал, үл тасалдах амийн хүчийн ачаар хүн үеэс үед амьдарч, энэ үед Бурханы амийн хүч нь хүний оршин байхын гол тулгуур болж ирсэн билээ, учир нь үүний төлөө Бурхан хүний төлж байгаагүй тийм л үнийг төлсөн юм. Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг гэтэлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас давдаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээл, ямар ч дайсны хүч хялбархан дийлэхгүй. Бурханы амин хүч оршиж, өөрийн гэрэлт цацрагаа цаг хугацаа, орон зайг эс хайхран гэрэлтүүлдэг. Бурханы амь тэнгэр газар өөрчлөгдсөн ч үүрд хувирашгүй байсаар байдаг. Бүх зүйл урсан өнгөрдөг ч Бурхан бүх зүйлийн оршин байхын эх сурвалж, тэдний оршин байхын үндэс учраас Бурханы амь байсаар л байдаг. Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэр Бурханаас болж оршдог, газар Бурханы амийн хүчээс үндэслэн оршдог. Амин чанар бүхий ямар ч зүйл Бурханы захиралтаас давж чадахгүй, хүч тэнхээтэй ямар ч зүйл Бурханы эрх мэдлийн хил хязгаарыг эвдэж чадахгүй. Ингэснээр хэн ч бай бүгд Бурханы ноёрхлын дор захирагдаж, Бурханы тушаал дор амьдрах ёстой ба хэн ч Түүний нөлөөнөөс зугтаж чадахгүй.
Магадгүй одоо та амийг хүлээн авч, үнэнийг олж авахыг хүсэж болно. Ямартай ч та Бурханыг, итгэж болох, танд мөнх амийг өгөх Бурханыг олохыг хүсэж байна. Хэрэв мөнх амийг олж авахыг хүсвэл эхлээд та мөнх амийн эх сурвалжийг ойлгож, Бурхан хаана байдгийг мэдэх ёстой. Зөвхөн Бурхан хувирашгүй амь бөгөөд зөвхөн Бурханд амийн зам бий гэж Би хэдийн хэлсэн. Түүний амь хувирашгүй учраас энэ нь мөнх; зөвхөн Бурхан амийн зам учраас Бурхан Өөрөө мөнхийн амийн зам юм. Иймд та эхлээд Бурхан хаана байдгийг, мөнх амийн энэ замыг хэрхэн олж авахыг ойлгох нь зүйтэй. Одоо эдгээр хоёр асуудлыг тус тусад нь хамтдаа ярилцацгаая.
Хэрэв та мөнх амийн замыг олж авахыг үнэхээр хүсвэл, үүнийг хайх чин эрмэлзэлтэй бол энэ асуултад эхлээд хариулна уу: Өнөөдөр Бурхан хаана байгаа вэ? Магадгүй та Бурхан диваажинд амьдардаг гэж хариулах байх, мэдээж—Тэр танай гэрт амьдрахгүй нь лавтай, үгүй гэж үү? Магадгүй та Бурхан мэдээж бүх зүйлсэд амьдардаг гэж хэлэх байх. Эсвэл та Бурхан хүн бүрийн зүрх сэтгэлд амьдардаг, аль эсвэл Бурхан сүнсний ертөнцөд байдаг гэж хэлэх байх. Би үүний алийг нь ч үгүйсгэхгүй, гэхдээ энэ асуудлыг тодруулах ёстой. Бурхан хүний зүрх сэтгэлд амьдардаг гэж хэлэх нь тийм ч зөв, бас тийм ч буруу биш юм. Учир нь Бурханд итгэгчдийн дунд итгэл нь үнэн эсвэл худал, Бурханд зөвшөөрөгдсөн эсвэл зөвшөөрөгдөөгүй, Түүнийг баясгадаг эсвэл Түүнийг үзэн яддаг, Бурханы төгөлдөржүүлдэг эсвэл таягдуулдаг хүмүүс бий. Иймд Би Бурхан цөөн хүмүүсийн зүрх сэтгэлд амьдардаг гэж хэлнэ, харин эдгээр хүмүүс нь мэдээж Бурханд үнэхээр итгэдэг, Бурханд зөвшөөрөгдсөн, Түүнийг баясгадаг, Бурханы төгөлдөржүүлдэг хүмүүс юм. Тэдгээр хүмүүсийг Бурхан удирддаг. Тэднийг Бурхан удирддаг учраас тэд бол мөнх амийн Бурханы замыг аль хэдийн сонссон үзсэн хүмүүс байна. Бурханд итгэх итгэл нь худал, Бурханд зөвшөөрөгдөөгүй, Түүнийг үзэн яддаг, Бурханаар таягдуулдаг хүмүүс нь Бурханд гологдож, амийн замгүй, Бурхан хаана байгааг ч мэдэхгүй хэвээр үлдэх тавилантай. Эсрэгээрээ, зүрх сэтгэлд нь Бурхан амьдардаг хүмүүс Түүнийг хаана байгааг мэднэ. Тэд бол Бурханы мөнхийн амийн замыг хүртсэн, Бурханыг дагадаг хүмүүс билээ. Одоо та Бурхан хаана байгааг мэдэх үү? Бурхан хүний зүрх сэтгэлд мөн хүний хажууд бий. Тэр зөвхөн сүнсний ертөнцөд, бүх юмсын дээр оршдоггүй, юу юунаас илүүтэй хүний оршин байдаг газар дэлхий дээр ч байдаг. Иймээс ч сүүлчийн өдрүүд ирж Бурханы ажлыг шинэ шатанд авчирсан. Бурхан ертөнцийн аливаа юмсыг захирч, мөн Тэр хүний зүрх сэтгэлд түшиг тулгуур болохоор барахгүй хүмүүсийн дунд оршдог. Зөвхөн ийм замаар Тэр хүн төрөлхтөнд амийн замыг авчирч, амийн замд хүн төрөлхтөнг дагуулна. Бурхан газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдардаг, ингэж хүн амийн замыг олж, хүн оршин байдаг билээ. Түүнчлэн Бурхан ертөнцийн аливаа юмсад мөн тушаах ба улмаар хүмүүсийн дундах Түүний эзэгнэлттэй тэд хамтрах авай. Иймээс ч хэрэв та зөвхөн Бурхан диваажин болоод хүний зүрх сэтгэлд байдаг гэсэн номлолыг зөвшөөрсөн атлаа Бурхан хүмүүсийн дунд оршин байхын үнэнийг эс зөвшөөрөх аваас та амийг, үнэний замыг хэзээ ч олж авахгүй.
Бурхан Өөрөө амь ба үнэн юм, харин Түүний амь ба үнэн хамт оршдог. Үнэнийг олж авах чадваргүй хүмүүс амийг хэзээ ч олж авахгүй. Зааварчилгаа, дэмжлэг, үнэний хангалтгүйгээр та зөвхөн бичээс, номлол хийгээд үхлээс өөр юуг ч олж авахгүй. Бурханы амь бол мөнхийн, харин Түүний үнэн ба амь хамт оршдог. Хэрэв үнэний эх сурвалжийг олж чадахгүй бол та амийн ундаргыг олж авахгүй; хэрэв амийн хангалтыг олж авч чадахгүй бол танд мэдээж үнэн байхгүй, тиймээс төсөөлөл ба үзхүйг эс тооцвол таны бие бүхэлдээ таны өмхий махан биеэс өөр юу ч биш юм. Номын үгсийг амь хэмээн бодож, түүхийн бичээсийг үнэн гэж үзэж, хуучны номлолыг Бурханы одоо хэлсэн үгс гэж тооцож болохгүйг мэдээрэй. Зөвхөн Бурханы газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдрахдаа илэрхийлсэн зүйлс бол үнэн, амь, Бурханы хүсэл, Түүний бодит ажлын арга барил юм. Хэрэв та Бурханы өнгөрсөн эринд хэлсэн үгс бичгийг өнөөдөр хэрэглэх аваас таныг археологич, түүхэн өв сангийн мэргэжилтэн гэж тодорхойлохоос өөр юу гэх вэ. Үүний учир нь та үргэлж Бурханы өнгөрсөн хийсэн ажлын ул мөрт, Бурханы хүн төрөлхтний дунд өмнө ажиллахдаа үлдээсэн зүйлсийнх нь сүүдэрт, хуучин цаг үед Бурханы дагалдагч нартаа өгсөн замд итгэдэг болохоор тэр. Та өнөөдөр Бурханы ажлын чиглэлд, Бурханы гайхамшигтай тусламж дэмд, Бурханы өнөө үед илэрхийлсэн үнэний замд итгэдэггүй. Иймээс та бодит байдлаас бүрэн тасарсан гарцаагүй сэрүүн зүүдлэгч юм. Хэрэв та одоо ч гэсэн хүнд амь авчрах чадалгүй үгсэд зүүгдсээр байгаа бол та эдгэршгүй үжирсэн мод[a], учир нь та хэт хуучинсаг, зөрүүд, ёс мэдэхгүй!
Бие махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Түүнд хүний олж авах боломжгүй Бурханы мөн чанар, Бурханы зан чанар, ажилд нь мэргэн ухаан байдаг учраас энэ талаар ямар ч хэтрүүлэл байхгүй. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй бол луйварчид юм. Христ нь газар дэлхий дээрх Бурханы ердөө л нэг илэрхийлэл биш, харин ч хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг хийж дуусгах Бурханы онц бие махбод билээ. Энэ бие махбод нь газар дэлхий дээрх Бурханы ажлыг хариуцах хангалттай чадвартай, Бурханы зан чанарыг илэрхийлдэг, Бурханыг сайн төлөөлж, хүнд амь өгдөг учир ямар ч хүнээр үүнийг орлуулах боломжгүй. Хэзээ нэгэн цагт, хэдий өөрсдийгөө Христ хэмээн өргөмжилсөн ч тэдэнд Христийн мөн чанар байдаггүй учраас тэдгээр хуурамч Христүүд бүгд унана. Иймд Би жинхэнэ Христийг хүнээр тодорхойлох боломжгүй, харин Бурхан Өөрөө хариулж шийднэ гэж хэлнэ. Ийм байдлаар, үнэхээр амийн замыг хайхыг хүсвэл та эхлээд Тэр газар дэлхийд ирсэнээр хүнд амийн замыг өгдөг, мөн сүүлчийн өдрүүдэд Тэр газар дэлхий дээр ирж хүнд амийн замыг өгдөг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ өнгөрсөн юм биш, харин өнөөдөр болж байгаа зүйл.
Сүүлчийн өдрүүдийн Христ амийг төдийгүй үнэний өнө удаан үргэлжлэх, мөнхийн замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтэйгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар зөвшөөрөгдөх цорын ганц зам юм. Та түүхийн хоригдол, утсан хүүхэлдэй учраас сүүлчийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг хайхгүй бол хэзээ ч Есүсээр зөвшөөрөгдөж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Дүрэм журам, бичээсээр удирдуулж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс амийг мөн амийн мөнхийн замыг хэзээ ч олж авч чадахгүй. Үүний учир нь тэдэнд байгаа бүхэн сэнтийгээс урсах амийн ус биш, харин хэдэн мянган жил тогтсон булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд тамын хүү, Сатаны тоглоом, хүүр хэвээр үлдэнэ. Тэгвэл тэд Бурханыг хэрхэн үзэж чадах вэ? Хэрэв та зөвхөн өнгөрсөнд баригдаж, юмсыг зогсонги байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчлөхийг хичээдэггүй, түүхийг таягдахгүй бол та үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давалгаа, нүргэлэх аянга цахилгаан мэт далайцтай, хүчирхэг—гэтэл та мунхагласаар сүйрлээ хүлээн идэвхгүй, юу ч хийхгүй сууж байна. Ийм байж та яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох вэ? Таны зуурч байгаа тэр Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучиршгүй гэж та яаж зөвтгөх вэ? Мөн яаж шарласан номнуудын үгс таныг шинэ эринд аваачих вэ? Тэд яаж Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн тэд яаж таныг Диваажинд аваачих вэ? Таны гарт буй зүйл түр зуурын тайтгарлыг өгөхөөс бус амийг өгч чадах үнэн биш юм. Таны уншдаг судрууд таны хэлийг баяжуулахаас бус, төгс төгөлдөрт хүргэх зам байтугай хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үгсээр ч баяжуулахгүй. Энэ зөрөө танд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ танд үүний доторх нууцуудыг ойлгуулахгүй байна гэж үү? Та өөрийнхөө чадлаар Бурхантай уулзахын тулд диваажинд өөрийгөө аваачиж чадах уу? Бурханы ирэлтгүйгээр та өөрийгөө диваажинд аваачиж Бурхантай гэр бүлийн аз жаргалыг таашааж чадах уу? Та одоо ч мөрөөдсөөр байна уу? Би таныг мөрөөдхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, сүүлчийн өдрүүдэд хүн төрөлхтөнг аврах ажлыг хэн явуулж байгааг харахыг зөвлөж байна. Эс бөгөөс та хэзээ ч үнэнийг мөн амийг олж авч чадахгүй.
Христийн ярьсан үнэнд найдахгүйгээр амийг олж авахыг хүсдэг хүмүүс газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, харин Христийн авчирсан амийн замыг зөвшөөрдөггүй хүмүүс хийсвэрлэл дунд гээгдэнэ. Иймд Би мөн сүүлчийн өдрүүдийн Христийг зөвшөөрдөггүй хүмүүс Бурханаар үүрд үзэн ядагдана гэж хэлнэ. Христ бол сүүлчийн өдрүүдэд хаанчлалд хүргэх хүний гарц бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Хэн ч Христээр дамжилгүйгээр Бурханаар төгөлдөржүүлэгдэхгүй. Та Бурханд итгэдэг, иймээс та Түүний үгсийг зөвшөөрч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Та үнэнийг хүлээн авч, амийн хангалтыг зөвшөөрөхгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг тэдгээр бүх хүмүүсийг амиар тэтгэхийн тулд Тэр сүүлчийн өдрүүдэд ирдэг. Түүний ажил нь хуучин эринг дүгнэж, шинэ эринд оруулахын тулд бөгөөд шинэ эринд орох тэдгээр бүх хүмүүсийн замнах ёстой зам юм. Хэрэв та Түүнийг зөвшөөрч чадахгүй, оронд нь Түүнийг яллаж, доромжилж, хяхаж хавчдаг бол та мөнхийн галд шатаж, Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Ийм учраас Христ бол Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даатгасан нэгэн билээ. Иймд Би хэрэв та сүүлчийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж хэлнэ. Ариун Сүнсийг доромжилсон тэдгээр хүмүүсийн амсах шийтгэл бүгдэд тодорхой болов уу. Би мөн хэрэв та сүүлчийн өдрүүдийн Христийг эсэргүүцвэл, Түүнийг үгүйсгэвэл таны өмнөөс үр дагаварыг нь тэсвэрлэж чадах хэн ч байхгүй. Түүнчлэн энэ өдрөөс хойш та Бурханаар зөвшөөрөгдөх өөр боломжгүй болно; та өөрийгөө аврахыг оролдсон ч Бурханы царайг дахин хэзээ ч олж үзэхгүй. Учир нь таны эсэргүүцсэн зүйл хүн биш, таны үгүйсгэсэн зүйл ямар нэг туниа муутай биет биш харин Христ билээ. Та үүний үр дагаварыг мэдэж байна уу? Та жижиг алдаа гаргаагүй харин том хар нүгэл үйлдсэн. Зөвхөн үнэн танд амийг авчирч чадах ба үнэнээс өөр юу ч таныг дахин төрүүлж, Бурханы царайг үзүүлж чадахгүй учраас хүн бүрд үнэний өмнө шүдээ хавирахгүй, болгоомжгүй шүүмжлэл хийхгүй байхыг иймд Би зөвлөе.
Тайлбар:
  1. Эдгэршгүй үжирсэн мод: “авахын тамтаггүй болсон” гэсэн утгатай Хятад зүйр үг.
Үг нь Махбодоор Илэрсэн-ээс

