Friday, January 6, 2017

Шүүлтийн болоод Гэсгээлтийн үед нь Бурханы Илрэлтийг Харахуй

Есүс Христийн бусад олон зуун сая дагагчидийн адил бид Библийн хууль болоод зарлигуудыг даган мөрдөж, Есүс Христийн элбэг дэлбэг хувь хишгийг таалан соёрхож, Есүс Христийн нэрийн дор цугларч, залбирч, магтан дуулж, үйлчилдэг–харин бидний хийж буй энэ бүхэн Эзэний халамж, хамгаалалт дор байдаг. Бид ихэнхдээ сул дорой байх нь ч бий, хүчтэй байх нь ч бий. Бидний бүхий л үйлдэл Эзэний сургаал номлолын дагуу байна гэж бид итгэдэг. Тэгвэл бид тэнгэр дэх Эцгийн хүсэлд дуулгавартай хандах замаар явж байна гэж өөрсдөдөө итгэдэг нь ойлгомжтой билээ. Бид, Эзэн Есүсийн дахин ирэлтийг, Эзэн Есүсийн сүр жавхаат эргэн ирэлтийг, газар дэлхий дээрх амьдралынхаа төгсгөлийг, хаант улс гарч ирэхийг мөн Илчлэлтийн Номонд урьдчилан хэлсэн бүх зүйлийг хүсэн хүлээдэг: Эзэн эргэн ирж, гай гамшгийг авчирч, сайн хүмүүсийг шагнаж, нүгэлтнүүдийг шийтгэж, Өөрийг нь дагаж, Түүний дахин ирэлтийг хүлээн авсан бүх хүмүүсийг дагуулан агаарт гарах болно. Бид энэ тухай бодох бүртээ сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй болдог. Сүүлчийн өдрүүдэд төрсөндөө бид талархдаг ба Эзэний ирэлтийг нүдээрээ үзэх азтай юм. Хэдий бид хавчилт шахалтыг туулсан ч, энэ нь “хамаагүй илүү дээр, мөнхийн алдар суугийн” эргэн ирэлтийн төлөө юм; энэ ямар гайхалтай адислал гээч! Энэ бүх хүсэл тэмүүлэл, Эзэний хайрласан хувь хишиг нь биднийг ихэвчлэн эрүүл сэтгэлгээтэйгээр залбирахад хүргэж мөн илүү олон удаа биднийг нэгдүүлдэг. Магадгүй дараа жил, магадгүй маргааш эсвэл магадгүй тун удалгүй, хүнийг хүлээгээгүй байхад л Эзэн гэв гэнэтхэн хүрч ирэх ба Түүнийг анхааралтай хүлээж байсан хүмүүсийн дунд гарч ирэх болно. Эзэний илрэлтийг харах хамгийн эхний бүлэг хүмүүс байж, бахархан хөөрөх хүмүүсийн нэг болохын тулд бид бүгдээрээ бие биетэйгээ уралдан, хэн ч бусдаас дутахыг хүсдэггүй билээ. Энэхүү өдрийн төлөө бид золиосыг үл хайхран бүх зүйлсээ зориулсан билээ. Зарим нь өөрсдийн ажлаа хаясан, зарим нь гэр бүлийнхнээ орхисон, зарим нь гэрлэлтээс татгалзсан ба зарим нь өөрсдийн бүх хадгаламжаа хандивласан. Ямар амь бие хайргүй зориулалт вэ! Тийм чин сэтгэл, үнэнч зан нь өнгөрсөн үеийн ариун хүмүүсээс ч хамаагүй илүү байх учиртай! Эзэн хүссэн хүн бүхэндээ хувь хишиг хайрлаж, Өөрийн хүссэн хүн бүхэнд өршөөл үзүүлэх үед, бидний зориулалт ба зарцуулалт нь аль хэдийн Түүний нүдэнд харагдсан гэж бид итгэдэг. Иймээс, бидний чин сэтгэлийн мөргөл залбирал ч гэсэн Түүний чихэнд аль хэдийн хүрсэн ба бидний зориулалтын төлөө Эзэн биднийг шагнах болно гэж бид итгэдэг. Цаашлаад, энэ дэлхийг бүтээхээсээ өмнө ч Бурхан бидэнд хувь хишгээ өгсөн ба бидэнд өгсөн Бурханы адислал, амлалтуудыг хэн ч авч чадахгүй. Бид бүгдээрээ л ирээдүйг төлөвлөж байгаа ба Эзэнтэй уулзахаар агаарт гарах үед өөрсдийн бахархлыг наймаалцах зүйл бол бидний зориулалт ба зарцуулалт гэж итгэлтэйгээр үздэг. Цаашилбал, өчүүхэн төдий ч эргэлзээгүйгээр бид өөрсдийгөө ирээдүйн хаан ширээнд тавьж, бүх улс үндэстэн болоод бүх хүмүүсийг удирдах буюу хаан болон захирах болно. Энэ бүхэн бидний хүлээх ёстой зүйлс гэж бид үздэг.

Бие махбодтой хэн ч уур хилэнгийн өдрөөс зугтаж чадахгүй

Өнөөдөр Би Өөрийн ажлаа төвөггүй явуулахын тулд, та нарыг амьд үлдээхийн төлөө та нарыг зэмлэн загнаж байна, ингэснээр бүхий л ертөнц дээрх Миний ажил, бүх улс орон, үндэстний хүмүүст Миний үг, эрх мэдэл, сүр жавхлан болоод шүүлтийг илчлэн илүү зохистойгоор, төгс байдлаар явагдах болно. Та нарын дунд Миний хийж байгаа ажил бол бүхий л ертөнц дахинд хийх Миний ажлын эхлэл билээ. Хэдийгээр одоо үе нь сүүлчийн өдрүүд ч гэсэн, “сүүлчийн өдрүүд” гэдэг нь эрин үеийн нэр юм гэдгийг мэдэх хэрэгтэй: Хуулийн Эрин Үе, Нигүүлслийн Эрин Үетэй адилаар энэ нь эрин үед хамаатай ба сүүлийн хэдхэн жил, сарыг биш харин бүхий л эрин үеийг энэ нь илтгэж байгаа. Гэсэн ч сүүлчийн өдрүүд нь Нигүүлслийн Эрин Үе болон Хуулийн Эрин Үеэс нилээд ялгаатай. Сүүлчийн өдрүүдийн ажил нь Израйльд явагдахгүй харин харь үндэстэнүүдийн дунд явагдана; энэ нь Израйлийн гадна байгаа бүх улс үндэстэн болоод хүмүүсийн Миний хаан ширээний өмнөх эрхшээх ажил юм, ингэснээр хорвоо дэлхий даяарх Миний алдар суу бүхий л сансар огторгуйг дүүргэх юм. Ингэснээр Би илүү агуу алдар сууг олж авч, ингэснээр газар дээрх бүх бүтээлүүд Миний алдар сууг бүх улс үндэстэнд, үе удамдаа үүрд мөнх дамжуулан өгөх ба тэнгэр болоод газар дахь бүх амьд зүйлс Миний газар дээр олж авсан алдар сууг харж чадах болно. Сүүлчийн өдрүүдэд хийгдэх ажил бол эрхшээх ажил юм. Энэ нь газар дээрх бүх хүмүүсийн амьдралын удирдамж заавар биш, харин хүн төрөлхтөний баршгүй, мянга мянган жилийн урт удаан зовлонт амьдралын төгсгөл юм. Үүний үр дүнд, сүүлчийн өдрүүдийн ажил нь Израйль дахь хэд хэдэн мянган жилийн ажилтай адил биш, мөн дараа нь Бурханы хоёр дахь дүрийг ирэх хүртэл хэдэн мянган жил үргэлжилсэн Иудейн арван жилийн ажилтай адил биш юм. Сүүлчийн өдрүүдийн хүмүүс бие махбодтой Аврагчийн төрхтэй нүүр тулаад зогсохгүй, тэд Бурханы үгс болон ажлыг хүлээн авдаг. Сүүлчийн өдрүүд дуусахаас өмнө хоёр мянган жил болохгүй; энэ нь Есүс Иудейд Нигүүлслийн Эрин Үеийн ажлыг биелүүлж байсан үетэй адил богинохон байх болно. Учир нь сүүлчийн өдрүүд бол бүхий л эрин үеийн эцэс төгсгөл юм. Энэ нь Бурханы зургаан мянган жилийн эзэгнэлт төлөвлөгөөний эцэс төгсгөл бөгөөд сүүлчийн өдрүүд нь хүн төрөлхтөний зовлонт амьдралын аяныг дуусгадаг. Тэд бүх хүн төрөлхтөнийг шинэ эрин үед аваачдаггүй эсвэл хүн төрөлхтөний амьдрал үргэлжлэхийг зөвшөөрдөггүй. Тэр нь Миний эзэгнэлт төлөвлөгөөнд эсвэл хүний оршин тогтнолд ямар ч ач холбогдол агуулахгүй. Хэрвээ хүн төрөлхтөн ингээд үргэлжлүүлсээр байх юм бол, эрт орой хэзээ нэгэн цагт тэд бүхэлдээ нүгэлт мууд залгиулах ба Надад хамаарах сүнснүүд эцсийн эцэст үүний гарт орох болно. Миний ажил зургаан мянган жил үргэлжилсэн ба бүх хүн төрөлхтөнийг хянах нүгэлт муугийн хяналт ч бас зургаан мянган жилээс хэтрэхгүй гэдгийг би амласан. Ингээд цаг боллоо. Би үргэлжлүүлэхгүй мөн цаашид дахин хойшлуулахгүй: Сүүлчийн өдрүүдэд Би Сатаныг ялах болно, Би Өөрийн бүх алдар суугаа эргүүлэн авч, газар дээр Надад хамаарагдах бүх сүнсийг буцаан авах болно, ингэснээр эдгээр зовлонд нэрвэгдсэн сүнснүүд зовлонгийн далайгаас зугатах ба энэ нь газар дээрх Миний бүх ажлыг дуусгавар болгох юм. Энэ өдрөөс эхлээд, Би дахин хэзээ ч газар дээрх бие махбодтой болохгүй ба дахин хэзээ ч Миний бүхнийг хянагч Сүнс газар дээр ажиллахгүй. Гэхдээ Би газар дээр нэг л зүйлийг хийх болно: Би ариун хүн төрөлхтөнийг дахин бүтээх болно, энэ нь газар дээрх Миний итгэлтэй хот болох юм. Гэхдээ Би бүхий л дэлхийг устгахгүй, мөн бүхий л хүн төрөлхтөнийг устгахгүй гэдгийг мэдэгтүн. Би үлдсэн гуравны нэгийг–Намайг хайрладаг, Надаар бүрэн байлдан дагуулагдсан гуравны нэгийг байлгах ба хуулийн дор Израйльчуудын хийсэнтэй адилаар энэхүү гуравны нэгийг үржил шимтэй байж, өсөн үржихэд Би хүргэж, тэднийг элбэг дэлбэг хонь мал болоод газар дээрх бүх эд баялгаар тэжээн, тэтгэх болно. Энэ хүн төрөлхтөн Надтай хамт үүрд үлдэх боловч энэ нь өнөөдрийн хөөрхийлөлтэй бузар хүн төрөлхтөн биш байх бөгөөд харин Миний олж авсан бүх хүмүүсээс бүрдсэн хүн төрөлхтөн байх юм. Тийм хүн төрөлхтнийг Сатан хорлон сүйтгэж, үймүүлж, бүслэн авч чадахгүй ба энэ нь Намайг Сатаныг ялсанаас хойш газар дээр оршин тогтнох цорын ганц хүн төрөлхтөн байх болно. Энэ нь өнөөдрийн Миний байлдан дагуулсан, Миний амлалтыг хүртсэн хүн төрөлхтөн юм. Иймээс, сүүлчийн өдрүүдэд байлдан дагуулагдсан хүн төрөлхтөн бол мөн өршөөгдөн уучлагдаж, Миний мөнхийн адислалыг хүртэх хүн төрөлхтөн байх юм. Энэ нь Би Сатаныг ялан дийлсний цорын ганц баталгаа ба Сатантай хийсэн Миний дайн тулааны цорын ганц олз омог байх болно. Дайны эдгээр олз омгийг Би Сатаны эзэмшилээс аварсан ба Миний зургаан мянган жилийн эзэмшилт төлөвлөгөөний цорын ганц үр жимс, бодит биелэл юм. Тэд бүх улс үндэстэн, шашин шүтлэгээс болон ертөнц дээрх бүх газар нутаг, улсаас ирнэ. Тэд янз бүрийн угсаа язгууртай, өөр өөр хэл, зан заншил, арьсны өнгөтэй байх ба тэд дэлхийн бөмбөрцгийн бүх улс үндэстэн даяар, дэлхийн бүх өнцөг буланд тархан түгэх болно. Эцэст нь тэд бүрэн төгс хүн төрөлхтөн буюу Сатаны хүчинд авташгүй хүмүүсийн чуулганыг бүрдүүлэхийн тулд нэгдэх болно. Тэдгээр хүн төрөлхтөний доторх Надаар аврагдаж, байлдан дагуулагдаагүй хүн далайн гүнд живэх ба Миний бүхнийг залгигч галд үүрд шатаагдах болно. Би Египетийн ууган хүү, анх төрсөн төлийг устгаж, хурганы мах идэж, хурганы цусыг ууж, хаалганыхаа тотгонд хурганы цусаар тэмдэг тавьсан Израйльчуудыг л зөвхөн үлдээснийхээ адилаар хуучин, хэтэрхий бузар хүн төрөлхтөнийг устгах болно. Миний байлдан дагуулсан хүмүүс Миний гэр бүлийнхэн бөгөөд, мөн Миний Хурганы махыг идэж, Миний Хурганы цусыг уусан хүмүүс ч гэсэн Надаар аврагдаж, Намайг тахин шүтээгүй гэж үү? Тийм хүмүүс дандаа Миний суу алдрыг дагадаггүй гэж үү? Хурга Миний махгүй хүмүүс аль хэдийн далайн гүнд живэхгүй гэж үү? Өнөөдөр тэд Намайг эсэргүүцдэг ба өнөөдрийн Миний үг Израйлийн хүү, охидод хэлсэн Еховагийнхтай яг адилхан. Гэсэн ч та нарын хатуу зүрх сэтгэл Миний уур хилэнг хадгалж, бие махбодидоо илүү их зовлонг, нүгэлдээ илүү их шүүлтийг, шударга бус байдалдаа илүү их уур хилэнг авчирдаг. Өнөөдөр та нар Надад ингэж хандаж байхад, Миний уур хилэнгийн өдөр хэн өршөөгдөх юм бэ? Хэний шударга бус байдал Миний шийтгэл гэсгээлтийн нүднээс зугатаж чадах юм бэ? Төгс хүчит Миний гараас хэний нүгэл мултрах юм бэ? Төгс хүчит Миний шүүлтийг хэн хүлээж авах юм бэ? Ехова, Би харь үндэстэнүүдийн үр удам болох та нартай ярьж байна, та нарт хэлэх Миний үг Хуулийн Эрин Үе болоод Нигүүлслийн Эрин Үеийн үгээс илүү, гэхдээ та нар Египетийн бүх хүмүүсээс ч илүү хатуу юм. Намайг амс хийн ажиллах зуур та нар Миний уур хилэнг агуулдаггүй гэж үү? Төгс хүчит Миний өдрөөс та нар хэрхэн гэмтэлгүйгээр зугатах вэ?

Tuesday, January 3, 2017

Өөрийн үзхүйгээр Бурханыг тогтоосон хүн хэрхэн Бурханы илчлэлтийг хүлээн авах билээ?

Бурханы ажил үргэлж өсөн дэвшиж байдаг хэдий ч Түүний зорилго өөрчлөгдөшгүй бат юм. Энэ утгаараа Бурханы ажил байнга өөрчлөгддөг, Бурханыг дагагчидын хувьд ч мөн ижил. Бурхны улам их ажлууд нь тэр чинээгээрээ хүн Бурханыг таних хэрэгтэй болж, хүний зан чанар Бурханы ажлын дагуу өөрчлөгддөг. Бурханы ажил байнга өөрчлөгддөг учраас Ариун сүнсний ажлыг ойлгодоггүй, үнэнийг мэддэггүй тэдгээр мулгуу хүмүүс Бурханы дайсан болдог. Бурханы ажил үргэлж шинэ, хэзээ ч хуучиршгүй учир Түүний ажил хүний үзхүйгээр тохирч явагдана гэж үгүй. Тэрээр хуучин ажлаа давтаж хийдэггүй бөгөөд харин өмнө нь хэзээ ч хийж байгаагүй зүйлийг шинээр хийж бүтээхийг илүүд үздэг. Бурхан өмнө нь хийснээ давтдаггүй хэдий ч хүн төрөлхтөн өнгөрсөнд тулгуурлаж өнөөдөр ч яг адил Бурханы ажлыг нэгэн янзаар харж шүүх нь Бурханы хувьд шинэ эриний өөр түвшний ажлыг явуулахад нэн хүндрэлтэй байдаг. Хүн төрөлхтөн ямар их төвөг учруулна вэ! Хүний бодож сэтгэх хичнээн явцуу өчүүхэн бэБурханы ажлыг хэн ч эс мэднэ, гэсэн атал бүгд ажлыг нь тодорхойлдог. Бурханаас холдож тасрах тутам хүн Бурханы ерөөл, үнэн, амийг алддаг. Гэтэл хүн амийг ч, үнэнийг ч, мөн Бурханаас түүнд өгсөн агуу ерөөлийг хүлээж авдаггүй. Бүх хүн төрөлхтөн Бурханыг олохыг хүсдэг ч хүн бүхэн Бурханы ажил өөрчлөгдөхийг хүлээн авахгүй. Бурханы шинэ ажлыг хүлээн авдаггүй хүмүүс Бурханы ажлыг өөрчлөгдөшгүй, үүрд зогсонги байдаг хэмээн итгэдэг. Тэдний итгэл үнэмшилээр бол Бурханы мөнхийн авралыг олохын тулд хуулийг дагаж, өөрсдийн гэм нүглийг наминчилж үүндээ харамсаж гэмших ба ингэснээр Бурханы зүрх үүрд ханах юм. Энэ бол зөвхөн тэрхүү хүмүүсийн л үзхүй бөгөөд үүгээр Бурхан бол хуулийн доор л Бурхан байх боломжтой, Бурханыг хүн төрөлхтний төлөө загалмайд хадагдсан гэж үздэг, Бурханыг Библиэс давж болохгүй тэгэх ёсгүй гэж үздэг. Энэ л үзхүй тэднийг хуучин хуульд хүлж, үхмэл дүрэм журамд дөнгөлдөг. Бурханы шинэ ажил бүхэнд итгэнэ гэдэг зөгнөлд суурилсан байхаас ч аргагүй ба Бурханд чин зүрхний угаас итгэгчидийн хийх ажил ба энэ ажлын үе шат бүрт, Түүнийг чин зүрхнээсээ дагаж байгаа хүн бүрт мөн илчлэл үзэгдэх ёстой, эс бөгөөс энэ нь Бурханы ажил байж чадахгүй гэдэг. Бурханыг таньж мэднэ гэдэг огтоос амар хялбар ажил биш юм. Хүний учир утгагүй, буруу зүйлд итгэсэн байдал, өөрийгөө л чухалчилж, өөртөө эрдсэн энэ тэрслүү уг чанар нь Бурханы шинэ ажлыг хүлээж авахад бүр хүндрэл учруулдаг. Бурханы шинэ ажилыг чухалчлан авч судалдаггүй, даруугаар хүлээж авдаггүй, мөн басамжлах хандлага бүхий атлаа Бурханы зааварчилгаа, илчлэлтийг хүлээж буй эдгээр хүмүүс Бурханаас урваж, Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг биш үүЭдгээр хүмүүс хэрхэн Бурханы сайшаалыг хүртэнэ гэж?

Долоо дахь айлдвар


Бүхий л барууны салбарууд Миний дуу хоолойг сонсох хэрэгтэй:
Өнгөрсөн үед, чи Надад итгэмжтэй байсан уу? Чи Миний хосгүй зөвлөмж үгсийг дагасан уу? Чамд бодит, балар биш, тодорхой итгэл найдвар байгаа юу? Хүний үнэнч байдал, хайр, итгэл, Надаас ирэх зүйлсээс өөр юуг ч, Надаас өөр хэн ч бэлэглэх боломжгүй. Миний хүмүүсээ, та нар Миний үгсийг сонсоод Миний хүслийг ойлгодог уу? Та нар Миний зүрхийг хардаг уу? Өнгөрсөнд, үйлчлэх замаар аялж байхдаа чи жаргал зовлонг туулж, урагшилж бас ухарч үзсэн, чамд унах болон Надаас урвах хүртэл аюулд орж байсан цаг үе бий; гэхдээ бүхий л цаг хугацаанд Би чамайг аврахыг хүсэж байсан гэдгийг мэдэх үү? Тийм мөч бүрт Би өөрийн дуу хоолойг ашиглан чамайг аврахыг оролдож байгаагүй гэж үү? Чи хэдэн удаа Сатаны торонд унасан бэ? Хэдэн удаа та нар хүмүүсийн урхинд орооцолдсон байсан бэ? Мөн дахиад, хэдэн удаа чи өнгөрөөлгүй, өөр хоорондоо эцэс төгсгөлгүй зөрчилдөөнөө хэтрүүлсэн бэ? Хэр их чиний бие махбод Миний гэрт, харин зүрх сэтгэл чинь хэний ч мэдэхгүй хаа нэг газар байсан бэ? Түүнчлэн, хэдэн удаа Би та нарыг зоригжуулж Өөрийн авралын гараа сунгасан бэ; хэдэн удаа Би та нарын дунд нигүүлслийн үр тариаг цацсан бэ; Би чиний зовлонт хөөрхий байдлыг харж тэвчиж чадахгүй хэдэн удаа болсон бэ? Хэдэн удаа вэ ... та нар мэдэхгүй гэж үү?
Гэвч өнөөдөр, Миний хамгаалалт доор, эцэст нь чи бүх хэцүү зүйлийг байлдан дагуулан жаргалд Надтай хамт ирсэн, энэ бол Миний мэргэн ухааны биелэл юм. Гэсэн хэдий ч, сайн санаж ав! Та нар хүчтэй хэвээр, харин та нарын дунд хэн доош унасан байна вэ? Та нарын дунд, хэн хэзээ ч сул дорой мөчийг мэдрэлгүйгээр хүчтэй байсан бэ? Хүмүүсийн дунд Надаас ирээгүй адислалыг таашаасан хүн байна уу? Надаас ирээгүй азгүйтлийг хэн амссан бэ? Намайг хайрладаг бүх хүмүүс л зөвхөн адислалыг хүлээн авах уу? Иов дээр ирсэн золгүй байдал Намайг хайрлалгүй Намайг эсэргүүцсэнээс болсон уу? Паул үнэхээр Намайг хайрлаж чаддаг байсан учраас Миний өмнө үнэнчээр Надад үйлчлэх боломжтой болсон уу? Та нар Миний гэрчлэлийг мөрдөж болох ч, шижир алт шиг, ямар ч хольцгүй жинхэнэ гэрчлэлтэй хүн та нарын дунд байна уу? Хүн жинхнээсээ үнэнч байх боломжтой юу? Би хэнээс ч их зүйл шаардаж байгаагүй учраас Надад таатай та нарын гэрчлэл чиний үнэнч байдалтай зөрчилддөггүй. Миний анхны төлөвлөгөөний дагуу, та нар бүгд хоёрдогч бараасэтгэл татахгүй бараанууд. Энэ нь Миний та нарт хэлсэн нигүүлслийн үр тариа цацах тухай жишээ биш гэж үү? Үүгээр та нар Миний авралыг харж байгаа биш гэж үү?
Та нар бүгдээрээ эргэн санах хэрэгтэй: Миний гэрт эргэн ирснээс хойш, хэн нэгэн өөрийн амжилт эсвэл ололтыг эргэцүүлэхгүйгээр, Петрийн нэгэн адил Намайг мэдэхээр ирсэн хүн байна уу? Чи Библийн өнгөн талыг цээжээр өөд уруугүй мэддэг, гэхдээ түүний мөн чанараас ямар нэг зүйлийг өөрийн болгосон уу? Гэсэн хэдий ч чи одоо ч гэсэн эд хөрөнгөөсөө”  зуурч өөрийгөө тавьж явуулахаас татгалзсан. Намайг айлдах үед, чамтай нүүр нүүрээрээ ярилцах үед Миний илчилсэн амийн үгсийг хүлээн авахын тулд хэн хуйлмалсудрыг”  доош тавьж байсан бэ? Та нар Миний үгсийг ойшоодоггүй бас нандигнадаггүй. Оронд нь өөрсдийн байр суурийг хадгалахын тулд дайснуудаа буудахад Миний үгсийг пулемёт мэт ашигладаг; өчүүхэн ч болов Намайг Мэдэхийн тулд Миний шүүлтийг хүлээн авах гэж хичээдэггүй. Та нар бүгд хэн нэгэн рүү зэвсэг шагайдаг. Та нар бүгд хувиа хичээгээгүй бусдын талаар байнга бодож байдаг, энэ бүхэн чиний өчигдөр хийж байсан бүх зүйл мөн үү? Харин өнөөдөр? Чиний үнэнч байдал хэдэн оноогоор өсөж, чи илүү хатуужилтай болж илүү том болжээ, үүнээс болж чиний айдас ямар нэг байдлаар ихсэж хэн ч бодлогогүй үйлдэл хийж зүрхлэхгүй болдог. Яагаад та нар үүрдийн идэвхгүй байдалд оршиж байна вэ? Яагаад эерэг тал нь үргэлж чамд саад болж байх ёстой юм бэ? Өө, Миний ард түмэн минь! Өнгөрсөн үе аль хэдийн өнгөрсөн! Чи түүнтэй зууралдах хэрэггүй. Өчигдөр өөрийн байр сууриндаа зогсвол өнөөдөр Надад чи үнэнч гэдгээ харуулсан хэрэг бөгөөд чи маргааш ч Намайг илүү ихээр гэрчилж, Миний адислалыг ирээдүйд өвлөж авах биш үү. Энийг чи ойлгох хэрэгтэй юм.
Хэдийгээр Би чиний өмнө байхгүй ч, Миний Сүнс чамд нигүүлсэл өгөх болно. Би та нарыг Миний адислалыг эрдэнэ мэт хайрлаж, үүнд түшиглэн өөрсдийгөө мэдэж авч чадна хэмээн найдаж байна. Үүнийг өөрийн эд хөрөнгө бүү болго, чи Миний үгсээр өөрт дутагдаж байгаа зүйлсийг дүүргэж, үүнээс өөрт хэрэгтэй эерэг зүйлсийг өвлөн авах хэрэгтэй. Энэ илгээлтийг Би та нарт гэрээсэлж байна!
1992 оны Хоёрдугаар сарын 28
“Үг нь махбодоор илэрсэн” номоос

Зүүний Аянга |Төгс Xүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Xүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.

Арван зургаа дахь айлдвар


Би хүнд хэлэхийг хүссэн маш их зүйл, хэлэх ёстой маш олон үгс байгаа. Гэвч хүмүүсийн хүлээн авах чадвар нь дутмаг байна: Тэд Миний өгч байгаа үгийн бүрэн утгыг ойлгох чадваргүй, ба тэд зөвхөн нэг л талыг нь ойлгож бусдыг нь үл ойшоосон хэвээр. Гэсэн ч Би хүмүүсийг тэдний хүчгүй байдлаас болж үхүүлж эсвэл түүний сул талаас нь болж гуниглахгүй. Хүмүүс Миний хүслийг ойлгодоггүй ч Би Өөрийн ажлыг урьдын адил саадгүй хийдэг; цаг нь ирэхэд хүмүүс Намайг өөрийн зүрхний гүнд ойлгох ба өөрсдийн бодолдоо Намайг санах болно. Би энэ дэлхийгээс явах үед хүмүүсийн зүрхний хаант улсад заларна, өөрөөр хэлбэл бүх хүмүүс Намайг мэдэх болно. Тиймээс, энэ нь Миний хөвгүүд болон ард дэлхийг эзлэх үед болно. Миний талаар мэдэх хүмүүс нь Миний хаант улсын тулгуур нь болох ба тэд Миний хаант улсад захирах хүчтэй байх болно. Намайг мэдэх болон Намайг агуулсан бүхэн, бүх хүмүүсийн дунд Намайг амьдран харуулна. Би хүмүүсийн Миний талаар мэдэх хэм хэмжээг хамаарахгүй: Хэн ч ямар нэг аргаар Миний ажилд саад болж чадахгүй ба хүмүүс Надад тусламж үзүүлж чадахгүй Миний төлөө юу ч хийж чадахгүй. Хүн зөвхөн Миний зааврыг, гэрлийг дагаж чадах ба энэ гэрэлд Миний хүслийг хайх боломжтой. Өнөөдөр, хүмүүс мэргэжсэн, тэд Миний урд ихэмсэг зан гаргаж өчүүхэн ч ичгүүргүйгээр инээж хошин зүйл ярьж өөрсдийгөө ижил хэмжээнд ирсэн мэт боддог болсон. Одоог хүртэл хүмүүс Намайг мэдэхгүй, одоог хүртэл бидний мөн чанар адил, бид хоёулаа бие махбод болон цусаар бүтсэн, хоёулаа хүний ертөнцөд оршдог хэмээн итгэдэг. Түүний Миний төлөө гэсэн шүтлэг маш дутмаг, тэр зөвхөн Миний урд ирэхээрээ л Намайг шүтдэг гэвч Сүнсний өмнө Надад зүтгэх чадваргүй. Яг л хүнд Сүнс гэж ерөөсөө оршдоггүй мэт. Үр дүнд нь, ямар ч хүн Сүнсний талаар мэдэхгүй ба бүх хүмүүс бие махбодтой болсон Миний махан бие болон цусыг хардаг ч, Бурхны Сүнсийг хардаггүй. Миний хүсэл ийм замаар хэрэгжих боломжтой юу? Хүмүүс Намайг хуурахдаа гарамгай; тэднийг Сатан Намайг хуурахын тулд маш сайн сургасан мэт харагддаг. Гэвч Би Сатанд үймүүлэгдэхгүй. Би Өөрийн Мэргэн ухааныг ашиглан бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж бүх хүн төрөлхтнийг ялзруулагчийг ялж Өөрийн хаанчлалыг дэлхий дээр байгуулна.
Хүмүүсийн дунд, одны хэмжээг эсвэл огторгуйн зайг тооцож олох гэж оролдсон хүмүүс байгаа. Гэсэн ч тэдний судалгаа хэзээ ч үр дүнтэй байгаагүй, батлагдсан тэд мохохдоо толгойгоо санжилж, бүтэлгүйтлээ зөвшөөрөхөөс аргагүйд хүрдэг. Бүх хүмүүсийг хараад тэдний алдааны динамикийг ажигласны дараа тэдний хэн нь ч Надад бүрэн итгэдэггүй, хэн нь ч Надад дуулгавартай байж Намайг дагадаггүй болохыг харсан. Хүмүүсийн санаархал ямар цадиггүй вэ! Ёроолгүй гүний гадаргууд булингартаж байсан үед, хүмүүсийн дунд Би ертөнцийн гашуун зовлонг амсаж эхэлсэн. Миний Сүнс дэлхийгээр аялж хүмүүсийн зүрхийг ажиглан хүн төрөлхтөнг Өөрийн бие махбодоор байлдан дагуулдаг. Хүн сохор учраас Намайг хардаггүй; тэр хөшингө учраас Намайг мэддэггүй; тэр дуулгаваргүй учраас Намайг эсэргүүцдэг, тэр Надаар байлдан дагуулагдсан учраас Миний өмнө ирж сөгддөг; Би хүний хайрыг хүртэх үнэ цэнэтэй учраас тэр намайг хайрлахаар ирдэг; Миний хүч болон мэргэн ухаан түүнийг Миний зүрхний дараах болгодог учраас Намайг амьдран харуулж, Намайг илэрхийлдэг. Би хүний зүрхэнд зай эзэлдэг боловч хэзээ ч сүнсэнд нь түүний хайрыг хүртэж байгаагүй. Хүний сүнсэнд юу юунаас илүү хайрладаг зүйл байдаг ч тэдний нэг нь Би биш, тиймээс хүний хайр бол савангийн бөмбөлөгтэй адил: Салхи үлээх үед хагараад алга болдог шиг хэзээ ч дахин харагдахгүй. Би хэзээ ч хүний талаарх Өөрийн хандлагаа өөрчилж байгаагүй. Хүмүүсийн дунд үүн шиг үйлдэж чадах хүн байгаа болов уу? Хүний нүдэнд, Би агаар шиг мэдрэгддэггүй харагддаггүй, энэ л шалтгааны улмаас хүмүүс зөвхөн хязгааргүй тэнгэр, эсвэл давалгаалах далай тэнгис ба дөлгөөн нуур, аль эсвэл хоосон сургаал номлол хайдаг. Хүний мөн чанарыг мэдэх нэг ч хүн байхгүй, Миний доторх үл тайлагдах нууцыг ч бас мэдэхгүй ба тиймээс Би хүмүүсийг тэдний боддог шиг их өндөр шалгуур тавьж шахаж шаарддаггүй.
Миний үгсээр уулс нуран унаж, ус сөрөн урсаж, хүн Намайг дагаж, тэнгис нуур зогсолтгүйгээр урсаж эхэлдэг. Давалгаалах далайн давалгаа тэнгэр лүү ууртай нь аргагүй тэмүүлэхэд тэд Миний үгсээр тогтуун нуур адил болдог. Миний гарын жижигхэн хөдөлгөөнд л хүчтэй шуурга Надаас холдож хүний ертөнц буцан амгалан байдалдаа орно. Гэвч Би Өөрийн хилэнгээ үзүүлэх үед, уул газартай тэгширч, газар цуурч, ус нэн даруй хатаж, хүмүүс дээр гамшиг ирдэг. Учир нь Миний хилэнгээс болж, Би хүмүүсийн хашгираанд анхаарал тавьдаггүй, Миний уур хүрсэн учир тэдний нулимсанд хариулдаггүй. Намайг диваажинд байхад, Миний байдлаас болж одод хэзээ ч сандралдаж байгаагүй. Оронд нь тэд өөрсдийн сэтгэл зүрхээ Надад зориулдаг ба тиймээс Би тэдэн дээр илүү их гэрлийг өгч илүү тодоор гялалзуулж Надаас илүү их шагнал хүртдэг. Диваажин тодорч, доорх дэлхий харладаг; үнэхээр маш олон хүн Миний зохицуулгыг шудрага бус хэмээн гомдоллож; үнэхээр маш олон хүн Надаас урвахдаа хэрэглэх өөрийн хаант улсыг байгуулж, харанхуйн одоогийн төлөвийг буцаахын тулд Намайг орхисон. Гэхдээ одоог хүртэл хэн өөрсдийн шийдвэрээр үүнийг хийж чадсан бэ? Хэн өөрийн шийдвэрээр амжилттай яваа вэ? Хэн Миний гараар хийгдсэн зүйлийг буцаах боломжтой вэ? Хавар газар дэлхий дээр ирэх үед, Би дэлхий рүү нууцаар чимээгүйхэн гэрэл явуулж дэлхий дээр хүмүүст цэвэр агаарыг мэдрүүлдэг. Гэсэн ч яг тэр мөчид Би хүний нүдийг балартуулдаг, тиймээс тэр зөвхөн газар дээрх мананг харж, бүхий л хүмүүс болоод аливаа зүйлс тодорхойгүй болдог. Хүмүүс шүүрс алдаж болно, яагаад гэрэл хэсэгхэн зуур үргэлжилдэг вэ? Яагаад Бурхан хүмүүст зөвхөн манан болон мананцар өгдөг вэ? Хүмүүсийн цөхрөл дунд, манан шууд алга болно, гэвч хэсэг гэрлийг анзаарах үед нь Би тэдэнд дээр бороо оруулж, тэднийг унтах үед аянга цахилгаан сонсгон чихнийх нь хэнгэргийг дэлддэг. Цочсондоо болоод, тэд аюулгүй газар бараадаж амжилгүй, бороонд цохиулдаг. Агшин зуур, диваажингийн доорх бүхий л зүйл Миний уур хилэнгээр цэвэрлэгддэг. Хүмүүс хүнд борооны талаар гомдлохоо болиод бүхий л хүнд хүндэтгэл төрж эхэлнэ. Борооноос болж, хүмүүсийн ихэнх нь усанд живэн алга болж цогцос болон хөвж гарч ирнэ. Би дэлхийг бүхэлд нь хардаг, олон зүйл сэрж байгааг, олон хүн гэмшиж, олон хүн жижиг усан онгоцноос усны эх сурвалж хайж байгааг, олон хүмүүс Надад бөхийж Миний уучлалыг хүсэж байгааг, олон хүмүүс гэрлийг харж, олон хүний Миний царайг харж, олон хүн амьдрах зоригтой болж байгааг Би харсан ба дэлхий тэр аяараа өөрчлөгдсөн байна. Хүчтэй борооны дараа, бүхий л зүйл Миний бодолд харагдсаны дагуу болж дуулгаваргүй байхаа болино. Удалгүй, бүхий л газар инээд хөөрөөр баясаж, газар сайгүй магтаал өрнөж Намайг алдаршуулна. Миний мэргэн ухаан дэлхий дээр болоод сансар огторгуйд тэр аяараа бий. Бүх зүйлийн дунд Миний ухааны жимс, бүхий л хүний дунд Миний бодлын бүтээлүүд дүүрэн; Миний хаант улстай адил бүх зүйл адилхан ба бүхий л хүмүүс Миний диваажингийн дор бэлчээр дээрээ байгаа хонь мэт амарсан. Би бүх хүний дээрээс бүхий л зүйлсийг харж байгаа. Ямар ч зүйл хуучин харагдахгүй, ямар ч хүн хуучин шигээ байхгүй болсон. Би сэнтийдээ амарч, бүхий л огторгуйг хянана, бүхий л зүйл ариун байдлаа олсон учир Миний сэтгэл амарч, Би Сиондоо дахин амар амгалан амьдрах боломжтой болж, бүхий л хүмүүс Миний удирдамж дор нам гүм үргэлжлүүлэн амьдарна. Бүхий л хүмүүс Миний гарт байгаа бүх зүйлийг зохицуулж, бүх хүмүүс өөрсдийн хуучин ухаан болоод анхны төрхөө эргүүлэн олно. Тэд тоосонд дарагдaхаа болино, харин ч Миний хаант улсад тэд Миний хаант улс хүмүүсийн дунд байгуулагдсан учраас цэвэр хаш чулуу мэт бүх царай хүний зүрхэнд орших ариун нэгний адил дүртэй болно.
1992 оны Гуравдугаар сарын 14
Үг нь махбодоор илэрсэн” номоос

Илүү мэдэхийг хүсвэл Төгс Xүчит Бурханы Чуулган  Facebook
                                    Зүүний Аянга болг             Зүүний Аянга Facebook

Үнэхээр дуулгавартай байдалтай нэгнийг Бурхан олж авах болно

Ариун Сүнсний ажил алхам бүртээ илүү их өсөж өдрөөс өдөрт өөрчлөгддөг; маргаашийн илчлэлт өнөөдрийнхөөс ч илүү байх болно, алхам алхамаар илүү өндөр лүү авирч байна. Хүнийг төгс төгөлдөр болгох Бурханы ажил бол энэ юм. Хэрвээ хүн хурдыг нь гүйцэж чадахгүй бол тэрээр ямар ч үед орхигдох болно. Хэрвээ хүн өөрийн зүрх сэтгэлдээ дуулгавартай биш байвал тэрээр эцсийг нь хүртэл дагаж чадахгүй. Хуучин үе өнгөрсөн; одоо бол шинэ үе. Энэ шинэ үед шинэ үйлсүүд хийгдэх ёстой. Хүмүүс төгс төгөлдөр болох яг сүүлчийн үед Бурхан шинэ үйлсүүдийг илүү хурдтайгаар гүйцэтгэх болно. Түүнчлэн өөрийн зүрх сэтгэлдээ дуулгавартай чанаргүй хүн Бурханы мөрийг дагахад хэцүү байх болно. Бурхан дүрмээр захирагддаггүй, тэрээр Өөрийнхөө ажлын ямар ч үе шатыг өөрчлөгдөшгүй мэт хандаагүй. Үүнээс илүүтэйгээр Бурханы бүтээсэн ажил илүүшинэлэг бөгөөд илүү дээд байдаг. Түүний ажил алхам бүрдээ илүү бодит болдог, илүү ихээр хүмүүсийн хэрэгцээтэй зохицдог. Зөвхөн энэхүү үйлсийг мэдэрсэн хүмүүс л Түүний зан чанарын эцсийн өөрчлөлтөд хүрч чадна. Хүний амьдралын мэдлэг илүү ихээр нэмэгдэж байдагтай адил Бурханы ажил илүү дээд болно. Зөвхөн энэ арга замаар л хүн төгс төгөлдөрт хүрч чадна мөн Бурханы хэрэглээнд тохирно. Нөгөөтэйгүүр Бурхан энэхүү арга замаар хүмүүсийн үзхүйг няцааж, эсэргүүцдэг, өөр утгаар бол хүмүүсийг илүү өндөр түвшний илүү бодит байдал руу чиглүүлдэг, Бурханд итгэх итгэл үнэмшлийн хамгийн өндөр түвшинд аваачдаг, тэгээд төгсгөлд нь Бурханы хүсэл биелэх болно. Төрөлхийн дуулгаваргүй бөгөөд эсэргүүцлээр дүүрэн зүрх сэтгэлтэй бүхэн энэхүү хүчирхэг шуурхай ажилд гээгдэх болно; зөвхөн үнэнч дуулгавартай зүрх сэтгэлтэй хүмүүс болон даруухан байх хүсэлтэй хүмүүс л замын төгсгөл хүртэл дэвших болно. Энэхүү ажилд та нар бүгдээрээ өөрсдийн үзхүйг хэрхэн илчлэх болон хэрхэн илэрхийлэх талаар сурах ёстой. Алхам бүрийг болгоомжтой авч үзэх хэрэгтэй. Та хэрвээ анхааралгүй бол Ариун Сүнсний шигшиж, татгалзсан хүмүүсийн нэгэн мөн төдийгүй Бурханы ажлыг алдагдуулсан нэгэн болох нь маргаангүй юм. Энэхүү ажлын үе шатанд орохоос өмнө хүний хуучин үеийн дүрэм журам болон хууль тогтоомжууд хэмжээлшгүй олон байсан тул хэрэгжихээ больсон байсан бөгөөд үр дүнд нь тэд биеэ тоодог болж, өөрсдийнхөө байр суурийг мартсан. Бурханы шинэ ажил үйлсийг хүн хүлээж авахад эдгээр бүгд нь саад тотгор болж байгаа бөгөөд Бурханыг танихаар ирж байгаа хүмүүсийн дайсан юм. Үнэнийг олж авахаар тэмүүлэхгүйгээр дуулгавартай байна гэдэг нь хүмүүст маш аюултай юм. Хэрвээ та ажил үйлсэд болон жирийн үгнүүдэд зөвхөн дуулгавартай байдаг бол илүү хүч чадлыг хүлээж авч чадахгүй бөгөөд та зөвхөн хуучин арга замыг хадгалсаар байгаа нэгэн бөгөөд Ариун Сүнсний ажлын хурдыг гүйцэж чадахгүй. Хэрвээ та нэг үе шатанд өөрийн агуу дуулгавартай байдлаа харуулбал дараагийн үе шатанд та юуг ч эсвэл маш багийг үзүүлэх болно тэгээд Бурхан таныг цөлөх болно. Хэрвээ та Бурхантай энэ шатанд мөр зэрэгцсэн бол дараа ч гэсэн та Түүнтэй мөр зэрэгцэх ёстой. Зөвхөн ийм хүмүүс Ариун сүнсэнд дуулгавартай байдаг. Та Бурханд итгэдэгээс хойш та өөрийн дуулгавартай байдалдаа үргэлж хэвээр үлдэх ёстой. Зүгээр л өөрийн хүссэн үедээ л дуулгавартай байж, хүсээгүй үедээ дуулгавартай байж болохгүй. Энэхүү дуулгавартай байдлын ааш араншин нь Бурханд хүлээн зөвшөөрөгдөхгүй. Миний харилцаа хийж байгаа шинэ ажилтай хөл нийлүүлж чадахгүй бол хуучин хэллэгийг хадгалсан хэвээр байгаа бол таны амь яаж дээшлэх билээ? Бурханы ажил үйлсэд өөрийнхөө үгээрээ таныг хангаж байдаг. Та Түүний үгэнд дуулгавартай байж хүлээж авах үед Ариун Сүнс үнэхээр таны дээр ажиллах болно. Ариун Сүнс яг л Миний хэлсэн арга замын дагуу ажилладаг. Миний хэлсэнчлэн Ариун Сүнс нэн даруй таны дээр ажиллах болно. Таныг одоогийн гэрэлд аваачиж танд шинэ гэрэл гэгээний тухай ойлгуулахын тулд Би үүнийг дэлгэж байна. Хэрэв та энэ гэрэлд алхвал Ариун Сүнс та нарын дотор нэн даруй ажиллах болно. Зарим зөрүүд хүмүүс хэлэх болно " Би зүгээр л чиний хэлж байгаа шиг хийж чадахгүй." Тиймээс Би танд хэлье энэ бол замын төгсгөл. Та хагдраад дахиж амийг олж авахгүй. Тийм тул өөрийн зан чанарыг өөрчлөх нь одоогийн гэрлийг алдалгүй дагахад хамгийн чухал ачхолбогдолтой юм. Ариун Сүнс нь Бурханд хэрэглэгдсэн хүмүүс дээр л зөвхөн ажилладаг биш, мөн сүмд ч ажилладаг. Тэрээр хэний дээр ч ажиллаж чадна. Одоо таны дээр ч өөрийн ажлыг хийж чадна мөн та үүнийг мэдэрсний дараа тэрээр өөр нэг хүний дээр ажиллах болно. Алдалгүй дагана уу; та одоогийн гэрлийг илүү ихээр дагах тусам таны амь улам ихээр дээшилнэ. Ариун Сүнс ажиллаж байгаа хүмүүсийг ямар ч хүн байсан дага. Түүний туршлагыг өөрийн болгож ав мөн та илүү өндөрлөгт гарах болно. Ингэж хийснээр та илүү хурдан ахиц дэвшлийг харах болно. Энэ бол хүмүүсийг төгс төгөлдөр болгох зам бөгөөд амь дээшилдэг ахиж дэвшдэг зам юм. Төгс төгөлдөрт хүрэх замд та Ариун Сүнсний ажилд өгсөн өөрийн дуулгавартай байдлаараа хүрч болно. Та ямар төрлийн хүмүүсээр дамжин таныг төгс төгөлдөр болгохоор Бурхан ажиллаж байгааг мэдэхгүй, ямар хүмүүсээр дамжуулан, ямар тохиолдлоор дамжуулан эсвэл ямар зүйлсээр дамжуулан тэрээр танд ач тусыг авчрахыг болон таныг зарим ойлголтыг олж авуулахыг та мэдэхгүй. Хэрвээ та энэхүү зөв замаар алхах боломжтой бол та Бурханаар дамжуулан төгс төгөлдөр болох агуу найдвартай байна гэсэн үг. Хэрвээ та энэхүү зөв замаар алхах боломжгүй байгаа бол таны ирээдүй хүйтэн харанхуй харагдаж байна гэсэн үг. Та зөв замаар алхах үедээ бүхий л зүйлсээр илчлэгдэх болно. Ариун Сүнсний өөр бусдад юуг илчилж байгаагаас үл хамааран та тэдний амссан туршлага дээр суурилан үргэлжлүүлбэл энэ нь таны амь болох боломжтой бөгөөд мөн та өрөөл бусдыг хангах боломжтой яагаад гэвэл энэ бол туршлага учир. Улиг болсон үгээр бусдыг хангадаг хүмүүс бол туршлагагүй хүмүүс юм; та олохын тулд суралцах ёстой, бусдын гэгээрэл болон гэрлээр дамжуулан өөрийн бодит туршлага болоод мэдлэгийг ярихаасаа өмнө сургуулилах хэрэгтэй. Энэ таны амьд агуу чухал үр ашигтай байх болно. Та энэ аргаар туршлагажиж Бурханаас ирсэн бүхий л зүйлд дуулгавартай байна. Та Бурханы бодлыг бүхий л зүйлээс олох болно мөн бүхий л зүйлсээс хичээлийг суралцах болно, өөрийн амь ахиц дэвшлийг бүтээх болно. Иймэрхүү хэрэгжүүлэг нь хамгийн хурдан ахиц дэвшилд хүргэдэг.

