Thursday, January 19, 2017

Библийн Талаар (4)

Библийг ойлгож, тайлах чадвартай байх нь зөв замыг олохтой адил гэж олон хүмүүс итгэдэг, гэхдээ үнэндээ аливаа зүйлс үнэхээр ийм энгийн гэж үү? Хэн ч Библийн бодит байдлыг мэдэхгүй: энэ нь Бурханы ажлын түүхэн бичлэг буюу Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны гэрээнээс өөр юу ч биш бөгөөд Бурханы ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг танд өгдөггүй. Энэ нь, Хуулийн Эрин Үе болон Нигүүлслийн Эрин Үе дэх Бурханы ажлын хоёр үе шатыг баримтжуулсан гэдгийг Библийг уншсан хүн бүхэн мэддэг. Хуучин Гэрээ нь Израилийн түүх болон бүтээлийн цаг үеэс эхлээд Хуулийн Эрин Үеийн төгсгөл хүртэлх Еховагийн ажлыг тэмдэглэсэн. Шинэ Гэрээ нь Дөрвөн Сайн Мэдээн дэх газар дээрх Есүсийн ажил, түүнчлэн Паулын ажлыг бичсэн; тэдгээр нь түүхэн бичлэг биш гэж үү? Өнгөрсөн үеийн зүйлс нь өнөөдөр түүх болдог, тэдгээр нь хичнээн жинхэнэ эсвэл бодитой байх нь хамаагүй тэдгээр нь түүх хэвээр байх бөгөөд түүх нь өнөөдөрт хандаж чадахгүй. Учир нь Бурхан түүхийг эргэн хардаггүй! Иймээс хэрвээ та зөвхөн Библийг ойлгож, өнөөдөр Бурханы хийх гэж буй ажлын юуг ч ойлгохгүй бол, хэрвээ та Бурханд итгэдэг ч Ариун Сүнсний ажлыг эрж хайдаггүй бол та Бурханыг эрж хайна гэдэг нь юу гэсэн утгатайг ойлгохгүй байна. Хэрвээ та, Израилийн түүхийг судлахын тулд, бүх тэнгэр газрын Бурханы бүтээлийн түүхийг шинжлэхийн тулд Библийг уншдаг бол та Бурханд итгэдэггүй. Гэвч өнөөдөр нэгэнт та Бурханд итгэж, амийг эрж хайдаг учраас, нэгэнт та Бурханы мэдлэгийг эрж хайдаг бөгөөд үхширмэл үг, ёс заншлыг эсвэл түүхийг ойлгохыг эрж хайдаггүй учраас та өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайх ёстой ба Ариун Сүнсний ажлын чиглэлийг эрэлхийлэх ёстой. Хэрвээ та археологич байсан бол Библийг уншиж болох юм, гэвч та тийм биш, та Бурханд итгэдэг хүмүүсийн нэг бөгөөд өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайх нь танд хэрэгтэй. Библийг уншсанаар хамгийн ихдээ л та Израилийн түүхийн багахан хэсгийг ойлгох болно, та Абрахам, Давид болон Мосегийн амьдралын талаар мэдэж авах болно, тэд Еховаг хэрхэн хүндэлж байсныг, Өөрийг нь эсэргүүцсэн хүмүүсийг Ехова хэрхэн шатаасныг болон тэр үеийн хүмүүст Тэр хэрхэн ярьж байсныг та олж мэдэх болно. Та өнгөрсөн үе дэх Бурханы ажлын талаар л олж мэдэх болно. Библийн бичлэгүүд нь Израилийн эртний хүмүүс хэрхэн Бурханыг хүндэлж, Еховагийн удирдамж дор амьдарч байсантай холбоотой. Израильчууд нь Бурханы сонгосон хүмүүс байсан учраас, Хуучин Гэрээнээс та, Израилийн бүх ард түмний Еховад үнэнч байдлыг, Еховаг дуулгавартай дагаж байсан хүмүүс Түүгээр хэрхэн халамжлуулж, ерөөгдөж байсныг харж болно, Бурхан Израильд ажиллах үедээ Тэр өршөөл, энэрлээр дүүрэн байсан, түүнчлэн бүхнийг залгигч галыг эзэмшиж байсан бөгөөд бүх Израильчууд ядуу дордоосоо эхлээд хүчтэйгээ хүртэл Еховаг хүндэлсэн, иймээс бүх улс орон нь бүхэлдээ Бурханаар ерөөгдсөн гэдгийг та мэдэх болно. Энэ нь Хуучин Гэрээнд бичигдсэн Израилийн түүх юм.

