Sunday, May 7, 2017

Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II


Сүүлийн уулзалтаараа бид маш чухал сэдвийг хуваалцсан билээ. Энэ нь юу байсныг та нар санаж байна уу? Би үүнийг давтаж хэлье. Бидний сүүлийн харилцаа хийлтийн сэдэв бол: Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө байсан. Энэ сэдэв та нарт чухал уу? Үүний аль хэсэг нь та нарт хамгийн чухал байсан бэ? Бурханы ажил уу, Бурханы зан чанар уу эсвэл Бурхан Өөрөө юу? Алийг нь та нар хамгийн их сонирхож байна вэ? Аль хэсгийг нь та нар хамгийн их сонсохыг хүсэж байна вэ? Тэр асуултанд хариулах нь та нарын хувьд хэцүү гэдгийг Би мэдэж байна, учир нь Бурханы зан чанарыг Түүний ажлын бүх талуудаас харж болох бөгөөд Түүний зан чанар нь үргэлж, бүх газруудад Түүний ажлаар илчлэгддэг ба үнэндээ Бурханыг Өөрийг нь төлөөлдөг; Бурханы бүхий л эзэгнэлт төлөвлөгөөнд Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурхан Өөрөө бүгд өөр хоорондоо салшгүй холбоотой.

Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал юм


Таныг хүрээсэй гэсэн маш олон зүйл Надад байдаг. Гэсэн хэдий ч таны үйлдлүүд болон та бүгдийн амьдрал Миний хүсэлтэй бүрэн нийцэх боломжгүй байдаг тиймээс Би шулуухан байж та бүгдэд Өөрийн зүрх сэтгэл болон Өөрийн санааг тайлбарладаг. Ялган таних болон таашаах таны чадвар үнэхээр муу, түүнчлэн та бүгд Миний зан чанарыг болоод Миний мөн чанарын талаар бараг юу ч мэддэггүй бөгөөд энэ талаар мэдээлэх нь нэн чухал асуудал юм. Та өмнө нь эдгээр зүйлсийн тухай хэр их ойлгосон эсвэл та эдгээр зүйлсийг ойлгохыг хүсэж байснаас үл хамааран та нарт эдгээрийн талаар дэлгэрэнгүй тайлбарлая. Эдгээр асуудлууд нь танд огт шинэлэг зүйл биш гэхдээ та үүнийг ойлгосон мэт санагдахгүй байна эсвэл үүний агуулж байгаа утгыг бүрэн ойлгосон юм шиг санагдахгүй байна. Олон хүмүүс энэ асуудлын талаар ердөө л бүдэгхэн ойлголттой,өнгөц мэдлэгтэй байдаг. Танд үнэнийг илүү ойр болгоход туслахын тулд мөн Миний үгсийг илүү ихээр хэрэгжүүлэхэд туслахын тулд та нарын хамгийн түрүүнд ойлгох ёстой асуудал гэж Би бодож байна. Үгүй бол та нарын итгэл тодорхой бус мөн хоёр нүүртэй, шашны хандлагатай хэвээр байх болно. Хэрвээ та Бурханы зан чанарыг ойлгохгүй бол Түүний төлөө таны хийх ёстой өөрийн ажлаа хийх боломжгүй болно. Хэрвээ та Бурханы мөн чанарыг танин мэдэхгүй бол та Түүнийг хүндэтгэх болон Түүнээс эмээх байдлыг хадгалах боломжгүй болно, зөвхөн болгоомжгүй өнгөц болоод зайлсхийсэн байдалтай байх болно мөн үүнээс илүүтэйгээр засаршгүй доромжлолын байдалтай байх болно. Бурханы зан чанарыг ойлгох нь үнэхээр маш чухал юм мөн Бурханы мөн чанарын тухай мэдлэг нь орхигдож болохгүй зүйл юм, гэвч хэн ч энэ талаар бүрэн шалгаж, гүнзгий судалж байгаагүй. Та бүгд Миний тунхагласан засаг захиргааг үл ойшоосон болохыг харахад тодорхой. Хэрвээ та Бурханы зан чанарыг ойлгоогүй бол та хялбархан Түүний зан чанарт халдах болно. Иймэрхүү гэмт хэрэг нь Бурханыг Өөрийг нь хилэгнүүлж байгаатай ялгаагүй бөгөөд эцэст нь засаг захиргааны эсрэг гэм болдог. Одоо та Бурханы мөн чанарыг ойлгох үедээ Бурханы зан чанарын тухай ойлгож чадна гэдгийг ухаарах хэрэгтэй бөгөөд Бурханы зан чанарыг ойлгох нь засаг захиргааг ойлгож байгаатай ижил юм. Мэдээж олон засаг захиргаа Бурханы зан чанартай холбогдож байдаг, гэвч Бурханы зан чанарыг бүхэлд нь эдгээрт тусгаагүй. Энэ нь таныг ирээдүйд Бурханы зан чанартай илүү дотно танилцахыг шаардаж байна.

