Thursday, December 1, 2016

Ес Дэх Яриа



Нэгэнт та нар Миний гэр бүлийн хүмүүсийн нэг учраас, нэгэнт та нар Миний хаант улсад итгэмжит учраас та нарын хийж байгаа бүхэн миний шаардсан жишигт нийцэх ёстой. Би та нарыг хөвөгч үүлнээс илүү байгаасай гэж гуйгаагүй, гэхдээ та нарыг гялгар цас байж үүний мөн чанарыг, үүнээс ч илүүгээр үүний үнэ цэнийг эзэмшсэн байгаасай гэж байна. Би ариун газраас ирсэн учраас, бадамлянхуа цэцэгтэй адил зөвхөн нэрийн төдийхөн биш, учир нь энэ нь ариун газраас биш харин шавар шорооноос ирсэн билээ. Шинэ тэнгэр газар дээр бууж, шинэ газар тэнгэр дээгүүр тархах үе нь Би албан ёсоор хүмүүсийн дунд ажиллах яг тэр үе юм. Хүмүүсийн дундаас хэн Намайг мэдэх вэ? Миний ирэх мөчийг хэн харсан бэ? Би нэртэй байгаад зогсохгүй, цаашлаад нидэртэй гэдгийг хэн харсан бэ? Би цагаан үүлсийг Өөрийн гараар холдуулж, тэнгэрийг ойроос ажигладаг; Миний гараар зохицуулагдахгүй зүйл огторгуйд огт үгүй ба огторгуйн дор, Миний хүчирхэг үйл хэргийн хэрэгжилтэнд өөрсдийн өчүүхэн хувь нэмрээ оруулах ямар ч хүн байхгүй.

