Wednesday, December 28, 2016

Хорин Хоёр Дахь Яриа

Хүн гэрлийн дунд амьдардаг, гэсэн ч тэр гэрлийн үнэ цэнэтэй байдлыг мэддэггүй. Тэр гэрлийн мөн чанарыг, гэрлийн эх сурвалжийг түүнчлэн энэ нь хэнд харъяалагддагийг мэддэггүй. Хүмүүсийн дунд гэрлийг өгөхдөө Би тэдний дундах нөхцөл байдлыг нэн даруй шалгадаг: Гэрлийн улмаас бүх хүмүүс өөрчлөгдөж, өсөж, харанхуйг орхисон. Би орчлон ертөнцийн бүх буланг ажиглаж, уулс мананд бүрхэгдсэнийг, ус хүйтнээс болж хөлдсөнийг харсан, тэгээд гэрэл гарсны улмаас илүү эрхэм зүйлийг олж мэдэж магад учраас хүмүүс Зүүн зүгт харсан—гэсэн ч хүн манан дундаас тодорхой зүг чигийг ялган харж чадахгүй хэвээр үлдсэн. Бүхий л дэлхий өтгөн мананд хучигдсан учраас Намайг үүлсийн дундаас тэднийг ажиглахад Миний оршин тогтнолыг хүн хэзээ ч нээн илрүүлээгүй; хүн газар дээр ямар нэг зүйлийг эрж хайж байдаг, тэр хоол хүнс хайж байгаа мэт, Миний ирэхийг хүлээж байгаа мэт санагддаг—гэсэн ч тэр Миний цаг үеийг мэдэхгүй, ердөө Зүүн зүгт сүүмэлзэх гэрэл рүү байн байн хардаг. Бүх хүмүүсийн дундаас үнэхээр Миний зүрх сэтгэлийн хойноос явдаг хүмүүсийг Би эрж хайдаг. Би бүх хүмүүсийн дунд алхаж, бүх хүмүүсийн дунд амьдардаг ч хүн газар дээр аюулгүй, эрүүл саруул байдаг ба иймээс Миний зүрх сэтгэлийн хойноос явдаг хэн ч үгүй. Хүмүүс Миний хүслийг хэрхэн анхаарахаа мэддэггүй, тэд Миний үйлдлийг хардаггүй ба тэд гэрлийн дунд хөдөлж, гэрлээр тусгуулж чаддаггүй. Хэдийгээр хүн Миний үгийг хэзээд эрхэмлэдэг ч тэр Сатаны зальжин аргыг таних чадваргүй; хүний биеийн хэмжээ хэтэрхий жаахан учраас тэр зүрх сэтгэлийнхээ хүссэнээр хийж чаддаггүй. Хүн хэзээ ч Намайг чин сэтгэлээсээ хайрлаж байгаагүй. Би түүнийг өргөмжлөх үед тэр өөрийнхөө үнэ цэнэгүйг мэдэрдэг, гэвч энэ нь түүнийг Миний сэтгэлд нийцэхээр хичээхэд хүргэдэггүй. Тэр зүгээр л Миний түүний гарт өгсөн байрыг гардан нарийн шинжилдэг; Миний хайрлалтайд мэдрэмжгүй ханддаг ба оронд нь тэр өөрийн байрын ерөөлд шунан ташуурхаар зүтгэдэг. Энэ нь хүний дутагдал биш гэж үү? Уулс нүүх үедээ та нарын байрын төлөө тэд тойруу замаар явна гэж үү? Ус урсах үедээ та нарын байрын өмнө тэд урсахаа болих уу? Тэнгэр газар та нарын байраас болж урвуугаар өөрчлөгдөх үү? Нэгэнтээ Би хүмүүст дахин дахин өршөөнгүй хандаж байсан—гэсэн ч хэн ч үүнийг эрхэмлэн нандигнаагүй, тэд үүнийг зүгээр л түүх шиг сонссон эсвэл тууж шиг уншсан. Миний үг үнэхээр хүний зүрх сэтгэлд хүрдэггүй юу? Миний яриа үнэхээр ямар ч үр нөлөөгүй юу? Нэг ч хүн Миний оршин тогтнолд итгэдэггүй гэсэн үг үү? Хүн өөрийгөө хайрладаггүй, үүний оронд тэр Над руу дайрахын тулд Сатантай нэгддэг ба Надад үйлчлэх “хөрөнгө” болгон Сатаныг ашигладаг. Би Сатаны бүх зальжин аргуудыг нэвтэлж, газар дээрх хүмүүс Сатаны хууран мэхлэлтийг хүлээн зөвшөөрдгийг болиулах болно, ингэснээр тэд Сатаны оршин тогтнолоос болж Намайг эсэргүүцэхгүй.

