Monday, July 17, 2017

Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл ханамжтай байлгаж чадна

Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл ханамжтай байлгаж чадна

Бие махбодтой болсон Бурханы ажил хоёр хэсгээс бүрддэг. Эхний удаа Тэр бие махбодтой болоход хүмүүс Түүнд итгээгүй буюу Түүнийг мэдээгүй ба Есүсийг загалмайд цовдолсон.
Хоёр дахь удаад ч гэсэн, хүмүүс Түүнийг мэдэх нь байтугай Түүнд итгэлгүй дахин нэг удаа Христийг загалмайд цовдолсон. Хүн Бурханы дайсан биш гэж үү? Хэрвээ хүн Түүнийг мэдэхгүй юм бол, яаж Бурханы ойр дотны хүн байж чадах юм бэ? Тэр яаж Бурханы тухай гэрчилж чадах эрхтэй байх юм бэ? Бурханыг хайрлах, Бурханд үйлчлэх, Бурханыг магтан алдаршуулах–энэ бүгд нь худал хуурмаг биш гэж үү? Хэрвээ та нар өөрсдийн амь биеэ энэхүү бодит бус, практик бус зүйлүүдэд зориулах юм бол, та нарын ажил талаар өнгөрөхгүй гэж үү? Бурхан хэн бэ гэдгийг ч мэдэхгүй байж та нар яаж Бурхантай ойр дотно байх юм бэ? Иймэрхүү зорилго эрмэлзэл чинь бүдэг бадаг, хийсвэр зүйл биш гэж үү? Энэ хуурамч биш гэж үү? Хүн яаж Бурхантай ойр дотно байх вэ? Бурхантай ойр дотно байхын практик ач холбогдол юу вэ? Та нар Бурханы Сүнстэй ойр дотно байж чадах уу? Сүнс хичнээн агуу, гайхалтайг та нар харж чадах уу? Үл харагдах, биет бус Бурханы ойр дотны хүн байна гэдэг–бүдэг бадаг, хийсвэр зүйл биш гэж үү? Ийм зорилгын практик ач холбогдол юу вэ? Энэ нь бүгд худал, хуурмаг биш гэж үү? Та нар Бурханыг мэддэггүй учраас, үл үзэгдэх, биет бус, өөрсдийн уран сэтгэмж дэх, бодит бус “бүх зүйлийн Бурханыг” эрж хайж байгаа учраас та нарын зорьж буй зүйл чинь Бурханы дотны хүн болох боловч яг үнэндээ та нар Сатаны эрхшээлд орогсод юм. Битүүхэн хэлэхэд тийм “Бурхан” бол Сатан бөгөөд үнэн хэрэгтээ энэ нь та нар өөрсдөө юм. Та нар өөрсдөдөө л ойр дотно байхыг хичээдэг хэрнээ Бурханы дотны хүн болохыг зорьж байна гэж хэлдэг–энэ чинь доромжлал биш гэж үү? Ийм эрэл хайгуул үнэ цэнэтэй юү? Хэрвээ Бурханы амийн Сүнс бие махбодтой болохгүй бол, Бурханы мөн чанар нь ердөө үл үзэгдэх, биет бус амийн Сүнс, хэлбэргүй, хэлбэр дүрсгүй, материаллаг бус төрлийн, хүршгүй, хүнд ойлгогдошгүй байх юм. Ийм биегүй хоосон, гайхмаар, ойлгошгүй Сүнстэй хүн яаж ойр дотно болох юм бэ? Энэ нь инээдтэй зүйл биш гэж үү? Тийм утга учиргүй бодол бол үндэслэлгүй ба практик бус. Бүтээгдсэн хүн бол мөн чанараараа Бурханы Сүнсээс өөр төрлийнх, иймээс энэ хоёр яаж ойр дотно байх юм бэ? Хэрвээ Бурханы Сүнс бие махбодтой болохгүй юм бол, хэрвээ Бурхан биетэй болж, амьд хүн болсноор Өөрөө дорд орохгүй л юм бол, бүтээгдсэн хүн Түүнтэй ойр дотно болох эрхгүй бөгөөд чадваргүй ба тэдгээр хичээнгүй шашны итгэгчдийн сүнс нь тэнгэрт очсоныхоо дараа л Бурхантай ойр дотно болох боломжтой болж магадгүй, ихэнх хүмүүс Бурханы Сүнстэй ойр дотно болох боломжгүй билээ. Хэрвээ хүн бие махбодтой болсон Бурханы удирдамж заавар дор, тэнгэр дэх Бурхантай