Хорин зургаа дахь яриа


Хэн Миний гэрт амьдарсан бэХэн Миний төлөө зогссон бэХэн Миний оронд зовсон бэХэн Миний өмнө өөрийн үгийг амласан бэХэн өнөөг хүртэл Намайг дагасан боловч хайхрамжгүй болоогүй вэ? Яагаад бүх хүмүүс хүйтэн хөндий, хатуу сэтгэлтэй байдаг вэ? Яагаад хүн төрөлхтөн Намайг орхисон бэЯагаад хүн төрөлхтөн Надаас залхсан бэ? Хүний ертөнцөд яагаад халуун дулаан байдал байдаггүй вэ? Сионд байхдаа Би тэнгэрт байдаг халуун дулааныг амссан ба Сионд байхдаа Би тэнгэрт байдаг ерөөлийг эдэлсэн. Дахин хэлэхэд, Би хүн төрөлхтний дунд амьдарч, хүний ертөнцийн гашуун зовлонг амсаж, хүмүүсийн дунд орших бүхий л янз бүрийн байдлыг Өөрийн нүдээр харсан. Өөрийн мэдэлгүйгээр хүн Миний өөрчлөлттэй хамт өөрчлөгдсөн ба зөвхөн энэ замаар л өнөөдрийг хүрсэн.Хүн Миний төлөө юуг ч хийх чадвартай байхыг Би шаардаагүй, мөн Миний дансыг өсгөхийг Би түүнээс шаардаагүй. Надад дуулгаваргүй хандахгүйгээр эсвэл Надад ичгүүр бололгүйгээр Миний төлөвлөгөөтэй зохицож, Надад хангинасан гэрчлэл хийх чадвартай байхыг л Би түүнээс хүссэн. Хүмүүсийн дунд Надад сайн гэрчлэл хийж, Миний нэрийг алдаршуулсан хүмүүс байсан, гэвч хүний хэрэгжүүлэлт, хүний биеэ авч явах байдал хэрхэн Миний зүрх сэтгэлд нийцэж чадах вэ? Тэр Миний хүсэлд хэрхэн нийцэж эсвэл Миний хүслийг биелүүлж чадах вэ? Газар дээрх уул, ус мөн газар дээрх цэцэг, өвс ургамал, мод бүгд Миний гарын ажлыг харуулдаг, бүгд Миний нэрийн төлөө оршин тогтнодог. Гэсэн ч хүн яагаад Миний шаардсан жишигт хүрч чаддаггүй вэ? Энэ нь түүний өрөвдөлтэй дорд байдлаас болсон байж болох уу? Энэ нь Би түүнийг өргөсний улмаас болсон байх уу? Би түүнд хэтэрхий ширүүн байснаас болсон байж болох уу? Яагаад хүн үргэлж Миний шаардлагаас айдаг вэ? Өнөөдөр хаант улс дахь үй олон хүмүүсийн дундаас та нар яагаад зөвхөн Миний дуу хоолойг сонсдог ч Миний царайг харахыг хүсдэггүй юм бэ? Яагаад та нар Миний үгийг Миний Сүнстэй тааруулахаар оролдолгүй зүгээр л тэдгээрийг хардаг юм бэ? Яагаад та нар Намайг дээрх тэнгэр, доорх газраас салгадаг юм бэ? Газар дээр байхдаа Би тэнгэрт байдагтайгаа адил биш байдаг байж болох уу? Би тэнгэрт байхдаа газар дээр буун ирж чаддаггүй байж болох уу? Би газар дээр байх үедээ тэнгэрт аваачигдах үнэ цэнэгүй байдаг байж болох уу? Газар дээр байх үедээ Би дорд амьтан шиг, тэнгэрт байх үедээ Би өргөмжлөгдсөн оршихуй шиг, мөн тэнгэр газрын хооронд гүүрээр холбохын аргагүй ангал байгаа мэт байдаг. Гэвч хүний ертөнцөд эдгээр зүйлсийн эх сурвалжийн талаар тэд юу ч мэдэхгүй мэт санагддаг, гэхдээ Миний үг ямар ч утгагүй зүгээр л дуу чимээ мэт бүгд Миний эсрэгээр явсаар ирсэн. Бүх хүмүүс Миний үгэнд хичээл чармайлт зарцуулж, Миний гадаад байдалд өөрсдийн хувийн мөрдлөгийг явуулсан ч тэд үзүүлэх ямар ч үр дүнгүйгээр бүтэлгүйтэж, харин үүний оронд Миний үгэнд цохигдож дахин босож зүрхлээгүй.

