Friday, April 7, 2017

Төгс болсон хүмүүст өгөх амлалт


Бурхан хүнийг төгс болгох зам нь юу вэ? Үүнд ямар талууд багтдаг вэ? Чи Бурханаар төгс болгуулахыг хүсч байна уу? Чи Бурханы шүүлт болон гэсгээлтийгхүлээн авахад бэлэн үү? Чи эдгээр асуултын талаар юу мэдэх вэ? Хэрэв чи тийм мэдлэгийн талаар ярьж чадахгүй бол чи Бурханы ажлыг одоо ч мэдэхгүй байгаа ба Ариун Сүнсээр огтхон ч гэгээрүүлэгдээгүйг энэ нь илтгэж байна. Тийм хүн төгс болгуулж чадахгүй. Тэд түр зуурхан эдлэх бага хэмжээний нигүүлслийг хүлээн авах ба урт хугацаагаар үүнийг хадгалж чадахгүй. Хэрэв хүн зүгээр л Бурханы нигүүлслийг эдэлж байвал тэр Бурханаар төгс болгуулж чадахгүй. Зарим хүн махан биеийн амар тайван байдал болон зугаа цэнгэл, ямар ч гай барцад, азгүй явдалгүй хөнгөн хялбар амьдралд сэтгэл хангалуун байж гэр бүлийнхэнтэйгээ ямарч хэрүүл маргаангүй амар тайван амьдарч байж болох юм. Тэд бүр үүнийгээ Бурханы ерөөл хэмээн итгэж болох ч яг үнэндээ бол энэ нь ердөө л Бурханы нигүүлсэл билээ. Чи зүгээр л Бурханы нигүүлслийг хүртэж байгаадаа сэтгэл ханаж болохгүй. Ийм бодол бол хэтэрхий энгийн юм. Хэдийгээр чи өдөр болгон Бурханы үгсийг уншиж, өдөр бүр залбирч, чиний сүнс тодорхой хэмжээний таашаал, амар амгаланг мэдэрч байсан ч эцэстээ чи Бурхан болон Түүний ажлын талаарх ямар ч мэдлэгийг ярьж чадахгүй эсвэл тийм ямар ч дадлага туршлагагүй байдаг ба чи Бурханы үгийг хичнээн их идэж уусан нь хамаагүй хэрвээ чи өөрийн сүнсээрээ амар амгалан болоод таашаалыг л зөвхөн мэдэрч, чамд Бурханы үг юутай ч харьцуулшгүй амттай, эдлээд ханамгүй мэт байдаг ч хэрвээ чамд Бурханы үгийн ямар ч бодит дадлага туршлага, ямар ч бодит байдал байхгүй бол Бурханд итгэх тийм итгэлээс чи юу хүлээн авах вэ? Хэрэв чи Бурханы үгийн мөн чанарыг амьдран харуулж чадахгүй бол, чиний идэж ууж байгаа байдал болон залбирал нь бүхэлдээ шашинтай холбоотой байна. Тэгвэл ийм төрлийн хүнийг Бурхан төгс болгож, олж авч чадахгүй. Бурханаар авхуулсан бүх хүмүүс нь үнэнийг хайдаг хүмүүс байдаг. Бурханы авдаг зүйл нь хүний бие махбод эсвэл түүний өмч хөрөнгө биш харин түүн доторх Бурханд хамааралтай хэсэг юм. Тийм учраас, Бурхан хүний бие махбодыг биш харин зүрх сэтгэлийг нь төгс болгодог, иймээс хүний зүрх сэтгэлийг Бурхан авах боломжтой гэж Би хэлдэг. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг төгс болгодог гэдэг үгний мөн чанар нь Бурхан хүний зүрх сэтгэлийг төгс болгох явдал ба ингэснээр энэ нь Бурхан руу эргэж Түүнийг хайрлах юм.
Хүний бие махбод нь мөнх биш. Бурханы хувьд хүний бие махбодыг авах нь ямар ч үр дүнгүй, учир нь энэ бол гарцаагүй үхжин илжирдэг зүйл билээ. Энэ нь Бурханы өв залгамжлалыг эсвэл Түүний ерөөлийг хүлээн авч чадахгүй. Хэрвээ Бурхан зөвхөн хүний биеийг авч, хүний бие махбодыг энэ урсгалд байлгавал, хүн энэ урсгалд нэр төдий л байх боловч хүний зүрх сэтгэл нь Сатанд харъяалагдах болно. Тэгвэл хүн Бурханы илэрхийлэл болж чадахгүйгээр зогсохгүй харин оронд нь Түүний ачаа болох болно. Тиймээс Бурхан хүмүүсийг сонгох нь ямар ч утга учиргүй байх юм. Бурханаар төгс болгуулах хүмүүс нь Бурханы ерөөл болон Түүний өв залгамжлалыг хүлээн авах хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл, тэд Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг ойлгодог, ингэснээр энэ нь тэдний дотор байгаа зүйл болдог; тэднийг боловсруулсан Бурханы бүх үг тэдэнд байдаг; Бурханы оршихуй ямар ч байсан, чи энэ бүгдийг яг байгаагаар нь авч, тэгснээрээ үнэнийг амьдран харуулж чадна. Энэ бол Бурханаар төгс болгуулж, Бурханаар авахуулж чадах хүн юм. Зөвхөн тийм хүн л Бурханы хүртээсэн эдгээр ерөөлүүдийг өвлөн авах эрхтэй:
1. Бурханы хайрыг бүхэлд нь хүлээн авах.
2. Бүх зүйл дээр Бурханы хүслийн дагуу үйлдэх.
3. Бурханы удирдамжийг хүлээн авч, Бурханы гэрэлд амьдарч, Бурханаар гэгээрүүлэгдэх.
4. Газар дээр Бурханд хайрлагдах дүр төрхийг амьдран харуулах; Петр Бурханыг хайрлаж, Бурханы төлөө цовдлогдож, Бурханы хайрын ачийг хариулан үхэх үнэ цэнэтэй байсан шигээр Бурханыг үнэхээр хайрлах; Петртэй адил алдартай байх.
5. Газар дээрх бүх хүнээр хайрлуулж, хүндлүүлж, бишрүүлэх.
6. Үхлийн бүх хүлээс болон Үхэгсдийн орныг даван гарч, Сатаны ажилд ямар ч боломжийг өгөлгүй, Бурханаар эзэмшүүлж, бие махбод гал цогтой сүнсэн дотор амьдарч, алжааж ядарсан байдалгүй байх.7. Бурханы алдрын өдөр ирж буйг харсан юм шигээр бүхий л амьдралынхаа туршид үгээр илэрхийлэхийн аргагүй баяр хөөр, сэтгэл хөдлөлийн мэдрэмжтэй байх.
8. Алдрыг Бурхантай хамт хүлээн авч, Бурханы хайртай ариун хүмүүстэй адил төрхтэй байх.
9. Газар дээрх Бурханы хайрладаг нэгэн, өөрөөр хэлбэл Бурханы хайртай хүү болох.
10. Бие махбодыг даван гарч хэлбэрээ өөрчлөн Бурхантай хамт гуравдагч тэнгэр лүү дээш гарах.
Бурханы ерөөлийг өвлөн авч чадах зөвхөн тэр хүмүүс нь Бурханаар төгс болгуулж, авахуулсан хүмүүс юм. Чи ямар нэг зүйл олж авсан уу? Бурхан чамайг ямар хэмжээнд төгс болгосон бэ? Бурхан хүнийг санамсаргүйгээр төгс болгодоггүй. Хүний харж чадах нөхцөл байдлууд болон илэрхий үр дүнгүүд байдаг. Энэ нь, Бурханд итгэж байгаа цагт тэр Бурханаар төгс болгуулж, авахуулж чадах бөгөөд газар дээр Бурханы ерөөл, өв залгамжлалыг хүлээн авч чадна гэж хүний итгэдэг шиг биш. Тийм асуудлууд нь хэтэрхий хэцүү бөгөөд хэлбэрээ өөрчлөхийн тухайд бол бүр ч илүү хэцүү байдаг. Одоо чиний эхлээд эрж хайх ёстой зүйл бол бүх зүйл дээр Бурханаар төгс болгуулах бөгөөд өөрт тулгарсан бүх хүмүүс, асуудлууд болон зүйлсээр дамжуулан Бурханаар төгс болгуулах явдал юм, ингэснээр Бурхан юу болохын ихэнх нь чамд нэгдэх болно. Бурханаас илүү их, агуу ерөөлийг өвлөн авах эрхтэй болохоосоо өмнө чи эхлээд газар дээр Бурханы өв залгамжлалыг хүлээн авах ёстой. Энэ бүх зүйлс нь чиний эрж хайх ёстой зүйл бөгөөд чиний эхлээд ойлгох ёстой зүйл юм. Бүхий л зүйлд Бурханаар төгс болгуулахаар чи хэдийчинээ их эрж хайна, чи бүх зүйл дээр Бурханы гарыг төдийчинээ их харж чадах бөгөөд тэгснээр янз бүрийн асуудал дээр, янз бүрийн өнцгөөс Бурханы үгийн оршихуй болон Түүний үгийн бодит байдал руу орохыг идэвхтэйгээр эрж хайна. Чи зүгээр л нүгэл үйлдэхгүй байж, ямар ч үзэлгүй, амьдралын үндсэн зарчимгүй, мөн хүний хүсэлгүй байх тийм сөрөг байдалдаа сэтгэл хангалуун байж болохгүй. Бурхан хүнийг олон янзын аргаар төгс болгодог ба бүхий л асуудлуудаар дамжуулан үр дүнд нь чамайг төгс болгох боломжтой. Чи зөвхөн эерэг талын хувьд төдийгүй сөрөг талын хувьд ч төгс болгуулж болох ба тэгснээр чамайг баяжуулна. Өдөр бүр төгс болгуулах боломж болон Бурханаар авахуулах цаг байдаг. Хэсэг хугацааны тийм дадлага туршлагын дараа чи асар ихээр өөрчлөгдөх болно. Одоо чи урьд нь ойлгож байгаагүй маш олон зүйлийн талаарх мэдлэг ухааныг аяндаа олж авах болно; чи бусад хүмүүсээр заалгахгүйгээр, өөрийн мэдэлгүйгээр Бурханаар гэгээрүүлэгдэх болно, ингэснээр чи бүх зүйл дээр гэгээрч, чиний бүхий л дадлага туршлага илүү нарийн болно. Чамайг Бурхан удирдан чиглүүлэх болно, ингэснээр чи аль нэг тал руу эргэж буцахгүй. Тэгээд чи Түүгээр төгс болгуулах замд орох болно.
Бурханаар төгс болгуулахыг, Бурханы үгийг идэж ууснаар төгс болохоор хязгаарлаж болохгүй. Энэ төрлийн туршлага нь хэтэрхий нэг талыг баримталсан байдаг ба хангалттай хэрэгжүүлдэггүй; энэ нь зөвхөн хүнийг маш бага хүрээнд хязгаарладаг. Энэ тохиолдолд, хүмүүст хамгийн их хэрэгтэй сүнслэг шим тэжээл дутагддаг. Хэрвээ чи Бурханаар төгс болгуулахыг хүсэж байгаа бол чи бүх зүйлсийг мэдэрч туулж сурах ёстой ба өөрт тулгарч буй бүхэнд гэгээрэх ёстой. Чи сайн ч бай эсвэл муу ч бай ямар нэг зүйлтэй нүүр тулгарах үедээ үүнээс үр ашиг хүртэх ёстой бөгөөд энэ нь чамайг идэвхгүй болгох ёсгүй. Юу ч болсон бай, чи Бурханы талд зогссоноор үүнийг эргэцүүлэн бодох чадвартай байх ёстой бөгөөд үүнийг хүний өнцгөөс шинжилж, судлах ёсгүй (энэ нь чиний дадлага туршлага дахь алдаа завхрал юм). Хэрвээ энэ нь чиний дадлага туршлагын төрх байдал бол зүрх сэтгэлийг чинь чиний амийн ачаа эзлэх болно; чи үргэлжид Бурханы төрх байдлын гэрэлд амьдрах ба өөрийн хэрэгжүүлэлтийн хувьд тийм ч амар хазайхгүй. Тийм хүнд агуу бололцоо байдаг. Бурхнаар төгс болгуулах маш олон боломж байдаг. Энэ нь бүгд, чи Бурханыг үнэхээр хайрладаг эсэхээс болон чамд Бурханаар төгс болгуулж, Бурханаар авахуулж, Түүний ерөөл, өв залгамжлалыг хүлээн авах шийдвэр байгаа эсэхээс хамаардаг. Чамд зөвхөн шийдвэр байх нь хангалтгүй. Чи маш их мэдлэгтэй байх ёстой тэгэхгүй бол чи өөрийн хэрэгжүүлэлтийн хувьд үргэлж хазайх болно. Бурхан та бүхнийг бүгдийг нь төгс болгохыг хүсдэг. Одоо байгаагийн дагуу, хэдий дийлэнх хүмүүс Бурханы ажлыг аль хэдийн удаан хугацаанд хүлээн зөвшөөрсөн ч гэсэн тэд зүгээр л Бурханы нигүүлслийг эдлэх явдлаар өөрсдийгөө хязгаарладаг ба Түүнээс зөвхөн махан биеийн тав тухыг хүлээн авахыг хүсэж байдаг. Тэд илүү их, илүү өндөр илчлэл хүлээн авахыг хүсдэггүй ба хүмүүсийн зүрх сэтгэл үргэлж гадна байсаар байгааг энэ нь харуулдаг. Хэдийгээр хүний ажил, түүний үйлчлэл, Бурханыг хайрласан түүний зүрх сэтгэлд ариун бус байдал илүү бага байсан ч гэсэн, хүний доторх мөн чанар болон түүний гэгээрээгүй үзэл санааны тухайд бол хүн бие махбодын амар амгалан, зугаа цэнгэлийг үргэлжид эрж хайсаар байдаг бөгөөд Бурхан хүнийг төгс болгох нөхцлүүд ямар байх ёстойг мөн үүний зорилгыг ойшоодоггүй. Иймээс ихэнх хүний амьдрал одоо ч дорд бүдүүлэг, муудаж завхарсан байдаг бөгөөд өчүүхэн төдий ч өөрчлөлтгүй байдаг. Тэд зүгээр л Бурханд итгэх итгэлийг чухал зүйл гэж үздэггүй. Үүний оронд, тэд зүгээр л өөр зүйлд итгэдэг мэтээр ямар ч чин сэтгэл эсвэл үнэнч байдалгүйгээр ажиллаж, хамгийн наад захын зүйлийг л хийж, урсгал даган зорилгогүйгээр оршин тогтнодог. Цөөхөн хэд нь л, бүх зүйлд Бурханы үг рүү орохыг эрж хайж, илүү баяжуулах зүйлсийг олж авч, өнөө үеийн Бурханы гэр дэх илүү их эд баялагтай хүмүүс болж, Бурханы ерөөлийг илүү их хүлээн авдаг хүмүүс юм. Хэрвээ чи бүх зүйл дээр Бурханаар төгс болгуулахыг эрж хайж, газар дээр Бурханы амлалтыг өвлөн авч чадах бол; хэрвээ чи бүх зүйл дээр Бурханаар гэгээрүүлэгдэж, цаг хугацааг дэмий өнгөрүүлэхгүй байхыг зорьж байгаа бол энэ нь идэвхтэйгээр дотогшлох хүслэнт зам юм. Зөвхөн ийм байдлаар л чи Бурханаар төгс болгуулах үнэ цэнэтэй, эрхтэй байх юм. Чи Бурханаар төгс болгуулахыг зорьдог нэгэн үнэхээр мөн үү? Чамд Петрийнхтэй адил Бурханыг гэсэн хайрын сүнс байгаа юу? Чи Бурханыг Есүс шиг хайрлах хүсэлтэй юу? Чи олон жилийн турш Есүст итгэж ирсэн; Есүс Бурханыг хэрхэн хайрлаж байсныг чи харсан уу? Чиний итгэдэг нэгэн үнэхээр Есүс үү? Чи өнөөдрийн практик Бурханд итгэдэг; бие махбод дахь практик Бурхан тэнгэр дэх Бурханыг хэрхэн хайрладгийг чи харсан уу? Чи Эзэн Есүс Христэд итгэдэг; тэр нь хүн төрөлхтнийг аврах Есүсийн цовдлол болон Түүний үйлдсэн тэмдэг болон гайхамшиг нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэн байсан учраас юм. Гэсэн хэдий ч, чиний итгэл нь Есүс Христийн тухай мэдлэг болон жинхэнэ ойлголтоос гардаггүй. Чи зөвхөн Есүсийн нэрэнд итгэдэг боловч Түүний Сүнсэнд итгэдэггүй, учир нь чи Есүс Бурханыг хэрхэн хайрлаж байсныг огт анхаардаггүй билээ. Бурханд итгэх чиний итгэл хэтэрхий балчир. Хэдий чи Есүст олон жил итгэсэн ч гэсэн Бурханыг хэрхэн хайрлахыг мэддэггүй. Энэ нь чамайг энэ дэлхийн хамгийн тэнэг хүн болгохгүй гэж үү?Чи "Есүс Христийн хоолыг" маш олон жил дэмий идсэнийг энэ нь харуулж байна. Би тийм хүмүүст дургүйгээр зогсохгүй чиний шүтэн мөргөдөг Эзэн Есүс Христ ч гэсэн тэгдэг гэж Би итгэдэг. Тийм хүн хэрхэн төгс болгуулах вэ? Чиний нүүр улайхгүй байна гэж үү? Чи ичихгүй байна уу? Чамд одоо ч Есүс Христтэй нүүр тулах зориг зүрх байна уу? Та нар бүгдээрээ Миний үгний утгыг ойлгож байна уу?
“Үг нь махбодоор илэрсэн номоос