ойр дотно болохыг хүсвэл тэрээр хачирхалтай тэнэг хүн бус төрөлхтөн болохгүй гэж үү? Хүн үл үзэгдэх Бурханд “итгэмжтэй байхыг” л зөвхөн зорьдог ба харж болох Бурханд өчүүхэн ч анхаарал хандуулдаггүй, учир нь үл үзэгдэх Бурханыг эрж хайх нь илүү амархан байдаг–хүн өөрийн хүссэнээрээ үүнийг хийж болно. Гэхдээ үзэгдэх Бурханыг эрж хайх нь тийм ч амархан биш. Бүдэг бадаг, тодорхойгүй Бурханыг эрж хайдаг хүн бол яагаад ч Бурханыг олох боломжгүй, учир нь тодорхойгүй, хийсвэр зүйлүүд нь бүгд хүнээр төсөөлөгддөг ба хүн олж авах чадваргүй юм. Хэрвээ та нарын дунд ирсэн Бурхан, ойртож очих аргагүй агуу, ихэмсэг Бурхан байсан бол, та нар Түүний хүслийг хэрхэн эрж хайх вэ? Та нар яаж Түүнийг мэдэж, ойлгох вэ? Хэрвээ Тэр зөвхөн Өөрийн ажлыг хийж, хүнтэй огт харьцахгүй бол, эсвэл ямар ч хүмүүнлэг чанарыг эзэмшээгүй, үхэх тавилантай жирийн хүмүүс ойртох аргагүй байсан бол, хэдийгээр Тэр та нарын төлөө ихийг хийсэн ч, та нар Түүнтэй харилцаа тогтоож чадахгүй, Түүнийг харж чадахгүй бол яаж Түүнийг танин мэдэж чадах юм бэ? Хэрвээ эгэл хүн чанарыг эзэмшсэн бие махбод байгаагүй бол, хүнд Бурханыг мэдэх ямар ч арга зам байхгүй; бие махбодтой болсон Бурханы улмаас л хүн бие махбодтой энэхүү Бурхантай ойр дотно болох чадвартай болж байгаа юм. Түүнтэй харилцаж чадах учраас хүн Бурханы дотны хүн болно, Түүнтэй хамт амьдарч, Түүний хажууд байгаа учраас хүн аажмаар Түүнийг мэдэж эхэлнэ. Ингэхгүй л юм бол, хүний эрэл хайгуул талаар өнгөрөхгүй гэж үү? Бурханы ажлын улмаас хүн Бурхантай ойр дотно болох боломжтой болсон гэж хэлж байгаа юм биш, харин бие махбодтой Бурханы бодит байдал болоод хэвийн байдлын улмаас ингэж чадах юм. Бурхан бие махбодтой болсон учраас л, хүн өөрийн үүргээ биелүүлэх боломжтой болсон ба тэр боломж нь жинхэнэ Бурханыг тахин шүтэх явдал билээ. Энэ нь хамгийн бодит, практик үнэн биш гэж үү? Та нар одоо ч гэсэн тэнгэр дэх Бурхантай ойр дотно болохыг хүсэж байна уу? Бурхан Өөрийгөө тодорхой түвшинд хүртэл дорд оруулсанаар буюу бие махбодтой болсоноор л, хүн Түүний дотны найз, итгэлийг нь хүлээсэн хүн болж чадна. Бурхан бол Сүнс: хүн хэрхэн энэхүү гайхалтай, төсөөлшгүй Сүнсний дотны хүн болж чадах вэ? Бурханы Сүнс бие махбодид буун ирж, гадаад талаараа хүнтэй адил амьд биет болсоноор хүн Түүний хүслийг ойлгож, Тэр хүнийг авах болно. Тэр бие махбодтойгоор ярьж, хийж, хүний баяр баясгалан, уйтгар гуниг, зовлон шаналалыг хуваалцаж, хүнтэй адилхан дэлхийд амьдарч, хүнийг хамгаалж, түүнийг залан чиглүүлдэг ба үүгээр дамжуулан Тэр хүнийг цэвэрлэн ариусгаж, Түүний аврал, адислалыг олж авах боломжийг хүнд олгодог. Эдгээр зүйлсийг олж авснаар, хүн Бурханы хүслийг үнэхээр ойлгож чадах ба зөвхөн тэр үед л тэр Бурханы дотны хүн болж чадах юм. Зөвхөн энэ л боломжтой. Хэрвээ Бурхан хүнд үл үзэгдэх болоод биет бус байсан бол хүн хэрхэн Түүний дотны хүн болж чадах вэ? Энэ нь хоосон номлол болохгүй гэж үү?