Бурханыг болон Түүний Ажлыг Мэддэг Хүмүүс л Бурханы Сэтгэлд Нийцэж Чадна




Бие махбодтой болсон Бурханы ажил хоёр хэсгээс бүрддэг. Эхний удаа Тэр бие махбодтой болоход хүмүүс Түүнд итгээгүй буюу Түүнийг мэдээгүй ба Есүсийг загалмайд цовдолсон. Хоёр дахь удаад ч гэсэн, хүмүүс Түүнийг мэдэх нь байтугай Түүнд итгэлгүй дахин нэг удаа Христийг загалмайд цовдолсон. Хүн Бурханы дайсан биш гэж үү? Хэрвээ хүн Түүнийг мэдэхгүй юм бол, яаж Бурханы ойр дотны хүн байж чадах юм бэ? Тэр яаж Бурханы тухай гэрчилж чадах эрхтэй байх юм бэ? Бурханыг хайрлах, Бурханд үйлчлэх, Бурханыг магтан алдаршуулах–энэ бүгд нь худал хуурмаг биш гэж үү? Хэрвээ та нар өөрсдийн амь биеэ энэхүү бодит бус, практик бус зүйлүүдэд зориулах юм бол, та нарын ажил талаар өнгөрөхгүй гэж үү? Бурхан хэн бэ гэдгийг ч мэдэхгүй байж та нар яаж Бурхантай ойр дотно байх юм бэ? Иймэрхүү зорилго эрмэлзэл чинь бүдэг бадаг, хийсвэр зүйл биш гэж үү? Энэ хуурамч биш гэж үү? Хүн яаж Бурхантай ойр дотно байх вэ? Бурхантай ойр дотно байхын практик ач холбогдол юу вэ? Та нар Бурханы Сүнстэй ойр дотно байж чадах уу? Сүнс хичнээн агуу, гайхалтайг та нар харж чадах уу? Үл харагдах, биет бус Бурханы ойр дотны хүн байна гэдэг–бүдэг бадаг, хийсвэр зүйл биш гэж үү? Ийм зорилгын практик ач холбогдол юу вэ? Энэ нь бүгд худал, хуурмаг биш гэж үү? Та нар Бурханыг мэддэггүй учраас, үл үзэгдэх, биет бус, өөрсдийн уран сэтгэмж дэх, бодит бус “бүх зүйлийн Бурханыг” эрж хайж байгаа учраас та нарын зорьж буй зүйл чинь Бурханы дотны хүн болох боловч яг үнэндээ та нар Сатаны эрхшээлд орогсод юм. Битүүхэн хэлэхэд тийм “Бурхан” бол Сатан бөгөөд үнэн хэрэгтээ энэ нь та нар өөрсдөө юм. Та нар өөрсдөдөө л ойр дотно байхыг хичээдэг хэрнээ Бурханы дотны хүн болохыг зорьж байна гэж хэлдэг–энэ чинь доромжлол биш гэж үү? Ийм эрэл хайгуул үнэ цэнэтэй юү? Хэрвээ Бурханы Сүнс бие махбодтой болохгүй бол, Бурханы мөн чанар нь ердөө үл үзэгдэх, биет бус амийн Сүнс, хэлбэргүй, хэлбэр дүрсгүй, материаллаг бус төрлийн, хүршгүй, хүнд ойлгогдошгүй байх юм. Ийм биегүй хоосон, гайхмаар, ойлгошгүй Сүнстэй хүн яаж ойр дотно болох юм бэ? Энэ нь инээдтэй зүйл биш гэж үү? Тийм утга учиргүй бодол бол үндэслэлгүй ба практик бус. Бүтээгдсэн хүн бол мөн чанараараа Бурханы Сүнсээс өөр төрлийнх, иймээс энэ хоёр яаж ойр дотно байх юм бэ? Хэрвээ Бурханы Сүнс бие махбодтой болохгүй юм бол, хэрвээ Бурхан биетэй болж, амьд хүн болсноор Өөрөө дорд орохгүй л юм бол, бүтээгдсэн хүн Түүнтэй ойр дотно болох эрхгүй бөгөөд чадваргүй ба тэдгээр хичээнгүй шашны итгэгчдийн сүнс нь тэнгэрт очсоныхоо дараа л Бурхантай ойр дотно болох боломжтой болж магадгүй, ихэнх хүмүүс Бурханы Сүнстэй ойр дотно болох боломжгүй билээ. Хэрвээ хүн бие махбодтой болсон Бурханы удирдамж заавар дор, тэнгэр дэх Бурхантай ойр дотно болохыг хүсвэл тэрээр хачирхалтай тэнэг хүн бус төрөлхтөн болохгүй гэж үү? Хүн үл үзэгдэх Бурханд “итгэмжтэй байхыг” л зөвхөн зорьдог ба харж болох Бурханд өчүүхэн ч анхаарал хандуулдаггүй, учир нь үл үзэгдэх Бурханыг эрж хайх нь илүү амархан байдаг–хүн өөрийн хүссэнээрээ үүнийг хийж болно. Гэхдээ үзэгдэх Бурханыг эрж хайх нь тийм ч амархан биш. Бүдэг бадаг, тодорхойгүй Бурханыг эрж хайдаг хүн бол яагаад ч Бурханыг олох боломжгүй, учир нь тодорхойгүй, хийсвэр зүйлүүд нь бүгд хүнээр төсөөлөгддөг ба хүн олж авах чадваргүй юм. Хэрвээ та нарын дунд ирсэн Бурхан, ойртож очих аргагүй агуу, ихэмсэг Бурхан байсан бол, та нар Түүний хүслийг хэрхэн эрж хайх вэ? Та нар яаж Түүнийг мэдэж, ойлгох вэ? Хэрвээ Тэр зөвхөн Өөрийн ажлыг хийж, хүнтэй огт харьцахгүй бол, эсвэл ямар ч хүмүүнлэг чанарыг эзэмшээгүй, үхэх тавилантай жирийн хүмүүс ойртох аргагүй байсан бол, хэдийгээр Тэр та нарын төлөө ихийг хийсэн ч, та нар Түүнтэй харилцаа тогтоож чадахгүй, Түүнийг харж чадахгүй бол яаж Түүнийг танин мэдэж чадах юм бэ? Хэрвээ эгэл хүн чанарыг эзэмшсэн бие махбод байгаагүй бол, хүнд Бурханыг мэдэх ямар ч арга зам байхгүй; бие махбодтой болсон Бурханы улмаас л хүн бие махбодтой энэхүү Бурхантай ойр дотно болох чадвартай болж байгаа юм. Түүнтэй харилцаж чадах учраас хүн Бурханы дотны хүн болно, Түүнтэй хамт амьдарч, Түүний хажууд байгаа учраас хүн аажмаар Түүнийг мэдэж эхэлнэ. Ингэхгүй л юм бол, хүний эрэл хайгуул талаар өнгөрөхгүй гэж үү? Бурханы ажлын улмаас хүн Бурхантай ойр дотно болох боломжтой болсон гэж хэлж байгаа юм биш, харин бие махбодтой Бурханы бодит байдал болоод хэвийн байдлын улмаас ингэж чадах юм. Бурхан бие махбодтой болсон учраас л, хүн өөрийн үүргээ биелүүлэх боломжтой болсон ба тэр боломж нь жинхэнэ Бурханыг тахин шүтэх явдал билээ. Энэ нь хамгийн бодит, практик үнэн биш гэж үү? Та нар одоо ч гэсэн тэнгэр дэх Бурхантай ойр дотно болохыг хүсэж байна уу? Бурхан Өөрийгөө тодорхой түвшинд хүртэл дорд оруулснаар буюу бие махбодтой болсноор л, хүн Түүний дотны найз, итгэлийг нь хүлээсэн хүн болж чадна. Бурхан бол Сүнс: хүн хэрхэн энэхүү гайхалтай, төсөөлшгүй Сүнсний дотны хүн болж чадах вэ? Бурханы Сүнс бие махбодод буун ирж, гадаад талаараа хүнтэй адил амьд биет болсноор хүн Түүний хүслийг ойлгож, Тэр хүнийг авах болно. Тэр бие махбодтойгоор ярьж, хийж, хүний баяр баясгалан, уйтгар гуниг, зовлон шаналалыг хуваалцаж, хүнтэй адилхан дэлхийд амьдарч, хүнийг хамгаалж, түүнийг залан чиглүүлдэг ба үүгээр дамжуулан Тэр хүнийг цэвэрлэн ариусгаж, Түүний аврал, адислалыг олж авах боломжийг хүнд олгодог. Эдгээр зүйлсийг олж авснаар, хүн Бурханы хүслийг үнэхээр ойлгож чадах ба зөвхөн тэр үед л тэр Бурханы дотны хүн болж чадах юм. Зөвхөн энэ л боломжтой. Хэрвээ Бурхан хүнд үл үзэгдэх болоод биет бус байсан бол хүн хэрхэн Түүний дотны хүн болж чадах вэ? Энэ нь хоосон номлол болохгүй гэж үү?
Өнөөдөр өөрсдийн Бурханд итгэх итгэлээрээ олон хүмүүс тодорхой бус, хийсвэр зүйлийг эрж хайсаар л байна. Тэд Бурханы өнөөгийн ажлын бодит байдлыг мэдэхгүйгээр, одоо ч сургаал номлол дунд амьдарсаар байгаа. Цаашлаад ихэнх нь, “Бурханыг хайрладаг шинэ үеийнхэн”, “Бурханы дотны хүн”, “Бурханы хайран дах үлгэр жишээ ба модель”, “Петрийн хэв маяг” гэх мэт шинэ хэллэгүүдийн бодит байдалд хараахан ороогүй; үүний оронд тэдний зорьж буй зүйл одоо ч бүдэг бадаг, хийсвэр бөгөөд тэд одоо ч сургаал номлол дунд бэдрэн явж, эдгээр үгсийн бодит байдлыг ойлгоогүй байгаа юм. Бурханы сүнс биетэй болох үед, та нар Түүний үйл хэргийг бодитоор харж, хүрч чадах юм. Гэсэн ч хэрвээ та нар Түүний дотны хүн болох чадваргүй бол, хэрвээ та нар Түүний итгэлийг даасан хүн болж чадахгүй бол, та нар хэрхэн Бурханы сүнсний итгэлийг даасан хүн болох юм бэ? Хэрвээ та нар өнөөдрийн Бурханыг мэдэхгүй бол, Бурханыг хайрладаг шинэ үеийнхний нэг болж яаж чадах юм бэ? Эдгээр нь зүгээр л хоосон сургаал номлол биш гэж үү? Та нар Сүнсийг харж, Түүний хүслийг мэдэрч чадах уу? Эдгээр нь хоосон үг биш гэж үү? Эдгээр хэллэг, нэр томъёог та нар зүгээр л ярих нь хангалттай биш ба та нар зөвхөн шийдвэр гаргаснаар л Бурханы сэтгэлд нийцэж чадахгүй. Эдгээр үгсийг ярьснаар л та нар сэтгэл хангалуун болдог ба та нар өөрсдийн хүслээ биелүүлэхийн тулд, өөрсдийн бодит бус хүслээ хэрэгжүүлэхийн тулд мөн өөрсдийн бодол, санаагаа биелүүлэхийн тулд л ингэдэг. Хэрвээ та нар Өнөөдрийн Бурханыг мэдэхгүй бол, та нар юу ч хийж байсан хамаагүй Бурханы зүрх сэтгэлийн хүслийг биелүүлэх боломжгүй болно. Бурханы итгэлт хүн байна гэдэг юу гэсэн үг вэ? Та нар одоо ч үүнийг ойлгохгүй л байна уу? Бурханы дотны найз нь хүн учраас Бурхан ч гэсэн хүн, тиймээс Бурхан бие махбодтой болсон, хүн болсон. Ижил төрлийн хүмүүс л бие биеэ итгэлт найз гэж дуудах ба тэр үед л тэд дотны найзууд хэмээн тооцогдоно. Хэрвээ Бурхан Сүнс байсан бол бүтээгдсэн хүн хэрхэн Түүний дотны найз болох юм бэ?
Бурханд итгэх та нарын итгэл, та нарын үнэнийг эрж хайж байгаа явдал тэр ч байтугай биеэ авч яваа байдал чинь бүгд бодит байдалд үндэслэх ёстой: Та нарын хийж буй бүхэн бодит байх ёстой ба та нар төсөөллийн, мөрөөдлийн зүйлсийг эрж хайх ёсгүй. Ингэж авирлах нь ямар ч үнэ цэнэгүй ба цаашлаад тийм амьдралд ямар ч утга учир байхгүй. Та нарын эрэл хайгуул ба амьдрал чинь худал хуурмагаас өөрцгүй зүйлсийн дунд өнгөрч байгаа учраас мөн та нар үнэ цэнэтэй, утга учиртай зүйлсийг эрж хайхгүй байгаа учраас та нарын олох цорын ганц зүйл бол үнэн биш, гажуу онол ба ёс зүй байх юм. Тиймэрхүү зүйлс нь та нарын оршин тогтнолын үнэ цэнэ, утга учиртай ямар ч холбоогүй бөгөөд та нарыг ердөө хоосон хөндий хүрээнд л аваачиж чадна. Ингэснээр та нарын бүхий л амьдрал ямар ч үнэ цэнэгүй буюу утга учиргүй болох ба хэрвээ та нар утга учиртай амьдралыг эрж хайхгүй л юм бол хэдий зуун жил амьдарлаа ч гэсэн та нарын амьдрал хий дэмий өнгөрөх болно. Үүнийг хүмүүний амьдрал гэж хэрхэн хэлж болох юм бэ? Энэ нь үнэндээ амьтны амьдрал биш гэж үү? Үүнтэй адилаар, хэрвээ та нар Бурханд итгэх замыг дагахыг хичээсэн ч, харж болох Бурханыг эрж хайх оролдлого хийхгүйгээр, үүний оронд үл үзэгдэх, биет бус Бурханыг тахин шүтээд байвал иймэрхүү эрэл хайгуул нь бүр ч илүү хий хоосон зүйл биш гэж үү? Эцэст нь, та нарын эрэл хайгуул чинь бөөн бүтэлгүйтэл л болох болно. Иймэрхүү эрэл хайгуул нь та нарт ямар ашигтай юм бэ? Хүний хамгийн том асуудал бол тэр өөрийн харж, хүрч чадахгүй зүйлсийг , асар нууцлаг, гайхалтай зүйлсийг мөн хүмүүсийн төсөөлшгүй зүйлийг, үхэх тавилантай жирийн хүмүүсийн хүрч чадахааргүй зүйлсийг л хайрладаг. Эдгээр зүйлс хэдий чинээ бодит бус байна, хүн төдий чинээ тэдгээрийг шинжлэн судалж, бусад зүйлсийг үл анзааран тэдгээрийг л эрж хайж, тэдгээрийг олж авах боломжтой гэж өөрийгөө төөрөгдүүлдэг. Тэдгээр нь хэдий чинээ бодит бус байна, хүн төдий чинээ нарийвчлан судалж, шинжилдэг ба тэр ч байтугай тэдгээрийн талаар нарийн сэтгэмжилдэг. Үүний эсрэгээр нь, аливаа зүйлс хэдий чинээ бодит байна, хүн тэдгээрийг төдий чинээ үл тоодог; тэр тэдгээрийг үл ойшоосон байдлаар хардаг ба тэр ч байтугай тэдгээрийг үл тоомсорлодог. Өнөөдөр Миний хийж буй бодит ажилд ханддаг та нарын хандлага яг энэ биш гэж үү? Тэдгээр зүйлс нь хэдий чинээ бодитой байна, та нар тэдгээрийг төдий чинээ гадуурхдаг. Тэдгээрийг судалж шинжлэх цагийг та нар огт гаргадаггүй, харин зүгээр л үл тоодог; эдгээр бодитой, амархан шаардлагуудыгүл ойшоон хардаг ба тэр ч байтугай хамгийн бодит энэ Бурханы талаар тоо томшгүй их ойлголт ухагдахууныг өвөрлөдөг бөгөөд Түүний бодит байдал, энгийн байдлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй байдаг. Ийм байдлаар та нар тодорхой бус байдлын дунд л итгэдэггүй гэж үү? Та нар өнгөрсөн үеийн бүдэг бадаг Бурханд тууштай итгэдэг ба өнөөдрийн бодит Бурханыг сонирхдоггүй. Энэ нь өчигдрийн Бурхан ба өнөөдрийн Бурхан нь хоёр өөр эрин үеийнх болохоор уу? Өчигдрийн Бурхан нь тэнгэр дэх агуу Бурхан, харин өнөөдрийн Бурхан нь газар дээрх өчүүхэн хүн болохоор ингэж байгаа юм уу? Цаашлаад, хүний тахин шүтэж байгаа Бурхан нь түүний ойлголт ухагдахуунаас бий болсон, харин өнөөдрийн Бурхан нь газар дээр бий болсон бодит биетэй учраас биш гэж үү? Бүхнийг хийж, хэлж байгаагаараа өнөөдрийн Бурхан хэтэрхий бодитой учраас хүн Түүнийг эрж хайхгүй байгаа биш гэж үү? Өнөөдрийн Бурханы хүнээр хийлгэж байгаа зүйл бол хүний хийх хамгийн дургүй байгаа зүйл буюу түүнийг ичихэд хүргэх зүйл юм. Энэ нь аливаа зүйлсийг хүмүүсийн хувьд хэцүү болгож байгаа биш гэж үү? Энэ нь түүний шарх сорвийг ил гаргахгүй гэж үү? Ингэснээр, бодит байдлыг эрж хайдаггүй олон хүмүүс бие махбодтой болсон Бурханы дайсан болно, антихрист болно. Энэ нь илэрхий зүйл биш гэж үү? Өнгөрсөн үед, Бурхан хараахан бие махбодтой болоогүй байхад та шашны хүн эсвэл үнэн сүсэгтнүүд байсан байж болно. Бурхан бие махбодтой болсны дараа, тэдгээр олон шашны итгэгчид өөрийн эрхгүй антихрист болно. Энд юу болж байгааг та нар мэдэж байна уу? Бурханд итгэх итгэлээрээ, та нар бодит байдалд анхаарлаа төвлөрүүлдэггүй ба үнэнийг эрж хайдаггүй, харин үүний оронд худал хуурмагт эзэмдүүлдэг–энэ нь бие махбодтой болсон Бурханы эсрэг дайсагнасан байдлын чинь тодорхой эх үүсвэр биш гэж үү? бие махбодтой болсон Бурханыг Христ гэж нэрлэдэг, иймээс бие махбодтой болсон Бурханд итгэхгүй байгаа хүмүүс антихрист болохгүй гэж үү? Иймээс та нарын итгэж, хайрладаг нэгэн чинь бие махбодтой энэ Бурхан биш гэж үү? Энэхүү амьдарч, амьсгалж байгаа Бурхан хамгийн бодит бөгөөд ер бусын энгийн биш гэж үү? Та нарын эрэл хайгуулын зорилго яг юу юм бэ? Энэ нь тэнгэрт байгаа юм уу эсвэл газарт уу? Энэ нь үзхүй юү эсвэл үнэн үү? Энэ нь Бурхан уу эсвэл ямар нэгэн ид шидтэн үү? Үнэндээ, үнэн бол амьдралын онч мэргэн үгсийн хамгийн бодитой нь бөгөөд хүн төрөлхтний дундах тэдгээр онч мэргэн үгсийн хамгийн тэргүүн дээд нь билээ. Учир нь энэ нь Бурханы хүнд шаардсан шаардлага ба, энэ ажлыг Бурхан өөрөө хийдэг учраас үүнийг “амьдралын онч мэргэн үгс” гэж нэрлэдэг. Энэ нь ямар нэг зүйлээс бүрдсэн мэргэн үгс биш ба агуу хүний хэлсэн алдартай ишлэл ч биш; харин үүний оронд, тэнгэр газар, бүх зүйлийн Эзнээс хүнд хэлсэн үг бөгөөд хүний нэгтгэсэн хэдэн үг биш, Бурханы төрлөх амь билээ. Иймээс үүнийг “амьдралын онч мэргэн үгсийн дээд” гэж нэрлэж байгаа юм. Үнэнийг хэрэгжүүлэх гэсэн хүний зорилго нь түүний үүргийн биелэлт буюу энэ нь Бурханы шаардлагад нийцэх зорилго юм. Энэхүү шаардлагын мөн чанар нь, ямар ч хүний хүрч чадахааргүй хоосон номлол биш харин бүх үнэнээс хамгийн бодитой нь юм. Хэрвээ та нарын зорилго чинь ямар ч бодит байдлыг агуулаагүй номлолоос өөр юу ч биш бол, та нар үнэнийг эсэргүүцэхгүй байна гэж үү? Та нар үнэн рүү дайрч довтолдог хүн биш гэж үү? Тийм хүн яаж Бурханыг хайрлахаар зорих юм бэ? Бодит байдалгүй хүмүүс бол үнэнээс урвадаг хүмүүс бөгөөд бүгд угаасаа тэрслүү хүмүүс юм!