Холбоотой зөвлөмж:

                                      
 
Зүүний Аянга болг                    Зүүний Аянга Facebook

Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй


Хүн Сатаны нөлөөнөөс гарахааргүйгээр гинжлэгдэн, харанхуйн нөлөөний бүрхүүл дор амьдарсаар ирсэн. Сатанаар боловсруулагдсаны дараа хүний зан чанар нь улам их ялзармал болсоор байгаа. Өөрөөр хэлбэл, хүн байнга сатаны ялзармал зан чанартайгаа амьдардаг ба Бурханыг жинхэнээсээ хайрлаж чаддаггүй. Иймээс, хэрвээ хүн Бурханыг хайрлахыг хүсвэл тэр өөрийгөө зөвтгөдөг, өөрийгөө чухалд тавьдаг байдал, их зан, бие тоосон байдал болон Сатаны зан чанарт хамаарагддаг дуртай зүйлсээ хаях ёстой. Үгүй бол, хүний хайр нь ариун бус хайр, бүхэлдээ Сатаны хайр бөгөөд Бурханы зөвшөөрлийг хүлээн авч яасан ч чадахгүй. Хэрэв хүнийг шууд төгс болгож, хариуцаж, эвдэж, засаж, сахилга батжуулж, гэсгээж эсвэл Ариун Сүнсээр цэвэршүүлэхгүй бол хэн ч Бурханыг жинхэнээсээ хайрлаж чадахгүй. Чиний зан чанарын нэг хэсэг Бурханыг төлөөлж байгаа болохоор Бурханыг үнэхээр хайрладаг гэж чи хэрвээ хэлбэл чи биеэ тоосон үг хэлдэг нэгэн бөгөөд солиотой хүн юм. Тийм хүмүүс бол Тэргүүн тэнгэрэлч! Хүний төрөлхийн чанар Бурханыг шууд төлөөлж чадахгүй. Хүний амьдран харуулж байгаа байдал Бурханаар зөвшөөрөгдөхөөс өмнө тэр Бурханд төгс болгогдохоор дамжуулан үүнийгээ хаяж, дараа нь Бурханы хүслийг анхаарч, ханамжуулж, Ариун Сүнсний ажлыг дамжих ёстой. Хүн Ариун Сүнсээр ашиглагдаж байгаа л биш бол бие махбодтой амьдарч байгаа хэн ч Бурханыг шууд төлөөлж чадахгүй. Гэхдээ, тийм хүний зан чанар болон түүний амьдран харуулж байгаа байдлыг ч гэсэн Бурханыг бүрэн төлөөлж байгаа гэж хэлж болохгүй; түүний амьдран харуулалт Ариун Сүнсэнд захирагдаж байгаа л гэж хэлж болно. Тийм хүний зан чанар Бурханыг төлөөлж чадахгүй.
Хэдийгээр хүний зан чанар Бурханаар урьдчилан тодорхойлогддог – энэ нь маргаангүй бөгөөд үүнийг эерэг зүйл гэж үзэж болох боловч–энэ нь Сатанаар боловсруулагдсан. Тийм учраас хүний бүх зан чанар нь Сатаны зан чанар юм. Бурхан зан чанарын хувьд Өөрийн ажилдаа эрс шулуун байдаг ба тэр ч бас ингэж ажилладаг; түүнд ч бас ийм төрлийн зан ааш байдаг, иймээс түүний зан чанар Бурханыг төлөөлдөг гэж хүн хэлж болох юм. Энэ ямар төрлийн хүн бэ? Сатаны ялзармал зан чанар Бурханыг төлөөлж чадах уу? Түүний зан чанар бол Бурханы төлөөлөгч гэж хэлж байгаа хэн боловч Бурханыг гутааж байгаа бөгөөд энэ нь Ариун Сүнсийг доромжилж байгаа явдал юм! Ариун Сүнс яаж ажилладгийг харахад, газар дээрх Бурханы ажил нь зөвхөн эрхшээх юм, иймээс хүний сатаны ялзармал зан чанарын дийлэнх нь цэвэрлэгдээгүй билээ. Хүний амьдран харуулдаг зүйл нь Сатаны дүр төрх хэвээр байгаа юм. Энэ нь хүний сайн байдал бөгөөд хүний бие махбодын үйлдлийг төлөөлдөг. Илүү тодорхой хэлбэл, энэ нь Сатаныг төлөөлдөг ба Бурханыг огтхон ч төлөөлж чадахгүй. Хэдий хүн газар дээрх тэнгэрийн амьдралыг эдэлж чадах хэмжээнд Бурханыг аль хэдийн хайрлаж, "Бурхан минь! Би Таныг хангалттай хайрлаж чадахгүй байна” гэх мэт зүйлийг хэлэх чадвартай бөгөөд хамгийн өндөр хүрээнд хүрсэн ч гэсэн тэр Бурханыг амьдран харуулж байна эсвэл Бурханыг төлөөлж байна гэж та нар хэлж чадахгүй, учир нь хүний мөн чанар нь Бурханыхтай адилгүй билээ. Хүн Бурхан болох нь байтугай Бурханыг хэзээ ч амьдран харуулж чадахгүй юм. Ариун Сүнсээр удирдагдангаа хүний амьдран харуулж байгаа зүйл нь зөвхөн Бурханы хүнээс хүссэн зүйлийн дагуу байдаг.
Сатаны бүхий л үйлдэл болон үйл хэрэг хүнээр дамжин харагддаг. Одоо хүний бүхий л үйлдэл, үйл хэрэг нь Сатаны илэрхийлэл бөгөөд тэгэхээр Бурханыг төлөөлж чадахгүй. Хүн бол Сатаны биелэл бөгөөд хүний зан чанар нь Бурханы зан чанарыг төлөөлдөггүй. Зарим хүмүүс сайн зан ааштай байдаг; Бурхан үүгээр нь дамжуулан зарим нэг ажлыг хийж, тэдний ажил Ариун Сүнсээр захирагдаж болох боловч тэдний зан чанар нь Бурханыг төлөөлж чадахгүй. Тэдэнд хийдэг Бурханы ажил нь ердөө л дотор нь хэдийнэ оршиж байгаа зүйлтэй ажиллаж, үүнийг өргөтгөж байдаг. Өнгөрсөн үеийн эш үзүүлэгчид эсвэл Бурханаар ашиглагдаж байсан хүмүүсийн хэн ч Түүнийг шууд төлөөлж чадахгүй. Бүхий л хүмүүс өөрсдийн эргэн тойрны шахалтан дор л Бурханыг хайрлаж эхэлдэг ба нэг нь ч бодитоор хамтран ажиллахаар чармайдаггүй. Эерэг зүйлс нь юу вэ? Бурханаас шууд ирдэг бүхэн эерэг. Гэхдээ хүний зан чанар Сатанаар боловсруулагдсан бөгөөд Бурханыг төлөөлж чадахгүй. Зөвхөн бие махбод болсон Бурханы хайр, зовох хүсэл, зөвт байдал, хүлцэнгүй байдал, даруу зан болон нуугдмал байдал нь Бурханыг шууд төлөөлж чадна. Учир нь ирэх үедээ Тэр нүгэлт чанаргүй байсан ба Бурханаас шууд ирсэн; Тэр Сатанаар боловсруулагдаагүй. Есүс зөвхөн нүгэлт махан биетэй адил байсан бөгөөд нүглийг төлөөлдөггүй; тиймээс цовдлолоор дамжуулан (цовдлолыг оролцуулаад) Өөрийн ажлаа гүйцэтгэхээс өмнөх тэр цагийг хүртэл Түүний үйлдэл, үйл хэрэг, үгс нь бүгд Бурханы шууд илэрхийлэл байсан. Есүсийн энэ тохиолдол нь нүгэлт чанартай ямар нэг хүн Бурханыг төлөөлж чадахгүй ба хүний нүгэл нь Сатаныг төлөөлдөг гэдгийг батлахад хангалттай юм. Өөрөөр хэлбэл, нүгэл Бурханыг төлөөлдөггүй бөгөөд Бурхан бол нүгэлгүй. Тэр ч байтугай Ариун Сүнсээр хүнд хийгдсэн ажлыг зөвхөн Ариун Сүнсээр удирдагдсан гэж үзэж болох бөгөөд Бурханы өмнөөс хүний хийсэн зүйл гэж хэлж болохгүй юм. Хүний хувьд гэх юм бол, түүний нүгэл ч эсвэл түүний зан чанар ч Бурханыг төлөөлдөггүй. Өнөөдөр болон өнгөрсөн үед Ариун Сүнсний хүнд хийсэн ажлыг харах юм бол ихэнх нь Ариун Сүнсээр хийгдсэн. Энэ нь хүний амьдран харуулахыг зөвшөөрсөн зүйл юм. Гэхдээ энэ нь зөвхөн нэг тал нь бөгөөд Ариун Сүнсээр хариуцагдан, сахилга батжуулагдсаны дараа маш цөөн хүн үнэнийг амьдран харуулах чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн Ариун Сүнсний ажил байгаа бөгөөд хүний талын хамжилцал байхгүй байгаа юм. Чи үүнийг одоо тодорхой ойлгож байна уу? Иймээс, Ариун Сүнстэй нэгдэн хичээнгүйлэн ажиллаж, ингэснээр өөрийн үүргээ биелүүлэхийн тулд чи юу хийх ёстой вэ?
Үг нь махбодоор илэрсэн” номоос 

Холбоотой зөвлөмж:
                                       