Өнөөдөр өөрсдийн Бурханд итгэх итгэлээрээ олон хүмүүс тодорхой бус, хийсвэр зүйлийг эрж хайсаар л байна. Тэд Бурханы өнөөгийн ажлын бодит байдлыг мэдэхгүйгээр, одоо ч сургаал номлол дунд амьдарсаар байгаа. Цаашлаад ихэнх нь, “Бурханыг хайрладаг шинэ үеийнхэн”, “Бурханы дотны хүн”, “Бурханы хайран дах үлгэр жишээ ба модель”, “Петрийн хэв маяг” гэх мэт шинэ хэллэгүүдийн бодит байдалд хараахан ороогүй; үүний оронд тэдний зорьж буй зүйл одоо ч бүдэг бадаг, хийсвэр бөгөөд тэд одоо ч сургаал номлол дунд бэдрэн явж, эдгээр үгсийн бодит байдлыг ойлгоогүй байгаа юм. Бурханы сүнс биетэй болох үед, та нар Түүний үйл хэргийг бодитоор харж, хүрч чадах юм. Гэсэн ч хэрвээ та нар Түүний дотны хүн болох чадваргүй бол, хэрвээ та нар Түүний итгэлийг даасан хүн болж чадахгүй бол, та нар хэрхэн Бурханы сүнсний итгэлийг даасан хүн болох юм бэ? Хэрвээ та нар өнөөдрийн Бурханыг мэдэхгүй бол, Бурханыг хайрладаг шинэ үеийнхний нэг болж яаж чадах юм бэ? Эдгээр нь зүгээр л хоосон сургаал номлол биш гэж үү? Та нар Сүнсийг харж, Түүний хүслийг мэдэрч чадах уу? Эдгээр нь хоосон үг биш гэж үү? Эдгээр хэллэг, нэр томъёог та нар зүгээр л ярих нь хангалттай биш ба та нар зөвхөн шийдвэр гаргаснаар л Бурханы сэтгэлд нийцэж чадахгүй. Эдгээр үгсийг ярьснаар л та нар сэтгэл хангалуун болдог ба та нар өөрсдийн хүслээ биелүүлэхийн тулд, өөрсдийн бодит бус хүслээ хэрэгжүүлэхийн тулд мөн өөрсдийн бодол, санаагаа биелүүлэхийн тулд л ингэдэг. Хэрвээ та нар Өнөөдрийн Бурханыг мэдэхгүй бол, та нар юу ч хийж байсан хамаагүй Бурханы зүрх сэтгэлийн хүслийг биелүүлэх боломжгүй болно. Бурханы итгэлт хүн байна гэдэг юу гэсэн үг вэ? Та нар одоо ч үүнийг ойлгохгүй л байна уу? Бурханы дотны найз нь хүн учраас Бурхан ч гэсэн хүн, тиймээс Бурхан бие махбодтой болсон, хүн болсон. Ижил төрлийн хүмүүс л бие биеэ итгэлт найз гэж дуудах ба тэр үед л тэд дотны найзууд хэмээн тооцогдоно. Хэрвээ Бурхан Сүнс байсан бол бүтээгдсэн хүн хэрхэн Түүний дотны найз болох юм бэ?
Бурханд итгэх та нарын итгэл, та нарын үнэнийг эрж хайж байгаа явдал тэр ч байтугай биеэ авч яваа байдал чинь бүгд бодит байдалд үндэслэх ёстой: Та нарын хийж буй бүхэн бодит байх ёстой ба та нар төсөөллийн, мөрөөдлийн зүйлсийг эрж хайх ёсгүй. Ингэж авирлах нь ямар ч үнэ цэнэгүй ба цаашлаад тийм амьдралд ямар ч утга учир байхгүй. Та нарын эрэл хайгуул ба амьдрал чинь худал хуурмагаас өөрцгүй зүйлсийн дунд өнгөрч байгаа учраас мөн та нар үнэ цэнэтэй, утга учиртай зүйлсийг эрж хайхгүй байгаа учраас та нарын олох цорын ганц зүйл бол үнэн биш, гажуу онол ба ёс зүй байх юм. Тиймэрхүү зүйлс нь та нарын оршин тогтнолын үнэ цэнэ, утга учиртай ямар ч холбоогүй бөгөөд та нарыг ердөө хоосон хөндий хүрээнд л аваачиж чадна. Ингэснээр та нарын бүхий л амьдрал ямар ч үнэ цэнэгүй буюу утга учиргүй болох ба хэрвээ та нар утга учиртай амьдралыг эрж хайхгүй л юм бол хэдий зуун жил амьдарлаа ч гэсэн та нарын амьдрал хий дэмий өнгөрөх болно. Үүнийг хүмүүний амьдрал гэж хэрхэн хэлж болох юм бэ? Энэ нь үнэндээ амьтны амьдрал биш гэж үү? Үүнтэй адилаар, хэрвээ та нар Бурханд итгэх замыг дагахыг хичээсэн ч, харж болох Бурханыг эрж хайх оролдлого хийхгүйгээр, үүний