Арван хоёр дахь яриа


Цахилгаан Зүүн зүгээс цахих үедэнэ нь Би ярьж эхлэх яг тэр мөч байх бөгөөдцахилгаан гарч ирэх мөчид бүхий л дээд тэнгэр гэрэлтэж бүх одод хувирч эхэлнэ. Бүх хүмүүс зүй зохистой цэвэрлэгдэн цэгцлэгдсэн мэт санагдана. Зүүн зүгийн гэрлийн энэхүү туяан дор бүх хүн төрөлхтөнд өөрсдийнх нь анхдагч дүр илчлэгдэж, нүд нь гялбаж, үймээн самуунд мухардах болно; гэсэн ч тэд өөрсдийн муухай шинж чанараа харьцангуй багаар нууж чадна. Дахин хэлэхэд, тэд Миний гэрлээс зугатан уулын агуй руу дүрвэж байгаа амьтадтай адил; гэсэн ч тэдний хэн нь ч Миний гэрлийн дотроос холдохгүй. Бүх хүмүүс айдас, түгшүүрийн атганд оршиж, бүгд хүлээсээр, бүгд харсаар байна; Миний гэрэл гарч ирснээр бүгд өөрсдийн төрсөн өдөртөө баярлах ба түүнчлэн бүгд өөрсдийн төрсөн өдрөө хараах юм. Зөрчилдөөнтэй сэтгэл хөдлөлүүдийг нарийн илэрхийлэх боломжгүй; өөрийгөө-зэмлэсэн нулимс нь гол горхи үүсгэх ба хүчтэй ширүүн урсгалд урсаж нүд анивчихийн төдийд ул мөргүй арилна. Дахин нэг удаа, Миний цаг үе хүмүүст ойртон ирж, дахин нэг удаа хүмүүсийг сэрээж, хүн төрөлхтөнд шинээр эхлэх цэгийг өгөх болно. Миний зүрх цохилж, Миний зүрхний цохилтыг дагаад уулс баяртайгаар үсэрч, ус баяртайгаар бүжиглэж, давалгаа тэрхүү хэмнэлийг хадгалж хадан цохиог цохино. Миний зүрх сэтгэлд юу байгааг илэрхийлэхэд хэцүү байдаг. Би бүх бохир зүйлсийг Өөрийн харцны өмнө үнс нурам болгон шатаахыг хүсдэг, Би бүх дуулгаваргүй хөвгүүдийг Миний нүдний өмнө цаашид хэзээ ч оршихгүйгээр үгүй болохыг хүсдэг. Би агуу улаан луугийн орших газарт шинэ эхлэлийг бий болгоод зогсохгүй, мөн хорвоо ертөнц дээр шинэ ажлыг эхлүүлсэн. Удалгүй дэлхийн хаант улсууд нь Миний хаант улс болох болно; удалгүй Миний хаант улсын улмаас, Би аль хэдийн ялалтанд хүрсэн учраас, Би ялгуусанаар эргэн ирсэн учраас газар дээрх хаант улсууд нь оршин тогтнохоо үүрд болих болно. Агуу улаан луу, газар дээрх Миний ажлыг алга болгохоор найдаж, Миний төлөвлөгөөг тасалдуулахын тулд байж болох бүх аргуудаа хэрэглэж дуусгасан, гэхдээ үүний зальжин аргаас болж Миний зориг мохох уу? Би үүний заналхийллээс сүрдэж, өөртөө итгэх итгэлээ алдах уу? Би Өөрийн гарын алгандаа атгадаггүй ганц ч оршихуй тэнгэрт, газарт хэзээ ч байгаагүй; довойлгогч мэтээр Надад үйлчилдэг энэ хэрэгсэл болох агуу улаан лууг юүн хэлэх вэ? Энэ нь ч гэсэн Миний гараар удирдуулах зүйл биш гэж үү?
Хүний ертөнцөд бие махбод болсон Миний цаг үед, хүн төрөлхтөн Миний чиглүүлэгч гарын тусламжтайгаар өөрийн эрхгүй энэхүү өдөрт ирж, өөрийн эрхгүй Намайг мэдэж авсан. Гэвч өмнө нь зурайж байгаа зам дээр хэрхэн алхахын тухайд хэнд ч ямар ч таамаг байхгүй, хэн ч мэдэхгүй бөгөөд тэр ч байтугай тэрхүү зам түүнийг ямар зүг чигт хөтлөх талаар хэн ч юу ч мэдэхгүй. Зөвхөн Төгс хүчит түүнийг харж хамгаалснаар л хүн тэр замаар эцэст нь хүртэл явж чадах болно; Зүүн зүг дэх цахилгаанаар газарчлуулснаар л хүн Миний хаант улс руу чиглэсэн давааг давж чадах болно. Хүмүүсийн дунд Миний царайг харсан хүн, Зүүн зүгийн цахилгааныг харсан хүн хэзээ ч байгаагүй; тэгвэл Миний сэнтийнээс гарч буй дууг сонссон хүн хичнээн цөөхөн байх вэ? Үнэндээ, эртний өдрүүдээс хойш нэг ч хүн Миний үнэн биетэй шууд харилцаагүй; өнөөдөр Намайг дэлхий дээр ирсэн үед л хүмүүс Намайг харах боломжтой болсон. Гэвч одоо ч гэсэн хүмүүс Намайг мэдэхгүй хэвээр байгаа, Миний юу гэж байгааг ойлголгүйгээр тэд зүгээр л Миний царайг харж, Миний дуу хоолойг сонсдог. Бүх хүмүүс ийм байдаг. Миний ардын нэг байснаар, та нар Миний царайг харахдаа гүн бахархлыг мэдэрдэггүй гэж үү? Та нар Намайг мэддэггүй учраас хөгийн ичгүүрийг мэдэрдэггүй юу? Би хүмүүсийн дунд алхдаг ба Би хүмүүсийн дунд амьдардаг, учир нь Би махан биетэй болсон бөгөөд Би хүний ертөнцөд ирсэн билээ. Миний зорилго бол хүмүүст зүгээр л Өөрийн махан биеийг харуулах биш; илүү чухал нь хүн төрөлхтөнийг Намайг мэдэх боломжтой болгох юм. Үүнээс илүүгээр, Би бие махбод болсон Өөрийн махан биеэр дамжуулан хүн төрөлхтөний нүглийг яллах болно; Би бие махбод болсон Өөрийн махан биеэр дамжуулан агуу улаан лууг ялж, үүний ичээг бүрмөсөн устгах болно.
Хэдийгээр газар дэлхийд суурьшсан хүмүүс тэнгэрийн од шиг тоо томшгүй олон боловч Би тэднийг бүгдийг Өөрийн гарын алгаа харах мэт тодорхой мэддэг. Мөн хэдийгээр Намайг “хайрладаг” хүмүүс ч гэсэн далайн элс мэт тоолж баршгүй боловч тун цөөхөн хүмүүс Надаар сонгогдоно: Намайг “хайрладаг” хүмүүсээс ангид, хурц гэрлийг эрж хайдаг зөвхөн тэдгээр хүмүүс байх юм. Би хүнийг хэт өндрөөр үнэлдэггүй, бас түүнийг дутуу үнэлдэггүй; үүний оронд түүний угийн өвөрмөц шинжийн дагуу Би хүнд шаардлага тавьдаг ба Миний шаарддаг зүйл бол Намайг чин сэтгэлээсээ эрж хайдаг хүн юм—энэ нь хүнийг сонгох Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд билээ. Ууланд тоогүй олон зэрлэг араатнууд байдаг, гэвч Миний өмнө тэд бүгд хонь шиг номхон байдаг; ойлгошгүй олон гайхамшгууд далай дор оршдог боловч Миний өмнө тэд өөрсдийгөө газрын гадарга дээр байгаа бүх зүйлстэй адил тодорхой харуулдаг; дээд тэнгэр бол хүний хэзээ ч хүрэхээргүй хүрээ боловч тэдгээр хүршгүй хүрээнд Би чөлөөтэй алхдаг. Хүн гэрэлд Намайг хэзээ ч таниагүй, гэхдээ Намайг харанхуйн ертөнцөд л харсан. Та нар ч гэсэн өнөөдөр яг адилхан нөхцөл байдалд байгаа биш гэж үү? Агуу улаан луугийн уур хилэн оргилдоо хүрэхэд Өөрийн ажлаа хийхийн тулд Би албан ёсоор махан биеийг өмсдөг. Агуу улаан луу өөрийн жинхэнэ дүр төрхөө анх удаа илчилсэн тэр үед Би Өөрийн нэрийг гэрчилсэн. Намайг хүн төрөлхтөний зам дээр алхах үед нэг ч оршихуй, нэг ч хүн цочиж сэрээгүй ба бие махбод болсон Намайг хүний ертөнцөд байхад хэн ч үүнийг мэдээгүй. Гэхдээ бие махбод болсон Би махан биеэрээ Өөрийн ажлыг хийж эхлэх үед хүн төрөлхтөн сэргэж, Миний нижигнэсэн дуугаар өөрсдийн зүүднээсээ цочин сэрсэн бөгөөд энэ мөчөөс эхлээд Миний удирдамж дор амьдарч эхэлнэ. Өөрийн ардын дунд Би шинэ ажлыг дахин нэгэнтээ эхлүүлсэн. Газар дээрх Миний ажил дуусаагүй гэж хэлснээр, өмнө нь Миний үгээ хэлж байсан хүмүүс бол Миний хэрэгтэй гэж үзсэн хүмүүс биш гэдгийг батлахад энэ нь хангалттай ба гэсэн хэдий ч Би тэдгээр хүмүүсийн дотроос сонгогдсон хүмүүсийг тоолсоор л байгаа. Би бие махбод болсон Бурханыг мэдэх боломжийг Өөрийн ардад олгоод зогсохгүй мөн Өөрийн ардыг цэвэрлэхийн тулд үүнийг хийдэг гэдэг нь үүнээс илэрхий болдог. Миний засаг захиргааны хатуу чанга байдлын улмаас хүмүүсийн дийлэнх олонх нь Надаар таягдагдах аюулд байсаар байгаа. Та нар өөрсөдтэйгээ харьцахдаа бүх хичээл чармайлтаа гаргаж, өөрийн биеийг ялан дийлэхгүй бол, ингэж хийж чадахгүй л бол та нар гарцаагүй Миний жигшиж, голдог биет болж, Паул шууд Миний гараас гэсгээлтийг хүлээн авсантай адилаар там руу хаягдах ба тэндээс зугатах ямар ч арга үгүй. Та нар Миний үгнээс ямар нэг зүйлийг мэдэж авсан уу? Би бол бүхэлдээ ариун, өө сэвгүй Бурхан Өөрөө учраас өмнөхтэй адилаар сүмийг цэвэрлэж, Надад хэрэгтэй хүмүүсийг ариусгахаа үргэлжлүүлэх нь одоо ч Миний цаад санаа юм. Би Өөрийн сүмийг солонгын өнгөөр гялалзсан байлгаад зогсохгүй мөн гадаад байдалтайгаа зохицсон дотор талтайгаар өө сэвгүй цэвэрхэн болгоно. Намайг байхад та нар бүгдээрээ өнгөрсөнд юу хийсэн тухайгаа эргэцүүлэн бодож, Миний зүрх сэтгэлд төгс сэтгэл ханамжийг өгөхийн тулд өнөөдөр шийдвэр гаргаж чадах эсэхээ шийдэх ёстой.
Хүн ердөө бие махбодтой байгаа Намайг мэддэггүй биш; үүнээс ч дор нь тэр махан биед оршдог өөрийгөө хүртэл ойлгож чадаагүй. Хичнээн олон жил өнгөрч энэ бүх хугацаанд хүмүүс Намайг хуурч, Надад гадны зочин шиг хандаж байсан бэ? Хичнээн олон удаа тэд гэрийнхээ хаалгыг Миний өмнүүр хаасан бэ? Хичнээн удаа тэд Миний өмнө зогсохдоо, Надад ямар ч анхаарал хандуулаагүй вэ? Хичнээн удаа тэд бусад хүмүүсийн дунд Надаас татгалзсан бэ? Хичнээн удаа тэд диаволын өмнө Намайг үгүйсгэсэн бэ? Мөн хичнээн удаа тэд өөрсдийн хэрүүлч амаар Над руу дайрсан бэ? Гэсэн ч Би хүний сул талуудын талаар тооцоо хөтөлдөггүй, мөн түүний дуулгаваргүй байдлын улмаас шүдний оронд шүд өгөхийг Би шаарддаггүй. Миний хийсэн бүхэн нь, түүний эдгэшгүй өвчнийг эдгээхийн тулд түүний өвчинд эм хэрэглэх, тэгснээрээ түүнийг эрүүл саруул болгох бөгөөд ингэвэл тэр эцэстээ Намайг мэдэж авах юм. Миний хийсэн бүхэн хүн төрөлхтөний оршин тогтнохын төлөө, хүн төрөлхтөний амьдралд боломж олгохын төлөө байгаагүй гэж үү? Олон удаа Би хүний ертөнцөд ирсэн боловч, Би Өөрөө биеэрээ ирсэн учраас хүмүүс Надад ямар ч анхаарал хандуулаагүй; үүний оронд хүн бүхэн өөрсдийн хувийн ажил хэргийн төлөө явж, өөртөө л гарах гарц хайж байсан. Тэнгэрийн дорх зам нэг бүр Миний мутраас ирдэг гэдгийг тэд мэдээгүй! Тэнгэрийн дорх юм болгон Миний тушаалд захирагддаг гэдгийг тэд мэдээгүй! Та нарын хэн чинь өөрийн зүрх сэтгэлдээ гомдол дургүйцэл өвөрлөж зүрхлэх вэ? Та нарын хэн чинь тохиролцоонд амархан хүрэхийг зүрхлэх вэ? Би ердөө хүн төрөлхтөний дундах Өөрийн ажлаа чимээгүйхэн хийсээр байсан, тэгээд л тэр. Хэрвээ бие махбод болсон Өөрийн цаг үедээ Би хүний сул дорой байдлыг анхаарч халамжлаагүй бол, бүх хүн төрөлхтөн гагцхүү Миний бие махбодийн улмаас ухаанаа алдтал айж, үүний үр дүнд Үхэгсдийн орон руу унах байсан. Би Өөрийгөө даруухан байлгаж, Өөрийгөө нуусан учраас л хүн төрөлхтөн гай гамшгаас зайлсхийж, Миний гэсгээлтээс ангижирсан ба ийм байдлаар өнөөдрийг хүрсэн. Өнөөдөрт хүрэх нь хичнээн хэцүү байсныг бодолцон та нар хүрэлцэн ирэх маргаашийг бүр ч илүү ихээр нандигнах ёсгүй гэж үү?
1992 оны 3 сарын 8
 《Үг нь Махбодоор Илэрсэн》-ээс

Холбоотой зөвлөмж:   Төгс хүчит Бурханы Чуулган youtube     
                                       Төгс хүчит Бурханы Чуулган Болг
                                       Төгс хүчит Бурханы Чуулган  Facebook

                                       Зүүний Аянга болг          Зүүний Аянга Facebook

Арав Дахь Яриа

Хаанчлалын Эрин Үе нь эцсийн эцэст өнгөрсөн үеэс ялгаатай. Энд хүн юу хийж буй нь хамаагүй байдаг. Үүний оронд, Би газар дээр буун ирснийхээ дараа Өөрийн ажлыг—хүн хэзээ ч ухамсарлаж, биелүүлж чадахгүй тэр ажлыг биеэрээ хэрэгжүүлдэг. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл эдгээр бүх он жилүүд нь үргэлж сүм байгуулах тухай байсан боловч хаант улсыг байгуулах талаар хэн ч хэзээ ч сонсож байгаагүй. Хэдийгээр Би энэ бүхнийг Өөрийн амаар хэлж байгаа ч, үүний мөн чанарыг мэддэг хэн нэгэн хүн байна уу? Би нэгэнт хүний ертөнцөд бууж, тэдний зовлон шаналлыг туулж, ажигласан, гэхдээ бие махбод болсон Өөрийн зорилгыг хэрэгжүүлээгүй. Хаант улсыг байгуулах нь хийгдэж эхлэх үед, бие махбод болсон Миний махан бие албан ёсоор үйлчлэлээ хэрэгжүүлж эхэлнэ; тэгснээр хаант улсын Хаан Өөрийн захирах эрх мэдлээ албан ёсоор хүлээн авна. Үүнээс хүний ертөнцөд хаант улс ирсэн нь илэрхий болох ба энэ нь зүгээр л үг, харагдах байдал төдий биш харин үнэн бодитой байна; энэ бол “хэрэгжүүлэлтийн бодит байдал” гэдгийн утга учрын нэг тал юм. Хүн Миний нэг ч үйлийг хэзээ ч хараагүй, Миний ярианы нэгийг ч хэзээ ч сонсоогүй. Тэр харсан байсан ч, юуг олж илрүүлэх байсан бэ? Тэгээд тэр Миний ярихыг сонссон бол, юу ойлгох байсан бэ? Ертөнц даяар бүх хүн төрөлхтөн Миний хайр, Миний энэрэл дотор оршдог, гэвч бас бүх хүн төрөлхтөн Миний шүүлтэн дор, түүнчлэн Миний сорилтон дор оршдог. Хүмүүс нэг түвшин хүртэл ялзарсан хэдий ч Би хүн төрөлхтөнд өршөөнгүй, элэгсэг байсаар ирсэн; хүмүүс Миний сэнтийн өмнө захирагдан бөхийсөн үед ч Би хүн төрөлхтөнд гэсгээлтийг оноосон. Гэвч Миний илгээсэн зовлон, цэвэршүүлэлтийн дунд байдаггүй хэн нэгэн хүн байна уу? Хичнээн олон хүмүүс гэрлийн төлөө харанхуйд тэмтчин явж, хичнээн олон хүмүүс сорилтынхоо туршид гашуунаар тэмцэж байна вэ? Иовд итгэл байсан, гэсэн хэдий боловч тэрээр өөрийнхөө л гарах гарцыг хайж байгаагүй гэж үү? Миний ард болохын хувьд хэдийгээр та нар сорилт бэрхшээлд гуйвшгүй зогсож чадсан ч, үүнийгээ чангаар хэлээгүй боловч зүрх сэтгэлдээ үүнд итгэдэг хэн нэгэн байгаа юу? Тэр зүрх сэтгэлдээ эргэлзэж байсан ч өөрийн итгэлээ амаараа л хэлж байсан биш гэж үү? Сорилтонд тууштай зогсож, сорилт бэрхшээлд туйлын дуулгавартай байсан ямар ч хүн байхгүй. Энэ ертөнцийг харахаас зайлсхийхийн тулд Би Өөрийн нүүрийг халхлаагүй бол бүх хүмүүс Миний дүрэлзсэн харцан дор унах болно, учир нь Би хүн төрөлхтөнөөс юу ч асуудаггүй.