Та Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан диваажин, дэлхийг шинээр бүтээсэн байна

Та Есүсийг харахыг хүсэж байна уу? Та Есүстэй хамт амьдрахыг хүсэж байна уу? Та Есүсийн хэлсэн үгийг сонсохыг хүсэж байна уу? Хэрэв тийм бол та Есүсийг эргэн ирвэл хэрхэн угтах вэ? Та бүрэн бэлэн үү? Та Есүсийг эргэн ирвэл ямар байдлаар угтах вэ? Миний бодлоор Есүсийг дагадаг ахан дүүс Түүнийг сайхан угтаж авах болно. Харин Есүсийг буцаж ирэхэд та Түүнийг үнэхээр мэднэ гэж бодож байна уу?

Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт

Хүмүүсийн дундах Бурханы ажлыг хүнээс салгах аргагүй, учир нь хүн энэ ажлын бай бөгөөд, Бурханы бүтээл дотроос Бурханыг гэрчлэх цорын ганц бүтээл юм. Хүний амьдрал болон хүний бүх үйл ажиллагааг Бурханаас салгах аргагүй, бүгд Бурханы мутарт захирагддаг, иймд ямар ч хүн Бурханаас тусгаар орших боломжгүй гэж хэлэхэд болно. Энэ үнэн тул үүнийг юу ч үгүйсгэж чадахгүй. Бурханы хийж байгаа бүхэн хүн төрөлхтний тусын тулд мөн Сатаны ов мэхийн эсрэг чиглэгдсэн байдаг. Хүнд шаардлагатай бүхэн Бурханаас ирдэг, Бурхан бол хүний амийн эх сурвалж. Тиймээс хүн Бурханаас ангид орших боломжгүй. Бурханд ч хүнээс салах санаа ерөөс байхгүй. Бурханы хийж буй ажил бүх хүн төрөлхтний төлөө бөгөөд Түүний санаа үргэлжид сайн байдаг. Ийм учраас, хүний хувьд Бурханы ажил, Бурханы бодол санаа (өөрөөр хэлбэл Бурханы хүсэл) аль аль нь хүний танин мэдвэл зохих "үзэгдэл" юм. Ийм үзэгдэл нь мөн л Бурханы эзэгнэлт бөгөөд нэг ч хүн үүнийг хийж чадахгүй билээ. Бурхан өөрийн ажлын явцад хүнд тавьсан шаардлагыг хүний" хэрэгжүүлэлт" хэмээнэ. Үзэгдэл бол Бурханы өөрийнх нь ажил бөгөөд хүн төрөлхтний төлөөх Түүний хүсэл зориг болон ажлынх нь зорилго, ач холбогдол билээ. Үзэгдэл мөн эзэгнэлтийн нэг хэсэг гэж болох ба энэ эзэгнэлт нь Бурханы ажил бөгөөд хүнд чиглэгдсэн байдаг буюу хүмүүсийн дунд Бурханы хийдэг ажил юм. Энэ ажил бол хүнийг Бурханы мэдлэгт хөтлөх зам, нотолгоо бөгөөд хүний хувьд туйлын чухал билээ. Бурханы ажлын талаарх мэдлэгт анхаарлаа хандуулахын оронд Бурханд итгэх номлол болоод чухал биш аар саар зүйлсэд анхаарлаа хандуулвал тэд Бурханыг ерөөс таньж мэдэхгүйгээс гадна Бурханы зүрх сэтгэлд нийцэж чадахгүй. Бурханы ажил нь Бурханы талаарх хүний мэдлэгт асар тустай бөгөөд иймд үүнийг үзэгдэл хэмээдэг. Эдгээр үзэгдэл бол Бурханы ажил, Бурханы хүсэл зориг, түүнчлэн Бурханы ажлын зорилго болон ач холбогдол; эдгээр нь хүнд тустай. Хэрэгжүүлэлт гэдэг нь хүний болоод Бурханыг дагадаг бүтээл бүрийн хийвэл зохих зүйлийг хэлнэ. Энэ нь мөн хүний үүрэг билээ. Хүний хийх ёстой зүйл бол хүний анхнаасаа ойлгосон зүйл биш, харин Бурхан Өөрийнхөө ажлын явцад хүнээс шаарддаг зүйл юм. Эдгээр шаардлагууд Бурханыг ажиллахын хэрээр, аажим аажмаар илүү гүн гүнзгий, илүү өндөр болдог. Жишээ нь Хууль ёсны эрин үед хүн хуулийг мөрдөх ёстой бол, харин Нигүүлслийн эрин үед хүн загалмай үүрэх ёстой. Хаанчлалын эрин үе өөр: Хууль ёсны эрин үе болон Нигүүлслийн эрин үеийнхээс хүнд тавигдах шаардлага илүү өндөр. Үзэгдэл илүү өндөр болохын хэрээр хүнд тавигдах шаардлага төдий чинээ өндөр болж, илүү тодорхой мөн бодитой болдог. Үзэгдэл ч мөн үүний адил илүү бодитой болдог. Эдгээр олон тооны бодит үзэгдэл хүнийг Бурханд дуулгавартай болгоход нөлөөлөхөөс илүүтэй түүнд Бурханы тухай мэдлэгээ нэмэгдүүлэхэд тусладаг.