Та хэнд үнэнч вэ?


Таны одоогийн туулан амьдарч байгаа өдөр бүр таны эцсийн орон болон хувь заяанд маш чухал ач холбогдолтой. Тиймээс та өөрт байгаа бүхнээ, мөн өөрийн туулж байгаа минут болгоныг нандигнах ёстой. Та өөрийнхөө ихэнх цагийг өөртөө агуу зүйлсийг олж авахад зарцуулах ёстой. Ингэснээр та энэ амьдралдаа үнэ цэнэгүй хоосон амьдрахгүй. Магадгүй та яагаад Би эдгээр үгсийг хэлж байгаад будилж магадгүй. Шулуухан хэлэхэд та нарын хэнийх нь ч үйлдэлд Би сэтгэл хангалуун байдаггүй. Надад байдаг таны талаарх итгэл найдвар бол ердөө таны одоогийн байгаа байдал биш юм. Иймээс Би үүнийг энэ аргаар илэрхийлье: Та бүгд аюулын ирмэг дээр байна. Таны авралын төлөөх урьдын хашгираан, үнэнд хүрч, гэрлийг хайх урьдын хүсэл эрмэлзэл мөхөж байна. Эцэс нь Миний хэзээ ч хүсээгүй зүйлээр та нар Надад эргээд ингэж хариу барьж байгаа юм уу. Та Миний урмыг маш их хугалсан учраас бодит байдлаас тэс ондоо зүйл ярихыг хүсэхгүй байна. Магадгүй та энэ асуудлыг орхихыг мөн үнэн баримттай нүүр тулахыг хүсэхгүй байх, гэвч Би танаас энэ асуултыг заавал асуух ёстой: Эдгээр бүхий л жилүүдэд таны зүрх сэтгэл юугаар дүүрч байсан бэ? Таны зүрх сэтгэл хэнд үнэнч вэ? Миний асуулт гэнэтийн байна гэж битгий хэлээрэй, мөн яагаад Би энэ асуултыг асууж байгааг Надаас битгий асуу. Та үүнийг мэдэх ёстой: Яагаад гэвэл Би таныг сайн мэднэ. Танд мөн маш их анхаарал тавьж, таны хийж буй зүйлсүүдэд зүрх сэтгэлээ маш их зориулдаг. Тиймээс Би танаас дахин давтан асууж, үгээр хэлэхийн аргагүй зовлон зүдүүрийг тэвчдэг. Гэтэл та үл тоомсорлосон, тэвчишгүй үлбэгэр байдлаар Надад эргээд хариу барьдаг. Тиймээс та Надад хайхрамжгүй байдлаар ханддаг; Би үүнээс өөр юуг ч мэдэхгүй байж яаж чадах билээ? Хэрвээ та үүнийг тийм байж болох юм гэж бодож байгаа бол энэ нь цаашлаад та Надтай үнэн сэтгэлээсээ сайхан сэтгэлээр харьцахгүй гэдгийн нотолгоо юм. Тиймээс та өөрийгөө хуурч байна гэж Би хэлье. Та бүгд өөрсдийнхөө юу хийж байгааг мэддэггүй маш ухаалаг хүмүүс юм; Тэгвэл та Надад тайлбарлахын тулд юу ашиглах вэ?
Миний анхаарал тавьж байгаа асуулт бол таны зүрх сэтгэл хэнд үнэнч вэ гэдэг юм. Би та бүгдийг өөрийн бодлыг цэгцэлж, өөрөөсөө хэнд үнэнч вэ гэдгээ асууж мөн хэний төлөө амьдарч байгаагаа асуухыг хүсэж байна. Магадгүй та энэ асуултыг хэзээ ч анхааралтай авч үзэхгүй байх. Тиймээс Би танд хариултыг дэлгэе.
