Та хаад мэт хаанчлахыг эрж хайдаг байсан, өнөөдөр та үүнийгээ хараахан орхиогүй; та тэнгэрийг өргөж газрыг тулж хаад мэт хаанчлахыг хүссэн хэвээр. Одоо энэ талаар бодоод үз: Та ийм ур чадвар эзэмшдэг үү? Та ухаангүй байгаа биш үү? Таны эрж хайж, өөрийн анхаарлаа зориулж байгаа зүйл бодитой юу? Та энгийн хүн чанарыг ч эзэмшээгүй—энэ нь өрөвдмөөр биш гэж үү? Тиймээс өнөөдөр бид зөвхөн эрхшээгдэх, гэрчлэл хийх, өөрийн хэв чанарыг сайжруулах, төгс болгуулах замд орох тухай ярих бөгөөд өөр юуны ч тухай ярихгүй. Зарим хүмүүс жинхэнэ үнэнээс залхдаг ба энгийн хүн чанар болон хүмүүсийн хэв чанарыг сайжруулах тухай энэ бүх яриаг хараад тэд дурамжхан байдаг. Үнэнийг хайрладаггүй хүмүүсийг төгс болгох нь хялбар биш байдаг. Өнөөдөр та нэгэнт дотогшилж, Бурханы хүслийн дагуу алхам алхамаар үйлдэж байгаа бол та таягдагдах уу? Хятадын эх газарт ийм их далайцтай, маш их ажил хийгдсэний дараа, түүнчлэн маш олон үг яригдсаны дараа, Бурхан замын хагасаас шантарна гэж үү? Тэрээр хүмүүсийг ёроолгүй нүх рүү доош хөтөлж чадна гэж үү? Өнөөдрийн гол зүйл бол та хүний мөн чанарыг болон юунд дотогшилбол зохилтойгоо мэдэх ёстой; та амьд дотогшлох, зан чанарын өөрчлөлтүүд, хэрхэн үнэхээр эрхшээгдэх, хэрхэн Бурханд бүрэн дүүрэн дуулгавартай байж, Бурханд сүүлийн гэрчлэл хийж, үхэлд хүртэл дуулгавартай байх талаар ярих ёстой. Та эдгээр зүйлс дээр л төвлөрч, бодит бус эсвэл чухал бус зүйлсийг юун түрүүнд хойш тавьж, авч үзэхгүй байх ёстой. Өнөөдөр та хэрхэн эрхшээгдэх болон хүмүүс эрхшээгдсэнийхээ дараа хэрхэн биеэ авч явах талаар мэдэж байх ёстой. Та өөрийгөө эрхшээгдсэн гэж хэлэх байх гэвч та үхэлд хүртэл дуулгавартай байж чадах уу? Тэнд ямар нэгэн ирээдүйн төлөв байгаа эсэхээс үл хамааран та эцсээ хүртэл дагах чадвартай байх ёстой, мөн орчноос үл хамааран та Бурханд итгэх итгэлээ алдах ёсгүй. Эцэстээ та гэрчлэлийн хоёр талыг биелүүлэх ёстой: Иовын гэрчлэл-үхэлд хүртэл дуулгавартай болох ба Петрийн гэрчлэл-Эзнийг дээдээр хайрлах. Нэг талаар, Та Иовтой адил байх ёстой: Тэр ямар ч эд хөрөнгө эзэмшиж байгаагүй ба махан биеийн өвдөлтөнд нэрвэгдсэн, гэвч тэрээр Еховагийн нэрийг орхиогүй. Энэ нь Иовын гэрчлэл байсан. Петр үхэлд хүртэл Бурханыг хайрлах чадвартай байсан. Тэр нас барах үедээ, загалмай дээр цовдлогдох үедээ ч гэсэн Бурханыг хайрласаар байсан; тэр өөрийн хувийн ирээдүйн төлөвийн тухай эсвэл гайхамшигт найдвар, замбараагүй бодлоо дагах тухай бодоогүй бөгөөд зөвхөн Бурханыг хайрлаж, Бурханы бүх зохицуулгыг дуулгавартай