Бурханы орших махан биеийн мөн чанар

Эхний бие махбод болсон Бурхан газар дээр гучин гурван жил хагас амьдарсан боловч тэдгээр жилүүдийн зөвхөн гурван жил хагаст л Тэр Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлсэн. Тэр ажиллаж байх цаг үедээ болон Өөрийн ажлаа эхлэхээс өмнө аль алинд нь Тэр хэвийн хүн чанарыг эзэмшиж байсан. Тэр Өөрийн энгийн хүн чанартаа гучин гурван жил хагас амьдарсан. Сүүлийн гурван жил хагасын туршид Тэр Өөрийгөө бие махбод болсон Бурхан гэдгийг илчилсэн. Өөрийн үйлчлэлээ хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө Тэр жирийн, энгийн хүн чанартайгаар, Өөрийн бурханлаг чанарыг харуулалгүйгээр гарч ирсэн ба албан ёсоор Өөрийн үйлчлэлээ хэрэгжүүлж эхэлсний дараа л Түүний бурханлаг чанар илэрхийлэгдсэн. Эхний хорин есөн жилд Түүний амьдрал болоод ажил бүгдээрээ Тэр бол чин сэтгэлтэй хүн, махан биетэй хүний хүү байсныг харуулж байсан; учир нь Түүний үйлчлэл хорин есөн наснаас нь хойш л жинхэнээсээ эхэлсэн юм. Бие махбод болохын утга учир нь Бурхан махан биетэйгээр гарч ирж, Өөрийн бүтээсэн хүмүүс дунд махан биеийн дүртэйгээр ажилладаг. Иймээс, Бурхан бие махбодтой болохын тулд, Тэр эхлээд энгийн хүн чанартай махан бие байх ёстой; энэ бол наад захын бүрдүүлэх ёстой зүйл. Үнэндээ, Бурхан бие махбод болохын утга санаа нь Бурхан махан биед амьдарч, ажилладаг, Өөрийн үнэн мөн чанартаа Бурхан махан бие болж, хүн болдог юм. Бие махбод болсон Түүний амьдрал ба ажлыг хоёр үе шатанд хувааж болно. Эхнийх нь Өөрийн үйлчлэлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнөх Түүний амьдрал. Тэр энгийн хүний гэр бүлд туйлын хэвийн хүн чанартайгаар амьдарч, хүний амьдралын хэвшмэл ёс суртахуун, хуулийг дагаж, энгийн хүний хэрэгцээ (хоол, хувцас, орон байр, нойр), энгийн хүний сул талууд болон энгийн хүний сэтгэл хөдлөлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, энэ эхний үе шатанд Тэр бурханлаг биш, бүхэлдээ энгийн хүн чанартайгаар амьдарч, энгийн хүний бүх үйл ажиллагааг эрхэлдэг. Хоёр дахь үе шат нь Өөрийн үйлчлэлээ хэрэгжүүлж эхэлсний дараах Түүний амьдрал. Тэр энгийн хүний бүрхүүлтэй энгийн хүн чанартай оршиж, гадна талдаа ямар ч ер бусын тэмдэг үзүүлэхгүй хэвээр байдаг. Гэсэн ч Тэр ганцхан Өөрийн үйлчлэлийн төлөө л амьдардаг ба энэ үед Түүний энгийн хүн чанар нь бүхэлдээ Түүний бурханлаг чанарын ажилд үйлчлэхийн төлөө оршдог; учир нь тэр үед Түүний энгийн хүн чанар нь Өөрийн үйлчлэлээ хэрэгжүүлж чадах хэмжээнд хүртэл боловсорсон байдаг. Иймээс Түүний амьдралын хоёр дахь үе шат нь Өөрийн энгийн хүн чанартайгаар Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал бөгөөд энэ нь энгийн хүн чанар болон бүрэн төгс бурханлаг чанарын хоёулангийнх нь амьдрал юм. Өөрийн амьдралын эхний үе шатанд Тэр бүрэн энгийн хүн чанартайгаар амьдардгийн шалтгаан бол Түүний хүн чанар нь бурханлаг ажлын бүрэн дүүрэн байдалтай хараахан тэнцүү биш буюу хараахан боловсроогүй байдаг; Түүний хүн чанар боловсорч гүйцэн, Өөрийн үйлчлэлийн үүргийг мөрөндөө үүрэх чадвартай болсны дараа л Тэр Өөрийн үйлчлэлээ хэрэгжүүлэхэд бэлэн болдог. Бие махбод болохын хувьд Тэр өсөж, нас бие гүйцэх хэрэгтэй болохоор Түүний амьдралын эхний үе шат нь энгийн хүн чанартай байхад харин хоёр дахь үе шатанд Түүний хүн чанар нь, Өөрийн ажлаа хийж, Өөрийн үйлчлэлээ хэрэгжүүлэх чадвартай болох учраас Өөрийн үйлчлэлээ үзүүлэх үеийн бие махбод болсон Бурханы амьдрал нь хүн чанар болон бүрэн бурханлаг чанарыг хоёуланг нь агуулсан амьдрал байна. Хэрвээ бие махбод болсон Бурхан, Өөрийн төрсөн мөчөөсөө Өөрийн үйлчлэлийг жинхэнээсээ эхэлж, ер бусын тэмдэг, гайхамшгуудыг хэрэгжүүлсэн бол, Түүнд бие махбодийн мөн чанар байхгүй байх байсан. Тиймээс Түүний хүн чанар нь Түүний бие махбодийн мөн чанарын төлөө оршдог; хүн чанаргүй ямар ч махан бие байхгүй ба хүн чанаргүй хүн бол хүн биш. Ийм байдлаар, Бурханы махан биеийн хүн чанар нь бие махбод болсон Бурханы махан биеийн дотоод чанар юм. “Бурхан махан биетэй болох үедээ Тэр бүрэн бурханлаг чанартай бөгөөд огтхон ч хүн биш” гэж хэлэх нь доромжлол юм, учир нь энэ нь боломжгүй байдал бөгөөд бие махбодтой болох зарчмыг зөрчдөг. Тэр Өөрийн үйлчлэлээ хэрэгжүүлж эхэлсний дараа ч гэсэн, Түүний бурханлаг чанар нь Өөрийн ажлаа хийх үедээ хүний гадаад бүрхүүл дотор оршсоор байдаг; яг тэр үед энгийн махан бие дотор ажлаа хэрэгжүүлэх боломжийг Өөрийн бурханлаг чанарт олгох цорын ганц зорилгын төлөө Түүний хүн чанар үйлчилдэг. Иймээс ажлыг гүйцэтгэгч нь Түүний хүн чанарт оршиж байгаа бурханлаг чанар юм. Түүний хүн чанар биш харин Түүний бурханлаг чанар ажиллаж байгаа боловч энэ нь Түүний хүн чанар дотор нуугдсан бурханлаг чанар юм; Түүний ажил нь мөн чанартаа Түүний хүн чанараар биш харин Түүний бүрэн бурханлаг чанараар хийгдэж байгаа. Гэхдээ ажлыг гүйцэтгэгч нь Түүний махан бие юм. Тэр бол хүн, гэхдээ бас Бурхан гэж хүн хэлж болох юм, учир нь Бурхан, хүний бүрхүүлтэй, хүний мөн чанартай бас түүнчлэн Бурханы мөн чанартайгаар махан биед амьдардаг Бурхан болсон. Тэр бол Бурханы мөн чанартай хүн учраас Тэрээр өөр ямар ч бүтээгдсэн хүнээс илүү дээгүүр, Бурханы ажлыг хэрэгжүүлж буй ямар ч хүнээс дээгүүр байдаг. Иймээс Түүн шиг хүний бүрхүүлтэй бүх хүмүүс дундаас, хүн чанарыг эзэмшдэг бүх хүмүүсийн дундаас зөвхөн Тэр л бие махбод болсон Бурхан Өөрөө бөгөөд бусад нь бүтээгдсэн хүн билээ. Хэдий тэд бүгдээрээ хүн чанартай ч гэсэн, бүтээгдсэн хүн бол зөвхөн хүнээс өөр хэн ч биш, харин бие махбод болсон Бурхан бол өөр: Өөрийн махан биедээ Тэр зөвхөн хүн чанарыг агуулаад зогсохгүй, түүнээс ч илүүгээр бурханлаг чанарыг агуулж байдаг. Түүний хүн чанарыг Түүний махан биеийн гадаад төрхөөс болон Түүний өдөр тутмын амьдралаас харж болно, харин Түүний бурханлаг чанарыг мэдрэхэд хэцүү. Түүний бурханлаг чанар нь Түүнд хүн чанар байхад л зөвхөн илэрхийлэгддэг ба хүмүүсийн төсөөлдөгтэй адилаар ер бусын байдаггүй учраас үүнийг харахад хүмүүст туйлын хэцүү байдаг. Өнөөдөр ч гэсэн, бие махбод болсон Бурханы жинхэнэ мөн чанарыг ойлгох нь хүмүүст хамгийн хэцүү. Үнэндээ, Би энэ талаар маш удаан ярьсны дараа ч гэсэн, энэ нь та нарын дийлэнхийн хувьд учир битүүлэг хэвээр байгаа гэж Би таамаглаж байна. Энэ асуудал бол маш энгийн: Бурхан махан биетэй болсноос хойш, Түүний мөн чанар нь хүн чанар болоод бурханлаг чанарын хослол юм. Энэ хослолыг Бурхан Өөрөө буюу газар дээрх Бурхан гэж нэрлэдэг.

Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна

Ихэнх хүмүүс өөрсдийн ирээдүйн эцсийн орны төлөө эсвэл түр зуурын зугаа цэнгэлийн төлөө Бурханд итгэдэг. Ямар нэг хариуцал туулаагүй хүмүүсийн хувьд Бурханд итгэх итгэл нь тэнгэрт орохын төлөө, шагнал олж авахын тулд байдаг. Энэ нь төгс болгуулахын төлөө биш эсвэл Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхийн төлөө биш. Өөрөөр хэлбэл, ихэнх хүмүүс өөрсдийн хариуцлагаа биелүүлэхийн тулд эсвэл өөрсдийн үүргээ гүйцэтгэхийн тулд Бурханд итгэдэггүй. Утга учиртай амьдралаар амьдрахын тулд Бурханд итгэдэг хүмүүс ховорхон бөгөөд хүн нэгэнт амьд байгаа учраас тэр Бурханыг хайрлах ёстой, учир нь энэ бол тэнгэрийн хууль, газрын зарчим, энэ нь хүний ариун үүрэг гэж итгэдэг хүмүүс мөн байдаггүй. Ийм байдлаар, хэдийгээр өөр өөр хүмүүс өөрсдийн хувийн зорилгоо эрж хайдаг боловч тэдний эрэл хайгуулын зорилго, үүний ар дахь учир шалтгаан нь бүгд адилхан ба түүнээс ч илүүгээр тэдний ихэнхийн хувьд тэдний бишрэлийн объект нь ихээхэн адил байдаг. Сүүлийн хэдэн мянган жилийн туршид олон итгэгчид нас барсан ба олонх нь нас барж, дахин төрсөн. Бурханыг эрж хайдаг ердөө ганц хоёрхон хүмүүс байдаггүй, эсвэл нэг, хоёр мянга ч бас биш боловч эдгээр хүмүүсийн ихэнхийн эрэл хайгуул нь тэдний өөрсдийн ирээдүйн төлөв эсвэл тэдний ирээдүйн алдарт итгэл найдварын төлөө байдаг. Христэд үнэнч хүмүүс цөөхөн бөгөөд ховор. Олон үнэнч итгэгчид өөрсдийн урхи торонд ороогдон нас нөгчсөн ба цаашлаад амжилтанд хүрсэн хүмүүсийн тоо өчүүхэн бага юм. Өнөөг хүртэл, хүмүүсийн бүтэлгүйтсэн шалтгаан эсвэл тэдний амжилтын нууц нь мэдэгдээгүй хэвээр байгаа. Христийг эрж хайхад донтсон хүмүүс сэхээрээгүй, тэд эдгээр нууцуудыг ухан ойлгоогүй, учир нь тэд зүгээр л мэдэхгүй. Хэдий тэд өөрсдийн эрэл хайгуулдаа уйгагүй хүчин чармайлт гаргадаг ч тэдний алхдаг зам нь тэдний өвөг дээдсийн нэгэнтээ алхсан бүтэлгүйтлийн зам бөгөөд амжилтын зам биш юм. Ийм байдлаар, тэд хичнээн их эрж хайснаас үл хамааран тэд харанхуй руу хөтөлсөн замаар алхаагүй гэж үү? Тэдний олж авдаг зүйл нь гашуун жимс биш гэж үү? Өнгөрсөн үед амжилтанд хүрсэн хүмүүсийг дуурайдаг хүмүүс эцэстээ аз завшаанд хүрэх үү эсвэл гай гамшигт хүрэх үү гэдгийг урьдчилан таамаглах нь хэцүү юм. Тэгвэл бүтэлгүйтсэн хүмүүсийн хөлийн мөрийг даган эрж хайж байгаа хүмүүсийн хувьд боломж нь хичнээн тааруу байх вэ? Тэд бүр ч илүү их бүтэлгүйтэх боломжтой биш гэж үү? Тэдний алхаж байгаа замд ямар үнэ цэнэ байх вэ? Тэд өөрсдийн цагийг дэмий үрж байгаа биш гэж үү? Хүмүүс өөрсдийн эрэл хайгуулдаа амжилтанд хүрэх эсвэл бүтэлгүйтэх эсэхээс үл хамааран, товчхондоо тэд яагаад ингэж хийж байгаагийн шалтгаан байдаг ба тэдний амжилт эсвэл бүтэлгүйтэл нь тэд өөрсдийн дур зоргоор эрж хайснаар тодорхойлогддог биш юм.

Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр сууж эргэн ирсэн

Хэдэн мянган жилийн туршид хүн Аврагчийн ирэхийг нүдээр харахыг хүсэн хүлээсэн. Түүнийг мянга мянган жилийн турш хүсэн эрмэлзсэн хүмүүсийн дунд Аврагч Есүс өөрөө цагаан үүлэн дээр бууж ирэхийг хүн харахыг хүссэн. Аврагч эргэн ирж, хүмүүстэй дахин нэгдэхийг өөрөөр хэлбэл Аврагч Есүс мянга мянган жилийн туршид хол байсан хүмүүс рүүгээ буцаж ирэхийг хүн хүсэн хүлээсэн. Иудейчүүдын дунд хийсэн авралын ажлаа Тэр дахин нэг удаа хэрэгжүүлж, хүнд энэрэнгүй элэгсэг хандаж, хүний нүглийг уучилж, хүний нүглийг үүрч тэр ч бүү хэл хүний бүх гэм бурууг үүрч, хүнийг нүглээс гэтэлгэх болно хэмээн хүн найддаг.

Та амилуулсан хүн мөн үү?

Та энгийн хүн чанарыг амьдран гаргах үедээ, мөн төгс төгөлдөр болгуулах үедээ, хэдий та зөгнөл, ямар нэгэн нууцлаг зүйлсийн тухай  ярьж чадахгүй ч гэсэн та хүний дүр төрхийг илрүүлж амьдран гаргах болно. Бухан хүнийг бүтээсэн, Хүн Сатанаар дамжуулан ялзармал байдалд орсоны дараа, мөн эдгээр ялзармал байдлууд нь хүмүүсийг үхмэл биес болгосон – ийм учир та өөрчлөгдсөний дараа, та эдгээр үхмэл биесээс өөр ондоо байх болно. 

Шүүлтийн болоод гэсгээлтийн үед нь Бурханы илрэлтийг харахуй

Есүс Христийн бусад олон зуун сая дагагчидийн адил бид Библийн хууль болоод зарлигуудыг даган мөрдөж, Есүс Христийн элбэг дэлбэг хувь хишгийг таалан соёрхож, Есүс Христийн нэрийн дор цугларч, залбирч, магтан дуулж, үйлчилдэг–харин бидний хийж буй энэ бүхэн Эзэний халамж, хамгаалалт дор байдаг.

Хорин найм дахь яриа

Намайг Сионоос ирэхэд, бүх зүйл Намайг хүлээж байсан, харин Намайг Сионд буцахад, бүх хүн Намайг угтсан. Намайг ирээд явахад Надад өшөөтэй зүйлс огт саад хийж байгаагүй Миний ажил урагштай явагдаж байсан.