Ой ухаантай хэн бүхэн энэ үнэнийг хүлээнэ: Хүн өөрийнхөө төлөө амьдардаг бөгөөд өөрөө өөртөө үнэнч. Таны хариулт бүхэлдээ зөв гэдэгт Би итгэхгүй байна. Та бүгдийн хувьд та бүгд өөрсдөө тус тусын амьдралдаа оршдог ба та бүгд өөрийнхөө зовлон зүдгүүртэй өөрсдөө тэмцдэг. Тийм учраас та өөрийн хайртай хүмүүстээ болон танд таалагддаг зүйлсүүддээ үнэнч байдаг. Харин та өөрөө өөртөө тийм ч бүрэн дүүрэн үнэнч биш. Яагаад гэвэл та бүгд өөрсдийн эргэн тойрондох хүмүүс, юмс, үзэгдлийн нөлөөнд автдаг ба та өөртөө үнэн голоосоо үнэнч биш. Би эдгээр үгсийг хэлэхдээ таныг өөртөө үнэнч байгааг сайшаахын тулд бус харин таныг ямар нэгэн зүйлд өөрийн үнэнч байдлыг зориулж байгааг илэрхийлэхийн тулд хэлсэн. Эдгээр он жилүүдэд Би та бүгдийн хэнээс ч үнэнч байдлыг хүлээж авч байгаагүй. Та Намайг ийм олон жил дагасан ч үнэнч байдлынхаа өчүүхэн хэсгийг ч Надад өгөөгүй. Үүнээс илүүтэйгээр та өөрийн эргэн тойронд байх өөрийн хайртай хүмүүс болон өөрт таалагддаг зүйлсүүдийг боддог. Тэд бүгд таны зүрх сэтгэлтэй маш ойрхон байдаг ба үүнийг хэзээ ч хаана ч орхихгүй. Та хайртай ямар нэг зүйлээ маш их хүсэмжилж, тэмүүлж байгаа үедээ, үргэлж Намайг дагаж эсвэл Миний үгийг сонсож байдаг. Тиймээс та өөрийн хайртай зүйлүүдийг нандигнаж түүндээ үнэнч байхын оронд Миний хүсэж байгаа үнэнч байдлыг ашиглаж байна гэж Би хэлнэ. Та өөрийн нэг эсвэл хоёр зүйлээ Миний төлөө тахил болгон өргөсөн байх, гэвч энэ нь таныг бүрэн төлөөлөхгүй, мөн та Надад үнэнч байдаг гэдгийг харуулахгүй. Та өөрийн дуртай ажил үйлсдээ өөрийгөө татан оролцуулдаг: Зарим нь өөрийн хөвгүүд болон охидууддаа үнэнч байдаг бол бусад нь нөхөртөө, эхнэртээ, эд баялагтаа, ажилдаа, албан тушаалтнууддаа, байр суурьдаа эсвэл эмэгтэй хүнд үнэнч байдаг. Та өөрийн үнэнч зүйлсүүдээсээ хэзээ ч залхаж, ядардаггүй; Үүнээс илүүтэйгээр та өөрийн үнэнч байх зүйлсүүдийн тоог болон чанарыг илүү ихээр улам нэмж, хэзээ ч цөхөрдөггүй. Би болон Миний үгс таны хайрлаж хүндэлдэг зүйлсүүдийн хамгийн сүүлийн байранд байдаг. Гэхдээ танд сонголт байхгүй тул эрэмбэлж хамгийн сүүлд тавьдаг; зарим нь өөрийн хараахан бүрэн нээж таньж амжаагүй зүйлсдээ өөрийн үнэнч байх хамгийн сүүлийн байрыг орхидог. Тэд зүрх сэтгэлдээ Миний өчүүхэн ч зүйлсийг тээдэггүй. Магадгүй та хэтэрхий ихийг Би танаас шаардаж байна, эсвэл буруугаар таныг буруутгаж байна гэж бодох байх. Гэвч та өөрийн гэр бүлтэйгээ цагийг аз жаргалтай өнгөрөөж байх үедээ Надад нэг удаа ч болов үнэнч байж үзсэн билүү гэдгийг