Арван найм дахь яриа


Цахилгааны гялбаанд амьтан бүр өөрийн уг төрхөө харуулдаг. Тиймээс ч Миний гэрлээр гэгээрч хүмүүс алдсан ариун байдлаа эргүүлэн авлаа. Өө, өнгөрсөнд завхарсан дэлхий ертөнц сүүлчийн удаа бохир заваан ус руу унаж, газрын гадаргаас доош живж, шаварт ууссан! Өө, Миний бүтээл болох хүн төрөлхтөн гэрэлд амьдрахаар сүүлийн удаа дахин ирж, оршин тогтнох үндэс сууриа олж, шаварт тэмцэлдэхээ больсон! Өө, Тоо томшгүй олон бүтээлүүд Миний гарт бий. Тэд Миний үггүйгээр дахин шинэчлэгдэж чадна гэж үү? Тэд гэрэлд үгүй бол үүргээ хэрхэн гүйцэтгэх вэ? Дэлхий ертөнц нам гүм, дуу чимээгүй байхаа больсон, тэнгэр зэлүүд, гунигтай байхаа больсон. Оргүй хоосноос хуваагдсан тэнгэр, газар нэг мэт нэгдмэл болж, дахин хэзээ ч хуваагдахгүй. Энэхүү баяр хөөртэй учрал тохиох мөчид орчлон даяар хэрэн хэсэгч Миний ариун байдал болон зөв шударгыг бүх хүн төрөлхтөн тасралтгүй магтана. Тэнгэрийн хот улс баярлан инээж, газар дэлхийн хаант улс баярлан бүжиглэнэ. Энэ цаг мөчид баярлахгүй хэн байх вэ? Мөн уйлахгүй хэн байх вэ? Балар эртний үе дэх газар дэлхий тэнгэрийн харьяат байж, тэнгэр нь газар дэлхийтэйгээ нэгдмэл болно. Хүн гэмээс чөлөөлөгдөж, дахин шинэчлэгдсэний ачаар газар, тэнгэрийг нэгтгэх холбоос нь болсоноор тэнгэр нь газар дэлхийгээс хаагдмал байхаа больж, газар дэлхий тэнгэрийн зүг дуугүй байхаа болино. Хүн төрөлхтний нүүр царай инээмсэглэлээр дүүрч, тэдний зүрх сэтгэлд хязгааргүй жаргал нууцлагдсан байх болно. Хүн хүнтэйгээ хэрүүл хийх юм уу эсвэл бие биетэйгээ зодолдохгүй. Миний гэрэлд бусадтай амар тайван амьдарч чадахгүй хэн байх вэ? Миний өдрүүдэд Миний нэрийг гутаан доромжлох хэн байна вэ? Бүх хүн төрөлхтөн Над руу хүндэтгэлтэй харцаар харж, зүрх сэтгэлдээ Над уруу нууцаар хашхирсан. Би хүн төрөлхтний үйлдэл бүрийг ажигласан: Цэвэр болгогдсон хүмүүсийн дунд Надад дуулгаваргүй хандсан, Намайг шүүсэн хүн нэгээхэн ч үгүй. Миний зан чанар бүх хүн төрөлхтнийг бялхаасан. Бүх хүн Над руу ирж, Надтай улам ойртохыг эрэлхийлж, Намайг хайрлах болно. Би хүний зүрх сэтгэлд гүн бат суугдаж, нүдэнд нь гайхамшигтайгаар өргөмжлөгдөж, судсан дахь цусаар нь дамжина. Хүний зүрх сэтгэл газар дэлхий дээрх газар бүрд баяр хөөрөөр дүүрч, цэвэр цэнгэг агаар, өтгөн манан хөрс шороог хучихаа больж, нар цог жавхлантайгаар гялбана.

Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III


Эдгээр хэдэн харилцаа хийлтүүд хүн нэг бүрд маш их нөлөө үзүүлсэн.

Петр Есүсийг хэрхэн танин мэдсэн бэ



Петр Есүстэй хамт өнгөрөөсөн хугацааныхаа туршид тэрээр Есүсээс олон хайрлалтай шинж чанаруудыг, даган дуурайх олон талуудыг болон түүнийг дэмжсэн олон зүйлсийг олж харсан. Петр Есүсийн олон талаас Эзний оршихуйг олж харсан мөн олон хайрлалтай чанаруудыг олж харсан ч анх уулзахдаа Есүсийг мэдээгүй. Петр Есүсийг 20 настай байхаасаа дагалдаж эхэлсэн бөгөөд зургаан жилийн турш үргэлжлүүлэн дагасан. Эдгээр хугацаанд тэрээр Есүсийг танин мэдээгүй, гэвч Түүнийг үнэн сэтгэлээр бишрэн дагасан. Есүс түүнийг анх Галил нуурын эрэг дээр дуудаад асуусан: “Иона хүү Симон чи Намайг дагах уу?” Петр хэлсэн: “Би тэнгэрлэг Эцэгийн илгээсэн хүнийг дагах ёстой. Би Ариун Сүнсээр сонгогдсон хүнийг хүлээн зөвшөөрч байх ёстой. Би чамайг дагах болно.” Тухайн үед Петр Есүс гэдэг нэртэй хүнийг иш үзүүлэгчдийн хамгийн агуу нэгэн бөгөөд Бурхны хайрт Хүү гэдгийг сонссон байсан, Петр Түүнийг хайж олно гэдэгтээ итгэж байсан, Түүнийг харах боломж тохионо гэж итгэж байсан (Энэ үед тэрээр Ариун Сүнсээр удирдагдаж байсан учраас). Тэр Түүнийг хэзээ ч харж байгаагүй, зөвхөн Түүний тухай цуу яриаг сонссон, аажмаар түүний зүрх сэтгэлд Есүс рүү тэмүүлэл болон бишрэл өссөн, тэрээр нэгэн өдөр Есүсийг харна гэж дандаа тэмүүлж байсан. Хэрхэн Есүс Петрийг дуудсан бэ? Тэр ч бас Петр гэдэг хүний хэлэхийг нь сонссон, мөн Ариун Сүнс түүнийг зааварлаагүй: “Галил хэмээх далайд байрлах Иона хүү Симон хэмээх нэгэнрүү явсан.” Есүс хэн нэг нь Иоханы хүү Симоныг тэр ч бас тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг номлодог мөн хүмүүс түүний номлолыг сонссон тухай мөн түүний номлолыг сонссон хүмүүс уйлж байхыг харсан гэж хэлж байхыг сонссон. Үүнийг сонсоод Есүс тэр хүнийг дагаж, Галил далай руу хөдөлсөн; Петр Есүсийн дуудлагыг хүлээн авах үед тэрээр түүнийг дагасан.