дагахаар тэр зорьсон юм. Та гэрчлэл хийхээр бодож үзэхээс өмнө, эрхшээгдсэнийхээ дараа төгс болгуулсан нэгэн болохоос өмнө таны хүрэх ёстой стандарт нь энэ юм. Өнөөдөр хэрвээ хүмүүс өөрсдийн мөн чанар болон байр сууриа үнэхээр мэддэг бол тэд ирээдүйн төлөв эсвэл итгэл найдварыг эрж хайсан хэвээр байх байсан уу? Таны мэдэх ёстой зүйл энэ юм: Бурхан намайг төгс болгох эсэхээс үл хамааран би Бурханыг дагах ёстой; одоо Түүний хийж байгаа бүхэн бол сайн бөгөөд бидний төлөө байдаг, ингэснээр бидний зан чанар өөрчлөгдөж, бид Сатаны нөлөөнөөс өөрсдийгөө салгаж чадна, бид бузар нутаг дэвсгэрт амьдарч байгаа ч ариун бусаас өөрсдийгөө салгаж, хир буртаг болон Сатаны нөлөөнөөс салах боломж бидэнд олдсон, бид Сатаны нөлөөг орхих боломжтой болсон. Мэдээж, танаас шаардагдах зүйл бол энэ, гэвч Бурханы хувьд энэ нь ердөө л эрхшээх ажил, иймээс хүмүүс дуулгавартай дагах шийдвэртэй байж, Бурханы бүх зохион байгуулалтанд захирагдаж чадах ба хэрэгтэй бүх зүйл нь энэ юм. Өнөөдөр ихэнх хүмүүс аль хэдийн эрхшээгдсэн боловч тэдний дотор маш их тэрслүү, дуулгаваргүй байдал байсан хэвээр байна. Хүмүүсийн жинхэнэ биеийн хэмжээ нь хэтэрхий жаахан хэвээр бөгөөд найдвар болон ирээдүйн төлөв байгаа үед л тэд босдог; хэрэв байхгүй бол, тэд сөрөг болж, тэр ч байтугай Бурханыг орхих тухай боддог. Мөн энгийн хүн чанарыг амьдран гаргахыг эрж хайх агуу хүсэл хүмүүст байдаггүй. Ийм байж болохгүй! Тиймээс бид эрхшээх тухай мөн л ярих ёстой. Үнэндээ төгс төгөлдөржилт нь эрхшээхтэй нэгэн зэрэг явагддаг: таныг эрхшээгдэх зуур төгс болгуулах эхний үр нөлөө мөн хийгддэг. Эрхшээгдэх болон төгс болгуулах хоёрын хоорондын ялгаа нь хүмүүсийн өөрчлөлтийн зэрэгтэй хамааралтай. Эрхшээгдэнэ гэдэг бол төгс болгуулахын эхний алхам бөгөөд энэ нь тэд бүрэн дүүрэн төгс төгөлдөр болчихлоо гэсэн үг биш, мөн Бурхан тэднийг бүрэн дүүрэн олж авсан гэдгийг нотлохгүй. Хүмүүс эрхшээгдсэнийхээ дараа тэдний зан чанарт зарим нэг өөрчлөлт гардаг боловч эдгээр өөрчлөлт нь, Бурханаар бүрэн авахуулсан хүмүүс дэх өөрчлөлтөөс хамаагүй бага байдаг. Өнөөдөр хийгдэж байгаа зүйл бол хүмүүсийг төгс болгох анхан шатны ажил буюу тэднийг эрхшээх ажил бөгөөд та эрхшээгдэж чадахгүй бол Бурханаар төгс болгуулж, Түүгээр бүрэн авахуулах ямар ч арга зам танд байхгүй байх болно. Та ердөө л гэсгээлт, шүүлтийн цөөхөн хэдэн үгсийг олж авах боловч тэдгээр нь таны зүрх сэтгэлийг бүрмөсөн өөрчлөх чадваргүй байх болно. Тиймээс та таягдагдах хүмүүсийн нэг нь байх болно; энэ нь ширээн дээрх