Шашны үйлчлэлийг төгсгөх


Өөрийн ажлаа бүх орчлон ертөнц даяар эхлүүлснээс хойш Бурхан, нийгмийн бүх давхаргын хүмүүсийг оролцуулаад Өөрт нь үйлчлэх маш олон хүнийг урьдаас сонгосон. Түүний зорилго нь Өөрийн хүслийг биелүүлж, газар дээрх Өөрийн ажлыг бүтэмжтэй болгоход оршино. Энэ нь Өөртөө үйлчлүүлэхээр хүмүүсийг сонгодог Бурханы зорилго юм. Бурханд үйлчилдэг бүх хүн Бурханы хүслийг ойлгох ёстой. Түүний энэ ажлаар дамжуулан хүмүүс Бурханы мэргэн ухаан болон бүхнийг чадагч байдлыг илүү сайн ойлгож газар дээрх Түүний ажлын зарчмыг ойлгож чаддаг. Өөрийн ажлыг хийж, хүмүүстэй холбогдохын тулд Бурхан бодитоор газар дээр ирдэг, ингэснээр тэд Түүний үйл хэргийг илүү тодорхой мэдэх болно. Өнөөдөр, практик Бурханд үйлчлэх нь танай бүлэг хүмүүсийн давуу эрх юм. Энэ бол та нарын хувьд маш агуу ерөөл. Бурхан та нарыг үнэхээр өргөж байна. Өөртөө үйлчлэх хүнийг сонгоход Бурханд үргэлж Өөрийн гэсэн зарчим байдаг. Бурханд үйлчлэх нь хүмүүсийн төсөөлдөг шиг зүгээр л урам зоригийн асуудал биш. Та нарын харж байгаачлан хүн Бурханыг байгаа үед Түүнд үйлчилж чадна, учир нь тэд Бурханаар удирдуулж Ариун Сүнсний ажилтай байж чаддаг; ба мөн учир нь тэд үнэнийг эрэлхийлэгчид юм. Эдгээр нь Бурханы зарцад тавих хамгийн наад захын шаардлага билээ.
Бурханд үйлчлэх нь тийм ч энгийн ажил биш. Ялзармал зан чанар нь өөрчлөгдөөгүй хүмүүс хэзээ ч Бурханд үйлчилж чадахгүй. Хэрэв чиний зан чанар Бурханы үгээр шүүгдэж, гэсгээгдээгүй бол чиний зан чанар Сатаныг төлөөлсөөр байх юм. Бурханд үйлчлэх чиний үйлчлэл чиний сайн санаанаас үүдэн гардаг гэдгийг батлахад энэ нь хангалттай билээ. Энэ нь чиний сатаны угийн чанарт суурилсан үйлчлэл юм. Чи өөрийн төрөлхийн зан аашаараа, өөрийн хувийн сонголтын дагуу Бурханд үйлчилдэг; үүнээс ч илүүгээр чиний дуртай зүйлсийг Бурхан хайрладаг ба чиний дургүй зүйлийг Бурхан үзэн яддаг гэж чи бодсоор байдаг бөгөөд чиний ажил бүхэлдээ чиний өөрийн сонголтоор удирдагддаг. Үүнийг Бурханд үйлчилж байна гэж хэлж болох уу? Эцсийн эцэст чиний амийн зан чанар өчүүхэн төдий ч өөрчлөгдөхгүй. Үнэн хэрэгтээ, чи Бурханд үйлчилсээр байгаа учраас илүү зөрүүд болох ба энэ нь чиний ялзармал зан чанарыг гүнзгий шингээх болно. Дотроо чи зөвхөн өөрийнхөө зан ааш болон өөрийн зан чанарын дагуу үйлчлэх явдлаас урган гарсан дадлага туршлага дээрээ үндэслэн Бурханд үйлчлэх үйлчлэлийн ёс зүйг хөгжүүлэх болно. Энэ нь хүмүүсийн туршлага болон сургамж юм. Энэ бол хүний амьдралын философи. Ийм хүмүүс фарисайчууд болон шашны эрх мэдэлтнүүд дотор байдаг. Хэрэв тэд хэзээ ч сэрж гэмшихгүй бол эцэстээ тэд эцсийн өдрүүдэд гарч ирэх хуурамч Христүүд болж хувирах болно. Тэд бол хууран мэхлэгчид байх болно. Өмнө нь ярьж байсан хуурамч Христүүд болон хууран мэхлэгчид ийм төрлийн хүмүүсээс гарах болно. Хэрвээ Бурханд үйлчилдэг хүмүүс өөрсдийн зан аашаа дагаж, өөрсдийн хүслийн дагуу үйлдвэл тэд хөөгдөх байнгын аюулд байна. Өөрсдийн Бурханд үйлчлэх олон жилийн үйлчлэлээ хүмүүсийн зүрх сэтгэлийг урхидаж, хүмүүсийг сургаж, хянаж, өөрсдийгөө өргөмжлөхөд зориулсан хүмүүс буюу – хэзээ ч гэмшиж, хэзээ ч улайж, байр сууриныхаа үр ашгаас хэзээ ч татгалздаггүй – эдгээр хүмүүс нь Бурханы өмнө унах болно. Тэд бол Паултай адил төрлийн хүмүүс бөгөөд өөрсдийн өндөр зиндаандаа бардамнаж, онгирч байдаг. Бурхан ийм хүмүүсийг төгс болгохгүй. Ийм төрлийн үйлчлэл нь Бурханы ажилд саад тотгор учруулдаг. Хүмүүс хуучин зүйлстэй зууралдах дуртай байдаг. Тэд өнгөрсөн үеийн үзэлд зууралддаг ба өнгөрсөн үеийн зүйлстэй зууралддаг. Энэ нь тэдний үйлчлэлийн асар их саад бартаа юм. Хэрэв чи тэдгээрийг хаяж чадахгүй бол тэдгээр зүйлс нь чиний бүхий л амьдралд саад учруулах болно. Хэдий чи нуруугаа хугалж, хөлөө элэгдтэл хөдөлмөрлөсөн ч гэсэн эсвэл чи Бурханд үйлчлэх өөрийн “үйлчлэлдээ” зовж тарчилсан ч гэсэн Бурхан чамайг өчүүхэн төдий ч сайшаахгүй. Харин эсрэгээр нь: Тэр чамайг мууг-үйлдэгч хэмээн хэлэх болно.
Өнөөдрийн хувьд, ямар нэг шашны үзэлгүй, өөрсдийн хуучин төрхийг орхисон бөгөөд Бурханыг зүгээр л дуулгавартай дагадаг хүмүүсийг Бурхан албан ёсоор төгс болгох бөгөөд Бурханы үгийг хүсэн хүлээдэг хүмүүсийг төгс болгоно. Эдгээр хүмүүс өндийн босож Бурханд үйлчлэх ёстой. Бурханд эцэс төгсгөлгүй элбэг дэлбэг байдал болон хэмжээлшгүй их мэргэн ухаан байдаг. Түүний гайхалтай ажил болон үнэт үгс нь илүү олон хүмүүст эдлүүлэхийн төлөө байдаг. Үүний дагуу, эдгээр шинэ зүйлсийг шашны үзэлтэй хүмүүс, өндөр зиндаанд байдаг хүмүүс болон өөрсдийн хуучин төрхөө орхидоггүй хүмүүс хүлээн зөвшөөрдөггүй. Ариун Сүнсэнд эдгээр хүмүүсийг төгс болгох ямар ч боломж байдаггүй. Хэрвээ хүнд дуулгавартай байх хүсэл байхгүй бөгөөд Бурханы үгээр цангадаггүй бол тэд шинэ зүйлсийг хүлээн авч чадахгүй байх болно. Тэд зүгээр л улам бүр тэрслүү, улам их заль мэхтэй болох ба буруу замд орж дуусдаг. Бурханы одоогийн ажилд, Түүнийг үнэхээр хайрлаж, шинэ гэрлийг хүлээн авч чадах илүү олон хүмүүсийг Тэр өсгөх болно. Мөн Тэр өөрсдийн зиндаархуу байдлаар бардамнадаг шашны эрх мэдэлтнүүдийг бүрмөсөн цавчин унагана. Тэр өөрчлөлтөнд эсэргүүцэл үзүүлдэг нэг ч хүнийг хүсдэггүй. Чи эдгээр хүмүүсийн нэг байхыг хүсэж байна уу? Чи өөрийн үйлчлэлийг өөрийн хүссэний дагуу гүйцэтгэдэг үү эсвэл чи Бурханы хүссэн зүйлийг хийдэг үү? Энэ бол өөрийнхөө тухайд чиний заавал мэдэж байх ёстой зүйл. Чи шашны эрх мэдэлтнүүдийн нэг үү эсвэл Бурханаар төгс болгуулж байгаа саяхан мэндэлсэн нярай юу? Чиний үйлчлэлийн хир ихийг Ариун Сүнс сайшаадаг вэ? Үүний хир ихийг нь Бурхан бүр санах ч үгүй вэ? Олон жилийн үйлчлэлийнхээ дараа чиний амьд хир их өөрчлөлт гарсан бэ? Чи энэ бүхнийг тодорхой мэдэж байна уу? Хэрвээ чамд жинхэнэ итгэл байдаг бол чи шашны хуучин үзлээ орхиж, Бурханд шинэ арга замаар илүү сайн үйлчлэх болно. Хэрэв чи одоо хийж эхэлбэл тийм ч их оройтоогүй байна. Шашны хуучин үзэл нь хүний амьдралыг боомилох болно. Хүний олж авсан дадлага туршлага нь аливааг өөрсдийнхөөрөө хийхэд хүргэж, түүнийг Бурханаас холдуулах болно. Хэрэв чи эдгээр зүйлсийг хаяхгүй бол, тэдгээр нь чиний амийн өсөлтөнд саад тээг болох болно. Өөрт нь үйлчилдэг хүмүүсийг Бурхан үргэлж төгс болгосон. Тэр тэднийг амархан хөөн зайлуулдаггүй. Хэрвээ чи Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг үнэхээр хүлээн зөвшөөрч, өөрийн шашны хуучин хэрэгжүүлэлт болон ёс зүйг хаяж, шашны хуучин үзлийг өнөөдрийн Бурханы үгийг хэмжих хэмжүүр болгон ашиглахаас зайлсхийж чадвал чамд ирээдүй байна. Гэвч хэрвээ чи хуучны зүйлстэйгээ зууралдаж, тэдгээрийг эрхэмлэсэн хэвээр байвал чи аврагдаж чадахгүй. Бурхан тийм хүмүүсийг огт анзаарахгүй. Хэрвээ чи үнэхээр төгс болгуулахыг хүсэж байгаа бол чи өмнөх бүх зүйлсээ бүрмөсөн орхихоор шийдэх ёстой. Өмнө нь хийгдсэн зүйл зөв байсан ч гэсэн, энэ нь Бурханы ажил байсан ч гэсэн чи түүнийг орхих ёстой; чи үүнтэй зууралдах хэрэггүй. Хэдий энэ нь гарцаагүй Ариун Сүнсний ажил байсан бөгөөд Ариун Сүнсээр шууд хийгдсэн байсан ч гэсэн өнөөдөр чи үүнийг орхих ёстой. Чи үүнтэй зууралдах учиргүй. Бурханы шаарддаг зүйл энэ юм. Бүх зүйлс шинэчлэгдэх ёстой. Бурханы ажил болон Бурханы үгэнд, өмнө нь явагдсан хуучин зүйлийг Тэр авч үздэггүй ба Тэр хуучин түүхийг ухдаггүй. Бурхан үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүй. Тэр өнгөрсөн үе дэх Өөрийн үгтэйгээ ч зууралддаггүй. Бурхан ямар ч номлолыг дагадаггүй гэдгийг энэ нь харуулдаг. Хэрэв чи өнгөрсөн үеийн зүйлстэй үргэлж гүнээ зууралдаж, Бурхан өмнө нь хийж байсан арга замаар ажиллахаа больсон байхад тэдгээрийг хэв загвар болгон тууштай хэрэглэвэл, хүн болохын хувьд чиний үг болон үйлдэл сүйрэл биш гэж үү? Чи Бурханы дайсан болоогүй гэж үү? Чи хуучин зүйлсээс болж өөрийн бүхий л амьдралыг үрэн таран хийхийг хүсэж байна уу? Эдгээр хуучин зүйлс нь чамайг Бурханы ажилд саад учруулдаг нэгэн болгодог. Чи ийм хүн болмоор байна уу? Хэрэв чи тэгэхийг үнэхээр хүсэхгүй байвал хийж байгаа зүйлээ даруй зогсоогоод, эргэн хар; бүхнийг дахин шинээр эхэл. Бурхан өнгөрсөн үйлчлэлийг санадаггүй.
Үг нь махбодоор илэрсэн номоос

Илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарна уу :

                                       

Wednesday, April 5, 2017

Эцсийн орондоо бэлтгэл хангахын тулд та сайн үйлс хангалттай хийх үүрэгтэй.