Хорь дахь яриа

Миний гэр бүлийн баялаг тоо томшгүй бөгөөд хэмжээлшгүй их, гэсэн ч тэдгээрийг эдлэхийн тулд хүн хэзээ ч Над уруу ирээгүй. Тэр өөрөө тэдгээрийг эдлэх чадваргүй, мөн өөрийн хүчин чармайлтаа ашиглан өөрийгөө хамгаалах ч чадваргүй; үүний оронд тэр бусдад үргэлж итгэл найдвараа тавьдаг.Миний харж буй бүх хүмүүсээс нэг нь ч Намайг санаатайгаар шууд эрж хайгаагүй. Тэд бүгд олонхыг даган, бусдын шаардлагаар Миний өмнө ирдэг бөгөөд тэд өөрсдийн амьдралаа баяжуулахын тулд төлөөс төлж эсвэл цаг хугацаагаа зарцуулах хүсэлгүй байдаг. Тиймээс хүмүүсийн дундаас хэн ч бодит байдалд амьдраагүй бөгөөд бүх хүмүүс утга учиргүй амьдралаар амьдарцгаадаг. Хүмүүсийн удаан хугацаанд тогтсон арга барил болон ёс заншлын улмаас бүх хүмүүсийн бие газрын хөрсний үнэрээр дүүрсэн. Үүний үр дүнд хүн хатуу сэтгэлтэй болсон; дэлхийн гутрал хоосролыг мэдрэхээ больсон тэрээр оронд нь энэхүү хүйтэн цэвдэг дэлхий дээр өөрийгөө зугаацуулах ажлыг хийн завгүй байлгадаг. Хүний амьдралд өчүүхэн төдий ч дулаан байдал байхгүй бөгөөд хүний ямар нэг өвөрмөц шинж эсвэл гэрэл гэгээ үгүй байдаг–гэсэн ч тэр хэзээд ийм байдагтаа дасаж, юунд ч хүрч чадалгүйгээр яаран тэвдэж, насан туршдаа ямар ч үнэ цэнэгүй амьдардаг. Нүд ирмэхийн зуур насан эцэслэх өдөр нь ойртож, хүн гашуун үхлээр нас бардаг. Энэ дэлхий дээр тэр хэзээ ч юуг ч биелүүлээгүй эсвэл юуг ч олж аваагүй—тэр зөвхөн яаран ирж, яаран оддог. Миний нүдэнд тэдний хэн нь ч ямар нэг зүйл авчраагүй, эсвэл ямар нэг зүйлийг авч одоогүй, иймээс хүнд дэлхий ертөнц шударга бус санагддаг. Гэхдээ хэн ч яаран явахыг хүсдэггүй. Миний амлалт тэнгэрээс гэнэт хүмүүсийн дунд ирж, зам мөрөө алдсан үед нь тэдэнд мөнхийн амийн замыг дахин нэг харах боломжийг олгох өдрийг тэд зүгээр л хүлээдэг. Тиймээс түүнд өгсөн Өөрийн амлалтаа Би биелүүлэх эсэхийг харахын тулд хүн Миний үйл хэрэг, үйлдэл бүрийг ширтдэг. Гай зовлон дунд эсвэл асар их өвчин шаналал дунд байхдаа эсвэл сорилтонд автаж унахын даваан дээр байхдаа хүн өөрийн төрсөн өдрийг хараан зүхдэг, ингэснээр тэр өөрийн зовлон бэрхшээлээс хурдхан зугтаж өөр хүслэнт газар луу очиж магад юм. Гэхдээ сорилт бэрхшээл өнгөрөх үед хүн баяр хөөрөөр бялхдаг. Тэр газар дэлхий дээр төрсөн өдрөө тэмдэглэж, түүний төрсөн өдрийг ерөөхийг Надаас хүсдэг; энэ үед хүн өнгөрсөн үеийн тангарагийн талаар цаашид дурддаггүй ба үхэл түүн дээр хоёр дахь удаагаа ирэх вий гэдгээс гүнээ айдаг. Миний гар дэлхий ертөнцийг өргөх үед хүмүүс баяр хөөртэйгөөр бүжиглэдэг, тэд цаашид гунигтай байдаггүй бөгөөд тэд бүгд Надад найддаг. Би Өөрийн гараар нүүрээ далдалж, хүмүүсийг газар доор дарах үед тэд даруй амьсгал давчдаж арай ядан амьд үлдэж чаддаг. Би тэднийг устгах болно хэмээн тэд бүгд айж, Над руу уйлан хашгирдаг, учир нь тэд бүгд Миний алдарших өдрийг харахыг хүсдэг билээ. Хүн Миний өдрийг өөрийн оршин тогтнолын үндэс мэт авч үздэг бөгөөд хүмүүс Миний алдар ирэх өдрийг хүсэн хүлээдэг учраас л хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл амьдарсан билээ. Миний амаар тогтоосон ерөөл бол сүүлчийн өдрүүдэд төрсөн хүмүүс Миний бүх алдрыг харах хувьтай хүмүүс байх юм.

Sunday, February 26, 2017

Бурханд Итгэхдээ Шашны Зан Үйлд Биш Бодит Байдалд Анхаарлаа Хандуул

Танд хэдий шашны үйл байдаг вэ? Та хэдэн удаа Бурханы үгийг эсэргүүцэж өөрийнхөөрөө зүтгэж байсан бэ? Бурханы үүрч байгаа ачаанд анхаарал хандуулж, Түүний хүслийг үнэн голоосоо биелүүлэхийн тулд та хэдэн удаа Бурханы үгийг хэрэгжүүлж байсан бэ? Бурханы үгийг ойлгож түүнийг үйлдэл болго. Өөрийн үйлдэл, үйл хэрэгт зарчимтай бай; дүрэмд баригдаж эсвэл зөвхөн харуулахын тулд энэ байдаггүй. Харин, энэ нь Бурханы үгээр амьдарч, үнэнийг хэрэгжүүлэхийн нэр юм. Зөвхөн ийм хэрэгжүүлэлт Бурханыг баярлуулдаг. Бурханыг баярлуулах аливаа үйл нь дүрэм биш, харин үнэний хэрэгжүүлэлт юм.

Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг

Бурханы хийсэн ажлын үе шат болгон ач холбогдолтой. Есүс ирэхдээ эрэгтэй хүн байсан бөгөөд энэ удаад Тэр эмэгтэй хүн байгаа. Үүнээс та Бурхан эрэгтэй болон эмэгтэй хүнийг хоёуланг нь Өөрийн ажилд зориулан бүтээснийг харж болох ба Түүнд хүйсийн ялгаа байхгүй. Түүний Сүнс ирэхдээ, Тэр ямар ч махан биеийг дураараа сонгон авах бөгөөд тэрхүү махан бие Түүнийг төлөөлдөг. Энэ нь бие махбод болсон Түүний махан бие мөн тохиолдолд эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хоёулаа л Бурханыг төлөөлдөг. Хэрвээ Есүс эмэгтэй хүн болж ирсэн бол өөрөөр хэлбэл, Ариун Сүнсээс хүү биш харин охин олдсон бол ажлын тэрхүү үе шат мөн л адилхан гүйцэтгэгдэх байсан. Хэрвээ тэгсэн бол ажлын энэ үе шат нь эрэгтэй хүнээр гүйцэтгэгдэх байсан ба ажил мөн л адилхан хийгдэж дуусах байсан. Хоёр үе шатанд хийгдсэн ажил хоёулаа ач холбогдолтой;ямар ч ажил давтагдахгүй эсвэл нөгөөтэйгөө зөрчилдөхгүй. Өөрийн ажлын цаг үедээ Есүс цорын ганц Хүү гэж дуудагдаж байсан ба энэ нь эрэгтэй хүйсийг илтгэж байна. Тэгвэл энэ үе шатанд яагаад цорын ганц Хүү гэж дурдагдаагүй вэ? Яагаад гэвэл ажлын хэрэгцээ нь Есүсээс өөр хүйстэй болж өөрчлөгдөхийг зайлшгүй шаардсан юм. Бурханы хувьд ямар ч хүйсийн ялгаа байхгүй. Түүний ажил Түүний хүссэнчлэн хийгдэх ба ямар ч хязгаарлалтанд баригдахгүй, нэн чөлөөтэй боловч үе шат болгон бодит ач холбогдолтой. Бурхан хоёр удаа махан биетэй болсон ба сүүлчийн өдрүүдэд гарч ирэх нь хэлэлтгүй Түүний эцсийн удаах бие махбод юм. Тэрээр Өөрийн бүхий л үйлийг илчлэхийн тулд ирсэн. Хэрвээ энэ үе шатанд, хүнд харуулах ажлаа биечлэн хийхийн тулд Тэр махан биетэй болоогүй байсан бол, Бурхан эмэгтэй биш харин зөвхөн эрэгтэй гэсэн төсөөлөл хүнд үүрд үлдэх байсан. Үүнээс өмнө, Бурхан бол зөвхөн эрэгтэй бөгөөд эмэгтэй хүн Бурхан гэж дуудагдаж болохгүй гэж бүх хүн итгэдэг байсан, учир нь эрэгтэй хүн эмэгтэй хүнээс илүү эрх мэдэлтэй гэж бүгд үздэг байсан юм. Ямар ч эмэгтэй хүн эрх мэдлийг авч чадахгүй, зөвхөн эрэгтэй хүн л чадна гэж итгэсэн. Тэр ч бүү хэл тэд, эрэгтэй хүн нь эмэгтэй хүний тэргүүн байсан бөгөөд эмэгтэй хүн эрэгтэй хүнд дуулгавартай байх ёстой, түүнээс илүү давуу байж болохгүй гэж хэлдэг. Өмнө нь эрэгтэй хүн эмэгтэй хүний тэргүүн байсан гэж хэлэх үед, энэ нь анх Еховагаар бүтээгдсэн эрэгтэй эмэгтэйд биш харин могойд мэхлэгдсэн Адам, Ева хоёрт хамаатуулж хэлэгдсэн юм. Мэдээж эмэгтэй хүн өөрийн нөхөртөө дуулгавартай байж түүнийг хайрлах ёстой, энэ чинээгээр эрэгтэй хүн гэр бүлдээ түшиг болж сурах ёстой. Эдгээр нь Еховагийн гаргасан хууль зарлиг бөгөөд хүн төрөлхтөн газар дээрх амьдралдаа үүнийг дагаж мөрдөх ёстой юм. Ехова эмэгтэй хүнд, хүсэл зорилго чинь нөхөртөө чиглэж, нөхөр чинь чамайг захирах болно гэж хэлсэн. Хүн төрөлхтөн (эрэгтэй, эмэгтэй хүн хоёулаа) Еховагийн ноёрхол дор энгийн амьдралаар амьдарч, ингэснээр хүн төрөлхтний амьдрал зохион байгуулалттай байж, дэг журмаа алдахгүйн тулд ингэж хэлсэн юм. Тиймээс эрэгтэй, эмэгтэй хүн хэрхэн үйлдэх ёстой талаар зүй зохистой дүрэм журам гаргасан боловч эдгээр нь бие махбод болсон Бурханы махан биед биш харин зөвхөн газар дээр амьдарч байгаа бүх бүтээлүүдэд хамаатай байдаг. Бурхан яаж Өөрийнхөө бүтээлтэй адилхан байж болох юм бэ? Түүний үгс нь зөвхөн Түүний бүтээл болох хүн төрөлхтөн рүү чиглэсэн; тэдгээр нь эрэгтэй, эмэгтэй хүнд зориулж тогтоосон дүрэм журам байсан бөгөөд ингэснээр тийм хүн төрөлхтөн энгийн амьдралаар амьдарч чадах юм. Анх Ехова хүн төрөлхтнийг бүтээхдээ Тэр эрэгтэй болон эмэгтэй хүнийг хоёуланг нь бүтээсэн; тиймээс бие махбод болсон Бурханы махан бие нь мөн эрэгтэй эсвэл эмэгтэйн аль нэг болж ялгагдана. Тэрээр Өөрийнхөө ажлыг Адам, Ева хоёрт хэлсэн үгэндээ суурилж шийдээгүй. Тэр хоёр удаа махан биетэй болсон нь, хүн төрөлхтнийг анх бүтээх үеийн Түүний бодлын дагуу тодорхойлогдсон. Өөрөөр хэлбэл, Тэр хоёр удаа бие махбод болохдоо Өөрийн ажлыг ялзруулагдаагүй эрэгтэй, эмэгтэй хүн дээр үндэслэн гүйцэтгэсэн. Хэрвээ хүн, могойнд мэхлэгдсэн Адам, Ева хоёрт Еховагийн хэлсэн үгийг бие махбод болсон Бурханы ажилд хэрэглэсэн бол Есүс ч гэсэн Өөрийн үүргийн дагуу Өөрийн эхнэрийг хайрлах ёстой биш гэж үү? Тэгвэл Бурхан, Бурхан хэвээр байх уу? Хэрвээ тэгвэл Тэр Өөрийн ажлаа гүйцэтгэж чадах уу? Хэрвээ бие махбод болсон Бурхан эмэгтэй байх нь буруу юм бол Бурхан эмэгтэй хүнийг бүтээсэн нь мөн томоохон алдаа болохгүй гэж үү? Бие махбод болсон Бурхан эмэгтэй хүн байх нь буруу гэж хэрвээ хүн итгэсээр байгаа бол, гэрлээгүй учраас Өөрийн эхнэрийг хайрлаж чадаагүй Есүсийн бие махбод ч гэсэн одоогийн бие махбод болсон Бурхантай адилхан алдаатай байхгүй гэж үү? Өнөөдрийн бие махбод болсон Бурханы үнэнийг хэмжихдээ та Евад хэлсэн Еховагийн үгийг ашигладаг болохоор, Нигүүлслийн Эрин Үед махан биетэй болсон Эзэн Есүсийг шүүхдээ Еховагийн Адамд хэлсэн үгийг та ашиглах ёстой. Энэ хоёр адилхан биш гэж үү? Та Эзэн Есүсийг могойд мэхлэгдээгүй эрэгтэй хүн гэж боддог учраас өнөө үеийн бие махбодтой болсон Бурханы үнэнийг могойд мэхлэгдсэн эмэгтэй гэж бодож болохгүй. Энэ бол шударга бус! Хэрвээ та иймэрхүү шүүлт хийж байгаа бол таны ухаалаг байдал дутмаг гэдгийг энэ нь нотолж байна. Ехова хоёр удаа махан бие болох үед Түүний махан биеийн хүйс нь могойд мэхлэгдээгүй эрэгтэй, эмэгтэй хүнтэй хамаатай байсан. Могойд мэхлэгдээгүй тийм эрэгтэй болон эмэгтэйд нийцүүлэн Тэр хоёр удаа бие махбод болсон. Есүсийн эрэгтэй чанар нь могойд мэхлэгдсэн Адамтай адил байсан гэж бүү бод. Тэрээр түүнтэй огтхон ч хамаагүй ба тэд бол өөр өөр шинж чанартай хоёр эрэгтэй юм. Есүсийн эрэгтэй чанар нь, Тэр зөвхөн бүх эмэгтэйчүүдийн тэргүүн байсан, харин бүх эрэгтэйчүүдийнх биш гэдгийг батлахгүй нь гарцаагүй биш гэж үү? Тэр бүх Иудейчүүдийн (эрэгтэйчүүд болоод эмэгтэйчүүдийн аль алийг багтаасан) Хаан биш гэж үү? Тэр бол Бурхан Өөрөө бөгөөд зөвхөн л эмэгтэй хүний тэргүүн биш бас эрэгтэй хүний ч тэргүүн юм. Тэрээр бүх бүтээлийн Эзэн бөгөөд бүх бүтээлийн тэргүүн билээ. Есүсийн эрэгтэй чанар нь эмэгтэй хүний тэргүүний бэлгэ тэмдэг гэж та хэрхэн тодорхойлж чадаж байна вэ? Энэ нь доромжлол биш гэж үү? Есүс бол ялзруулагдаагүй эрэгтэй. Тэр бол Бурхан; Тэр бол Христ; Тэр бол Эзэн. Тэр хэрхэн ялзруулагдсан Адамтай адил эрэгтэй хүн байх юм бэ? Есүс бол хамгийн ариун Бурханы Сүнсний өмссөн махан бие юм. Тэр бол Адамын эрэгтэй чанарыг эзэмшсэн Бурхан гэж та яаж хэлж чадаж байна вэ? Тэгвэл Бурханы бүх ажил буруу байх байсан биш гэж үү? Ехова могойд мэхлэгдсэн Адамын эрэгтэй чанарыг Есүсийн дотор оруулах уу? Өнөөгийн бие махбод бололт нь, Есүсээс хүйсээрээ ялгаатай ч, шинж чанараараа адилхан бие махбод болсон Бурханы өөр ажил биш гэж үү? Могойд эхлээд мэхлэгдсэн хүн нь эмэгтэй байсан учраас бие махбод болсон Бурхан нь эмэгтэй хүн байж болохгүй гэж та нар одоо ч хэлж зүрхлэх үү? Эмэгтэй хүн бол хамгийн бузар бөгөөд хүн төрөлхтнийялзралын эх үүсвэр учраас Бурхан эмэгтэй хүнтэй адил махан биетэй болж болохгүй гэж одоо ч хэлж зүрхлэх үү? Та одоо ч гэсэн “эмэгтэй хүн үргэлж эрэгтэй хүнд дуулгавартай байх ёстой ба Бурханыг илэрхийлж эсвэл шууд төлөөлж хэзээ ч чадахгүй” гэж хэлж зүрхлэх үү? Та өмнө нь ойлгоогүй байсан; та одоо ч гэсэн Бурханы ажлыг, ялангуяа бие махбод болсон Бурханы махан биеийг доромжилж чадах уу? Хэрвээ та үүнийг тодорхой ойлгож чадахгүй бол хэл амаа анхаарч байсан нь дээр, таны тэнэглэл болон мэдлэггүй байдал