элбэг дэлбэг тансаг дайллагыг харсан ч үүнийг идэж чадахгүй байгаагаас огт ялгаагүй. Энэ нь эмгэнэлтэй биш гэж үү? Иймээс та өөрчлөлтийг эрж хайх ёстой: Эрхшээгдэж эсвэл төгс болгуулж байх нь хамаагүй энэ хоёр нь танд өөрчлөлт байгаа эсэхтэй болон та дуулгавартай юу эсвэл үгүй юу гэдэгтэй холбоотой бөгөөд энэ нь Бурхан таныг авах уу, үгүй юу гэдгийг тодорхойлдог. “Эрхшээгдэнэ” болон “төгс болгуулна” гэдэг бол зүгээр л өөрчлөлт болон дуулгавартай байдлын хэмжээнд, түүнчлэн Бурханыг хайрлах таны хайр хир ариун бэ гэдэгт суурилдаг болохыг мэдэж ав. Өнөөдөр шаардагдаж байгаа зүйл бол та бүрэн төгс болгуулах явдал боловч эхлээд та эрхшээгдэх ёстой, та Бурханы гэсгээлт, шүүлтийн талаар хангалттай мэдлэгтэй байж, дагах итгэлтэй байх ёстой бөгөөд үр дүнтэй байхын тулд өөрчлөлтийг эрж хайдаг нэгэн байх ёстой. Зөвхөн тэр үед л та төгс болгуулахаар эрж хайдаг нэгэн байх болно. Төгс болгуулах явцдаа та эрхшээгдэх болно мөн эрхшээгдэх явцдаа та төгс болгуулах болно гэдгээ ойлгох ёстой. Өнөөдөр та төгс болгуулахыг эрж хайж эсвэл гадаад хүн чанар дахь өөрчлөлт болон өөрийн хэв чанарын сайжруулалтыг эрж хайж чадна, гэхдээ гол чухал зүйл бол Бурханы өнөөдөр хийж байгаа бүхэн утга учиртай бөгөөд үр ашигтай гэдгийг та ойлгох юм: Энэ нь таныг, бохир заваанаас зугатаж үүнийг хаяхын тулд бохир газарт амьдрах боломжтой болгоно, энэ нь таныг Сатаны нөлөөг даван гарч, Сатаны харанхуйн нөлөөг орхих боломжтой болгоно, иймд эдгээр зүйлс дээр төвлөрснөөр та энэхүү бохир газарт хамгаалагдах болно. Эцэст нь танаас ямар гэрчлэл өгөхийг хүсэх вэ? Та бохир муухай газар амьдардаг ч гэсэн ариун болох чадвартай бөгөөд цаашид бохир, ариун бус байхгүй, та Сатаны ноёрхолд амьдарч байгаа ч гэсэн өөрийгөө Сатаны нөлөөнөөс гаргасан, Сатанаар эзэмшүүлж, дарлуулаагүй ба та Төгс Хүчитийн гарт амьдардаг. Энэ бол гэрчлэл, мөн Сатантай хийсэн тулааны ялалтын нотолгоо. Та Сатаныг хаях чадвартай, таны амьдарч байгаа байдал Сатаныг илрүүлдэггүй, харин энэ нь Бурхан хүнийг бүтээхдээ хүнийг хүрэхийг шаардсан зүйлс юм: энгийн хүн чанар, энгийн ухаалаг байдал, энгийн мэдлэг ухаан, Бурханыг хайрлах энгийн шийдвэр ба Бурханд үнэнч байдал. Эдгээр нь Бурханы бүтээлийн хийдэг гэрчлэл юм. Та, “Бид бохир муухай газар амьдардаг боловч Бурханы хамгаалалтын улмаас, Түүний манлайллын улмаас, Тэр биднийг эрхшээсэн учраас бид өөрсдийгөө Сатаны нөлөөнөөс салгасан гэж хэлдэг. Өнөөдөр бид дуулгавартай байж чадаж байгаа нь Бурханаар эрхшээгдсэний үр нөлөө бөгөөд