Би та нарын дунд багагүй зүйлийг хийсэн, мөн мэдээж бас ярьж үзсэн. Гэсэн ч сүүлийн өдрүүдэд Миний үг болон ажил аль аль нь ажлын маань зорилгыг гүйцэд биелүүлээгүй мэт санагдаж байна. Миний ажил хэн нэгэн хүн эсвэл хэсэг хүмүүсийн төлөө бус, харин Би өөрийнхөө угийн зан чанарыг харуулах явдал юм. Хэдийгээр, тоо томшгүй шалтгааны улмаас магадгүй тэр дотроо цаг зав муутай байх, ажлын солиормоор хуваарь ч байж болно, Миний зан чанар хүнд Намайг өчүүхэн ч гэсэн таньж мэдэх боломж олгоогүй. Иймээс, Намайг харсан бүхэн цээжээ дэлсэн Миний оршихуйн араас зогсолтгүй уйлахын тулд шинэ хуудсыг нээн Өөрийн шинэ төлөвлөгөө, эцсийн ажлын зүгт урагшлан алхаж байна. Хүн төрөлхтнийг дэлхийн төгсгөлд авчран улмаар Өөрийнхөө бүх зан чанарыг ил гарган Намайг мэддэг бүхэн мөн мэддэггүй нь ч бүх зүйл үрждэг дэлхий ертөнцөд хүмүүсийн дунд үнэхээр ирснийг минь тэд “нүд баясан” харах юм. Хүн төрөлхтнийг бүтээснээс маань хойш бий болсон Миний төлөвлөгөө, Миний цорын ганц “өчил” энэ билээ. Миний хөдөлгөөн бүрийг чин сэтгэлээсээ олж ажаасай, учир нь Миний ташуур хүн төрөлхтөн рүү, Намайг эсэргүүцдэг бүхэн рүү дахин нэг удаа ойртож байна.
Дээд тэнгэрийн хамт Би хийх ёстой ажлаа эхэлж байна. Иймээс үй олон хүмүүсийн дунд мөн тэнгэр газрын хооронд Би аялна. Хэн ч Миний үйл хөдлөлийг ойлгож ухамсарлан аль эсвэл үгийг маань анзаардаггүй. Тийм болохоор, төлөвлөгөө маань аядуухнаар урагшилж байна. Ингэсний учир гэвэл та нарын бүх мэдрэхүй тэгтлээ хатууран Миний ажлын алхам бүрийг өчүүхэн ч болов мэдэхгүйд байгаа юм. Юутай ч нэг өдөр та нар Миний санааг ойлгож ухаарах болно. Өнөөдөр Би та нарын дунд амьдарч та нартай хамт зовж шаналж байна. Хүн төрөлхтний Миний талаарх хандлагыг удаан хугацааны туршид ойлгож явсан. Үүнээс илүү тодорхой тунхаглаж та нарыг ичээхийн тулд Намайг өвтгөдөг зүйлсээс цаашид жишээ татахыг хүсэхгүй байна. Миний ганц хүсэл гэвэл хийсэн бүхнээ дахин уулзах тэр өдөр тооцоо бодохын тулд сэтгэл зүрхэндээ үлдээх явдал мөн. Та нарын дунд хэнийг нь ч Би буруугаар буруутгахыг хүсдэггүй, учир нь Би шударга, тэгш эрхтэйгээр мөн хүндэтгэлтэйгээр үйлдэж хандаж ирсэн. Эргэлзээгүйгээр Би та нарыг ухаалаг мэргэн байж тэнгэр ба газар мөн өөрийнхөө ухамсрын эсрэг юу ч битгий үйлдээсэй гэж хүсэж байна. Энэ бол та нарт шаардаж буй ганц л зүйл юм. Гутмаар, харгис хэрцгий буруу үйлдэл хийснээсээ болж олон хүн шаналан, амаргүй байгаагийнхаа хажуугаар ганц ч сайн үйл хийгээгүйдээ ичдэг. Нөгөөтэйгүүр гэм нүгэл хийснийхээ төлөө хэн ч гутрахгүй харин ч эсрэгээрээ бүр дордсоор байгаад аль хэдийн ил гарч ирэх байсан муухай нүүр царайгаа уран байж нь эцэст Миний зан чанарыг сорино. Би ямар ч хүний үйлдэл бүрийг анхааран ажиглах нь Миний хувьд төвөгтэй биш. Харин ингэхийн оронд Надад ноогдсон ажил, тухайлбал, мэдээлэл олж авах, газар нутгаар хэрэн хэсэж, аль эсвэл сонирхсон зүйлээ хийдэг. Онцгой чухал цаг үеүд төлөвлөсөн ёсоор ардаа нэг ч хором хоцролгүй хүмүүсийн дунд эхэлсэн ажлаа үргэлжлүүлдэг бөгөөд үүнийгээ төвөггүй, тодорхой түргэн шуурхай хийдэг. Хэдийгээр, зарим хүмүүсийн зусар, бялдуучлал, башир хуурамч дүрийг үзэн яддаг тул ажил хийх явцад минь алхам бүрд тэд чирэгдэн хаягддаг. Миний хувьд жигшүүртэй, өөдгүй олиггүй хүмүүс санаатай ч бай санаандгүй ч бай гарцаагүй хөсөр хаягдах болно. Нэг үгээр хэлбэл, Миний үзэн яддаг бүх хүмүүс Надаас хол байгаасай гэж хүсэж байна. Орон байрандаа хорон муу санаат хүнийг байлгах талаар Би бүр ярих ч хэрэггүй. Хүнийг шийтгэх тэр өдөр ойртож байгаа тул жигшүүрт хүмүүсийг хөөж гаргахдаа сэтгэл зовохгүй байна, учир нь Надад Өөрийн гэсэн төлөвлөгөө байна.
Хүн тус бүр дээр ажиллаж эхэлсэн цаг бус тэдний эцсийн өдрийг товлох цаг ирээд байна. Хүн бүрийн хэлсэн үг, үйлдсэн хэрэг, Намайг дагасан зам, төрөлх шинж чанар, эцсийн гүйцэтгэлийг нь Би номондоо бичдэг. Ийм маягаар ямар ч хүн Миний мутраас мултрахад бэрх ба Миний хувиарласнаар шинж чанарын хувьд төрөл төрлөөрөө хуваагдана. Хүний нас, зиндаа ахлал, туулсан зовлонгийн хэмжээ, бусдаас сул дорой эсэх, ядуу зүдүү байдлын түвшин, цаашлаад үнэнг эзэмшсэн эсэхээс үл хамааран хүн бүрийн эцсийн оронг Би шийддэг. Өөр сонголт байхгүй, ганц энэ л байна. Бурханы хүслийг дагадаггүй бүхэн шийтгэгдэх болно гэдгийг ухаарах ёстой. Энэ бол хөдлөшгүй баримт юм. Иймээс шийтгэгдэж буй хэн бүхэн хорон муу үйлдлийн шийтгэлийн адил Бурханы зөвт байдлын төлөө шийтгүүлж буй хэрэг. Анх төлөвлөгөө эхэлсэн цагаас эхлэн Би нэг ч зүйлийг өөрчлөөгүй. Энэ нь зөвхөн Миний ярихыг сонсдог, Миний сайшаадаг байсан тэдгээр хүмүүсийн тоо цөөрч байгаа мэт санагддаг. Гэсэн хэдий ч, төлөвлөгөөгөө өөрчлөгдөхөөргүй байлгаж байгаа; зусардаж бялдуучлахаас эхлэн Надад хүйтэн хөндий хандах хүртэл, тэр бүү хэл Намайг хөөж гаргах хүртэл боломжтой бөгөөд хүний итгэл, хайр өөрчлөгдөж, бөхөж унтардаг. Чам руу чиглэсэн хандлага маань жигшил төрж эцэст нь шийтгэл товлохоос нааш халуун ч биш хүйтэн ч биш байна. Гэсэн хэдий ч, шийтгэлийн тэр өдөр чамайг харна, гэхдээ чи Намайг дахин харж чадахгүй. Та нарын дунд амьдрах нь эцмээр уйтгартай бас манан будантай болохыг Би мэдэрсэн, иймээс та нарын хорлонтой үгнээс болж шаналахгүйн тулд Би амьдрах орчноо сольж, Намайг басамжилж үл тоомсорлон, тэнэгтүүлэхгүйн тулд бузар хомхой үйлдлүүдээс чинь зайлсхийнэ. Та нарыг орхиж явахаасаа өмнө, үнэнтэй нийцэхгүй зүйлсийг хийхээс хол байлгахын тулд Би чамд сануулна. Оронд нь бусдад тааламжтай, бүх хүн болон өөрийн эцсийн орондоо ашиг тустай байх тэр зүйлийг хийх хэрэгтэй; тэгэхгүй бол гай гамшиг дотор зовж буй нэг нь өөрөөсөө өөр хүнгүй болох болно.
Өөрсдийгөө үгүйсгэн Намайг хайрладаг хүмүүсийн дээр л Миний өршөөл энэрэл орших болно. Хорон муу хүний дээр ирсэн шийтгэл нь Миний зөвт зан чанарын баталгаа бөгөөд бүр ч Миний уур хилэнгийн гэрчлэл бас мөн. Гай зовлон ирэх үед , Намайг эсэргүүцсэн бүхэнд өлсгөлөн болон тахал тохиолдож тэд гашуудан уйлах болно. Олон жилийн турш Миний дагалдагч байхдаа зөсөн зүйлийн хорон муу бузрыг үйлдэж байсан хэн боловч гэм зэмгүй үлдэхгүй; олон үеүдэд үзэгдээгүй гай зовлон дунд гарч ирэх үргэлжийн айдас түгшүүр дунд тэвдэн амьдарна. Зөвхөн Надад, өөр хэнд ч биш үнэнч байсан дагалдагч нар Миний сүр хүчийг магтан шагшина. Тэд үгээр илэрхийлшгүй сэтгэлийн бахдалыг амсаж урьд өмнө хэзээ ч хүн төрөлхтөнд бэлэглээгүй баяр баясгаланг амсах болно. Учир нь Би хүний сайн үйлсийг эрхэмлэн нандигнан ёрын мууг жигшинэ. Анх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэх тэр мөчөөс л Би санаа бодолтой минь нэг тэр л хэсэг бүлэг хүмүүсийг Би олно гэж найдсаар байсан. Миний санаанаас тэс ондоо хүмүүсийг Би ер мартаагүй; тэднийг Би зүрхэндээ эгдүүцэн, гэм буруу зүйл үйлдэгчдийн дээр шийтгэлээ буулгах мөчийг харж эцэст нь сэтгэл амрах тэр мөчийг хүлээн байна. Миний өдөр эцэстээ иржээ, Би дахин хүлээх хэрэггүй боллоо!
Эцсийн ажил маань хүн төрөлхтнийг зөвхөн шийтгэх бус харин хүн бүрийн эцсийн оронг томилох явдал юм. Үүнээс илүүтэйгээр, хийсэн бүхнийхээ төлөө бүгдээс нотолгоо авахын тулд юм. Миний хийсэн бүхэн нь зөв бөгөөд Миний зан чанарын илэрхийлэл; хүний зүтгэл чармайлт биш, байгаль хүн төрөлхтнийг үүсгэн байгуулсан биш гэдгийг хүн бүр хараасай гэж хүсэж байна. Эсрэгээрээ, амьд бүхнийг тэжээн тэтгэдэг нь Би юм. Надгүйгээр хүн төрөлхтөн тахалын нэргэлтэд үхэж үрэгдэн зовж шанална. Хэн ч нар, сар аль эсвэл ногоон байгаль дэлхийн үзэсгэлэн, гоо сайхныг дахин харахгүй; хүн төрөлхтөн ердөө хүйтэн шөнө, үхлийн хахир чанга сүүдрийн хөндийг л туулан өнгөрүүлнэ. Би хүн төрөлхтний цорын ганц аврал. Би хүн төрөлхтний цорын ганц найдвар, үүнээс илүү, Би бол Би бөгөөд ганц Түүнд л хүн төрөлхтөн түшиж тулдаг Нэгэн билээ. Хүн төрөлхтөн Надгүйгээр тэр даруй зогсонги үхээнц байдалд орно. Надгүйгээр, гай гамшиг эмгэнэл амсаж зөсөн бүрийн сүнсэнд талхилагдаж тэр ч бүү хэл Намайг хэн ч үл анхаарна. Хэний ч хийж чадахгүй ажлыг Би хийж дуусгасан бөгөөд зөвхөн сайн үйлсээр хариуг нь барих тэр л итгэл найдвар дотор юм. Гэсэн хэдий ч, цөөхөн нь л Миний хариуг өгнө. Би дэлхийд аялалаа одоог хүртэл дуусгах гэж явж байгаа бөгөөд дараа ил гарах ажлыг эхлүүлсэн, учир нь хүмүүсийн дунд явуулж буй аялал маань энэ олон жилийн турш үр жимстэй байсан ба Би маш ихээр тааламжтай байгаа. Би хүний тоо биш харин сайн үйлсийг нь тооцдог. Ямар ч тохиолдолд, эцсийн орноо бэлдэхийн тулд хангалттай сайн үйлс хийнэ гэж Би найдаж байна. Тэгсэн цагт Би сэтгэл ханамжтай байна; эс тэгвээс, хэн ч гай гамшгийг тойрохгүй. Гай гамшиг зовлон Надаас үүсэж, мөн мэдээж Миний удирдамжаар бий болно. Хэрэв чи Миний дэргэд сайны төлөө ажиллахгүй юм бол гай гамшиг, зовлонгоос зугтаж зайлж чадахгүй. Зовлон шаналалын үед чиний итгэл болон хайр хоосон байсан учраас чиний үйлдэл ба үйлс бүрэн зүй ёсны дагуу байгаагүй, чи айдас аль эсвэл хүч чадлын аль нэгийг нь зөвхөн харуулсан. Үүнтэй холбоотойгоор Би сайн эсвэл мууг л шүүнэ. Чиний бүх үйлдэл, зан авир дээр төгсгөл чинь шийдэгдэх тул эдгээрийн талаарх миний санаа зоволт үргэлжилсээр байх болно. Гэсэн хэдий ч гай зовлонгийн үед Надад үнэнч бус тэдгээр хүмүүст Би өршөөл энэрэлээ үзүүлэхгүй. Нөгөөтэйгүүр, Надаас урвасан хэнийг ч Би таалахгүй бөгөөд найзынхаа эрх ашиг сонирхлоор Намайг солих тэдэнтэй Би хамтрахгүй. Тэр нь ямар ч хүн байлаа энэ л Миний зан чанар юм. Би та нарт нэг зүйл хэлэх нь зүйтэй: Миний сэтгэлийг эмтэлсэн хэн ч бай өрөвч зөөлөн сэтгэлийг маань хүлээж авахгүй ба тууштайгаар итгэлээ хадгалж үлдсэн нь Миний зүрхэнд үүрд байх болно.
《Үг нь Махбодоор Илэрсэн》-ээс