Та нар хэрхэн эрж хайж байгаа нь хамаагүй, юуны түрүүнд та нар өнөөдөр Бурханы хийж байгаа ажлыг ойлгож, энэхүү ажлын утга учрыг мэдэх ёстой. Сүүлчийн өдрүүдэд ирэхдээ Бурхан ямар ажил авчрахыг, ямар зан чанарыг авчрахыг мөн хүнийг төгс болгохын тулд юу хийгдэх вэ гэдгийг та нар ойлгож мэдэх ёстой. Түүний бие махбодтой ирж, хийх ёстой ажлыг та нар мэдэхгүй эсвэл ойлгохгүй бол, та нар яаж Түүний хүслийг эрж хайж, яаж Түүний дотны хүн болох юм бэ? Үнэндээ, Бурханы дотны хүн байна гэдэг нь тийм ч төвөгтэй зүйл биш боловч мөн тийм ч энгийн зүйл биш юм. Хэрвээ хүн ухамсарлаж чадах юм бол, тэр хэрэгжүүлж чадах ба ингэх нь тийм ч төвөгтэй биш; хэрвээ хүн ухамсарлаж чадахгүй бол энэ нь хамаагүй хэцүү байх ба цаашлаад хүн тодорхой бус байдлын дунд эрж хайсаар л байх болно. Хэрвээ, Бурханыг эрж хайхад хүнд өөрийн гэсэн баримтлах зогсолт байхгүй бол, ямар үнэнийг баримтлах ёстойгоо мэдэхгүй бол, түүнд ямар ч суурь байхгүй гэсэн үг бөгөөд гуйвалгүй бат зогсох нь түүнд амархан биш байх болно. Өнөөдөр үнэнийг ойлгоогүй, сайн мууг ялгаж чадахгүй эсвэл юуг хайрлаж эсвэл үзэн ядахаа хэлж мэдэхгүй хүмүүс маш олон байгаа. Тийм хүмүүс гуйвшгүй зогсож бараг чадахгүй. Бурханд итгэх итгэлийн гол түлхүүр нь үнэнийг амьдралд хэрэгжүүлж, Бурханы хүслийг анхаарч, бие махбодтой ирэх үедээ хүний төлөө хийх Бурханы ажил болоод Түүний ярьдаг зарчмуудыг мэдэх; олон нийтийг дагахгүй байх бөгөөд та нарын дотогшлох ёстой зүйл ба тэдгээр зарчмуудаа баримтлах ёстой. Бурханы гэгээрүүлсэн, өөрсдийнхөө дотор байгаа тэдгээр зүйлсийг чанд мөрдөх нь танд туслах болно. Хэрвээ тэгэхгүй бол, өнөөдөр та нар нэг чиглэлд, маргааш та нар нөгөө чиглэлд эргэлдэх ба хэзээ ч ямар нэг бодитой зүйлийг олж авч чадахгүй. Ийм байх нь та нарын аминд ямар ч ашиггүй. Үнэнийг ойлгодоггүй хүмүүс үргэлж бусдыг дагадаг: Хэрвээ хүмүүс энэ нь Ариун Сүнсний ажил гэж хэлэх юм бол та нар ч гэсэн энэ нь Ариун Сүнсний ажил гэж хэлэх ба; хэрвээ хүмүүс энэ нь муу сүнсний ажил гэж хэлбэл та нар ч гэсэн бас эргэлзэж эхлэн, энэ нь муу сүнсний ажил гэж хэлэх болно. Та нар бусдын үгийг үргэлж тоть шиг давтаж, юуг ч өөрсдөө ялган салгаж чадахгүй ба өөрийнхөөрөө бодож сэтгэж чадахгүй байх болно. Энэ бол тодорхой байргүй хүн бөгөөд, аливааг ялгах чадваргүй–тийм хүн бол үнэ цэнэгүй золгүй хүн юм! Тийм хүмүүс дандаа бусдын үгийг давтдаг: Өнөөдөр энэ нь Ариун Сүнсний ажил гэж хэлж байгаа ч, нэг л өдөр энэ нь Ариун Сүнсний ажил биш, харин хүний хийсэн зүйлээс өөр юу ч биш гэж хэн нэгэн хүн хэлбэл та үүнийг өөрөө ойлгохгүй ба бусад хүмүүс ингэж хэлж байгааг сонссон учраас та яг л тэдний хэлснийг давтан хэлэх болно. Энэ нь үнэндээ Ариун Сүнсний ажил байсан ч та энэ нь хүний ажил гэж хэлнэ; ингэвэл та Ариун Сүнсний ажлыг гутаан доромжилдог хүмүүсийн нэг болохгүй гэж үү? Ингэж ялган салгаж чадахгүй байгаа учраас та Бурханыг эсэргүүцэж байгаа биш гэж үү? Магадгүй нэг л өдөр нэг солиотой амьтан гарч ирээд “энэ нь муу сүнсний ажил” гэж хэлж болох юм, тэгвэл энэ үгийг сонсонгуутаа та нар яахаа мэдэхээ больж, дахиад л бусдын үгэнд автах болно. Хэн нэгэн хүн үймээн самуун гаргах болгонд та нар өөрийн байрандаа зогсох чадваргүй байх ба энэ нь, та нар үнэнийг эзэмшээгүйгээс болж байгаа юм. Бурханд итгэж, Бурханы мэдлэгийг эрж хайна гэдэг бол тийм ч энгийн зүйл биш. Хамтдаа цугларч, номлол сонссоноор л тэдгээрийг олж авч чадахгүй ба та нар ердөө хүсэл тэмүүллээрээ төгс болгогдох биш. Та нар мэдэрч, мэдэж, өөрсдийн үйлдлээ зарчимтай болгож, Ариун Сүнсний ажлыг олж авах ёстой. Та нар аливааг туулж мэдрэх үедээ олон зүйлийг ялган таних боломжтой болно—та нар сайн ба муугийн хоорондох, шулуун шударга явдал ба гэмт муу явдлын хоорондох, аль нь мах цусных, аль нь үнэнийх вэ гэдгийн хоорондох ялгааг олж харах боломжтой болно. Та нар эдгээр бүх зүйлийн хоорондын ялгааг харж чаддаг байх ёстой, ингэснээр л нөхцөл байдал ямар ч байлаа гэсэн та нар хэзээ ч төөрөлдөхгүй. Зөвхөн энэ л та нарын жинхэнэ биеийн хэмжээ юм. Бурханы ажлыг мэдэх нь энгийн зүйл биш: Та нар өөрсдийн эрэл хайгуулдаа тодорхой стандарт болон зорилготой байх ёстой, та нар жинхэнэ замыг хэрхэн эрж хайхаа мэддэг байх ёстой ба энэ нь жинхэнэ зам мөн үү, үгүй юу гэдгийг, мөн энэ нь Бурханы ажил мөн үү үгүй юу гэдгийг хэрхэн хэмжихээ мэддэг байх ёстой. Жинхэнэ замыг эрж хайх хамгийн үндсэн зарчим юу вэ? Та нар энэ нь Ариун Сүнсний ажил мөн үү биш үү гэдгийг, хүний ярьж буй эдгээр үгс нь үнэний илэрхийлэл мөн үү биш үү, хэнийг гэрчлэв гэдгийг мөн энэ нь та нарыг юунд хүргэж болох вэ гэдгийг шинжин үзэх учиртай. Жинхэнэ зам болон хуурамч зам хоёрын ялгааг олж харах нь үндсэн мэдлэгийн хэд хэдэн талуудыг шаарддаг ба үүний хамгийн гол нь Ариун Сүнсний ажил байна уу үгүй юу гэдгийг хэлж чадах явдал юм. Бурханд итгэх хүний итгэлийн мөн чанар нь Бурханы Сүнсэнд итгэх итгэл юм. Бие махбодтой болсон Бурханд итгэх түүний итгэл ч гэсэн, энэ бие махбод нь Бурханы Сүнсний биелэл учраас юм, тийм итгэл бол мөн л Сүнсэнд итгэх итгэл гэсэн үг билээ. Сүнс болон бие махбодын хооронд ялгаа байдаг боловч энэхүү бие нь Сүнснээс ирсэн бөгөөд Үг бие махбодтой болсон учраас хүний итгэж байгаа зүйл бол Бурханы төрөлхийн мөн чанар юм. Иймээс, энэ нь жинхэнэ зам мөн үү биш үү гэдгийг ялгахдаа юуны өмнө та нар, энэ нь Ариун Сүнсний ажил мөн үү биш үү гэдгийг харах ёстой ба үүний дараа та нар энэ замд үнэн байна уу үгүй юу гэдгийг харах ёстой. Энэ үнэн бол энгийн хүний амь зан чанар буюу Бурхан хүнийг анх бүтээх үед, бүх хэвийн хүний хийх ёстой байсан зүйл (хүний эрүүл ухаан, мэдлэг ухаан, мэргэн ухаан болон хүний бүх үндсэн мэдлэг) гэсэн үг юм. Тиймээс, энэ зам хүнийг, энгийн хүмүүний амьдрал руу хөтөлж байна уу үгүй юу, ярьсан үнэн нь энгийн хүн чанарын бодит байдалд шаардлагатай юу үгүй юу, энэ үнэн нь бодитой, амьдралд үр ашигтай юу үгүй юу болон энэ нь цагаа олсон уу үгүй юу гэдгийг харах хэрэгтэй. Хэрвээ үнэн байгаа бол энэ нь хүнийг энгийн бодит туршлага руу хөтлөх боломжтой; цаашлаад хүн урьд байснаасаа илүү хэвийн болж, хүний мэдрэмж илүү бүрэн төгс болж, хүний бие махбодын болон сүнсний амьдрал илүү эмх цэгцтэй болж, хүний сэтгэл хөдлөл илүү хэвийн болдог. Энэ нь хоёр дахь зарчим юм. Дахиад нэг зарчим байдаг ба хүнд Бурханы талаарх өсөн нэмэгдэж буй мэдлэг байна уу үгүй юу, тийм ажил болоод үнэнийг мэдрэх нь Бурханы төлөөх түүний хайрыг өдөөж, түүнийг Бурхантай илүү ойр аваачиж байна уу үгүй юу гэдэг юм. Ингэснээр энэ нь жинхэнэ зам мөн үү биш үү гэдгийг хэмжиж болно. Хамгийн гол нь, энэ зам нь ер бусын биш харин бодит байна уу үгүй юу, мөн энэ нь хүний амийг хангаж байна уу үгүй юу гэдэг юм. Хэрвээ энэ нь эдгээр зарчмуудад зохицож байвал, энэ бол жинхэнэ зам гэсэн дүгнэлтэнд хүрч болно. Та нар ирээдүйд өөр замыг сонгох вий гэсэндээ, эсвэл ирээдүйд өөр шинэ эрин үеийн ажил байх болно гэж зөгнөсөндөө Би энэ үгийг хэлж байгаа юм биш. Харин өнөөдрийн зам бол жинхэнэ зам гэдэгт та нарыг итгэлтэй байгаасай гэсэндээ Би ингэж хэлж байгаа бөгөөд ингэснээр та нар өнөөдрийн ажилд зөвхөн хагас–итгэж, үүнийг ойлгох боломжгүй байхаа болих болно. Итгэлтэй байгаа хэдий ч төөрөлдөж будилан дагадаг хүмүүс зөндөө байдаг; ийм итгэлтэй байдалд ямар ч зарчим байдаггүй ба тэдгээрийг эрт орой хэзээ нэгэн цагт таягдан хаягдах ёстой. Өөрсдийн дагаж байгаа зүйлдээ маш мэриймтгий хүмүүсийн хувьд ч гэсэн тэд гурван удаад нь итгэлтэй, таван удаад нь итгэлгүй, эргэлзэж байдаг, энэ нь тэдэнд ямар ч суурь байхгүйг харуулж байна. Та нарын хэв чанар хэтэрхий сул дорой, та нарын суурь хэтэрхий гүехэн учраас ялгааны талаар та нарт ямар ч ойлголт байхгүй байна. Бурхан Өөрийн ажлаа давтдаггүй, Тэр бодитой биш ажил хийдэггүй, Тэр хэтэрхий их зүйлийг хүнээс шаарддаггүй ба Тэр хүний мэдрэмжээс илүү давсан ажил хийдэггүй. Түүний хийж буй бүх ажил хүний хэвийн мэдрэхүйн хүрээнд байдаг, хэвийн хүмүүний мэдрэмжээс давдаггүй бөгөөд Түүний ажил хүний хэвийн шаардлагуудын дагуу байдаг. Хэрвээ энэ нь Ариун Сүнсний ажил юм бол, хүн бүр илүү хэвийн болж, хүмүүнлэг байдал нь бүр илүү хэвийн болно. Хүн Сатаны ялзармал зан чанарт, өөрийн мөн чанарт улмаас улам танилттай болж, үнэнийг илүү ихээр хүсэн тэмүүлдэг. Хүний амь өсөхийн хирээр, хүний завхарсан байдал нь илүү их өөрчлөлт хийх боломжтой болдог–энэ бүгд нь Бурхан хүний амь болсон гэсний утга учир юм. Хэрвээ тухайн зам нь, хүний мөн чанар болох зүйлсийг илчилж чадахгүй бол, хүний зан чанарыг өөрчилж чадахгүй бол, цаашлаад түүнийг Бурханы өмнө аваачиж эсвэл Бурханы талаарх үнэн зөв ойлголтыг түүнд өгч чадахгүй бол тэр ч байтугай хүн чанарыг илүү дорд болгож, түүний мэдрэмжийг илүү хэвийн бус болгож байвал, энэ зам жинхэнэ зам байх учиргүй бөгөөд энэ нь муу сүнсний ажил эсвэл хуучин зам байж болох юм. Товчоор хэлбэл, энэ нь Ариун Сүнсний өнөөгийн ажил байж чадахгүй. Та нар энэ бүх жилүүдэд Бурханд итгэсэн боловч, жинхэнэ зам ба хуурамч замын хоорондох ялгааг олж таних эсвэл жинхэнэ замыг эрж хайх зарчмуудын талаар өчүүхэн төдий ч ойлголтгүй байна. Ихэнх хүмүүс эдгээр зүйлсийг сонирхдоггүй; тэд ердөө л олонхын явж байгаа зүгт явдаг ба олонхын хэлснийг давтдаг. Жинхэнэ замыг эрж хайж байгаа хүн яаж ийм байх юм бэ? Тийм хүмүүс яаж жинхэнэ замыг олох юм бэ? Хэрвээ та нар эдгээр хэд хэдэн гол зарчмуудыг ойлгох юм бол юу ч тохиолдож байсан та нар хууртахгүй. Өнөөдөр хүн аливааг ялгаж чаддаг байх нь маш чухал; энэ нь хэвийн хүмүүсийн эзэмшсэн байх ёстой зүйл бөгөөд туршлагаараа дамжуулан хүний эзэмших учиртай зүйл юм. Хэрвээ, өнөөдөр ч гэсэн хүн юуг ч ялган салгаж чадахгүй байвал түүний хүмүүний мэдрэмж өсөөгүй байх ба тэгвэл хүн хэтэрхий тэнэг байж түүний эрэл хайгуул ч гэсэн хазайн ташуурна. Та нарын өнөөдрийн эрэл хайгуулд өчүүхэн ч ялгаа байхгүй, ийм байхад та нар жинхэнэ замыг олсон гэж хэлж байгаа бол үүнийг өөрийн болгосон уу? Та нар ямар нэг зүйлийг ялгаж чаддаг болсон уу? Жинхэнэ замын мөн чанар нь юу вэ? Жинхэнэ замаар бол, та нар жинхэнэ замыг өөрийн болгоогүй, та нар үнэнээс юуг ч олж аваагүй, өөрөөр хэлбэл, Бурханы та нараас шаардаж байгаа зүйлсийг та нар биелүүлж чадаагүй ба тиймээс та нарын завхралд ямар ч өөрчлөлт гараагүй. Хэрвээ та нар ийм байдлаар үргэлжлүүлсээр байх юм бол та нар эцэстээ таягдан хаягдах болно. Энэ өдрийг хүртэл дагасан учраас, та нарын сонгосон зам чинь зөв зам гэдэгт та нар итгэлтэй байх ёстой ба өөр эргэлзээ байх ёсгүй. Олон хүмүүс дандаа итгэлтэй бус байдаг ба зарим нэг жижиг асуудлаас болж үнэнийг эрж хайхаа больдог. Тэдгээр хүмүүс бол Бурханы ажлын талаар ямар ч мэдлэггүй хүмүүс бөгөөд тэд төөрөлдөн будилж Бурханыг дагадаг хүмүүс юм. Бурханы ажлыг мэддэггүй хүмүүс Түүний дотны найз болох эсвэл Бурханыг гэрчлэх чадваргүй байдаг. Зөвхөн адислалыг эрж хайж, тодорхой бус, хийсвэр зүйлийг эрж хайдаг хүмүүст аль болох хурдан үнэнийг эрж хайхыг Би зөвлөж байна, ингэснээр тэдний амьдрал утга учиртай болж болох юм. Өөрсдийгөө цаашид бүү хуур!
«Үг нь Махбодоор Илэрсэн» -номоос 


Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх юм



Бие махбодтой болсон Бурханыг Христ гэж нэрлэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн бие юм. Энэхүү бие нь махан биетэй өөр ямар ч хүнтэй адилгүй.Энэхүү ялгаа нь Христ бол мах, цуснаас бүрдсэн хүн биш харин Сүнсний биелсэн дүр учраас юм. Түүнд энгийн хүн чанар болоод бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь байдаг. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшиж чадахгүй. Түүний энгийн хүн чанар нь, махан бие дэх Түүний бүх энгийн үйл ажиллагааг дэмждэг байхад Түүний бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Түүний Хүн чанар эсвэл бурханлаг чанарын аль аль нь тэнгэрлэг Эцгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийнх юм; энэ мөн чанар нь Түүний ажилд саад болохгүй бөгөөд Тэр Өөрийн ажлыг сүйтгэх ямар ч зүйлийг яавч хийхгүй ба Өөрийн хүслийн эсрэг чиглэсэн ямар ч үгийг Тэр хэлэхгүй юм. Тиймээс, бие махбодтой болсон Бурхан нь Өөрийн эзэгнэлд саад болох ямар ч ажлыг бүр хэзээ ч хийхгүй. Үүнийг бүх хүн ойлгох ёстой. Ариун Сүнсний ажлын мөн чанар нь хүнийг аврах ба Бурханы өөрийн эзэгнэлийн төлөө билээ. Үүний адилаар, Христийн ажил нь хүнийг аврах бөгөөд Бурханы хүслийн төлөө юм. Бурхан махан биетэй болж, Өөрийн мөн чанарыг Өөрийн махан биедээ бодтойжуулах ба Түүний тэрхүү махан бие нь Өөрийн ажлыг хийхэд хангалттай билээ. Тиймээс, Бурханы Сүнсний бүх ажил нь бие махбодтой байх хугацаанд, Христийн ажлаар солигдох бөгөөд бие махбодтой болсон Бурханы цаг хугацааны турш дахь бүх ажил нь Христийн ажил байх юм. Энэ нь өөр ямар ч эрин үеийн ажилтай холилдохгүй. Нэгэнт Бурхан махан биетэй болсон учраас, Тэрээр Өөрийн бие хэмээр ажиллана; Тэр нэгэнт бие махбодьтой ирсэн учраас Өөрийн хийх ёстой ажлаа махан биеэрээ дуусгана. Бурханы Сүнс ч байсан эсвэл Христ ч байсан хоёулаа Бурхан Өөрөө бөгөөд Тэр Өөрийн хийх ёстой ажлаа хийж, Өөрийн биелүүлэх ёстой үйлчлэлээ гүйцэтгэдэг.

Петрийн Туршлага: Гэсгээл, Шүүлтийн талаарх Түүний Мэдлэг


Бурханаар гэгсээгдэж байх үедээ, Петр “Өө Бурхан минь! Миний бие дуулгаваргүй бөгөөд Та намайг гэсгээж, намайг шүүнэ. Би таны гэсгээлт, шүүлтэнд баярлан хөөрч, хэдий Та намайг хүсэхгүй байсан ч Таны шүүлтээс би Таны ариун, зөвт зан чанарыг харж байна. Та намайг шүүх үед, бусад хүмүүс Таны шүүлтэн дэх, Таны зөвт зан чанарыг харж чадах учраас би сэтгэл хангалуун байна. Хэрвээ энэ нь Таны зан чанарыг харуулж чадах юм бол, мөн Таны зөвт зан чанарыг бүх бүтээлд харуулж чадах юм бол, хэрвээ энэ нь Таны төлөө гэсэн миний хайрыг илүү ариун болгож ингэснээр би шударга зөвт нэгний дүр төрхийг олж авах юм бол, Таны шүүлт сайн бөгөөд, учир нь энэ нь Таны нигүүлсэнгүй хүсэл билээ.Миний дотор одоо ч тэрслүү зүйл их байгаа гэдгийг, тэгээд би одоо ч Таны өмнө очиход тохирохгүй гэдгээ мэднэ. Дайсагнасан орчноор эсвэл асар их зовлон шаналлаар дамжуулаад ч гэсэн Та намайг илүү их шүүгээсэй гэж би хүсч байна; Та намайг хэрхэн шүүх нь хамаагүй, энэ нь миний хувьд үнэ цэнэтэй. Таны хайр маш гүн гүнзгий бөгөөд би өчүүхэн төдий ч гомдолгүйгээр Таны өршөөл, энэрэлд өөрийгөө өгөхөд бэлэн байна” гэж залбирсан.

Tuesday, November 29, 2016

Шинэ эрин үеийн тушаал

Өөрсдийгөө Бурханы үгээр зэвсэглэ гэж та нарт хэлсэн, та нарын төлөө юу ч зохицуулагдсан байсан хамаагүй, энэ бүгд Бурханы өөрийн гараар зохион байгуулагдсан ба, та нарын чин сэтгэлийн залбирал юм уу гуйлт хэрэггүй – тэдгээр нь нэмэргүй.

Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан



Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө дуусаж, Бурханы илрэлт эрж хайдаг бүх хүмүүст хаант улсын хаалга нээгдсэн. Хүндэт ах эгч нараа, та нар юу хүлээж байгаа юм бэ? Та нарын эрж хайж байгаа зүйл чинь юу вэ? Та нар Бурхан илрэхийг хүлээдэг үү? Та нар Бурханы хөлийн мөрийг эрж байна уу? Бурханы дүр төрхийг хэрхэн хүсэн хүлээж байна вэ! Тэгээд Бурханы хөлийн мөрийг олох хичнээн хэцүү вэ! Ийм цаг үед, ийм дэлхийд, Бурхан илрэх өдрийг нүдээр харахын тулд бид юу хийх ёстой вэ? Бурханы хөлийн мөрийг дагахын тулд бид юу хийх ёстой вэ? Бурхан илрэхийг хүлээж байгаа бүх хүмүүс ийм асуултуудтай тулгардаг. Та нар эдгээрийг нэгээс олон удаа эргэцүүлж үзсэн – гэхдээ ямар үр дүнтэйгээр? Бурхан хаана илрэх вэ? Бурханы хөлийн мөр хаана байна вэ? Та нар хариултуудаа олсон уу? Олонх хүмүүсийн хариулт ийм байх болно: Бурхан Түүнийг дагадаг хүмүүсийн дунд илрэх ба Түүний хөлийн мөр бидний дунд байгаа; энэ нь ийм энгийн! Ямар ч хүн нэгэн хэвийн хариулт өгч чадна, гэхдээ та нар Бурханы илрэлт юу вэ гэдгийг Бурханы хөлийн мөр ямар вэ гэдгийг ойлгож байгаа юм уу? Бурханы илрэлт гэдэг нь Тэрээр Өөрийн ажлаа хийхийн тулд газар дэлхий дээр бодитоор ирнэ гэсэн утгатай. Өөрийн ялгамж чанар, зан чанартайгаар, Өөрийн уламжлалт аргаараа, нэгэн эринийг төгсгөж, нөгөө эринийг эхлүүлэх ажлаа явуулахын тулд Тэр хүмүүсийн дунд бууж ирдэг. Ийм байдлаар илрэх нь ямар нэг ёслолын хэлбэр биш. Энэ нь шинж тэмдэг, дүр зураг, ид шид эсвэл агуу их үзэгдэл биш, тэр ч байтугай ямар нэг төрлийн шашны үйл явц ч биш юм. Энэ нь хүрч, харж болох үнэн бодитой нөхцөл байдал юм. Ийм илрэлт нь тодорхой үйл явцыг дагахын төлөө биш эсвэл богино-хугацааны ажил хэргийн төлөө ч биш; харин ч Түүний удирдлагын төлөвлөгөөний ажлын үе шатны төлөө байдаг. Бурхан илрэх нь үргэлж утга учиртай ба үргэлж Түүний удирдлагын төлөвлөгөөтэй холбоотой байдаг. Энэ илрэлт нь Бурханы удирдамж, дагуулалт ба хүний гэгээрлээс шал өөр байдаг. Бурхан илрэх бүрдээ агуу ажлын үе шатыг хэрэгжүүлдэг. Энэ ажил нь өөр ямар ч үеийнхээс өөр. Энэ нь, хүн төсөөлөхийн аргагүй бөгөөд үүнийг хүн хэзээ ч мэдэрч туулж байгаагүй. Энэ нь шинэ эрин үеийг эхлүүлж, хуучин эрин үеийг дуусгадаг ажил бөгөөд энэ нь хүн төрөлхтний авралын төлөөх шинэ, сайжруулсан төрлийн ажил юм; цаашлаад, энэ нь хүн төрөлхтнийг шинэ эрин үед аваачих ажил юм. Тэр нь Бурхан илрэхийн утга учир юм.
Бурхан илрэхийг ойлгохын зэрэгцээ, Бурханы хөлийн мөрийг та нар хэрхэн эрж хайх вэ? Энэ асуултыг тайлбарлахад хэцүү биш: Бурхан хаана илэрнэ, тэндээс та нар Бурханы хөлийн мөрийг олох болно. Ийм тайлбар маш шулуухан сонсогдох боловч хийхэд тийм ч амархан биш, учир нь олон хүмүүс Бурхан хаана Өөрийгөө илчлэхийг, тэр ч байтугай Тэр хаана ирэхийг хүсэж байгаа, эсвэл илрэх ёстой вэ гэдгийг мэддэггүй. Зарим хүмүүс, Ариун Сүнсний ажил хаана байна, тэнд Бурхан илэрнэ гэж өөрийн мэдэлгүй итгэдэг. Эсвэл тэд, сүнсэн хүмүүс хаана байна, Бурхан тэнд илэрнэ гэж итгэдэг. Эсвэл, алдартай хүмүүс байгаа газар, Бурхан илэрнэ гэж тэд итгэдэг. Тийм итгэл нь зөв үү буруу юу гэдгийг түр зуур бодохоо больё. Ийм асуултанд хариулахын тулд, бид эхлээд зорилгынхоо талаар тодорхой байх ёстой: Бид Бурханы хөлийн мөрийг хайж байгаа. Бид сүнсэн хүмүүсийг, тэр ч байтугай алдартай хүмүүсийг дагахаар эрж хайгаагүй; бид Бурханы хөлийн мөрийг дагаж байгаа. Тиймээс, нэгэнт бид Бурханы хөлийн мөрийг хайж байгаа учраас, бид Бурханы хүслийг, Бурханы үгийг, Бурханы айлдварыг хайх ёстой – учир нь Бурханы шинэ үг хаана байна, тэнд Бурханы дуу хоолой байдаг ба Бурханы хөлийн мөр хаана байна, тэнд Бурханы үйл хэрэг байдаг. Бурханы илэрхийлэл хаана байна, тэнд Бурханы дүр төрх байдаг ба Бурханы илрэлт хаана байна, тэнд үнэн, зам ба амь оршин байдаг. Бурханы хөлийн мөрийг хайх зуураа та нар, “Бурхан бол үнэн, зам ба амь” гэсэн үгийг үл ойшоодог. Ингээд олон хүмүүс үнэнийг хүлээн авах үедээ, тэд Бурханы илрэлтийг хүлээн зөвшөөрөх нь байтугай Бурханы хөлийн мөрийг олсондоо ч итгэдэггүй. Энэ нь ямар ноцтой алдаа вэ! Бурханы илрэлтийг хүний үзэлд нийцүүлж болохгүй, тэр ч байтугай Бурхан хүний тушаалаар илрэхгүй. Бурхан Өөрийн ажлаа хийх үедээ Өөрийн сонголтыг хийдэг, Өөрийн гэсэн төлөвлөгөөтэй байдаг; цаашлаад, Түүнд Өөрийн гэсэн зорилгууд болон Түүний Өөрийн аргууд гэж байдаг. Түүний хувьд, Өөрийн хийж байгаа ажлаа хүнтэй хэлэлцэх буюу хүний зөвлөгөөг авах шаардлагагүй, тэр ч байтугай Өөрийн ажлаа хүн нэг бүрд мэдэгдэх албагүй. Энэ нь Бурханы зан чанар бөгөөд цаашлаад үүнийг хүн бүхэн хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрвээ та нар Бурханы илрэлтийг нүдээр харахыг хүсвэл, хэрвээ та нар Бурханы хөлийн мөрийг дагахыг хүсвэл, та нар эхлээд өөрсдийн үзлээ даван гарах ёстой. Та нар Бурханаас үүнийг хий, түүнийг хий гэж шаардах ёсгүй, тэр ч байтугай өөрсдийн үзлээрээ Түүнийг хязгаарлаж, өөрийн хил хязгаартаа түүнийг байлгах ёсгүй. Үүний оронд, та нар Бурханы хөлийн мөрийг хэрхэн олох тухай, Бурханы илрэлтийг хэрхэн хүлээн зөвшөөрөх тухай болон Бурханы шинэ ажилд өөрсдийгөө хэрхэн тушаах тухай асуух ёстой; энэ нь хүний хийх ёстой зүйл юм. Нэгэнт хүн нь үнэн биш учраас, тэр үнэнийг эзэмшээгүй учраас, хүн эрж хайж, хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой.
Та нар Америк, Англи өөр ямар ч үндэстнийх байх нь хамаагүй, та нар өөрсдийн хил хязгаараа даван гарах ёстой, өөрсдөөсөө илүү гарах ёстой ба Бурханы бүтээлийн үүднээс Бурханы ажлыг харах ёстой. Ингэснээр, та нар Бурханы хөлийн мөрд ямар нэг хязгаарлалт тавихгүй юм. Учир нь, өнөөдөр олон хүмүүс, Бурхан тодорхой нэг оронд, улс үндэстэнд илрэх болно гэдгийг боломжгүй зүйл гэж үздэг. Бурханы ажлын утга учир нь хичнээн гүн гүнзгий вэ, мөн Бурханы илрэлт хичнээн чухал вэ! Тэдгээр нь хүний үзэл ба бодол санаагаар хэрхэн хэмжигдэж болох юм бэ? Иймээс, Бурханы дүр төрхийг эрж хайхдаа та нар өөрсдийн үндэстэн угсаатны үзлийг даван гарах ёстой гэдгийг Би хэлж байна. Ийм байдлаар, та нар өөрсдийн үзэлдээ баригдахгүй; ийм байдлаар та нар Бурханы илрэлтийг хүлээн авах эрхтэй болох болно. Тэгэхгүй бол, та нар үргэлж харанхуйд байх ба хэзээ ч Бурханы зөвшөөрлийг олж авч чадахгүй.
Бурхан бол бүх хүн төрөлхтний Бурхан. Тэр Өөрийгөө тодорхой нэг улс үндэстний хувийн өмч болгодоггүй ба Түүний төлөвлөсөн ажил ямар ч хэлбэр, улс орон, үндэстнээр хязгаарлагддаггүй. Магадгүй та нар энэ хэлбэрийг хэзээ ч төсөөлж байгаагүй эсвэл магадгүй та нар үүний оршин тогтнолыг үгүйсгэдэг, эсвэл магадгүй Бурханы илрэх улс үндэстэн нь ялгаварлагдан гадуурхагддаг бөгөөд дэлхий дээрх нэн буурай хөгжилтэй улс байж болох юм. Гэсэн ч Бурханд Өөрийн мэргэн ухаан бий. Өөрийн хүч чадлаараа, Өөрийн үнэн болон зан чанараараа дамжуулж, Түүнтэй нэгэн санаатай байж чадах бүлэг хүмүүсийг Тэр үнэхээр олж авсан. Тэр Өөрийн хийх гэсэн зүйлээ: зовлон шаналгаатай шалгалт болон бүх төрлийн шахалт хавчлагыг тэсвэрлэн гарч, эцэст нь хүртэл Түүнийг дагаж чадах, Түүгээр байлдан дагуулагдсан хүмүүсийг олж авсан. Бурхан илрэхийн зорилго нь ямар ч хэлбэр эсвэл улс орноор хязгаарлагдаагүй байдаг нь Тэр Өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжтой байхын тулд юм. Жишээлбэл, Бурхан Иудейд бие махбодтой болсон үед, Түүний зорилго нь, бүх хүн төрөлхтний нүглийг арилгахын төлөө цовдлолын ажлыг биелүүлэх явдал байсан. Гэсэн ч, Бурхан үүнийг хийх нь боломжгүй гэж иудейчүүд итгэсэн ба, Бурхан бие махбодтой болж Эзэн Есүсийн хэлбэрийг олох нь боломжгүй зүйл гэж тэд бодсон. Тэдний “боломжгүй” гэсэн нь, тэд Бурханыг эсэргүүцэн, үгүйсгэх суурь болсон ба эцэст нь Израилийн сүйрэлд хүргэсэн. Өнөөдөр, олон хүмүүс адилхан алдаа гаргаж байгаа. Тэд Бурханы илрэлтийг шалтгаангүйгээр тунхагладаг ч, Түүний илрэлтийг мөн буруушаан зэмлэдэг; тэдний “боломжгүй” нь Бурханы илрэлтийг өөрсдийн төсөөллийн хязгаартаа дахин нэг удаа хорьдог. Ингээд, олон хүмүүс Бурханы үгийг сонссоныхоо дараа шоолон инээхийг Би бас харсан. Энэхүү инээд тохуу нь, иудейчүүдийн буруушаалт, доромжлолоос өөрцгүй биш гэж үү? Та нар үнэнтэй нүүр тулахдаа сүсэгтэй биш, тэр ч байтугай үнэнийг хүсэн хүлээдэггүй. Та нар зүгээр л сохроор судалж, хайхрамжгүйгээр хүлээдэг. Та нар ингэж судалж, хүлээснээр юу олж авч чадах юм бэ? Та нар Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч чадах уу? Хэрвээ та нар Бурханы айлдварыг ялгаж таньж чадахгүй юм бол, хэрхэн Бурханыг илрэхэд нь нүдээр харах эрхтэй байх юм бэ? Бурхан илрэх газарт, үнэний илэрхийлэл байх болно мөн Бурханы дуу хоолой байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрсөн тэр хүмүүс л Бурханы дуу хоолойг сонсож чадах ба зөвхөн тийм хүмүүс л Бурханы илрэлтийг харах эрхтэй байх болно. Өөрсдийн үзлээ нэг тийш нь тавь! Зогсоод эдгээр үгсийг анхааралтай унш. Хэрвээ та нар үнэнийг хүсэн тэмүүлбэл, Түүний хүсэл ба Түүний үгийг ойлгуулахаар Бурхан та нарыг гэгээрүүлэх болно. “Боломжгүй” гэдэг бодлоо хойш тавь! Хүмүүс ямар нэг зүйлийг боломжгүй гэж итгэх тусам, энэ нь төдийчинээ тохиолдох боломжтой, учир нь Бурханы мэргэн ухаан тэнгэр огторгуйгаас ч дээгүүрт хальдаг, Бурханы бодол хүний бодлоос өндөрт байдаг ба Бурханы ажил нь хүний бодол санаа, ухагдахууны хязгаарыг даван гардаг. Зарим зүйл хэдийчинээ боломжгүй байна, төдийчинээ үнэнийг эрж хайдаг; зарим зүйл хэдий чинээ хүний үзэл, төсөөллөөс давсан байна, төдийчинээ энэ нь Бурханы хүслийг агуулдаг. Бурхан хаана Өөрийгөө илчлэх нь хамаагүй, Бурхан бол Бурхан хэвээрээ л байх учраас Түүний илрэлтийн байршил ба хэлбэр маягаас хамаарч Түүний мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй юм. Түүний хөлийн мөр хаана байхаас үл хамааран Бурханы зан чанар хэвээрээ үлдэх болно. Бурханы хөлийн мөр хаана байх нь хамаагүй, Тэр бол бүх хүн төрөлхтний Бурхан билээ. Жишээ нь, Эзэн Есүс бол зөвхөн израильчуудын Бурхан биш, харин Ази, Европ, Америк дахь бүх хүмүүсийн Бурхан бас мөн бөгөөд бүхий л орчлон ертөнцийн цорын ганц Бурхан юм. Иймээс, бүгдээрээ Бурханы хүслийг эрж хайж, Түүний айлдвараас нь илрэлтийг нь нээн илрүүлж, Түүний хөлийн мөрийг дагацгаая! Бурхан бол үнэн, зам ба амь. Түүний үг ба Түүний илрэлт нь нэгэн зэрэг оршдог ба Түүний зан чанар, хөлийн мөр нь хүн төрөлхтөнд үргэлж хүрч болохуйц байх болно. Хүндэт ах эгч нараа, та нар эдгээр үгэн дотроос Бурханы илрэлтийг харж, тэгээд Бурханы илрэлтийг хүлээж байгаа хүмүүсийн төлөө бэлтгэгдсэн үзэсгэлэнтэй шинэ тэнгэр, шинэ газар луу, шинэ эрин үе рүү, Түүний хөлийн мөрийг даган явж эхлэх болно гэж Би итгэж байна.
Үг нь махбодоор илэрсэн” номоос 

Холбоотой зөвлөмж:   Төгс хүчит Бурханы Чуулган youtube     
                                       Төгс хүчит Бурханы Чуулган Болг
                                       Төгс хүчит Бурханы Чуулган  Facebook
                                       Зүүний Аянга болг          Зүүний Аянга Facebook