Сайн мэдээг түгээх ажил мөн хүмүүсийг аврах ажил юм

Бүх хүмүүс Миний дэлхий дээр хийх ажлын зорилгыг ойлгох хэрэгтэй, энэ бол Миний ажлын сүүлийн зорилго мөн Миний ажил дуусахаас өмнө хүрсэн байх ёстой түвшин юм. Хэрвээ хүмүүс энэ өдөр надтай цуг алхахдаа Миний бүх ажил юунд зориулагдаж байсны ойлгохгүй бол тэд Надтай цуг алхах хэрэг байхгүй тиймүү? Намайг дагадаг хүмүүс Миний хүслийг ойлгох хэрэгтэй. Би дэлхий дээр хэдэн мянган жилийн туршид ажиллаж байна мөн одоог хүртэл ажлаа хийсээр байна. Хэдий тийм боловч Миний ажилд маш олон тооны онцгой зүйлс багтдаг, мөн эдгээрийн зорилго нь өөрчлөгдөшгүй. Жишээ нь, Би хүмүүсийн дээр шүүлт болон гэсгээлттэйгээр хандсан ч энэ бүгд тэднийг аврахын төлөө, Миний сайн мэдээг цааш илүү түгээхийн тулд Миний ажлыг харь үндэстэнүүдэд мөн дэлгэрүүлэх хэрэгтэй. Тиймээс олон хүмүүс аль хэдийн өөрийн итгэлийг алдсан байгаа энэ цаг үед Би өөрийн ажлыг үргэлжлүүлсээр л, хүнийг гэсгээх болон шүүх өөрийн ажлыг үргэлжлүүлсээр байна. Гэсэн хэдий ч үүнээс үл хамааран хүмүүс Миний хэлдэг үгнээс залхсан бөгөөд Миний ажилд анхаарал тавих ямар ч хүсэлгүй болсон, гэвч одоог хүртэл Би өөрийн үүрэг зорилгоо тээсээр байгаа, яагаад гэвэл Миний ажлын зорилго хэзээ ч өөрчлөгдөхгүй бөгөөд Миний эх төлөвлөгөө хэзээ ч эвдрэхгүй. Миний шүүлтийн үйл ажиллагаа нь хүмүүсийг надад дуулгавартай байлгахад оршино, мөн Миний гэсгээлтийн үйл ажиллагаа нь хүнд илүү сайн өөрчлөлтийг авчрахад оршино. Хэдий тийм боловч Миний хийдэг зүйлс бол Миний эзэгнэлтийн төлөө хийгддэг, Би хүнд ашиггүй зүйлсийг хэзээ ч хийж байгаагүй. Яагаад гэвэл Израилиас бусад үндэстнүүдийг Израиль үндэстэн шиг дуулгавартай болгохыг Би хүсдэг мөн тэднийг жинхэнэ хүн болгохыг Би хүсдэг, тиймээс Израилиас өөр нутагт тулгуурладаг. Энэ бол Миний эзэгнэлтийн; энэ бол Миний харь үндэстэнүүдийн нутагт гүйцэтгэх Миний ажил. Одоог хүртэл ихэнх хүмүүс Миний ажлын эзэгнэлтийг ойлгоогүй яагаад гэвэл тэд үүнд анхаарал хандуулдаггүй, үүний оронд өөрсдийн ирээдүй болон хүрэх газраа бодож байдаг. Миний юу хэлэхээс үл хамааран хүмүүс Миний ажилд бүгд санаа зовдоггүй, зүгээр л тэдний маргаашийн хүрэх газарт анхаарал хандуулдаг. Тиймээс энэ хэвээр үргэлжилбэл Миний ажил яаж өргөжиж чадах билээ? Миний сайн мэдээ дэлхий даяар яаж түгэж чадах билээ? Миний ажил тархах үед та нар үүнийг мэдэж байх ёстой, Би та нарыг тархаан байрлуулна, мөн Ехова Израилийн овог аймгуудыг цохисон шиг Би мөн та нарыг цохих болно. Энэ бүхэн хийгдсэнээр Миний сайн мэдээ дэлхий даяар тархаж Миний ажил харь үндэстэнүүдийн дунд тархана. Иймээс Миний нэр том хүн болон хүүхдүүдээр дамжин илүү дээдлэгдэж, мөн Миний ариун нэр бүхий л овог аймгийн бүх хүмүүсийн амаар өргөмжлөгдөх болно. Сүүлчийн эрин үед Миний нэр харь үндэстэнүүдийн дунд өснө, Миний үйлс харь үндэстэнүүдийн дунд харагдана, тэгээд тэд Намайг бүхнийг чадагч гэж дуудах болно, мөн Миний үгс удахгүй биеллээ олно. Би бүх хүмүүст Өөрийгөө зөвхөн Израилийн Бурхан биш, мөн Би бүх харь үндэстэнүүдийн Бурхан гэдгийг мэдэгдэнэ мөн тэр ч байтугай Намайг зүхсэн улс орнуудын Бурхан гэдгийг мэдэгдэнэ. Би бүхий л бүтээлийн Эзэн гэдгийг бүх хүмүүст харуулна. Энэ бол Миний хамгийн том ажил, сүүлийн өдрүүдэд зориулсан Миний ажлын төлөвлөгөөний зорилго, мөн зөвхөн сүүлийн өдөр биеллээ олох ажил юм.

Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм

Бүх хүн Есүсийн жинхэнэ дүр төрхийг харахыг хүсэж Түүнтэй хамт байхыг хүсдэг. Есүсийг харж, Түүнтэй хамт байхыг хүсэхгүй ах эгч дүүс байхгүй гэдэгт би итгэж байна. Есүсийг харахаас өмнө, тодруулбал, Хүнд Бурханыг харахаасаа өмнө Есүсийн талаар, тухайлбал, гаднах төрх, ярьж байгаа байдал, амьдралын хэв маяг гэх мэт олон зүйлийн талаар бодол эргэлддэг. Гэсэн хэдий ч , Түүнийг бодитоор харах тэр мөчид бодол төсөөлөл тань өөрчлөгдөнө. Яагаад тэр вэ? Чи мэдмээр байна уу? Хүний бодол санааг анзаарахгүй өнгөрч болохгүй, гэхдээ хүн Христийн мөн чанарыг өөрчлөхийг бүр ч илүү хүлцэхгүй. Та Христийг үхэшгүй мөнхийн агуу нэгэн гэж хүндэтгэн үздэг, харин хэн ч Христийг бурханлаг мөн чанартай энгийн хүн гэж үздэггүй. Иймээс, Бурханыг харах гэж өдөржин шөнөжин хүсэмжлэн харуулддаг хүмүүс уг чанартаа Бурхантай нийцэхгүй бөгөөд Бурханы дайсан юм. Хүний зүгээс энэ буруу зүйл биш гэж үү? Одоо ч гэсэн таны итгэл, үнэнч байдал тань Христийн дүр төрхийг харах зохистой гэж та бодож байгаа, гэхдээ би чамайг бодитой барьцтай зүйлээр өөрийгөө хөгжүүлээсэй гэж урамшуулах байна! Өнгөрсөн, одоо, ирээдүйд Христтэй холбоотой байсан хүмүүс бүдэрч алдсан бөгөөд алдах ч болно; тэд бүгдээрээ Фарисайчуудын дүрд тоглодог. Та нарын алдаа гаргадаг шалтгаан юу вэ? Чухамдаа шалтгаан нь таны бодолд байгаа эрхэм дээд, хүндлүүштэй Бурханд оршино. Гэхдээ жинхэнэ үнэн бол хүний хүсэж бодсоноор болохгүй. Христ зөвхөн эрхэм дээд биш, харин ч онцгойлвол жижигхэн хүн; Тэр ердөө л нэг Хүн биш, Тэр жирийн нэг хүн; Тэр тэнгэр лүү одож чадахгүйгээс гадна, Тэр дэлхий дээр чөлөөтэй нааш цааш хөдөлж чадахгүй. Иймээс хүмүүс Түүнийг жирийн нэг хүн гэж ханддаг; тэд Түүнтэй хамт байхдаа өөрсдийн дураар хүссэнээр байдаг. Түүнд Юу дуртайгаа бодож тунгаахгүй ярьдаг, жинхэнэ Христийг иртэл шүү дээ.” Та нар Христийг аль хэдийн жирийн хүн болж ирсэн мэтээр хандаж Түүний үгийг жирийн хүнийх шиг хүлээн авдаг. Иймээс, үнэндээ Та нар Христээс юу ч аваагүй харин ч эсрэгээрээ гэрэлд хамаг муу муухайгаа ил гаргасан.

Та мэдэх үү? Бурхан хүн төрөлхтний төлөө агуу зүйл бүтээсэн

Хуучин эрин дуусаж, шинэ эрин ирлээ. Жилээс жилд, өдрөөс өдөрт Бурхан маш их зүйлийг бүтээсэн. Тэр дэлхийд ирээд, эргэн эндээс явдаг. Энэхүү мөчлөг олон эриний турш үргэлжилсээр байна. Энэ өдөр, Бурхан урьдын адил хийх ёстой ажил ба гүйцэтгээгүй ажлаа үргэлжлүүлж байна, учир нь Тэр өнөөг болтол амралтад ороогүй. Орчлон ертөнц үүссэн цагаас өнөөдрийг хүртэл, Бурхан маш их зүйлийг бүтээсэн, гэвч та өнөөдөр Бурханы хийсэн бүхэн өмнөхөөс хамаагүй илүү бөгөөд агуу болохыг мэдсэн үү? Тийм учраас би Бурхан хүн төрөлхтний төлөө агуу зүйл бүтээсэн гэж хэлдэг юм. Бурханы бүх ажил маш чухал, хүн төрөлхтний эсвэл Бурханы алиных нь ч төлөө бай, Түүний ажлын зүйл бүхэн хүн төрөлхтөнтэй холбоотой байдаг.
Бурханы ажил нь харагдаж, мэдрэгдэхгүй, улам ч хорвоогийн хүмүүст харагдахгүй бол, энэ яаж агуу зүйл болж таарах вэ? Ямар байдлыг агуу гэдэг вэ? Бурханы бүтээсэн бүхнийг агуу гэж үзвэл хэн ч эсэргүүцэж чадахгүй нь тодорхой, гэвч Би яагаад өнөөдөр Бурханы бүтээсэн зүйлийг тэгж хэлж байгаа вэ? Бурхан агуу зүйл бүтээсэн гэдгийн цаана хүн төрөлхтний ойлгож амжаагүй олон нууцууд нуугдаж байдаг. Одоо бид тэдгээрийг ярих болно.
Есүс Түүний оршихыг тэсвэрлэшгүй хүнд хэцүү цаг үед тэвшинд мэндэлсэн. Гэвч дэлхий Түүний талд зогсоогүй бөгөөд, тэрээр Бурханы ивээл дор гучин гурван жил амьдарсан. Энэ олон жилүүдийн хугацаанд, Тэрээр дэлхий дээрх амьдралын гуниг гутрал, зовлон зүдгүүрийг амссан. Түүнд бүх хүн төрөлхтнийг аврахын тулд цовдлогдох хүнд хариуцлагатай үүрэг оногдсон. Тэрээр Сатаны эрхшээлд байсан бүх нүгэлтнийг золин аварч, эцэст нь, Түүний амилсан бие эргэн амрах газраа ирсэн. Одоо Бурханы шинэ ажил эхэлсэн бөгөөд энэ нь мөн шинэ эриний эхлэл юм. Бурхан Өөрийн авралын шинэ ажлыг эхлүүлэхээр нүглээ наманчлагсдыг гэртээ авчирна. Энэ удаа, авралын ажил нь өнгөрснөөс илүү тууштай. Энэ нь хүн төрөлхтний дотор оршин удирдах Ариун Сүнсээр бус, хүн төрөлхтний дунд Есүсийн биеэр бус, өөр байдлаар үйлдэгдэх ч бус. Оронд нь, ажлыг бие махбодтой болсон Бурхан Өөрөө жолоодож гүйцэтгэх болно. Энэ нь хүн төрөлхтнийг шинэ ажилд чиглүүлэхийн тулд хийгдэнэ. Энэ агуу зүйл биш гэж үү? Бурхан ийм ажлыг хэсэг бүлэг хүмүүсээр эсвэл зөн билгээр бус, харин Өөрөө гүйцэтгэдэг. Зарим нь үүнийг агуу зүйл биш, энэ нь хүн төрөлхтөнд баяр хөөр авчрахгүй гэж хэлж магадгүй. Гэсэн хэдий ч, Би танд Бурханы ажил нь үүгээр ч барахгүй агуу зүйл гэдгийг хэлмээр байна.
Энэ удаа, Бурхан ажлаа сүнслэг биед бус маш энгийн биэр гүйцэтгэхээр ирсэн. Энэ бие бол Бурханы хоёр дахь удаагаа махбод болсон бие, мөн Бурханы эргэн ирж буй бие юм. Энэ бол маш энгийн махан бие билээ. Түүнээс, та бусдаас өөр зүйл олж харахгүй ч гэсэн та Түүнээс хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг олж сонсох болно. Энэ өчүүхэн бие бол сүүлийн өдрүүдэд Бурханы ажлыг хийж гүйцэтгэх Бурханы бүх үнэн үгсийн биелэл бөгөөд хүн төрөлхтөнд Бурханы зан чанарыг мэдүүлэхийн илэрхийлэл болно. Та диваажинд байгаа Бурханыг харахыг хүсэхгүй байна уу? Та диваажинд байгаа Бурханыг ойлголцохыг хүсэхгүй байна уу? Та хүн төрөлхтний эцсийн орныг харахыг хүсэхгүй байна уу? Тэр танд бүх нууцыг дэлгэхээс гадна таны ойлгодоггүй үнэнийг хэлэх болно. Тэр бол таны хаанчлалд хүргэх гарц бөгөөд шинэ эрин рүү хөтлөгч юм. Ийм энгийн бие хүний хэмжээлшгүй их нууцыг хадгалж байдаг. Түүний үйлс нь магадгүй танд ойлгошгүй байж болох ч, Түүний хийж байгаа ажлын зорилгыг авч үзвэл Тэр хүний боддог шиг энгийн нэгэн махбод биш гэдгийг хангалттай батална. Тэрээр сүүлийн өдрүүдэд Бурханы хүн төрөлхтөнд үзүүлэх хайр энэрэл, хүсэл зоригийг илэрхийлдэг. Та Түүний тэнгэр ба газрыг донсолгох яриаг сонсож, гал шиг дүрэлзэх нүдийг ширтэж, Түүний төмөр жадны амтыг мэдэрч чадахгүй ч, та Түүний үгнээс уур хилэнг сонсож, Бурхан хүн төрөлхтнийг нигүүлсдэгийг мэднэ; та Бурханы зөвт зан чанар болон Түүний мэргэн ухааныг харж, түүнчлэн, Бурханы хүн төрөлхтөнд үзүүлэх анхаарал, хайр халамжийг мэдрэх болно. Сүүлийн өдрүүдэд Бурханы хийх ажил бол хүн Бурханыг диваажинд байхыг, дэлхий дээр хүмүүсийн дунд амьдрахыг харж, хүн Бурханыг мэдэж, дагаж, хүндэтгэн, хайрлахад оршино. Тийм учраас Тэр хоёр дахь удаа бие махбодод эргэн ирсэн. Хэдийгээр энэ өдөр хүний харж байгаа Бурхан нэг хамар, хоёр нүдтэй, энгийн, хүн шиг харагдаж байгаа боловч, эцэст нь Бурхан танд энэ хүнгүйгээр диваажин болон дэлхий үлэмж их өөрчлөгдөх болохыг харуулна; энэ хүн оршин тогтнохгүйгээр, диваажин бүүдгэр, дэлхий өнгөгүй болж бүх хүн төрөлхтөн ядуу тарчиг, гай гамшигтай амьдрах болно. Сүүлийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханы авралгүй байгаагүй бол, Бурхан бүх хүн төрөлхтнийг эрт үед тамд мөхөөсөн байх байсан; Түүний бие оршоогүй бол, та үүрд гэмтэн, хүүрүүд болох байсан. Түүний энэ бие махбод оршоогүй бол, хүн төрөлхтөн гарцаагүй гай зовлонтой тулгарч, сүүлийн өдрүүдэд Бурханы илүү хүнд шийтгэлээс зугтахад хэцүү болох байсан. Энэхүү энгийн бие махбод мэндлээгүй бол, та нар бүгд хичнээн ч хайсан, амьдрал болон үхлийн аль нь ч биш нөхцөлд байх байсан; Түүний бие оршихгүйгээр, та энэ өдөр үнэнийг олж, Бурханы сэнтийн өмнө ирэх боломжгүй байх байсан. Харин, та өөрийн нүгэл хилэнцийнхээ хариуд Бурханаас шийтгэл хүлээх байсан. Бурханы бие эргэн ирээгүй бол, хэн ч аврагдах боломжгүй, мөн Бурхан хуучин эринийг аль эрт дуусгах байсан. Тийм байхад, та Бурханы хоёр дахь бие махбодыг эсэргүүцсээр байх уу? Та энэ энгийн хүнээс ийм их зүйл олж авах байтал Түүнийг хүлээн зөвшөөрч яагаад болохгүй гэж?
Бурханы ажил бол таны ухаж ойлгож чадах зүйл биш. Хэрэв та өөрийн шийдвэрээ зөв эсэхийг болон Бурханы ажил амжилтанд хүрэх эсэхийг мэдэхгүй байвал, яагаад энэ энгийн хүн танд агуу их тус хүргэж чадах эсэх болон Бурханы бүтээсэн агуу зүйлийг аз туршиж болохгүй гэж. Түүнчлэн Ноагийн үед, хүн төрөлхтөн идсээр, уусаар, гэрлэсээр Бурханы тэвчээрийг барж, тэрээр хүн төрөлхтнийг устгах их үер буулгаж Ноагийн гэр бүлийн найман хүн болон араатан, жигүүртний төрлийг хамтад нь үлдээсэн гэдгийг хэлэх ёстой. Сүүлийн өдрүүдэд, гэсэн ч, бүгд эцсээ хүртэл түүнд үнэнч байсан учраас Бурхан тэднийг авч үлдсэн. Хэдий хоёулаа Бурхан харж тэвчихийн аргагүй ялзралын үе байсан ч хүн төрөлхтөн хоёр эриний аль алинд нь ялзарч, Бурханыг Эзэн гэдгийг үгүйсгэсэн, гэхдээ Ноагийн үед бүх хүн төрөлхтнийг Бурхан устгасан. Аль ч үед хүн төрөлхтөн Бурханыг асар их зовоосон, гэсэн ч Бурхан сүүлийн өдрүүдэд, өнөөг хүртэл тэдэнд тэвчээртэй хандаж ирсэн. Яагаад тэр вэ? Та энэ талаар хэзээ ч бодож байгаагүй юу? Хэрэв та үнэхээр мэдэхгүй байгаа бол, би танд хэлж өгье. Сүүлийн өдрүүдэд Бурхан хүн төрөлхтөнтэй хүлцэнгүй харилцаж байгаа шалтгаан нь тэд Ноагийн үеийн хүмүүсээс бага ялзарсан эсвэл тэд Бурханд нүглээ наманчилсанд, аль эсвэл технологи өндөр хөгжсөн үед Бурхан хүнийг устгаж зүрхлэхгүй байгаад биш юм. Харин, Бурхан сүүлийн өдрүүдэд хэсэг бүлэг хүмүүстэй хийх ажил байгаа бөгөөд үүнийг бие махбодтой болсон Бурхан Өөрөө хийх учраас тэр юм. Түүнчлэн, Бурхан тэр бүлэг хүмүүсээс хэсгийг авралынхаа бай, Өөрийн эзэгнэлт төлөвлөгөөний үр жимс болгож, тэдгээр хүмүүсийг дараагийн эринд аваачихын тулд сонгоно. Тиймээс, яадаг ч байсан, Бурханы төлсөн энэ бүхэн нь сүүлийн өдрөө бие махбодтой болсон Бурханы ажлын бэлтгэл болох юм. Энэ өдөр чамд байгаа бүхэн чинь Түүний бие махбодын ач тус билээ. Учир нь, Бурхан махбодын дотор амьдарч байхын улмаас та нар амьдрах боломжийг олсон юм. Энэ энгийн хүний ачаар энэ бүгд ерөөлийг олсон билээ. Үүгээр ч зогсохгүй, төгсгөл ирэхэд бүх үндэстэн энэ энгийн хүнийг шүтэн мөргөж, энэ жаахан хүнд талархаж, дуулгавартай болох учиртай. Яагаад гэвэл, Тэр бүх хүн төрөлхтнийг аврах үнэн, амь, замыг авчирч, Бурхан ба Хүн хоорондын зөрчлийг арилгаж, Бурхан Хүн хоёрыг ойртуулж, ойлголцуулна. Мөн Тэрээр Бурханд илүү их алдар хүнд авчирсан. Ийм энгийн хүн таны итгэл болон гайхшралыг ингэж төрүүлж чадахгүй юу? Ийм энгийн хүн Христ гэж дуудагдахад зохимжгүй юу? Ийм энгийн хүн хүмүүст Бурханыг илэрхийлж болохгүй юу? Ийм хүн гамшгаас хүн төрөлхтнийг аварч, таны хайр энэрлийг хүртэж болохгүй юу? Хэрэв та Түүний амнаас гарах үнэнийг эсэргүүцэж Түүний оршихуйг зэвүүцвээс, таны хувь тавилан юу болох вэ?

Сүүлийн өдрүүдийн Бурханы бүх ажлыг энэ энгийн хүн гүйцэтгэх болно. Тэр танд бүх зүйлийг бэлэглэнэ, түүнчлэн Тэр таны бүх зүйлийг шийдэж чадна. Тийм хүн дурдагдахааргүй энгийн нэгэн байж таарах уу? Түүний үнэн нь таныг итгүүлэхэд хангалттай бус байна уу? Түүний үйлс нь таныг итгүүлэхэд хангалттай бус байна уу? Эсвэл Түүний таныг чиглүүлж байгаа замыг дагамааргүй байна уу? Түүнийг зэвүүцэж, Түүнийг хөөж, Түүнээс зайлсхийхэд юу нөлөөлж байна вэ? Тэр үнэнийг илэрхийлж, Тэр үнэнийг хангаж, Тэр танд аялах замыг тань засаж өгдөг. Та эдгээр үнэний дотроос Бурханы ажлын зам мөрийг олж чадахгүй л байна уу? Есүсийн хийж бүтээсэн зүйлгүйгээр, хүн төрөлхтөн загалмайнаас доош бууж ирэхгүй байсан, гэвч өнөөдөр бие махбодтой болоогүй бол, загалмайнаас бууж ирсэн хүмүүс хэзээ ч Бурханы таалалд нийцэж, шинэ эринд орох боломжгүй байсан. Энэ энгийн хүн ирээгүй бол танд хэзээ ч Бурханы үнэн дүр төрхийг харах боломж тохиохгүй байсан, та нар бүгд аль эрт устгагдсан байх байсан. Бурхан хоёр дахь удаагаа бие махбодтой болсноор, Бурхан та бүгдийг уучилж өршөөл үзүүлсэн. Гэвч, төгсгөлд нь Миний танд хэлэх үгс бол: Энэ бие махбодтой болсон Бурхан болох эгэл хүн бол танд амин чухал хүн юм. Энэ бол Бурханы хүн төрөлхтөнд хийсэн агуу зүйл билээ.
                                                                                          《Үг нь Махбодоор Илэрсэн》-ээс

Бүхий л зүйлс Бурханы үгээр бий болсон

Бурхан өөр өөр эрин зууны дагуу Өөрийн үгийг хэлж, үйл хэргээ гүйцэлдүүлж, өөр өөр эрин зуунд өөр өөр үг хэлдэг. Бурхан ямар нэгэн дүрэмд захирагддаггүй, ижил ажлыг давтан хийдэггүй, өнгөрсөнд болж өнгөрсөн зүйлийг санагалзаж, гунидаггүй; Тэр бол үргэлж шинээрээ байдаг, хэзээ ч хуучирдаггүй Бурхан бөгөөд өдөр бүр Тэрээр шинэ үгсийг ярьдаг. Өнөөдөр хүмүүс баримтлах ёстойгоо баримтлах хэрэгтэй; Энэ бол хүний хариуцлага, үүрэг билээ. Харин Бурханы одоогийн гэрэл, бодит үгээр голлон хэрэгжүүлэх нь зайлшгүй чухал. Бурхан дүрэмд захирагддаггүй, харин Өөрийнхөө билэг ухаан болон төгс хүчнээ илрүүлэхийн тулд ойлгомжтойгоор олон талаас нь ярьж чаддаг. Бурхан Ариун сүнсний өнцгөөс ярьж байна уу, энгийн хүний өнцгөөс ярьж байна уу, эсвэл гуравдагч нэгний өнцгөөс ярьж байна уу? Энэ бол хамаагүй. Бурхан бол үргэлж л Бурхан байх болно. Бурхан энгийн хүний өнцгөөс ярьж байлаа гэхэд Түүнийг та бүхэн Бурхан биш хэмээн үзэж болохгүй. Бурханы ямар өнцгөөс ярьж байна гэдгээс шалтгаалж, хүмүүсийн зарим нь түүнд дүгнэлт хийж, янз янзын үзхүйг бий болгодог. Иймэрхүү хүмүүс бол Бурханы тухай, мөн Түүний ажлын тухай мэдлэггүй хүмүүс билээ. Хэрвээ Бурхан үргэлж л нэг өнцгөөс яриад байвал, хүмүүс Бурханы тухай өөрсдийн дүрмийг тогтоохгүй гэж үү? Бурхан хүнийг ингэж авирлахыг зөвшөөрөх үү? Бурхан ямар өнцгөөс ярьж байна гэдгээс үл хамааран, бүгдээрэнд нь тааруулан зорьсон зүйл Бурханд бий. Хэрвээ Бурхан үргэлж Ариун сүнсний тэрхүү өнцгөөс ярьдаг байсан бол, та бүхэн Түүнийг дагах байсан гэж үү? Тиймээс, Бурхан та бүхнийг бодит байдал руу хөтлөхийн тулд, Өөрийн үгээ гуравдагч хүний өнцгөөс ярьдаг. Бурханы хийж байгаа юм бүхэн нөхцөл байдалдаа таарч, тохирч байдаг. Үүнд эргэлзэх хэрэггүй. Тэрбээр Бурхан учраас ямар өнцгөөс ярьж байна гэдгээс үл хамааран Бурхан хэвээрээ л байх болно. Энэ бол өөрчилж болшгүй үнэн. Тэр яаж ажилласан ч Бурхан хэвээрээ байсаар байх болно, Түүний мөн чанар өөрчлөгдөхгүй. Петр Бурханыг маш их хайрласан, Бурханы сэтгэлд зохицсон хүн байсан ч Бурхан түүнийг Эзэн эсвэл Христ гэж гэрчлээгүй, учир нь мөн чанар нь юу гэдгээрээ, юу байснаараа л байна, үүнийг хэзээ ч өөрчлөх боломжгүй. Бурхан өөрийн ажлыг хийхийн хувьд, дүрэмд баригддаггүй. Гэвч, өөрийн үйл хэргийг үр дүнд хүргэхийн тулд болон Өөрийнх нь тухай хүмүүсийн мэдлэгийг сайжруулахын тулд олон аргыг хэрэглэдэг. Бурханы ажлын арга бүхэн хүмүүст Өөрийнх нь тухай мэдлэгийг түгээх ба мөн хүмүүсийг төгөлдөржүүлэхэд чиглэгддэг. Ямар арга зам сонгосоноос үл хамааран, бүгд л хүнийг байгуулах, төгөлдөржүүлэх зорилго агуулна. Гэхдээ Түүний ажлын арга замуудын нэг нь л гэхэд маш удаан хугацаанд үргэлжилж байгаа гэж хэлж болох юм. Энэ нь хүмүүсийн Бурханд итгэх итгэлийг хатуужуулах арга юм. Тиймээс та бүхэн эргэлзэх хэрэггүй. Эдгээр нь бүгд л Бурханы ажлын үе шатууд бөгөөд та бүхний дуулгавартай болох ёстой зүйлс билээ.

“Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгний дөрвөн хэсгээс авсан сонгомол



1. Нигүүслийн Эрин үед Иохан Есүст зам тавьж өгсөн. Тэрээр Бурханы Өөрийн ажлыг хийж чадахааргүй байсан ба хүний үүргийг арай гэж биелүүлж байсан. Иохан Их Эзэний өмнө байсан ч Бурханыг төлөөлж чадаагүй юм. Тэр зөвхөн Ариун Сүнсэнд ашиглагдсан нэг хүн байсан. Есүст баптисм хүртээсний дараа "Ариун Сүнс Түүн дээр тагтаа мэт буусан." Дараа нь Тэрээр Өөрийн ажлаа эхэлсэн, тодруулбал Тэрээр Христийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсэн. Иймд тэр Бурханаас ирсэн учраас Түүнийг Бурханы бие хэм гэж үзсэн. Үүнээс өмнө Түүний итгэлийн байдал магадгүй заримдаа сул, заримдаа хүчтэй гэх мэт ямар байдалтай байснаас үл хамааран тэр нь бүгд Түүний Өөрийн үйлчлэлээ гүйцэтгэхээс өмнөх Түүний энгийн хүний амьдрал байсан. Түүнд баптисм хүртээсний (тосолсны) дараа Түүнд хүч чадал болон Бурханы алдар нэр ирсэн ба иймд Тэрээр өөрийн үйлчлэлээ гүйцэтгэж эхэлсэн. Тэрээр тэмдэг, гайхамшгийг бүтээж, хүчит үйлсийг үзүүлж чаддаг байсан, шууд Бурханы нэрийн өмнөөс ажиллаж байсан тул Түүнд хүч чадал, эрх мэдэл байсан. Тэрээр Сүнсний өмнөөс ажил хийж, Сүнсний дуу хоолойг илэрхийлж байсан. Иймд тэр Бурхан Өөрөө байсан юм. Энэ нь маргашгүй юм. Иоханыг Ариун Сүнс ашигласан. Тэр Бурханыг төлөөлж чадахгүй байсан ба түүнд Бурханыг төлөөлөх боломж байгаагүй. Хэрэв тэр ингэхийг хүссэн бол Ариун Сүнс түүнийг нь зөвшөөрөхгүй байсан. Учир нь Бурханы Өөрөө биелүүлэх гэж байсан ажлыг тэр хийж чадахгүй юм. Магадгүй түүнд хүний хүсэл эсвэл хазайлт байсан байх. Ямар ч тохиолдолд тэр Бурханыг шууд төлөөлж чадахгүй байсан. Түүний алдаа дутагдал нь зөвхөн түүнийг илэрхийлж байсан ба түүний ажил нь харин Ариун Сүнсийг илэрхийлж байсан. Гэвч та түүнийг бүхлээрээ Бурханыг төлөөлсөн гэж хэлж чадахгүй. Түүний алдаа дутагдал нь Бурханыг төлөөлж чадах байсан гэж үү? Хүнийг илэрхийлэхдээ алдаатай байх нь энгийн зүйл боловч Бурханыг төлөөлөх үедээ хазайлттай байвал Бурханыг хүндэтгээгүй хэрэг болох биш үү? Энэ нь Ариун Сүнсний эсрэг доромжлол байх биш үү? Хүнийг бусад нь дээдэлж байсан ч Ариун Сүнс түүнийг хүссэн үед нь Бурханы байранд тавьж чадахгүй. Хэрэв тэр Бурхан биш юм бол тэр эцсээ хүртэл үлдэж чадахгүй. Ариун Сүнс нь хүссэн хүн бүрт Бурханыг төлөөлөхийг зөвшөөрдөггүй! Жишээ нь Ариун сүнс Иоханыг гэрчлэн, Түүнийг Есүст зам тавих нэгэн болохыг илчилсэн боловч түүн дотор Ариун сүнсний хийсэн ажил нь хэмжээтэй байсан. Иоханаас хүссэн бүх зүйл нь Есүсийн зам тавигч байж Түүнд зориулан зам засах явдал байсан. Энэ нь Ариун Сүнс түүний зам засах ажлыг л баталгаажуулж, түүнд ийм төрлийн ажлыг л хийхийг зөвшөөрсөн гэсэн үг юм. Иохан зам тавьсан, Елиа эш үзүүлэгчийг төлөөлсөн. Үүнийг Ариун Сүнс баталгаажуулсан. Тэр зам засах ажил хийж байх үед Ариун Сүнс түүнийг баталгаажуулж байсан. Гэвч тэрээр Өөрөө Бурхан болохыг санаархаж гэтэлгэх ажлыг дуусгах гэх юм бол Ариун Сүнс түүнийг хүмүүжүүлэх ёстой. Иоханы ажил хэдийгээр агуу байж, Ариун сүнсээр дэмжигдэж байсан боловч түүний ажил нь хязгаартай байсан. Түүний ажлыг Ариун сүнс дэмжиж байсан нь үнэхээр үнэн боловч түүний хүчин чадал нь тэр үед зам засах ажлаар хязгаарлагдаж байсан. Тэр үүнээс өөр ажил хийж чадахгүй байсан ба учир нь тэр бол Есүс биш харин зам засагч Иохан байсан. Иймд Ариун сүнсний гэрчлэл гол нь боловч хүний Ариун сүнсээр зөвшөөрөгдсөн ажил нь илүү чухал ач холбогдолтой юм.
Үг нь Махбодоор Илэрсэн "Бие махбодтой болсон нууц (1)"-ээс
2. Муу ёрын сүнсэнд шүглүүлсэн зарим хүмүүс байнга "Би бол Бурхан!" гэж хашгирч байдаг. Гэвч тэд буруу зүйлийн өмнөөс үйлдэж байгаа учир эцэстээ тэгсээр байж чадахгүй. Тэдгээр нь Сатаныг төлөөлдөг тул Ариун Сүнс тэдэнд анхаарлаа огт хандуулдаггүй. Та өөрийгөө хичнээн ч их өргөмжилсөн эсвэл хэр чанга хашгирсан бай та Сатанд хамаарах бүтээл хэвээрээ л байна. Би хэзээ ч хашгирдаггүй, Би бол Бурхан, Би бол Бурханы хайртай Хүү! Гэвч Миний хийдэг ажил бол Бурханы ажил юм. Би хашгирах хэрэгтэй гэж үү? Дуугаа өндөрсгөх ямар ч шаардлагагүй. Бурхан Өөрийн ажлаа Өөрөө хийдэг ба Түүнд хүний өгсөн хүндэт цол, байр суурь хэрэггүй байдаг. Түүний ажил нь л Түүнийг Өөрийн бие хэм болон байр сууриа илэрхийлэхэд хангалттай байдаг. Түүнд баптисм хүртээхээс өмнө Есүс Бурхан Өөрөө байгаагүй гэж үү? Тэрээр Бурханы махбод болсон бие байгаагүй гэж үү? Мэдээж Түүнийг зөвхөн гэрчилсний дараа л Тэрээр Бурханы цорын ганц Хүү болсон гэж хэлж болохгүй. Түүнийг Өөрийн ажлаа эхлэхээс бүр өмнө Есүс гэдэг нэртэй хүн байгаагүй гэж үү? Та шинэ зам гаргаж ирж эсвэл Сүнсийг төлөөлж чадахгүй. Та Сүнсний ажлыг болон Түүний хэлсэн үгийг илэрхийлж чадахгүй. Та Бурхан Түүний болон Сүнсний ажлыг хийж чадахгүй. Та Бурханы мэргэн ухаан, гайхамшиг болон ойлгогдошгүй байдлыг буюу Бурханы хүнийг гэсгээдэг зан чанарыг илэрхийлж чадахгүй. Иймд та хэдэн ч удаа Бурхан болохыг санаархсан нь хамаагүй. Танд зөвхөн нэр байгаа ба бусад зүйл огт байхгүй. Бурхан Өөрөө ирсэн боловч Түүнийг хэн ч таниагүй ба Тэрээр Өөрийн ажлаа үргэлжлүүлснээр Сүнсийг төлөөлсөн. Та Түүнийг хүн эсвэл Бурхан, Эзэн эсвэл Христ гэж, эсвэл Түүний эгч гэж дуудсан ч бүгд зөв. Харин Түүний хийж байгаа ажил нь Сүнсний ажил ба Бурханы Өөрийнх нь ажлыг төлөөлдөг. Түүнийг хүмүүс ямар нэрээр дуудаж байгаад Тэр анхаарлаа хандуулдаггүй. Тэр нэр нь Түүний ажлыг тодорхойлж чадах уу? Та Түүнийг хэн гэж дуудсанаас үл хамааран Бурханы өнцгөөс Тэр бол Бурханы Сүнсний махбод болсон бие юм. Тэрээр Сүнсийг төлөөлөх ба Түүгээр баталгаажсан юм. Та шинэ эринд очих замыг олж чадахгүй, та хуучин эринийг төгсгөж чадахгүй, та шинэ эрин рүү орох эсвэл шинэ ажил хийж чадахгүй юм. Иймд таныг Бурхан гэж дуудах боломжгүй!
Үг нь Махбодоор Илэрсэн "Бие махбодтой болсон нууц (1)"-ээс
3. Ариун Сүнсэнд хэрэглэгдэж байгаа хүн хүртэл Бурханыг Өөрийг нь төлөөлж чадахгүй. Хүн Бурханыг төлөөлж чадахгүйгээс гадна энэ ажил нь Бурханыг шууд төлөөлж чадахгүй. Энэ нь хүний туршлагыг Бурханы эзэгнэл дотор тавьж болохгүй ба тэр нь Бурханы эзэгнэлийг төлөөлж чадахгүй гэсэн үг. Бурханы Өөрөө хийж байгаа бүх ажил нь Түүний өөрийн эзэгнэлийн төлөвлөгөөндөө хийхээр зэхсэн ажлууд ба агуу эзэгнэлтэй хамаатай юм. Хүний (Ариун сүнсэнд хэрэглэгдэж байгаа хүний) хийж байгаа ажил нь түүний хувийн туршлагыг хангадаг. Тэрээр өөрөөсөө өмнө байсан хүмүүсээсээ туршлагын шинэ замыг олж ахан дүүсээ Ариун сүнсний зааврын дагуу удирддаг. Тэдний хангадаг зүйлс нь хувийн туршлага эсвэл сүнслэг хүмүүсийн сүнслэг бичвэр юм. Тэднийг Ариун сүнс удирддаг боловч тэдний хийж буй ажил нь зургаан мянган жилийн төлөвлөгөөн дэх агуу эзэгнэлтэй холбоогүй. Тэднийг Ариун сүнс ердөө л төрөл бүрийн цаг хугацаанд Ариун сүнсний урсгалд хүмүүсийг хөтлөхөд тэд үйл хэргээ биелүүлж, амьдрал нь дуусах хүртэл дэмжсэн. Тэдний хийж байгаа ажил нь Бурханд Өөрт нь зориулан тохиромжтой замыг бэлдэхэд эсвэл Бурханы Өөрийн газар дээрх эзэгнэл дэх ганц зүйлийг үргэлжлүүлэхэд оршдог. Эдгээр хүмүүс нь Түүний эзэгнэл дор агуу ажлыг хийж чадахгүй, тэд шинэ замыг нээж чадахгүй бөгөөд Бурханы өмнөх эринд хийсэн бүх ажлыг төгсгөж ч чадахгүй. Иймд тэдний хийж буй ажил нь бүтээгдсэн зүйл өөрийн үйл ажиллагааг явуулж байгааг л төлөөлөх ба Бурхан Өөрийн эзэгнэлийг гүйцэтгэж байгааг төлөөлөхгүй. Учир нь тэдний хийдэг ажил нь Бурханы Өөрийн хийдэг ажлаас өөр байдаг. Шинэ эрин үед алхан орох ажлыг Бурханы өмнөөс хүн хийж чадахгүй. Түүнийг Бурханаас Өөрөөс нь өөр хэн ч хийж чадахгүй. Хүний хийж буй бүх ажил нь нэг бүтээлийн хувьд үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг бөгөөд мөн үүнийг Ариун сүнсээр хөдөлгөгдсөн эсвэл гэгээрсэн үедээ хийдэг. Ийм хүмүүсийн өгч байгаа заавар нь хүн өдөр тутмын амьдралаа яаж хэрэгжүүлэх болон Бурханы хүсэлтэй яаж уялдуулах тухай байдаг. Хүний хийж байгаа ажил нь Бурханы эзэгнэлийг агуулахгүй ба Сүнсний ажлыг ч төлөөлөхгүй. ... Иймд Ариун Сүнсэнд хэрэглэгдэж байгаа хүмүүсийн ажил нь Бурханы Өөрийн хийж байгаа ажлаас ялгаатай ба тэдний хэн болох болон тэд хэний нэрийн өмнөөс үйлдэх нь мөн л ялгаатай байна. Учир нь Ариун сүнсний хийх гэж байгаа ажил нь ялгаатай тул ажиллаж байгаа бүхэнд ялгаатай бие болон байр суурьтай байна. Ариун сүнсэнд хэрэглэгдэж буй хүн заримдаа шинэ ажил хийж болох ба мөн хуучин эринд байсан зарим ажлыг устгаж болох боловч тэдний ажил нь Бурханы шинэ эрин дэх зан чанар болон хүслийг илэрхийлж чадахгүй. Тэд зөвхөн хуучин эриний ажлыг арилгахын тулд ажилладаг ба шинэ ажлыг хийж Бурханы Өөрийн зан чанарыг шууд төлөөлдөггүй. Иймд тэд хичнээн ч хуучирсан зүйлийг цуцалж, шинэ зүйл оруулж ирсэн бүтээгдсэн зүйл, хүнийг төлөөлсөн хэвээрээ үлдэнэ. Харин Бурхан Өөрөө ажил хийх үед Тэрээр хуучин эриний зүйлсийг нээлттэйгээр зарлан цуцалдаггүй ба шинэ эрин эхэлснийг шууд зарладаггүй. Тэр Өөрийн ажлаа хийхдээ шууд шулуун байдаг. Тэрээр Өөрийн хийх гэж байгаа ажилдаа шулуунаар ханддаг. Энэ нь Тэр Өөрийн авчирсан ажлаа шууд илэрхийлж, Өөрийн ажлыг анхны хийхээр төлөвлөснөөр хийж, Өөрийн оршихуй болон зан чанарыг илэрхийлдэг гэсэн үг. Хүмүүсийн харж байгаагаар Түүний зан чанар болон мөн Түүний ажил нь өмнөх эринүүдийнхээс өөр байна. Гэвч Бурханы Өөрийн өнцгөөс бол энэ нь зүгээр л Түүний ажлын цаашдын хөгжүүлэлтийг үргэлжлүүлж байгаа хэрэг. Бурхан Өөрөө ажиллах үед Тэрээр Өөрийн үгээ илэрхийлж, шинэ ажлыг шууд авчирдаг. Харин хүн ажиллах үедээ нягтлан цэгнэж, судалж эсвэл бусдын ажил дээр суурилсан хэрэгжүүлэлтийг системчлэх, мэдлэгээ хөгжүүлэх гэсэн замаар явдаг. Энэ нь хүний хийж байгаа ажлын мөн чанар нь хэлэлцээг баримтлан "хуучин замаар шинэ гуталтайгаар алхахад" оршино гэсэн үг. Энэ нь Ариун сүнсэнд хэрэглэгдэж байгаа хүний алхсан зам ч гэсэн Бурханы Өөрийн нээсэн зүйл дээр баригдсан зам байдаг гэсэн үг. Эцсийн эцэст хүн бол хүн, Бурхан бол Бурхан юм.
Үг нь Махбодоор Илэрсэн "Бие махбодтой болсон нууц (1)"-ээс
4. Иохан амлалтаар төрсөн ба түүний нэрийг тэнгэрэлч өгсөн. Тэр үед зарим нь түүний аавынх нь нэрээр Зехариа гэж нэрлэхийг хүсэж байсан боловч эх нь "Энэ хүүхдийг тэр нэрээр нэрлэж болохгүй. Түүнийг Иохан гэж нэрлэх хэрэгтэй." гэж хэлсэн. Энэ нь бүгд Ариун Сүнсний зааварчилгаа байсан. Тэгвэл Иоханыг яагаад Бурхан гэж нэрлээгүй вэ? Есүсийн нэр мөн Ариун сүнсний заавар байсан ба Тэрээр Ариун сүнсээс Ариун сүнсний амлалтаар төрсөн. Есүс Христ Бурхан байсан ба мөн Хүний Хүү байсан. Иоханы хийсэн ажил мөн л агуу байсан атал яагаад түүнийг Бурхан гэж нэрлээгүй вэ? Есүс болон Иоханы хийсэн ажлуудын хоорондын ялгаа нь яг юу байсан бэ? Иохан Есүст замыг нь тавьж өгсөн нэгэн байсан гэдэг нь цорын ганц шалтгаан байсан уу? Эсвэл үүнийг Бурхан урьдчилан заяасан байсан уу? Гэвч Иохан бас "Тэнгэрийн хаанчлал айсуй, та нар гэмшицгээ." гэж хэлээд тэнгэрийн хаанчлалын тухай сайн мэдээг номлосон боловч түүний ажил нь гүнзгий бус зөвхөн эхлэлээс тогтож байсан. Харин Есүс шинэ эринд орж хуучныг эцэс болгосон боловч Тэрээр Хуучин Гэрээний хуулийг биелүүлсэн. Түүний хийсэн ажил Иоханыхаас илүү агуу байсан ба Тэрээр ажлын энэ шатанд бүх хүн төрөлхтнийг гэтэлгэсэн. Иохан зүгээр л замыг бэлдсэн. Түүний ажил агуу, түүний үгс олон, түүнийг дагасан шавь нарын тоо хэмжээлшгүй байсан боловч түүний ажил нь хүмүүст шинэ эхлэлийг авчрахаас илүү гараагүй. Хүмүүс түүнээс амь, зам болон гүнзгий үнэнийг аваагүй ба түүгээр дамжуулан Бурханы хүслийг ойлгоогүй. Иохан нь Есүсийн ажлын шинэ газар дээр ирсэн агуу эш үзүүлэгч (Елиа) байсан юм. Тэр Нигүүлслийн Эриний хошууч байсан. Эдгээрийг зүгээр л энгийн хүний нүдээр ажиглаад илрүүлэх боломжгүй байсан. Ялангуяа Иохан маш агуу ажил хийсэн. Мөн дээр нь тэр Ариун сүнсний амлалтаар төрсөн ба түүний ажлыг Ариун сүнс дэмжиж байсан. Иймд тэдний хэн болохыг ялгахын тулд зөвхөн тэдний ажлыг авч үзэх хэрэгтэй. Учир нь хүний гадаад байдал нь түүний мөн чанарыг илэрхийлдэггүй ба хүн Ариун сүнсний үнэн гэрчлэлийг тогтоох чадваргүй. Иоханы болон Есүсийн хийсэн ажлууд адилгүй байсан ба өөр шинж чанартай байсан. Түүнийг Бурхан мөн эсэхийг яг энэ л тодорхойлох юм. Есүсийн ажил эхэлж, үргэлжилж, дуусаж, биелэгдэх ёстой байсан. Эдгээр шатуудыг Есүс гүйцэтгэж байсан бол Иоханы хувьд ажил нь зөвхөн эхлүүлэхэд оршиж байсан. Эхэндээ Есүс сайн мэдээг дэлгэрүүлэх болон наманчлалын замуудыг номлож байсан ба дараа нь хүмүүст баптисм хүртээж, тэдний өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөж байсан. Сүүлд нь Тэр хүн төрөлхтнийг нүглээс гэтэлгэж, уг эринд бүхэлд нь зориулагдсан Өөрийн ажлаа дуусгасан. Тэрээр хүнд номлож, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг бүх газарт тараасан. Иоханы хувьд энэ нь адилхан байсан ба ганц ялгаа нь Есүс шинэ эринд орж хүн төрөлхтөнд Нигүүлслийн Эринг авчирсан явдал юм. Түүний амнаас хүмүүсийн хэрэгжүүлэх хэрэгтэй үгс гарч, хүмүүсийн Нигүүлслийн Эринд дагах ёстой зам гарч эцэст нь Тэрээр гэтэлгэлийн ажлаа дуусгасан. Ийм ажлыг Иохан хэзээ ч хийж чадахгүй байсан. Иймд Бурханы Өөрийн ажлыг хийж байсан хүн нь Есүс байсан ба Тэрээр Өөрөө Бурхан байж Бурханыг шууд төлөөлсөн.
Үг нь Махбодоор Илэрсэн "Бие махбодтой болсон нууц (1)"-ээс
5. Хэрэв та энэ өдрийн ажлын шат нь Бурханы Өөрийнх гэдгийг танихгүй байгаа бол танд үзэгдэл дутагдаж байна гэсэн үг. Гэсэн ч та ажлын энэ шатыг үгүйсгэж чадахгүй. Таны таньж чадахгүй байгаа нь Ариун сүнс ажиллахгүй байгааг эсвэл Түүний ажил буруу гэдгийг баталж байгаа гэсэн үг биш. Зарим нь бүр одоогийн ажлыг Библи дээрх Есүсийн ажилтай тулгаж, таарахгүй зүйлүүдийг ажлын энэ шатыг үгүйсгэхэд хэрэглэдэг. Энэ нь сохор хүний үйлдэл биш гэж үү? Библи дээр бичсэн бүх зүйл нь хязгаарлагдмал ба Бурханы бүх ажлыг дүрсэлж чадахгүй. Дөрвөн сайн мэдээ нь зуугаас бага бүлэгт багтсан ба тэнд цөөн тооны дараах үйл явдлуудын талаар бичсэн байдаг: Есүс инжирийн модыг хараасан, Петрийн Их Эзэний гурван татгалзал, Есүс Өөрийн шавь нар дээрээ өөрийн цовдлолт болон дахин амилалтын дараа ирсэн, мацаг барих талаарх сургаал, мөргөл хийх талаарх сургаал, салалтын талаарх сургаал, Есүсийн төрсөн ба ургийн мод, Есүсийн шавь нараа томилсон тухай гэх мэт. Эдгээр нь зүгээр л хэдэн бичмэл боловч хүмүүс тэднийг нандигнан бүр өнөөдрийн ажилтай тулгадаг. Тэд Есүсийг төрснөөсөө хойш зөвхөн ийм л ажил хийсэн гэж итгэдэг. Энэ нь тэд Бурханыг зөвхөн ийм л зүйл хийж чадах ба цааш хийх ажил байхгүй гэж итгэсэнтэй адил. Энэ нь тэнэг хэрэг биш гэж үү?
Үг нь Махбодоор Илэрсэн "Бие махбодтой болсон нууц (1)"-ээс