оронд үл үзэгдэх, биет бус Бурханыг тахин шүтээд байвал иймэрхүү эрэл хайгуул нь бүр ч илүү хий хоосон зүйл биш гэж үү? Эцэст нь, та нарын эрэл хайгуул чинь бөөн бүтэлгүйтэл л болох болно. Иймэрхүү эрэл хайгуул нь та нарт ямар ашигтай юм бэ? Хүний хамгийн том асуудал бол тэр өөрийн харж, хүрч чадахгүй зүйлсийг , асар нууцлаг, гайхалтай зүйлсийг мөн хүмүүсийн төсөөлшгүй зүйлийг, үхэх тавилантай жирийн хүмүүсийн хүрч чадахааргүй зүйлсийг л хайрладаг. Эдгээр зүйлс хэдий чинээ бодит бус байна, хүн төдий чинээ тэдгээрийг шинжлэн судалж, бусад зүйлсийг үл анзааран тэдгээрийг л эрж хайж, тэдгээрийг олж авах боломжтой гэж өөрийгөө төөрөгдүүлдэг. Тэдгээр нь хэдий чинээ бодит бус байна, хүн төдий чинээ нарийвчлан судалж, шинжилдэг ба тэр ч байтугай тэдгээрийн талаар нарийн сэтгэмжилдэг. Үүний эсрэгээр нь, аливаа зүйлс хэдий чинээ бодит байна, хүн тэдгээрийг төдий чинээ үл тоодог; тэр тэдгээрийг үл ойшоосон байдлаар хардаг ба тэр ч байтугай тэдгээрийг үл тоомсорлодог. Өнөөдөр Миний хийж буй бодит ажилд ханддаг та нарын хандлага яг энэ биш гэж үү? Тэдгээр зүйлс нь хэдий чинээ бодитой байна, та нар тэдгээрийг төдий чинээ гадуурхдаг. Тэдгээрийг судалж шинжлэх цагийг та нар огт гаргадаггүй, харин зүгээр л үл тоодог; эдгээр бодитой, амархан шаардлагуудыгүл ойшоон хардаг ба тэр ч байтугай хамгийн бодит энэ Бурханы талаар тоо тоомшгүй их ойлголт ухагдахууныг өвөрлөдөг бөгөөд Түүний бодит байдал, энгийн байдлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй байдаг. Ийм байдлаар та нар тодорхой бус байдлын дунд л итгэдэггүй гэж үү? Та нар өнгөрсөн үеийн бүдэг бадаг Бурханд тууштай итгэдэг ба өнөөдрийн бодит Бурханыг сонирхдоггүй. Энэ нь өчигдрийн Бурхан ба өнөөдрийн Бурхан нь хоёр өөр эрин үеийнх болохоор уу? Өчигдрийн Бурхан нь тэнгэр дэх агуу Бурхан, харин өнөөдрийн Бурхан нь газар дээрх өчүүхэн хүн болохоор ингэж байгаа юм уу? Цаашлаад, хүний тахин шүтэж байгаа Бурхан нь түүний ойлголт ухагдахуунаас бий болсон, харин өнөөдрийн Бурхан нь газар дээр бий болсон бодит биетэй учраас биш гэж үү? Бүхнийг хийж, хэлж байгаагаараа өнөөдрийн Бурхан хэтэрхий бодитой учраас хүн Түүнийг эрж хайхгүй байгаа биш гэж үү? Өнөөдрийн Бурханы хүнээр хийлгэж байгаа зүйл бол хүний хийх хамгийн дургүй байгаа зүйл буюу түүнийг ичихэд хүргэх зүйл юм. Энэ нь аливаа зүйлсийг хүмүүсийн хувьд хэцүү болгож байгаа биш гэж үү? Энэ нь түүний шарх сорвийг ил гаргахгүй гэж үү? Ингэснээр, бодит байдлыг эрж хайдаггүй олон хүмүүс бие махбодтой болсон Бурханы дайсан болно, антихрист болно. Энэ нь илэрхий зүйл биш гэж үү? Өнгөрсөн үед, Бурхан хараахан бие махбодтой болоогүй байхад та шашны хүн эсвэл үнэн сүсэгтэнүүд байсан байж болно. Бурхан бие махбодтой болсны дараа, тэдгээр олон шашны итгэгчид өөрийн эрхгүй антихрист болно. Энд юу болж байгааг та нар мэдэж байна уу? Бурханд итгэх итгэлээрээ, та нар бодит байдалд анхаарлаа төвлөрүүлдэггүй ба үнэнийг эрж хайдаггүй, харин үүний оронд худал хуурмагт эзэмдүүлдэг–энэ нь бие махбодтой болсон Бурханы эсрэг дайсагнасан байдлын чинь тодорхой эх үүсвэр биш гэж үү? бие махбодтой болсон Бурханыг Христ гэж нэрлэдэг, иймээс бие махбодтой болсон Бурханд итгэхгүй