Хаанчлалын Эрин Үе нь Үгний эрин үе юм

Хаанчлалын Эрин Үед, шинэ эрин үед дагуулан оруулахын тулд, Өөрийн ажлын арга барилыг өөрчлөхийн тулд мөн бүхий л эриний ажлыг хийхийн тулд Бурхан үгийг ашигладаг. Энэ нь Үгийн Эрин Үед Бурханы ажиллах зарчим юм. Тэр бие махбод болж адил бус байрнаас үг хэлж, Үг нь махбодоор илэрхийлэгдсэн Бурхан болон Бурханы мэргэн ухаан, гайхамшгийг хүнд үнэхээр харуулав. Хүнийг байлдан дагуулж, хүнийг төгс болгох ба хүнийг таягдах зорилгыг илүү сайн хэрэгжүүлэхийн тулд тийм ажил хийгдсэн. Үгийн Эрин Үед ажиллахын тулд үгийг ашиглахын жинхэнэ утга учир энэ юм. Үгээр дамжуулан, хүн Бурханы ажлыг, Бурханы зан чанарыг, хүний мөн чанарыг болон хүн дотогшлох талаар мэдэж эхэлдэг. Үгийн Эрин Үед Бурханы хийхийг хүсч байгаа бүх ажил үгээр дамжуулан хийгддэг. Үгээр дамжуулан хүн илчлэгдэж, таягддаг ба шалгагддаг. Хүн үгийг харсан, үгийг сонссон ба үгийн оршин тогтнолын талаар мэддэг болсон. Үүний үр дүнд, хүн Бурханы оршин тогтнолд итгэдэг; хүн Бурханы төгс хүчит байдал ба мэргэн ухаанд итгэдэг, түүнчлэн хүнийг хайрладаг Бурханы зүрх сэтгэл, хүнийг аврах Түүний хүсэлд итгэдэг. “Үг” хэмээх үг нь хэдий энгийн, эгэл хэдий ч бие махбод болсон Бурханы амнаас гарч ирсэн үг нь тэнгэр, газрыг чичрүүлж; Түүний үг хүний зүрх сэтгэлийг, хүний хуучин зан чанар, үзхүйг болон бүхий л дэлхийн хуучин төрхийг хувирган өөрчилдөг. Эрин үеүдийн туршид, зөвхөн өнөө үеийн Бурхан ийм байдлаар ажилладаг ба Тэр зөвхөн ярьж, ингэснээрээ хүнийг авардаг. Үүнээс хойш, хүн үгийн заавар удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагдана; тэд үгийн дэлхийд амьдарч Бурханы үгийн хараал, адислал дунд амьдрах ба тэр ч байтугай үгийн шүүлт, гэсгээлт дор амьдарна. Эдгээр үгс ба энэ ажил нь бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлж хуучин бүтээлийн дэлхийн анхдагч дүр төрхийг өөрчлөхийн төлөө юм. Бурхан энэ дэлхийг үгээр бүтээсэн, хорвоо дахины хүмүүсийг үгээр удирддаг ба тэднийг үгээр байлдан дагуулж аварна. Эцэст нь, хуучны бүхий л дэлхийг төгсгөл болгоход Тэр үгийг ашиглах болно. Зөвхөн тэр үед л удирдлагын төлөвлөгөө бүрэн хэрэгжих юм. Хаанчлалын Эрин Үеийн туршид, Өөрийн ажлаа хийж, Өөрийн ажлынхаа үр дүнд хүрэхийн тулд Бурхан үгийг ашигладаг; Тэр гайхамшгийг бүтээж, ид шид үзүүлэхгүй; Тэр Өөрийн ажлыг ердөө л үгээр дамжуулан хийнэ. Үгийн улмаас, хүн тэжээгдэж, хангагддаг; үгийн улмаас хүн мэдлэг болон жинхэнэ туршлагыг олж авдаг. Үгийн Эрин Үе дэх хүн үнэхээр онцгой адислалуудыг хүлээн авсан. Хүн бие махбодын зовлонг туулалгүйгээр зөвхөн Бурханы үгийн элбэг дэлбэг хангамжийг таалах болно; тэд эрж хайх, бэдрэх хэрэггүй ба Бурханы дүр төрхийг амархан харж, Түүнийг биечлэн сонсож, Түүний хангамжийг хүлээн авч, Түүний ажлаа хийж байгааг өөрийн биеэр харж чадах болно. Өмнөх эрин үеийн хүмүүс тийм зүйлийг мэдрэх боломжгүй байсан ба эдгээр зүйлс нь тэдний хэзээ ч хүлээн авч чадахааргүй адислал байсан юм.
Бурхан хүнийг бүрэн төгс болгохоор шийдсэн. Тэр ямар ч өнцгөөс ярилаа гэсэн, энэ нь бүхэлдээ эдгээр хүмүүсийг төгс болгохын тулд билээ. Сүнсний байрны үүднээс яригдсан үг нь хүн ойлгоход хэцүү бөгөөд үүнийг хүлээн авах хүний чадвар хязгаарлагдмал учраас хүн үүнийг хэрэгжүүлэх замыг олох чадваргүй байдаг. Бурханы ажил өөр өөр үр дүнд хүрдэг ба ажлынх нь алхам бүрд Түүний зорилго байдаг. Цаашлаад, хүнийг төгс төгөлдөржүүлэхийн тулд Тэр өөр өөр өнцгөөс ярих ёстой. Хэрвээ Тэр зөвхөн Сүнсний өнцгөөс Өөрийн дуу хоолойг илэрхийлбэл, Бурханы ажлын энэ алхам биелж чадахгүй. Түүний дуу хоолойны өнгөнөөс, энэ бүлэг хүмүүсийг төгс болгохоор Тэр шийдсэн байна гэдгийг та нар харж болно. Бурханаар төгс болгуулахыг хүсч байгаа хүний хувьд таны авах ёстой анхны алхам юу байх вэ? Та нар эхлээд Бурханы ажлыг мэддэг болох ёстой. Шинэ арга барил хэрэглэгдэж, эрин үе нэгээс нөгөө рүү солигдсон учраас Бурханы ажилладаг арга барил ч гэсэн мөн өөрчлөгдсөн ба Бурханы ярих арга зам ч бас өөрчлөгдсөн. Одоо, зөвхөн Түүний ажлын арга барил өөрчлөгдөөд зогсохгүй, эрин үе ч өөрчлөгдсөн. Өмнө нь Хаанчлалын эрин үе байсан ба ажлын үе шат нь Бурханыг хайрлах явдал байсан. Одоо, энэ нь Мянган Жилийн Хаанчлалын Эрин Үе – Үгний Эрин Үе – энэ нь, хүнийг төгс төгөлдөржүүлэхийн тулд Бурхан олон янзын яриаг ашигладаг ба хүнийг хангахын тулд өөр өөр өнцгөөс ярьдаг эрин үе юм. Цаг хугацаа Мянган Жилийн Хаанчлалын Эрин Үед оронгуут, Бурхан хүнийг төгс төгөлдөржүүлэхийн тулд үгийг ашиглаж эхэлсэн ба амийн бодитойд дотогшлох боломжийг хүнд олгож, хүнийг зөв зам руу удирдан чиглүүлсэн. Хүн Түүний ажлын маш олон алхмуудыг үзэж туулсан ба Бурханы ажил хувиршгүй хэвээр үлддэггүй гэдгийг харсан. Харин ч, энэ нь байнга хувирч, гүн гүнзгий болж байдаг. Тийм удаан хугацааны туршид, Бурханы ажил дахин дахин хувирч өөрчлөгдсөн боловч, мөн өөрчлөлт нь ямар ч байлаа гэсэн энэ нь хүний төлөө ажиллах Бурханы зорилгоос хэзээ ч хазайгаагүй билээ. Арван мянган өөрчлөлт явагдлаа ч гэсэн, үүний анхдагч зорилго хэзээ ч өөрчлөгдөөгүй ба энэ нь үнэн болон амиас хэзээ ч салахгүй. Ажил хийгдэж байгаа арга барил дах өөрчлөлт нь ердөө ажлын хэлбэрт болон ярианы байдалд гарч байгаа өөрчлөлт болохоос биш Түүний ажлын гол зорилгын өөрчлөлт биш юм. Дуу хоолойны өнгө болон ажлын арга барил дах өөрчлөлт нь үр дүнд хүрэхийн тулд хийгдэж байгаа. Дуу хоолойны өнгөний өөрчлөлт нь зорилго юмуу ажлын зарчимд гарсан өөрчлөлт гэсэн үг биш. Хүн Бурханд итгэдэгийн мөн чанар нь амийг эрж хайхын төлөө юм. Хэрвээ та нар Бурханд итгэдэг ч Бурханы үнэнийг эсвэл мэдлэгийг эрж хайхгүй бол, Бурханд итгэх итгэл байхгүй байна гэсэн үг! Гэхдээ та нар одоо ч хаан болохын тулд хаант улсад орохоор зорьдог нь бодит байдалд үндэслэсэн гэж үү? Амийг эрж хайснаар дамжуулан Бурханы жинхэнэ хайранд хүрэх нь л зөвхөн бодит байдал; үнэний эрэл хайгуул болон практик хэрэглээ нь бүгд бодит байдал. Түүний үгийг унших зуураа Бурханы үгийг мэдэрч туул; ийм байдлаар, та нар жинхэнэ дадлага туршлагаараа дамжуулан Бурханы тухай мэдлэгийг ухаарах болно. Энэ нь жинхэнэ эрэл хайгуул юм.
Мянган Жилийн Хаанчлалын Эрин Үед, та нар Бурханы үгийн бодит байдалд нэвтрэн орсон эсэхээр мөн Түүний үг та нарын амийн бодит байдал болсон эсэхээр та нар энэхүү шинэ эрин үед орсон эсэх нь тодорхойлогддог. Бурханы үгийг бүх хүнд мэдэгдсэн, ингэснээр эцэст нь бүх хүмүүс үгийн дэлхийд амьдрах ба Бурханы үг үүн дотор байгаа бүх хүнийг гэгээрүүлж, сэнхрүүлэх болно. Хэрвээ энэ хугацааны туршид та нар Бурханы үгийг уншихдаа хөнгөн хуумгай, анхааралгүй байвал мөн Түүний үгийг огт сонирхохгүй бол, та нарын нөхцөлд ямар нэг зүйл буруу байна гэдгийг энэ нь харуулна. Хэрвээ та нар Үгийн Эрин Үед алхан орж чадахгүй бол, Ариун Сүнс та нарын дотор ажиллахгүй; хэрвээ та нар энэхүү эрин үед орвол, Тэр Өөрийн ажлаа хийх болно. Ариун Сүнсний ажлыг олж авахын тулд, энэ Эрин Үеийн эхлэлд, энэ мөчид та нар юу хийж чадах вэ? Энэ эрин үед, бүх хүн Бурханы үгээр амьдардгийг, үнэнийг амьдралд хэрэгжүүлэх боломжтой гэдгийг, Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг гэдгийг Бурхан та нарын дунд бодит байдал болгох болно; бүх хүмүүс Бурханы үгийг үндэс суурь, өөрсдийн бодит байдал болгон ашиглаж, Бурханыг хүндэтгэх зүрх сэтгэлтэй болно; тэгээд Бурханы үгийг дадлагажуулснаар дамжуулан, хүн Бурхантай хамт хаанчилж чадна. Бурханы биелүүлэх ажил энэ юм. Та нар Бурханы үгийг уншилгүйгээр явж чадах уу? Бурханы үгийг уншилгүйгээр ганц хоёр өдөр ч явж чадахгүй мэт мэдэрдэг олон хүмүүс одоо байдаг. Тэд Түүний үгийг өдөр бүр унших ёстой ба хэрвээ тийм цаг байхгүй байвал Түүний үгийг сонсох нь хангалттай. Ариун Сүнсний хүнд өгдөг мэдрэмж энэ бөгөөд ингэж Тэр хүнийг хөдөлгөж эхэлдэг. Тэр үгээр дамжуулан хүнийг захирдаг ба ингэснээр хүн Бурханы үгийн бодит байдалд орж чадах билээ. Хэрвээ та нар Бурханы үгийг идэж уулгүйгээр ганцхан хоносны дараа харанхуйг болон цангааг мэдэрч байгаа ба та нар энэ нь зөвшөөрөхийн аргагүй зүйл гэж бодож байвал, энэ нь Ариун Сүнс та нарыг хөдөлгөсөн бөгөөд Тэр таныг орхиогүй байгааг энэ нь харуулж байгаа юм. Тэгвэл та энэ урсгал дотор байгаа хүн юм. Гэсэн хэдий ч, хэрвээ Бурханы үгийг идэж, уулгүйгээр нэг хоёр хоносны дараа та нарт ямар ч мэдрэмж байхгүй, ямар ч цангааг мэдрэхгүй бол ба та нарын сэтгэл хөдлөхгүй бол Ариун Сүнс та нараас татгалзсан гэдгийг энэ нь харуулж байна. Тэгвэл энэ нь та нарын доторх байдал зөв биш гэсэн үг; та нар Үгийн Эрин Үед ороогүй ба ард үлдсэн хүмүүсийн нэг гэсэн үг юм. Хүнийг захирахын тулд Бурхан үгийг ашигладаг; хэрвээ Бурханы үгийг идэж уух юм бол та нарт сайхан санагдах ба хэрвээ тэгэхгүй бол, та нарт дагах зам үгүй байх болно. Бурханы үг нь хүний хоол ба түүнийг хөдөлгөгч хүч болдог. Библид “Хүн зөвхөн талхаар амьдрах нь үгүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэж байдаг. Энэ өдөр Бурханы хийж гүйцэтгэх ажил энэ юм. Тэр энэхүү үнэнийг та нарын дотор биелүүлнэ. Өнгөрсөн үеийн хүмүүс Бурханы үгийг уншилгүйгээр яаж тийм олон хоног явж чаддаг байсан юм бэ? Тэгвэл одоо яагаад ингэхгүй байгаа юм бэ? Энэ эрин үед, Бурхан бүхнийг захирахын тулд юуны өмнө үгийг ашигладаг. Бурханы үгээр дамжуулан, хүн шүүгдэж, төгс болох ба тэгээд эцэст нь хаант улс руу орох болно. Хаант Улсын Эрин Үед, зөвхөн Бурханы үг л хүний амийг хангаж чадах ба зөвхөн Бурханы үг л хүнд гэрэл гэгээг болон дадлагажуулах арга замыг өгч чадна. Та нар өдөр бүр Бурханы үгийг идэж, уун Бурханы үгийн бодит байдлыг орхин явчихгүй л бол, Бурхан та нарыг төгс болгох боломжтой байх болно.