6. Хүмүүс бие махбодтой болсон Бурхан хүн шиг амьдардаггүй гэдэгт итгэдэг. Хүмүүс Түүнийг ариун хүн учраас Өөрийн шүдээ болон нүүрээ угаах хэрэггүй гэж итгэдэг. Эдгээр нь цэвэр хүний үзхүй биш гэж үү? Библид Есүсийн хүний амьдралын талаарх бичлэг байдаггүй зөвхөн Түүний ажлын талаар байдаг боловч энэ нь Түүнд энгийн хүн чанар байгаагүй гэж эсвэл Тэрээр гучин нас хүртлээ энгийн хүний амьдралаар амьдраагүй гэж батлахгүй. Тэрээр албан ёсоор Өөрийн ажлаа 29 насандаа эхэлсэн боловч та энэ нас хүртлээ Түүний бүх амьдралаа хүн байдлаар өнгөрөөснийг үгүйсгэж чадахгүй. Библи зүгээр л энэ шатыг бичлэгтээ оруулаагүй. Учир нь Түүний энгийн хүний амьдралын шат байсан ба Түүний бурханлаг ажлын шат байгаагүй тул бичиж үлдээх хэрэггүй байсан. Есүсийг баптисм хүртэхээс өмнө ч гэсэн Ариун сүнс Түүний ажлыг шууд хийгээгүй, харин Түүний амьдралыг энгийн хүн байдлаар Есүсийг үйлчлэлээ гүйцэтгэх хүртэл байлгаж байсан. Хэдийгээр Тэр бие махбодтой болсон байсан боловч Тэрээр энгийн хүний адилаар нас биед хүрсэн. Энэ үеийг Библид орхисон ба учир нь үүнд хүний амийн өсөлтөд туслахаар зүйл байгаагүй. Түүнд баптисм хүртээхээс өмнө Тэр илрээгүй байсан ба Тэрээр тэмдэг болон гайхамшгийг үзүүлээгүй. Зөвхөн Есүст баптисм хүртээсний дараа л Тэрээр хүн төрөлхтнийг гэтэлгэх нигүүлслээр, үнэнээр, хайр болон өршөөлөөр дүүрэн бүх ажлаа эхэлсэн. Энэ ажлын эхлэл нь мөн Нигүүлслийн Эриний эхлэл байсан. Ийм учраас энэ тухай бичиж одоог хүртэл дамжуулсан. ... Есүс Өөрийн үйлчлэлээ гүйцэтгэхээс өмнө эсвэл Библид бичсэнээр Түүн дээр Сүнс бууж ирэхээс өмнө Есүс зүгээр л энгийн хүн байсан ба ямар ч ер бусын зүйлгүй байсан. Ариун сүнс бууж ирсний дараа буюу Тэрээр Өөрийн үйлчлэлийг эхлүүлсний дараа Түүнд ер бусын хүч чадал шингэсэн. Иймд хүмүүс Бурханы махан бие болсон хүн эгэл байгаагүй, бие махбодтой болсон Бурханд хүн чанар байхгүй гэсэн буруу итгэл үнэмшилтэй байсан. Мэдээж Бурханы ажил болон хүний харж буй Түүний бусад зүйлс нь ер бусын. Түүний ажил болон Түүний үгс нь хүнд ойлгогдохооргүй, танигдахааргүй байдаг тул таны нүдээрээ харж байгаа болон чихээрээ сонсож байгаа бүх зүйлс нь ер бусын байна. Хэрэв тэнгэрээс ямар нэг зүйлийг газар дээр авчирсан бол тэр нь ер бусын байхаас өөр яах юм бэ? Тэнгэрийн хаанчлалын нууцуудыг газарт авчирсан ба нууцууд нь хүн ойлгох, мэдрэхэд хэтэрхий гайхамшигтай, мэргэн байгаа тул тэдгээр нь бүгд ер бусын байхгүй гэж үү? Гэвч хичнээн ч ер бусын байсан тэднийг Түүний энгийн хүн чанар удирдаж байсан. Бурханы махан бие нь хүн чанартай байсан ба үгүй бол Тэрээр Бурханы махан бие биш байх билээ.
Үг нь Махбодоор Илэрсэн "Бие махбодтой болсон нууц (1)"-ээс
7. Махан бие дэх Бурханы Сүнсний ажил нь мөн өөрийн зарчимтай байна. Түүнд энгийн хүн чанар байгаа гэсний үндсэн дээр л Тэрээр ажил болон Эцгийн даалгаврыг хүлээн авч чадах байсан. Зөвхөн үүний дараа л Тэр Өөрийн ажлаа эхэлж чадах юм. Тэр хүүхэд байхдаа эрт цагт юу болсныг бүгдийг нь огт ойлгоогүй ба зөвхөн багш нараасаа асууснаар ойлгож авсан. Хэрэв Тэр дөнгөж ярьж сурангуутаа л ажлаа хийж эхэлсэн бол ямар ч алдаа хийхгүй байж чадах байсан уу? Бурхан яаж алдаа хийж чадах вэ? Иймд энэ нь зөвхөн Тэр Өөрийн ажлыг эхлэх чадвартай болсны дараа болсон. Тэрээр ийм ажил хийх бүрэн чадвартай болтлоо ямар ч ажил аваагүй. 29 настайдаа Есүс хангалттай насанд хүрсэн ба Түүний хүн чанар нь Түүний хийх ажилд хангалттай болсон байсан. Зөвхөн тэр үед л Ариун сүнс гучин жилийн турш нуугдмал байснаасаа гарч ирэн Өөрийгөө нээсэн ба Бурханы Сүнс албан ёсоор Түүнтэй ажиллаж эхэлсэн. Энэ үед Иохан Түүнд зориулан зам засахын тулд долоон жилийн турш ажилласан байсан ба ажлаа дуусгасны дараа Иоханыг шоронд хийсэн. Дараа нь энэ ачаа бүхлээрээ Есүс дээр унасан. Хэрэв Тэрээр энэ ажлыг 21 эсвэл 22 насандаа, Түүнд хангалттай хүн чанар байхгүй, насанд дөнгөж хүрсэн залуу байхдаа, олон зүйлийг ойлгоогүй байхдаа хүлээн авсан бол, Тэрээр хяналт тогтоож чадахгүй байх байсан. Тэр үед Иохан өөрийн ажлаа нэлээдгүй хугацаанд буюу Есүс ажлаа дунд хэргэм насандаа хийж эхлэхээс хэсэг хугацааны өмнө хийгээд байсан. Тэр насандаа Түүний энгийн хүн чанар нь Түүний хийх ёстой ажилд хангалттай болсон байсан.
Үг нь Махбодоор Илэрсэн "Бие махбодтой болсон нууц (1)"-ээс
8. Бие махбодтой болсон Бурханы ажилд олон зарчим байдаг. Хүний ойлгохгүй зүйл олон байдаг боловч хүн үргэлж Түүнийг хэмжихэд эсвэл Түүнээс хэт их зүйл шаардахад өөрийн ойлголтыг хэрэглэдэг. Өнөөдөр хүртэл өөрийн мэдлэг нь зөвхөн өөрсдийнх нь ойлголтуудаас тогтдог гэдгийг огт мэдэггүй олон хүмүүс байдаг. Бурхан ямар ч эринд эсвэл газар бие махбодтой болсон бай Түүний махан бие дэх ажлын зарчим нь өөрчлөгддөггүй. Тэрээр махан бие болчихоод махан биеэсээ даван гарч ажиллаж чадахгүй. Мөн Тэрээр махан бие болчихоод энгийн хүнлэг чанартаа ажиллахгүй байж чадахгүй. Үгүй бол Бурханы махан бие болсоны ач холбогдол үгүй болж Үг нь махан бие болсон гэдэг бүхлээрээ утгагүй болох юм. Мөн Бурханы махан бие болсныг зөвхөн тэнгэр дэх Эцэг (Сүнс) мэдэх ба өөр хэн ч, бүр махан бие Өөрөө ч эсвэл тэнгэрийн элч нар ч мэдэхгүй. Иймд Бурханы махан бие дэх ажил нь илүү энгийн болж үзүүлэхэд тохиромжтой болсон ба энэ нь Үг махан бие болсон гэсэн үг. Махан бие гэдэг нь хүнд энгийн бөгөөд хэвийн гэсэн үг юм.
Үг нь Махбодоор Илэрсэн "Бие махбодтой болсон нууц (1)"-ээс
9. Зарим хүмүүс эринийг эхлүүлэхэд Бурхан яагаад Өөрөө хөтлөн оруулсан юм бол гэж гайхаж байж магадгүй. Түүний оронд ямар нэг бүтээл байж болоогүй юм болов уу? Та бүхэн Бурхан махан бие болсон нь шууд хэлэхэд шинэ эринд орох зорилготой байсан ба мэдээж Тэрээр шинэ эринд ороход Тэр хуучин эринийг мөн нэгэн зэрэг дуусгана гэдгийг бүгд мэдэж байгаа. Бурхан бол Эхлэл ба Төгсгөл юм. Тэр л Өөрөө Өөрийн ажлыг хийдэг ба иймд өнгөрсөн эринг дуусгах нь Түүний Өөрийн ажил юм. Энэ бол Түүний Сатаныг дарж дэлхийг байлдан дагуулахын баталгаа. Түүнд Өөрөө хүмүүсийн дунд ажиллах бүр нь шинэ тэмцлийн эхлэл байдаг. Шинэ ажлыг эхлүүлэлгүйгээр хуучин ажлаа дуусгах боломж мэдээж байхгүй. Хуучин зүйлийг дуусгасангүй нь Сатантай хийх тулаан төгсгөлдөө ирсний баталгаа биш. Зөвхөн Бурхан Өөрөө хүмүүсийн дунд ирж шинэ ажил гүйцэтгэх юм бол хүн Сатаны дарангуйллаас чөлөөлөгдөж шинэ амьдрал, шинэ эхлэлийг олж авах юм. Үгүй бол хүн үүрд хуучин эриндээ амьдарч, Сатаны хуучин нөлөөн дор үүрд амьдрах болно. Бурханы удирдаж буй эрин бүрд хэсэг хүмүүс чөлөөлөгдөж, Бурханы ажилтай хамтаар шинэ эрин рүү урагшилдаг. Бурханы ялалт бол Түүнийг дагагч бүхний ялалт юм. Хэрэв бүтээгдсэн хүн төрөлхтөнд эринийг дуусгах үүрэг өгсөн бол тэдний эсвэл Сатаны өнцгөөс энэ нь илүүтэй Бурханыг эсэргүүцсэн эсвэл Түүнээс урвасан, Бурханд дуулгавартай үйлдэл биш байх байсан бөгөөд ингэснээр Сатаны гарт хөшүүрэг өгөх байсан. Зөвхөн хэрэв хүн дуулгавартай байж, Бурханы нээсэн эринд Бурханыг дагах юм бол Сатан бүрэн дийлдэж чадах байсан билээ. Учир нь энэ бол бүтээлийн үүрэг билээ. Иймд Би та нарт зөвхөн дагах, дуулгавартай байх хэрэгтэй бөгөөд үүнээс илүүг та нараас асуухгүй гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл энэ нь хүн бүр өөрийн үүргийг сахиж, үүргээ гүйцэтгэж байх гэсэн үг юм. Бурхан Өөрийн ажлыг өөрөө хийдэг ба Өөрийнхөө оронд хүнээр ажлаа хийлгэдэггүй, Өөрөө ч бүтээгдсэн зүйлийн ажилд оролцдоггүй. Хүн өөрийн үүргийг гүйцэтгэн Бурханы ажилд саад болдоггүй ба энэ нь үнэнээр дуулгавартай байгаа хэрэг ба Сатаны ялагдлын баталгаа билээ. Бурхан Өөрөө шинэ эринд орсныхоо дараа хүмүүсийн дунд Өөрөө ажиллахаа больсон. Зөвхөн тэр үед л хүн албан ёсоор шинэ эринд алхан орж өөрийн үүрэг болон өөрийн даалгаврыг бүтээл гэсэн утгаараа гүйцэтгэдэг. Эдгээр нь хэн хүн ч зөрчиж болохгүй ажлын зарчмууд юм. Ийм байдлаар ажиллах нь л ухаалаг бөгөөд үндэслэлтэй байдаг. Бурханы ажлыг Бурхан Өөрөө гүйцэтгэж байна. Түүний ажлыг үргэлжлүүлэгч болон дуусгагч нь Тэр Өөрөө юм. Ажлыг төлөвлөгч нь Тэр ба ажлыг эзэгнэгч нь ч Тэр бөгөөд мөн ажлын үр дүнг гаргагч нь ч Тэр юм. Үүнийг Библид бичсэн байдаг: "Би бол Эхлэл ба Төгсгөл. Би бол Суулгагч ба Хураагч." Түүний эзэгнэлийн ажилтай холбоотой бүхэн Түүний гараар хийгддэг. Тэр зургаан мянган жилийн эзэгнэлийн төлөвлөгөөг Удирдагч. Тэр бүх зүйлийг хянадаг тул Түүний ажлыг Түүний оронд хэн ч хийж, дуусгаж чадахгүй. Тэр ертөнцийг бүтээсэн учраас Тэрээр бүх ертөнцийг Өөрийн гэрэлд удирдаж, Тэрээр эринг бүхлээр нь дуусгаж, Өөрийн бүх төлөвлөгөөг үр дүнд хүргэнэ.
Үг нь Махбодоор Илэрсэн "Бие махбодтой болсон нууц (1)"-ээс
10. Тэр үед Есүс Иудейд ажиллаж байхдаа нээлттэй байсан бол Би одоо ажиллаж, ярихдаа та нарын дунд нууцаар байдаг. Үл итгэгчид нь үүнийг огт мэддэггүй. Та бүхэн дээр хийгдэж байгаа Миний ажил бусдаас тусгаарлагдсан байдаг. Эдгээр үгс, тэдгээр гэсгээлт болон шүүлтүүд нь зөвхөн та нарт мэдэгддэг ба бусдад мэдэгддэггүй. Эдгээр бүх ажлыг та нарын дунд хийж, зөвхөн та нарт нээж харуулдаг. Үл итгэгчдийн хэн нь ч үүнийг мэддэггүй. Учир нь цаг нь ирээгүй байгаа юм. Гэсгээлтийг давж гарсан хүмүүс бүрэн болоход ойртсон байдаг боловч гадны хүмүүс энэ тухай юу ч мэддэггүй. Энэ ажил нь хэтэрхий далдлагдсан байдаг! Тэдний хувьд Бурхан махан бие болсон нь нууц байдаг боловч энд байгаа хүмүүст Тэр нээлттэй байдаг гэж үзэж болно. Бурханы хувьд бүгд нээлттэй, бүгд тодорхой ба бүгд чөлөөлөгдсөн байдаг боловч энэ нь зөвхөн Түүнд итгэгчдийн хувьд л үнэн болохоос үл итгэгчид бол юу ч мэдэхгүй байдаг. Энд одоо хийгдэж байгаа ажил нь олж мэдүүлэхгүйн тулд маш тусгаарлагдсан байдаг. Хэрэв тэд олж мэдэх юм бол хүлээж буй бүх зүйлс нь ял тулгалт болон хавчлага байдаг. Тэд итгэхгүй байх болно. Агуу улаан лууны улс буюу хамгийн их хоцрогдсон газар ажиллах нь амар даалгавар биш билээ. Хэрэв энэ ажлыг мэдэгдэх байсан бол түүнийг үргэлжлүүлэх аргагүй байх байсан. Энэ байдалд ажлын уг шатыг зүгээр л цааш үргэлжлүүлж чадахгүй. Ийм ажлыг нээлттэйгээр гүйцэтгэж байхад тэд яаж эвлэрэх юм бэ? Энэ нь бүр их эрсдэл авчрахгүй гэж үү? Хэрэв энэ ажлыг нууцлаагүй, харин бүр Есүсийн үед Тэрээр гайхамшигтайгаар өвчнийг эмчилж, чөтгөрийг хөөдөг байсантай адилаар үргэлжлүүлсэн бол Түүнийг аль хэдийн чөтгөрүүд "авчихсан" байх биш үү? Тэд Бурханы оршихуйтай эвлэрч чадах уу? Хэрэв би одоо танхимд орж хүмүүст номлож, лекц унших юм бол Намайг аль хэдийн хэдэн хэсэг болгочих биш үү? Хэрэв тийм бол Миний ажил яаж урьдын адил үргэлжлэх вэ? Тэмдэг болон гайхамшгийг илээр гаргахгүй байгаагийн шалтгаан нь нууцлал юм. Үл итгэгчдэд Миний ажил харагдахгүй, мэдэгдэхгүй эсвэл илрэхгүй. Хэрэв ажлын энэ шатыг Есүсийн Нигүүслийн Эринд хийсэнтэй адилаар хийвэл тэр нь тогтвортой байж чадахгүй. Ийм байдлаар далдалсан ажил нь танд болон бусад ажлуудад ашигтай. Газар дээрх Бурханы ажил дуусах буюу энэ нууц ажил төгсөх юм бол ажлын энэ шатыг томоор нээх болно. Бүгд Хятадад хэсэг хүмүүс ялсныг мэдэх болно. Бүгд Бурхан Хятадад махан бие болсон бөгөөд Түүний ажил дууссаныг мэдэх болно. Зөвхөн энэ үед л хүмүүс сэхээрэх болно: Яагаад Хятад улс одоо болтол доройтож эсвэл задрахгүй байна вэ? Учир нь Бурхан биечлэн Өөрийн ажлыг Хятадад хийж байгаа ба хэсэг хүмүүсийг ялагч болгон төгс болгосон байна.
Үг нь Махбодоор Илэрсэн "Бие махбодтой болсон нууц (2)"-оос
11. Бурхан махан бие болоод Өөрийгөө биечлэн ажлаа хийж байгаагаа зөвхөн Түүнийг дагагч хэдхэн хүмүүст л зарласан ба бүх бүтээлд зарлаагүй. Тэрээр ажлын нэг шатыг гүйцээхээр махан бие болсон болохоос Өөрийн дүрийг хүмүүст үзүүлэх гээгүй. Гэвч Тэрээр Өөрийн ажлаа Өөрөө хийх ёстой учраас Түүнд Өөрөө махан биед ажиллах хэрэгтэй болсон. Энэ ажил дуусахад Тэр газар дэлхийг орхино. Тэр ирээдүйн ажилд саад болохгүйн тулд хүн төрөлхтний дунд удаан хугацаагаар байж чадахгүй. Түүний олон нийтэд үзүүлж буй зүйл нь зөвхөн Түүний зөвт зан чанар болон Түүний хийсэн үйл болохоос Түүний хоёр удаа махан бие болсон бие биш юм. Учир нь Бурханы дүрийг Түүний зан чанараар дамжуулан үзүүлж болохоос биш Түүний махан биеийн зургаар сольж болохгүй. Түүний махан биеийн дүр нь зөвхөн Түүнийг махан бие байхад нь дагаж байсан цөөхөн хэдэн хүмүүст л харагдсан. Ийм учраас одоо хийгдэж байгаа ажлыг ингэж нууцалж байгаа юм. Энэ нь Есүсийн ажлыг зөвхөн иудейчуудад үзүүлж, бусад улсуудад үзүүлээгүйтэй адил. Иймд Тэрээр Өөрийн ажлаа дуусгасны дараа хурдхан хүмүүсээс холдож үлдээгүй билээ. Тэрээр Өөрийн дүрийг хүмүүст үзүүлээгүй боловч ажлыг Ариун сүнс шууд хийсэн. Бурханы махан бие дэх ажил бүрэн дууссаны дараа Тэрээр зуурдын ертөнцийг орхин оддог ба махан биед байхдаа хийсэнтэй адил ажлыг дахиж хэзээ ч хийдэггүй. Дараачийн ажлуудыг Ариун Сүнс шууд хийнэ. Энэ үед хүн Түүний дүрийг бараг харж чадахгүй. Тэрээр хүмүүст Өөрийгөө үзүүлэлгүйгээр үүрд нууцлагдмалаар үлдэх болно. Махан бие болсон Бурханы хувьд ажлын хугацаа нь хязгаарлагдмал байдаг ба ажлаа тодорхой эрин, хугацаа, улсын хувьд, тодорхой хүмүүсийн дунд хийдэг. Ийм ажил нь Бурханы махан биед байх үеийн ажлыг л төлөөлдөг ба энэ нь цаг үеч чанартай, Бурханы Сүнсний нэг эринд хийсэн ажлыг төлөөлөх боловч Түүний ажлыг бүхлээр нь төлөөлөхгүй. Иймд махан бие болсон Бурханы дүр бүх хүмүүст үзэгдэхгүй. Тэрээр хоёр удаа махан бие болох үедээ Олон түмэнд үзүүлэх зүйл нь Бурханы зөвт байдал, Түүний зан чанар бүхэлдээ байх болохоос Түүний дүр биш юм. Энэ нь хүнд үзэгдэх нэг дүр биш, нийлүүлсэн хоёр дүр ч биш. Иймд Бурханы махан бие нь Түүнд хэрэгтэй ажлыг дуусахад дэлхийг орхих нь маш чухал ба учир нь Тэрээр Өөрийн хийх хэрэгтэй ажлыг хийхээр л ирдэгээс биш Өөрийн дүрийг хүмүүст үзүүлэх гэж ирдэггүй. Махан бие болохын ач холбогдлыг Бурхан хоёр удаа гүйцэтгэсэн боловч Түүнийг өмнө нь хэзээ ч хараагүй ард түмэнд Тэрээр Өөрийгөө нээлттэйгээр үзүүлэхгүй.
Үг нь Махбодоор Илэрсэн "Бие махбодтой болсон нууц (2)"-оос
12. Махан бие болсон Бурханы ажил нь шинэ эринийг нээнэ гэдгийг та мэдэх хэрэгтэй. Энэ ажил нь хэдэн жилд хязгаарлагдах ба Тэрээр Бурханы Сүнсний бүх ажлыг гүйцээж амжихгүй. Энэ нь Есүс Иудей хүн байдлаараа Бурханы зөвхөн Иудейд ажилласан дүрийг төлөөлсөн бөгөөд Тэрээр зөвхөн цовдлолтыг хийж амжсан гэдэгтэй адил. Есүс махан биед байх үедээ Тэрээр эринийг төгсгөх эсвэл хүн төрөлхтнийг устгах ажлыг хийж чадаагүй. Иймд Тэрээр цовдлогдож, ажлаа дуусгасны дараа дээш явж хүмүүсээс Өөрийгөө үүрд нуусан. Түүнээс хойш харь үндэстэнүүдийн шударга итгэгчид зөвхөн Түүний ханан дээр наадаг зургийг л харж, Эзэн Есүсийн илрэлийг харж чадахгүй болсон. Энэ зураг нь хүний зурсан зураг болохоос хүмүүст үзэгдсэн Бурхан Өөрөө биш юм. Бурхан Өөрийн хоёр удаа махан бие болсон үеийн дүрээ олон нийтэд нээлттэйгээр үзэгдэхгүй. Түүний хүн төрөлхтөн дээр хийж байгаа ажил нь тэдэнд Өөрийн зан чанарыг ойлгуулах зорилготой. Энэ бүгдийг хүмүүст төрөл бүрийн эринд хийгдсэн ажлыг үзүүлэх болон Түүний мэдүүлсэн зан чанар, Түүний хийсэн ажлаар гүйцэтгэсэн болохоос Есүсийн илэрснээр гүйцэтгээгүй. Бурханы дүр нь хүмүүст махан биеийг нь мэдүүлснээр үүсдэггүй харин дүр болон хэлбэртэй Бурханы махан биеийн хийсэн ажлаар нь тодорхойлогддог. Түүний ажил, Түүний дүрийг үзүүлж, Түүний зан чанарыг мэдүүлдэг. Энэ бол Түүний махан биеийн хийхийг хүсэж байгаа ажлын ач холбогдол юм.
Үг нь Махбодоор Илэрсэн "Бие махбодтой болсон нууц (2)"-оос
13. Түүний хоёр удаа махан бие болох ажил дууссаны дараа Тэрээр Өөрийн зөвт зан чанарыг харь үндэстэнүүдэд үзүүлж, Өөрийн дүрийг үй түмэнд харуулж эхэлнэ. Тэрээр Өөрийн зан чанарыг харуулж, үүгээрээ төрөл бүрийн хүмүүсийн төгсгөлийг тодорхой болгож, ингэснээрээ хуучин эринийг бүхлээр нь төгсгөлд нь хүргэхийг хүсдэг. Түүний махан бие дэх ажил нь их орон зайд холбогдохгүй ба (Есүс зөвхөн Иудейд, харин өнөөдөр Би зөвхөн та нарын дунд ажиллаж байгаатай адилаар) учир нь Түүний махан бие дэх ажил нь хил хязгаартай байдаг. Тэрээр махан биеэрээ үүрдийн ажлыг хийх эсвэл бүх харь үндэстэнүүдийн өмнө гарч ирж ажлаа хийхийн оронд зүгээр л богино хугацааны ажлыг энгийн, жирийн махан биеэр гүйцэтгэдэг. Махан бие дэх энэ ажил нь хязгаарлагдмал хүрээтэй (зөвхөн Иудейд эсвэл та нарын дунд гэх мэт) байх ба дараа нь энэ хязгаарт хийгдэх ажлын тусламжтайгаар өргөтгөгддөг. Мэдээж ийм төрлийн өргөтгөлийн ажил нь Түүний Сүнсээр шууд хийгдэх ба Түүний махан биеэр хийгдэхгүй. Учир нь махан бие дэх ажил нь хязгаартай байдаг ба ертөнцийн бүх өнцөг буланд хүрч чадахгүй. Энэ нь биелэгдэшгүй юм. Махан бие дэх ажлаараа Түүний Сүнс дараагийн ажлыг нь гүйцэтгэдэг. Иймд махан бие дэх ажил нь хязгаарлалтан дотор эхлэлийг гүйцэтгэдэг. Харин Түүний Сүнс дараа нь уг ажлыг үргэлжлүүлэн өргөтгөдөг.
