Monday, April 24, 2017

Христтэй зохицох замыг та нар эрж хайх ёстой


Би хүмүүсийн дунд маш их ажил хийсэн энэ хугацаанд Миний илэрхийлсэн үгс маш олон байсан. Эдгээр үгс нь хүний авралын төлөө ба эдгээрийг хэлснээр хүн Надтай зохицолдох учиртай юм. Гэсэн ч Би газар дээр Надтай зохицож чадах цөөхөн хүмүүсийг олж авсан, иймээс хүн Надтай эс зохицолддог учраас Миний үгийг эрхэмлэн үздэггүй гэж Би хэлдэг билээ.

Зөвхөн төгс болгогдсон хүмүүс утга учиртай амьдралаар амьдарч чаддаг

Үнэндээ одоо хийгдэж байгаа ажил бол хүмүүсийг Сатанаас холдуулах мөн хуучин өвөг дээдсүүдээс нь холдуулах ажил юм. Бүхий л үгэн шүүлт нь хүмүүсийн ялзармал зан чанарыг илчилж, хүмүүст амьдралын мөн чанарыг ойлгох боломж олгохыг зорьдог.