Дөрөв дэх яриа

Миний өмнө үйлчилдэг Миний бүх ард өнгөрснөө эргүүлэн санах ёстойМиний төлөөх та нарын хайр ариун бусаар сэвтсэн үү?

Friday, December 23, 2016

Арван Дөрөв Дэх Яриа




Эрин үеүдийн туршид ямар ч хүн хаант улсад ороогүй ба тиймээс хэн ч Хаанчлалын Эрин Үеийн нигүүлслийг эдлээгүй, хэн ч хаант улсын Хааныг хараагүй. Миний Сүнсний гэрэлд олон хүмүүс хаант улсын сайхан байдлыг зөгнөн хэлсэн хэдий ч, тэд үүний утга учрыг биш, зөвхөн гадаад байдлыг л мэддэг. Өнөөдөр хаант улс газар дээр албан ёсоор оршин тогтнож эхэлж байгаа учраас дийлэнх хүн төрөлхтөн, Хаанчлалын Эрин Үед юу хийгдэх талаар, хүн эцэстээ ямар хүрээнд очих талаар мөн л мэддэггүй. Энэ тухайд бүх хүмүүс будилж төөрөлдсөн байдалтай байгаа гэдгээс Би айж байна. Хаант улс бүрмөсөн хэрэгжих өдөр гүйцэд ирээгүй учраас бүх хүмүүс мунгинаж, үүнийг тодорхой харах чадваргүй байх болно. Хаанчлалын Эрин Үед, Бурханлаг чанартай Миний ажил албан ёсоор эхэлнэ. Хаанчлалын Эрин Үе албан ёсоор эхлэх үед Миний зан чанар, хүмүүст өөрийгөө аажмаар харуулж эхлэх болно. Тиймээс энэ мөчид ариун бүрээ албан ёсоор дуугарч бүхэнд тунхаглаж эхэлнэ. Би Өөрийн эрх мэдлийг албан ёсоор авч, хаант улсад Хаан болон хаанчлах үед цаг хугацаа өнгөрөх тусам Миний бүх ард Надаар бүрэн төгс болгуулах болно. Ертөнцийн бүх улс гүрэн хагаран бутрах яг тэр үед Миний хаанчлал бүрэлдэн тогтох болно, мөн тэр үед Би хувирч өөрчлөгдөн бүхий л хорвоо ертөнц рүү хандах болно. Тэр үед, бүх хүмүүс Миний сүр жавхлант царайг харж, Миний жинхэнэ төрхийг харах болно. Дэлхийг бүтээхээс эхлээд өнөөг хүртэл хүн төрөлхтөн өнөөдрийн байгаа хэмжээнд хүртлээ Сатанаар ялзруулагдсан билээ. Хүн ялзрахын хирээр Би хүмүүсээс улам ихээр нууцлагдсан бөгөөд тэдэнд бүр ч ойлгогдошгүй болсон. Хүн хэзээ ч Миний жинхэнэ царайг харж байгаагүй, хэзээ ч Надтай шууд харилцаж байгаагүй. Зөвхөн цуу яриа, үлгэр домогт л хүний төсөөллийн “Би” байсан. Тиймээс хүний сэтгэл дэх “Би”-г зогсоож, тоо томшгүй олон жилийн туршид тэдний агуулсан “Би”-гийн байдлыг өөрчилж магад учраас Би хүний төсөөлөлтэй, өөрөөр хэлбэл хүний үзхүйтэй зохицдог. Энэ нь Миний ажлын зарчим. Нэг ч хүн үүнийг нэвт шувт мэдэх боломжгүй байсан. Хэдийгээр хүмүүс өөрсдийн хүчээ барж, Намайг шүтэхээр Миний өмнө ирдэг ч Би хүмүүсийн тийм үйлдлийг таашаадаггүй, учир нь зүрх сэтгэлдээ тэд Миний дүрийг биш харин Миний гадна талын дүрийг л агуулдаг. Тиймээс, тэдний сэтгэлд Миний зан чанар дутмаг байдаг ба тэд Миний жинхэнэ царайг огт мэдэхгүй. Тиймээс, Намайг эсэргүүцсэн буюу Миний засаг захиргааг доромжилсон хэмээн тэднийг итгэх үед Би хараагүй дүр үзүүлдэг. Тиймээс, тэдний ой ухаанд Би бол тэднийг гэсгээхийн оронд хүмүүст өршөөл үзүүлдэг Бурхан эсвэл Би хэлсэн зүйл маань утга учиргүй байдаг Бурхан Өөрөө юм. Эдгээр нь хүний бодлоос төрөн гардаг бүх төсөөллүүд бөгөөд бодит байдалтай тохирдоггүй.

Арван Нэг дэх Яриа

Хүн төрөлхтөн дэх бүх хүн Миний Сүнсний ажиглалтыг хүлээн зөвшөөрөх ёстой, өөрсдийн үг, үйлдэл бүрээ нарийн шинжих ёстой ба цаашлаад Миний гайхалтай үйл хэргүүдийг онцлон үзэх ёстойГазар дээрх хаанчлал ирэх үед та нарт ямар санагдах вэ? Миний хөвгүүд болон ард Миний сэнтий рүү буцан хөврөх үед, аугаа цагаан сэнтийн өмнө Би шүүлтээ албан ёсоор эхэлнэ. Өөрөөр хэлбэл, Намайг газар дээрх ажлаа биечлэн эхлэх үед, мөн шүүлтийн эрин үе төгсгөлдөө ойртох үед, Би Өөрийн үгийг бүх ертөнц рүү чиглүүлж эхлэх ба Өөрийн Сүнсний дуу хоолойг бүх ертөнц рүү чөлөөлнө. Өөрийн үгээр дамжуулан, Би тэнгэр газар дахь бүх зүйлсийг болон бүх хүмүүсийг цэвэрлэн угаах болно, ингэснээр газар дэлхий цаашид бохир заваан, завхай байхаа больж, харин ариун хаанчлал байх болно. Би бүх зүйлсийг дахин шинэчлэх болно, ингэснээр тэдгээр нь Миний хэрэгцээг хангах ба цаашид дэлхийн амьсгалыг өөртөө хадгалахгүй, газрын амтаар цаашид сэвтээгдэхгүй. Хүн газар дээр Миний үгний эх сурвалж, зорилгыг бэдрэн хайсан бөгөөд Миний үйл хэргийг ажигласан хэдий ч Миний үгний эх сурвалжийг хэн ч хэзээ ч үнэхээр мэдээгүй, Миний үйл хэргийн гайхалтай байдлыг хэн ч үнэхээр хараагүй. Өөрийн үгээ хэлэхээр хүмүүсийн дунд Намайг биечлэн ирэхэд, зөвхөн өнөөдөр л хүмүүс Миний талаар бага зэргийн мэдлэгтэй болж, өөрсдийн бодол доторх “Миний” орон зайг арилгаж, оронд нь өөрсдийн дотоод сэтгэлдээ бодтой Бурханы орон зайг бүтээж байна. Хүнд үзхүй байдаг ба сониуч зангаар дүүрэн байдаг; Бурханыг харахыг хүсэхгүй хэн байх юм бэ? Бурхантай уулзахыг хүсдэггүй хэн байх юм бэ? Гэсэн ч хүний зүрх сэтгэлд тодорхой орон зайг эзэлдэг цорын ганц зүйл нь Бурхан бөгөөд хүн тодорхой бусаар, хийсвэрээр мэдэрдэг. Хэрвээ Би тэдэнд ний нуугүй хэлээгүй бол хэн үүнийг ойлгох юм бэ? Намайг үнэхээр оршин тогтнодог гэдэгт хэн үнэхээр итгэх юм бэ? Ямар ч эргэлзэх зүйлгүйгээр үү? Хүний зүрх сэтгэл дэх “Би” болоод бодит байдлын “Би”–гийн хооронд асар их ялгаа байдаг ба хэн ч тэдний хоорондох харьцуулалтыг гаргаж чадахгүй. Хэрвээ Би махан биетэй болоогүй бол хүн хэзээ ч Намайг мэдэхгүй бөгөөд тэр хэдий Намайг мэдэж эхэлсэн ч, тиймэрхүү мэдлэг нь мөн л үзхүй байхгүй гэж үү? Тасралтгүй үргэлжилсэн хүмүүсийн урсгал дунд Би өдөр бүр алхаж, өдөр бүр Би хүн бүхэн дотор ажилладаг. Хүн үнэхээр Намайг харах үедээ, тэр Миний үгнээс Намайг мэдэж чадах ба, Миний ярьж буй арга барилыг түүнчлэн Миний цаад санааг ухаарах болно.

Wednesday, December 21, 2016

Хүн зөвхөн Бурханы эзэгнэлт дунд аврагдаж чадна


Бурханы эзэгнэлт нь танил бус гэж хүн бүхэнд санагддаг, учир нь Бурханы эзэгнэлт нь хүнтэй огтхон ч хамаагүй гэж хүмүүс боддог. Энэхүү эзэгнэлт нь Бурханы л ажил, энэ нь Бурханы өөрийнх нь хэрэг, иймээс хүн төрөлхтөн Бурханы эзэгнэлтэд хамаагүй гэж тэд боддог. Ийм байдлаар хүн төрөлхтний аврал нь тодорхойгүй, бүрхэг болсон ба одоо энэ нь хоосон гоё үгнээс өөр юу ч биш. Аврагдаж, илүү сайхан эцсийн оронд очихын тулд хүн Бурханыг дагадаг хэдий ч, Бурхан Өөрийн ажлыг хэрхэн явуулдаг талаар хүн огт анхаардаггүй. Бурхан юу хийхээр төлөвлөж байгааг болон аврагдахын тулд хүн яаж хамжилцах ёстойгоо тоодоггүй. Тэр нь хичнээн эмгэнэлтэй вэ! Хүний аврал нь Бурханы эзэгнэлтээс салшгүй, тэр ч бүү хэл үүнийг Бурханы төлөвлөгөөнөөс салгаж болохгүй. Гэсэн ч хүн Бурханы эзэгнэлтийн талаар юу ч боддоггүй бөгөөд тиймээс тэр Бурханаас илүү хол болсоор байдаг. Үүний үр дүнд, бүтээл гэж юу болох, Бурханд итгэх итгэл гэж юу болох, Бурханыг хэрхэн шүтэн мөргөх вэ гэх мэт хүний авралтай нягт холбоотой зүйлсийг мэддэггүй олон тооны хүмүүс Бурханы дагалдагчид болсоор байна. Энэ үед тэгвэл бид Бурханы эзэгнэлтийн талаар ярилцах ёстой, ингэснээр дагалдагч бүр Бурханыг дагаж, Түүнд итгэхийн ач холбогдлыг тодорхой мэдэж авах юм. Түүнчлэн тэд, ердөө ерөөлийг хүртэж, гай зовлонгоос зайлсхийж эсвэл амжилттай болохын тулд л Бурханыг дагахын оронд өөрсдийн явах ёстой замаа илүү зөв сонгох боломжтой болох болно.

Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм

Хүн төрөлхтөнийг эзэгнэх ажил нь гурван үе шатанд хуваагддаг, энэ нь хүн төрөлхтөнийг аврах ажил нь гурван үе шатанд хуваагддаг гэсэн үг юм. Энэ гурван үе шат нь дэлхийг бүтээх ажлыг хамруулдаггүй, харин Хуулийн Эрин Үе, Нигүүлслийн Эрин Үе болон Хаанчлалын Эрин Үеийн ажлын гурван үе шат юм. Дэлхийг бүтээх ажил нь бүх хүн төрөлхтөнийг бий болгох ажил байсан. Энэ нь хүнийг аврах ажил байгаагүй бөгөөд хүн төрөлхтөнийг аврах ажилтай ямар ч хамаагүй, учир нь дэлхий ертөнц бүтээгдэх үед хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдаагүй байсан, тиймээс хүн төрөлхтөний авралын ажлыг хэрэгжүүлэх хэрэггүй байсан юм. Хүн төрөлхтөнийг аврах ажил нь хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн ба хүн төрөлхтөнийг эзэгнэх ажил нь хүн төрөлхтөн ялзарсан үеэс л мөн эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг эзэгнэх нь хүн төрөлхтөнийг аврах ажлын үр дүнд эхэлсэн бөгөөд дэлхийг бүтээх ажлын үр дүнд үүсээгүй. Хүн төрөлхтөний ялзарсан зан чанар байгаагүй бол хүн төрөлхтөнийг эзэгнэх ажил байхгүй байх байсан, иймд хүнийг эзэгнэх ажил дөрвөн үе шат эсвэл дөрвөн эрин үеийг биш харин гурван хэсгийг хамардаг. Зөвхөн энэ л хүн төрөлхтөний төлөөх Бурханы эзэгнэлтийг авч хэлэлцэх зөв зам юм. Сүүлчийн эрин үе ойртох үед хүн төрөлхтөнийг эзэгнэх ажил нь бүрэн төгсгөлдөө очно. Эзэгнэлт ажлын төгсгөл гэдэг нь хүн төрөлхтөнийг аврах ажил бүрэн дууссан бөгөөд хүн төрөлхтөн өөрсдийн аяны эцэст очсон гэсэн үг юм. Бүх хүн төрөлхтөнийг аврах ажилгүйгээр хүн төрөлхтөнийг эзэгнэх ажил оршин байхгүй ба ажлын гурван үе шат ч гэж байхгүй. Энэ нь яг нарийндаа хүн төрөлхтөний завхрал гажуудлын улмаас, мөн хүн төрөлхтөнд аврал яаралтай хэрэгтэй байсан учраас Ехова дэлхийн бүтээлийг төгсгөж, Хуулийн Эрин Үеийн ажлыг эхэлсэн. Зөвхөн тэр үед л хүн төрөлхтөнийг эзэгнэх ажил эхэлсэн ба зөвхөн тэр үед л хүн төрөлхтөнийг аврах ажил эхэлсэн гэсэн үг юм. “Хүн төрөлхтөнийг эзэгнэх” нь газар дээр шинээр-бүтээгдсэн хүн төрөхтөний (өөрөөр хэлбэл, хараахан ялзруулагдаагүй хүн төрөлхтөний) амьдралыг чиглүүлэх гэсэн үг биш. Үүний оронд энэ нь Сатанаар ялзруулагдсан хүн төрөлхтөний аврал буюу өөрөөр хэлбэл энэ нь ялзарсан хүн төрөлхтөнийг өөрчлөх явдал юм. Энэ нь хүн төрөлхтөнийг эзэгнэхийн утга учир билээ. Хүн төрөлхтөнийг аврах ажил нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, иймээс хүн төрөлхтөнийг эзэгнэх ажил нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй харин зөвхөн ажлын гурван үе шатыг хамардаг ба энэ нь дэлхийн бүтээлээс тусдаа юм. Хүн төрөлхтөнийг эзэгнэх ажлыг ойлгохын тулд, гурван үе шатны ажлын түүхийг мэдэж байх шаардлагатай—энэ бол аврагдахын тулд бүх хүний мэдэх ёстой зүйл. Бурханы бүтээл болохын хувьд та нар, хүн Бурханаар бүтээгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой, хүн төрөлхтөний ялзралын эх үүсвэрийг хүлээн зөвшөөрөх ёстой ба цаашлаад хүний авралын үйл явцыг хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрвээ та нар Бурханы тааллыг олохын тулд ёс заншлын дагуу хэрхэн үйлдэх вэ гэдгээ л мэддэг боловч та нарт, Бурхан хүн төрөлхтөнийг хэрхэн авардаг талаар болон хүн төрөлхтөний ялзралын эх сурвалжийн талаар ямар ч таамаг байхгүй бол энэ нь Бурханы бүтээл болох та нарт дутагдаж байгаа зүйл юм. Та нар Бурханы эзэгнэлт ажлын илүү өргөн хүрээний талаар мэдэхгүй мөртлөө хэрэгжүүлж болох эдгээр үнэнийг ойлгосноор л сэтгэл ханах ёсгүй—хэрвээ тэгвэл та нар хэтэрхий үхширмэл үзэлтэй юм. Ажлын гурван үе шат нь Бурхан хүнийг эзэгнэхийн дотоод түүх, бүхий л орчлон ертөнцийн сайн мэдээний ирэлт, бүх хүн төрөлхтөний дундах хамгийн агуу нууц мөн түүнчлэн сайн мэдээг түгээх суурь билээ. Хэрвээ та нар зөвхөн өөрсдийн амьдралтай холбоотой энгийн үнэнийг ойлгоход төвлөрч, бүх нууц болон үзэгдлүүдийн хамгийн агуу энэ зүйлийн талаар юу ч мэдэхгүй бол та нарын амьдрал харахаас өөр ямар ч хэрэггүй, гологдол бараатай адил байхгүй гэж үү?

Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь



Энэ цаг үе дэх Бурханы ажлыг мэдэх нь ихэнхдээ сүүлчийн өдрүүд дэх бие махбодтой болсон Бурханыг мэдэх, Түүний үндсэн үйлчлэл юу болох болон Тэр юу хийхээр газар дээр ирснийг мэдэх юм. Бурхан явахаасаа өмнө үлгэр дуурайл үзүүлэхийн тулд (сүүлчийн өдрүүдэд) газар дээр ирсэн гэдгийг Би Өөрийн үгэндээ өмнө нь дурдсан. Бурхан энэ үлгэр дуурайлыг хэрхэн үзүүлэх вэ? Үг хэлснээр, ажилласнаар, бүх газар дэлхий даяар ярьснаар. Энэ бол сүүлчийн өдрүүд дэх Бурханы ажил; Тэр зөвхөн үг хэлдэг, ингэснээр газар дэлхий нь үгний ертөнц болно, ингэснээр бүх хүн Түүний үгээр хангагдаж, гэгээрүүлэгдэж, ингэснээр хүний сүнс сэргэж тэр үзэгдлүүдийн талаар тодорхой мэдэх болно. Сүүлчийн өдрүүдэд бие махбод болсон Бурхан, голдуу үг хэлэхийн тулд газар дээр ирсэн. Есүс ирэхдээ Тэрээр тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээсэн ба цовдлолын авралын ажлыг биелүүлсэн. Тэр Хуулийн Эрин Үеийг төгсгөж, бүх хуучин зүйлийг устгасан. Есүсийн ирэлт нь Хуулийн Эрин Үеийг төгсгөж Нигүүлслийн Эрин Үед оруулсан. Сүүлчийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан ирсэн нь Нигүүлслийн Эрин Үеийн төгсгөлийг авчирсан. Тэр үндсэндээ Өөрийн үгээ хэлэхээр, хүнийг төгс болгоход үгийг ашиглахаар, хүнийг гэгээрүүлж гэрэлтүүлэхээр мөн хүний зүрх сэтгэл доторх тодорхойгүй Бурханы орон зайг арилгахаар ирсэн. Энэ нь Есүс ирсэн үедээ хийсэн ажлын үе шат биш. Есүс ирэхдээ Тэр олон ид шидийг үзүүлсэн, Тэр өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулсан ба Тэр цовдлолын авралын ажлыг хийсэн. Үүний үр дүнд, өөрийн үзхүйдээ хүн Бурхан ийм л байх ёстой гэж итгэсэн. Учир нь Есүс ирэхдээ хүний зүрх сэтгэлээс тодорхойгүй Бурханы дүр төрхийг арилгах ажлыг хийгээгүй; ирэх үедээ Тэр цовдлогдсон, Тэр өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулсан ба тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээсэн. Нэг талаар, сүүлчийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан, хүний үзхүйд тодорхойгүй Бурханы эзэлж байгаа орон зайг арилгана, ингэснээр хүний зүрх сэтгэлд тодорхойгүй Бурханы дүр төрх цаашид байхаа болино. Өөрийн бодит үг болон бодит ажлыг ашиглан Тэр бүх газар нутгаар хааяагүй явдаг ба хүмүүсийн дунд Түүний хийдэг ажил нь хосгүй бодитой энгийн байдаг, тэгснээр хүн Бурханы бодит байдлыг мэдэж авч, тодорхойгүй Бурхан хүний зүрх сэтгэл дэх өөрийн орон зайг алдана. Нөгөө талаар Бурхан хүнийг төгс болгохын тулд Өөрийн махан биеэр хэлсэн үгийг ашигладаг ба бүх зүйлийг биелүүлдэг. Энэ нь сүүлчийн өдрүүдэд Бурханы биелүүлэх ажил юм.

Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ

Бурханы өмнө шагнал хүлээн авч, Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхдөө та нар бүгд баяртай байдаг. Энэ нь Бурханд итгэж эхэлсний дараах хүн бүхний хүсэл юм, учир нь хүн илүү дээр зүйлсийг чин сэтгэлээсээ эрж хайдаг бөгөөд хэн ч бусдаас дор орохыг хүсдэггүй. Энэ нь хүний зам билээ. Энэ учир шалтгааны улмаас, та нарын дотроос олонх нь тэнгэр дэх Бурханы тааллыг олохоор үргэлж хичээдэг, гэсэн ч үнэндээ Бурханыг гэсэн та нарын үнэнч байдал, чин сэтгэл чинь өөрсдийгөө гэсэн үнэнч байдал, чин сэтгэлээс хамаагүй бага байдаг. Би яагаад үүнийг хэлж байна вэ? Учир нь Би та нарын Бурханд үнэнч байдлыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд цаашлаад та нарын зүрх сэтгэл доторх Бурханы оршин тогтнолыг Би үгүйсгэдэг. Өөрөөр хэлбэл, та нарын шүтэн мөргөдөг Бурхан, та нарын шагшин гайхдаг тодорхойгүй Бурхан нь огтхон ч оршин тогтнодоггүй. Би үүнийг маш тодорхой хэлж буйн шалтгаан нь та нар жинхэнэ Бурханаас хэтэрхий хол байна. Та нарт байгаа үнэнч байдал чинь, та нарын зүрх сэтгэл дотор байгаа өөр шүтээний оршин тогтнолоос гарч ирж байгаа ба Миний хувьд та нарын нүдэнд агуу ч биш, өчүүхэн ч биш харагддаг Бурхан бөгөөд та нар Намайг зөвхөн үгээрээ л хүлээн зөвшөөрдөг. Би та нарыг Бурханаас маш хол байгаа тухай ярих үедээ, та нарыг жинхэнэ Бурханаас хичнээн хол байгаа талаар чинь Би хэлж байгаа, харин тодорхойгүй Бурхан гарт ойрхон байгаа мэт санагддаг. Би “агуу биш” гэж хэлсэн нь өнөөдөр та нарын итгэж байгаа Бурхан хүчирхэг чадваргүй зүгээр л нэг хүн, тийм ч сүрлэг биш хүн шиг харагдаж байгааг хэлж байгаа юм. Мөн Би “өчүүхэн ч биш” гэж хэлэх үед энэ нь, хэдийгээр энэ хүн салхинд тушааж, бороог захирч чадахгүй ч гэсэн, Тэрээр тэнгэр газрыг чичрүүлэх ажлыг хийлгэхийн тулд Бурханы Сүнсийг дуудаж чадна, ингэснээр хүн учраа олохоо болино гэсэн утгатай юм. Гадна талаараа та нар бүгд газар дээрх энэ Христэд маш дуулгавартай мэт харагддаг боловч мөн чанартаа та нар Түүнд итгэдэггүй ба Түүнийг хайрладаггүй. Би юу гэж байна вэ гэвэл, та нарын үнэхээр итгэдэг нэгэн чинь та нарын мэдрэмжинд байдаг тэр тодорхойгүй Бурхан бөгөөд та нарын үнэхээр хайрладаг нэгэн чинь та нар хэзээ ч биечлэн хараагүй мөртлөө өдөр, шөнөгүй хүсэн тэмүүлдэг Бурхан юм. Энэ Христийн тухайд гэвэл, та нарын итгэл бол ердөө л өчүүхэн хэсэг төдий ба Түүнийг гэсэн та нарын хайр бол юу ч биш. Итгэл гэдэг бол үнэмшил ба итгэлцэл; хайр гэдэг бол зүрх сэтгэл дэх хэзээ ч салшгүй дурлал бахдал юм. Гэсэн ч өнөөдрийн Христэд итгэх та нарын итгэл, Түүнийг хайрлах хайр үүнээс хамаагүй дор байдаг. Итгэлийн тухайд гэвэл, та нар Түүнд хэрхэн итгэдэг вэ? Хайрлахын тухайд бол, та нар Түүнийг хэрхэн хайрладаг вэ? Та нар Түүний мөн чанарыг байтугай Түүний бүх зан чанарыг мэдэхгүй, тэгвэл та нар хэрхэн Түүнд итгэлтэй байх юм бэ? Түүнд итгэх итгэлийн чинь бодит байдал хаана байна вэ? Та нар Түүнийг хэрхэн хайрладаг вэ? Түүнийг хайрлах та нарын хайрын бодит байдал хаана байна вэ?
Олон хүмүүс өнөөдрийг хүртэл эргэлзэлгүйгээр Намайг дагасан ба эдгээр жилүүдэд та нар ихээхэн зүдгүүрийг туулсан. Би та нарын бүгдийнх нь зан чанар, зуршлуудыг нэгд нэггүй мэдсэн. Та нартай харилцахад ихэд хүнд бэрх байсан. Харамсалтай нь хэдийгээр Би та нарын талаар ихээхэн мэдлэг олж авсан ч та нарт Миний талаар өчүүхэн ч ойлголт байхгүй. Та нарыг төөрөлдсөн агшиндаа хүнд мэхлүүлсэн байна гэж бусад хүмүүс хэлэхэд гайхах зүйл алга. Үнэндээ, та нар Миний сэтгэлд юу байгааг ухаж мэдэх нь байтугай Миний зан чанарын юуг ч ойлгодоггүй. Одоо та нар Намайг ойлгохгүй байгаа чинь хохирол дээр нэмсэн доромжлол бөгөөд Надад итгэх та нарын итгэл будилаантай хэвээр үлддэг. Та нар Надад итгэдэг гэж хэлэхийнхээ оронд, та нар бүгдээрээ Миний тааллыг олж, Надад бялдуучлахыг оролддог гэж хэлбэл энэ нь илүү тохирох болно. Та нарын шалтаг маш энгийн—энэ нь Бурхан ч бай эсвэл ямар нэг тодорхой Бурхан ч бай хамаагүй, намайг шагнах хэнийг ч би дагах болно, асар их зовлон гамшгаас намайг зугтаалгаж чадах хэнд ч би итгэнэ. Үүний аль нь ч надад ямар ч ялгаагүй. Ийм олон хүмүүс та нарын дунд байгаа ба энэ нөхцөл байдал бол маш ноцтой. Та нар Түүний бодит байдлыг мэдэрсэн учраас хэрвээ нэг өдөр та нарын хичнээн нь Христэд итгэдгийг харахын тулд сорилт явуулбал, та нарын хэн нь ч Миний хүссэн шиг байж чадахгүй гэдгээс Би айж байна. Энэ асуултыг эргэцүүлээд үз: Та нарын итгэдэг Бурхан Надаас асар өөр, тэгвэл Бурханд итгэх та нарын итгэлийн мөн чанар хаана байна вэ? Та нар өөрсдийн Бурхан гэж нэрлэдэг зүйлдээ хэдий чинээ итгэнэ, та нар төдий чинээ Надаас холдон явна. Тэгвэл энэ асуудлын цөмд юу байна вэ? Та нарын хэн ч энэ асуудлыг хэзээ нэгэн цагт эргэцүүлж үзээгүй гэдэгт Би итгэлтэй байна, гэхдээ та нар үүний ноцтой байдлыг бодож үзсэн үү? Хэрвээ та нар ийм итгэлтэйгээр цааш үргэлжлүүлбэл ямар үр дагаварт хүрэхээ бодож үзсэн үү?
Та нарын өмнө байгаа асуудлууд олон бөгөөд та нарын хэн ч шийдэл авчрахдаа чадамгай биш. Энэ нь үргэлжилбэл, хохирох хүмүүс нь зөвхөн та нар байх юм. Асуудлуудыг таньж мэдэхэд Би та нарт туслах болно, гэхдээ шийдэл олох нь та нараас хамаарна.
Бусдын талаар ямар ч эргэлзээ өвөрлөдөггүй хүмүүсийг Би маш их таашаадаг ба үнэнийг хурдан хүлээн зөвшөөрдөг хүмүүст Би маш их дуртай; ийм хоёр төрлийн хүмүүст Би илүү их халамж үзүүлнэ, учир нь Миний нүдээр бол тэд шударга хүмүүс билээ. Хэрвээ та нар маш зальтай бол, та нар хаалттай зүрх сэтгэлтэй бөгөөд бүх зүйлс, бүх хүмүүсийн талаар эргэлзсэн бодолтой байдаг. Энэ учир шалтгааны улмаас, Надад итгэх та нарын итгэл чинь хардлагын суурин дээр бий болдог. Ийм итгэл нь Миний хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй зүйл юм. Жинхэнэ итгэлгүйгээр та нарын хайр, жинхэнэ хайраас хамаагүй хол байна. Тэгээд хэрвээ та нар Бурханд эргэлзэж, Түүний талаар төсөөлөн бодож байвал, та нар гарцаагүй хамгийн зальтай хүмүүс юм. Бурхан хүнтэй адил байж чадах эсэхийг та нар төсөөлөн боддог: уучлашгүй нүгэлтэй, явцуу зан авиртай, шударга байдал ёс зүйгүй, зөвт байдлын мэдрэмж дутмаг, муу санаа, урвалт, заль мэх хэрэглэдэг, түүнчлэн муу, харанхуйн таалалд нийцдэг гэх мэт. Хүнд ийм бодол байдгийн шалтгаан нь Бурханы талаарх өчүүхэн төдий ч мэдлэг хүнд байдаггүй учраас биш гэж үү? Тийм итгэл нь нүглээс өөрцгүй! Цаашлаад, Би Надад бялдуучилж, зусарддаг хүмүүсээс өөр хэнийг ч таашаадаггүй ба тиймэрхүү зүйл огт мэддэггүй хүмүүс олонд алдаршихгүй бөгөөд Бурханы гэрт өөрсдийн орон зайгаа хадгалж чадахгүй байх болно гэж итгэдэг хүмүүс хүртэл байдаг. Энэ олон жилүүдийн туршид та нарын хүлээн авсан мэдлэг энэ гэж үү? Та нарын олж авсан зүйл энэ үү? Миний талаарх та нарын мэдлэг зөвхөн тийм үл ойлголцлоос хол байгаад зогсохгүй; түүнээс ч илүүтэйгээр Бурханы Сүнсний эсрэг та нарын доромжлол, Тэнгэрийг гутаах явдал байдаг. Ийм учраас, та нарынх шиг ийм итгэл нь та нарыг Надаас цаашид холдон явахад хүргэж, Намайг илүү их эсэргүүцэхэд хүргэнэ гэдгийг Би та нарт хэлж байна. Олон жилийн ажлын туршид, та нар олон үнэнийг харсан боловч Миний чих юу сонссоныг та нар мэдэх үү? Та нарын хичнээн нь үнэнийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна вэ? Та нар үнэнд төлбөр гаргахад бэлэн гэж бүгдээрээ итгэдэг ч хэд чинь үнэний төлөө үнэхээр зовсон бэ? Та нарын зүрх сэтгэл дотор оршин байгаа бүхэн нь гэм буруу бөгөөд тиймээс та нар хэн ч байсан хамаагүй бүх хүнийг зальтай, шулуун бус гэж итгэдэг. Тэр ч байтугай та нар бие махбодтой болсон Бурхан нь энгийн хүнтэй адил: нинжин сэтгэлгүй буюу өгөөмөр хайргүй байх болно гэж итгэдэг. Түүнчлэн эрхэм зан ааш, өршөөнгүй, өгөөмөр шинж чанар