Үг нь Махбодоор Илэрсэн "Бие махбодтой болсон нууц (2)"-оос
14. Бурхан энэ дэлхийд зөвхөн эринг удирдах гэж ирдэг. Шинэ эринг нээж хуучныг төгсгөл болгодог. Тэрээр энэ дэлхий дээр хүний амьдралаар амьдрах гэж, хүний амьдралын баяр гунигийг Өөрөө мэдрэх гэж, эсвэл хэн нэгэн хүнийг Өөрийн гараар төгс болгох гэж эсвэл хэн нэгнийг өсөж томрохыг харах гэж ирдэггүй. Энэ бол Түүний ажил биш. Түүний ажил бол ердөө л шинэ эринийг нээж, хуучин эринийг төгсгөл болгох явдал. Энэ нь Тэрээр шинэ эринийг нээж, хуучныг нь төгсгөлд хүргээд, хүмүүс дээр ажил хийснээр Сатаныг дарна гэсэн үг. Тэрээр хүмүүс дээр ажил хийх бүр нь Түүний тулааны талбар дээр хөлөөрөө гишгэхтэй адил байдаг. Махан биед байхдаа Тэрээр эхлээд ертөнцийг ялж, Сатаныг давж гардаг. Тэрээр бүх алдар нэрийг цуглуулж, бүх л хоёр мянган жилийн ажлын дээрх хөшгийг нээж, дэлхий дээрх бүх хүнд дагах зөв замыг, амар амгалан, баяр баясгалантай амьдралыг өгдөг. Гэвч Бурхан хүмүүстэй хамт газар дээр удаан байж чадахгүй. Учир нь Бурхан бол Бурхан, хүн биш юм. Тэрээр энгийн хүний амьдралаар амьдарч чадахгүй ба энэ нь Тэр дэлхий дээр ер бусын зүйл огт байхгүй хүн байдлаар байж чадахгүй гэсэн үг. Учир нь Түүнд ийм амьдралыг хангаж чадах энгийн хүний хүн чанарын хамгийн бага хэсэг нь байдаг. Өөрөөр хэлбэл Бурхан яаж газар дээр гэр бүлтэй болж үр хүүхдээ өсгөх вэ? Энэ нь шившигтэй хэрэг болох биш үү? Тэр ажлаа энгийн байдлаар явуулахын тулд л энгийн хүн чанарыг агуулдаг ба энгийн хүн шиг гэр бүл зохиох гэж ингэдэггүй. Түүний энгийн мэдрэмж, энгийн ухаан, энгийн хоол хүнс болон Түүний махан биеийн хувцас нь Түүнийг энгийн хүн чанартай гэдгийг батлахад хангалттай байдаг. Түүнд энгийн хүн чанар байгаа гэдгийг батлахын тулд гэр бүл үүсгэх хэрэггүй байдаг. Ингэх шаардлага огт байхгүй! Бурхан дэлхий дээр ирнэ гэдэг нь Үг махан бие болсон гэсэн үг. Тэрээр зүгээр л хүмүүст Өөрийн үгээ ойлгуулж, Үгээ харуулж байгаа ба тэр нь хүмүүст махан биеийнхээ хийж байгаа ажлыг харуулж байгаа хэрэг юм. Түүний санаа нь хүмүүсийг Өөрийн махан биед ямар нэг байдлаар хандуулах биш бөгөөд харин зөвхөн хүмүүсийг эцсээ хүртэл дуулгавартай байлгах бөгөөд энэ нь Түүний амнаас гарах үг бүрт дуулгавартай байж, Түүний хийсэн ажил бүрийг дагах гэсэн үг. Тэр ердөө л махан биед ажиллаж байгаа ба хүнээс санаатайгаар Түүний махан биеийн агуу болон ариун байдлыг өргөмжил гэж хүсээгүй. Тэр зүгээр л хүмүүст Өөрийн ажлын мэргэн ухаан болон Түүнд байгаа бүх эрх мэдлийг үзүүлдэг. Иймд хэдийгээр Түүнд гайхамшигтай хүн чанар байгаа боловч Тэрээр огт зарладаггүй ба зөвхөн Өөрийн хийх ёстой зүйл дээрээ анхаарлаа хандуулдаг. Та Бурханыг махан бие болчихоод Өөрийн энгийн хүн чанарыг гайхуулах буюу түүнийг гэрчлэхгүй харин зүгээр л Өөрийн хийхийг хүссэн ажлыг хийж байгааг мэдэх хэрэгтэй. Иймд та Бурханы махан биеэс зөвхөн бурханлаг мөн чанарыг л олж хардаг ба учир нь Тэрээр хүмүүст Өөрийн хүн чанарыг дуурай гэж хэзээ ч зарладаггүй. Зөвхөн хүн нь хүнээ удирдах үед л тэрээр өөрийн хүн чанарын талаар ярьснаар бусдадаа сэтгэгдэл төрүүлж, итгүүлэн манлайлдаг. Харин Бурханы хувьд Тэрээр зөвхөн Өөрийн ажлаар хүмүүсийг байлдан дагуулдаг (энэ нь хүмүүст хүршгүй байдаг). Тэр хүмүүст сэтгэгдэл төрүүлэх буюу хүн төрөлхтнийг Өөртөө "мөргүүлэх" үйлдэл хийдэггүй, харин хүнд Өөрийгөө хүндэтгэх мэдрэмжийг оруулж, хүнд Өөрийн тайлагдашгүй байдлыг мэдүүлдэг. Бурханд хүний сэтгэлийг хөдөлгөх шаардлага байхгүй. Түүнд хэрэгтэй бүх зүйл бол та Түүний зан чанарыг харсны дараа Түүнийг хүндэтгэх явдал юм.
Үг нь Махбодоор Илэрсэн "Бие махбодтой болсон нууц (3)"-аас
15. Бие махбодтой болсон Бурханы ажил нь Ариун Сүнсэнд хэрэглэгдэж байгаа хүмүүсийнхээс өөр байдаг. Бурхан Өөрийн ажлыг газар дээр хийхдээ зөвхөн Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхэд анхаардаг. Түүний үйлчлэлтэй холбоогүй зүйлсийн хувьд Тэрээр ер нь оролцдоггүй ба хараагүй мэт өнгөрдөг. Тэрээр Өөрийн хийх ёстой ажлаа л хийдэг ба хүний хийх ёстой зүйлд хамгийн бага анхаардаг. Түүний хийж буй ажил нь зөвхөн Түүний байгаа эринтэй болон Түүний гүйцэтгэх ёстой үйлчлэлтэй холбоотой байх ба бусад зүйлс нь Түүний хариуцлагад ордоггүй мэт байна. Тэрээр хүний амьдралын өөр үндсэн мэдлэгийг олж авдаггүй ба Тэрээр хүний ойлгодог нийгмийн ур чадвар гэх мэт бусад зүйлсийг илүү олж сурдаггүй. Тэрээр хүний олж авах ёстой бүх зүйлд огт анхаарлаа хандуулдаггүй ба Өөрийн үүрэг болох ажлаа л хийдэг. Ингээд, хүний харж байгаагаар Бурханд их олон зүйл "дутагдаж" байгаа ба хүмүүст байх хэрэгтэй олон зүйл дээр Тэр нүдээ аньж өнгөрүүлдэг ба Тэрээр эдгээр зүйлсийн талаар ойлголтгүй байдаг байна. Бусадтай харилцах тухай гэх мэт амьдралын ерөнхий мэдлэг нь Түүнд хамаагүй мэт байдаг. Гэсэн ч та махан бие болсон Бурханаас ямар ч хэвийн бус занг мэдрэхгүй. Энэ нь Түүний хүн чанар нь Түүний амьдралыг энгийн эргэцүүлэх чадвар бүхий, сайн мууг ялгах чадвартай тархитай энгийн хүн байдлаар л байлгадаг. Гэвч Тэрээр өөр ямар ч зүйл олж авдаггүй нь бүгд зөвхөн хүний (бүтээгдсэн зүйлийн) төлөө юм. Бурхан Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхийн тулд л махан бие болдог. Түүний ажил нь эринийг бүхэлд нь хамардаг ба ямар нэг хүн, газарт чиглэдэггүй. Түүний ажил нь бүх ертөнц рүү чиглэсэн байдаг. Энэ бол Түүний ажлын чиглэл ба Түүний ажилладаг зарчим юм. Үүнийг юу ч өөрчилж чадахгүй ба үүнд хүний оролцох юу ч байхгүй.
Үг нь Махбодоор Илэрсэн "Бие махбодтой болсон нууц (3)"-аас
16. Бурхан газар дээр зөвхөн Өөрийн ажлаа дуусгах гэж л бууж ирдэг тул Түүний газар дээрх ажил нь мөнх биш. Түүнийг газарт ирэхэд Бурханы Сүнсэнд Өөрийн махан биеийг гармагай сүмийн удирдагч болгох санаа байдаггүй. Бурхан газар дээр буухад Үг махан бие болно. Харин хүн Түүний ажлын талаар болон Түүнд байгаа хүчний талаар мэддэггүй. Иймд та нар бүгдээрээ Бурхан бол Үг нь махан бие болсон болохоос Бурханы Сүнсээр түр зуур Бурханыг орлохоор илгээгдсэн махан бие биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Бурхан хүмүүжүүлэгдсэн биш харин Үг нь махан бие болсон. Тэрээр өнөөдөр албан ёсоор та нарын дунд Өөрийн ажлаа хийж байгаа.
Үг нь Махбодоор Илэрсэн "Бие махбодтой болсон нууц (3)"-аас
17. Бурхан зөвхөн эринг удирдах болон шинэ ажлыг урагшлуулахаар махан бие болдог. Та үүнийг ойлгох ёстой. Энэ нь хүний үүргээс маш өөр байдаг ба тэр хоёрыг зэргэцүүлэн хэлж болохгүй. Хүнийг ажил гүйцэтгэхэд зориулан хүмүүжүүлж, төгс болгоход урт хугацаа шаардагддаг ба мөн нэн агуу хүн чанар шаардагддаг. Хүн зөвхөн өөрийн хүний мэдрэмжийг дэмжих ёстойгоос гадна бусадтай харьцах дүрэм, зарчмуудыг гүнзгий ойлгож, хүний мэргэн ухаан, ёс зүйг сурах ёстой. Энэ бол хүнд байх ёстой зүйл. Гэвч энэ нь махан бие болсон Бурханд зориулагдаагүй. Учир нь Түүний ажил хүнийг төлөөлдөггүй, хүнийг хийж бүтээх ажил биш. Энэ нь харин Түүний оршихуйн шууд илэрхийлэл ба Түүний хийх ёстой ажлын шууд хэрэгжүүлэлт юм. (Мэдээж Түүний ажил нь хийгдэх хэрэгтэй болсон үедээ хийгддэг болохоос санамсаргүйгээр, хүссэн үед хийгддэггүй. Харин Түүний үйлчлэлийг гүйцэтгэх цаг болоход Түүний ажил эхэлдэг. Тэрээр хүний амьдрал болон хүний ажилд оролцдоггүй ба энэ нь Түүний хүн чанарт эдгээрийн аль нь ч байдаггүй гэсэн үг (гэвч энэ нь Түүний ажилд нөлөөлдөггүй). Тэр зөвхөн Өөрийн үйлчлэлийг цаг нь болоход гүйцэтгэдэг. Тэр ямар ч байр сууринд байсан Тэрээр хийх ёстой ажлаа зүгээр л хийдэг. Түүний талаар хүмүүс юу мэддэгээс болон Түүний тухай ямар бодолтой байгаагаас Түүний ажил хамаардаггүй. Энэ нь Есүс Өөрийн ажлаа хийсэнтэй адил. Хэн ч Түүнийг хэн байсныг мэдээгүй боловч Тэрээр зүгээр л ажлаа хийж байсан. Түүнийг хийх хэрэгтэй ажлаа хийхэд нь эдгээрийн аль нь ч нөлөөлөөгүй. Иймд тэрээр эхэндээ Өөрийгөө хэн гэдгийг илчилж, зарлаагүй ба Түүнийг дагаад бай гэж байсан. Мэдээж энэ нь зөвхөн Бурханы даруу зан байгаагүй. Энэ нь Бурханы махан биед ажилладаг арга байсан. Тэрээр зөвхөн ийм аргаар л ажиллаж чадах байсан. Учир нь хүмүүс Түүнийг энгийн нүдээр хараад таньж чадахгүй байсан. Хүн таньсан ч байсан Түүний ажилд тус болж чадахгүй. Цаашилбал Тэрээр хүмүүст өөрийн махан биеийг таниулах гэж махан бие болоогүй. Тэр ажлаа хийж, Өөрийн үйлчлэлээ гүйцэтгэх гэж ингэсэн юм. Ийм учраас Тэр Өөрийгөө мэдүүлэхийг чухал гэж авч үзээгүй. Тэрээр Өөрийн хийх ёстой байсан бүх ажлыг дуусгасны дараа хүмүүс Түүний хэн болохыг болон байр суурийг нь аяндаа ойлгосон. Махан бие болсон Бурхан чимээгүй байдаг ба хэзээ ч Өөрийгөө зарладаггүй. Тэрээр Түүнийг дагаж байгаа хүмүүс яаж байгаад огт анхаарлаа хандуулдаггүй бөгөөд зүгээр л урагшилж, Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэн, Өөрийн хийх ёстой ажлыг хийдэг. Түүний ажилд хэн ч саад болж чадахгүй. Түүний ажлыг дуусгах цаг ирэхэд дүгнэлт хийгээд дуусгах нь маш чухал. Хэн ч өөрөөр зааж чадахгүй. Зөвхөн Түүнийг Өөрийн ажлаа дуусгаад хүмүүсээс явсны дараа л хүмүүс Түүний хийснийг ойлгох боловч бүрэн ойлгож чадахгүй. Түүнийг анх ажлаа хийж эхэлсэн шалтгааныг бүрэн ойлгоход хүмүүс маш урт хугацаа зарцуулна. Өөрөөр хэлбэл Бурханы махан бие болсон эриний ажлыг хоёр хувааж болно. Нэг хэсэгт нь Бурхан махан бие болж биеэрээ ажиллаж, үг хэлнэ. Түүний махан биеийн үйлчлэл нь бүрэн гүйцэтгэгдсэний дараа ажлын нөгөө хэсгийг Ариун сүнсэнд хэрэглэгдэж буй хүмүүс хийдэг. Дараа нь хүн өөрийн үүргийг гүйцэтгэх хэрэгтэй болдог. Учир нь Бурхан түүнд замыг нь нээчихсэн байгаа тул хүн өөрөө алхах ёстой болно. Энэ нь Бурхан Өөрийн ажлын нэг хэсгийг гүйцэтгэхийн тулд махан бие болдог ба түүнийг дараа нь Ариун сүнс болон Ариун сүнсэнд хэрэглэгдсэн хүмүүс үргэлжлүүлдэг гэсэн үг. Иймд хүмүүс Бурханы махан бие болж хийсэн анхдагч ажлын шатыг мэдэж байдаг. Хүмүүс Бурханы махан бие болсны ач холбогдол болон Түүний хийх ёстой ажлын тухай мэдэж байх ёстой болохоос Бурхан хүнээс юу шаарддагийг асуух ёсгүй. Энэ бол хүний алдаа, түүний үзхүй болон түүний дуулгаваргүй байдал юм.
Үг нь Махбодоор Илэрсэн "Бие махбодтой болсон нууц (3)"-аас
18. Бурхан махан бие болсон нь хүмүүсийг ирж Түүний махан биеийг мэдээсэй гэсэндээ эсвэл Бурханы махан бие болон хүмүүсийн хоорондын ялгааг мэдээсэй гэсэндээ биш билээ. Тэрээр хүний ялган таних чадварыг дадлагажуулахын тулд махан бие болоогүй бас хүмүүс Түүний махан биед ирж мөргөснөөр агуу алдар нэртэй болог гэж тэгээгүй юм. Эдгээрийн аль нь ч Бурханы махан бие болсон үндсэн хүсэл биш. Бурхан хүнийг шүүж, санаатайгаар хүнийг илчлэх, хүний амьдралыг хүндрүүлэхийн тулд махан бие болдоггүй. Эдгээрийн аль нь ч Бурханы үндсэн хүсэл биш. Бурхан махан бие болох бүрд зайлшгүй хийгдэх ажил байдаг. Түүний ингэж хийж байгаа нь Түүний агуу ажил, Түүний агуу эзэгнэлийн дагуу явагдаж байгаа болохоос хүний төсөөллөөс шалтгаалаагүй. Бурхан зөвхөн Өөрийн ажлын шаардлагаар л газар дээр бууж ирдэг ба энэ нь үргэлж хэрэгцээтэй байдаг. Тэрээр газарт бууж ирэхдээ тэнүүчлэх зорилгоор биш харин Өөрийн хийх ёстой ажлаа гүйцэтгэхээр ирдэг. Үгүй бол Тэр яах гэж энэ ажлыг хийхийн тулд ийм тэнгэрлэг ачааг үүрч, ийм агуу эрсдлийг хүлээх вэ? Бурхан хэрэгтэй үедээ л махан бие болдог ба үүнд онцгой утга учир байдаг. Хэрэв энэ нь хүмүүст Өөрийгөө харуулж, тэдний нүдийг нээх байсан бол Тэрээр мэдээж ийм хөнгөмсөг байдлаар хүмүүсийн дунд хэзээ ч ирэхгүй байсан. Тэрээр газарт ирэхдээ Өөрийн эзэгнэл болон Өөрийн агуу ажлын төлөө, Өөртөө илүү олон хүн олж авахын тулд ирдэг. Тэрээр эринийг төлөөлж, Сатаныг дарахаар ирдэг ба Тэрээр Сатаныг махан биед байхдаа дарах юм. Үүнээс гадна Тэрээр хүн төрөлхтний амьдралд тэднийг удирдахаар ирдэг. Энэ бүгд нь Түүний эзэгнэлтэй хамаатай ба тэр нь бүх ертөнцийг хамарсан ажил юм. Хэрэв Бурхан хүмүүст Өөрийн махан биеийг таниулж, тэдний нүдийг нээхээр л ирсэн юм бол Тэр бүх улсаар аялахгүй яасан юм бол? Энэ нь тулын хялбар асуудал биш гэж үү? Гэвч Тэр тэгээгүй, үүний оронд тохиромжтой газрыг сонгон суурьшаад хийх ёстой ажлаа хийж эхэлсэн. Зөвхөн энэ махан бие л гэхэд асар их утга учиртай. Тэр эринийг бүхлээр нь төлөөлдөг ба эринд бүхлээрээ хамаарах ажлыг хийдэг. Тэрээр хуучин эринийг төгсгөл болгох ба шинэ эринд оруулдаг. Энэ бүгд нь Бурханы эзэгнэлтэй холбоотой чухал зүйл ба энэ нь мөн Бурханы газар дээр хийсэн ажлын шатанд чухал ач холбогдолтой юм.
Үг нь Махбодоор Илэрсэн "Бие махбодтой болсон нууц (3)"-аас
19. Эрин бүрийн ажил Бурханаас Өөрөөс нь эхэлдэг боловч та Бурханы ажил юу ч байсан Тэрээр ямар нэг хөдөлгөөн эхлүүлэх эсвэл тусгай хурал зарлах эсвэл танд зориулан ямар нэг байгууллага байгуулдаггүй гэдгийг та мэдэх хэрэгтэй. Тэр Өөрийн хийх хэрэгтэй ажлыг хийхийн тулд л ирдэг. Түүний ажил нь ямар нэг хүнээр хязгаарлагддаггүй. Тэрээр Өөрийн ажлын Өөрийн хүссэн байдлаар хийдэг. Хүн юу гэж бодож юуг мэдэж байгаагаас үл хамааран Тэрээр зөвхөн Өөрийн ажлыг гүйцэтгэхэд анхаарлаа хандуулдаг. Ертөнцийг бүтээснээс хойш ажлын гурван үе шат байсан. Еховагаас Есүс хүртэл, Хуулийн Эринээс Нигүүслийн Эрин хүртэл Бурхан хэзээ ч хүмүүст зориулан тусгай хурал зарлаагүй ба Тэрээр Өөрийн ажлыг өргөтгөхийн тулд бүх хүн төрөлхтнийг тусгай глобал ажлын хуралд хэзээ ч цуглуулаагүй. Тэрээр эринийг бүхэлд нь хамарсан эхний ажлыг зөв цаг, орон зайд гүйцэтгэдэг ба үүгээрээ хүн төрөлхтнийг амьдралд нь удирдан шинэ эрин рүү оруулдаг. Тусгай хурлууд нь хүний хурал юм. Хүмүүсийг цуглуулж хамтдаа амралтын өдөр тэмдэглэх нь хүний л ажил. Бурхан амралтын өдрүүдийг баримталдаггүй ба тэднийг үзэн яддаг. Тэрээр хурал зарлан хуралдуулдаггүй ба тэднийг ч үзэн яддаг. Та одоо Бурханы махан бие болсон ажил нь юу болохыг яг мэдсэн байх.
Үг нь Махбодоор Илэрсэн "Бие махбодтой болсон нууц (3)"-аас
20. Бурханы бүх зан чанар нь зургаан мянган жилийн эзэгнэлт төлөвлөгөөгөөр илчлэгдсэн. Энэ нь зөвхөн Нигүүслийн Эринд илчлэгдээгүй, зөвхөн Хуулийн Эринд илчлэгдээгүй, эдгээр сүүлийн өдрүүдэд ч илчлэгдээгүй. Сүүлийн өдрүүдэд хийх ажлууд нь шүүлт, уур хилэн болон гэсгээлт билээ. Сүүлийн өдрүүдэд хийгдсэн ажлууд нь Хуулийн Эринд болон Нигүүслийн Эринд хийсэн ажлуудыг орлож чадахгүй. Гэвч эдгээр гурван шат нь хоорондоо холбогдон нэг болсоноор Бурханы хийсэн бүх ажлыг үүсгэдэг. Мэдээж энэ ажлын гүйцэтгэл нь хэд хэдэн эринд хуваагддаг. Эцсийн өдрүүдэд хийгдсэн ажил бүх зүйлийг төгсгөлд нь аваачна. Хуулийн Эринд хийсэн зүйл нь эхлэл, Нигүүслийн Эринд хийсэн зүйл нь гэтэлгэл юм. Зургаан мянган жилийн эзэгнэлийн төлөвлөгөөн дэх ерөнхий ажлыг авч үзвэл түүнийг хэн ч төсөөлж, ойлгож чадахгүй. Ийм үзэгдлүүд үргэлж нууцлаг хэвээр үлддэг. Эцсийн өдрүүдэд зөвхөн үгээр Хаанчлалын эрин үед орох ажлыг хийх ба энэ нь бусад эринүүдийг төлөөлөхгүй. Эцсийн өдрүүд нь эцсийн өдрүүдээс илүү зүйл биш, Хаанчлалын эрин үеэс илүү зүйл биш ба Нигүүслийн Эрин болон Хуулийн Эринг төлөөлдөггүй. Эцсийн өдрүүд гэдэг нь ердөө л зургаан мянган жилийн эзэгнэлийн төлөвлөгөөг танд илчлэх хугацаа юм. Энэ бол нууцыг тайлж байгаа хэрэг. Ийм нууцыг ямар ч хүн тайлж чадахгүй. Хүн Библийн талаар хичнээн ч агуу ойлголттой байсан тэр нь үгнээс илүүгүй зүйл байна. Учир нь хүн Библийн мөн чанарыг ойлгодоггүй. Хүн Библийг уншихдаа зарим нэг үнэнийг олж авч, зарим үгсийг тайлбарлаж, зарим алдартай хэсэг ишлэлийг анхааралтай судалж болох боловч тэрээр эдгээр үгсийн ард байгаа утгыг гаргаж хэзээ ч чадахгүй. Учир нь хүний харж байгаа үгс нь амьгүй ба Ехова болон Есүсийн хийсэн ажлын хэсэг биш ба хүн ийм ажлын нууцыг тайлах чадваргүй. Иймд зургаан мянган жилийн эзэгнэлийн төлөвлөгөөний нууц нь хамгийн агуу нууц ба хүмүүст хамгийн нууцлагдмал, төгс сэтгэшгүй зүйл юм. Тэр Өөрөө л тайлбарлаж, хүнд нээж өгөхгүй юм бол хэн ч Бурханы хүслийг шууд ойлгож чадахгүй. Эсрэг тохиолдолд тэр нь хүмүүст оньсого хэвээр үлдэж үүрд битүүмжлэгдсэн нууц байдлаар үлдэнэ. Эдгээр зүйлд шашны ертөнцөд анхаарлаа хандуулах хэрэггүй. Өнөөдөр танд хэлээгүй бол та ойлгохгүй байх байсан.