“Мянган жилийн Хаанчлал ирсэн нь” тухай товчхон ярья


Мянган жилийн Хаанчлалын үзэгдлийг хэрхэн хардаг вэ?

Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой


Өөрийн хийж байгаа бүхэндээ зөв шударга байдлыг хэрэгжүүлж байгаа эсэх, чиний бүх үйлдэл Бурханаар ажиглагдаж байгаа эсэхийг хянаж шалгах нь Бурханд итгэдэг хүмүүсийн биеэ авч явах зарчим юм. Чи Бурханыг ханамжтай байлгаж чадах учраас, мөн Бурханы халамж, хамгаалалтыг хүлээн авсан учраас зөв шударга хэмээн нэрлэгдэх болно. Бурханы нүдээр, Бурханы халамж, хамгаалалт, төгс төгөлдөржүүлэлтийг хүлээн авсан Түүгээр хүлээн авахуулсан бүх хүмүүс нь зөв шударга бөгөөд Бурхан тэднийг энхрийлэн хайрладаг. Чи одоо энд Бурханы үгийг хэдий чинээ их хүлээн авна, Бурханы хүслийг төдий чинээ их хүлээн авч, ойлгож чадах болно. Ингэснээр чи Бурханы үгийг төдийчинээ ихээр амьдран харуулж, Түүний шаардлагад нийцэх болно. Энэ бол чамд өгсөн Бурханы даалгавар ба чиний гүйцэтгэх учиртай зүйл юм. Хэрэв чи, өөрчлөгдөшгүй шавар хөшөө байгаа мэтээр Бурханыг хэмжиж, дүрслэхийн тулд үзлийг ашиглавал, мөн хэрвээ чи Бурханыг Библийн дотор хязгаарлаж, Түүнийг ажлын хязгаарлагдмал цар хүрээн дотор барьж байвал энэ нь чи Бурханыг ялласныг батална. Хуучин Гэрээний эрин үеийн иудейчүүд Бурханыг зөвхөн Мессиа л гэж нэрлэж болох мэтээр, зөвхөн Мессиа гэж дуудагдах нэгэн нь Бурхан байсан мэтээр өөрсдийн зүрх сэтгэлдээ Бурханыг хуурамч шүтээний хэвэнд цутгасан учраас мөн тэд Бурханыг (амьгүй) шавар хөшөө мэтээр шүтэж, үйлчилж байсан учраас тэр үеийн Есүсийг загалмайд цовдолж, Түүнийг үхэлд хүргэн – гэм зэмгүй Есүсд үхлийн ял тулгасан юм. Бурхан ямар ч гэмт хэрэг үйлдээгүй боловч хүн Бурханыг өршөөгөөгүй ба Түүнийг чанд хатуугаар цаазын ялаар ялласан. Тиймээс, Есүс цовдлогдсон. Бурхан бол өөрчлөгдөшгүй гэж хүн үргэлж итгэдэг бөгөөд хүн Бурханы удирдлагыг нэвт шувт харсан мэтээр, Бурханы хийдэг бүхэн хүний гарт байдаг мэтээр Түүнийг Библийн дагуу тодорхойлдог. Хүмүүс туйлын инээдтэй, тэд маш бардам зантай байдаг бөгөөд бүгд цэцэн цэлмэг үгээр ярих чадвартай байдаг. Бурханы талаарх чиний мэдлэг хичнээн агуу байх нь хамаагүй, та нар Бурханыг мэддэггүй, та нарын Бурханыг ялладагаас илүүгээр Бурханыг эсэргүүцдэг хэн ч байхгүй гэж Би мөн л хэлж чадна, учир нь та нар Бурханы ажлыг дуулгавартай дагаж, Бурханаар төгс болгуулах замд алхах чадваргүй билээ. Яагаад Бурхан хэзээ ч хүмүүсийн үйлдэлд сэтгэл нь ханадаггүй вэ? Хүн Бурханыг мэддэггүй учраас, түүнд маш олон үзэл байдаг учраас мөн бодит байдалтай нийцэхийн оронд Бурханы талаарх түүний бүх мэдлэг нь нэгэн хэвийн, хөшүүн, уян хатан бус байдаг учраас юм. Тиймээс, өнөөдөр газар дээр ирсэн Бурханыг хүмүүс дахин нэг удаа загалмайд цовдлолсон. Харгис, балмад хүн төрөлхтөн! Хуйвалдаан, далүзд явуулга, бие биетэйгээ сөргөлдөх байдал, нэр хүнд эд баялагийн төлөөх тэмцэл, харилцан аллага хядлага энэ бүхэн хэзээ төгсөх вэ? Бурхан хэдэн зуун мянган үг хэлсэн боловч хэн ч ойлгож ухаараагүй. Тэд өөрсдийн гэр бүл, хүү охидын төлөө, өөрсдийн ажил мэргэжил, хэтийн ирээдүй, байр суурь, аминч үзэл, мөнгөний төлөө, мөн хувцас хунар, хоол унд махан биенийхээ төлөө ажилладаг – хэний үйлдэл үнэхээр Бурханы төлөө байдаг вэ? Үйлдэл нь Бурханы төлөө байдаг хүмүүсийн дунд ч гэсэн Бурханыг мэддэг хүн тун цөөхөн байдаг. Өөрсдийн хувийн ашиг сонирхлын төлөө үйлддэггүй хичнээн хүн байдаг вэ? Өөрсдийн байр сууриа хадгалахын тулд бусдыг дарлаж, ялгаварлан гадуурхдаггүй хичнээн хүн байна вэ? Тиймээс, Бурханыг тоо томшгүй олон удаа хүчээр үхэлд хүргэсэн, тоо томшгүй олон зэрлэг бүдүүлэг шүүгчид Бурханыг яллаж, Түүнийг дахин нэг удаа загалмайд цовдолсон. Хичнээн нь үнэхээр Бурханы төлөө үйлддэг учраас зөв шударга гэж нэрлэгдэж болох вэ?
Бурханы өмнө, ариун нэгэн эсвэл зөв шударга хүн болж төгс болгуулах нь амархан уу? “Энэ газар дэлхий дээр зөв шударга үгүй, зөв шударга нь энэ дэлхийд үгүй” гэдэг нь үнэн үг юм. Бурханы өмнө очих үедээ чи юу өмсөж байгаагаа эргэцүүлж бод, өөрийн бүх үг, үйлдэл, өөрийн бүх бодол санаа, тэр ч бүү хэл өдөр болгон мөрөөддөг мөрөөдлөө ч эргэцүүлж үз – тэдгээр нь бүгд чиний төлөө л байдаг. Энэ нь аливаа ажил хэргийн бодит байдал биш гэж үү? "Зөв шударга байдал" гэдэг нь өглөг өгнө гэсэн үг биш, энэ нь хөршөө өөр шигээ хайрлана гэсэн үг биш бөгөөд энэ нь тэмцэлдэхгүй, маргахгүй, дээрэмдэхгүй эсвэл хулгайлахгүй байна гэсэн үг ч биш. Зөв шударга байдал гэдэг нь Бурханы даалгаврыг өөрийн үүрэг хэмээн хүлээн авч, Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтыг тэнгэрээс илгээсэн ажил хэмээн дуулгавартай дагаж, цаг хугацаа эсвэл орон зайнаас үл хамааран Эзэн Есүсийн хийсэнтэй адилаар бүхнийг хийнэ гэсэн үг юм. Энэ нь Бурханы ярьсан яг тэр зөвт шударга байдал юм. Лот юу олж авах эсвэл алдахаа үл хайхран Бурханы илгээсэн хоёр тэнгэр элчийг аварсан учраас түүнийг зөв шударга хүн гэж хэлж болох юм. Тухайн үед түүний хийсэн зүйлийг зөв шударга гэж хэлж болох боловч түүнийг зөв шударга хүн гэж нэрлэж болохгүй. Лот Бурханыг харсан учраас л тэр тэнгэр элчүүдийн оронд өөрийн хоёр охиноо өгсөн юм. Гэхдээ өнгөрсөн үе дэх түүний зан ааш нь бүхэлдээ зөв шударгыг төлөөлж байгаагүй ба тиймээс Би “энэ дэлхий дээр зөв шударга хүн байхгүй” гэж хэлдэг. Сэргэлтийн урсгал дахь хүмүүсийн дотроос ч гэсэн хэнийг ч зөв шударга гэж хэлж чадахгүй. Чиний үйлдэл хичнээн сайн байсан ч гэсэн, Бурханы нэрийг алдаршуулахын тулд чи хэрхэн харагдлаа ч гэсэн, бусдыг цохиж хараахгүй эсвэл тэднийг дээрэмдэж, тэднээс хулгай хийхгүй байсан ч чамайг мөн л зөв шударга хэмээн нэрлэж чадахгүй. Учир нь тийм зүйлсийг ямар ч энгийн хүн эзэмшиж чадна. Өнөөдөр, гол зүйл юу вэ гэвэл чи Бурханыг мэддэггүйд байгаа юм. Өнөөдөр чамайг жаахан хүн чанартай гэж хэлж болох боловч чи Бурханы хэлсэн зөв шударга байдлыг алдсан бөгөөд иймээс чиний хийдэг юу ч Бурханы талаарх чиний мэдлэгийн баталгаа биш юм.
Өмнө нь, Бурханыг тэнгэрт байх үед хүмүүс өөрийн үйлдлээрээ Бурханыг хуурахыг оролдсон. Өнөөдөр Бурхан хүмүүсийн дунд ирсэн бөгөөд хир удаан хугацаагаар гэдгийг хэн ч мэдэхгүй. Гэсэн ч хүмүүс Бурханы төлөө урсгалаараа явж, Бурханыг хуурахаар оролдсоор л байдаг. Хүмүүсийн бодол хэт хоцрогдмол биш гэж үү? Энэ нь Иудастай адил байсан: Есүсийг ирэхээс өмнө, Иудас ах эгч нартаа худлаа ярьдаг байсан ба Есүсийг ирсний дараа ч тэр өөрчлөгдөөгүй; түүнд Есүсийн талаарх өчүүхэн төдий ч мэдлэг байгаагүй бөгөөд эцэст нь тэр Есүсээс урвасан. Энэ нь тэр Бурханыг мэдэхгүй байснаас болсон биш гэж үү? Хэрвээ өнөөдөр чи Бурханыг мэдэхгүй байгаа бол чи Иудас болох ба мянга маянга жилийн өмнөх Нигүүлслийн эрин үеийн Есүсийн цовдлолын эмгэнэлт явдал дахин тохиолдох болно. Чи үүнд итгэхгүй байна уу? Энэ бол баримт! Өнөөдөр ихэнх хүмүүс ийм нөхцөл байдалд оршдог. Би үүнийг арай эрт хэлж байж магадгүй ба тийм хүмүүс Иудасын дүрд тоглодог. Би хөгжилтэй зүйл яриагүй, харин баримтын дагуу ярьж байгаа бөгөөд чи итгэх ёстой. Хэдийгээр олон хүмүүс даруу мэт дүр үзүүлдэг ч тэдний зүрх сэтгэлд өмхий тогтоол уснаас өөр юу ч байдаггүй. Одоо сүм дэх маш олон хүмүүс ийм байдаг. Чи Намайг юу ч мэдэхгүй гэж боддог; өнөөдөр Миний Сүнс Намайг удирдан чиглүүлдэг ба Намайг гэрчилдэг. Чи Намайг юу ч мэдэхгүй гэж бодож байна уу? Намайг, чиний зүрх сэтгэл доторх зальтай бодол болоод чиний зүрх сэтгэлдээ хадгалсан зүйлсийн талаар юу ч ойлгохгүй байгаа гэж чи бодож байна уу? Бурхан тийм амархан хууртагдах уу? Чи Түүнтэй хүссэнээрээ харьцаж болно гэж бодож байна уу? Өнгөрсөн үед, Би чамайг дөнгөлүүлсэн гэж санаа зовж байсан ба эрх чөлөөг олгож байсан, гэхдээ Би өөрсдөд нь сайн хандаж байгааг хэн ч ойлгоогүй. Би тэдэнд өгөх тусам тэд даварч байсан. Бие биенээсээ асуу. Би бараг хэнийг ч хариуцаагүй ба хэнийг ч яаран буруушааж байгаагүй–гэсэн ч Би хүний санаа зорилго болон үзлийн талаар маш тодорхой мэдэж байгаа. Бурханы гэрчилдэг Бурхан Өөрөө тэнэг гэж чи бодож байна уу? Хэрэв тийм бол, чи хэтэрхий харалган юм гэж Би хэлнэ. Би чамайг зэмлэхгүй бөгөөд чиний хир дордсоныг харцгаая. Чиний заль мэх чамайг аврах уу эсвэл Бурханыг хайрлахаар бүх чадлаараа хичээх нь чамайг аврах уу гэдгийг харцгаая. Өнөөдөр Би чамайг яллахгүй; Бурхан чамайг хэрхэн залхаан цээрлүүлэхээ бодож үзэх тэр цагийг хүртэл хүлээцгээе. Одоо чамтай дэмий юм ярилцах цаг Надад байхгүй ба чиний төлөө Өөрийн агуу ажлыг хойш тавихыг Би хүсэхгүй байна. Чамтай харьцахын тулд Бурхан Өөрийн цаг заваа зарцуулахад чам шиг өт хорхой тохирохгүй. Иймээс чи өөрийгөө хир их өөгшүүлэхийг харцгаая. Тийм хүмүүс Бурханы талаар өчүүхэн төдий мэдэхийг ч хүсдэггүй ба тэдэнд Бурханы төлөө ямар ч хайр байдаггүй, гэсэн ч тэд Бурханаар зөв шударга хэмээн нэрлэгдэхийг хүссээр байдаг. Энэ нь инээдтэй хэрэг биш гэж үү? Үнэндээ үнэнч шударга цөөхөн хүмүүс байдаг учраас хүмүүст зөвхөн амь өгөхөд л Би анхаарлаа хандуулдаг. Би өнөөдөр хийх ёстой зүйлсээ л хийнэ, дараа нь хүн болгоны зан байдлын дагуу тэдэнд таарсан залхаан цээрлүүлэлт ирнэ. Би Өөрийн хэлэх ёстой зүйлийг хэлсэн, учир нь энэ бол Миний хийдэг ажил. Би хийх ёстойгоо хийдэг ба хийх ёсгүй зүйлсээ хийдэггүй, гэсэн ч Би чамайг эргэцүүлэн бодохдоо илүү их цаг зарцуулна гэж найдсаар байна: Бурханы талаарх чиний мэдлэгийн яг хир их нь үнэн бэ? Чи Бурханыг дахин нэгэнтээ загалмайд цовдолсон хүмүүсийн нэг нь үү? Эцэст нь Би үүнийг хэлье: Бурханыг цовдолсон бүхэн золгүй еэ.
Үг нь махбодоор илэрсэнномоос
Зүүний Аянга |Төгс Xүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Xүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.    