нь зөвхөн тэнгэр дэх Бурханд л оршдог гэж та нар итгэдэг. Тийм ариун хүн оршин байдаггүй ба зөвхөн харанхуй, хорон муу л газар дээр ноёлдог, харин Бурхан бол ердөө хүний итгэл найдвараа тавьдаг цог жавхлант зорилго бөгөөд хүний зохиосон домгийн биет юм гэж та нар итгэдэг. Та нарын зүрх сэтгэлд, тэнгэр дэх Бурхан бол маш шударга, зөвт, агуу, тахин шүтэж, хүндлэхүйц байдаг боловч газар дээрх энэ Бурхан нь ердөө л тэнгэр дэх Бурханы орлогч, багаж хэрэгсэл байдаг. Энэ Бурхан нь тэнгэр дэх Бурхантай эн тэнцүү байж чадахгүй, тэр ч байтугай Түүнтэй зэргэцүүлэн үзэж ч болохгүй гэж та нар итгэдэг. Бурханы агуу байдал, хүндлэлийн тухайд гэвэл тэдгээр нь тэнгэр дэх Бурханы алдар сууд хамаардаг ч, хүний уг чанар, ялзралын хувьд тэдгээр нь газар дээрх Бурханд хамаардаг. Тэнгэр дэх Бурхан нь мөнхөд ихэмсэг байхад газар дээрх Бурхан нь мөнхөд өчүүхэн, сул дорой, чадваргүй байдаг. Тэнгэр дэх Бурханд сэтгэл хөдлөл өгөгдөөгүй, зөвхөн зөвт байдал байдаг, харин газар дээрх Бурханд зөвхөн хувиа хичээсэн сэдэл байдаг ба энэ нь ямар ч шударга байдал, ёс зүйгүй байдаг. Тэнгэр дэх Бурханд өчүүхэн төдий ч шударга бус зан байдаггүй мөнхөд итгэл даахуйц байдаг бол газар дээрх Бурханд шударга бус тал үргэлж байдаг. Тэнгэр дэх Бурхан хүнийг халуун дотноор хайрладаг байхад газар дээрх Бурхан хүнийг хангалтгүй халамжилдаг, тэр ч бүү хэл хүнийг бүрмөсөн үл ойшоодог. Ийм ташаа мэдлэг нь та нарын зүрх сэтгэлд удаан хадгалагдсан ба ирээдүйд ч гэсэн мөнх хадгалагдаж болох юм. Та нар Христийн бүх үйл хэргийг зөвт бусын үзэл бодлоор авч үзэж, Түүний бүх ажил, Түүний бие хэм болон мөн чанарыг хорон санаатны өнцгөөс шүүдэг. Та нар сүрхий алдаа гаргасан ба та нараас өмнө хэн ч хэзээ ч хийж байгаагүй зүйлийг хийсэн. Тиймээс та нар тэргүүндээ титэмтэй тэнгэр дэх ихэмсэг Бурханд л зөвхөн үйлчилдэг бөгөөд үл үзэгдэхийн төдий, өчүүхэн хэмээн үздэг Бурханд хэзээ ч санаа тавьдаггүй. Энэ нь та нарын нүгэл биш гэж үү? Энэ нь Бурханы зан чанарын эсрэг та нарын гэм буруугийн энгийн жишээ биш гэж үү? Та нар тэнгэр дэх Бурханыг маш их тахин шүтдэг. Та нар ихэмсэг хүмүүсийг маш ихэд эрхэмлэж, агуу уран үгтэй хүмүүсийг хүндэлдэг. Та нарт эд баялаг өгсөн Бурханд та нар баяртайгаар захирагдаж, бүх хүслийг чинь биелүүлэх Бурханыг та нар ихэд хүлээдэг. Та нарын тахин шүтдэггүй цорын ганц зүйл бол ихэмсэг биш энэ Бурхан; та нарын үзэн ядалтын цорын ганц объект нь хэн ч өндрөөр үнэлдэггүй энэ Бурхантай холбоотой байдаг. Та нарын хийхийг хүсэхгүй байгаа цорын ганц зүйл бол та нарт нэг цент ч өгч байгаагүй энэ Бурханд үйлчлэх бөгөөд та нарын хүсэн эрмэлздэггүй цорын ганц хүн бол энэ тааламжит бус Бурхан билээ. Тийм Бурхан нь та нарын хүсэж буйг биелүүлэх нь байтугай, үнэт эрдэнэс олсон мэт мэдэрч өөрсдийн хүрээгээ тэлэх боломжийг та нарт өгч чадахгүй. Тэгвэл яагаад та нар Түүнийг дагадаг вэ? Та нар энэ асуултыг бодож үзэж байсан үү?
Та нарын хийж буй зүйл чинь ердөө энэ Христийг гомдоогоод зогсохгүй хамгийн чухал нь тэнгэр дэх Бурханыг гомдоодог. Энэ нь Бурханд итгэх та нарын итгэлийн зорилго биш гэж Би бодож байна! Та нар Бурханыг баярлуулахыг ихэд хүсдэг боловч та нар Бурханаас маш хол байдаг. Энд ямар асуудал байна вэ? Та нар зөвхөн Түүний үгийг хүлээн зөвшөөрдөг боловч Түүний зохицуулга бүрийг байтугай, Түүний хариуцал, засалтыг хүлээн зөвшөөрдөггүй. Цаашлаад, та нар Түүнд төгс итгэлтэй байж чаддаггүй. Тэгвэл энд ямар асуудал байна вэ? Үндсэндээ, та нарын итгэл бол хэзээ ч дэгдээхий өсгөж чадахааргүй хоосон өндөгний хальс юм. Учир нь та нарын итгэл та нарт үнэнийг авчраагүй мөн амийг олоогүй харин үүний оронд итгэл найдвар, тус дэмжлэгийн хуурмаг мэдрэмжийг та нарт авчирсан. Бурханд итгэх та нарын итгэлийн зорилго нь үнэн ба амиас илүү энэ найдвар, тус дэмжлэгийн төлөө юм. Тиймээс, та нарын Бурханд итгэх итгэлийн замнал чинь бялдууч зан, ичгүүргүй байдлаар дамжуулан Бурханы тааллыг олохоор хичээдгээс өөр юу ч биш бөгөөд үүнийг яавч жинхэнэ итгэл хэмээн үзэхгүй гэж Би хэлдэг. Ийм итгэлээс хэрхэн дэгдээхий гарч ирэх юм бэ? Өөрөөр хэлбэл, ийм итгэлээс ямар үр жимс ургах вэ? Бурханд итгэх та нарын итгэлийн зорилго чинь Бурханыг ашигласнаар өөрсдийн сэдлийг биелүүлэх юм. Энэ нь Бурханы зан чанарын эсрэг та нарын доромжлолыг харуулах дараагийн баримт биш гэж үү? Та нар тэнгэр дэх Бурханы оршин тогтнолд итгэдэг боловч газар дээрх Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдэг. Гэсэн ч, Би та нарыг үзэл бодлыг зөвшөөрөхгүй. Харин Би хөлөө газарт бат тавьж, газар дээрх Бурханд үйлчилдэг тэдгээр хүмүүсийг л сайшаана, газар дээрх Христийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийг хэзээ ч сайшаахгүй. Тэдгээр хүмүүс нь тэнгэр дэх Бурханд хичнээн үнэнч байх нь хамаагүй эцэстээ хар санаатныг шийтгэдэг Миний гараас тэд зугтаж чадахгүй. Тийм хүмүүс бол хар санаатнууд; тэд бол Бурханыг эсэргүүцдэг бөгөөд хэзээ ч Христийг баяртайгаар дагадаггүй хорон санаатнууд юм. Мэдээж тэдгээрийн тоонд Христийг мэддэггүй, цаашлаад хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс орно. Та нар тэнгэр дэх Бурханд л үнэнч байгаа цагт Христийн өмнө хүссэнээрээ үйлдэж болно гэж та нар итгэдэг. Энэ бол буруу! Та нарын Христийг мэдэхгүй байдал чинь тэнгэр дэх Бурханыг ч мэдэхгүй байна гэсэн үг. Та нар тэнгэр дэх Бурханд хичнээн итгэлтэй байх нь хамаагүй энэ нь зүгээр л нэг хоосон үг, хуурмаг дүр юм учир нь газар дээрх Бурхан бол үнэн болоод илүү гүн мэдлэгийг хүлээн авахад хүнд туслах хэрэгсэл бөгөөд түүнээс ч илүүгээр хүнийг яллаж, хорон санаатнуудыг шийтгэх баримтуудыг дараа нь цуглуулахад илүү ач тустай юм. Та нар үр ашиг болоод үр дагаврыг ойлгов уу? Та нар тэдгээрийг мэдэрсэн үү? Та нарыг ойрын нэг өдөр энэ үнэнийг ойлгоосой гэж Би хүсэж байна: Бурханыг мэдэхийн тулд, та нар тэнгэрт байгаа Бурханаар зогсохгүй, хамгийн чухал нь газар дээрх Бурханыг мэдэх ёстой. Аль нь чухал талаар бүү будил эсвэл хараат зүйл нь ноёрхогчийн орыг эзлэхэд бүү хүргэ. Зөвхөн ийм байдлаар л та нар Бурхантай үнэхээр сайн харилцаатай болж, Бурхантай илүү ойр болж, өөрсдийн зүрх сэтгэлээ Түүнд илүү ойртуулж чадна. Хэрвээ та нар олон жил итгэлтэй байж Надтай удаан холбоотой байсан ч Надаас хол хэвээр үлдсэн бол, та нар Бурханы зан чанарыг ихэвчлэн доромжилж байсан байх ба та нарын төгсгөлийг тооцоход маш хэцүү байх болно гэж Би хэлнэ. Надтай олон жил харилцаатай байсан нь та нарыг хүн чанартай, үнэнтэй хүн болгон өөрчлөөгүй, үүний оронд та нарын муу арга зам уг чанарт чинь шингэж, та нар хоёр дахин их зантай болоод зогсохгүй Миний талаарх та нарын үл ойлголцол бүр илүү жигшмээр болж, тэгснээр та нар Намайг өөрсдийн хамсаатан адил үзэж эхэлбэл, та нарын зовлон зүдгүүр өнгөцхөн биш, харин та нарын ясанд тулсан байна гэж Би хэлнэ. Та нарын хийж чадах бүхэн чинь өөрсдийн оршуулгаа хүлээж, түүнд бэлдэх юм! Тэр үед та нарын Бурхан болохыг та нар Надаас гуйж гувших хэрэггүй, учир нь та нар үхэх ёстой нүгэл, уучилшгүй нүгэл үйлдсэн билээ. Хэдий Би та нарт өршөөл үзүүлж болох ч, тэнгэр дэх Бурхан та нарын амийг авахаар шаардах болно, учир нь Бурханы зан чанарын эсрэг та нарын доромжлол бол энгийн асуудал биш, харин шинж чанартаа хамгийн хүнд нь юм. Цаг нь ирэх үед, та нарт урьдчилан хэлээгүй гэж Намайг бүү буруутга. Энэ бүхэн нь ийм байх болно: Та нар газар дээрх Бурхан буюу Христтэй энгийн хүний адилаар харилцах үедээ, өөрөөр хэлбэл, энэ Бурхан нь хүнээс өөр хэн ч биш гэж итгэсэн үедээ та нар мөхөх болно. Энэ нь та бүхэнд өгөх Миний цорын ганц сэрэмжлүүлэг билээ.
                                                                                           《Үг нь Махбодоор Илэрсэн》-ээс