Үг нь Махбодоор Илэрсэн "Бие махбодтой болсон нууц (4)"-өөс
21. Эцсийн өдрүүдэд хийх ажил нь гурвын эцсийн шат юм. Энэ бол өөр нэг шинэ эриний ажил ба эзэгнэлийн ажлыг бүхэлд нь төлөөлөхгүй. Зургаан мянган жилийн эзэгнэлийн төлөвлөгөө нь ажлын гурван шатанд хуваагддаг. Ямар ч шат нь гурван эрин дэх ажлыг төлөөлж чадахгүй ба харин бүхэл юмны нэг талыг төлөөлж чадна. Ехова гэсэн нэр нь Бурханы бүх зан чанарыг төлөөлж чадахгүй. Тэрээр Хуулийн Эринд ажил гүйцэтгэсэн гэдэг нь Бурхан бол хуулийн дор Бурхан байна гэдгийн баталгаа болохгүй. Ехова хүмүүст зориулан хууль гаргаж, тэдэнд тушаал буулган, хүмүүсээс сүм болон тахилын ширээ барихыг хүсэж байсан. Түүний хийсэн ажил нь зөвхөн Хуулийн Эринг л төлөөлдөг. Түүний хийсэн ажил нь Бурхан гэж хүмүүсээс хуулийг мөрдөхийг шаарддаг Бурхан, сүм дэх Бурхан, тахилын ширээний өмнөх Бурхан гэж батлах гээгүй. Ингэж хэлж болохгүй. Хуулийн доорх ажил нь зөвхөн нэг эринийг илэрхийлнэ. Иймд хэрэв Бурхан зөвхөн Хуулийн Эринд л ажил хийсэн бол хүмүүс Бурханыг тогтоогоод ингэж хэлэх байсан: "Бурхан бол сүмд байдаг Бурхан. Бурханд үйлчлэхийн тулд бид тахилчийн нөмрөгийг өмсөж сүмд орох ёстой." Хэрэв Нигүүслийн Эрин дэх ажил хийгдээгүй, Хуулийн Эрин одоог хүртэл үргэлжилсээр байсан бол хүн Бурханд бас өршөөнгүй болон хайрлах тал байдгийг мэдэхгүй байх байсан. Хэрэв Хуулийн Эрин дэх ажил хийгдээгүй, зөвхөн Нигүүслийн Эриний ажил хийгдсэн бол хүн Бурханыг зөвхөн хүнийг гэтэлгэж, нүглийг нь өршөөдөг гэдгийг л мэдэж байх байсан. Тэд зөвхөн Түүнийг ариун бөгөөд гэмгүй, Тэрээр Өөрийгөө хүмүүсийн төлөө цовдлуулж чадна гэдгийг л мэдэх болно. Хүн зөвхөн үүнийг мэдэх ба бусад бүх зүйлийн талаар ойлголтгүй байна. Иймд эрин бүр Бурханы зан чанарын нэг талыг төлөөлнө. Хуулийн Эрин зарим талыг, Нигүүслийн Эрин зарим талыг, энэ эрин зарим талыг илэрхийлдэг. Бурханы зан чанар нь зөвхөн бүх гурван шатыг хослуулснаар бүрэн илчлэгдэх юм. Хүн бүх гурван шатыг таниснаар л түүнийг бүтнээр нь хүлээн авч чадна. Эдгээр гурван шатын алийг нь ч орхигдуулж болохгүй. Та ажлын эдгээр гурван шатыг мэдсэнээр л Бурханы зан чанарыг бүрэн байдлаар нь харах болно. Бурхан Хуулийн Эринд ажлаа дуусгасан нь Түүнийг хуулийн доорх Бурхан гэж батлахгүй, Тэрээр гэтэлгэлийн ажлаа хийж дуусгасан нь Түүнийг хүн төрөлхтнийг үүрд гэтэлгэнэ гэж баталж чадахгүй. Эдгээр нь хүний гаргасан дүгнэлт. Нигүүслийн Эрин дууссан боловч та Бурханыг зөвхөн загалмайд хамаатай учраас Бурханы авралыг загалмай илэрхийлнэ гэж хэлж болохгүй. Хэрэв та ингэх юм бол та Бурханыг тогтоож байна гэсэн үг. Энэ шатанд Бурхан ихэвчлэн үгний ажлыг хийж байгаа, иймд та Бурханыг хэзээ ч хүнд өршөөнгүй хандаж байгаагүй, Түүний авчирсан бүх зүйл нь гэсгээлт болон шүүлт гэж хэлж болохгүй. Эцсийн өдрүүд дэх ажил нь Ехова болон Есүсийн ажлуудыг нээж, хүмүүсийн ойлгож чаддаггүй бүх нууцыг дэлгэх болно. Үүнийг хийснээр хүн төрөлхтний эцсийн орон болон төгсгөлийг илчилж, хүн төрөлхтний дунд хийгдсэн бүх авралын ажлыг төгсгөл болгоно. Сүүлийн өдрүүд дэх ажлын энэ шат нь бүх зүйлийг төгсгөл рүү нь аваачна. Хүний ойлгохгүй байсан бүх нууцыг тайлснаар хүн эдгээрийн талаар нэвт харж зүрхэндээ тодорхой ойлголттой болно. Зөвхөн тэгснээр л хүмүүсийг төрлөөр нь хувааж болно. Зөвхөн зургаан мянган жилийн эзэгнэлийн төлөвлөгөө дууссаны дараа л хүн Бурханы зан чанарыг бүхлээр нь ойлгох ба учир нь Түүний эзэгнэл төгсгөл болох юм.
Үг нь Махбодоор Илэрсэн "Бие махбодтой болсон нууц (4)"-өөс
22. Зургаан мянган жилийн эзэгнэлийн төлөвлөгөөгөөр хийгдсэн бүх ажил одоо л төгсгөлдөө ирж байна. Зөвхөн энэ бүх ажлыг хүмүүст илчилж, тэдний дунд гүйцэтгэснээр тэд Түүний бүх зан чанарыг болон Түүнд байгаа зүйлс, Түүний оршихуйг мэдэх болно. Энэ шатны ажлыг бүрэн дуусгасны дараа хүний ойлгоогүй байсан бүх нууцыг илчлэх ёстой ба өмнө нь ойлгоогүй байсан бүх үнэнийг ойлгомжтой болгож, хүн төрөлхтөнд тэдний ирээдүйн зам, эцсийн оронг нь хэлж өгөх ёстой. Эдгээр нь энэ шатанд хийх бүх ажил юм.
Үг нь Махбодоор Илэрсэн "Бие махбодтой болсон нууц (4)"-өөс
23. Өнөөдөр хүнд тавьж байгаа асуулт нь өнгөрсөн болон бүр Хуулийн Эринд байсан асуултаас өөр юм. Ажлыг Израильд хийх үед хуулийн дор байгаа хүнээс юуг асуусан бэ? Тэднээс Амралтын өдрийг болон Еховагийн хуулийг мөрдөхөөс илүүг асуугаагүй. Хэн ч Амралтын өдрөөр ажиллахгүй эсвэл Еховагийн хуулийг зөрчихгүй. Гэвч одоо ийм биш юм. Амралтын өдөр хүмүүс энгийнээр ажиллаж, цугларч, мөргөдөг ба үүнд ямар нэг хязгаарлалт байдаггүй. Нигүүслийн Эринд байгаа хүмүүс баптисм хүртэх хэрэгтэй. Түүгээр ч зогсохгүй тэднээс мацаг барих, талх хугалах, дарс уух, толгойгоо бүтээх болон хөлөө угаахыг хүссэн. Одоо эдгээр дүрмүүд цуцлагдсан ба хүнд тавих шаардлагууд илүү агуу болсон. Учир нь Бурханы ажил тасралтгүй гүнзгийрч, хүний оролт илүү өндөр болсон. Өнгөрсөн үед Есүс хүн дээр гараа тавьж, залбирдаг байсан бол одоо бүх зүйлийг хэлчихсэн байхад гараа тавих хэрэг юу байх билээ? Дан ганц үгээр үр дүнд хүрч болно. Өмнө нь Тэрээр хүн дээр гараар тавихдаа адислах, эдгээх зорилготой байсан. Тэр үед Ариун Сүнс ийм байдлаар ажилладаг байсан боловч одоо тийм биш. Одоо Ариун Сүнс Өөрийн ажилдаа үр дүнд хүрэхийн тулд үгсийг ашигладаг. Тэрээр Өөрийн үгсээ танд ойлгомжтой болгосон ба та зөвхөн тэднийг амьдралд хэрэглэх хэрэгтэй. Түүний үгс нь Түүний хүсэл ба Түүний хийх ажлыг харуулдаг. Түүний үгсийг ашиглан та Түүний хүслийг болон Тэр танаас юунд хүрэхийг хүсэж байгааг ойлгож болно. Та гар тавихыг хүлээлгүйгээр Түүний үгсийг практикт шууд хэрэгжүүлээрэй. Та ингэж хэлж болох юм, "Гараа над дээр тавиач! Гараа над дээр тавиач. Би Таны адислалыг хүртэж, Тантай нэгдмээр байна." Эдгээр нь хуучирсан туршлагууд ба одоо хориотой болсон. Учир нь эрин цаг солигдсон. Ариун сүнс эриний дагуу ажилладаг ба хүссэнээр эсвэл зүгээр л хэсэг дүрмийн дагуу ажиладаггүй. Эрин солигдсон ба шинэ эрин шинэ ажлыг авчрах ёстой. Энэ нь ажлын үе шат бүрд үнэн бөгөөд ийм учраас Түүний ажил хэзээ ч давтагдахгүй. Нигүүслийн Эринд Есүс өвчнийг эмчлэх, чөтгөрийг хөөх гэх мэт ажлыг Өөрийн гарыг хүн дээр тавьж, түүний төлөө залбирч, адислах замаар ийм ажлыг их хийсэн. Гэвч ийм байдлаар үргэлжлэх нь одоо үед ямар ч утга учиргүй. Ариун сүнс тэр үед ийм маягаар ажилладаг байсан. Учир нь тэгэхэд Нигүүслийн Эрин байсан ба хүнд хангалттай нигүүлсэл эдлүүлдэг байсан. Хүн ямар ч үнэ төлөлгүйгээр итгэж байгаа үедээ хичнээн ч хугацаанд нигүүслийг хүртэж болох юм. Бүгдэд маш нигүүлсэнгүйгээр хандаж байсан. Одоо эрин солигдсон ба Бурханы ажил цаашид ахисан. Гэсгээлт болон шүүлтээр хүний эсэргүүцэх чанар болон түүний дотор байгаа бохир зүйлсийг авч хаях болно. Энэ нь гэтэлгэлийн шат байсан учраас Бурхан хүмүүст хангалттай нигүүслийг үзүүлэн баясгаснаар хүнийг нүглээс гэтэлгэж, нигүүслээр дамжуулан хүний нүглийг өршөөх ажлыг хийх хэрэгтэй болно. Энэ шатанд хүний худал байдлыг гэсгээлт болон шүүлтээр илчилж, үгийг чангаар хэлж, үгийн сахилгажуулалт болон илчлэлтийг үйлдсэнээр эцэст нь хүн аврагдаж болох юм. Энэ ажил нь гэтэлгэлээс ч гүнзгий. Нигүүслийн эринд хүмүүс хангалттай нигүүлслийг хүртсэн ба энэ нигүүлслийг хүртсэнээрээ одоо хүн дахин нигүүлсэл хүртэхгүй болсон. Ийм ажил нь одоо хуучирсан ба дахиж хийгдэхээ байсан. Одоо хүнийг үгээр шүүснээр авардаг. Хүнийг шүүж, гэсгээж цэвэршүүлснээр түүний зан чанар нь өөрчлөгддөг. Энэ нь Миний хэлсэн үгнээс болоогүй гэж үү? Ажлын шат бүр нь бүх хүн төрөлхтний ахиц болон эринтэй цуг хийгдэж явдаг. Бүх ажил ач холбогдолтой байдаг. Энэ нь эцсийн авралын тулд, хүн төрөлхтөн ирээдүйд сайн эцсийн оронтой байхын тулд, хүмүүсийг эцэст нь төрлөөр нь ангилахын тулд хийгддэг.
Үг нь Махбодоор Илэрсэн "Бие махбодтой болсон нууц (4)"-өөс
24. Эцсийн өдрүүдэд хийгдэх ажлууд нь үг хэлэх. Хүнийг үгээр маш ихээр өөрчилж болно. Одоо эдгээр хүмүүс энэ үгсийг хүлээн авснаар хийгдэж байгаа өөрчлөлтүүд нь Нигүүслийн Эринд хүмүүсийн тэмдэг болон гайхамшгийг хүлээн авснаар хийгдсэн өөрчлөлтөөс хавьгүй илүү. Нигүүслийн Эринд гар тавьж, залбирснаар чөтгөрүүд хүнээс холдсон боловч хүний доторх ялзарсан зан чанар нь хэвээр үлдсэн. Хүнийг өвчнөөс нь салгаж, түүний нүглийг өршөөсөн боловч хүний доторх ялзарсан сатаны зан чанарыг яаж гаргаж хаях талын ажлыг түүн дээр хийгдээгүй. Хүнийг түүний итгэлийнх нь төлөө аварч, нүглийг нь өршөөсөн болохоос нүгэлтэй уг чанарыг нь арилгаагүй ба тэр нь түүн дотор үлдсэн. Хүний нүглийг бие махбодтой болсон Бурхан өршөөсөн боловч хүний дотор нүгэл үлдээгүй гэсэн үг биш. Хүний нүглийг нүглийн төлөөсөөр өршөөж болох боловч хүн дахин нүгэл яаж хийхгүй байх вэ гэдэг болон өөрийн нүгэлтэй уг чанараа яаж бүрэн авч хаяад хувирах вэ гэдэг асуудлыг шийдэж чадаагүй байгаа. Хүний нүглийг Бурханы цовдлуулсан ажлын улмаас өршөөсөн боловч хүн хуучин, ялзарсан сатаны зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан. Иймд хүний нүгэлтэй уг чанарыг бүрэн авч хаяж дахин өсөхгүй болгосноор хүний зан чанарыг өөрчлөх замаар ялзарсан сатаны зан чанараас нь бүрэн аврах ёстой. Энэ нь хүнээс амь өсөх замыг, амийн замыг болон өөрийн зан чанарыг өөрчлөх замыг ойлгохыг шаарддаг. Энэ нь мөн хүнээс өөрийн замын дагуу үйлдэж, өөрийн зан чанараа аажмаар өөрчлөн гэрлийн гялбаан доор амьдарч, бүх зүйлийг Бурханы хүслийн дагуу хийж, сатаны ялзарсан зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс гарч, нүглээс бүрэн ангижрахыг шаарддаг. Ингэсний дараа л хүн бүрэн авралыг хүртэх юм. Есүсийг ажлаа хийж байх үед Түүний тухай хүмүүсийн ойлголт бүрхэг, тодорхойгүй хэвээр л байсан. Хүмүүс Түүнийг үргэлж Давидын хүү байсан гэж итгэж байсан ба Түүнийг агуу эш үзүүлэгч, хүмүүсийн нүглийг гэтэлгэсэн сайн санаат Эзэн хэмээн зарласан. Зарим нь итгэл дээрээ үндэслэн Түүний хувцасны үзүүрийг шүргэх төдийд эдгэрсэн. Сохор хүн хараа орж, үхсэн хүн ч амьдралд буцаж ирж байсан. Гэвч хүмүүс өөрсдийнхөө дотор гүнд оршиж байгаа ялзарсан сатаны зан чанарыг олж чадаагүй ба түүнийг яаж гаргаж хаяхыг ч мэдэхгүй байсан. Хүмүүс махан биеийн амар амгалан, аз жаргал, итгэдэг хүнийг гэр бүлээр нь адислах, өвчнийг эдгэрүүлэх гэх мэт олон нигүүслийг хүлээн авсан. Бусад нь хүмүүсийн сайн үйл байсан ба тэдний бурханлаг байдал байсан. Хэрэв хүн үүнд үндэслэн амьдарч чадсан бол түүнийг сайн итгэгч гэж үзэж байсан. Зөвхөн ийм итгэгчид л үхлийнхээ дараа диваажин руу орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг. Гэвч тэд амьдралынхаа хугацаанд амийн замыг ойлгоогүй. Тэд нүглийг үйлдэн, дараа нь тогтмол давтамжтайгаар наманчлан, зан чанараа өөрчлөх ямар ч замаар явдаггүй. Энэ нь Нигүүслийн Эриний хүний доторх байдал юм. Хүн бүрэн авралыг хүртсэн үү? Үгүй! Иймд энэ шатыг дууссаны дараа шүүлт болон гэсгээлтийн ажил байсаар байдаг. Энэ шатанд хүнд дагах зам өгөхийн тулд түүнийг үгээр цэвэр болгодог. Хэрэв чөтгөрийг гарган хаяхыг үргэлжлүүлсээр байсан бол энэ шат нь үр дүнд хүрэхгүй, утгагүй ба учир нь хүний нүгэлтэй уг чанар нь байсаар байх ба хүн зөвхөн нүглээ өршөөгдөх үед л зогсох байсан. Нүглийн гэтэлгэлээр хүмүүсийн нүглийг өршөөсөн ба загалмайлах ажиллагаа дууссан тул Бурхан Сатаныг давамгайлсан юм. Гэвч хүмүүсийн дотор ялзарсан зан чанар байсаар байгаа тул тэд нүгэл хийж, Бурханыг эсэргүүцэж чадах юм. Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй байгаа. Ийм учраас л ажлын энэ шатанд Бурхан хүмүүсийн ялзарсан зан чанарыг илчлэхийн тулд үгийг ашиглаж, хүмүүсээс зөв замын дагуу хэрэгжүүлэхийг хүсэж байдаг. Энэ шат нь өмнөх шатыг бодвол илүү утга учиртай бөгөөд илүү үр дүнтэй. Учир нь одоо цагт хүний амийг хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчилдэг зүйл нь үг болсон. Энэ нь ажлын илүү нарийн үе шат юм. Иймд эцсийн өдрүүдэд махан бие болох нь Бурханы махан бие болох ажлын ач холбогдлыг гүйцээж хүнийг аврах Бурханы эзэгнэлт төлөвлөгөөг бүрэн дуусгах юм.
Үг нь Махбодоор Илэрсэн "Бие махбодтой болсон нууц (4)"-өөс
25. Бурханы хүнд зориулсан аврал нь шууд Сүнсний арга маягаар, Сүнсний бие хэмээр хийх биш. Учир нь Түүний Сүнс нь хүнд мэдрэгддэггүй, харагддаггүй, хүн ойртож чадахааргүй зүйл юм. Хэрэв Тэрээр хүнийг Сүнсний байдлаар шууд аврах гэвэл хүн Түүний авралыг хүлээж авах чадваргүй байна. Хэрэв Бурхан гадуураа бүтээгдсэн хүний дүрээр ирэхгүй бол хүмүүс энэ авралыг хүлээн авах чадваргүй байна. Хүнд Түүнд ойртох арга байдаггүйтэй адилаар хэн ч Еховагийн үүлэнд ойртож чадахгүй. Зөвхөн бүтээгдсэн хүн болсноор, бий болох махан биедээ Өөрийн үгээ шингээснээр л Тэрээр үгээ Түүнийг дагасан бүхэнд хүргэх ажлыг хийж чадах юм. Тэгснээр л хүн өөртөө зориулсан Түүний үгийг сонсож, Түүний үгийг харж, Түүний үгийг хүлээн авснаар бүрэн аврагдаж чадна. Хэрэв Бурхан махан бие болоогүй бол махан биетэй нэг ч хүн ийм агуу авралыг хүртэхгүй ба нэг ч хүн аврагдахгүй байх байсан. Хэрэв Бурханы Сүнс шууд хүмүүсийн дунд ажилласан бол хүн Сатанд ялагдах буюу түүнд бүрэн олзлогдох байсан. Учир нь хүн Бурхантай холбогдож чадахгүй байх байсан.
Үг нь Махбодоор Илэрсэн "Бие махбодтой болсон нууц (4)"-өөс
26. Эхний махан бие болох ажил нь хүмүүсийг нүглээс Есүсийн махан биеэр дамжуулан гэтэлгэсэн. Энэ нь Тэрээр хүмүүсийг загалмайгаас аварсан боловч хүний дотор ялзарсан сатаны зан чанар үлдсэн гэсэн үг. Хоёр дахь удаагийн махан бие бололт нь нүглийн тахил байдлаар үйлчлэхгүй боловч нүглээс гэтэлгэсэн хүмүүсийг бүрэн аварч чадна. Үүнийг хийхдээ өршөөгдсөн хүмүүсийг нүглээс нь ангижруулан бүрэн цэвэр болгож, зан чанарын өөрчлөлтөнд хүргэснээр Сатаны харанхуй нөлөөнөөс гаргаж Бурханы хаан ширээний өмнө буцаан авчирдаг. Зөвхөн ийм замаар л хүнийг бүрэн ариусгаж болно. Бурхан Хуулийн Эрин дууссаны дараа Нигүүслийн Эринд аврах ажлаа эхлүүлсэн. Эцсийн өдөр болохоос өмнө Бурхан хүн төрөлхтнийг босогч чанарын эсрэг шүүлт болон гэсгээлтийн ажлаараа бүрэн цэвэршүүлснээр Бурхан Өөрийн авралын ажлаа төгсгөөд амар амгаланд одох юм. Иймд ажлын гурван шатны үед Бурхан зөвхөн хоёр удаа л хүмүүсийн дунд Өөрөө ажлаа явуулахын тулд махан бие болсон. Учир нь эдгээр ажлын гурван шатны нэг нь хүмүүсийг амьдралд нь удирдах байсан бол нөгөө хоёр нь авралын ажил байсан. Бурхан зөвхөн махан бие болсон үедээ л хүмүүсийн хажууд амьдарч, энэ ертөнцийн зовлонг мэдэрч, энгийн махан биед амьдардаг. Зөвхөн ийм аргаар л Тэрээр Өөрийн бүтээл болох хүнд хэрэгжүүлж болох хэрэгтэй үгсээр хангадаг. Хүн тэнгэрт залбирснаараа шууд бүрэн авралыг хүртдэггүй харин Бурханы махан биеэс хүртдэг. Хүн махан биеэс тогтдог. Хүн Бурханы Сүнсийг харах чадваргүй ба Түүнд ойртож ч чаддаггүй. Хүний холбогдож чадах ганц зүйл нь Бурханы махан бие байдаг. Зөвхөн Түүгээр дамжуулан хүмүүс бүх үгсийг, бүх үнэнийг мөн бүрэн авралыг хүлээн авч чадна. Хоёр дахь махан бие бололт нь хүнээс нүглийг нь арилгаж, хүнийг бүрэн ариусгахад хангалттай. Иймд хоёр дахь махан бие бололт нь Бурханы махан бие дэх бүх ажлыг төгсгөж, Бурханы махан бие бололтын ач холбогдлыг гүйцээх болно. Ингэсний дараа Бурханы махан бие дэх ажил бүрмөсөн дуусах болно. Хоёр дахь удаагаа махан бие болсныхоо дараа Тэрээр дахиж Өөрийн ажлаа хийхийн тулд махан бие болохгүй. Учир нь Түүний эзэгнэл бүхлээрээ төгсөх хэрэгтэй болно. Эцсийн өдрүүдэд Түүний махан бие Өөрийн сонгосон хүмүүсээ бүгдийг нь олж авах ба бүх хүмүүсийг эцсийн өдөр төрлөөр нь хуваах болно. Тэрээр авралын ажлаа хийхээ болих ба махан бие болж ямар нэг ажил хийхээ ч болино.