байгаа хүмүүс антихрист болохгүй гэж үү? Иймээс та нарын итгэж, хайрладаг нэгэн чинь бие махбодтой энэ Бурхан биш гэж үү? Энэхүү амьдарч, амьсгалж байгаа Бурхан хамгийн бодит бөгөөд ер бусын энгийн биш гэж үү? Та нарын эрэл хайгуулын зорилго яг юу юм бэ? Энэ нь тэнгэрт байгаа юм уу эсвэл газарт уу? Энэ нь үзхүй юү эсвэл үнэн үү? Энэ нь Бурхан уу эсвэл ямар нэгэн ид шидтэн үү? Үнэндээ, үнэн бол амьдралын онч мэргэн үгсийн хамгийн бодитой нь бөгөөд хүн төрөлхтөний дундах тэдгээр онч мэргэн үгсийн хамгийн тэргүүн дээд нь билээ. Учир нь энэ нь Бурханы хүнд шаардсан шаардлага ба, энэ ажлыг Бурхан өөрөө хийдэг учраас үүнийг “амьдралын онч мэргэн үгс” гэж нэрлэдэг. Энэ нь ямар нэг зүйлээс бүрдсэн мэргэн үгс биш ба агуу хүний хэлсэн алдартай ишлэл ч биш; харин үүний оронд, тэнгэр газар, бүх зүйлийн Эзнээс хүнд хэлсэн үг бөгөөд хүний нэгтгэсэн хэдэн үг биш, Бурханы төрлөх амь билээ. Иймээс үүнийг “амьдралын онч мэргэн үгсийн дээд” гэж нэрлэж байгаа юм. Үнэнийг хэрэгжүүлэх гэсэн хүний зорилго нь түүний үүргийн биелэлт буюу энэ нь Бурханы шаардлагад нийцэх зорилго юм. Энэхүү шаардлагын мөн чанар нь, ямар ч хүний хүрч чадахааргүй хоосон номлол биш харин бүх үнэнээс хамгийн бодитой нь юм. Хэрвээ та нарын зорилго чинь ямар ч бодит байдлыг агуулаагүй номлолоос өөр юу ч биш бол, та нар үнэнийг эсэргүүцэхгүй байна гэж үү? Та нар үнэн рүү дайрч довтолдог хүн биш гэж үү? Тийм хүн яаж Бурханыг хайрлахаар зорих юм бэ? Бодит байдалгүй хүмүүс бол үнэнээс урвадаг хүмүүс бөгөөд бүгд угаасаа тэрслүү хүмүүс юм!
Та нар хэрхэн эрж хайж байгаа нь хамаагүй, юуны түрүүнд та нар өнөөдөр Бурханы хийж байгаа ажлыг ойлгож, энэхүү ажлын утга учрыг мэдэх ёстой. Сүүлчийн өдрүүдэд ирэхдээ Бурхан ямар ажил авчрахыг, ямар зан чанарыг авчрахыг мөн хүнийг төгс болгохын тулд юу хийгдэх вэ гэдгийг та нар ойлгож мэдэх ёстой. Түүний бие махбодтой ирж, хийх ёстой ажлыг та нар мэдэхгүй эсвэл ойлгохгүй бол, та нар яаж Түүний хүслийг эрж хайж, яаж Түүний дотны хүн болох юм бэ? Үнэндээ, Бурханы дотны хүн байна гэдэг нь тийм ч төвөгтэй зүйл биш боловч мөн тийм ч энгийн зүйл биш юм. Хэрвээ хүн ухамсарлаж чадах юм бол, тэр хэрэгжүүлж чадах ба ингэх нь тийм ч төвөгтэй биш; хэрвээ хүн ухамсарлаж чадахгүй бол энэ нь хамаагүй хэцүү байх ба цаашлаад хүн тодорхой бус байдлын дунд эрж хайсаар л байх болно. Хэрвээ, Бурханыг эрж хайхад хүнд өөрийн гэсэн зогсох байр суурь байхгүй бол, ямар үнэнийг баримтлах ёстойгоо мэдэхгүй бол, түүнд ямар ч суурь байхгүй гэсэн үг бөгөөд гуйвалгүй бат зогсох нь түүнд амархан биш байх болно. Өнөөдөр үнэнийг ойлгоогүй, сайн мууг ялгаж чадахгүй эсвэл юуг хайрлаж эсвэл үзэн ядахаа хэлж мэдэхгүй хүмүүс маш олон байгаа. Тийм хүмүүс гуйвшгүй зогсож бараг чадахгүй. Бурханд итгэх итгэлийн гол түлхүүр нь үнэнийг амьдралд хэрэгжүүлж, Бурханы хүслийг анхаарч, бие махбодтой ирэх үедээ хүний төлөө хийх Бурханы ажил болоод Түүний ярьдаг зарчмуудыг мэдэх; олон нийтийг дагахгүй байх бөгөөд та нарын дотогшлох ёстой зүйл ба тэдгээр зарчмуудаа баримтлах ёстой. Бурханы гэгээрүүлсэн, өөрсдийнхөө дотор байгаа тэдгээр зүйлсийг чанд мөрдөх нь танд туслах болно. Хэрвээ тэгэхгүй бол, өнөөдөр та нар