энэ нь бид сайн учраас эсвэл бид аяндаа Бурханыг хайрласан учраас болоогүй. Бурхан биднийг сонгож, урьдчилан товлосон учраас л бид өнөөдөр эрхшээгдэж, Түүнд гэрчлэл хийх чадвартай болж, Түүнд үйлчилж чаддаг; мөн Тэр биднийг сонгож, биднийг хамгаалсан учраас л бид Сатаны ноёрхлоос гарч аврагдсан ба бохир завааныг орхиж, агуу улаан луугийн үндэстэн дотор ариусгагдсан билээ” гэж хэлдэг. Нэмж хэлэхэд, гадаад талдаа таны амьдарч байгаа байдал чинь та энгийн хүн чанарыг эзэмшсэн, таны хэлдэг зүйлд ухаалаг байдал байдаг бөгөөд та энгийн хүнтэй адилхан гэдгийг харуулах болно. Бусад хүмүүс та нарыг хараад тэд, Энэ агуу улаан луугийн дүр төрх биш гэж үү? Эгч нарын биеэ авч явах байдал нь эгч нарт тохирохгүй, ах нарын биеэ авч явах байдал нь ах нарт тохирохгүй байгаа ба тэдэнд ариун хүмүүсийн ёс ном огт алга гэж хэлэх ёсгүй. Бурхан тэднийг Моабын удам гэж хэлсэнд гайхах зүйл алга, Түүний түмэн зөв! хэмээн тэд хэлэх ёсгүй. Хэрвээ хүмүүс та нар луу хараад, “Хэдий Бурхан та нарыг Моабын удам гэж хэлсэн боловч, та нарын амьдарч байгаа байдал Сатаны нөлөөг ардаа орхисон гэдгийг чинь нотолж байна; хэдий тэдгээр зүйлс таны дотор байгаа хэвээр боловч та тэдгээрийг орхих чадвартай” гэж хэлбэл, та нар бүрэн дүүрэн эрхшээгдсэн гэдгийг энэ нь харуулна. Эрхшээгдэж, аврагдсан та нар “Бид Моабын удам гэдэг нь үнэн, гэхдээ бид Бурханаар аврагдсан ба хэдийгээр Моабын удам хаягдаж, хараагдаж мөн Израилийн ард түмнээр Харь үндэстэн дунд цөлөгдсөн боловч өнөөдөр Бурхан биднийг аварсан. Бид бүх хүмүүсээс хамгийн ялзарсан нь гэдэг үнэн бөгөөд үүнийг ч Бурхан тогтоосон, энэ бол үнэн, үүнийг бүгд үгүйсгэх аргагүй. Гэвч өнөөдөр бид энэ нөлөөнөөс зугатаасан. Бид өвөг дээдсээ жигшдэг, үүнийг бүрмөсөн хаяж, Бурханы бүх зохицуулгад дуулгавартай байж, Бурханы хүслийн дагуу үйлдэж, Түүний биднээс шаардсан зүйлийг биелүүлж, Бурханы хүслийг хангахын тулд бид өвөг дээдсээ орхиход бэлэн байна. Моаб Бурханаас урвасан, тэр Бурханы хүслийн дагуу үйлдээгүй ба Бурхан түүнийг үзэн ядсан. Гэвч бид Бурханы зүрх сэтгэлийг бодох ёстой ба өнөөдөр бид Бурханы хүслийг нэгэнт ойлгосон учраас Бурханаас урваж болохгүй, өөрсдийн хуучин өвөг дээдсээсээ татгалзах ёстой!” гэж хэлэх болно. Өмнө нь бид агуу улаан луугаас татгалзах тухай ярьсан бөгөөд өнөөдөр бид хүмүүсийн хуучин өвөг дээдсээс татгалзах тухай голчлон ярилаа. Энэ бол хүмүүсийн эрхшээлтийн нэг гэрчлэл бөгөөд та өнөөдөр хэрхэн дотогшлохоос үл хамааран энэ хэсэг дэх таны гэрчлэл дутмаг байх ёсгүй.