илчлэгдэж, таны муухай чанар илрэх вий. Та бүх зүйлсийг ойлгодог гэж бүү бод. Миний эзэгнэлт төлөвлөгөөний мянганы нэгийг хүртэл ойлгоход Таны харсан, туулсан бүхэн хангалттай биш гэдгийг Би танд хэлж байна. Тэгээд яагаад та ийм их зантай юм бэ? Танд байгаа өчүүхэн жаахан авъяас болон туйлын бага мэдлэг чинь Есүсийн ажлын нэг секундэд ч ашиглагдахад хангалтгүй юм! Та үнэндээ хир их туршлагатай вэ? Амьдралынхаа хугацаанд таны харсан, сонссон бүхэн мөн таны төсөөлсөн бүхэн Миний агшин зуур хийдэг ажлаас ч бага! Та жижиг сажиг зүйлээр хөөцөлдөж, өөнтөглөхгүй байсан нь дээр. Та хичнээн их зантай байх нь хамаагүй та бол шоргоолжноос ч дор бүтээл хэвээр юм! Таны гэдсэн доторх бүхэн шоргоолжныгэдсэн дотор байгаа зүйлээс ч бага! Та ихэд туршлагажсан бөгөөд ахмад болсон учраас жолоогүй их зантайгаар ярьж, үйлдэж болно гэж бүү бод. Таны туршлага болон зиндаа дээгүүр байдал нь Миний хэлсэн үгсийн үр дүн биш гэж үү? Та тэдгээрийг өөрийн хөлс хүч хөдөлмөрөөр олж авсан гэж итгэж байна уу? Өнөөдөр та бие махбод болсон Намайг хардаг, үүний үр дүнд та тоо томшгүй олон төсөөллөөс урган гарсан баялаг үзхүйтэй болсон. Хэрвээ бие махбод болсон Би байгаагүй бол таны авъяас хичнээн ер бусын байх нь хамаагүй танд тийм олон үзхүй байхгүй байх байсан. Үүнээс таны төсөөлөл үүсээгүй гэж үү? Есүс анх махан биетэй болоогүй байсан бол та бие махбод болох талаар юу мэдэх байсан бэ? Анхны бие махбод болсон Бурханы талаарх өөрийн мэдлэгээсээ болж та хоёр дахь бие махбод болсон Бурханыг ичгүүр сонжуургүйгээр шүүж байгаа биш гэж үү? Дуулгавартай дагагч байхын оронд та яагаад үүнийг шалгаж шинжлэх ёстой вэ? Та энэ урсгалд орж бие махбод болсон Бурханы өмнө ирсэн. Таны шинжилж судлахыг хэрхэн зөвшөөрч болох вэ? Та өөрийн гэр бүлийнхээ түүхийг судлах нь зүгээр боловч хэрвээ та Бурханы “гэр бүлийн түүхийг” судалбал өнөөдрийн Бурхан таны ингэхийг хэрхэн зөвшөөрч чадах билээ? Та сохор бишгэж үү? Та хэрэггүй юмаар оролдож байгаа биш гэж үү?
Хэрвээ сүүлчийн өдрүүдэд, энэхүү үе шатны нэмэлт зүйлгүйгээр зөвхөн Есүсийн ажил хийгдсэн бол, Есүс ганцаараа л Бурханы цорын ганц Хүү, өөрөөр хэлбэл Бурханд цорын ганц хүү байдаг бөгөөд дараа нь өөр нэртэй ирсэн хэн боловч Бурхан Өөрөө байх нь бүү хэл, Бурханы цорын ганц Хүү ч байж чадахгүй гэсэн төсөөллийг хүн үүрд хадгалах байсан. Нүглийн тахил адил үйлчилж эсвэл Бурханы төлөө засаглалыг дааж, бүх хүн төрөлхтнийг авардаг хүн л Бурханы цорын ганц Хүү юм гэсэн төсөөлөл хүмүүст байдаг. Тэр эрэгтэй хүн л болж ирсэн цагт Түүнийг Бурханы цорын ганц Хүү болон Бурханы төлөөлөгч гэж үзэж болно хэмээн зарим хүмүүс итгэдэг. Есүс бол Еховагийн Хүү, Түүний цорын ганц Хүү гэж хүртэл хэлдэг хүмүүс байдаг. Энэ нь хүний ноцтой төсөөлөл биш гэж үү? Хэрвээ ажлын энэ үе шат нь эцсийн эрин үед хийгдээгүй бол бүх хүн төрөлхтөн Бурханы тухайд сүүдэрт бүрхэгдэх байсан. Хэрвээ тийм бол эрэгтэй хүн өөрийгөө эмэгтэй хүнээс илүү өндөр байр суурьтай гэж бодох байсан ба эмэгтэй хүн хэзээ ч тэргүүнээ өндөрт өргөн явж чадахгүй байх байсан. Тийм цагт ямар ч эмэгтэй хүн авралыг хүлээн авч чадахгүй. Бурхан бол эрэгтэй бөгөөд Тэр үргэлж эмэгтэй хүнийг жигшиж, эмэгтэй хүнд аврал өгөхгүй гэдэгт хүмүүс үргэлж итгэнэ. Хэрвээ тийм бол бүх эмэгтэйчүүд Еховагаар бүтээгдсэн гэдэг нь үнэн биш гэж үү мөн ялзруулагдсан хүмүүст хэзээ ч аврагдах боломж байхгүй гэж үү? Тэгвэл Ехова эмэгтэй хүнийг бүтээсэн нь, өөрөөр хэлбэл Еваг бүтээсэн нь утгагүй байх байсан биш гэж үү? Тэгээд эмэгтэй хүн үүрд мөнхөд мөхөхгүй гэж үү? Тиймээс сүүлчийн өдрүүд дэх ажлын энэ үе шат бүх хүн төрөлхтнийг аврах буюу зөвхөн эмэгтэй хүнийг биш харин бүх хүн төрөлхтнийг аврахын тулд юм. Энэ ажил нь зөвхөн эмэгтэй хүний төлөө биш, бүх хүн төрөлхтний төлөө юм. Хэрвээ үүнээс өөр бодолтой хүн байгаа бол тэд туйлын тэнэгүүд!
Өнөө үед хийгдсэн ажил нь Нигүүлслийн Эрин Үеийн ажлыг урагшлуулсан; өөрөөр хэлбэл, бүхий л зургаан мянган жилийн эзэгнэлт төлөвлөгөөн дэх ажил урагшилсан. Хэдийгээр Нигүүлслийн Эрин Үе дууссан ч гэсэн Бурханы ажил цааш хөгжин урагшилсан. Ажлын энэхүү үе шат нь Нигүүлслийн Эрин Үе болон Хуулийн Эрин Үед тулгуурлан бий болсон гэж Би яагаад дахин дахин хэлдэг вэ? Энэ нь, өнөө үеийн ажил бол Нигүүлслийн Эрин Үед хийгдсэн ажлын үргэлжлэл бөгөөд Хуулийн Эрин Үед хийгдсэний сайжруулалт гэсэн үг юм. Гурван үе шат нь өөр хоорондоо нарийн нягт харилцан холбогдсон ба нэг нь дараагийнхтайгаа холбоотой байдаг. Ажлын энэхүү үе шат нь Есүсийн хийсэн дээр тулгуурлан хийгддэг гэж Би яагаад бас хэлдэг вэ? Хэрвээ энэ үе шат нь Есүсийн хийсэн ажил дээр тулгуурлаагүй бол цовдлол буюу өмнө нь хийгдсэн авралын ажил энэ үе шатанд мөн л хийгдэх хэрэгтэй болох байсан. Энэ нь утга учиргүй байх болно. Тиймээс ажил бүрэн дууссан биш, харин эрин үе урагшилсан бөгөөд ажил өмнөхөөсөө ч бүр илүү дээр болсон. Ажлын энэ үе шат нь Хуулийн Эрин Үе болонЕсүсийн хөдөлшгүй ажлын суурин дээр хийгдсэн гэж хэлж болно. Ажил шат дараалан хийгдсэн бөгөөд энэ үе шат нь шинэ эхлэл биш юм. Ажлын гурван үе шатны хослолыг л зөвхөн зургаан мянган жилийн эзэгнэлт төлөвлөгөө гэж үзэж болно. Энэ үе шат нь Нигүүлслийн Эрин Үеийн ажлын суурин дээр хийгдсэн. Хэрвээ ажлын эдгээр хоёр үе шат нь хоорондоо хамааралгүй бол яагаад энэ үе шатанд цовдлол байхгүй байна вэ? Яагаад Би хүний нүглийг үүрэхгүй гэж? Би Ариун Сүнсээс олдож төрөөгүй, мөн хүний нүглийг үүрэхийн тулд цовдлогдохгүй. Үүний оронд Би хүнийг шууд гэсгээхийн тулд энд байгаа. Хэрвээ Би цовдлолын дараа хүнийг гэсгээгээгүй бол мөн одоо Би Ариун Сүнснээс олдож төрөөгүй бол Би хүнийг гэсгээх эрхгүй байх байсан. Би Есүстэй нэг учраас л Би хүнийг шууд гэсгээж, шүүхийн тулд ирсэн билээ. Ажлын энэ үе шат нь бүхэлдээ өмнөх үе шатан дээр суурилсан. Ийм учраас зөвхөн тийм ажил л хүнийг шат шатаар авралд хүргэж чадна. Есүс Бид хоёр нэг Сүнснээс ирсэн. Хэдийгээр Бидний махан бие ямар ч хамаагүй боловч Бидний Сүнснүүд нэг юм; хэдийгээр Бидний хийдэг зүйл болон Бидний үүрдэг ажил адилхан биш боловч Бид мөн чанартаа адилхан; Бидний махан бие өөр өөр хэлбэрийг олсон бөгөөд энэ нь эрин үеийн өөрчлөлт болон Бидний ажлын хэрэгцээнээс болсон; Бидний үйлчлэл адилгүйиймээс Бидний авчирсан ажил болоод хүнд илчилдэг Биднийзан чанар мөн өөр. Тийм учраас энэ өдөр хүний харж байгаа, хүлээн авч байгаа зүйл өнгөрсөн үеийнхтэй адилгүй; эрин үеийн өөрчлөлтийн улмаас ийм байдаг. Хэдийгээр Тэдний махан биеийн хүйс болон хэлбэр өөр боловч, мөн хэдийгээр Тэд нэгэн цаг үед байтугай, нэг гэр бүлээс төрөөгүй боловч Тэдний Сүнс нь нэг юм. Хэдий Тэдний махан бие нь ямар нэгэн байдлаар, ямар ч махбодын эсвэл цусан хамааралгүй боловч Тэд бол хоёр өөр цаг хугацаан дахь бие махбод болсон Бурхан гэдгийг энэ нь үгүйсгэхгүй. Хэдийгээр Тэд нэг удам судар эсвэл түгээмэл хүний хэлийг (нэг нь Иудейчүүдийн хэлээр ярьдаг эрэгтэй хүн байсан, нөгөө нь зөвхөн Хятад хэлээр ярьдаг эмэгтэй хүн) хуваалцдаггүй боловч Тэд бол бие махбод болсон Бурханы махан бие гэдэг нь үгүйсгэхийн аргагүй үнэн юм. Эдгээр шалтгааны улмаас Өөрсдийн хийх учиртай ажлаа Тэдөөр өөр оронд, түүнчлэн өөр өөр цаг үеүдэд хийдэг. Тэд адил мөн чанарыг эзэмшсэн адилхан Сүнс хэмээх бодит байдлыг үл харгалзан Тэдний бие махбодын гадаад бүрхүүлийн хооронд туйлын адил төстэй зүйл огтхон ч байхгүй. Тэд ердөө л адил хүн чанарыг хуваалцдаг боловч Тэдний махан биеийн харагдах байдал болон төрөлт нь адилгүй. Эдгээр нь