нэг чиглэлд, маргааш та нар нөгөө чиглэлд эргэлдэх ба хэзээ ч ямар нэг бодитой зүйлийг олж авч чадахгүй. Ийм байх нь та нарын аминд ямар ч ашиггүй. Үнэнийг ойлгодоггүй хүмүүс үргэлж бусдыг дагадаг: Хэрвээ хүмүүс энэ нь Ариун Сүнсний ажил гэж хэлэх юм бол та нар ч гэсэн энэ нь Ариун Сүнсний ажил гэж хэлэх ба; хэрвээ хүмүүс энэ нь муу сүнсний ажил гэж хэлбэл та нар ч гэсэн бас эргэлзэж эхлэн, энэ нь муу сүнсний ажил гэж хэлэх болно. Та нар бусдын үгийг үргэлж тоть шиг давтаж, юуг ч өөрсдөө ялган салгаж чадахгүй ба өөрийнхөөрөө бодож сэтгэж чадахгүй байх болно. Энэ бол тодорхой байр суурьгүй хүн бөгөөд, аливааг ялгах чадваргүй–тийм хүн бол үнэ цэнэгүй золгүй хүн юм! Тийм хүмүүс дандаа бусдын үгийг давтдаг: Өнөөдөр энэ нь Ариун Сүнсний ажил гэж хэлж байгаа ч, нэг л өдөр энэ нь Ариун Сүнсний ажил биш, харин хүний хийсэн зүйлээс өөр юу ч биш гэж хэн нэгэн хүн хэлбэл та үүнийг өөрөө ойлгохгүй ба бусад хүмүүс ингэж хэлж байгааг сонссон учраас та яг л тэдний хэлснийг давтан хэлэх болно. Энэ нь үнэндээ Ариун Сүнсний ажил байсан ч та энэ нь хүний ажил гэж хэлнэ; ингэвэл та Ариун Сүнсний ажлыг гутаан доромжилдог хүмүүсийн нэг болохгүй гэж үү? Ингэж ялган салгаж чадахгүй байгаа учраас та Бурханыг эсэргүүцэж байгаа биш гэж үү? Магадгүй нэг л өдөр нэг солиотой амьтан гарч ирээд “энэ нь муу сүнсний ажил” гэж хэлж болох юм, тэгвэл энэ үгийг сонсонгуутаа та нар яахаа мэдэхээ больж, дахиад л бусдын үгэнд автах болно. Хэн нэгэн хүн үймээн самуун гаргах болгонд та нар өөрийн байр сууриндаа зогсох чадваргүй байх ба энэ нь, та нар үнэнийг эзэмшээгүйгээс болж байгаа юм. Бурханд итгэж, Бурханы мэдлэгийг эрж хайна гэдэг бол тийм ч энгийн зүйл биш. Хамтдаа цугларч, номлол сонссоноор л тэдгээрийг олж авч чадахгүй ба та нар ердөөхүсэл тэмүүллээрээ төгс болгогдох биш. Та нар мэдэрч, мэдэж, өөрсдийн үйлдлээ зарчимтай болгож, Ариун Сүнсний ажлыг олж авах ёстой. Та нар аливааг туулж мэдрэх үедээ олон зүйлийг ялган таних боломжтой болно—та нар сайн ба муугийн хоорондох, шулуун шударга явдал ба гэмт муу явдлын хоорондох, аль нь мах цусных, аль нь үнэнийх вэ гэдгийн хоорондох ялгааг олж харах боломжтой болно. Та нар эдгээр бүх зүйлийн хоорондын ялгааг харж чаддаг байх ёстой, ингэснээр л нөхцөл байдал ямар ч байлаа гэсэн та нар хэзээ ч төөрөлдөхгүй. Зөвхөн энэ л та нарын жинхэнэ биеийн хэмжээ юм. Бурханы ажлыг мэдэх нь энгийн зүйл биш: Та нар өөрсдийн эрэл хайгуулдаа тодорхой стандарт болон зорилготой байх ёстой, та нар жинхэнэ замыг хэрхэн эрж хайхаа мэддэг байх ёстой ба энэ нь жинхэнэ зам мөн үү, үгүй юу гэдгийг, мөн энэ нь Бурханы ажил мөн үү үгүй юу гэдгийг хэрхэн хэмжихээ мэддэг байх ёстой. Жинхэнэ замыг эрж хайх хамгийн үндсэн зарчим юу вэ? Та нар энэ нь Ариун Сүнсний ажил мөн үү биш үү гэдгийг, хүний ярьж буй эдгээр үгс нь үнэний илэрхийлэл мөн үү биш үү, хэнийг гэрчлэв гэдгийг мөн энэ нь та нарыг юунд хүргэж болох вэ гэдгийг шинжин үзэх учиртай. Жинхэнэ зам болон хуурамч зам хоёрын ялгааг олж харах нь үндсэн мэдлэгийн хэд хэдэн талуудыг шаарддаг ба үүний хамгийн гол нь Ариун Сүнсний ажил байна уу үгүй юу гэдгийг хэлж чадах явдал юм. Бурханд итгэх хүний итгэлийн мөн чанар нь