бодож байсан уу? Иймэрхүү цаг хугацаа таныг өвтгөдөг үү? Та өөрийн хөдөлмөрийн шанд цалингаа аваад таны зүрх сэтгэл баяр баяслаар дүүрэх үедээ та өөрийгөө хангалттай үнэнээр өөрийгөө хөгжүүлэхгүй байгаадаа гутардаг уу? Та Миний сайшаалыг авахгүй байгаадаа гутардаг уу? Та тархиа гашилгаж, өөрийн хөвгүүд болон охидуудын төлөө зовж шаналдаг, гэсэн ч та одоо болтол сэтгэл ханаагүй, мөн тэдний төлөө мэрийгээгүй, бүх хүчин чармайлтаа зориулаагүй гэж итгэдэг. Гэвч Надад та үргэлж анхааралгүй хайнга хандаж, зөвхөн дурсамжууддаа Намайг хадгалж, зүрх сэтгэлдээ тээдэггүй. Миний зүтгэл болон хүчин чармайлтуудыг та ерөөсөө ч мэдэрдэггүй, мөн та ойлгохыг хэзээ оролдож байгаагүй. Та ердөө л товчхон ойлголттой ба үүнийгээ хангалттай гэж итгэдэг. Ийм хэлбэрийн “үнэнч байдал” нь Миний удаан авахыг хүсэж байсан зүйл биш Надад удаан хугацаанд дургүйцэл төрүүлсэн зүйл. Гэсэн хэдий ч Миний юу хэлж байгаагаас үл хамааран та зөвхөн ганц эсвэл хоёр зүйлийг л зөвхөн үргэлжлүүлэн хүлээн зөвшөөрөх ч бүрэн хүлээн авах чадваргүй. Учир нь та бүгд өөртөө маш итгэлтэй, мөн та Миний хэлсэн үгнүүдээс үргэлж шилж сонгож хүлээн зөвшөөрдөг. Хэрвээ та энэ маягаараа байвал Надад таны өөртөө эрдсэн байдлын эсрэг тэмцэх арга бий. Хэрвээ Би энэ аргаа хэрэгжүүлбэл та бүгд Миний бүх үгс үнэн байсныг мөн ямар ч үнэнээс гажуудалгүй байсныг ухаарах болно.
Хэрвээ Би та нарын өмнө зарим эд баялаг байрлуулаад та бүгдийг зэмлэхгүй[a] чөлөөтэйгөөр аль нэгнийг нь сонго гэж асуувал та нарын ихэнх нь үнэнийг хаяж эд баялгийг сонгох байсан байх. Та нарын дундаас арай дээр нь эд баялгийг дурамжхан орхиж үнэнийг сонгох байсан байх. Харин эдгээрийн дунд орших хүмүүс нэг гараараа эд баялгийг нөгөө гараараа үнэнийг авна. Үүгээр та өөрийн жинхэнэ өнгийг ил гаргаагүй гэж үү? Үнэн болоод таны үнэнч байдаг аль нэг зүйлийг сонгоход хүрвэл та яг л ийм шийдвэр гаргаж мөн таны хандлага хэвээр үлдэх болно. Тэгэхгүй гэж үү? Та нарын дунд олон хүмүүс үнэн болоод худлын дунд хэлбэлзэж байдаггүй гэж үү? Эерэг ба сөрөг, хар ба цагааны хоорондын тэмцэлд гэр бүл болон Бурхан, хүүхдүүд болон Бурхан, энх тайван болоод тайван бус байдал, баяжих болон ядуурах, өндөр байр суурь ба эгэл хүний амьдрал, дэмжих болон хаягдах гэсэн сонголтуудыг та хийснээ мэдэж байгаа байх. Амар тайван гэр болон салсан нэгний хоёроос та ямар ч эргэлзээгүйгээр эхнийхийг сонгоно; эд баялаг болон үүрэг даалгавар хоёроос та дахиад л эхнийхийг сонгох ба бүр эрэгт эргэж ирэх хүсэлгүйгээр