Амийг эрж хайж байхдаа амжилтанд хүрэхийн тулд хүн яарч болохгүй; амийн өсөлт ердөө нэг хоёр хоногт бий болдоггүй. Бурханы ажил бол энгийн, бодит байдаг бөгөөд энэ нь шаардлагатай үйл явцыг дамжих ёстой байдаг. Түүний цовдлолын ажлыг биелүүлэхийн тулд Есүс бие махбодтой болсон ба энэ үйл явц 33.5 жил болсон, тиймээс хүний амийг яриад ч хэрэггүй! Энгийн хүнийг, Бурханыг илэрхийлэх хүн болгоно гэдэг ч мөн амаргүй ажил. Ялангуяа агуу улаан луугийн үндэстний хүмүүсийн хувьд энэ нь гарцаагүй ийм байдаг. Тэдгээр нь дорд хэв чанартай ба Бурханы үг ба ажлын удаа хугацаа шаардагдана. Иймээс үр дүнг харахын тулд бүү яар. Та нар Бурханы үгийг идэж, уухдаа санаачлагатай байж, Бурханы үгэнд илүү их хичээл чармайлт гаргах ёстой. Түүний үгийг уншсаны дараа, та нар бодит байдалд тэдгээрийг дадлагажуулах боломжтой байх ёстой ба Бурханы үгнээс та нар мэдлэг, зөн билиг, танин мэдэх чадвар болон мэргэн ухааныг олж авч чадна. Үүгээр дамжуулан, та нар өөрөө ч мэдэлгүйгээр өөрчлөгдөх болно. Хэрвээ та нар Бурханы үгийг идэж, уухыг, Түүний үгийг уншихийг, үүнийг таньж мэдэхийг, дадлагажуулахыг, үүнийг мэдрэхийг өөрсдийнхөө зарчим болгож чадах юм бол, та нар өөрийн мэдэлгүй өсөх болно. Зарим хүмүүс, Бурханы үгийг уншсаныхаа дараа ч хэрэгжүүлж чадахгүй байна гэж хэлдэг! Та нар юунд яараад байгаа юм бэ? Та нар тодорхой байдалд хүрэх үедээ, Түүний үгийг хэрэгжүүлэх чадвартай болно. Дөрөв-юм уу-таван-настай хүүхэд, би эцэг эхдээ тусалж дэмжиж, хүндэлж чадахгүй байна гэж хэлдэг гэж үү? Одоо та нарын байдал ямар байгааг та нар мэддэг байх ёстой ба чадах зүйлээ л хэрэгжүүл тэгээд Бурханы удирдлагад саад болдог хүн бүү бай. Зүгээр л Бурханы үгийг идэж уугаад урагшаа яв, үүнийг өөрийн зарчмаа болго. Бурхан та нарыг бүрэн төгс болгож чадах эсэх талаар хараахан бүү санаа зов. Одоохондоо тэр талаар бүү гүнзгий бод. Таарах бүрд нь Бурханы үгийг зүгээр л идэж уу, ингэвэл Бурхан та нарыг бүрэн төгс болгож чадах нь гарцаагүй юм. Гэхдээ, Түүний үгийг идэж, уухдаа та нарын баримтлах ёстой зарчим бас бий. Үүнийг бодлогогүйгээр сохроор бүү хий. Үүний оронд, мэдэж авах ёстой үгээ буюу алсын хараатай холбоотой үгсийг эрж хай. Та нарын эрж хайх ёстой өөр нэг зүйл бол бодитоор хэрэгжүүлэх үг, өөрөөр хэлбэл та нарын орох ёстой тэдгээр үг юм. Нэг тал нь мэдлэгийн тухай бөгөөд нөгөө нь үгэнд орохтой холбоотой. Та нар хоёуланг нь олчих юм бол өөрөөр хэлбэл, юуг мэдэх ёстой ба юуг дадлагажуулах вэ гэдгээ олоод авчихвал та нар Бурханы үгийг хэрхэн идэж, уухаа мэдэх болно.
Цаашлаад Бурханы үгийн талаар ярих юм бол, та нарын ярихдаа баримтлах зарчим гэж бий. Та нар цуглах үедээ, Бурханы үгийн талаар хамтдаа хуваалцах ёстой ба үүнийг өөрсдийнхөө сэдвийг болгон ашиглах ёстой; Бурханы үгнээс юу мэддэг талаараа ярьж, Түүний үгийг хэрхэн дадлагажуулж байгаа тухайгаа ярьж, Ариун Сүнс хэрхэн ажилладагийг ярь. Хэрвээ та нар Бурханы үгийн талаар хамтдаа ярилцах юм бол Ариун сүнс та нарыг гэгээрүүлдэг. Хэрвээ энэ нь Бурханы үгийн ертөнц болох юм бол хүн ч гэсэн хамтран ажиллах ёстой. Хэрвээ та нар үүнд орохгүй л бол, Бурхан Өөрийн ажлаа хийж чадахгүй. Хэрвээ та нар Түүний үгийн талаар ярихгүй бол, Тэр та нарыг гэгээрүүлж чадахгүй. Зав чөлөөтэй байх болгондоо, Бурханы үгийн талаар ярьж бай. Дэмий зүйл бүү ярь! Амьдралаа Бурханы үгээр дүүргэ; тэгвэл та нар сүсэг бишрэлтэй итгэгч болно. Хэдий та нарын хамтын цуглаан гүн биш, өнгөцхөн байсан ч тэр нь зүгээрээ. Өнгөц гэдэг зүйл байхгүй бол гүн гүнзгий ч гэж үгүй юм. Явагдах ёстой үйл явц гэж байдаг. Сургуулилтаараа дамжуулан та нар Ариун Сүнс та нарыг гэгээрүүлж байгаа талаар мөн Бурханы үгийг хэрхэн үр ашигтайгаар идэж уух талаарх зөн билгийг олж авч чадна. Хэсэг хугацааны тийм эрэл хайгуулын дараа та нар Бурханы үгийн бодит байдалд орох болно. Хамтран ажиллах шийдвэр та нарт байгаа үед л Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чадна.
Бурханы үгийг идэж, уух зарчимд хоёр тал байдаг: Нэг нь мэдлэгтэй хамаатай ба нөгөө нь дотогшлохтой холбоотой. Та нар ямар үгийг мэдэх ёстой вэ? Та нар үзэгдэлтэй холбоотой үгсийг (энэ нь Бурхан одоо ямар эрин үед орсон, Бурхан одоо юуг хэрэгжүүлэхийг хүсч байгаа, Үг нь махбод болсон гэж юу болох гэх мэтийг гэсэн үг) мэдэж авах ёстой. Хүний орох ёстой зам юу вэ? Энэ нь хүний дадлагажуулж, оролцох Бурханы үгтэй хамаатай. Эдгээр нь Бурханы үгийг идэж уухын хоёр тал юм. Одооноос эхлээд, ийм байдлаар Бурханы үгийг идэж уу. Хэрвээ та нарт, үзэгдэлтэй холбоотой үгсийн талаар тодорхой ойлголт байгаа бол та нар дахиад цааш унших хэрэггүй. Үндсэн чухал зүйл нь, өөрийн зүрх сэтгэлээ Бурхан руу хэрхэн эргүүлэх, Бурханы өмнө өөрийн зүрх сэтгэлээ хэрхэн тайван байлгах, бие махбодыг хэрхэн хаях вэ гэх мэтийн оролцохтой холбоотой үгсийг илүү их идэж уух юм. Үүнийг та нар амьдралдаа хэрэгжүүлэх ёстой. Бурханы үгийг хэрхэн идэж уухаа мэдэхгүйгээр, жинхэнэ нөхөрлөл боломжгүй. Нэгэнт та нар Бурханы үгийг хэрхэн идэж уухаа мэдчих юм бол гол зүйлээ бариад авсан гэсэн үг ба харилцаа хийлт аяндаа ирнэ. Ямар ч асуудал гарлаа гэсэн та нар тэдгээрийн талаар хамтдаа хуваалцаж бодит байдлыг ухаарч чадах болно. Бурханы үгийн талаар, бодит байдалгүйгээр хамтдаа хуваалцах нь, та нар юу гол зүйл вэ гэдгийг ухаарч чадахгүй байна гэсэн үг ба та нар Түүний үгийг хэрхэн идэж уухаа мэдэхгүй байгааг энэ нь харуулж байна. Бурханы үгийг уншиж байхдаа зарим хүмүүс ядарч залхуу нь хүрдэг. Тийм байдал нь хэвийн зүйл биш. Үнэндээ юу хэвийн бэ гэвэл хэзээ ч Бурханы үгнээс залхахгүй байх, үргэлж үүгээр цангаж, Бурханы үг бол сайн гэж үргэлж бодох юм. Үнэхээр дотор нь орсон хүн Бурханы үгийг ингэж идэж уудаг билээ. Бурханы үг үнэхээр бодит гэдгийг мэдрэх нь хүний орох ёстой яг тэр зүйл юм; Түүний үг хүнд үнэхээр тустай, ашигтай ба энэ нь хүний амийн хангамж гэдгийг мэдрэх үед, Ариун Сүнс та нарын сэтгэлийг хөдөлгөсөн учраас та нарын энэ мэдрэмж Ариун Сүнснээс өгөгдсөн. Энэ нь, Ариун Сүнс та нарын дотор ажиллаж байгаа ба Бурхан та нараас нүүр буруулаагүй гэдгийг баталж байна. Бурхан дандаа ярьж байгааг хараад зарим хүмүүс Түүний үгнээс залхаж, тэд Түүний үгийг уншсан уншаагүй энэ нь ямар ч үр дүнгүй гэж боддог. Энэ нь хэвийн байдал биш. Бодит байдалд орохын тулд тэдний зүрх сэтгэл цангадаггүй ба тийм хүмүүс цангадаггүй мөн төгс болох тухайд ч ач холбогдол өгдөггүй. Та нар юу ч оллоо гэсэн, Бурханы үгээр цангадаггүй л бол, таны нөхцөл байдал хэвийн биш гэдгийг энэ нь харуулж байна. Өнгөрсөн үед, Бурхан та нараас нүүр буруулах эсэх нь, та дотроо амар амгалан байж, таашаалыг мэдэрсэн эсэхээр тодорхойлогддог байсан. Одоо чухал зүйл бол та нар Бурханы үгээр цангаж байгаа эсэх, Түүний үг таны бодит байдал эсэх, та нар итгэлтэй эсэх мөн та нар Бурханы төлөө өөрсдийн хийж чадах бүхнээ хийх эсэх юм. Өөрөөр хэлбэл, хүн Бурханы үгийн бодит байдлаар шүүгдэнэ. Бурхан бүх хүмүүс рүү Өөрийн үгийг чиглүүлдэг. Хэрвээ та нар үүнийг уншихад бэлэн байгаа бол Тэр та нарыг гэгээрүүлэх болно, гэхдээ хэрвээ үгүй бол Тэр тэгэхгүй. Бурхан, шударга үнэний төлөө өлсөж, цангадаг хүмүүсийг мөн Түүнийг эрж хайдаг хүмүүсийг гэгээрүүлдэг. Түүний үгийг уншсаны дараа ч гэсэн Бурхан тэднийг гэгээрүүлээгүй гэж зарим хүмүүс хэлдэг. Үгийг унших чинь ямархуу байсан бэ? Хэрвээ та нар товчхоноор гүйлгэн уншиж, бодит байдалд ямар ч ач холбогдол өгөөгүй бол Бурхан та нарыг хэрхэн гэгээрүүлж чадах юм бэ? Бурханы үгийг нандигнан хайрладаггүй хүн яаж Түүгээр төгс болгуулж чадах юм бэ? Хэрвээ та нар Бурханы үгийг нандигнадаггүй бол та нарт үнэн ч, бодит байдал ч байхгүй байх болно. Хэрвээ та нар Түүний үгийг нандигнан хайрлавал, та нар үнэнийг дадлагажуулах боломжтой болно; ингэснээр та нар бодит байдлыг олж авах болно. Иймээс нөхцөл байдал ямар ч байсан, та нар завтай ч бай, үгүй ч бай, нөхцөл байдал тааламжгүй ч бай, үгүй ч бай, та нар шалгагдаж байсан ч бай, үгүй ч бай Бурханы үгийг идэж, уух ёстой. Ерөнхийдөө, Бурханы үг бол хүний оршин тогтнолын суурь юм. Хэн ч Түүний үгнээс татгалзаж чадахгүй ба өдөрт гурван хоол иддэгтэйгээ адилаар Түүний үгийг идэж, уух ёстой. Бурханаар хүлээн авахуулж, төгс болгуулна гэдэг нь тийм энгийн зүйл байж болох уу? Та нар өнөөдөр үүнийг ойлгож байсан ч үгүй ч эсвэл та нарт Бурханы ажлын талаар гүнзгий ойлголт байсан ч үгүй ч, та нар Бурханы үгийг илүү их идэж уух ёстой. Энэ нь, идэвх санаачлагатай замд орж байна гэсэн үг. Бурханы үгийг уншсаны дараа, өөрийн чадах бүхнээ амьдралд хэрэгжүүлэхээр шамд тэгээд чадахгүй зүйлсээ хэсэг хугацаанд хойш