Бурханы Сүнсэнд итгэх итгэл юм. Бие махбодтой болсон Бурханд итгэх түүний итгэл ч гэсэн, энэ бие махбод нь Бурханы Сүнсний биелэл учраас юм, тийм итгэл бол мөн л Сүнсэнд итгэх итгэл гэсэн үг билээ. Сүнс болон бие махбодийн хооронд ялгаа байдаг боловч энэхүү бие нь Сүнснээс ирсэн бөгөөд Үг бие махбодтой болсон учраас хүний итгэж байгаа зүйл бол Бурханы төрөлхийн мөн чанар юм. Иймээс, энэ нь жинхэнэ зам мөн үү биш үү гэдгийг ялгахдаа юуны өмнө та нар, энэ нь Ариун Сүнсний ажил мөн үү биш үү гэдгийг харах ёстой ба үүний дараа та нар энэ замд үнэн байна уу үгүй юу гэдгийг харах ёстой. Энэ үнэн бол энгийн хүний амь зан чанар буюу Бурхан хүнийг анх бүтээх үед, бүх хэвийн хүний хийх ёстой байсан зүйл (хүний эрүүл ухаан, мэдлэг ухаан, мэргэн ухаан болон хүний бүх үндсэн мэдлэг) гэсэн үг юм. Тиймээс, энэ зам хүнийг, энгийн хүмүүний амьдрал руу хөтөлж байна уу үгүй юу, ярьсан үнэн нь энгийн хүн чанарын бодит байдалд шаардлагатай юу үгүй юу, энэ үнэн нь бодитой, амьдралд үр ашигтай юу үгүй юу болон энэ нь цагаа олсон уу үгүй юу гэдгийг харах хэрэгтэй. Хэрвээ үнэн байгаа бол энэ нь хүнийг энгийн бодит туршлага руу хөтлөх боломжтой; цаашлаад хүн урьд байснаасаа илүү хэвийн болж, хүний мэдрэмж илүү бүрэн төгс болж, хүний бие махбодийн болон сүнсний амьдрал илүү эмх цэгцтэй болж, хүний сэтгэл хөдлөл илүү хэвийн болдог. Энэ нь хоёр дахь зарчим юм. Дахиад нэг зарчим байдаг ба хүнд Бурханы талаарх өсөн нэмэгдэж буй мэдлэг байна уу үгүй юу, тийм ажил болоод үнэнийг мэдрэх нь Бурханы төлөөх түүний хайрыг өдөөж, түүнийг Бурхантай илүү ойр аваачиж байна уу үгүй юу гэдэг юм. Ингэснээр энэ нь жинхэнэ зам мөн үү биш үү гэдгийг хэмжиж болно. Хамгийн гол нь, энэ зам нь ер бусын биш харин бодит байна уу үгүй юу, мөн энэ нь хүний амийг хангаж байна уу үгүй юу гэдэг юм. Хэрвээ энэ нь эдгээр зарчмуудад зохицож байвал, энэ бол жинхэнэ зам гэсэн дүгнэлтэнд хүрч болно. Та нар ирээдүйд өөр замыг сонгох вий гэсэндээ, эсвэл ирээдүйд өөр шинэ эрин үеийн ажил байх болно гэж зөгнөсөндөө Би энэ үгийг хэлж байгаа юм биш. Харин өнөөдрийн зам бол жинхэнэ зам гэдэгт та нарыг итгэлтэй байгаасай гэсэндээ Би ингэж хэлж байгаа бөгөөд ингэснээр та нар өнөөдрийн ажилд зөвхөн хагас–итгэж, үүнийг ойлгох боломжгүй байхаа болих болно. Итгэлтэй байгаа хэдий ч төөрөлдөж будилан дагадаг хүмүүс зөндөө байдаг; ийм итгэлтэй байдалд ямар ч зарчим байдаггүй ба тэдгээрийг эрт орой хэзээ нэгэн цагт таягдан хаягдах ёстой. Өөрсдийн дагаж байгаа зүйлдээ маш мэриймтгий хүмүүсийн хувьд ч гэсэн тэд гурван удаад нь итгэлтэй, таван удаад нь итгэлгүй, эргэлзэж байдаг, энэ нь тэдэнд ямар ч суурь байхгүйг харуулж байна. Та нарын хэв чанар хэтэрхий сул дорой, та нарын суурь хэтэрхий гүехэн учраас ялгааны талаар та нарт ямар ч ойлголт байхгүй байна. Бурхан Өөрийн ажлаа давтдаггүй, Тэр бодитой биш ажил хийдэггүй, Тэр хэтэрхий их зүйлийг хүнээс шаарддаггүй ба Тэр хүний мэдрэмжээс илүү давсан ажил хийдэггүй. Түүний хийж буй бүх ажил хүний хэвийн мэдрэхүйн хүрээнд байдаг, хэвийн хүмүүний мэдрэмжээс давдаггүй бөгөөд Түүний ажил хүний хэвийн шаардлагуудын дагуу байдаг. Хэрвээ энэ нь Ариун Сүнсний ажил юм бол, хүн бүр илүү