сонгоно; тансаг байдал болон ядуу байдал хоёроос та эхнийхийг сонгоно; хөвгүүд, охид, эхнэр, нөхрүүд болон Би хоёроос та эхнийхийг л сонгоно; үзхүй болон үнэн байдал хоёроос та дахиад л эхнийхийг л сонгоно. Таны муу үйлсүүдтэй бүгдэнтэй нь тулгарсны дараа Надад танд итгэх итгэлээ алдахаас өөр зүйл үлдээгүй. Би таны зүрх сэтгэл зөөлөрхөөргүй хатуу байгаад үнэхээр их гайхдаг. Олон жилийн үнэнч шударга зан болон хүчин чармайлт Надад зөвхөн цөхрөл, хүлцэнгүй байдлыг л авчирсан. Гэвч Миний танд итгэх итгэлүүд ээлжлэх өдөр хоног болгоноор өсөж байдаг. Учир нь Миний өдөр хүн болгоны өмнө аль хэдийн бүрэн нээлттэй болсон. Гэсэн хэдий ч та үргэлжлүүлэн харанхуй болон муу зүйлсэд хамаардаг зүйлийг эрж хайж, бариж буй зүйлсээ сул тавихыг хүсдэггүй. Үүний адил таны үйлийн үр ямар байх бэ? Та өмнө нь энэ талаар анхааралтай бодож байсан уу? Хэрвээ танаас дахиад сонгох талаар асуувал та алийг нь сонгох байсан бэ? Бас л эхнийх нь сонгох байсан уу? Та Миний урмыг хугалж уй гашууд автуулсаар байх уу? Таны зүрх сэтгэлд жаахан ч гэсэн дулаан хэвээр байгаа болов уу? Та одоог хүртэл Миний зүрх сэтгэлийг тайтгаруулахын тулд яах хэрэгтэйг мэдээгүй л байна уу? Энэ үед таны сонголт аль нь вэ? Та Миний үгэнд дуулгавартай байх уу, эсвэл тэднээс залхаж байна уу? Миний өдөр таны нүдний өмнө ил байна. Мөн таны учрах зүйлс бол шинэ амьдрал болон шинэ эхлэх цэг. Гэсэн хэдий ч энэ эхлэх цэг нь өнгөрсөнд үлдсэн ажлуудын эхлэл биш, хуучин ажлын төгсгөл юм. Энэ бол сүүлийн үзэгдэл. Энэ эхлэх цэгийн талаар юу нь ер бусын гэдгийг та бүгд ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Гэвч удахгүй нэг өдөр та энэхүү эхлэл цэгийн талаар үнэн утгыг нь ойлгох болно. Тиймээс үүнийг давж цааш хамтдаа алхацгаая! Харин Намайг түгшээж буй зүйл нь та шударга бус болон шударга үйлдэлтэй нүүр тулгарахад үргэлж эхнийхийг нь сонгодогт байгаа юм. Гэвч энэ бүгд таны өнгөрсөн зүйлс. Хэдий маш хэцүү ч нэгийн дараа нөгөөг нь гэхчлэн таны өнгөрсөнд тохиолдсон зүйлүүдийг Би оюун санаанаасаа авч хаяна гэж итгэж байна. Энэ бол хийхэд маш хэцүү зүйл юм. Гэхдээ Надад үүнийг хэрэгжүүлж чадах маш сайхан арга бий. Өнгөрснөө ирээдүйгээр сольж, өнөөдрийн үнэн бодит өөрөөсөө өнгөрсний хар сүүдрийг зайлуул. Энэ нь Би таныг дахиад сонголт хийлгэхийн тулд зовоож, хэнд үнэнч гэдгийг харах болно гэсэн утгатай.
Тайлбар:
a. Эхээс “үүнийг мэдэх” гэдэг үгийг хасав.
b. Эрэг рүү буцах: Хятадын хэлц үг нь “ёрын муу замаасаа гарах” гэсэн утгатай.