Хорин Ес дэх Яриа

Бүх зүйлс дахин амьдарсан өдөр, би хүмүүсийн дунд ирсэн ба би түүнтэй хамт гайхалтай өдөр, шөнүүдийг өнгөрүүлсэн. Зөвхөн энэ үед л хүн Миний ойр байдлыг өчүүхэн боловч мэдэрсэн ба Надтай харьцах түүний харилцаа илүү ойр ойрхон болох тусам тэрээр Надад юу байгаа, би хэн бэ гэдгийн заримыг ойлгосон бөгөөд–үүний үр дүнд тэр Миний талаар тодорхой хэмжээний мэдлэгийг олж авсан. Бүх хүмүүсийн дунд Би Өөрийн тэргүүнээ өргөж харахад тэд бүгд намайг хардаг. Гэсэн ч энэ дэлхийд зовлон гамшиг тохиолдох үед тэд тэр даруйдаа санаа зовон түгшиж, Миний дүр төрх тэдний зүрх сэтгэлээс арилж, зовлон гамшиг ирэнгүүт үймээн сандралд автаж Миний сургамжийг тэд үл ойшоодог. Би хүмүүсийн дунд олон жилийг өнгөрүүлсэн боловч тэр дандаа тоомжиргүй хэвээр байж, намайг хэзээ ч мэдээгүй. Өнөөдөр Би хүнтэй Өөрийнхөө амаар ярьж, Миний өмнө ирсэн бүх хүмүүс Надаас ямар нэг зүйл хүлээн авч байсан ч, тэд Надаас зай барьсан хэвээр байгаа ба иймээс тэд Намайг мэдэхгүй байгаа юм. Миний хөлийн мөр энэ ертөнцийн төгсгөл хүртэл гарах үед, хүн өөрийгөө эргэцүүлэн бодож эхлэх болно тэгээд бүх хүмүүс Над руу ирж, Миний өмнө мэхийн ёсолж, Намайг тахин шүтэх болно. Энэ нь Миний суу алдрын өдөр, Миний эргэн ирсэн өдөр мөн Миний явах өдөр байх болно. Одоо Би бүх хүн төрөлхтөний дунд Өөрийн үйл хэргээ эхэлчихсэн, албан ёсоор бүх орчлон даяар, Өөрийн эзэгнэхтөлөвлөгөөний төгсгөлийг эхлүүлчихсэн. Энэ мөчөөс эхлээд, анхаарал болгоомжтой байгаагүй хэн боловч тун удалгүй өршөөл энэрэлгүй шийтгэлд нэрвэгдэх боломжтой. Энэ нь Би цэвдэг сэтгэлтэй учраас биш харин энэ нь Миний эзэгнэлтийн төлөвлөгөөний алхам; бүх зүйл Миний төлөвлөгөөний алхамуудын дагуу үргэлжлэх ёстой ба ямар ч хүн үүнийг өөрчилж чадахгүй. Намайг Өөрийн ажлаа албан ёсоор эхлэх үед бүх хүмүүс намайг хөдлөхөд хөдлөх ба хорвоо даяарх тийм хүмүүс өөрсдөө Миний алхамтай хөл нийлж, хорвоо дахинд “баяр баясал” бий болох ба хүн Надаар урамшуулагдах юм. Үүний үр дүнд, агуу улаан луу өөрөө Надаар ташуурдуулж галзуу догшин байдалд орон, Миний үйл хэрэгт үйлчлэх ба хэдий дургүй байсан ч өөрийн хүслээ дагах чадваргүй болж, “Надад захирагдахаас” өөр ямар ч аргагүй болох юм. Миний бүхий л төлөвлөгөөнд, агуу улаан луу бол Миний эсрэг зүйл, Миний дайсан мөн түүнчлэн Миний “зарц”; тиймээс Би үүнд тавих Өөрийн “шаардлагуудаа” хэзээ ч сулруулаагүй. Тиймээс, миний махан бие болсон хамгийн сүүлчийн ажил нь үүний “гэрт” биелэх юм. Ийм замаар, агуу улаан луу Надад илүү зүй зохистойгоор үйлчлэх боломжтой болно, үүгээр дамжуулан Би үүнийг эрхшээж Өөрийн төлөвлөгөөгөө биелүүлэх болно. Намайг ажиллаж байхад бүхий л тэнгэрийн элчүүд Надтай хамт “шийдвэрлэх тулаанд” оролцож, сүүлчийн үе шатанд Миний хүслийг биелүүлэхээр зориглоно, ингээд газар дэлхий дээрх хүмүүс тэнгэрийн элчүүдийн адилаар Миний өмнө буулт хийж, Намайг эсэргүүцэх ямар ч хүсэлгүй болж, Надаас урвах юуг ч хийхгүй юм. Эдгээр нь хорвоо даяарх Миний ажлын динамик билээ.
Хүмүүсийн дунд Би ирэхийн зорилго ба ач холбогдол нь бүх хүмүүсийг аварч, бүх хүн төрөлхтөнийг Өөрийн гэртээ аваачин, тэнгэрийг газартай дахин нэгдүүлэх мөн хүнийг тэнгэр газрын хооронд “дохио” “дамжуулдаг” болгох ба энэ нь хүний төрөлхийн чиг үүрэг билээ. Хүнийг бүтээх үедээ, Би түүнд зориулж бүх зүйлсийг бүтээсэн ба дараа нь Би Өөрийн болзлын дагуу түүнд өгсөн хөрөнгө баялгийг хүлээн авахыг хүн төрөлхтөнд зөвшөөрсөн. Тиймээс, Миний заавар удирдамж дор хүн төрөлхтөн өнөөдөртэй золгосон гэж Би хэлнэ. Тэгээд энэ бүхэн бол Миний төлөвлөгөө юм. Бүх хүн төрөлхтөний дотор, тоо томшгүй олон хүмүүс Миний хайрын хамгаалалтан дор оршин байдаг ба бас тоо томшгүй олон хүн Миний үзэн ядалтын шийтгэл дор амьдардаг. Хүмүүс бүгдээрээ Надад мөргөж залбирдаг ч тэд өөрсдийн өнөөгийн нөхцөл байдлаа өөрчлөх чадваргүй байсаар байгаа; итгэл найдвараа алдчих л юм бол тэд зөвхөн байгальд захирагдаж, Надад дуулгаваргүй хандахаа болих болно, учир нь хүний хийж чадах бүх зүйл энэ л байх болно. Хүний амьдралын байдлын тухайд гэвэл хүн жинхэнэ амьдралыг хараахан олоогүй, тэрээр энэ дэлхийн шударга бус байдал, гуниг гутрал, зовлонт нөхцөл байдлуудыг ухаарч нэвтэрч чадаагүй л байгаа–иймээс гай зовлон гарч ирэхгүй л бол ихэнх хүмүүс Байгаль Эхийг тэвэрсээр байх байсан ба өөрсдийн “амьдралын” амтанд татагдсаар байх байсан. Энэ нь дэлхийн бодит байдал биш гэж үү? Миний хүнд ярьж байгаа авралын дуу хоолой энэ биш гэж үү? Яагаад хүн төрөлхтөний дотроос хэн ч Намайг үнэхээр хайрлаж байгаагүй вэ? Хүн яагаад зөвхөн шийтгэл, сорилтын дунд л Намайг хайрладаг мөртлөө Миний хамгаалалтан дор хэн ч Намайг хайрладаггүй юм бэ? Би Өөрийн шийтгэлийг хүн төрөлхтөнд олон удаа “олгосон”. Тэд үүнийг хардаг боловч дараа нь үл ойшоодог, тэгээд тэд үүнийг тэр үедээ “судалж, цэгнэдэггүй”, иймээс хүнд очиж байгаа бүхэн өршөөл энэрэлгүй шийтгэл юм. Энэ бол Миний ажиллах аргуудын ердөө нэг нь боловч энэ нь хүнийг өөрчилж, түүгээр Өөрийгөө хайрлуулахын л тулд билээ.