хэвийн болж, хүмүүнлэг байдал нь бүр илүү хэвийн болно. Хүн Сатаны ялзармал зан чанарт, өөрийн мөн чанарт улмаас улам танилттай болж, үнэнийг илүү ихээр хүсэн тэмүүлдэг. Хүний амь өсөхийн хирээр, хүний завхарсан байдал нь илүү их өөрчлөлт хийх боломжтой болдог–энэ бүгд нь Бурхан хүний амь болсон гэсний утга учир юм. Хэрвээ тухайн зам нь, хүний мөн чанар болох зүйлсийг илчилж чадахгүй бол, хүний зан чанарыг өөрчилж чадахгүй бол, цаашлаад түүнийг Бурханы өмнө аваачиж эсвэл Бурханы талаарх үнэн зөв ойлголтыг түүнд өгч чадахгүй бол тэр ч байтугай хүн чанарыг илүү дорд болгож, түүний мэдрэмжийг илүү хэвийн бус болгож байвал, энэ зам жинхэнэ зам байх учиргүй бөгөөд энэ нь муу сүнсний ажил эсвэл хуучин зам байж болох юм. Товчоор хэлбэл, энэ нь Ариун Сүнсний өнөөгийн ажил байж чадахгүй. Та нар энэ бүх жилүүдэд Бурханд итгэсэн боловч, жинхэнэ зам ба хуурамч замын хоорондох ялгааг олж таних эсвэл жинхэнэ замыг эрж хайх зарчмуудын талаар өчүүхэн төдий ч ойлголтгүй байна. Ихэнх хүмүүс эдгээр зүйлсийг сонирхдоггүй; тэд ердөө л олонхийн явж байгаа зүгт явдаг ба олонхийн хэлснийг давтдаг. Жинхэнэ замыг эрж хайж байгаа хүн яаж ийм байх юм бэ? Тийм хүмүүс яаж жинхэнэ замыг олох юм бэ? Хэрвээ та нар эдгээр хэд хэдэн гол зарчмуудыг ойлгох юм бол юу ч тохиолдож байсан та нар хууртахгүй. Өнөөдөр хүн аливааг ялгаж чаддаг байх нь маш чухал; энэ нь хэвийн хүмүүсийн эзэмшсэн байх ёстой зүйл бөгөөд туршлагаараа дамжуулан хүний эзэмших учиртай зүйл юм. Хэрвээ, өнөөдөр ч гэсэн хүн юуг ч ялган салгаж чадахгүй байвал түүний хүмүүний мэдрэмж өсөөгүй байх ба тэгвэл хүн хэтэрхий тэнэг байж түүний эрэл хайгуул ч гэсэн хазайн ташуурна. Та нарын өнөөдрийн эрэл хайгуулд өчүүхэн ч ялгаа байхгүй, ийм байхад та нар жинхэнэ замыг олсон гэж хэлж байгаа бол үүнийг өөрийн болгосон уу? Та нар ямар нэг зүйлийг ялгаж чаддаг болсон уу? Жинхэнэ замын мөн чанар нь юу вэ? Жинхэнэ замаар бол, та нар жинхэнэ замыг өөрийн болгоогүй, та нар үнэнээс юуг ч олж аваагүй, өөрөөр хэлбэл, Бурханы та нараас шаардаж байгаа зүйлсийг та нар биелүүлж чадаагүй ба тиймээс та нарын завхралд ямар ч өөрчлөлт гараагүй. Хэрвээ та нар ийм байдлаар үргэлжлүүлсээр байх юм бол та нар эцэстээ таягдан хаягдах болно. Энэ өдрийг хүртэл дагасан учраас, та нарын сонгосон зам чинь зөв зам гэдэгт та нар итгэлтэй байх ёстой ба өөр эргэлзээ байх ёсгүй. Олон хүмүүс дандаа итгэлтэй бус байдаг ба зарим нэг жижиг асуудлаас болж үнэнийг эрж хайхаа больдог. Тэдгээр хүмүүс бол Бурханы ажлын талаар ямар ч мэдлэггүй хүмүүс бөгөөд тэд төөрөлдөн будилж Бурханыг дагадаг хүмүүс юм. Бурханы ажлыг мэддэггүй хүмүүс Түүний дотны найз болох эсвэл Бурханыг гэрчлэх чадваргүй байдаг. Зөвхөн адислалыг эрж хайж, тодорхой бус, хийсвэр зүйлийг эрж хайдаг хүмүүст аль болох хурдан үнэнийг эрж хайхыг Би зөвлөж байна, ингэснээр тэдний амьдрал утга учиртай болж болох юм. Өөрсдийгөө цаашид бүү хуур!
«Үг нь Махбодоор Илэрсэн» -номоос

Холбоотой зөвлөмж:   Төгс Хүчит Бурханы Чуулган W
  
                                       Төгс Xүчит Бурханы Чуулган Болг 
                                       
                                      

No comments:

Post a Comment