Хүмүүсийн хэв чанар хэтэрхий дорд, тэдэнд энгийн хүн чанар хэтэрхий дутмаг, тэдний хариу үйлдлүүд удаан, хэтэрхий хойрго, Сатаны ялзруулалт тэднийг хөшүүн бөгөөд маанаг болгож орхисон ба хэдий тэд нэг, хоёр жилийн дотор бүрэн өөрчлөгдөж чадахгүй ч тэдэнд хамжилцах шийдвэр байх ёстой. Энэ нь мөн Сатаны өмнөх гэрчлэл юм гэж хэлж болно. Өнөөдрийн гэрчлэл бол одоогийн эрхшээх ажлын хүрсэн үр дүн, түүнчлэн ирээдүйн дагагч нарт зориулсан үлгэр дуурайл юм. Ирээдүйд энэ нь бүх үндэстнүүдэд түгэх болно; Хятадад хийгдсэн зүйл бүх үндэстэнд түгэх болно. Моабын удам дэлхийн бүх хүмүүсээс хамгийн дорд нь юм. Хамын үр удам л хамгийн дорд биш үү? гэж зарим хүмүүс асуудаг. Агуу улаан луугийн үр удам болон Хамын үр удам нь өөр өөр зүйлсийг төлөөлдөг ба Хамын үр удам нь өөр асуудал юм: Тэд хэрхэн хараагдсанаас үл хамааран тэд одоо ч Ноагийн үр удам юм; харин тэгэхэд Моабын гарал үүсэл цэвэр ариун биш байсан бөгөөд тэр садар самуун амьдралаас гарсан, ялгаа нь үүнд оршино. Хэдийгээр аль аль нь хараагдсан ч тэдний байр суурь адил байгаагүй, иймээс Моабын үр удам бүх хүмүүсийн хамгийн дорд нь юм – бүх хүмүүсээс хамгийн дорд хүмүүсийг эрхшээхээс илүүтэй бодит зүйл гэж үгүй. Сүүлчийн өдрүүдийн ажил бүх дүрэм журмыг эвддэг ба хараагдсан эсвэл шийтгүүлсэн эсэхээс үл хамааран та Миний ажилд туслан, өнөөдрийн эрхшээх ажилд тус болсоор байгаа цагт мөн та Моабын үр удам эсвэл агуу улаан луугийн үр удам эсэхээс үл хамааран ажлын энэ үе шатанд Бурханы бүтээлийн үүргээ биелүүлж, чадах бүхнээ хийсээр байгаа цагт зохих үр дүнд хүрэх болно. Та агуу улаан луугийн үр удам, мөн Моабын үр удам; дүгнэн хэлбэл мах, цустай хүн бүхэн нь Бурханы бүтээлүүд бөгөөд Бүтээгчээр бүтээгдсэн билээ. Та бол Бурханы бүтээл, танд ямар ч сонголт байх ёсгүй ба энэ нь таны үүрэг. Мэдээж өнөөдөр Бүтээгчийн ажил нь бүх ертөнц даяар чиглэсэн. Та хэний үр удам гэдгээс үл хамааран юун түрүүнд та бол Бурханы бүтээлүүдийн нэг, Моабын үр удам болох та нар бол Бурханы бүтээлүүдийн нэг хэсэг, та нар зүгээр л илүү дорд үнэ цэнэтэй. Өнөөдөр Бурханы ажил бүх бүтээлүүдийн дунд хийгдэж байгаа ба бүхий л орчлон ертөнц рүү чиглэснээс хойш Өөрийнхөө ажлыг хийхийн тулд Бүтээгч дурын хүмүүсийг, хэрэг явдлыг эсвэл зүйлсийг сонгох юм. Тэрээр таныг хэний үр удам гэдгийг анхаарахгүй; та Түүний бүтээлүүдийн нэг бөгөөд Түүний ажил буюу эрхшээх ажил болон гэрчлэлд тус болсоор байгаа цагт Тэр таны дотор Өөрийн ажлыг танд ямар ч эргэлзээгүйгээр