тавь. Эхэн үедээ та нарын ойлгож чадахгүй Бурханы үг нилээд их байж болно, гэхдээ хоёр гурван сарын дараа магадгүй бүр жилийн дараа, та ойлгож чадах болно. Яагаад энэ вэ? Энэ нь, Бурхан ганц хоёрхон хоногийн дотор хүнийг бүрэн төгс болгож чадахгүй учраас юм. Ихэнх тохиолдолд, Түүний үгийг та нар уншихдаа, яг тэр мөчид ойлгохгүй байж болох юм. Тэр үед, энэ нь ердөө текстээс өөр юу ч биш юм шиг санагдаж болох юм; гэхдээ зөвхөн хэсэг хугацааны дадлага туршлагаар дамжуулж та нар үүнийг ойлгох боломжтой болно. Бурхан маш ихийг ярьсан, иймээс та нар Түүний үгийг идэж уухын тулд боломжтой бүхнээ хийх ёстой. Өөрөө ч анзааралгүйгээр, та нар ойлгож эхлэх ба Ариун Сүнс та нарыг гэгээрүүлэх болно. Ариун Сүнс хүнийг гэгээрүүлэх үед, энэ нь ихэвчлэн хүнд мэдэгдэлгүйгээр болдог. Та нар цангаж, эрж хайх үед Тэрээр та нарыг гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Ариун Сүнсний ажилладаг зарчим нь, та нарыг идэж уудаг Бурханы үг дээр төвлөрдөг. Бурханы үгийг чухалчилдаггүй, Түүний үгийн талаар өөр хандлагатай байдаг ба Түүний үгийг унших эсэх нь ямар ч ялгаагүй гэж итгэдэг, хайхрамжгүй бүх хүмүүс бол бодитойгүй хүмүүс юм. Ариун Сүнсний ажил ч, Түүний гэгээрүүлэх ажил ч аль аль нь тэднээс харагддаггүй. Тийм хүмүүс нь ердөө л урсгал даган хөвдөг ба Ноён. Нангуогийн сургаалт үлгэртэй[a] адил жинхэнэ чадваргүй дүр үзүүлэгчид юм.
Бурханы үг та нарын бодит байдал болохгүйгээр, та нар бодитой биеийн хэмжээгүй. Шалгагдах цаг ирэх үед, та нар гарцаагүй унана тэгээд та нарын жинхэнэ бие хэмжээ харагдах болно. Гэхдээ тэр үед, бодит байдалд орохыг байнга эрж хайдаг хүмүс Бурханы ажлын зорилгыг ойлгох болно. Бурханы төлөө хүсэлдээ шатсан, ухамсартай хүмүүс, Бурханы хайрын ачийг хариулахын тулд практик үйлдэл хийх ёстой. Бодитой биеийн хэмжээгүй хүмүүс өчүүхэн асуудлын өмнө ч тууштай зогсож чаддаггүй. Бодитой биеийн хэмжээгүй хүмүүс болоод тиймгүй хүмүүсийн хооронд энгийн ялгаа байдаг. Яагаад аль аль нь Бурханы үгийг идэж ууж байгаа мөртлөө зарим нь бэрхшээл сорилтонд тууштай зогсож чаддаг байхад бусад нь үүнээс зугатаадаг юм бэ? Илэрхий ялгаа бол тэдэнд бодитой биеийн хэмжээ дутмаг байдаг; тэд Бурханы үгийг өөрсдийн бодит байдал болгоогүй ба Түүний үг тэдний дотор үндэслээгүй. Тэднийг шалгасан даруйд, тэдэнд ямар ч арга байхгүй. Яагаад тэгвэл, бусад нь энэ талаараа тууштай зогсож чадаж байна вэ? Энэ нь, тэдэнд агуу үзэгдэл байгаа буюу Бурханы үг тэдний доторх дадлага туршлага болсон ба бодит байдалд тэдний харсан зүйлс нь тэдний оршин тогтнолын үндэс суурь болсон учраас юм. Иймээс тэд сорилт бэрхшээлийн үед ч тууштай зогсож чадаж байгаа юм. Энэ бол бодитой биеийн хэмжээ бөгөөд энэ нь мөн амь юм. Зарим хүмүүс Бурханы үгийг мөн уншдаг ч дараа нь үүнийг хэзээ ч амьдралдаа хэрэгжүүлдэггүй буюу үүнд үнэн сэтгэлээсээ ханддаггүй. Үнэн сэтгэлээсээ ханддаггүй хүмүүс л хэрэгжүүлэхийг чухалчилдаггүй. Бурханы үгийг өөрсдийн бодит байдлаа болгоогүй хүмүүс нь бодитой биеийн хэмжээгүй хүмүүс юм. Тийм хүмүүс сорилт бэрхшээлийн үед тууштай зогсож чаддаггүй.
Бурханыг ярих үед, та нар идэхийн тулд Түүний үгийг нэн даруй хүлээн авах ёстой. Та нар үүнийг хичнээн ойлгож байх нь хамаагүй, та нар Түүний үгийг зөвхөн идэж, үүнийг мэдэж авч, хэрэгжүүлэхдээ л төвлөрөх ёстой гэсэн үзэл бодлыг баримтал. Энэ бол та нарын хийх ёстой зүйл юм. Та нарын биеийн хэмжээ хичнээн их болох талаар бүү санаа зов; Түүний үгийг идэхдээ л зөвхөн төвлөр. Хүн ингэж л хамтран ажиллах ёстой. Та нарын сүнсэн амьдрал бол үндсэндээ, Бурханы үгийг идэж ууж тэдгээрийг хэрэгжүүлж чадах бодит байдалд орох явдал юм. Та нар өөр юун дээр ч төвлөрөх ёсгүй. Сүмийн удирдагчид, Бурханы үгийг хэрхэн идэж уухыг мэдэж авахад нь ах эгч нарыг зааж чиглүүлэх чадвартай байх ёстой. Энэ нь бүх сүмийн удирдагчдын хариуцлага юм. Тэд залуу ч бай, хөгшин ч бай бүгдээрээ, Бурханы үгийг идэж уухыг чухалд үзэж, Түүний үгийг зүрх сэтгэлдээ хадгалах ёстой. Хэрвээ та нар энэхүү бодит байдалд орох юм бол, та нар Хаанчлалын Эрин Үед орох болно. Одоо үед, ихэнх хүмүүс, Бурханы үгийг идэж уухгүйгээр амьдарч чадахгүй мэт мэдэрдэг ба ямар ч цаг үед тэд, Түүний үг бол цоо шинэ гэж мэдэрдэг. Тэгвэл хүн зөв зам дээрээ хөдөлж эхэлнэ. Бурхан хүнийг хангаж, ажиллахын тулд үгийг хэрэглэдэг. Бүх хүмүүс Бурханы үгийг хүсэмжлэн, түүгээр цангаж байх үед, тэд Түүний үгийн дэлхийд алхан орно.
Бурхан асар ихийг ярьсан. Та нар хир ихийг нь мэдэх вэ? Та нар үүнд хир их орсон бэ? Хэрвээ сүмийн удирдагч, ах эгч нарыг Бурханы үгийн бодит байдал руу залж чиглүүлээгүй бол, тэд өөрсдийн үүргээ хөсөр хаяж, өөрсдийн хариуцлагаа биелүүлэхдээ бүтэлгүйтсэн байна! Та нарын идэж уух хичнээн гүнзгий байлаа ч эсвэл та нар хичнээн ихийг хүлээн авсан ч, та нар Түүний үгийг хэрхэн идэж уухаа мэдэх ёстой; та нар Түүний үгийг чухалд үзэж, тэгж идэж уухын ач холбогдол ба шаардлагыг ойлгох ёстой. Бурхан маш ихийг ярьсан. Хэрвээ та нар Түүний үгийг идэж уухгүй бол эсвэл Түүний үгийг эрж хайж, хэрэгжүүлэхгүй бол, та нар Бурханд итгэдэг гэж тооцогдохгүй. Нэгэнт та нар Бурханд итгэдэг учраас, та нар Түүний үгийг идэж ууж, Түүний үгийг туулж мэдэрч, Түүний үгээр амьдрах ёстой. Зөвхөн энэ л Бурханд итгэх итгэл юм! Хэрвээ та нар Бурханд итгэдэг гэж хэлдэг ч Түүний ямар ч үгийг хэлж чадахгүй эсвэл тэдгээрийг хэрэгжүүлж чадахгүй бол, та нарыг Бурханд итгэдэг гэж үзэхгүй. Энэ бол “өлсгөлөнгөө дарахын тулд талх хайж байгаатай” адил. Өчүүхэн сэтгэгдэл, хэрэггүй асуудлууд, өнгөцхөн асуудлуудыг л зөвхөн ярьж, өчүүхэн төдий ч бодит байдалгүй байх нь Бурханд итгэх итгэлийг бүрдүүлдэггүй. Ингэснээр [b] та нар Бурханд итгэх зөв замыг ойлгоогүй байна. Яагаад та нар Бурханы үгийг илүү их идэж уух ёстой юм бэ? Хэрвээ та нар Бурханы үгийг идэж уухгүй, зөвхөн диваажинд орохыг хүсвэл энэ нь итгэл гэж тооцогдох уу? Бурханд итгэж байгаа хүний эхний алхам юу вэ? Ямар замаар Бурхан хүнийг төгс төгөлдөржүүлэх вэ? Бурханы үгийг идэж уухгүйгээр та нар төгс төгөлдөр болж чадах уу? Бурханы үгийг өөрсдийн бодит байдал болголгүйгээр та нарыг хаант улсын хүн гэж тооцож болох уу? Бурханд итгэх итгэл гэж яг юу вэ? Бурханд итгэгчид гадаад талаараа сайн зан авирыг эзэмшсэн байх ёстой ба эцэст нь хамгийн чухал нь, Бурханы үгтэй байх явдал юм. Юу ч болж байсан, та нар Түүний үгээс хэзээ ч татгалзаж чадахгүй. Бурханы талаарх таны мэдлэг болон Түүний хүслийн биелэлт нь бүгд Түүний үгээр дамжуулан хэрэгждэг. Бүх улс үндэстэн, шашны бүлэглэлүүд, урсгалууд болон секторуудийг ирээдүйд үгээр дамжуулан байлдан дагуулах болно. Бурхан шууд ярих ба бүх хүмүүс өөрсдийн гартаа Бурханы үгийг барих болно; үүгээр дамжуулан хүмүүс төгс төгөлдөржих болно. Бурханы үг бүхэлдээ тархана: Хүмүүс Бурханы үгийг ярьж, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлэх ба дотроо Бурханы үгийг хадгалсаар байх болно. Дотор гаднагүй тэд Бурханы үгэнд автсан ба ингэснээр тэд төгс төгөлдөржинө. Бурханы хүслийг биелүүлдэг хүмүүс ба Түүнийг гэрчилж чадах хүмүүс бол Бурханы үгийг бодит байдлаа болгосон хүмүүс юм.
Та нар Үгийн Эрин Үед орох үед, та нар Мянган Жилийн Хаанчлалын Эрин Үед байх болно. Энэ нь одоо хэрэгжиж буй ажил юм. Одооноос эхлээд, Бурханы үгийг хамтдаа хуваалцахыг дадлагажуул. Түүний үгийг идэж ууснаар болон үүнийг мэдэрч туулснаар л та нар Бурханы үгийг харуулж чадах болно. Зөвхөн та нарын туулж мэдэрсэн үгээр дамжуулан бусад хүмүүс танд итгэх болно. Хэрвээ та нарт Бурханы үг байхгүй бол хэн ч та нарт итгэхгүй! Бурханаар ашиглагдаж байгаа бүх хүмүүс Бурханы үгийг ярих чадвартай байдаг. Хэрвээ та нар чадахгүй бол, Ариун Сүнс та нарын дотор ажиллаагүй ба та төгс төгөлдөржөөгүй гэдгийг энэ нь харуулж байгаа юм. Энэ нь Бурханы үгийн ач холбогдол билээ. Та нарын зүрх сэтгэл Бурханы үгээр ундаасан цангадаг уу? Бурханы үгээр цангадаг хүмүүс үнэнээр цангаж байдаг ба зөвхөн тийм хүмүүс л Бурханаар адислагддаг. Ирээдүйд, шашны бүх урсгалууд болон бүлэглэлүүдэд Бурхан илүү олон үгийг хэлэх болно. Тэр харь үндэстний дунд Өөрийн дуу хоолойгоороо ярьж, тэднийг байлдан дагуулахаасаа өмнө эхлээд та нартай Өөрийн дуу хоолойгоороо ярьж, та нарыг бүрэн төгс болгоно. Үгээр дамжуулан, бүх хүмүүс чин сэтгэлээсээ, бүрэн дүүрэн итгэх болно. Бурханы үгээр болон Түүний илчлэлтүүдээр дамжуулан, хүний бусармаг зан чанар багассан. Бүгд хүний төрх байдалтай болж, хүний тэрслүү байдал ч гэсэн багассан. Үг нь эрх мэдэлтэйгээр хүн дээр ажилладаг ба Бурханы гэрлийн дотор хүнийг байлдан дагуулдаг. Өнөө үед Бурханы хийх ажил, тэрчлэн Түүний ажлын шийдвэрлэх үеүд бүгд Түүний үгэн дотроос олдоно. Хэрвээ Түүний үгийг уншихгүй бол, та нар юу ч ойлгохгүй. Өөрөө Бурханы үгийг идэж ууснаар, ах эгч нартай хамт хуваалцсанаар, мөн өөрийн бодит дадлага туршлагаар дамжуулан Бурханы үгийн талаарх та нарын мэдлэг иж бүрэн болох юм. Зөвхөн ингэснээр л та нар үнэхээр бодит байдалд үүгээр амьдрах болно.
Тайлбар:
  1. Эх бичигт “сургаалт үлгэр” гэдгийг орхисон.
  2. Эх бичигт “Ингэснээр” гэдгийг орхисон.
《Үг нь Махбодоор Илэрсэн》-ээс