《Үг нь Махбодоор Илэрсэн》-ээс

Хорин дөрөв дэх яриа

Миний гэсгээлт бүх хүн дээр ирдэг боловч мөн бүх ард түмнээс хол хэвээр байдаг. Хүн бүрийн амьдрал нь Намайг хайрлах болон үзэх ядах сэтгэлээр дүүрсэн байдаг бөгөөд хэн ч хэзээ ч Намайг мэддэггүй—тиймээс Надруу ирэх хүмүүсийн хандлага халуун, хүйтнээр үлээж хэвийн байж чадаагүй юм. Гэсэн хэдий ч Би үргэлж хүнд санаа тавьж, хамгаалсаар ирсэн, харин хүн л мулгуу байдлаасаа болж Миний үйлдэл, хүчтэй санааг минь харж чадахгүй байгаа юм. Би бүх улсын дунд тэргүүлэгч Нэгэн, бүх хүмүүсийн дунд Хамгийн Дээд нь; энэ нь зүгээр л хүмүүс Намайг мэдэхгүйд байгаа юм. Маш олон жилийн туршид Би хүмүүсийн дунд амьдарч, дэлхий дээрх хүний амьдралыг мэдэрсэн, гэвч тэр Намайг үргэлж үл тоомсорлож, өөр ертөнцөөс ирсэн зүйл мэт харьцсан. Учир нь зан чанар, хэл ярианы ялгаатай байдлаас болоод гудамжинд хүмүүс Надтай танихгүй хүн мэт харьцдаг. Миний хувцас, хэтэрхий өвөрмөц шинжтэй болохоор хүнд Надтай харилцах итгэл дутдаг. Зөвхөн тэр үед л хүний дунд ганцаардал мэдэрч, тэр үед л хүний ертөнцийн шударга бус байдлыг мэдэрдэг. Би явган хүмүүсийн дунд алхаж тэдний царайг ажигладаг. Тэд царайг нь уйтгар гунигаар дарах өвчин зовлон болоод өөрсдийг эс чөлөөлөх гэсгээлт дунд амьдардаг. Хүн өөрийгөө дөнгөлж, өөрийгөө дорд үздэг. Ихэнх хүмүүс Миний өмнө өөрсдийн талаар хуурамч сэтгэгдэл бий болгож ингэснээр Би тэднийг халуун дулаанаар хүлээн авч, ихэнх хүн өөрсдийгөө санаатайгаар Миний өмнө өрөвдөлтэй болгон харагдуулж ингэснээр Миний тусыг авахыг хүсдэг. Миний араар хүмүүс Намайг мэхэлж, дуулгаваргүй ханддаг. Миний зөв биш гэж үү? Энэ нь хүний оршин тогтнох бодлого биш үү? Хэн өөрийн амьдралдаа Намайг амьдран гаргасан бэ? Хэн бусдын өмнө Намайг магтан дуулсан бэ? Хэн Сүнсний өмнө хүлээслэл олж байсан бэ? Хэн Надад өгсөн гэрчлэлдээ Сатаны өмнө үнэнчээр зогсож байсан бэ? Хэн Надад "үнэнч" байдалдаа үнэн сэтгэлийг агуулсан бэ? Хэн Надаас болж агуу улаан луунд таягдуулж байсан бэ? Хүмүүс Сатанд уруу татагдаж, Намайг үл тоомсорлохдоо мэргэжилтэн, Намайг эсэргүүцэхийг зохион бүтээгчид ба Намайг хуурч мэхлэхдээ мэргэшсэн. Өөрийн хувь заяаны төлөө хүн дэлхийн энэ тэнд хайлт хийдэг; Би түүнийг дуудах үед тэр Миний үнэ цэнийг мэдрэлгүй, өөртөө найдах "итгэл"-тэй байсаар байдаг бөгөөд бусдад "дарамт" болохыг хүсдэггүй. Хүний хүсэл эрмэлзэл үнэтэй цэнэтэй, гэсэн ч хэний ч хүсэл эрмэлзэл хэзээ ч өндөр үнэлгээнд хүрч байгаагүй: Тэд бүгд Миний өмнө сүйрч, ямар ч чимээ аниргүйгээр нуран унадаг.