биелүүлэх болно. Энэ нь, Бурхан Харь үндэстнүүдийн дунд, ялангуяа хараагдсан дорд хүмүүсийн дунд хэзээ ч ажиллахгүй гэсэн хүмүүсийн уламжлалт үзхүйг нураана; хараагдсан хүмүүсийн хувьд тэдний дараагийн үе удам мөн үүрд хараагдсан хэвээр байх болно, тэдэнд авралын боломж хэзээ олдохгүй; Бурхан хэзээ ч Харь үндэстнүүдийн нутагт буун ирж, ажиллахгүй, бохир газарт хэзээ ч хөл тавихгүй, учир нь Тэр бол ариун билээ. Бурхан бол бүх бүтээлийн Бурхан, Тэрээр тэнгэр, газар, бүх зүйлийн ноёрхлыг эзэмшдэг бөгөөд энэ нь зөвхөн Израилийн ард түмний Бурхан биш юм. Тиймээс Хятад дахь энэхүү ажил нь дээд зэргийн ач холбогдолтой ба энэ ажил нь бүх үндэстнүүдийн дунд түгэхгүй гэж үү? Ирээдүйн агуу гэрчлэл нь зөвхөн Хятадаар хязгаарлагдахгүй; хэрвээ Бурхан зөвхөн та нарыг эрхшээсэн бол чөтгөрүүдийг итгүүлж чадах уу? Тэд эрхшээгдэхийг эсвэл Бурханы агуу хүчийг ойлгодогүй ба бүхий л орчлон ертөнц даяарх Бурханы сонгогдсон хүмүүс энэ ажлын эцсийн үр нөлөөг харсан үед л бүх бүтээлүүд эрхшээгдэх болно. Хэн ч Моабын үр удмаас илүү хоцрогдсон эсвэл ялзарсан биш. Хамгийн ялзармал, Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй эсвэл Бурхан байдаг гэдэгт итгэдэггүй эдгээр хүмүүс эрхшээгдэж, өөрсдийн амаараа Бурханыг хүлээн зөвшөөрч, Түүнийг магтаж, Түүнийг хайрлаж чадах үед л энэ нь эрхшээлтийн гэрчлэл байх болно. Хэдий та Петр биш ч гэлээ та Петрийн дүр төрхөөр амьдардаг, та Петрийн болон Иовын гэрчлэлийг эзэмших чадвартай ба энэ нь хамгийн агуу гэрчлэл юм. Эцэстээ та: Бид Израйльчууд биш, харин Моабын хаягдсан үр удам, бид Петр биш, бид түүнийх шиг хэв чанартай байж чадахгүй, бас Иов ч биш бөгөөд бид Бурханы төлөө зовж, өөрийгөө Бурханд зориулахаар шийдсэн Паултай өөрсдийгөө харьцуулж ч чадахгүй, бид маш их хоцрогдсон тиймээс бид Бурханы ерөөлийг эдлэх эрхгүй. Бурхан өнөөдөр ч гэсэн биднийг дээш өргөсөөр байна; иймээс бид Бурханыг сэтгэл хангалуун болгох ёстой ба хэдийгээр бид хангалтгүй хэв чанартай эсвэл ур чадвартай ч гэсэн бид Бурханыг сэтгэл хангалуун болгохыг хүсэж байна–бидэнд ийм шийдвэр байдаг. Бид бол Моабын үр удам ба бид хараагдсан. Үүнийг Бурхан тунхагласан, бид үүнийг өөрчлөх чадваргүй, гэхдээ бидний амьдарч байгаа байдал болон бидний мэдлэг өөрчлөгдөж болно, мөн бид Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар шийдсэн. Та ийм шийдвэртэй байх үед, та эрхшээгдсэнээ гэрчилсэн гэдгийг энэ нь нотлох болно.

《Үг нь Махбодоор Илэрсэн》-ээс

No comments:
Post a Comment