Үг нь Махбодоор Илэрсэн "Бие махбодтой болсон нууц (4)"-өөс
27. Эцсийн өдрүүдийн ажилд үг нь тэмдэг болон гайхамшиг үзүүлэхээс хүчтэй болох ба үгийн эрх мэдэл нь тэмдэг болон гайхамшгийг даван гарна. Үг нь хүний зүрхэнд байгаа бүх л ялзарсан зан чанарыг илрүүлдэг. Та тэдгээрийг өөрөө таних чадваргүй. Танд тэднийг үгээр илчлэхэд та мэдээж ойлгох болно. Та тэднийг няцаах аргагүй байх тал бүрэн итгэх болно. Энэ нь үгний эрх мэдэл биш гэж үү? Энэ нь үгний одоогийн ажлын хүрсэн үр дүн юм. Иймд хүний өвчнийг эмчилж, чөтгөрийг нь хөөн гаргаснаар хүн бүрэн аврагдахгүй ба тэмдэг болон гайхамшгийг үзснээрээ бүрэн төгс болохгүй. Эмчлэх болон чөтгөрийг хөөх эрх мэдэл нь хүмүүст нигүүслийг л өгөх ба хүний махан бие нь Сатаны гарт үлдэх ба түүний дотор нь байгаа сатаны ялзарсан зан чанар хэвээр үлдэнэ. Өөрөөр хэлбэл цэвэр болгоогүй байгаа зүйл нь бузар, нүгэлд тооцогддог. Зөвхөн үгээр цэвэрлэгдсэн хүнийг л Бурхан авч ариун болгох боломжтой. Хэрэв хүний дотор байгаа чөтгөрийг хөөж, түүнийг гэтэлгэхээс өөр зүйл хийгээгүй бол түүнийг Сатаны гараас авч Бурханд буцааж өгсөн гэсэн үг. Гэвч түүнийг Бурхан цэвэр болгоогүй, өөрчлөөгүй тул тэр ялзарсан хэвээр үлдсэн. Хүний дотор бохир, эсэргүүцэл тэмцэл үлдсэн хэвээр байх ба хүнийг Бурхан зөвхөн гэтэлгэлээр л буцаан авчирдаг боловч хүн Түүний талаар мэдлэггүй байж Бурханаас урвасаар байх болно. Хүнийг гэтэлгэхээс өмнө Сатаны олон хор түүний дотор суулгагдчихсан байсан. Сатаны олон мянган жилийн эвдрэлээс болж хүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар суусан. Иймд хүнийг гэтэлгэх үед энэ нь зөвхөн гэтэлгэл байсан ба хүнийг өндөр үнээр буцаан авсан боловч дотор нь байгаа хорт уг чанарыг арилгаагүй байсан. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхийн тулд өөрчлөгдөх ёстой. Эдгээр шүүлт болон гэсгээлтийн ажлаар хүн өөрийн дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар бүрэн мэдсэнээр бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм замаар л хүн Бурханы хаан ширээний өмнө буцан очиход тэнцэнэ. Өнөөдрийн хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэр болгож өөрчлөх зорилготой. Үгээр хийсэн шүүлт болон гэсгээлтээр мөн цэвэршүүлтээр дамжуулан хүнээс түүний эвдрэлийг гарган хаяж цэвэр болгож болно. Ажлын энэ шатыг аврал гэж нэрлэхээс илүүгээр түүнийг цэвэр болгох ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ бол энэ шат нь байлдан дагуулалт ба авралын хоёрдугаар шат юм. Хүнийг үгээр шүүж, гэсгээснээр Бурхан олж авдаг. Үгээр цэвэршүүлэлт, шүүлт, нээлтийг хийснээр хүний зүрхэн дэх ариун бус зүйлс, үзхүйнүүд, санаа, хувийн найдвар зэргийг бүгдийг нь илчилдэг. Хүнийг гэтэлгэж, нүглийг нь өршөөсөн боловч түүний гэм бурууг Бурхан мартсан гэж зөвхөн үздэг ба тэдгээр гэм буруугийн дагуу ханддаггүй гэж үздэг. Гэвч хүн махан биед байж нүглээс ангид байж үзээгүй бол тэрээр үргэлжлүүлэн нүгэл үйлдэх ба төгсгөлгүйгээр өөрийн ялзарсан сатаны зан чанарыг илчлэх болно. Энэ бол хүний туулж буй амьдрал ба нүгэл, өршөөлийн төгсгөлгүй цикл юм. Ихэнх хүмүүс өдөр нь нүгэл үйлдээд орой нь наманчилдаг. Иймд нүглийн төлөөс нь хүний хувьд үүрд үр дүнтэй байсан ч энэ нь хүнийг нүглээс аврахгүй. Хүн ялзарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л хийгдээд байна. ... энэ нь нүглээс илүү гүн нэвтэрдэг ба Сатаны суулгасан, хүний дотор гүнзгий үндэслэсэн байдаг. Хүн өөрийнхөө нүглийг мэдэх нь маш амаргүй хэрэг. Хүн өөрийнхөө дотор гүнзгий суусан уг чанарыг таних чадваргүй. Зөвхөн үгээр шүүх замаар ийм үр дүнд хүрч болно. Зөвхөн ийм аргаар л хүн байгаа байдлаасаа аажмаар өөрчлөгдөж чадна.
Үг нь Махбодоор Илэрсэн "Бие махбодтой болсон нууц (4)"-өөс
28. Хүний өнөөдөр хүрсэн бүхэн—хүний биеийн хэмжээ, мэдлэг, хайр, үнэнч байдал, дуулгавартай байдал болон тэдний үзэл бодол нь үгээр шүүлт хийсний үр дүнд олдсон юм. Энэ нь та үнэнч байж, энэ өдрийг үгээр дамжуулан амжилттай болтол зогсож чадна гэсэн үг. Одоо хүн махан бие болсон Бурханы ажил нь үнэхээр ер бусын юм гэж харж байна. Хүний хүрч чадахгүй олон зүйл байдаг ба тэдгээр нь нууц болон гайхамшгууд юм. Иймд олонх нь хүлээн зөвшөөрдөг. Зарим нь төрснөөсөө хойш өөр хэнд ч дуулгавартай байгаагүй боловч Бурханы өнөөдрийн үгсийг хараад өөрсдөө ч мэдэлгүйгээр бүрэн дуулгавартай болдог. Тэд нарийн судлах эсвэл өөр юм хэлэхийг зориглодоггүй. Тэд бүгд үгэнд болон үгээр хийх шүүлтэнд бууж өгсөн байдаг. Хэрэв Бурханы Сүнс хүнд шууд хэлбэл тэд бүгд дуу хоолойг нь дагах ба илчлэлтийн үггүйгээр доошоо болж, Паул Дамаск руу явж байхдаа гэрлэн дунд газар унасантай адил болох байсан билээ. Хэрэв Бурхан ажлаа ийм байдлаар үргэлжлүүлсэн бол хүн өөрийн ялзралыг хэзээ ч үгэн шүүлтээр таньж, авралыг хүртэхгүй байх байсан. Зөвхөн махан бие болсоноор л Тэр биечлэн Өөрийн үгсийг бүгдийн чихэнд хүргэн, чихтэй бүхэн Түүний үгийг сонсож, Түүний үгээр хийсэн шүүлтийн ажлыг хүлээн авч чадах юм. Зөвхөн үүнийг л Түүний үгээр хүрсэн үр дүн гэдэг ба энэ нь харин хүний өмнө Сүнс гарч ирж хүмүүсийг айлган дагуулахыг хэлдэггүй. Зөвхөн ийм бодит, ер бусын ажлын тусламжтайгаар хүний дотор гүнд олон жил нуугдсан хуучин зан чанарыг бүрэн илчлэн гаргаснаар хүн Түүнийг таньж өөрчилж болох юм. Энэ нь Бурханы махан биеийн бодитой ажил юм. Тэрээр хүн дээр үгээр шүүлт хийж үр дүнд хүрэхийн тулд шүүлтийг ярьж, бодитой байдлаар хийдэг. Энэ бол махан бие болсон Бурханы эрх мэдэл ба Бурханы махан биеийн ач холбогдол билээ. Үүнийг Бурханы махан бие болсон эрх мэдлийг, үгээр хийсэн ажлын хүрсэн үр дүнг, Сүнс махан биед ирсэнийг мэдүүлэх гэж хийдэг. Тэрээр Өөрийн эрх мэдлийг хүн дээр үгээр хийсэн шүүлтээрээ үзүүлдэг. Түүний махан бие нь энгийн хүн чанарын гадна тал нь боловч энэ нь Түүний үг нь хүнд Түүний бүрэн эрх мэдлийг, Тэр Бурхан Өөрөө болохыг, Түүний үгс нь Бурханы Өөрийн илэрхийлэл болохыг харуулж чадсаны үр дүн юм. Энэ нь бүх хүнд Түүнийг Бурхан Өөрөө юм гэдгийг, махан бие болсон Бурхан гэдгийг, Түүний эсрэг хэн ч гэм бурууг хийж чадахгүй гэдгийг харуулдаг. Түүний үгэн шүүлтийг хэн ч давж чадахгүй ба ямар ч хар хүчин Түүний эрх мэдлийг давж гарч чадахгүй.
Үг нь Махбодоор Илэрсэн "Бие махбодтой болсон нууц (4)"-өөс
29. Махан бие нь эрх мэдэлтэй байж болдог тул Тэрээр махан бие болсон ба Тэрээр хүмүүсийн дунд бодит хэлбэрээр, хүмүүст харагдах, ойлгогдох байдлаар ажлаа явуулж чадаж байсан. Ийм ажлууд нь бүх эрх мэдлийг агуулдаг Бурханы Сүнсний шууд хийсэн ямар ч ажлыг бодвол илүү бодитой, үр дүн нь мөн илэрхий байдаг. Учир нь Түүний махан бие нь бодитойгоор ярьж, ажиллаж чаддаг. Түүний махан биеийн гадаад хэлбэр нь ямар нэг эрх мэдэлгүй тул хүмүүс ойртож болохоор байдаг. Түүний бие нь эрх мэдлийг агуулдаг боловч Түүний эрх мэдэл нь хэнд ч харагддаггүй. Түүнийг ярьж, ажиллаж байх үед хүн Түүнд эрх мэдэл байгааг илрүүлж чаддаггүй. Энэ нь Түүний жинхэнэ ажилд илүү хэрэгтэй. Ийм бүх ажил үр дүнд хүрч чадна. Ямар ч хүн Түүнд эрх мэдэл байгааг мэдэхгүй, Түүнийг гомдоож болохгүйг харахгүй, Түүний уур хилэнг хараагүй боловч Түүний энэ далдлагдсан эрх мэдэл болон уур хилэн, олон нийтийн яриаг ашиглан Тэрээр Өөрийн Үгээр хүрэх гэж байсан үр дүндээ хүрдэг. Өөрөөр хэлбэл Түүний хоолойны өнгөөр, ярианы чанга байдлаар, Түүний үгсийн бүх мэргэн ухаанаар хүнийг бүрэн итгүүлж болдог. Ийм байдлаар хүмүүс харахад ямар ч эрх мэдэлгүй мэт байх бие махбодтой болсон Бурханыг дагадаг ба Тэрээр ингэж хүнийг аврах зорилгодоо хүрдэг. Энэ бол Түүний бие махбодтой болсны өөр нэг ач холбогдол юм: илүү бодитойгоор ярьснаар Түүний үгсийн бодитой байдал нь хүмүүст нөлөөлж, тэднийг Бурханы үгний хүч чадлыг гэрчлэхэд хүргэдэг. Иймд энэ ажлыг бие махбодоор дамжуулан хийхгүй юм бол ямар ч үр дүнд хүрэхгүй ба нүгэлтнүүдийг бүрэн аварч чадахгүй. Хэрэв Бурхан махан бие болохгүй юм бол хүнд Тэрээр үзэгддэггүй, мэдэгддэггүй Сүнс хэвээр үлдэнэ. Хүн махан биетэй ба Бурхан хүн хоёр нь хоёр өөр ертөнцийнх бөгөөд шинж чанараараа ялгаатай. Бурханы Сүнс нь махан биетэй хүнтэй таарахгүй ба тэдгээрийн хооронд ямар ч харьцаа байж чадахгүй. Мөн хүн сүнс болж чадахгүй. Иймд Бурханы Сүнс нэгэн бүтээл болж Өөрийн анхны ажлыг хийх ёстой. Бурхан хамгийн өндөр газар руу очих болон Өөрийгөө энгийн бүтээл, хүн болгож хүмүүсийн дунд ажил хийн амьдрах хоёрыг аль алийг нь хийж чадах боловч хүн бол өндөр газарт очих болон сүнс болохын алиныг нь ч хийж чадахгүйгээс гадна доор газар ч очиж чадахгүй. Иймд Бурхан Өөрийн ажлаа гүйцэтгэхийн тулд махан бие болох ёстой. Эхний махан бие бололтын хувьд зөвхөн бие махбодтой болсон Бурханы махан биеийг Түүний загалмайлалтаар дамжуулан хүнийг гэтэлгэх боломжтой байсан ба Бурханы Сүнсийг хүний нүглийн золиос болгон загалмайд цовдлох боломжгүй байсан. Бурхан шууд махан бие болж хүний нүглийн төлөөс болж чадах байсан ба харин хүн бол шууд тэнгэрт очиж Бурханы тэдэнд бэлтгэсэн нүглийн төлөөсийг авч чадахгүй байсан. Иймд хүн тэнгэр лүү очиж өөрсдийн авралыг авч чадахгүй. Учир нь хүн доройтсон бөгөөд тэнгэрт гарч чадахгүй болсон ба нүглийн төлөөсийг авч бол бүр чадахгүй тул Бурхан тэнгэр газар хоёрын хооронд явах хэрэгтэй болсон. Иймд Есүсийн хүмүүсийн дунд ирж хүмүүсийн огт хийж чадахгүй ажлыг биечлэн хийх шаардлагатай болсон юм. Бурхан махан бие болох тохиолдол бүр нь ингэх үнэхээр шаардлагатай байсан учраас болдог. Хэрэв эдгээр алхамуудын аль нэгийг нь шууд Бурханы Сүнс хийж чадах байсан бол Тэрээр ингэж махан бие болохын доромжлолыг үүрэхгүй байх байсан.
Үг нь Махбодоор Илэрсэн "Бие махбодтой болсон нууц (4)"-өөс
30. Ажлын энэ эцсийн шатанд үр дүнд үгээр дамжуулан хүрдэг. Үгийн ачаар хүн өнгөрсөн үе дэх олон нууц болон Бурханы ажлын талаар ойлгодог. Үгийн ачаар хүн Ариун сүнсээр гэгээрдэг. Үгийн ачаар хүн өмнөх үед хэзээ ч ойлгогдоогүй нууцуудыг болон эш үзүүлэгч, элч нарын ажлын зарчмыг ойлгодог. Үгийн ачаар хүн Бурханы Өөрийн зан чанарыг болон хүний тэмцэгч, эсэргүүцэгч чанарыг мэдэж, өөрсдийн мөн чанарыг мэддэг. Эдгээр ажлын шат болон хэлэгдсэн бүх үгсийн тусламжтайгаар хүн Сүнсний ажлыг, Бурханы махан бие болсон ажлыг болон Түүний зан чанарыг бүхлээр нь мэддэг. Танд байгаа Бурханы зургаан мянган жилийн эзэгнэлийн ажлын тухай мэдлэг нь мөн л үгээр дамжин орж ирсэн. Таны хуучин ойлголтуудын тухай болон тэднийг орхисон амжилтын тухай мэдлэг тань мөн л үгээр дамжин орж ирээгүй гэж үү? Өмнөх шатанд Есүс тэмдэг болон гайхамшгаар ажиллаж байсан бол одоогийн шатанд ийм биш. Тэр яагаад ингэж ажиллахаа болисон талаарх ойлголт ч танд үгээр ирсэн бус уу? Иймд энэ шатанд хэлэгдсэн үгс нь өнгөрсөн дэх элч нар болон эш үзүүлэгчдийн хийсэн ажлаас илүү гарсан юм. Бүр эш үзүүлэгчдийн хийсэн эш үзүүллэгүүд нь ч ийм үр дүнд хүрээгүй. Эш үзүүлэгчид нь зөвхөн эш үзүүллэгийн тухай буюу ирээдүйд юу болох талаар ярьж байсан ба тэр үед Бурханы хийж байсан ажлын талаар яриагүй. Тэд хүнийг амьдралд нь удирдах талаар, хүнд үнэнийг бэлэглэх талаар эсвэл хүнд нууцыг илчлэх талаар яриагүй ба хүнд амь бэлэглэх талаар бол бүр ч яриагүй билээ. Энэ шатанд хэлэгдсэн үгэнд эш үзүүллэг болон үнэн байсан боловч голчлон тэр хүнд амь бэлэглэхэд үйлчилж байсан. Одоогийн үгс нь эш үзүүлэгчдийн эш үзүүллэгээс өөр. Энэ шат нь эш үзүүллэгэд зориулагдаагүй харин хүмүүсийн амьд зориулагдсан ба хүний амь зан чанарыг өөрчлөхөд зориулагдсан юм. Эхний шат нь Еховагийн хүмүүст дэлхий дээр Бурханд мөргөх зам тавих ажил байсан. Энэ нь дэлхий дээрх ажлын эх үүсвэрийг олох ажлын эхлэл байсан юм. Тэр үед Ехова Израильчуудыг Амралтын өдрийг баримтлахад, эцэг эхээ хүндэтгэхэд болон бусадтайгаа амар амгалан амьдрахад сургасан. Учир нь тэр үеийн хүмүүс хүн гэж юу болохыг, газар дээр яаж амьдрахыг мэддэггүй байсан тул Тэрээр эхний шатанд хүмүүсийг амьдралд нь хөтлөх ажлыг хийх шаардлагатай болсон. Еховагийн тэдэнд ярьсан бүхэн нь өмнө нь хүн төрөлхтөнд мэдэгдээгүй, тэдэнд байгаагүй зүйл байсан. Тэр үед олон эш үзүүлэгчид бүгд Еховагийн удирдлага дор гарч ирж эш үзүүллэг ярьж байсан. Энэ бол зүгээр л ажлын хэсэг байсан. Эхний шатанд Бурхан махан бие болоогүй ба иймд Тэрээр бүх улс, ард түмэнд эш үзүүлэгчдээр дамжуулан ярьж байсан. Есүс тэр үед ажлаа хийж байхдаа одоогийнх шиг байдлаар ярьж байгаагүй. Эцсийн өдрүүд дэх үгийн ажил нь өмнө нь ямар ч эринд, ямар ч үед хийгдэж байгаагүй юм. Исаиа, Даниел, Иохан нар олон эш үзүүллэг хийсэн боловч тэдгээр эш үзүүллэг нь одоогийн хэлж байгаа үгсээс бүхлээрээ өөр байсан. Тэдний хэлсэн зүйл нь эш үзүүллэг байсан ба одоогийн үгс бол тийм биш. Хэрэв Би саяын ярьсан бүхнээ эш үзүүллэг болгон хувиргавал та нар ойлгох уу? Хэрэв Би ирээдүй дэх зүйлсийн талаар, Намайг явсны дараах зүйлийн талаар яривал та нар яаж ойлгох юм бэ? Есүсийн үед болон Хуулийн Эринд үгээр хэзээ ч ажил хийдэггүй байсан. Магадгүй зарим нь ингэж хэлж болно: "Ехова ажлаа хийж байх үедээ үг хэлдэггүй байсан гэж үү? Өвчин эдгээх, чөтгөрийг хөөх болон тэмдэг, гайхамшгийг бүтээх ажлуудаа хийж байхдаа Есүс үг хэлдэггүй байсан гэж үү?" Үгийг яаж хэлэхэд ялгаа байдаг. Еховагийн хэлсэн үгсийн агуулга нь юу байсан бэ? Тэрээр газар дээрх хүмүүсийг амьдралд нь удирддаг байсан ба энэ нь амийн сүнслэг талтай холбоогүй. Яагаад Еховагийн хэлсэн үг бүх газар зарлагдсан гэж хэлсэн байдаг вэ? "Зарлагдсан" гэдэг нь тодорхой тайлбар, шууд заавар өгөгдсөн гэсэн үг. Тэрээр хүнийг амиар хангаагүй. Харин Тэрээр зүгээр л хүний гарыг аваад Түүнийг яаж хүндэтгэхийг заасан. Ямар ч ёгт үлгэр байгаагүй. Еховагийн Израильд хийсэн ажил нь хүнийг хариуцах, сахилгажуулах биш, мөн шүүлт, гэсгээлт явуулахтай холбоогүй байсан. Энэ нь хөтлөх ажил байсан. Ехова Мосегоос Өөрийн ард түмэндээ цөлөөс манна цуглуул гэж хэлэхийг хүссэн. Өглөө бүр нар гарахаас өмнө тэд тэр өдрөө идэхэд хангалттай хэмжээний маннаг түүдэг байсан. Хөгцөрдөг учраас маннаг дараагийн өдөр болтол хадгалж болдоггүй байсан. Тэр хүмүүст өөрсдийн уг чанарыг илчлээгүй, хүнийг заагаагүй ба Тэрээр тэдний санаа бодлыг илчлээгүй. Тэр хүмүүсийг өөрчлөөгүй боловч амьдрал дээр нь удирдсан. Тэр үед хүмүүс яг л хүүхэд шиг байсан. Хүн юу ч ойлгодоггүй бөгөөд үндсэн механик хөдөлгөөнүүдийг л хийж чаддаг байсан. Иймд Ехова зөвхөн хүмүүсийг удирдах хуулиудыг гаргасан. Хэрэв та үнэн зүрхтэйгээр өнөөдрийн хийгдэж буй ажлын талаар мэдлэг олж авахаар хайж, бүрэн итгэхийг хүсэж байгаа бүхэнд сайн мэдээг тараахыг хүсэж байгаа бол та эрин бүрд хийгдсэн ажлын дотоод түүх, мөн чанар болон ач холбогдлыг нь мэдэж байх ёстой. Таны яриаг сонсоод тэд Еховагийн болон Есүсийн ажлыг мөн дээр нь өнөөдрийн хийгдэж байгаа бүх ажлыг, эринүүдэд хийгдсэн ажлуудын холбоо болон ялгааг ойлгосноор сонссоныхоо дараа тэд эдгээр гурван үе шат нь бие биетэйгээ зөрчилдөхгүй байгааг харах болно. Яг үнэндээ бүгдийг нэгэн Сүнс л хийсэн. Хэдийгээр Тэд өөр өөр эринд өөр ажлуудыг хийж, хоорондөө төсгүй үгсийг хэлж байсан боловч зарчмын хувьд Тэдний ажил нь нэгэн ижил зүйл байсан. Эдгээр нь бүх хүмүүсийн ойлгох хэрэгтэй хамгийн агуу үзэгдэл юм.
Үг нь Махбодоор Илэрсэн "Бие махбодтой болсон нууц (4)"-өөс
    《Үг нь Махбодоор Илэрсэн》-ээс