Бурхан бол бүх бүтээлийн Эзэн



Өмнөх хоёр эрин үеийн ажлын нэг үе шат нь Израильднөгөө нь Иудейд явагдсан.

Tuesday, December 20, 2016

Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм


Бурханы ажлын зорилго, хүнд ямар нөлөө үзүүлэх болон хүний төлөөх Бурханы хүслийг ухаарах нь Бурханыг дагаж буй хүн бүхний биелүүлэх ёстой зүйл.Одоо бүх хүмүүст дутагдаж байгаа зүйл бол Бурханы ажлын талаарх мэдлэг билээ. Дэлхийг бүтээснээс хойших Хүний төлөөх хийсэн Бурханы үйл хэрэг, мөн Бурханы хүсэл болоод Бурханы бусад бүх ажлыг хүн ухаардаггүй бас ойлгодоггүй. Энэхүү хангалтгүй байдал зөвхөн шашны ертөнц даяар харагдаад зогсохгүй, цаашлаад Бурханы бүх итгэгчдээс харагддаг. Та нар үнэхээр Бурханыг харж, Бурханы мэргэн ухааныг ойлгох өдөр ирэхэд; та нар Бурханы бүх үйл хэргийг харж, Бурхан хэн болох болон Түүнд юу байгааг танин мэдэх үед; та нар Түүний элбэг дэлбэг байдал, мэргэн ухаан, гайхамшиг болон хүний төлөөх Түүний бүх ажлыг харах тэр үед л та нар Бурханд итгэх амжилттай итгэлийг олж авах болно. Бурхан бүхнийг-агуулсан, асар элбэг дэлбэг гэж хэлэх үед, бүхнийг-агуулсан гэдэг нь юу гэсэн үг вэ? Мөн элбэг дэлбэг байдал гэж юу гэсэн үг вэ? Хэрвээ та нар үүнийг ойлгохгүй байвал, та нарыг Бурханд итгэгч гэж үзэхгүй. Шашны ертөнцийн хүмүүс Бурханд итгэдэггүй, мууг үйлдэгчид буюу чөтгөртэй адил төрлийн хүмүүс гэж Би яагаад хэлдэг вэ? Тэд бол мууг үйлдэгчид гэж Би хэлж байгаа нь, тэд Бурханы хүслийг ойлгодоггүй эсвэл Түүний мэргэн ухааныг хардаггүй учраас юм. Бурхан дахин хэзээ ч Өөрийн ажлыг тэдэнд илчлэхгүй; тэд бол Бурханы үйл хэргийг хардаггүй сохор хүмүүс билээ. Тэд Бурханд хаягдсан ба Ариун Сүнсний ажил байтугай Бурханы халамж, хамгаалалтыг огтхон ч эзэмшдэггүй. Бурханы ажилгүй хүмүүс нь мууг үйлдэгчид бөгөөд Бурханыг эсэргүүцэн зогсдог. Миний хэлж байгаа тэдгээр хүмүүс нь Бурханыг эсэргүүцдэг, Бурханыг мэддэггүй хүмүүс, Бурханыг бүрэн таниагүй хэрнээ хоосон үгээр хүлээн зөвшөөрдөг хүмүүс, Бурханыг дагадаг атлаа Түүнд дуулгавартай байдаггүй хүмүүс, Бурханы нигүүлсэлд баясдаг боловч Түүний гэрчлэлд зогсож чаддаггүй хүмүүс юм. Бурханы ажлын зорилго болон хүний төлөөх Бурханы ажлыг ойлгохгүйгээр хүн Бурханы зүрх сэтгэлтэй зохицож чадахгүй бөгөөд Бурханы гэрчлэлд зогсож чадахгүй. Хүн Бурханыг эсэргүүцдэгийн шалтгаан нь нэг талаар хүний ялзарсан зан чанараас, нөгөө талаар Бурханыг мэдэхгүйгээс мөн Бурханы ажлын зарчим, хүнд хандах Түүний хүслийн талаарх ойлголт дутмагаас болдог. Эдгээр хоёр тал нь Бурханыг эсэргүүцэх хүний түүхэнд шингэсэн байдаг. Ийм эсэргүүцэл нь тэдний уг чанарт байдаг учраас шинээр итгэгчид Бурханыг эсэргүүцдэг байхад, олон жил Бурханд итгэсэн хүмүүсийн Бурханы эсрэг эсэргүүцэл нь тэдний ялзарсан зан чанар дээр нэмээд Бурханыг бүрэн мэддэггүйгээс үүсдэг. Бурхан махан биетэй болохоос өмнө, хүн Бурханыг эсэргүүцэж байгаа эсэх хэмжээ нь тэнгэр дэх Бурханы гаргасан хууль зарлигийг тэр мөрдөж байгаа эсэхээр тодорхойлогддог байсан. Тухайлбал, Хуулийн Эрин Үед, Еховагийн хуулийг мөрдөөгүй хэн ч Бурханыг эсэргүүцдэг хүн байсан; Еховагийн тахилыг хулгайлсан хэн ч, мөн Еховагийн тааллыг олсон хүмүүсийн эсрэг зогссон хэн ч Бурханыг эсэргүүцдэг хүн бөгөөд чулуугаар шидэж алах ёстой хүмүүс юм; өөрийн эцэг, эхээ хүндэлдэггүй хэн ч, бусдыгаа цохих буюу хараадаг хэн боловч хуулийг мөрдөөгүй хүмүүс байсан. Еховагийн хуулийг мөрдөөгүй бүхэн нь Түүний эсрэг зогссон хүмүүс байсан. Нигүүлслийн Эрин Үед энэ нь ийм байгаагүй, Есүсийн эсрэг зогссон хэн ч Бурханы эсрэг зогсож байсан ба Есүсийн хэлсэн үгийг дагаагүй хэн боловч Бурханы эсрэг зогсож байсан. Энэ эрин үед, “Бурханыг эсэргүүцэх” гэдгийн тодорхойлолт нь илүү ойлгомжтой, илүү бодитой болсон. Бурхан махан биетэй болоогүй байх үед, хүн Бурханыг эсэргүүцэж буйн хэмжээ нь хүн тэнгэр дэх үл үзэгдэх Бурханыг тахин шүтэж, хүндэлж байгаа эсэх дээр үндэслэдэг байсан. “Бурханыг эсэргүүцэх” гэдэг тодорхойлолт тэр үед тийм ч бодитой байгаагүй, учир нь тэр үед хүн Бурханыг харж чадаагүй, Бурханы дүрийг мэдэхгүй мөн Тэр хэрхэн ажиллаж, ярьдгийг мэдэхгүй байсан юм. Хүнд Бурханы талаар ямар ч үзхүй байгаагүй ба тодорхойгүй байдлаар Бурханд итгэж байсан, учир нь Тэр хүнд харагдаагүй байсан билээ. Тиймээс, хүн өөрсдийн төсөөлөлдөө Бурханд яаж ч итгэж байсан, Бурхан хүнийг яллаагүй ба хүнээс ихийг шаардаагүй, учир нь хүн Бурханыг огтхон ч хараагүй байсан. Бурхан махан биетэй болж, хүмүүсийн дунд ажиллахаар ирэх үед, бүгд Бурханыг харж, Түүний үгийг сонсож, махан биетэй Бурханы хийсэн бүхнийг харсан. Тэр үед, хүний бүх үзхүй нь хөөс болон сарнин замхарсан билээ. Бурхан бие махбодтой гарч ирэхийг харсан хүмүүсийн хувьд, өөрсдийн зүрх сэтгэлдээ дуулгавартай байсан бүхэн яллагдахгүй, харин санаатайгаар Түүний эсрэг зогсдог хүмүүсийг Бурханыг эсэргүүцэгч гэж үзэх болно. Тийм хүмүүс нь Христийн эсрэг хүмүүс бөгөөд Бурханы эсрэг дур зоргоороо зогсдог дайснууд юм. Бурханы талаар өөрийн үзхүйтэй ч гэсэн баяртайгаар дагадаг хүмүүс нь яллагдахгүй. Бурхан хүний цаад санаа, үйлдлийн үндсэн дээр л түүнийг ялладаг, хэзээ ч бодол, санааных нь улмаас яллахгүй. Хэрвээ хүнийг тийм үндсэн дээр ялладаг байсан бол, хэн ч Бурханы хилэнт мутраас зугтаж чадахгүй юм. Бие махбод болсон Бурханы эсрэг дур зоргоороо зогсдог хүмүүс нь дуулгаваргүй байдлынхаа улмаас шийтгэгдэх болно. Бурханыг санаатайгаар эсэргүүцэх тэдний үйлдэл нь Түүний талаарх тэдний үзхүйгээс бий болдог ба Бурханы ажилд саад тотгор болоход тэднийг хүргэдэг. Тийм хүмүүс Бурханы ажлыг зориуд эсэргүүцэж, сүйтгэж байдаг. Тэд зөвхөн Бурханы талаарх үзхүйтэй байгаад зогсохгүй, тэд Түүний ажилд саад учруулах зүйлийг хийдэг ба энэ шалтгааны улмаас хүмүүсийн ийм зан авир яллагдах болно. Ажилд дур зоргоороо саад болдоггүй хүмүүсийг нүгэлтнүүд хэмээн яллахгүй, учир нь тэд санаатайгаар дагаж чадах бөгөөд сүйрэл болон саад тотгор учруулдаггүй. Тийм хүмүүс нь яллагдахгүй. Гэсэн хэдий ч, хүн Бурханы олон жилийн ажлыг мэдэрч туулсан байгаа атлаа, хэрвээ одоо ч Бурханы талаарх өөрсдийн үзхүйг өвөрлөж, бие махбод болсон Бурханы ажлыг мэдэх боломжгүй хэвээр байж, олон жилийн туршлагаа үл харгалзан Бурханы талаарх олон үзхүйгээ үргэлжлүүлэн баримталж, Бурханыг мэдэх боломжгүй хэвээр байвал, өөрсдийн зүрх сэтгэл дэх Бурханы талаарх олон үзхүйгээрээ ямар ч төвөг учруулаагүй байсан ч, тийм үзхүй нь ил гараагүй байсан ч, тийм хүмүүс нь Бурханы ажилд ямар ч хэрэггүй юм. Тэд сайн мэдээг номлож чадахгүй эсвэл Бурханы гэрчлэлд зогсож чадахгүй; тийм хүмүүс бол ямар ч хэрэггүй, тэнэг хүмүүс билээ. Тэд Бурханыг мэдэхгүй ба Бурханы талаарх өөрсдийн үзэхүйгээ хаяж чадахгүй учраас тэд яллагдана. Үүнийг ингэж хэлж болно: шинээр итгэгчдийн хувьд Бурханы талаар өөрийн гэсэн үзхүйтэй байх буюу Түүний талаар юу ч мэдэхгүй байх нь ховор зүйл биш, харин олон жил итгэж, Бурханы ихээхэн ажлыг мэдэрч туулсан хүмүүсийн хувьд тиймэрхүү үзхүйг хадгалж, тэр ч байтугай Бурханы талаар ямар ч мэдлэггүй байх нь хэвийн бус юм. Тиймэрхүү хэвийн бус байдлын улмаас тийм хүмүүс яллагдана. Тийм хэвийн бус хүмүүс нь ямар ч хэрэггүй; тэд Бурханыг хамгийн их эсэргүүцдэг ба Бурханы нигүүлслийг ямар ч үр дүнгүй эдэлсэн хүмүүс юм. Бүх тийм хүмүүс эцэстээ таягдагдах болно!
Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй хэн боловч Бурханы эсрэг зогсож байгаа ба Бурханы ажлын зорилгыг мэдэж байгаа ч Бурханы сэтгэлд нийцэхээр эрж хайдаггүй хүмүүс нь бүр ч их эсрэг байгаа юм. Том сүмд Библи уншдаг хүмүүс Библийг өдөр бүр цээжээр уншдаг хэдий ч нэг ч хүн Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Нэг ч хүн Бурханыг мэдэх чадваргүй; цаашлаад нэг ч хүн Бурханы зүрх сэтгэлтэй зохицолтой байдаггүй. Тэд бүгдээрээ ямар ч үнэ цэнэгүй, өөдгүй хүмүүс бөгөөд бүгд Бурханд заахын тулд өндөрт зогсож байдаг. Хэдий тэд Бурханы нэрийг сурталчилдаг ч, тэд дур зоргоороо Түүнийг эсэргүүцдэг. Хэдий тэд өөрсдийгөө Бурханд итгэгчид гэж нэрлэдэг ч, тэд бол хүний махыг идэж, цусыг уудаг хүмүүс юм. Тийм бүх хүмүүс нь хүний сүнсийг залгидаг чөтгөрүүд, зөв замд орохоор хичээж буй хүмүүсийг санаатайгаар үймүүлдэг ад чөтгөр бөгөөд Бурханыг эрж хайж буй хүмүүсийн замд саад болдог бул хар чулуу мөн. Хэдийгээр тэд “эрүүл чийрэг бие махбодтой” ч гэсэн тэд бол Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг удирддаг Христийн эсрэг хүмүүс гэдгийг дагалдагчид нь хэрхэн мэдэх юм бэ? Тэд хүний сүнсийг иддэг амьд чөтгөрүүд гэдгийг тэд хэрхэн мэдэх юм бэ? Бурханы өмнө өөрсдийгөө хүндэлдэг тэдгээр хүмүүс нь хамгийн дорд хүмүүс, харин өөрсдийгөө даруухан байлгадаг хүмүүс нь хамгийн хүндтэй юм. Өөрсдийгөө Бурханы ажлыг мэддэг гэж боддог бөгөөд Бурхан дээр нүдээ тусгангаа Түүний ажлыг бусдад аугаа баяртайгаар тунхагладаг хүмүүс нь хамгийн мэдлэггүй хүмүүс юм. Тийм хүмүүс нь Бурханы гэрчлэлгүй хүмүүс байдаг, тэдгээр нь их зантай, биеэ тоосон байдаг. Өөрсдийн бодит туршлага, Бурханы талаарх бодтой мэдлэгийг үл харгалзан өөрсдийгөө Бурханы талаар маш бага мэдлэгтэй гэж итгэдэг хүмүүс нь Түүгээр хамгийн их хайрлагддаг хүмүүс юм. Ийм хүмүүст үнэхээр гэрчлэл байдаг ба тэд Бурханаар төгс болгуулах үнэхээр боломжтой байдаг. Бурханы хүслийг ойлгодоггүй хүмүүс нь Бурханыг эсэргүүцэгч; Бурханы хүслийг ойлгодог ч үнэнийг хараахан хэрэгжүүлдэггүй хүмүүс нь Бурханыг эсэргүүцэгч; Бурханы үгийг идэж, уудаг ч Бурханы үгийн мөн чанарын эсрэг явдаг хүмүүс нь Бурханыг эсэргүүцэгч; бие махбод болсон Бурханы талаар үзхүйтэй бөгөөд санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс нь Бурханыг эсэргүүцэгч; Бурханыг шүүдэг хүмүүс нь Бурханыг эсэргүүцэгч; Бурханыг мэдэж, Түүнийг гэрчлэх чадваргүй хэн боловч Бурханыг эсэргүүцэгч билээ. Иймээс Миний сургаалыг сонс: Хэрвээ та нарт энэ замаар алхах итгэл үнэхээр байвал, үүнийг үргэлжлүүлэн дага. Хэрвээ та нар Бурханыг эсэргүүцэхгүй байж чадахгүй бол, хэт оройтохоосоо өмнө явсан нь та нарт дээр. Тэгэхгүй бол, энэ нь сайнаасаа илүү мууг ёрлоно, учир нь та нарын уг чанар хэтэрхий их ялзарсан. Та нарт өчүүхэн төдий ч үнэнч байдал буюу дуулгавартай байдал байхгүй, эсвэл зөвт байдал, үнэнээр ангасан зүрх сэтгэл байхгүй. Мөн та нарт Бурханы төлөө гэсэн өчүүхэн төдий ч хайр байхгүй. Бурханы өмнө та нарын байдал туйлын замбараагүй байна гэж хэлж болно. Та нар мөрдөх ёстой зүйлээ хийдэггүй, ярих ёстой зүйлээ ярьдаггүй. Та нар хэрэгжүүлэх ёстой зүйлээ хэрэгжүүлж чаддаггүй ба өөрсдийн биелүүлэх ёстой чиг үүргээ биелүүлж чаддаггүй. Та нарт байх ёстой үнэнч байдал, дотоод сэтгэл, дуулгавартай байдал буюу шийдэмгий байдал байдаггүй. Та нар давж гарах ёстой зовлонгоо даваагүй, та нарт байх ёстой итгэл байхгүй. Та нар ямар ч ач гавъяагүй; та нарт цааш амьдрахад өөрийгөө хүндлэх хүндлэл байна уу? Та нар мөнхөд амрахаар нүдээ аньж, ингэснээр та нарт санаа тавьж, та нарын төлөө зовлонг тэвчихээс Бурханыг хэлтрүүлэх нь илүү дээр гэж Би та нараас шаардаж байна. Та нар Бурханд итгэдэг ч Түүний хүслийг мэддэггүй; та нар Бурханы үгийг идэж, уудаг ч Бурханы шаардлагыг биелүүлж чаддаггүй. Та нар Бурханд итгэдэг ч Түүнийг мэддэггүй ба ямар ч зорьсон зорилгогүй мэт амьдардаг. Та нарт ямар ч үнэ цэнэ, ямар ч зорилго байхгүй. Та нар хүн шиг амьдардаг ч ямар ч дотоод сэтгэл, шулуун шударга байдал эсвэл өчүүхэн төдий ч найдвартай байдал байдаггүй. Та нарыг хэрхэн хүн гэж үзэх юм бэ? Та нар Бурханд итгэдэг ч Түүнийг хуурдаг. Цаашлаад, та нар Бурханы мөнгийг авч, Түүний тахилыг иддэг, гэхдээ эцэст нь Бурханы мэдрэмжид огт анхаардаггүй ба Бурханыг гэсэн сэтгэл огт харуулдаггүй. Бурханы хамгийн өчүүхэн шаардлагад ч та нар нийцэж чадахгүй. Та нарыг хэрхэн хүн гэж үзэх юм бэ? Та нарын идэж буй хоол, амьсгалж буй агаар Бурханаас ирдэг, та нар Түүний нигүүлслийг эдэлдэг ч эцэст нь та нарт Бурханы талаарх өчүүхэн төдий ч мэдлэг байдаггүй. Харин ч та нар Бурханыг эсэргүүцдэг ямар ч хэрэггүй хүмүүс болсон. Тэгвэл та нар нохойноос дээргүй араатан биш гэж үү? Та нараас илүү хорлонтой амьтан амьтдын дунд ч байгаа гэж үү?
Өндөр индэр дээр зогсоод хүмүүст номлодог тэдгээр пасторууд болон ахлагчид бол Бурханыг эсэргүүцэгчид бөгөөд Сатаны холбоотон юм; өндөр индэр дээрээс хүмүүст номлодоггүй та нар Бурханы бүр ч илүү том дайсан биш гэж үү? Цаашлаад, та нар Сатантай хуйвалдаагүй гэж үү? Бурханы ажлын зорилгыг ойлгоогүй хүмүүс Бурханы зүрх сэтгэлтэй хэрхэн зохицохоо мэддэггүй. Бурханы ажлын зорилгыг ойлгодог хүмүүсийн хувьд ийм байхгүй гэдэг нь гарцаагүй юу? Бурханы ажил хэзээ ч алдаатай байдаггүй; харин өө сэвтэй байдаг зүйл нь хүний эрэл хайгуул юм. Бурханыг санаатайгаар эсэргүүцдэг, ёс суртахууны доройтолтой хүмүүс нь тэдгээр пасторууд болон ахлагчдаас илүү хөнөөлтэй, хорлонтой биш гэж үү? Олон хүмүүс Бурханыг эсэргүүцдэг ба тэр олон хүмүүсийн дотор Бурханы эсрэг янз бүрийн эсэргүүцэл оршин байдаг. Бүх төрлийн итгэгчид байдгийн адилаар Бурханыг эсэргүүцдэг, нэг нь нөгөөтэйгээ адилгүй бүх төрлийн хүмүүс байдаг. Бурханы ажлын зорилгыг тодорхой ойлгоогүй хүмүүсийн нэг нь ч аврагдаж чадахгүй. Хүн өмнө нь Бурханыг хэрхэн эсэргүүцэж байснаас үл хамааран, хүн Бурханы ажлын зорилгыг ойлгож, Бурханы сэтгэлд нийцэхийн тулд хичээл чармайлтаа зориулах үед, түүний үйлдсэн өмнөх нүглүүдийг Бурхан бүрэн арчих болно. Хүн үнэнийг эрж хайж, үнэнийг хэрэгжүүлсээр байгаа цагт түүний өмнө нь юу хийснийг Бурхан сэтгэлдээ хадгалахгүй. Харин ч, хүн үнэнийг хэрэгжүүлсний үндсэн дээр Бурхан хүнийг зөвтгөдөг. Энэ нь Бурханы зөвт байдал юм. Хүн Бурханыг харж эсвэл Түүний ажлыг мэдрэхээс өмнө, хүн Бурханд хэрхэн хандаж байснаас үл хамааран Тэр үүнийг дурсан санахгүй. Гэсэн хэдий ч, нэгэнт хүн Бурханыг харж, Түүний ажлыг мэдэрсэн бол хүний бүх үйлдэл, үйл хэрэг нь “түүхэн бичигт” Бурханаар бичигдэх болно, учир нь хүн Бурханыг харж, Түүний ажил дотор амьдарсан билээ.
Бурханд юу байгаа болон Тэр хэн болохыг хүн үнэхээр харж, Түүний Дээдийн дээдийг харж, Бурханы ажлыг үнэхээр мэдэж эхлэх үед, цаашлаад хүний хуучин зан чанар өөрчлөгдөх үед, хүн Бурханыг эсэргүүцдэг тэрслүү зан чанараа бүрэн орхих юм. Хүн бүр нэгэнтээ Бурханыг эсэргүүцсэн ба хүн бүр нэгэнтээ Бурханы эсрэг тэрсэлсэн гэж хэлж болно. Гэсэн хэдий ч, хэрвээ та нар бие махбод болсон Бурханыг дуулгавартай дагахдаа зоримог байвал, тэр үеэс өөрсдийн үнэнч байдлаараа Бурханы зүрх сэтгэлд нийцэж, өөрсдийн хэрэгжүүлэх ёстой үнэнийг хэрэгжүүлж, биелүүлэх ёстой үүргээ биелүүлж, мөрдөх ёстой дэг журмыг мөрдөх бөгөөд тэгснээр та нар Бурханы сэтгэлд нийцэхийн тулд өөрийн тэрслүү чанараа орхиход бэлэн болж, Бурханаар төгс болгогдож чадах хүн болно. Та нар өөрсдийн алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, ямар ч гэмшсэн сэтгэлгүй байвал; та нар өөрсдийн тэрслүү замаа хэвээр үргэлжлүүлж, Бурхантай ажиллаж, Бурханы сэтгэлд нийцэх ямар ч зүрх сэтгэлгүй байвал, та нар шиг тийм зөрүүд тэнэгүүд гарцаагүй шийтгэгдэх ба Бурханаар төгс болгогдох нэгэн байж хэзээ ч чадахгүй. Хэрвээ тийм бол, та нар өнөөдөр ч, маргааш ч Бурханы дайсан байх бөгөөд цаашид ч Бурханы дайсан хэвээр үлдэх болно; та нар үүрд Бурханыг эсэргүүцэгч, Бурханы дайсан байх болно. Бурхан та нарыг хэрхэн өршөөх юм бэ? Бурханыг эсэргүүцэх нь хүний уг чанар боловч хүн Бурханыг эсэргүүцэхийн “нууцыг” зорилготойгоор эрж хайж чаддаггүй, учир нь өөрийн уг чанарыг өөрчлөх нь давшгүй үүрэг юм. Хэрвээ тийм бол, та нар хэт оройтохоосоо өмнө явсан нь дээр, та нарын ирээдүйн гэсгээлт илүү хатуу ширүүн болох вий, мөн та нарын зэрлэг догшин чанар гарч ирж, махан бие чинь эцэстээ Бурханаар устгагдах хүртэл дийлдэшгүй болох вий. Хэрвээ та нар зөвхөн ерөөгдөхийн тулд Бурханд итгээд эцэстээ өвчинд нэрвэгдвэл таны итгэл ямар ч үр ашиггүй юм. Өөр төлөвлөгөө зохиосон нь хамаагүй дээр гэж Би та нарт сургаж байна; өөр ямар ч үйл Бурханд итгэх та нарын итгэлээс илүү дээр байх болно. Энэ замаас өөр олон зам гарцаагүй байгаа биш гэж үү?Та нар үнэнийг эрж хайхгүйгээр нэг л янзаараа амьдрахгүй биз дээ? Яагаад ийм байдлаар Бурхантай зөрөлдөн амьдарна гэж?


«Үг нь Махбодоор Илэрсэн» -номоос

Холбоотой зөвлөмж:   Төгс хүчит Бурханы Чуулган youtube     
                                       Төгс хүчит Бурханы Чуулган Болг
                                       Төгс хүчит Бурханы Чуулган  Facebook
                                       Зүүний Аянга болг          Зүүний Аянга Facebook