Би хаант улсад хаанчилдаг, цаашлаад Би бүхий л ертөнцөд хаанчилдаг; Би бол хаант улсын Хаан, орчлонгийн Тэргүүний аль аль нь билээ. Энэ цагаас эхлээд, Би сонгогдоогүй бүх хүмүүсийг цуглуулж, Өөрийн ажлаа харь үндэстэний дотор эхлэх болно, мөн Би Өөрийн засаг захиргааг бүхий л ертөнцөд зарлах ба ингэснээр Би Өөрийн ажлын дараагийн алхамыг амжилттайгаар эхлэх болно. Би Өөрийн ажлаа харь үндэстэний дунд түгээхийн тулд шийтгэл ашиглах болно, өөрөөр хэлбэл Би харь үндэстэний эсрэг “хүч” хэрэглэх болно. Энэхүү ажил нь сонгогдсон хүмүүсийн дунд явагдах Миний ажилтай зэрэг хийгдэх болно. Миний хүмүүс газар дээр ноёрхож, хүч чадал эзэмших үе нь мөн дэлхий дээрх бүх хүмүүсийг эрхшээсэн өдөр байх бөгөөд цаашлаад энэ нь Миний амрах цаг байх ба–зөвхөн тэр үед л Би эрхшээсэн бүх хүмүүст харагдах болно. Би ариун үндэстнүүдэд харагдаж, ариун бус газраас Өөрийгөө нууна. Эрхшээгдсэн, Миний өмнө дуулгавартай болсон бүх хүмүүс Миний царайг нүдээрээ харж чадах ба Миний дуу хоолойг чихээрээ сонсож чадна. Энэ бол сүүлчийн өдрүүдэд төрсөн хүмүүсийн хувь хишиг, энэ бол Миний урьдаас тогтоосон адислал бөгөөд үүнийг ямар ч хүн өөрчлөхгүй. Ирээдүйн ажлын төлөө өнөөдөр Би ингэж ажилладаг. Миний бүх ажил хоорондоо хамааралтай, үүнд бүгдэд нь дуудлага ба хариу үйлдэл байдаг: Ямар ч алхамыг хэзээ ч гэнэт зогсоодоггүй, хэзээ ч ямар ч алхамыг бусдаас нь тусад нь гүйцэтгэдэггүй. Ийм биш гэж үү? Өнгөрсөнд хийсэн ажил өнөөдрийн ажлын суурь биш гэж үү? Өнгөрсөн үеийн үгс өнөөдрийн үгний анхдагч биш гэж үү? Өнгөрсөн үеийн алхамууд өнөөдрийн алхамын эхлэл биш гэж үү? Хуйлмал бичгийг албан ёсоор нээх үед хорвоогийн хүмүүс шийтгэгдэх ба дэлхий даяарх хүмүүст бэрхшээл сорилт тулгарах үе нь Миний ажлын оргил үе юм; бүх хүмүүс гэрэл гэгээгүй газарт амьдарч, бүх хүмүүс өөрсдийн хүрээлэн буй орчны сүрдүүлэг дунд амьдарна. Өөрөөр хэлбэл, бүтээлийн цаг үеэс эхлээд өнөөг хүртэл хүмүүсийн туулсан амьдрал энэ бөгөөд бүхий л цаг үеийн туршид хэн ч ийм амьдралыг “таашааж” байгаагүй, иймээс өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг Би хийдэг гэж хэлж байгаа юм. Энэ нь харилцааны жинхэнэ байдал бөгөөд энэ нь дотоод утга учир билээ. Миний өдөр хүн төрөлхтөнд ойртож байгаа учраас, энэ нь тийм хол харагдахгүй байгаа учраас, энэ нь яг хүний нүдний өмнө байгаа учраас хэн айхгүй байж чадах юм бэ? Бас хэн үүнд баярлахгүй байж чадах юм бэ? Вавилоны бузар хот эцэстээ үгүй болсон; хүн цоо шинэ дэлхийтэй учирсан, тэнгэр газар өөрчлөгдөн, шинэчлэгдсэн.
Би бүх улс үндэстэн, бүх хүмүүст харагдах үед, цагаан үүлс тэнгэрт хөвж, Намайг далдална. Мөн газар дээрх шувуунууд Миний төлөө баяртайгаар дуулан бүжиглэж, газар дээрх уур амьсгалыг гэрэлтүүлнэ, ингэснээр газар дээрх бүх зүйл амилж, цаашид “шаар шавхруу” шиг биш харин эрч хүчтэй уур амьсгал дунд амьдарна. Намайг үүлсийн дунд байх үед хүн Миний царай, Миний нүдийг бүдэг бадаг ажиглаж, энэ удаа тэрээр бага зэрэг айдсыг мэдэрнэ. Өмнө нь тэр Миний тухай “түүхэн баримтуудыг” домгоос сонссон ба үүний үр дүнд Надад хагас итгэж, хагас эргэлздэг байсан. Тэр Миний хаана байгааг, эсвэл Миний царай хир томыг–энэ нь далай шиг өргөн үү эсвэл ногоон зүлэг шиг хязгааргүй юу гэдгийг мэдэхгүй. Хэн ч эдгээр зүйлсийг мэдэхгүй. Хүн Миний царайг өнөөдөр үүлэн дундаас харсан үедээ л домогт гардаг шиг Би бол “бодит” гэдгийг мэдэрнэ, ингээд тэрээр Надад арай илүү таатай хандах ба Миний тухай түүхүүдийн улмаас Намайг гэсэн бахдал бишрэл нь илүү их болох юм. Гэхдээ хүн Намайг мэдэхгүй хэвээр л байгаа ба зөвхөн Миний нэг хэсгийг л үүлнээс харсан. Тиймээс, Би Өөрийн гараа сунгаж хүнд үзүүлнэ. Хүн гайхширч гараа амандаа аваачин, Миний гарт цохиулахаас үнэхээр айх ба тэр өөрийн бахдал бишрэлдээ бага зэргийн хүндлэл нэмнэ. Хүн Миний хөдөлгөөн бүр дээр нүдээ тогтоож, анхааралтай байхгүй л бол Надад цохиулна хэмээн гүнээ айх болно–гэхдээ хүнээр ажиглуулах нь Намайг хязгаарлахгүй, Би өөрийн гарт буй ажлаа үргэлжлүүлэн хийх болно. Миний хийсэн бүхий л зүйлээр дамжуулан хүн Надад илүү таатай хандах ба ингээд аажмаар Миний өмнө ирж, Надтай хамтарна. Миний бүрэн дүүрэн байдал хүнд илчлэгдэх үед, хүн Миний царайг харах болно, түүнээс хойш Би цаашид ахин нуугдаж эсвэл Өөрийгөө хүнээс далдлахгүй. Хорвоо ертөнц даяар Би бүх хүнд харагдах болно ингээд мах цустай хүн бүр Миний гавьяаг харах болно. Бүхий л сүнсэн хүмүүс Миний гэрт гарцаагүй амар амгалан орших ба Надтай хамт гайхалтай адислалуудыг эргэлзээнгүй амсах болно. Миний анхаардаг бүх хүмүүс шийтгэлээс гарцаагүй мултрах ба сүнсний шаналал, бие махбодийн зовлонгоос зайлсхийх нь гарцаагүй юм. Би бүх хүмүүст харагдаж, эрх мэдлийг атган ноёрхох болно, ингээд үхээрийн үнэр хорвоод цаашид тархахгүй; үүний оронд Миний цэвэрхэн үнэр бүхий л дэлхий даяар тархана, учир нь Миний өдөр ойртож, хүмүүс сэрж, газар дээрх бүх зүйл эмх журмандаа орж, Би ирсэн учраас газар дээрх “амьд үлдэхийн” төлөөх өдрүүд үгүй болж байна!

1992 оны 4 сарын 6
《Үг нь Махбодоор Илэрсэн》-ээс