Тэдний тус тусын ажил эсвэл Тэдний талаарх хүний мэдлэгт ямар ч нөлөөгүй, учир нь эцсийн эцэст Тэд бол адилхан Сүнс бөгөөд хэн ч Тэднийг салгаж чадахгүй. Хэдий Тэд цусан холбоогүй боловч Тэдний бүхий л оршихуй Тэдний Сүнсээр удирдагддаг, иймээс Тэдний махан бие нь нэг удам судрыг хуваалцахгүйгээр Тэд өөр өөр цаг үеүдэд өөр өөр ажлыг хийдэг. Үүний нэгэн адилаар, Еховагийн Сүнс нь Есүсийн Сүнсний эцэг биш, мөн Есүсийн Сүнс нь Еховагийн Сүнсний хүү биш юм. Тэд бол адилхан Сүнс. Өнөө үеийн бие махбод болсон Бурхан болон Есүстэй яг адилхан. Хэдий Тэд цусан хамааралгүй ч Тэд бол нэг; яагаад гэвэл Тэдний Сүнснүүд нэг юм. Тэрээр өршөөл энэрэл ба өгөөмөр сэтгэлийн ажлыг, түүнчлэн хүний зөвт шүүлт, гэсгээлтийн болоод хүнд хараал хийх ажлыг хийж чадна. Эцэстээ Тэр дэлхийг устгаж, хорон мууг шийтгэх ажлыг хийж чадна. Тэр Өөрөө энэ бүхнийг хийхгүй гэж үү? Энэ нь Бурханы төгс хүчтэй байдал биш гэж үү? Тэрээр хүний төлөө хууль ёсыг тогтоож, тушаал гаргахын аль алиныг хийсэн ба түүнчлэн эртний Израильчуудыг өөрсдийнхөө амьдралаар газар дээр амьдрахад хүргэж, ариун сүм болон тахилын ширээ барихад тэдэнд зааварчилж, бүх Израильчуудыг хаанчилсан. Өөрийн эрх мэдлийн улмаас Тэр тэдэнтэй хамт газар дээр хоёр мянган жилийн туршид амьдарсан. Израильчууд эсэргүүцэж зүрхлээгүй; бүгд Еховаг хүндэтгэж, Түүний тушаалуудыг ажигласан. Түүний эрх мэдэл болон Түүний төгс хүчит байдлын улмаас энэ ажил нь бүгд хийгдсэн. Нигүүлслийн Эрин Үед Есүс, унасан бүх хүн төрөлхтнийг (зөвхөн Израильчуудыг биш) аврахаар ирсэн . Тэрээр хүнд өршөөл энэрэл болон өгөөмөр сэтгэлийг үзүүлсэн. Нигүүлслийн Эрин Үед хүний харсан Есүс нь өгөөмөр сэтгэлээр бялхаж, үргэлж хайраар дүүрэн байсан, учир нь Тэр хүнийг нүглээс гэтэлгэхээр ирсэн юм. Түүний цовдлол үнэхээр хүнийг нүглээс гэтэлгэх хүртэл Тэр хүмүүсийн нүглийг уучилж байсан. Тэр үед, Бурхан хүний өмнө өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлтэйгээр гарч ирсэн; өөрөөр хэлбэл Тэр хүний төлөөх нүглийн тахил болсон бөгөөд хүний нүглийн төлөө цовдлогдсон, ингэснээр тэд үүрд уучлагдаж болох болсон. Тэрээр өршөөнгүй, энэрэнгүй, тэвчээртэй бөгөөд элэгсэг байсан. Нигүүлслийн Эрин Үед Есүсийг дагасан хүмүүс бүх зүйлийг тэсвэрлэж, элэгсэг хандахаар эрмэлзэж байсан. Тэд бүх зовлон зүдгүүрийг тэвчсэн бөгөөд тэд зодуулж, хараалгаж эсвэл чулуугаар шидүүлж байсан ч хэзээ ч эсэргүүцээгүй. Гэвч энэ сүүлийн үе шатанд тийм биш, Тэдний Сүнс нэг байсан хэдий ч Есүс болон Еховагийн ажил адилгүй байсантай илүү их төстэй юм. Еховагийн ажил эрин үеийг төгсгөх явдал биш байсан харин үүнийг удирдаж, хүн төрөлхтний газар дээрх амьдралын эхлэлийг тэмдэглэх байсан. Гэсэн хэдий ч одоогийн ажил нь Харь үндэстнүүд дэх гүн гүнзгий ялзруулагдсан хүмүүсийг эрхшээх бөгөөд зөвхөн Хятад үндэстнийгбиш харин бүхий л орчлон ертөнцийг удирдах юм. Энэ ажил нь одоо зөвхөн Хятадад хийгдэж байгаа гэдгийг та харж байгаа боловч үнэндээ энэ нь аль хэдийн хилийн чанадад өргөжиж эхэлсэн. Яагаад гадаадын хүмүүс дахин дахин жинхэнэ замыг эрж хайж байна вэ? Яагаад гэвэл Сүнс аль хэдийн Өөрийнхөө ажлыг эхэлсэн ба үгс нь одоо бүх ертөнцийн хүмүүс рүү чиглэж байгаа. Энэ нь аль хэдийн ажлын тэн хагас юм. Дэлхий бүтээгдсэнээс хойш Бурханы Сүнс ийм их агуу ажлыг хийсэн; Тэр өөр цаг үеүдэд, өөр үндэстнүүдэд өөр өөр ажлыг хийсэн. Эрин үе болгоны хүмүүс Түүний өөр өөр зан чанарыг харсан бөгөөд энэ нь Түүний хийсэн өөр өөр ажлуудаар дамжин аяндаа илчлэгдсэн. Тэр бол өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлээр дүүрэн Бурхан; Тэр бол хүний төлөөх нүглийн тахил бөгөөд хүмүүсийн хоньчин, гэхдээ Тэр мөн хүн дээрх шүүлт, гэсгээлт болон хараал юм. Тэр хүнийг дэлхий дээр хоёр мянган жилийн турш удирдсан бөгөөд ялзарсан хүн төрөлхтнийг мөн нүглээс аварсан. Өнөөдөр Тэр, Түүнийг мэддэггүй хүн төрөлхтнийг эрхшээж, тэднийг Өөрийнхөө ноёрхол дор оруулах чадвартай, ингэснээр бүгд Түүнд бүрэн дүүрэн захирагдана. Эцэст нь, Тэр бол зөвхөн өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл, мэргэн ухаан, гайхамшиг, ариун байдлын Бурханаар зогсохгүй, түүнээс илүүгээр Тэр бол хүнийг шүүдэг Бурхан юм гэдгийг хүмүүст харуулахын тулд Тэр бүхий л орчлон ертөнцийн хүмүүс доторх зөвт бус, ариун бус бүхнийг шатаах болно. Бүх хүн төрөлхтний дунд байгаа муу муухайд Тэр бол шатаалт, шүүлт, гэсгээлт; төгс болох хүмүүст Тэр бол зовлон шаналал, цэвэршүүлэлт, сорилт, түүнчлэн тайтгарал, тэтгэлэг, үгийн хангамж, хариуцал, засалт юм. Таягдагдсан хүмүүст Тэр шийтгэл, түүнчлэн залхаан цээрлүүлэлт юм. Надад хэлээч, Бурхан төгс хүчит биш гэж үү? Тэр таны төсөөлдөг шиг зөвхөн цовдлолыг биш харин бүх ажлыг хийж чадна. Та Бурханыг хэтэрхий дорд гэж бодож байна! Түүний цовдлолоор дамжин бүх хүн төрөлхтөн аврагдсаны дараа бүх зүйл төгсгөлдөө очих болно гэдэгт та итгэж байна уу? Үүний дараагаар та Түүнийг дагаж тэнгэрт очоод амийн модны үр жимсийг идэж, амийн голоос ундаалах уу? ... Энэ нь ийм энгийн байна гэж үү? Та юу гүйцэтгэсэн бэ, Надад хэлээч? Танд Есүсийн амь байгаа юу? Та үнэндээ Түүгээр аврагдсан, гэхдээ цовдлол нь Есүсийн Өөрийнх нь ажил байсан. Хүн болохын хувьд та ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? Танд зөвхөн гадаад талын сүсэг бишрэл байдаг боловч Түүний замыг ойлгодоггүй. Та Түүнийг ингэж илэрхийлэн харуулах уу? Хэрвээ та Бурханы амийг хүлээж аваагүй эсвэл Түүний бүхий л зөвт зан чанарыг хараагүй бол та өөрийгөө амь агуулсан нэгэн гэж хэлж чадахгүй бөгөөд тэнгэрийн хаанчлалын хаалгаар орох үнэ цэнэ танд байхгүй.
Бурхан зөвхөн Сүнс биш мөн Тэр махан бие болж чаддаг; цаашлаад Тэр бол алдрын бие юм. Хэдий та Түүнийг хараагүй ч гэсэн,Есүсийг Израильчууд буюу тэр үеийн Иудейчүүд нүдээрээ харсан. Тэр эхлээд махан бие байсан, гэхдээ цовдлогдсоныхоо дараа Тэр алдрын бие болсон. Тэр бол бүхнийг хамрагч Сүнс бөгөөд бүх газарт ажиллаж чаддаг. Тэр Ехова, Есүс, Мессиа байж чадна; эцэст нь Тэр Төгс Хүчит Бурхан болж чадна. Тэр бол зөвт шударга, шүүлт, гэсгээлт, хараал болон уур хилэн гэхдээ мөн өршөөл энэрэл болон өгөөмөр сэтгэл юм. Түүгээр хийгдсэн бүх ажил Түүнийг төлөөлж чадна. Тэр ямар зан байдалтай Бурхан гэж та хэлэх вэ? Та зүгээр л тайлбарлаж чадахгүй байх бөгөөд зөвхөн, “Тэр ямар зан байдалтай Бурхан гэдгийг би тайлбарлаж чадахгүй” гэж хэлнэ. Бурхан нэг үе шатанд авралын ажил хийснээс болж Бурхан бол үүрд өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийн Бурхан байна гэсэн дүгнэлт бүү гарга. Тэр зөвхөн тийм л Бурхан байна гэдэгт та итгэлтэй байж чадах уу? Хэрвээ Тэр өршөөнгүй, хайрын Бурхан бол яагаад Тэр сүүлчийн өдрүүдэд эрин үеийг төгсгөлд нь аваачих юм бэ? Яагаад Тэр маш их гай гамшгийг илгээх вэ? Хэрвээ таны боддог шигээр Тэр эцсээ хүртэл, бүр эцсийн үе шат хүртэл хүнд өршөөнгүй, элэгсэг ханддаг бол Тэр яагаад тэнгэрээс гай зовлонг илгээх вэ? Хэрвээ Тэр хүнийг Өөр шигээ мөн Өөрийн цорын ганц Хүү шигээ хайрладаг юм бол яагаад Тэр тэнгэрээс гамшиг болон мөндрийг доош илгээх вэ? Тэр яагаад хүнийг өлсгөлөн болон тахлын улмаас зовж шаналахыг зөвшөөрдөг вэ? Яагаад Тэр хүнийг эдгээр гамшгуудаас болж зовохыг зөвшөөрдөг вэ? Бурхан ямар зан байдалтай вэ гэдгийг та нарын хэн ч хэлж зүрхэлдэггүй ба хэн ч тайлбарлаж чадахгүй. Түүнийг Сүнс гэдэгт та итгэлтэй байна уу? Тэр бол Есүсийн махан бие гэж та хэлж зүрхлэх үү? Мөн та Түүнийг хүний төлөө үүрд цовдлогдох Бурхан гэж хэлж зүрхлэх үү?
Үг нь Махбодоор Илэрсэн-ээс